Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01233

 

 

 

 

 

                                    Э.Ргийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01344 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ргийн хариуцагч УБТЗХНН, ГБ ХХК, ЭТ ХХК-д холбогдуулан гаргасан 15 000 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч ЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 34/515 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцыг бариулахаар шийдвэрлэсэн.  Замын даргын 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/41 дугаар албан бичгээр УБТЗтөлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрхийг Замын-Үүд өртөөний дарга О.Мд итгэмжлэлээр олгосны дагуу “Хаш цагаан Өргөө” ХХК, ЭТ ХХК, ГБ ХХК зэрэг байгууллагуудтай гэрээ байгуулсан. Хариуцагч ЭТ ХХК нь 66 айлын орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах гэрээг УБТЗЗамын-Үүд зангалаа болон ГГ ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг орон сууцыг захиалгаар барьж нийлүүлэх гэрээг, ДГ ХХКболон Замын-Үүд зангилаатай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээг, ДГ ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг, ГБ ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилга захиалан бариулах гэрээг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд зангилаатай тус тус байгуулсан. 66 айлын орон сууцны ерөнхий гүйцэтгэгчээр ЭТ ХХК ажиллахаар болж, тухайн орон сууцыг барихад ГБ ХХК нь 450 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, ДГ ХХК-аар барилга угсралтын ажлын 30 хувийн хөрөнгө оруулалтыг хийлгэхээр тус тус тохирсон. Замын-Үүд зангилааны дарга О.М нь ЭТ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ЭТ ХХК нь нийт орон сууц захиалан бариулах 52 иргэнтэй гэрээ хэлцлийг байгуулсан. Нэхэмжлэгч Э.Р 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууц захиалах гэрээ байгуулах эрх олгосны дагуу 30 хувийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ЭТ ХХК-ийн заасан 454045574 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч ЭТ ХХК нь орон сууцыг 2014 оны 9 дүгээр сард багтаан комисст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагч буюу нэхэмжлэгчид шилжихээр тохирсон. Гэвч барилгын ажил 2014 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл зогсонги байдалд орж, ГБ ХХК, ГГ ХХК, ЭТ ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ГБ ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлж, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Замын-Үүд зангилаа, ЭТ ХХК, ДГ ХХК, ГБ ХХК, захиалагч болох 42 иргэн оролцсон хуралдаанаар Замын-Үүд зангилаа, ЭТ ХХК-тай байгуулсан гэрээ болон ЭТ ХХК нь байр захиалан бариулах 52 иргэнтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлахаар шийдвэрлэж, оролцсон иргэд төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг хуралдаанаар ЭТ ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, гэрээний үүрэгтэй холбоотой захиалагч 52 иргэнд учирсан алдангийн хэмжээг тодорхой гаргах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулахыг УБТЗ-ын Удирдах газраас ирүүлсэн албан бичгийн дагуу УБТЗ-ын харьяа Замын-Үүд зангилааны дарга О.Мд үүрэг болгосон боловч тодорхой арга хэмжээ аваагүй, гэрээг дүгнэлгүй ЭТ ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан байдаг. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ГБ ХХК нь уг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүргүүлж, өмчлөгч нь болсон тул захиалагч Э.Р болон ЭТ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг ГБ ХХК шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд ГБ ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй. 

Мөн  УБТЗхараа хяналт сул, гэрээ хэлцлийг хуулийн хүрээнд хийгээгүй, томилсон эрх бүхий ажилтан нь зохих арга хэмжээг авч ажиллаагүй, 52 ажилтан өнөөдрийг хүртэл хохирсоор байтал хохирлыг барагдуулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хуурамч гэрээ хэлцэл байгуулах эрхийг олгосон болох нь харагдаж байгаа тул уг хохирлыг Улаанбаатар төмөр зам хариуцах ёстой. ГБ ХХК орон сууц захиалан бариулахаар хандсан 52 иргэний хохирлыг төлж барагдуулах хариуцлагаас зугтах үүднээс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Л.Б, О.М нартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулахдаа орон сууц захиалгаар бариулах иргэдийг оролцуулалгүй, зөвшөөрөл авалгүйгээр зөвхөн тухайн үед Замын-Үүд өртөөний даргаар ажиллаж байсан Л.Б, Замын-Үүд зангилааны дарга О.М нарыг байлцуулан хийсэн ба Л.Б болон О.М нарт орон сууц захиалагч 52 иргэнээс ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах, тэднийг төлөөлөн гарын үсэг зурах эрх үүрэг олгогдоогүй байтал дур мэдэж бэлэглэлийн гэрээг ГБ ХХК-ийг хариуцлагаас зугтах боломж олгох үүднээс хийсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Хариуцагч ГБ ХХК болон ЭТ ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулж, ГБ ХХК болон УБТЗЗам-Үүд зангилааны хооронд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 Хариуцагч ГБ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ГБ ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ЭТ ХХК-тай Төмөр замын ажилчдын орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулж, 450 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар тус компани нь дуусаагүй барилгын 38.7 хувийг /450 000 000 төгрөгт ноогдох/, үлдэх хэсгийг захиалагч нар болох 52 иргэн эзэмшдэг. Нэхэмжлэгч болон ГБ ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул 15 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул ГБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч УБТЗитгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Улаанбаатар төмөр зам байгуулаагүй. Мөн нэхэмжлэгч Э.Ртай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй. О.Мыг УБТЗтөлөөлж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Харин О.Мд тус газрыг төлөөлж төмөр замын байгууллагуудтай ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх, засвар үйлчилгээ хийлгэх, хөрөнгө оруулалттай холбоотой, төмөр замын бус байгууллагуудтай ариутгал устгалын, дулаан цахилгаан ашиглах, цэвэр ус ашиглах, мөнгө хураах, мөнгө гаргах зэрэг гэрээг байгуулах итгэмжлэл олгосон. Замын-Үүд зангилааны дарга О.М 2013, 2014 онуудад ЭТ ХХК, ГБ ХХК-тай гэрээ байгуулахдаа УБТЗХНН-ийг төлөөлж гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл олгоогүй. Харин О.М уг гэрээнүүдийг байгуулахдаа ажилтнуудаа төлөөлж байгуулсан гэдэг нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг УБТЗХНН байгуулаагүй. Замын-Үүд зангилааны дарга Л.Б, О.М нар бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурахдаа 52 ажилтныг төлөөлж зурсан ба 52 иргэнээс зөвшөөрөл, итгэмжлэл авсан эсэх нь маргаантай. Иймд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч ЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Замын-Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцны захиалагч тал болох гэрээний шаардлага хангасан 66 ажилтны 30 хувийн хөрөнгө оруулах үүргийн биелэлт биелэгдэхгүй хойшлогдож, гүйцэтгэл хангалтгүй байсан, мөн барилга барих газрын маргаан зэрэг ЭТ ХХК-аас үл хамаарах шалтгаанаас болж барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн зогссон. 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулагч ГГ ХХК, ДГ ХХКхамтран хуралдаж олонхын шийдвэрээр ГБ ХХК зээл авч, барилгыг гүйцээн барьж ашиглалтад өгөхөөр шийдвэр гаргасан тул тус барилгын 60 хувьтай дуусаагүй гэрчилгээг ГГ ХХК-ийн охин компани болох ”Гарьдын бүрд” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилаа болон ЭТ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал”, ЭТ ХХК болон  ажилтны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал”-аар Замын-Үүд зангилааны дарга О.М, ҮЭХ-ны дарга Ц.Цж, захиалагчийг төлөөлж Ү.С, ДГ ХХК-ийн захирал Б.Нг, ГБ ХХК-ийн захирал Г.Э, ЭТ ХХК-ийн захирал Л.Түмэндэмбэрэл, ажилтны төлөөлөл 42 хүн оролцсон хурлаар Замын-Үүд зангилаа болон ЭТ ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар гэрээг цуцлах шийдвэрийг гаргаж, гарын үсэг зурсан. Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд зангилааны дарга О.М, ГГ ХХК-ийн захирал Ц.Г, ЭТ ХХК-ийн захирал Л.Тнар хурал хийж гэрээг дүгнэж баталгаажуулсан. Мөн уг өргөтгөсөн хурлаар тус орон сууцны барилгыг цааш нь үргэлжлүүлэн барих компаниар ГБ ХХК-ийг сонгож байгаа талаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сараас хойш орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг шаардаж байгаагүй. Нэхэмжлэгчийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөг уг баригдаж байгаа барилгад шингэсэн. Байр захиалагч нарын хурлаар ЭТ ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, ЭТ ХХК нь уг гэрээний эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй болсон, нэхэмжлэгч үүнийг мэдэж байгаа. Иймд ЭТ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ЭТ ХХК-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Рд олгож, хариуцагч ГБ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК болон УБТЗ холбогдох, “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Ргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч  ЭТ ХХК-иас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүх хуулийн хэм хэмжээг тухайн тохиолдолд хэрэглэхдээ ноцтой алдаануудыг гаргасан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00788 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 00337 дугаар тогтоолоор ямар үйл баримтыг хэрхэн дүгнэсэн, тухайн шийдвэрлэх маргааны ямар үйл баримтыг тогтооход холбоотой, ямар байдлаар хэрхэн тогтоогдож байна гэж үзсэн, хэргийн үйл баримтын аль нөхцөл байдлыг тайлбарлах, дүгнэхэд дээрх шүүхийн шийдвэрүүд болон хуулийн хэм хэмжээ хэрхэн дүгнэгдэн хэрэглэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Дүгнэлт хийгээгүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн. 00788 дугаар шийдвэрээр Ө.Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй ГБ ХХК, ЭТ ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, ГБ ХХК, ЭТ ХХК-аас төлбөрийг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт нь өөр юм. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЭТ ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан хуралд Ө.Ариунгэрэл байгаагүй, гарын үсэг нь байдаггүй. Харин Э.Р уг хуралд биечлэн оролцон, хурлын шийдвэрийг дэмжиж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Шүүх хурал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг гарын үсгийг нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Тус хурлаар дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ГБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болохыг танилцуулсан. Нэхэмжлэгч нь энэ талаар мэдэж байсан учир ГБ ХХК-аар барилгыг үргэлжлүүлэн бариулахаар 2015 оноос хойш шүүхэд хандах хүртэл буюу 2021 оныг хүртэл 5 жил хүлээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. ГБ ХХК барилгыг барихгүй удсанаас шүүхэд хандах болсон нь тодорхой байхад эдгээр үйл баримтуудыг Ө.Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байгаа мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Г.Г нэхэмжлэлтэй, ГБ ХХК, ЭТ ХХК-д холбогдох хэрэгт ГБ ХХК, ЭТ ХХК-аас төлбөрийг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, магадлалаар ЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ГБ ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүх талууд дээрх үйл баримтын талаар маргахгүй байна” гэж худал тайлбар хийсэн. Хариуцагчийн хэн аль нь хариуцах үндэслэлгүй талаар маргасан, энэ талаарх үндэслэлээ тайлбарлаж шүүх хуралдаанд оролцсон байхад зөвхөн өөрийн бодлоор хүчээр үйл баримтын талаар маргахгүй байгаа мэтээр худал тайлбар хийсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Нэхэмжлэгчээс гэрээний урьдчилгаа төлбөрийг ямар дансанд, хэнд шилжүүлэн өгсөн, урьдчилгаа нь хэрхэн зарцуулагдаж ямар хөрөнгө болсон талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 15 000 000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот данс нь байр захиалагч ажилчдын төлөөлөгч болох иргэн н.Б, ГБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э нарын дундын эзэмшлийн данс бөгөөд байрны урьдчилгаа төлбөрийг бүхэлд нь уг дансаар авч, тус 2 этгээд нь нэг, хоёрдугаар гарын үсгээр зарлагын гүйлгээ хийж зарцуулсан. Энэ талаар 2015 оны 09 сарын 19-ний өдрийн бүх ажилчид, гэрээний оролцогч нарыг оролцуулсан өргөтгөсөн хурал дээр ГБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э болон бусад хүмүүс хэлж тайлбарлан, мөнгөнөөс ЭТ ХХК авч зарцуулсан зүйл байдаггүй. Мөн Барилгын төсөвчдийн холбооны төсөвт өртгийн гүйцэтгэлээр дуусаагүй байгаа үл хөдлөх эд хөрөнгөд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шингэсэнийг тогтоосон. Замын-Үүд зангилааны зүгээс ГБ ХХК болон байр захиалагч иргэдийг дуусаагүй барилгын дундын өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн газарт хандсан боловч гомдлыг хүлээж аваагүй. Энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд хандаагүй нь бүртгэлийг хүлээн зөвшөөрсөн үйл баримтуудыг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үнэн зөвөөр үнэлээгүй.  

Хэргийн бодит үнэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байхад “15 000 000 төгрөгийг хариуцагч ЭТ ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн ЭТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх бүх үйл баримт болон нотлох баримтыг үндэслэн тайлбарлаж, нотлох баримтаар шинжлэн судлуулсаар байхад “хариуцагч Эрдэм түм ХХК нь уг үйл баримтыг үгүйсгээгүй” гэж худал дүгнэсэн. Шүүх “нэхэмжлэгч болон хариуцагч ЭТ ХХК-ийн хооронд орон сууц захиалан барилахтай холбоотой бичгийн болон аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан талаар баримт авагдаагүй” гэж зөв дүгнэн тайлбарласан атлаа ЭТ ХХК-аас 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. ЭТ ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй.  ЭТ ХХК, ГБ ХХК, ГКХХК, ДГ ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчид нь 2015 оны 03 сарын 18-ны өдөр хурал хийж, Замын үүд зангилаатай байгуулсан ЭТ ХХК-ийн үүргийг ГБ ХХК руу шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг ГБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэж, бэлэглэлийн гэрээгээр ГБ ХХК-д шилжүүлсэн. Цаашид барилгыг ГБ ХХК барьж дуусгах талаар тус хурлаар шийдвэрлэсэн. Шүүх “нэхэмжлэгч болон хариуцагч ЭТ ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулахтай холбоотой бичгийн болон аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан талаар баримт авагдаагүй” гэж зөв дүгнэсэн атлаа мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу анх хэлцэлд оролцсон этгээд болох нэхэмжлэгчтэй энэ талаар хэлцэл хийсэн байх ёстой гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчтэй бичгээр гэрээг байгуулаагүй болохыг мэдсээр байж бичгээр гэрээг байгуулаагүй байгаа мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний татгалзалтай холбоотой асуудлаар хариуцагч ЭТ ХХК-д холбогдуулан 2014 оноос хойш гомдлын шаардлага гаргаж байсан, энэ талаар хариуцагч ЭТ ХХК-аас хариу өгч байсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг гэрээтэй холбоотой Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж хэргийн материалтайгаа сайн танилцаагүй, бодит байдалд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд нэхэмжлэгч өөрөө оролцсон, гэрээг цуцлаж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан учраас шаардах эрх энэ өдрөөс эхлэн үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тус өдрөөс хойш нэхэмжлэгч нь ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, нотлосон баримтыг өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас ЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Р хариуцагч ЭТ ХХК, ГБ ХХК-д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч ГБ ХХК болон УБТЗХНН-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх тухайн маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байх тул мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч “УБТЗ” ХНН-ийн даргын 2011 оны А-101 дугаар тушаалаар УБТЗ-ын ажилтнуудыг банкны урт хугацааны зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийн хүрээнд УБТЗ-ын Замын-Үүд зангилаа нь ...байрлах тус газрын ажилчдын 66 айлын орон сууцыг барьж гүйцэтгүүлэхээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЭТ ХХК, “Ган ганжир консалтинг”  ХХК-тай, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЭТ ХХК болон ДГ ХХК-тай орон сууц захиалгаар барьж нийлүүлэх гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ЭТ ХХК-тай орон сууцны барилга захиалан бариулах гэрээг байгуулж, хариуцагч ЭТ ХХК орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь талуудын нэрлэн заасан Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрт 15 000 000 төгрөг төлж, Замын-Үүд зангилаанаас нэхэмжлэгч Э.Рд тус орон сууцны барилгаас 62.75 м.кв 3 өрөө орон сууц худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон байна. /1хх4, 6, 58-64, 2хх1-4, 6-9/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Р болон хариуцагч ЭТ ХХК-ийн хооронд бичгээр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаагүй боловч   бодит үйлдлээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Барилгын ажил нь төсөв санхүү, газрын маргаантай асуудал зэргээс шалтгаалан 2014 оны 7 дугаар сард зогсчээ. Хариуцагч ЭТ ХХК 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байх боловч 2015 оны 9 дүгээр сарын 19, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Замын-Үүд зангилааны комиссын хурлаар Замын-Үүд зангилаа болон ЭТ ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан №03 дугаартай орон сууцны барилга захиалан бариулах гэрээг цуцласан, тус гэрээний үүргийг  ЭТ ХХК-аас ГБ ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хуралд  нэхэмжлэгч оролцож хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэргийн 1 дүгээр хавтасны 98-104 дугаар талд авагджээ. Улмаар хариуцагч ГБ ХХК нь барилгын ажлыг үргэлжүүлэх зөвшөөрлийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр авч бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байна. Дээрхээс  ЭТ ХХК-ийн Замын-Үүд зангилаатай байгуулсан гэрээ цуцлагдаж, гэрээний үүрэг ГБ ХХК-д шилжсэн талаар нэхэмжлэгч мэдсэн үйл баримт тогтоогдож  байна.

Анхан шатны шүүхийн ЭТ ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч ГБ ХХК-д шилжүүлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Барилга одоог хүртэл баригдаж дуусаагүй, цаашид баригдах эсэх нь тодорхой бус байгаа нь талуудын тайлбараар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг хариуцагч ГБ ХХК-аас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ЭТ ХХК болон ГБ ХХК-д холбогдуулан гаргасан, энэ шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцсон байх тул 15 000 000 төгрөгийг хариуцагч ГБ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгон хариуцагч ЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Нэхэмжлэгчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Барилгад хөрөнгө оруулалт хийсэн Замын үүд зангилааны нийт 52 ажилтны нэрийн өмнөөс Замын үүд зангилааны дарга Л.Б, О.М нар ГБ ХХК, ГКХХК-тай бэлэглэлийн гэрээ байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн Иргэний  хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэл бүхий болжээ. Шүүхийн уг дүгнэлтэд зохигчдын хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.  Хэргийн оролцогчдын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тасралтгүй үргэлжилж байсан байх ба шаардах эрхийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 15 000 000 төгрөгийг хариуцагч ГБ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Рд олгон хариуцагч ЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/01344 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК-аас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Рд олгож, хариуцагч ЭТ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “... хариуцагч ЭТ ХХК-иас 232 950 төгрөг ...” гэснийг “... хариуцагч ГБ ХХК-аас 232 950 төгрөг ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч ЭТ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                          ШҮҮГЧ                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                    А.МӨНХЗУЛ