Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   М.Бамбадорж

Хохирогчийн өмгөөлөгч                            Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Урансувд

Шүүгдэгч                                                     *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2321000000330 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Мон******* Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг, ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД:*******/ Урьд:

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.

2. Шүүгдэгч *******ын ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын Мөнхтулгыг Мон******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч //-д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ******* улсын дугаартай Bongo-3 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эхнэрийн хамт хувийн хэдэн малаа маллаж аж амьдралаа залгуулж байдаг жирийн нэгэн малчин хүн юм. 2023.09.05-аас 06-нд шилжих шөнө архи уусан үедээ тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж Батцэнгэл ахыг дайрч амь насыг нь эрсдүүлсэн хэрэгт холбогдсон. Үүндээ маш их харамсаж байна.

Тухайн үйл явдал болох үед талийгаач намайг гэртээ харих гэхэд “хүлээж бай хамт явья” гэсэн. Би нэмж архи уухгүй санаатай гэртээ харих гэж байсан. Тэгээд талийгаач намайг “ухар, ухар” гээд жолооч талын хажуу ард зогсож байсан. Тэгээд би ухарсан, яаж дайрсан талаараа ч мэдэхгүй, зогсоход ийг хэлэхэд мэдсэн. Үнэхээр болгоомжгүй харамсалтай хэрэг болсон. Гэмт хэрэг болсны дараа талийгаачийн аав, ээж, ар гэрийнхэнтэй нь уулзаж болсон асуудлын тухай яриад уучлалт гуйсан. Ар гэрийнхэн нь үнэхээр болгоомжгүй явдал болсон тул бидэнд гомдоод байх зүйл байхгүй, ажил явдал, хойдохыг нь саадгүй хийгээд өгөөрэй гэсэн. Манай гэрийнхэн ч гэсэн өөрийн гэр бүлийн хүн мэт бүхий л буяны ажилд элдэв хэл ам гарахааргүй зохицуулж ар гэрийнхнээс нь баярлалаа гэдэг үгийг л сонссон. Надаас өөр мөнгө нэхэхгүй гэсэн. эгчийн тухайд өөрийн хүслээр нотлох баримтгүй мөнгө нэхэхдээ сэтгэл санааны хохирол 7 сая төгрөг гэсэн тул би өгөхийг зөвшөөрсөн. Үүнээс 2 сая төгрөгийг нь шүүхийн шатанд өгөөд 5 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө гэсэн ба тэр хугацаандаа манай гэрийнхэн мөнгийг нь шилжүүлсэн.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй тул хэргийн нөхцөл байдал, миний хувийн байдал, хохирогчийн ар гэрийн санал, хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 1 жил болгох буюу доод ялын ½-г оногдуулж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчтой уулзаж уучлалт гуйж, хамтран ажилласан. Хохирогчийн талаас ч гэсэн гомдол саналгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн.  ... Хорих ялын доод хэмжээний 2/1-ийг оногдуулж өгөөч гэдэг саналыг анхнаасаа гаргаж ирсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5 500 000 төгрөг төлөх төлбөртэй байсан. Үүнийг бүрэн төлсөн учраас саналаа дахин гаргаж байгаа юм. ... Хохирогчийн ар гэрийнхний гаргаж байгаа саналыг харгалзаж өгөхийг хүсч байна.  

Миний үйлчлүүлэгчийн хувьд Дашбалбар суманд амьдарч, тухайн сумаасаа ч гарч үзээгүй. Эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Төрсөн ээж нь 70 гаруй настай хэдий ч хамт мал маллахад нь тусалж дэмжиж амьдардаг. Урьд нь өөр гэмт хэрэгт холбогдож тохирсон ялаа эдэлж дууссан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж өгөхийг хүсч байна. 2 жилийн хорих ялын хэмжээг 1 жилийн хорих ялаар сольж шийтгэж өгнө үү.” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 500 000 төгрөгийг авсан. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогчийн хувьд талийгаачтай 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Яг талийгаачийн ар гэрийнхэн буюу төрсөн аав, ээж нь гомдолгүй гэдгээ анхнаасаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хэмжээг багасгахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.” гэв.

8. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Шүүгдэгч ******* нь ... 5 500 000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн гэж байна.  Тухайн зүйл анги нь өөрөө 2-оос 8 жилийн хорих ялтай байдаг. Анхнаасаа шүүгдэгчийн хувьд ямар нэг эсэргүүцэл гаргаагүй, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ байдлыг анхан шатны шүүх хүлээн авч хорих ялыг оногдуулсан гэж үзэж байна. Зөвхөн хохирол төлбөрөөс шалтгаалж 2 жилийн хорих ялаар шийтгээгүй байх гэж бодож байна. ... Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, /хх 97-99, 144/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... талийгаач нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны оройн 18 цагийн үеэр гэрээсээ гараад ийн хонийг хаагаад ирье гээд өөрийнхөө унадаг байсан мотоцикльтой гарсан бөгөөд оройн 22 цаг өнгөрч байхад хөрш , ******* нарын хамт гаднаас архи уусан байдалтай манайд ирсэн. Гэртээ ирээд талийгаач тэр 2 залууд гаднаас тарваганы мах оруулж ирээд идэж дуусгаад өврөөсөө том шилтэй архи гаргаж ирээд тэд юм яриад уугаад сууцгаасан. ...манай нөхөр той хамт хонио хаших гэж гарсан, гэрт ******* нэлээд согтсон байдалтай байсан бөгөөд хэвтээд унаж байснаа удалгүй гарах гэхээр нь би ... хориглоход намайг түлхээд гэрийн унь түшиж байгаад гэрээс гараад явсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа гэрээс гарахад миний өөдөөс Мөнхөө хоёр ирсэн бөгөөд би хаашаа явсан бэ гэж асуухад тэр хоёр гараараа зүүн тийшээ заагаад байхаар нь зүүн тийшээ явсан юм байна гэж ойлгосон. ... өглөө гал түлэхээр гарсан чинь Бүтэдмаа гэрийн гадаа ирчихсэн байсан бөгөөд манай гэрийг чиглээд эмнэлгийн пургон машин ирж байхаар нь ... би учир байдлыг ойлгосон ба надад хэцүү байсан. ******* гэрээс гараагүй бол тийм асуудал болохгүй байсан. Гэвч санаатай мөргөсөн гэж  бодохгүй байна. Тэд хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй. ... Хохирлоо нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг, /хх 25-26, 29-30/

гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ... оройн 21 цагийн үед Бүтэдмаагийнд очиход тэдний гэрт ******* нь талийгаач Батцэнгэлийн хамт байж байсан бөгөөд тэднийд сумаас авч очсон ... 3 шил архиа бид 3 хувааж уугаад дуусч байтал талийгаач Батцэнгэл нь манайд тарваганы мах байгаа бас манай хонь хаших ажил байна гэхээр нь цагийг нь сайн мэдэхгүй байна тэднийхээс бид 3 гарсан. Гэрээс гараад Мөнхтулгын эзэмшлийн маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь жолоодож талийгаачийн гэр рүү хөдөлсөн. Бид 3 талийгаачийнд очиж ... тарваганы мах идэж, гэрээс авчирсан ... архинаас гурав, гурав татчихаад сууж байтал талийгаач Батцэнгэл нь над руу хандаж Зоригоо хоёулаа хонь хаагаад ирье гээд намайг дагуулаад гарсан. ... ******* машинаа асаагаад хөдлөөд хонины хашааны зүүн урд ирээд зогсоход ... мотоциклын гэрэлд машиныг ойртоод харсан чинь талийгаачийн толгой машины хойд талын дугуйны урд талаар харагдаж байхаар нь “*******а чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхэд ******* нь “арай үгүй байлгүй дээ” гээд машинаасаа бууж ирээд харчхаад “ ахаа” гээд дуудахад урдаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. ******* нь машиндаа сууж машинаа асаагаад урагшаа болон хойшоогоо хөдлөх гэхэд ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй дугуй нь хөндийрөөд ухсан байдалтай байсан болохоор нь машинаасаа бууж хараад талийгаачийг гаргах ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгосон.  ...” гэх мэдүүлэг, /хх 39/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 96 тоот “... 4. Талийгаач нь хүзүүний 2, 3-р нугалмын салсан хугарал, нугас дарагдал, няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас бараад 6-с дээш цаг өнгөрсөн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” гэсэн дүгнэлт /хх 53-56/,

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “... Аливаа зам тээврийн осол нь олон хүчин зүйлээс нөлөөлөн гардаг боловч нэг ******* хүчин зүйл бол жолооч нарын ЗХД-ийн мэдлэг, жолоодлогын чадвар муу, хайхрамжгүй байдлаас болж гардаг. ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөдөлгөөнд оролцсон нь самбаачлах хугацаанд нөлөөлж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүй, харанхуй нөхцөлд анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гарах нэг үндсэн шалтгаан болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мон******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 3.7а,  12.1, 12.2, 12.3,  18.1а ... заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэсэн магадлагаа /хх 88-91/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14/, Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-22/, /1хх 34/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх 16-17/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

6. Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон ба эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

7. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөн байсан хуулиар тодорхойлно.” гэсэн нийтлэг хэм хэмжээг баримтлан шийдвэрлэх байтал уг заалтыг баримтлаагүй нь буруу байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 сарын 07-ны өдөр батлагдсан хуулиар уг хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан ба уг хуулийг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.”, мөн зүйлийн 3-т заасан “Үйлдэл эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.” гэж заасан хууль ёсны зарчимд нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

8. Шүүгдэгч ******* нь “... хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг багасган 1 жил болгох буюу доод ялын ½-г оногдуулж өгнө үү. ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 5 500 000 төгрөгийг төлж барагдуулсан тул цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн хохирогчийн ар гэрийн санал хүсэлт, хэргийн нөхцөл байдал, миний хувийн байдал зэргийг харгалзан үзнэ үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дахин багасгах үндэслэлгүй гэж үзэв.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө буюу 2024 оны 01 сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т гэм хорын хохиролд 5 500 000 төгрөг төлсөнийг дурдах нь зүйтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурван/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтуудын  “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ...” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан ...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны өмнө буюу 2024 оны 01 сарын 25-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т гэм хорын хохиролд 5 500 000 төгрөг төлснийг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнчимэдийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЭРДЭНЭЗУУ

  ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                         Г.УРТНАСАН