| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2022/04311/И |
| Дугаар | 192/ШШ2025/01932 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/01932
2025 03 14 192/ШШ2025/01932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Т.Ариунболд, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* (*******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, *******, *******, 2 орц, ******* тоотод оршин суух, овогт ()-нд холбогдох
Гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулаан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1.2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай ажлын байрандаа зодолдож, бие биеэ түлхэлцсэн юм. Хариуцагч эхлээд намайг цохиод, цохихдоо нүүр рүү битүү цохисон юм. Тэгээд цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд эмч нь 3 хоногийн дотор эмнэлэгт үзүүлээд ир гэсэн. Ингэхдээ ямар эмнэлэгт үзүүлэх талаар хэлээгүй. Ямар нэгэн шүдний мэргэжлийн эмнэлэгт үзүүлээд ир тэгээд дүгнэлт гаргана гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт очиход хямдхан байхаар нь шүдний зураг авхуулж, бичлэг хийлгүүлсэн. Тэгээд гэдэг эмч хугарчихсан байна, имплант гэдэг шүд хийдэг юм гээд намайг явуулсан. 12 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 30 минутад шүүх эмнэлэгт очиход тухайн эмч нар хүнд нөхцөлд ажилладаг учраас 15 цагт ажлаасаа тарсан байсан. Буцаад мөрдөгч дээрээ ирээд хэлсэн чинь дахиад шинжээч томилоод гаргана гэж хэлсэн. Би дүгнэлтийг аваад эмч шүдний зураг аваад хугарчихсан байгаа учраас хугарсан гэсэн дүгнэлт гаргалаа гэсэн. Тэгсэн хариуцагч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулна гээд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэгэхдээ таны шүд тухайн үед цохигдож хугарсан байх магадлалтай байна гэсэн дүгнэлт гаргасан. Цагдаагийн байгууллагаас таны шүд хугарсан учраас энэ хэрэг бүртгэлтийг хэрэг нээлээ гэсэн. Тэгээд прокурорын газраас таны шүд хугарсныг тогтоолоо, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэг бүртгэлтийн хэрэг хаалаа гэсэн хариу өгсөн. Тэгээд шүдний хохирлоо иргэний шүүхээр яваад ав гэсэн. Гэтэл шүүх шийдвэр гаргасан чинь хариуцагч тал шинжээчийн дүгнэлт буруу байна, дахиж гаргуулъя гээд дахин дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтээр 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ёзоор саатах өвчин байна гэж байсан. 01 дүгээр сарын 20-ны өдөр эмнэлэгт очоод бүх шүдээ авхуулсан. Нийтдээ 7 шинжээч эмч ёзоор саатах өвчин байна гэсэн дүгнэлт гаргаад гэдэг эмчид очоод ясанд шүд суулгуулах гэхээр 2,500,000 төгрөг болно гэсэн. Тэгээд би мөнгө хүрэхгүй болохоор нэг шүд хийлгүүлье гээд 900,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Тэр талаар нь баримтаа шүүхэд авчирч өгсөн. Хариуцагч тал манай гэр бүлийг бүгдийг нь ажлаас халсан. Энэ дээр би гомдоод байгаа юм. Шүүхээс шаардаад тэр CD бичлэгийг гаргаж өгөөгүй гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэгдсэн нэг болох үед дарга нь болсон юм. Тэрнээс болоод намайг даргаар сонгосонгүй гээд байнга маргаан үүсгэж явдаг. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгууллага дээр очоод хэрүүл маргаан хийгээд гадаа гарах үедээ хариуцагчтай маргалдаж хөл рүү нь өшиглөхөөр нь түлхсэн байдаг юм. Тэгээд шууд цагдаа дуудаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд хариуцагчийн шилбэнд хөхрөлт няцралт үүссэн гэмтэл тогтоогдоод нэхэмжлэгчийн биед гэмтэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч мэдүүлэгтээ шүд гэмтсэн, хугарсан талаар огт хэлдэггүй. Чих, толгой өвдөөд байна, нүд рүү цохисон гэж ярьдаг.
2.2.Шинжээч эмч дүгнэлт гаргасны дараа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн он, сар, өдөр, тамга, тэмдэг байхгүй бичиг 2 сарын дараа гаргаж ирээд нэмэлт шинжилгээ хийлгэчихсэн. Тухайн нэмэлт шинжилгээнд нь эрүү, нүүрний дэлгэмэл зургаар 15 дугаар шүдний шугаман хугарал болоод хөнгөн зэргийн гэмтэлтэй гарчихсан юм. Тухайн үеийн эмчээс нэхэмжлэгч тухайн үед шүд нь хугарсан байсан эсэх талаар мэдүүлэг авахад огт гэмтэл тогтоогдоогүй гэсэн байдаг. Гэтэл нэмэлт материал авчирсан учраас хөнгөн зэргийн гэмтэлтэй гээд дүгнэлт гаргасан гэж хэлдэг.
2.3.Дэлгэмэл зургийг шаардахад хэрэгт хавсаргадаггүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү шүүхээс албан бичгээр нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд үзүүлсэн талаар лавлахад 12 дугаар сарын 13-ны өдөр үзүүлсэн байдаг юм. Үзүүлсэн бичигт нь шүдний ёзоор саатах гэсэн байдаг. Ямар ч рентген зураг байдаггүй. Тэгэхээр би хариуцагчийг цохиж хугалсан гэдэг нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Түүнчлэн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас эргэлзээтэй баримт байгаа учраас төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна.
3.Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ хэрэг болсон өдөр энэ гэмтэл үүсэх боломжтой, боломжгүй гэсэн хоёр зүйл байгаа. Энэ хүртэл явсан юм чинь хэрэг гарсан, зодолдсон байх гэж бодож байна. Тийм учраас тухайн өдөр шүд нь хугарсан байх боломжтой гэж үзэж байгаа тул хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1412 дугаар прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, кассын орлогын ордер, үзлэгийн карт, фото зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, фото зураг, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/79 дүгээр албан бичиг, тус газрын захирлын тушаал, хамтын гэрээ, “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэрлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/680 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дүгээр албан бичиг, гараар бичсэн Д.Энхтөрийн өргөдөл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816 дугаар албан бичиг, Зөвлөгөө авах албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 2-12, 35-39, 83-96, 189-206 дахь тал),
Хариуцагчаас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ (1 дэх хавтаст хэргийн 26-31, 41-44 дэх тал)-г тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Шүүхээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.д холбогдох дугаар эрүүгийн хэргээс 134, 127 дугаар шүүх эмнэлэгийн дүгнэлт, Н.*******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Н.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээч эмч мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дугаартай хэргийн материалыг, “Бат-Оюу номин” шүдний эмнэлгээс кассын баримт, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс эмчлүүлэгчийн карт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг тус тус нотлох баримтаар гаргуулан авсан. (1 дэх хавтаст хэргийн 76-80, 158-186, 219-222 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 920,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай маргалдсаны улмаас намайг цохиж, баруун дээд 05 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлүүлж, эмчилгээний зардалд 920,000 төгрөг төлсөн гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаадлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Н.******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг байгууллагын хашаан дотор зогсож байхад ирж хөл рүү өшиглөж, толгой руу цохисон болохоос миний зүгээс түүнийг цохиж гэмтэл учруулаагүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эмчилгээний зардлыг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримттай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын байранд иргэн Н.******* бусдад зодуулж эрүүл мэндэд нь баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Б.г гэм буруутай гэж үзэх буюу хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Н.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн. (1 дэх хавтаст хэргийн 4-5 дахь тал)
4.2.Нэхэмжлэгч Н.*******ын гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн дугаартай хэргийг хянаж, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/1794 дугаар “Гомдлын хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудсаар “...Б. нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр таны эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ..., гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ...” гэх хариуг, улмаар уг хариу мэдэгдэх хуудаст холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816 дугаар “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудсаар “...Б. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол учруулсан бөгөөд түүнийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа... эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул... гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье...” гэх хариуг өгсөн. (1 дэх хавтаст хэргийн 6, 97 дахь тал)
4.3.Шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/4534 дугаар албан бичгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн дугаартай хэргээс холбогдох материалыг хуулбарлан хүргүүлж байгаа талаар дурдсан. (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал)
4.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Н.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэж, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...Н.*******ын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 774 дүгээр хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд “...Н.*******ын биед 1 шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан..., Баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэж дүгнэсэн. (1 дэх хавтаст хэргийн 36-38, 77, 78 дахь тал)
4.5.Нэхэмжлэгч нь “Ган-Эвээ” ХХК-нд *******0,000 төгрөгөөр 15 дугаар шүд, 300,000 төгрөгөөр 25 дугаар шүдэнд металл бүрээс хийлгэсэн. (2 дахь хавтаст хэргийн 59-******* дахь тал)
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь… нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 920,000 төгрөг болгож багасгасан ба хариуцагч нь хариу тайлбар гаргах хугацаа авахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх боломжтой талаар тайлбарласан болно.
6.Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/1794 дугаар “Гомдлын хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудаст “...хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй...” гэж, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1816 дугаар “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудаст “...Б. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт ажилладаг Н.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол учруулсан бөгөөд түүнийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа... эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, прокуророос үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул... гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье...” гэж тус тус дурдсанаас үзэхэд иргэн Н.*******ын гомдлоор иргэн Б.д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/4534 дугаар албан бичигт “…хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн дугаартай хэргээс…” гэж дурдсанаас үзэхэд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх үндэслэлтэй байна. (1 дэх хавтаст хэргийн 6, 97, 170-171, 174-175, 192 дахь тал)
Нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хариуцагч Б.д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “…нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорын газрын албан бичигт Б. нь Н.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дурдсан боловч үүнийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх… нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг… үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааы явцад томилогдсон шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 774 дүгээр дүгнэлтээр “...Н.*******ын биед 1 шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан..., Баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэж, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “…хэддүгээр шүдний ёзоор саатсан нь тодорхойгүй…, шүд авсан ажилбарын тэмдэглэл ирүүлээгүй, эмнэлгийн бүрэн бичиг баримт дутуу тул тухайн шүд хугарсан даруй авсан эсэхийг хариулах боломжгүй…” гэж тус тус дүгнэснийг (1 дэх хавтаст хэргийн 36-38, 222-223 дахь тал) харьцуулан үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг цохьсоны улмаас нэхэмжлэгчийн шүд хугарсан буюу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, эрүүл мэндэд хууль бусаар гэм хор учруулсан”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан” гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.гээс гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзлээ.
8.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн зүгээс зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд танилцуулсан дүгнэлтдээ “...хэрэг гарсан, зодолдсон байх гэж бодож байна. Тийм учраас тухайн өдөр шүд нь хугарсан байх боломжтой гэж үзэж байгаа тул хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна” гэжээ.
Шүүх хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх ба нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх журамтай, энэ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг цохиж шүдийг нь хугалсан гэх байдал эргэлзээгүй тогтоохгүй байгаа талаар дээр дурдсан болно.
9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.д холбогдох гэм хорын хохиролд 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
Г.НЯМСҮРЭН