2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/04431

 

 

 

 

 

 

 

 

202******* 0******* 22

12/ШШ202*******/04431

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:КЮ840*******3034/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, өнөр хороолол, байр, 18 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧГ4*******021*******6*******/-т холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн *******-р хороо, 1-р хороолол, -р байр 18 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд өөрийн өмчөө авах гэхэд тухайн байрыг суллаж өгөхгүй байгаа билээ. Иргэний хуулийн *******6-р зүйлийн *******6.1-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй, *******6.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, *******6.3-т Энэ хуулийн *******6.1, *******6.2-т шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Иймээс Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, 1 хороолол, дүгээр байр 18 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэн Б.******* миний бие тус шүүхэд Г.т холбогдох хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн шүүх дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хэргийг түдгэлзүүлсэн байсан. Г. бид хоёр хоорондын асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Бидний дунд дахин маргаан байхгүй тул Б.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-д энэ хуулийн *******6.3, *******6.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн *******4.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна хэмээн заасан.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эдлэх эрх байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-д нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн *******.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн *******6.*******-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж, мөн хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.6-д шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана хэмээн заасан.

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа өөрийн эзгүйд хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.*******-д зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.т холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.*******, *******6 дугаар зүйлийн *******6.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.УРАНЗУЛ