Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 77

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                  А.Энхтуяа

        Өмгөөлөгч                                               Д.Даваасүрэн  

      Нарийн бичгийн дарга                        Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Ноёныхон овогт Зоригтын Ганзоригт холбогдох 1831000350057 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрхүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт эхрэгт гэм буруутайд тооцож 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар гийтгүүлж байсан, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон Харваачдын гудамж 1-19 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ноёныхон овогт Зоригтын Ганзориг /РД:МД96100712/

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч З.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны  1-19 тоотод өөрийн гэртээ 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Н.Мөнххишигийн эрх чөлөөнд халдан зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч З.Ганзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. Н.Мөнххишигтэй утсаар ярьж гэртээ авчирсан. Орой нь унтах гэж байтал манай найзтай Н.Мөнххишиг утсаар ярьж хэрэлдээд найзыг минь хэл үгээр доромжлоод байхаар нь миний уур хүрч найз охиноо алгадсан. Маргааш нь Н.Мөнххишиг гэр рүүгээ явна гэхээр нь би уучлалт гуйсан боловч намайг гуйлгачин гэж хэл үгээр их доромжилсон гэв.

 

2.Хохирогч Н.Мөнххишигийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 1 сарын 30-ны өдөр Ганзориг над руу залгасан би “миний шүд өвдөөд байна” гэхэд “хүрээд ир би шүдийг чинь янзлуулаад өгье” гээд шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрт ирээд намайг авсан. Тэгээд Дулаанхаанд гэрт нь очиж хоносон. Маргааш нь 15 цагийн үед эгч над руу залгасан чинь “чи хүнтэй суусан гэсэн тэр хүнийхээ дугаарыг өг, чи надаас нууцаар өөр хүнтэй ярьдаг гээд уурлаад байсан. Учир нь өмнө нь манай эгч рүү залгаад намайг асуусан чинь “өөр хүнтэй суучихсан дахиж битгий залга” гэж хэлсэн гэсэн. Тэрийг ярьж байгаад уурлаад үсдээд миний зүүн шанаа руу их чанга цохьсон. Тэгээд хавдчихсан. Мөн толгой руу цохьсон. 2018 оны 1 сарын 31-ний өглөөний 11 цагийн үед бас зүгээр байж байснаа уурлаад намайг газар унагаагаад толгой руу дэвсээд бөөр рүү өшиглөсөн. Тэгээд бакалан гутлаа аваад над руу шидсэн. Намайг зодчихоод гадагшаа биллярьд тоглох гээд гараад явсан хойгуур нь би ахыгаа нууцаар дуудаад намайг очиж авсан юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

3.Хохирогч Н.Мөнххишигийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2018 оны 1 сарын 29-ний өдөр намайг гэртээ байхад Ганзориг утасдаад “гэрт хүрээд ирээч” гээд байсан. Би шүд өвдөөд байгаа тухайгаа хэлэхэд “гэрийнхнээсээ зөвшөөрөл авчих би шүдийг чинь авхуулаад өгье” гээд байсан. Тэгээд би ээжид хэлээд Ганзориг ирж намайг авч явсан. 1 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 3 цаг өнгөрч байхад гэнэтхэн уурлаад миний үснээс зулгааж байгаад дараа нь зүүн шанаа руу гараараа нэг удаа аймаар чанга цохисон. Тэгэхэд өвдөөд би уйлсан чинь “чи юундаа уйлаад байгаа юм дуугүй байгаач” гээд уурлаад байсан. Тэгээд унтаж байгаад босоод надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Тэгээд ээж рүүгээ яриад нэг дэх өдөр хүртэл энд байгаач гээд байсан. 1 сарын 31-ний өглөө босоод Ганзоригийн утсыг үзээд сууж байсан чинь урьд нь үерхэж байсан Улаакаа /Отгонбаяр/ гэх эмэгтэйтэйгээ олон удаа ярьсан дуудлага байхаар нь би тэр дугаар руу нь залгаж “Сайн уу чи Улаакаа юу Ганзориг руу олон удаа залгасан байна ямар учиртай юм бэ” гээд утсаа салгасан. Тэгээд би Ганзоригт “чи энэ эмэгтэйтэй холбоотой байдаг юм уу” гэж асуугаад бас маргаан хэрүүл болсон. Тэгээд Ганзориг бас гэнэт уурлаад “чи хэнтэй явалдаад байгаа юм чи өөр хүнтэй болсон юмуу чамайг эгч чинь өөр хүнтэй суух гэж байгаа битгий залгаад бай гэж хэлсэн” гээд хашгичаад хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад миний зүүн хавирга орчим руу өшиглөхөд нь би газар унасан чинь миний толгой дээрээс гуталгүй хөлөөрөө 1 удаа чанга дэвссэн. Тэгээд бакалан гутлаа өмсөх гэж байгаад 2 гутлаа над руу шидэж, зүүн бөөр орчим оносон. Тэгээд гутлаа авч өмсөж ирээд миний хөлийн шилбэ рүү, дараа нь баруун бугалга руу мөн бөөр рүү, зүүн гарын булчин руу нэг нэг удаа өшиглөсөн. Би өвдсөндөө уйлахад намайг “чи үхсэндээ уйлаад байгаа юм дуугүй бай” гээд зандраад байсан. Тэгээд нилээн байж байгаад орой найз Нямбаяр, Ганчулуун хоёр орж ирээд бид нар хөзөр тоглож байгаад гарсны дараа өөр хэдэн найз нар нь орж ирээд биллярьд тоглоё гэхэд Ганзориг “хамт явах уу” гэхээр нь “би явахгүй гэж хэлсэн чинь за за байж байгаарай” гээд найз нартайгаа гараад явсан. Би ээж рүү утасдаад Ганзориг намайг зодсон талаар хэлж ирж аваач гэж хэлсэн. Орой 23 цагийн үед ээж, Мөнх-Отгон ах хоёр орж ирээд “намайг авч явъя юугаа хийгээд наашаа ирдэг юм” гээд гарах гэтэл Ганзориг миний гутлыг өмсөөд явсан байсан болохоор би хөл нүцгэн машинд сууж биллярьд тоглоомын газар очиж Ганзоригоос Мөнх-Отшгон ах миний гутлыг аваад тэгээд гэртээ ирсэн ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

4.Гэрч Д.Энхтуяагийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2018 оны 1 сарын 29-30-нд шилжих шөнө Ганзориг Мөнххишиг хоёр хамт ирээд орондоо орчихоод л хэрэлдээд байсан. Тэгээд би Ганзоригийг “чи яагаад байгаа юм болиоч, айлын хүүхэд авч ирчихээд хэрэлдэж маргалдаад байх юм” гэсэн чинь “энэ чинь өөрөө намайг доромжилоод байх юм байна шүү дээ” гэж Ганзориг хэлж байсан. Тэгээд унтацгаагаад маргааш нь тэр хоёр гэрт өнжсөн. Тэгээд 1 сарын 31-ний өглөө нөхөр бид хоёр гэрээс гарч явсан, би биеэ үзүүлэхээр, нөхөр болохоор модонд явсан. Тэгээд би 15 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирэхэд Мөнххишиг уйлчихсан сууж байсан тэгээд би Ганзоригоос “чи яачихсан юм бэ” гэсэн чинь “дургүй хүргээд байхаар нь алгадчихсан юм” гэж хэлж байсан. Тэгээд Ганзориг биллярьд тоглолоо гээд гараад явсан орой Мөнххишигийн ах нь ирээд Мөнххишигийг аваад явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

5.Гэрч Зоригтийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Би өдөрт уул руу модонд явдаг ажилтай шөнө ядраад унтчихдаг юм. Өглөө босоод модондоо явахад Ганзориг найз хүүхнээ аваад ирчихсэн хамт унтаж байсан. Модондоо яваад 15 цаг өнгөрөөгөөд ирэхэд Ганзориг тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад л байсан юм. Би Ганзоригт “чи хүний хүүхэн авч ирчихээд юунд хэрүүл хийгээд байдаг юм” гэж хэлсэн. Маргааш нь би мөн л гадуур явж байгаад ирэхэд тэр хоёр хэрэлдэж маргалдсан бололтой Мөнххишиг уйлчихсан бололтой нүүр нь улайчихсан сууж байсан. Ганзориг ч гарлаа гээд гараад явсан. Орой Мөнххишигийн ах гэх залуу орж ирээд мэнд ус ч мэдэхгүй Мөнххишигийг “алив хурдан хувцсаа өмс явъя” гээд аваад гарсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

6.Гэрч Н.Октябрийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн......Манай ээж надад 2018 оны 1 сарын 31-ний өдөр “Мөнххишиг над руу утасдаад би хүний гарт үхэх юм шиг байна гээд байна” найз Ганзориг нь зодсон юм шиг байна гэхээр нь би бага дүү Мөнх-Отгон руу утасдаад “Мөнххишигийг найз Ганзориг нь зодсон юм шиг байна. Чи хүрээд ир ээжтэй хамт Дулаанхаан яваад Мөнххишигийг аваад ир” гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо 18 цаг өнгөрч байхад ээж Мөнх-Отгонтой цуг машинаар Дулаанхаан руу явж Мөнххишигийг авч ирсэн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

7.Гэрч Д.Алтанцэцэгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Ямарч байсан 2018 оны 1 сарын сүүлээр Мөнххишиг “найз Ганзоригийндоо очлоо” гэхэд нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд тухайн үед Мөнххишигийн шүд нь өвдөж байсан. Тэгээд Ганзориг нь “Дарханд очиж үзүүлнэ” гэсэн ингээд нилээн орой шөнө болсон хойно гэрээс гарсан. Тэгээд 2 хоногийн дараа байхаа над руу Мөнххишиг утасдаад “би хүний гарт үхэх юм шиг байна, намайг Ганзориг зодсон” гэж ярьсан. Тэгэхээр нь би охин Октярьт хэлээд хүү Мөнх-Отгоныг гэрээс нь дуудаж ирүүлээд Мөнх-Отгон бид хоёр Дулаанхаан руу явж Ганзоригийн гэрийн гадаа очоод Мөнх-Отгон гэр рүү нь орж Мөнххишигийг дагуулж гарч ирэхэд Мөнххишиг гуталгүй оймстойгоо гарч ирсэн. Гутлаа яасан талаар асуухад “Ганзориг миний гутлыг өмсөөд биллярьд тоглоомын газар руу явсан” гэж хэлж байсан. Тэгээд бид гурав биллярьд тоглоомын газар очоод Мөнх-Отгон дотогшоо орж Ганзоригийг дагуулж гарч ирээд Мөнххишигийн гутлыг авч Мөнххишигт өгөөд  Мөнх-Отгон Ганзоригийг “Мөнххишигийг яагаад зодсон талаар асуугаад загнаж байсан” тэгээд бид нар гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

    8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн  Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № А-82 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Н.Мөнххишигийн биед тархи доргилт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хэсэг, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь  хатуу мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

9.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

10.Шүүгдэгч З.Ганзоригийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн...2018 оны 1 дүгээр сарын 29-ний орой би Мөнххишигтэй утсаар ярьж байгаад “чи манайд ирээд хамт ирээд хонооч” гэж гуйсан юм. Мөнххишиг “би ээж аниа хоёртойгоо ярьж зөвшөөрөл аваад зөвшөөрвөл хариу хэлье, миний бас шүд өвдөөд байна” гэж хэлсэн. Би нэг их удалгүй буцааж залгаад “юу гэж байна” гэхэд зөвшөөрсөн гэхээр нь би Дулаанхаанаас замын унаагаар шөнө 00 цаг өнгөрч байхад Мөнххишигийг гаднаа байж бай очиж байна гээд очоод аваад буцаад замын унаагаар гэртээ харьсан. Тэгээд орондоо ороод хэвтсэн. Тэгээд Мөнххишигийн эгч нь өөр хүнтэй сууж байгаа гэж хэлсэн ба надаас нэг л хөндий байгаад байхаар нь миний уур хүрээд энэ талаар Мөнххишигт хэлээд бид хоёр орон дотроо хэрэлдэж маргалдсан. Тэгээд би өндийж ирээд зүүн шанаа руу орчим руу нь нэг удаа цохиод авсан тэгээд хэсэг унтаж байгаад маргалдаад  унтчихаад маргааш өглөө нь бид хоёр босоод би Мөнххишигээс уучлалт гуйж эвлэрсэн. Тэгээд тэр өдөр бид хоёр манайд өнжөөд маргааш нь 1 сарын 31-ний өглөө би Мөнххишигийг нэг мөсөн 1 дэх өдөр гэр рүүгээ явчих гэж гуйсан. Тэгсэн чинь би явна гэртээ ажилтай гээд уурлаад байсан. Тэгээд 11 цагийн үед хуучин найз охин Отгонбаяртай утсаар яриад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь надад хамаагүй чи яах гэж ингэж байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд мөн хэрэлдэж маргалдаад би Мөнххишигийг үснээс зулгааж тавьсныхаа дараа зүүн шанаа орчим руу нь 1 удаа цохьсон. Дараа нь зүүн шанаа орчим нь хавдаад эхэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдаж байхдаа би гутлаа өмсөх гэж байгаад бакалан гутлаа шидээд зүүн гар орчим нь оносон. Мөнххишигийг сандал дээр сууж байхаар нь татаж унагаагаад толгой руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг сууж байгаад Мөнххишигээс учлалт гуйсан. Мөнххишиг уурлаад чимээгүй суугаад байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

11.Шүүгдэгч З.Ганзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42, 45-51 дүгээр хуудас/

12.Шүүгдэгч болон хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                                    Дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ноёныхон овогтой Зоригтын Ганзоригийг  Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны  1-19 тоотод өөрийн гэртээ 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Н.Мөнххишигийн эрх чөлөөнд халдан зодож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүгдэгч Ганзоригийг  Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгоны  1-19 тоотод өөрийн гэртээ найз охин Н.Мөнххишигийн эрх чөлөөнд халдан зодож, зүүн шанаа овойж хавдсан, зүүн суганы ар хэсэгт 2х1 см хөх ногоон өнгийн цус хуралттай, баруун шилбэний ар дунд хэсэгт 8х6 см бүдэг хөх ангийн цус хураллтай зэрэг гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагуудыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ноёныхон овогт Зоригтын Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноёныхон овогт Зоригтын Ганзоригт 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  З.Ганзоригийн 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Ялтан З.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Ялтан З.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ