| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/00922/И |
| Дугаар | 307/ШШ2025/00666 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/00666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/00922/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******дугаар хороо,******дугаар байр***** тоотод оршин суух хаягтай, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ******дугаар баг,******дугаар гудамж,****** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ******дугаар баг,******дугаар гудамж,****** тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын ******* нарт холбогдох,
KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 5-р сард *******ын хүү Е.*******т KOMATSU PC-1250 экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын хуучин насос 1 ширхэг сэлбэг зэргийг зарж борлуулж өгөөч гэж хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш чимээгүй болчихоор нь асуухад зарагдахгүй байна гэсэн. Сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд би 2019 онд Цагдаад хандсан, ингээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан. Тэгээд Цагдаа дээр Е.*******ыг дуудаж ярилцсан, тэгэхэд Е.******* нь би экологийн хэргээр цагдаад шалгагдаж байгаа. Энэ асуудлыг ярилцаад эвлэрье гэж гуйсных нь дагуу зөвшөөрсөн, гэтэл дахиад алга болсон. Хэрэв энэ сэлбэг одоо бодитоороо байвал буцааж авч болно. Үзлэг хийх явцад LIBHER-924 маркийн экскаваторын насос мөн байсан урчаас буцааж авахыг зөвшөөрч байгаа. Тэгэхээр насос гаргуулах шаардлагаасаа татгалзаад KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: ...Тухайн маргаан бүхий асуудал 2018 онд эхэлсэн. 2022 онд иргэний хэрэг үүсээд өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нэг л зүйл ярьдаг. Би 4 сэлбэг хариуцагчид өгсөн, 2 нь хуучин, 2 нь шинэ сэлбэг байсан гэж 2018 оноос өнөөдрийг хүртэл нэг л зүйлээ ярьдаг. Гэтэл хариуцагчийн тухайд олон жилийн хугацаанд удаа дараа худал мэдүүлэг өгсөн байна гэж харж байгаа. 150,000 төгрөгөөр зарсан, 200,000 төгрөгөөр зарсан, 300,000 төгрөгөөр зарсан л гэдэг. Одоо надад ямар ч сэлбэг байхгүй гэдэг, гэтэл өнөөдөр бид хашаанаас нь 1 сэлбэгээ олж авч байна. Дээрээс нь 2023 оны анхан шатны шүүх хуралдаан дээр 500,000 төгрөгөөр зарсан гэдэг. Яг хэдэн төгрөгөөр зарсан юм бэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэж байж болох бүхий л баримтаа өгөөд, олон жил гүйлээ. Гэтэл хариуцагч зарсан гэдгээ нэг ч удаа нотлоогүй, яг хэдэн төгрөгөөр зарсан бэ, хэрэв зарсан бол өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэг хариуцагчид байгаа. Гэрч хохирогчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг хавтаст хэргийн 87-89-р талд байгаа. Нэхэмжлэгч анхнаасаа 32,000,000 төгрөгөөр тохирсон учраас бид 32,000,000 төгрөгөө нэхэж байна, эсвэл сэлбэгээ авъя, үгүй бол өнөөдрийн зах зээлийн ханшаар сэлбэгийн үнийг гаргуулъя гэвэл бид өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орж ирэх байсан. Тэгэхээр 2018 онд 32,000,000 төгрөг гээд тохиролцчихсон, Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн үнийн дүнгээрээ нэхэмжлээд байгаа. Та зарсан учраас зарсан мөнгөө авъя л гэж байгаа. Гэрчийн мэдүүлэг гэж яриад байна. Гэрчийн мэдүүлгийг ямар үед нотлох баримтаар тооцдог вэ гэхээр Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэн мэдээлэл байх ёстой бөгөөд гэрчилж буй үйл баримт нь ямар баримт, ямар үйл явдалд тулгуурлаж мэдүүлснийг шүүх заавал тодруулах шаардлагатай. Тэгэхээр Гантулгын мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, түүний мэдүүлгээр маргаан бүхий сэлбэгийн эзэмшигч нь биш, мөн тухайн сэлбэгийн үнэ ханшийн талаар зөв мэдээлсэн гэж үзэх ямар ч боломжгүй байна. Яагаад гэвэл нь *******той найз нөхөд, хамт ажилладаг хүн байгаа. Тийм учраас ийм хүнийг үнэн зөв мэдүүлнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна. Мөн дээрээс нь хх-103-р талд Е.*******ын гар бичмэл байгаа. Энд 10,000,000 төгрөг өгье, урьдчилгаа 2,000,000 төгрөг өгөөд, 8,000,000 төгрөгт өмнөх сэлбэгийн үнэ орсон байх болно. гэсэн байгаа. Гэтэл 2019 оны үйл баримт яг юу болсон бэ гэхээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд явж байхад өөрөө хууль бус ашигт малтмал олборлосон гээд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгагдаж байгаа. Тэгээд би асуудалд орчхоод байна гээд нэхэмжлэгчийг зөөллөөд, хуураад тийм гар бичмэл бичиж өгсөн. Тэр үед мөн хууртагдаад үлдсэн байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч хохирсон хэвээрээ байгаа. Тэгэхээр хэн нь худлаа яриад хэн нь зөрүүтэй яриад байгаа нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар тухайн 2 сэлбэгийн үнэ зах зээлийн ханшаар 33,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг гээд хоёр үнэлгээ ирсэн байгаа. Энэ хоёрыг дунджаар тооцвол 1 сэлбэгийн үнэ 15,000,000 төгрөг байгаа. Хоёулаа нийлээд 30,000,000 төгрөг болж байгаа. Үүнийг бид тухайн үеийн ханшаараа буюу 12,000,000 төгрөг авъя гэж байгаа. Хүлээлгэж өгсөн нь үнэн, талуудын хооронд даалгавар гүйцэтгэх аман гэрээ байгуулагдсан. Тэгэхээр шаардах эрхийнхээ дагуу хүлээлгэж өгсөн үеийнхээ ханшаар нэхэж байгаа. Хавтаст хэргийн 208219-р талд тухайн үед сэлбэгийг хүлээлгэж өгөх үеийн зураг байгаа. Тухайн үед ямар сэлбэг хүлээлгэж өгсөн баримт нь тэнд байна. 208-219-р талд байгаа зургийг харахад машины сэлбэг хэр нь тоос ч болоогүй, гадуураа гөлгөр гөлгөр цэнхэр ууттай сэлбэг харагдаж байгаа. Гэтэл хариуцагч өөрөө татгалзлаа нотолж чадахгүй байж яагаад үгүйсгээд байгаа вэ. 500,000 төгрөгөөр зарчихсан гээд байна. 500,000 төгрөгөөр зар гэсэн зөвшөөрлийг нэхэмжлэгчийн зүгээс өгөөгүй. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байгаа. Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Гэж байгаа. Тэгэхээр танд Р.******* зүгээс 500,000 төгрөгөөр зар гэж зөвшөөрөл өгсөн үү. Р.******* зүгээс 500,000 төгрөгөөр зар гэж хэлээгүй байхад үүргээ зөрчиж, 500,000 төгрөгөөр зарсан гээд тоохгүй сууж байгаа вэ. Мөн хуулийн 400.4-т Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан байгаа. Нэгэнт тохиролцооны дагуу зарж чадахааргүй бол буцаагаад өгсөн бол бид өнөөдөр энд зогсохгүй байсан. Гэтэл та өөрөө үүргээ зөрчөөд, магадгүй шинэ болохоор нь зарсан байх. Тэр бол 500,000 төгрөг байсан гэж бодохгүй байна, өмгөөлөгчийн зүгээс үүнийг хардаж байна. Хуучин сэлбэгүүдийг нь зараагүй, шинийг нь 100,000, 200,000, 500,000 төгрөгөөр зарсан гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Е.******* Улаанбаатар хотод зарсан гэдэг, сая ******* Дарханд зарсан гэж байна. Энэ мэт дандаа зөрүүтэй тайлбар өгч байгааг шүүх анзаарч хараасай гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2 ширхэг стартерын үнэ болох 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... анхнаасаа худлаа ярьсан нь гэрчийн мэдүүлгээр тодорхой байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. эдгээр сэлбэгийг анх 12,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж худлаа ярьж байгаа. Одоо 12,000,000 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн стартер хуучин байсан, олон газраар хөдөө уурхайгаар бензин тосоо барж худалдах гэж явсан боловч авах хүн олдохгүй 500,000 төгрөгөөр худалдаж борлуулсан. 2010 онд хуучин сэлбэг ас авсан байж энэ сэлбэгээ 2018 онд надад хүлээлгэж өгөөд, одоо тэр сэлбэг шинэ байсан гэж худлаа ярьж байна. Тухайн сэлбэг шинэ гэдгийг ямар ч газраар тогтоолгосон баримт байхгүй байна. Одоо энэ сэлбэгээ авна гэвэл зарсан газраасаа буцаагаад 500,000 төгрөгөөр аваад өгч болно. Гэрч мэдүүлэгтээ 2010 онд уг сэлбэгийг авсан гэж мэдүүлсэн байгаа. компаниас шинэ сэлбэг гаргах боломж байхгүй. Давхар давхар харуул хамгаалалттай байсан. Би тэр үед таньдаг байснаас нэг ч удаа биечлэн уулзаж байгаагүй. Оюу толгой компанид ажилладаг гэсэн сураг байдаг. Одоо хаана байгааг мэдэхгүй, утасны дугаарыг нь л мэднэ. Одоо энэ сэлбэг дээр ямар ч маргаан байхгүй. Хэрэв энэ сэлбэгээ авна гэвэл буцааж өгч болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Р.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Е.*******, ******* нарт холбогдох Экскаваторын сэлбэг гаргуулах, зарж борлуулсан бол сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад LIBHER-924 маркийн экскаваторын насос мөн байсан урчаас буцааж авахыг зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэгийг биетээр гаргуулах, гаргаж өгөх боломжгүй бол нийт 12,000,000 төгрөг гаргуулах гэж тайлбарласан байна.
2.Хариуцагч нар ...2 ширхэг стартерыг зараад зардалдаа хэрэглэ гэхээр нь манай хүү Е.******* тус бүрийг нь 250,000 төгрөгөөр зарсан. Түүний үнэ 500,000 төгрөгийг өгнө, уг стартер хуучин байсан, иймд 12,000,000 төгрөг өгөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
3. нь 2017 оны хавар *******той ярьж тохиролцсоны дагуу түүний хүү Е.*******т KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг борлуулахаар хүлээлгэн өгсөн. Энэ талаар талууд маргаагүй болно. Улмаар KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө авсан, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн нь үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтаар тогтоогдсон, энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтад нийцсэн байна.
4.Зохигч дээрх сэлбэгүүдийг зарж өгсөн тохиолдолд урамшуулал олгох талаар тохиролцож, сэлбэгүүдийг шилжүүлсэн үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь даалгаварын гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
5.Нэхэмжлэгч нь KOMATSU PS-1250 маркийн экскаваторын 2 ширхэг стартерыг 1 нь 6,500,000 төгрөг, нөгөөх нь 5,500,000 төгрөгийн үнэтэй, нийт 12,000,000 төгрөг гээд энэ үнийг би зах зээл дээр сэлбэг, хэрэгсэл борлуулдаг дистрибьютер компаниудын үнийг харьцуулж гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШЗ2025/01199 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий сэлбэгийн үнийг тодорхойлоход Трансвест монголиа ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05/130 дугаартай албан бичгээр ...шүүгчийн захирамжид заасан KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийн үнэ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 20,071,355.46 төгрөг /НӨАТ багтсан/ байна. гэж, Универсал жойнт ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр ...Танай газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу Komatsu PС-1250 маркийн экскаваторын 2 ш стартерын үнийн саналыг гарган хүргүүллээ... 30,051,000, НӨАТ 3,005,100 төгрөг, нийт 33,056,100 төгрөг гэж тус тус үнэлсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 19, 21-23 дахь тал/
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх талаар тодруулахад нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлэхэд KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөг байсан учир нэмэгдүүлэхгүй гэсэн учир шүүх сэлбэгүүдийг биетээр гаргуулах, эсхүл сэлбэгийн мөнгийг гаргуулах гэсэн шилжмэл агуулгатай шаардлага гаргасан шүүх үзэж шийдвэрлэсэн болно.
6.Мөн хариуцагч нар нь дээрх сэлбэгүүдийг нэхэмжлэгч Р.*******х биш, , чанар байдлын хувьд шинэ биш хуучин, өндөр үнэтэй биш гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.ас ...би т 11,200,000 төгрөгөөр сэлбэг худалдаагүй, тэрээр надад 1,000,000 гаран төгрөг өгсөн. ...би т арван хэдэн саяар сэлбэг зарсан зүйл байхгүй. Тэр сэлбэгүүд хуучин сэлбэг байсан гэж мэдүүлэг авсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал/
Гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжид тулгуурласан үндэслэл бүхий мэдээлэл байх ёстой бөгөөд гэрчилж буй үйл баримтаа ямар баримт, үйл явдалд тулгуурлан мэдүүлсэн болох нь тодорхойгүй бөгөөд гэрч Б. нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий эд зүйлд үзлэг хийн, LIBHER-924 маркийн экскаваторын насосыг нэхэмжлэгч т буцаан өгсөн зэргээс үзвэл маргаан бүхий сэлбэгийн эзэмшигч нь биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /2 дугаар хавтаст хэргийн 27-32 дахь тал/
Мөн гэрч Б. 1 сая гаран төгрөгт бодож сэлбэг өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд одоо нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө 12,000,000 төгрөг байсан гэж үнэлж буйг буруутгах боломжгүй бөгөөд одоогийн зах зээлийн ханш түүнээс өндөр байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна.
7.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь маргаан бүхий сэлбэгийг нийт 500,000 төгрөгөөр зарсан гэж буй боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хаана, хэнд зарсан талаар шүүх хуралдаанд тодруулахад янз бүрийн тайлбар хэлдэг, тэдгээр нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул шүүх хариуцагч талын татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэв.
8.Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж маргаан бүхий сэлбэгийн үнэ ханшийг тогтоолгохоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч нь ...2018 оны байдлаарх зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг судалж үзэхэд тухайн үед худалдаалагдаж байсан ижил төстэй эд хөрөнгийн үнэ ханшийн талаарх мэдээлэл байхгүй, цахим сайтуудын мэдээлэл шинэчлэгдсэн, харьцуулалт хийх баталгаатай мэдээлэл олдохгүй байгаа зэрэг шалтгааны улмаас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй... гэж, дахин Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч нь ...Уг захирамжид дурдагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэх хөрөнгүүдийн зах зээлийн мэдээлэл хомс, 2018 оны байдлаар үнэ тодорхойлох боломжгүй байгаа тул бид шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй... гэж тус тус дүгнэлт гаргахаас татгалзжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 234, 244 дэх тал/
Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан ба 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дээрх хүсэлтээсээ татгалзсан байна.
Шинжээч нар дүгнэлт гаргахаас татгалзсан байх тул энэ талаар зохигч нарт танилцуулсан байх боловч хэн аль нь дахин санал, хүсэлт гаргаагүй.
9.Дээрх үндэслэлүүдээр KOMATSU PS-1250 маркийн экскаваторын 2 ширхэг стартерыг 1 нь 6,500,000 төгрөг, нөгөөх нь 5,500,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг хариуцагч Е.*******, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэгч нь LIBHER-924 маркийн экскаваторын насос гаргуулах эсвэл түүний үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.*******, ******* нараас 206,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Е.*******, ******* нараас KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.******* LIBHER-924 маркийн экскаваторын насос гаргуулах эсвэл түүний үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид 317,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.*******, ******* нараас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС