Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01217

 

 

 

 

 

 

 

 

 

О.Рэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01464 дугаар шийдвэртэй, О.Рэгийн нэхэмжлэлтэй Ж.Бэгт холбогдох 5 222 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Рэг, түүний өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ж.Бэгт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг өгсөн.

Хариуцагчийн зүгээс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан талаар маргаагүй.

Харин үлдэх төлбөрийн талаар маргаж байгаа. Миний охин АНУ-д амьдардаг бөгөөд түүн дээр очих зорилгоор визний материал бүрдүүлж байх үед орчуулга хийдэг н.Өнөрцэцэг Ж.Бэгийг надтай танилцуулсан. Тухайн үед Ж.Бэг “...амьдрал хэцүү байна, тус болооч” гэсний дагуу өөрийн ээж болон Ж.Бэгийн хамт АНУ-ын визэнд орсон. Ингэхдээ визний хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөгийг түүний өмнөөс би төлсөн.

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг Ж.Бэг рүү “махны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн. Учир нь АНУ-ын виз мэдүүлэхэд, ярилцлаганд ороход хариуцагчийн дансанд мөнгө орж гарсан байх ёстой байсан. Уг мөнгөн хөрөнгүүдийг буцааж төл гэхэд хариуцагч төлөөгүй. Иймд 5,222,400 төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Рэгээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг хүлээн авсан талаар маргаан байхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх мөнгөнөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Харин 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 2,422,400 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь О.Рэг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 422,400 төгрөгийг АНУ-ын визний хураамжийн төлбөрт зориулж зарцуулсан, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөгийг АНУ-ын виз мэдүүлэхэд зориулж, мөнгөтэй харагдах гэж дансаар авсан. Энэ талаар ч маргахгүй. Нэхэмжлэгч бид хоёр 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд бие биедээ татагдаж хэсэг хугацаанд хамт амьдарсан. Би нэхэмжлээд байгаа 2,422,400 төгрөгөөс ч илүү их мөнгийг нэхэмжлэгчид буцаан зарцуулсан. Бид хамт хоолонд орох, караокед орох зэргээр мөнгөө хамтдаа зарцуулсан. Мөн нэхэмжлэгч миний картыг авч яваад их хэмжээний мөнгийг өөрөө авч, дураараа захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,422,400 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Бэгээс 5,222,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Рэгт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэгээс 99,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Рэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад өгөх ёстой төлбөрийг төлснөөр хариуцагчид эд хөрөнгийн давуу байдал үүссэн гэх үндэслэлээр хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн бодит байдлыг ойлгоогүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Учир нь хариуцагч шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцэхдээ “... нэхэмжлэгч нь намайг АНУ руу дагуулж явж, хамт амьдрах зорилготой байсан бөгөөд виз мэдүүлэхийн тулд нэхэмжлэгч өөрөө миний “ХААН” банкны картыг эзэмшиж, ашиглаж орлого, зарлагын гүйлгээ хийж байсан бөгөөд энэ нь миний дансны гүйлгээг их харагдуулах зорилготой байсан. Миний дансанд “Махны үнэ” гэх утгатайгаар 2019 оны 05 дугаар сард нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөнөөсөө нэхэмжлэгч өөрөө ч хэрэглэсэн, бид дундаа ч хэрэглэж дуусгасан гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн. Бодит байдал дээр хариуцагчийн хөрөнгө 2,000,000 төгрөгөөр нэмэгдсэн, эсхүл 2,000,000 төгрөгийн бусдад төлөх зардлаа хэмнэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдоогүй атал шүүх хариуцагч нэхэмжлэгчтэй хамт амьдрахдаа 2,000,000 төгрөгнөөс ч илүү их мөнгийг нэхэмжлэгчид буцаан зарцуулсан тул мөнгийг төлөхгүй гэж маргасан мэтээр хэргийн нөхцөл байдлыг буруу ойлгож, нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад өгөх ёстой төлбөрийг төлснөөр хариуцагчид эд хөрөнгийн давуу байдал үүссэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад төлөх төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс нь төлөөгүй харин 2,000,000 төгрөгийг зарцуулсан цаг хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 06 дугаар дуустал 1 сар орчим нэхэмжлэгч, хариуцагч нар дотно харилцаатай байсан, нэхэмжлэгчийн гэрт хамт амьдарч байсан үйл баримт гэрч Ж.Түмэнбилэгийн мэдүүлгээр тогтоогддог.

Хэрэв шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсан бол нэхэмжлэгч хариуцагчтай хамтран амьдарч байх хугацаанд хариуцагчийн банкны картыг ашиглан 2,000,000 төгрөгнөөс дараах байдлаар зарцуулж байсан нь хэнд ч ойлгомжтой тодорхой харагддаг. Бодит байдал дээр хариуцагч ямар нэгэн үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл түүний хөрөнгө 2,000,000 төгрөгөөр нэмэгдсэн зүйлгүй, харицагчид ашигтай байдал бий болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, харин 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан, мөн хамтдаа хэрэглэж, зарцузшж байсан үйл баримт тогтоогдсон атал шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны цгүүхийн шийдвэрт 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Рэг нь хариуцагч Ж.Бэгт холбогдуулж 5,222,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 2,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

О.Рэг нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 422,400 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,222,400 төгрөгийг Ж.Бэгт шилжүүлэн өгсөн, Ж.Бэг нь уг мөнгөн хөрөнгөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг О.Рэгээс зээлж авсан талаар маргаагүй.

 

Талууд 2,800,000 төгрөгийг хэн алиндаа шилжүүлж, зээлсэн талаар маргаагүй тул анхан шатны шүүх Ж.Бэгээс 2,800,000 төгрөгийг гаргуулж О.Рэгт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

О.Рэг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр АНУ-ын элчин сайдын яамны визийн хураамжид 422,400 төгрөгийг Ж.Бэгийн өмнөөс төлсөн, Голомт банк дахь О.Рэгийн эзэмшлийн 3635106465 тоот данснаас Хаан банк дахь Ж.Бэгийн эзэмшлийн 5026479598 тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг “махны үнэ”, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг “махны үнэ” гэх утгаар шилжүүлсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй ба тэрээр уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчтэй 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын хугацаанд хамтран амьдарсан, уг мөнгөн хөрөнгөөс их мөнгийг нэхэмжлэгчид буцаан зарцуулсан гэх үндэслэлээр маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэхээр байна.

 

Учир нь гэрч Ж.Түмэнбилэгийн “5,6 сарын хооронд байх, хавар л жуковт очиж байсан, эгч ахад бумба тавьж өгөөд халамжилж байсан, Ж.Бэг ах дотно харилцаатай байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг, Хаан банк дахь Ж.Бэгийн эзэмшлийн 5026479598 тоот дансны хуулгаас дүгнэвэл Ж.Бэг нь О.Рэгээс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан 1,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан 1,000,000 төгрөгийг О.Рэгийн ажиллуулдаг “Юунин зоог” гэх цайны газрын үйл ажиллагаанд зориулан хоолны материалд зарцуулах замаар буцаан төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Ж.Бэг нь өөрийн дангаар хүлээн авсан 2 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Рэгт буцаан төлөх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүх залруулав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/01464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд ” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,761 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА