Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2017/0543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ч ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтаар олгох

Д/д

Талбайн дугаар

Талбайн байршил

Талбайн хэмжээ /га/

1

Талбай-1

Булган аймаг Бүрэгхангай сум

137.6

2

Талбай-2

Булган аймаг Бүрэгхангай сум

163.53

3

Талбай-3

Төв аймаг Заамар сум

396.61

4

Талбай-4

Төв аймаг Заамар сум

387.19

5

Талбай-5

Сэлэнгэ аймаг Орхонтуул, Булган аймаг Бүрэгхангай сум

59.15

6

Талбай-6

Булган аймаг Бүрэгхангай сум

218.83

7

Талбай-7

Сэлэнгэ аймаг Орхонтуул сум

137.33

8

Талбай-8

Хэнтий аймаг Биндэр сум

3388.89

9

Талбай-9

Хэнтий аймаг Биндэр сум

873.31

10

Талбай-10

Дорноговь аймаг Дэлгэрэх сум

8034.01

11

Талбай-11

Баян-Өлгий аймаг Улаанхус сум

1304.02

12

Талбай-12

Ховд аймаг Булган сум

678.3

Талбайн нийт хэмжээ

15782 га

 

12 талбайг урьд тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 15782 га талбайн хэмжээнд дүйцүүлэн Ч ХХК-д тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч ХХК-ийн захирал Ж.Б, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч ХХК нь үүсэн байгуулагдсан цагаасаа геологи хайгуулын салбарт тасралтгүй үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.

Манай компани нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг, ******* Нуруу нэртэй 17872 га газарт ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль журмын хүрээнд хайгуулын үйл ажиллагааг эрхэлдэг байсан. 2009 онд Улсын Их Хурлаас баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл тус хуулийн үйлчлэлд бүрэн хамрагдаж хүчингүй болсон. Гэвч тухайн хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хууль зөрчиж манай компанид хуульд заасан нөхөн олговрыг төлөөгүй учир Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Сангийн яам болон, Ашигт малтмал, газрын тосны газраас 235,417,168 төгрөгийг манай компанид олгохоор шийдвэрлэж, 624 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болоод шүүхийн шийвэрийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага ямар нэг ялгаагүйгээр сахин биелүүлэх үүрэг хүлээдэг гэж бид ойлгодог. Гэвч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал Хариуцагчид гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдэрийг гүйцэтгэх ямар нэг боломж байхгүй байгаагаа илтгэсээр байна.

Манай компанийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 624 дүгээр шийдвэрийг гүйцэтгүүлэх талаар хариуцагчдад хандан удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрийн тогтоох хэсгийг гүйцэтгэх боломжгүй болохоо илэрхийллээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийн эзэмшиж байсан 15782 га газрыг өргөдлөөр буюу тендерээр олгох талбайгаас дүйцүүлэн олгож шүүхийн шийдвэрийг биелүүлж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлэхэд Танай компанид талбай олгох үндэслэлгүй болно гэж Ашигт малтмалын тухай хуулиар олгосон эрхийн дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэхээс эрс татгалзаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон тохуурхаж, биднийг илт доромжилсон хариу өгч байна.

Захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлээс болж манай компанийн эрх ашиг дахин хохирсоор байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг үндэслэж 14551X дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшиж байсан 15782 га бүхий талбайн хэмжээнд дүйцүүлэн

д/д

Талбайн дугаар

Талбайн байршил

Талбайн хэмжээ /га/

1

Талбай-1

Булган аймаг Бүрэгхангай сум

137.6

2

Талбай-2

Булган аймаг Бүрэгхангай сум

163.53

3

Талбай-3

Төв аймаг Заамар сум

396.61

4

Талбай-4

Төв аймаг Заамар сум

387.19

5

Талбай-5

Сэлэнгэ аймаг Орхонтуул, Булган аймаг Бүрэгхангай сум

59.15

6

Талбай-6

Булган аймаг Бүрэгхангай сум

218.83

7

Талбай-7

Сэлэнгэ аймаг Орхонтуул

137.33

8

Талбай-8

Хэнтий аймаг Биндэр сум

3388.89

9

Талбай-9

Хэнтий аймаг Биндэр сум

873.31

10

Талбай-10

Дорноговь аймаг Дэлгэрэх сум

8034.01

11

Талбай-11

Баян-Өлгий аймаг Улаанхус сум

1304.02

12

Талбай-12

Ховд аймаг Булган сум

678.3

 

 

 

15782

 

12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ж.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн хилийн зааг дотор Чи ХХК-ийн эзэмшиж байсан 14551Х дугаар тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхацсан.

Ч ХХК нь дээрх шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байснаас манай 14551Х дугаар тусгай зөвшөөрлийг кадастрын хэлтэс хүчингүй болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагтай давхцаагүй хэсэгтээ ашигт малтмалын хайгуулын ажлыг үргэлжүүлэн хийх эрхтэй байсан нь тус газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэгдсэн уг тусгай зөвшөөрлийн давхцлыг харуулсан кадастрын зургаар нотлогдоно.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14551Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө хугацаа сунгах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тус газрын Кадастрын хэлтэст гаргаагүй тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болж, хуулиар олгосон энэ эрхээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эдлээгүй болох нь манай гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам баталсан.

Ч ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараа 2015 оны 01 дүгээр сард энэ журмын дагуу нөхөх олговор авах хүсэлтийг гаргасныг Ашигт малтмалын газар /тухайн үеийн/ хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хариуг авсантай холбогдуулан тус агентлаг болон Сангийн яамны Төрийн сангаас нийт 235.417.168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар /эрх хүлээн авагчийн хувьд/ биелүүлэх үүрэгтэй.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.4-д Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна 4.5-д Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь энэ журмын дагуу нөхөх олговроо баталгаажуулсны дараа 2018 оны улсын төсөвт суулгах ажпыг хийлгээгүй хэрнээ 2 төрийн байгууллагыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн асуудлаар барьцаалж Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт Засгийн газрын эрх хэмжээний буюу тусгайлан заасан хэрэгцээ, шаардлага үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгасан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд хамааралтай байх зохицуулалт юм.

Өнөөдрийн байдпаар нэхэмжлэгчийн нэгэнт дуусгавар болсон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх талаар нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирсон алива албан уулзалт яриа, гэрээ, хэлцэл Засгийн газрын болон түүний харьяа яам, агентлагын түвшинд хийгдээгүй, Засгийн газрын шийдвэр гараагүй байна.

Иймд нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шуүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын нутаг ******* нуруу нэртэй 15782 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-14551 дугаар тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Т ХХК-д анх олгосон байна.

Т ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-14551 дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Ч ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Ч ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-14551 дугаар тусгай зөвшөөрөл нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон ба дээрхи тогтоолд нэхэмжлэгч Ч ХХК-ийн Бугат, Толбо сумдын нутагт ******* нуруу нэртэй талбайн ашигг малтмалын хайгуулын ХV-14551 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хамрагдсан байна.

Мөн ашигт малтмалын хайгуулын ХV-14551 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн зураг зүйн шүүлтээр Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох талбайтай тус тус хэсэгчлэн давхцалтай байна.

Ч ХХК нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор давхацсан ашигт малтмалын хайгуулын ХV-14551 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд гаргасан зардал болох 235.417.168 /Хоёр зуун гучин таван сая дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун жаран найман төгрөг/-ийн нөхөн олговрыг Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн Яамны төрийн сангийн газраас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хуулиар Ашигт малтмал, газрын тосны газар болон Сангийн Яамны төрийн сангийн газар хүлээсэн бөгөөд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ батлагдсан маягтын дагуу түүнд хавсаргасан материалын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлэх ёстой.

Мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.4-д Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна 4.5-д Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна гэж заасны дагуу аливаа ажиллагаа хийгдээгүй.

Гэтэл Нэхэмжлэгч нь энэ журмын дагуу нөхөх олговор гаргуулах хүсэлтээ ирүүлээгүй атлаа шүүхийн шийдвэрт заасан мөнгийг шууд гаргуулах болон сонгон шалгаруулалт журмаар шалгарсан өөр аж ахуйн нэр дээр олгох шинэ хайгуулын тусгай зөвшөөрлийн үнийн саналд оруулж тооцуулах хүсэлтийг манайд гаргасан нь Төсвийн тухай хууль болон холбогдох бусад журмаар боломжгүй.

Түүнчлэн нөхөх олговор гаргуулах асуудпыг дээр дурдсан журмын дагуу эцэслэн шийдвэрлүүлэх боломж байсаар байхад 235.417.168 /Хоёр зуун гучин таван сая дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун жаран найман төгрөг/-ийн нөхөн олговор авахын оронд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад заасны дагуу сонгон шалгаруулалтын буюу өргөдлөөр олгох талбайгаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,13 дахь заалтад Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нөхцөлүүд нь нэхэмжлэгч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардпагаас өөр үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт гэдэг нь тодорхой байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд Ч ХХК-д 235.417.168 /Хоёр зуун гучин таван сая дөрвөн зуун арван долоон мянга нэг зуун жаран найман төгрөг/-ийн нөхөн олговорыг олгох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дугаар зүйлд заасан өргөдлийн болон сонгон шалгаруулалтын талбайгаас тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтаар олгох

Д/д

Талбайн дугаар

Талбайн байршил

Талбайн хэмжээ /га/

1

Талбай-1

Булган аймаг Бүрэгхангай сум

137.6

2

Талбай-2

Булган аймаг Бүрэгхангай сум

163.53

3

Талбай-3

Төв аймаг Заамар сум

396.61

4

Талбай-4

Төв аймаг Заамар сум

387.19

5

Талбай-5

Сэлэнгэ аймаг Орхонтуул, Булган аймаг Бүрэгхангай сум

59.15

6

Талбай-6

Булган аймаг Бүрэгхангай сум

218.83

7

Талбай-7

Сэлэнгэ аймаг Орхонтуул сум

137.33

8

Талбай-8

Хэнтий аймаг Биндэр сум

3388.89

9

Талбай-9

Хэнтий аймаг Биндэр сум

873.31

10

Талбай-10

Дорноговь аймаг Дэлгэрэх сум

8034.01

11

Талбай-11

Баян-Өлгий аймаг Улаанхус сум

1304.02

12

Талбай-12

Ховд аймаг Булган сум

678.3

Талбайн нийт хэмжээ

15782 га

 

12 талбайг урьд тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 15782 га талбайн хэмжээнд дүйцүүлэн Ч ХХК-д тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.7, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч ХХК-д 235,417,168.0 төгрөгийн нөхөн олговор олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яамны Төрийн сангийн газарт тус тус даалган шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9366 дугаар захирамж, мөн дөрийн 164 дүгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч биелүүлээгүй нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *******, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *******, мөн өдрийн *******, Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны 1/1507 дугаар албан бичгүүд болон 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогджээ.

Шүүхийн шийдвэр биелүүлээгүй дээрх үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасанд хамаарах эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд харшилж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заажээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд нэхэмжлэгч Ч ХХК-ийн 14551Х дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын ******* нуруу нэртэй газарт орших 15782 га талбай бүхэлдээ хамрагдсан байна.

Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан дээрх тусгай зөвшөөрлийг талбайг хуулиар хориглосон талбайд хамруулсан нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн Хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1-д Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн., Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д Үндэсний аюулгүй байдал гэж /цаашид үндэсний аюулгүй байдал гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ., 3.2.-т Үндэсний язгуур ашиг сонирхол-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана. гэж тус тус хуульчилжээ.

Улмаар экологийн аюулгүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байхаар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн 3.4.9 дэх хэсэгт заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Ч ХХК-ийн 14551Х дүгээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат сумдын ******* нуруу нэртэй газарт орших 15782 га талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамрагдсан шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн дагуу төрийн мэдэлд шилжүүлэн авсан гэж үзлээ.

Ийнхүү үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг шилжүүлэн авсны улмаас нэхэмжлэгч компанид төлөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 235,417,168.0 төгрөгийн нөхөх олговрыг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байна.

Нэгэнт нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр хуулийн дагуу төлөөгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19[1]-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 талбайд тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан солбилцолоор олгох боломжгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох. гэж зааснаар талбайн солбилцолыг тодорхойлох чиг үүрэг нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолуудаар Гол мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сайн бүхий газрын хилийн заагийн солбилцолд тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа уг тогтоолд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 талбайн хэмжээг тогтоож олгох нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймг Бүрэгхангай сумын нутагт орших Талбай-1, Талбай-2, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Талбай-3, Талбай-4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагд орших Талбай-5, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Талбай-6, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Талбай-7, Хэнтий аймаг Биндэр сумын нутагт орших Талбай-8, Талбай-9, Дорноговь аймаг Дэлгэрэх сумын нутагт орших Талбай-10, Баян-Өлгий аймаг Улаанхус сумын нутагт орших Талбай-11, Ховд аймаг Булган сумын нутагт орших Талбай-12 нэртэй талбайнуудад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолуудад нийцүүлэн нэхэмжлэгч Ч ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН