2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/04447

 

 

 

 

 

 

 

 

05 05 *******

19/ШШ05/04447

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, 4*******б байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЖЙ87*******60/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, дугаар хэсэг, , байр, 01 тоот хаягт оршин суух, овогт /рд:УШ918/-д холбогдох,

 

4,*******7,556 төгрөг гаргуулах үндсэн, *******6,507,758 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* миний бие Д.тай 019 онд ХХК-ийг үүсгэн байгуулж Ээж хүүхдийн хөгжлийн төв чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний хувьд ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд харин Д. нь 60 хувийг эзэмшдэг. Бид харилцан тохиролцож компанийнхаа нэр дээр ээж хүүхдэд зориулсан Ээж төвийг хамтран байгуулж үйл ажиллагаагаа 00 оны 09 сарын 14-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэн Д. гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж, миний бие үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байсан болно. Гэтэл 00 оны сарын *******-4-нд шилжих шөнө Д. нь ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хамтран эзэмшигч надад болон гэрээт байгууллагуудад хэлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МПМ комплекс-оос шөнийн *******-06 цагийн хооронд бүлэг хүмүүстэй нууцаар зөөн хувьдаа авч явсныг манай компанийн ажилчид болон миний бие сарын 04-ний өглөө 9 цагт ажилдаа очих үедээ гэнэт мэдсэн. Үүнээс хойш миний бие компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч явсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч миний хувийн эд хөрөнгө хэмээн худал мэдүүлж улмаар тус хэргийг бүрэн шалгалгүй Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэлгүй татгалзаж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр гомдлыг хүлээн аваагүй болно. Миний бие Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч мөн бөгөөд компанийн харилцах дансаар үйл ажиллагаа явуулсны үр дүнд худалдан авсан эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагааг сэргээх гэсэн боловч илүү олон хувьцаа эзэмшиж байгаа хүний өмнөөс ямар нэг арга хэмжээ авч чадахгүй хохироод байна. Д.гийн хувьдаа завшсан компанийн эд хөрөнгүүдийг доорх эх үүсвэр болох компанийн нэр дээр хийсэн Хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авсан төлбөрүүд бөгөөд компанийн дансны хуулгатай тохирч байгаа. Үүнд:

-00 оны 07 сарын 9-ний өдөр Грийн гэйт интернэшнл ХХК- с 15,000,000 төгрөг,

-00 оны 08 сарын 1-ний өдөр Грийн гэйт интернэшнл ХХК-иас 1,000,000 төгрөг,

-00 оны 09 сарын 08-ны өдөр Баясах интернэшнл ХХК-иас 10,000,000 төгрөг,

-00 оны 09 сарын 08-ны өдөр Абико ХХК-иас 5,000,000 төгрөг,

-00 оны 10 сарын 06-ны өдөр Грийн гэйт интернэшнл ХХК-иас *******,000,000 төгрөг

Мөн Д.гийн зүй бус үйлдлээс шалтгаалан хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас болж Аз жолооны курст хувиасаа төлсөн 989,********************* төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан байр талбай болох МПМ комплекс-оос эд хөрөнгө зөөх явцдаа байр талбайд учруулсан гэмтлийг засаж янзлахад *******,*******98,7*******1 төгрөгийг миний бие гуравдагч талуудад хувиасаа төлж барагдуулсан тул нийт 4,*******88,064 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна. Д. нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө, тавилга эд хогшлыг дур мэдэн авч явснаас үүдэн одоог хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх байгууллагууд болон миний хувиасаа оруулсан хувьцаанд ноогдох хөрөнгийг гаргуулан хохиролгүй болгох шаардлагатай байгаа тухай олон удаа мэдэгдсэн боловч татгалзсан тул иргэн Д.гаас ХХК-ийн хөрөнгөөс тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.******* надад ногдох хувь болох 19,9*******9,49 төгрөг, дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан гуравдагч талууд болох Аз жолооны курс болон МПМ комплекст учирсан эд хөрөнгийн хохирлыг миний зүгээс хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан 4,*******88,064 төгрөг, нийт 4,*******7,556 төгрөг гаргуулахаар иргэний хуулийн 49 болон 497 дугаар зүйлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... ХХК нь 00 оны 09 сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Д. 60 хувийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллах, Д.******* 40 хувийг эзэмшиж Үйл ажиллагаа хариуцсан захирлаар буюу өөрөө мэргэшсэн нягтлан бодогч тул компанийн бүх санхүүг хариуцан ажиллаж байсан билээ.

Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 00 оны 07 сарын 9-ний өдөр 15,000,000 төгрөг, 08 сарын 1-ний өдөр 1,000,000 төгрөг, 10 сарын 06-ны өдөр *******,000,000 төгрөг тус тус Грийн гэйт ХХК-иас, 00 оны 09 сарын 08-ны өдөр Баясах интернэшнл ХХК-иас 10,000,000 төгрөг, 00 оны 09 сарын 08-ны өдөр Абико ХХК-иас 5,000,000 төгрөг хамтран ажиллах гэрээний төлбөр гэж нийт 45,000,000 төгрөг орж ирсэн. Гэтэл Д.******* нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар дээрх мөнгийг компанийн хөрөнгөд бүртгэж, санхүүгийн бичиг баримтад огт тусгаагүй мөртлөө компанийн хөрөнгө гэж Д.гаас нэхэмжилсэн. Нэхэмжлэлээ нотлох зорилгоор компанийн данснаас хувийнхаа данс руу шилжүүлэн авч, Д.*******гийн данснаас төлөгдсөн банкны гүйлгээний баримтууд гаргаж өгсөн боловч дээрх хуулиудын дагуу компани хөрөнгөд авсныг нотолж байна гэж үзэх боломжгүй юм. Компанийн үйл ажиллагаа Компанийн тухай хуульд заасны дагуу явагддаг учраас орж ирсэн мөнгө, эд хөрөнгө компанийн санхүүгийн бүртгэлд бүртгэгдэж, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан тайлан тооцоонд тусгагдаж байж компанийн хөрөнгө болдог болохоос хэн нэгний хувийн данс руу орсон мөнгийг компанийн хөрөнгө гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Мөн дээр дурдсан ******* компанитай хийсэн гэрээний төлбөрийг би хувиасаа төлж барагдуулсан. Ийм учраас Д.******* нь өөрөө ХХК-ийн санхүүг хариуцаж, бүх гүйлгээг захиран зарцуулж байсан мөртлөө тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар санхүүгийн тайлан бүрдүүлээгүй, татварт бүрдүүлээгүй, яаж зарцуулсан талаар компанийн хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй мөн дээрх компаниудаас орж ирсэн мөнгийг " ХХК-д хэрхэн зарцуулсан нь нотлогдохгүй байх тул *******6,507,758 төгрөгийг Д.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ...Дархижав овогтой ******* миний бие иргэн Д.д холбогдуулан гаргасан иргэний хэргийн нэхэмжлэлээсээ дараах нөхцөлөөр татгалзаж байна.

Д. нь хэрэг хянан шийдвэрлэх явцад миний 40 хувь эзэмшдэг ХХК-тай холбоотой гуравдагч этгээдүүдэд төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан мөн цаашид компанитай холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо гуравдагч этгээдэд байхгүй, төлбөр тооцоо үүссэн ч миний бие хариуцахгүй гэсэн нөхцөлөөр тохиролцсон тул тус гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж эвлэрч байна. Иймээс тус хэргийг хааж шүүх хурлыг оролцуулахгүйгээр явуулахыг зөвшөөрч байна. Мөн миний бие уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгээ бүрэн гүйцэт ойлгосон болно гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Д.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Д. би түүнд холбогдуулан гаргасан *******6,507,758 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь 4,*******7,556 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д. нь *******6,507,758 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.*******, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна хэмээн заасан.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана хэмээн заасан.

 

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар нь шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,588 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,488 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгч Д.******* болон хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг нар өөрийн эзгүйд хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, хариуцагч Д., иргэдийн төлөөлөгч Б.Алтангэрэл нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5, 100.8-д зааснаар зохигч, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 4,*******7,556 төгрөг гаргуулах үндсэн, *******6,507,758 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.******* үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч Д. сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,588 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40,488 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч болон хариуцагч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ

 

 

ШҮҮГЧИД  Б.МӨНХЖАРГАЛ

 

 

Г.ТӨРБОЛД