Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 73

 

“А.П” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Л.Б, Б.Б,

Э.Э нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00574 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А.П” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б, Б.Б, Э.Э нарт холбогдох

“Гэм хорын хохиролд 6.256.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг,

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 11*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Э.О нь 2020 оны 05 дугаар сарын 21*******ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн ............ ОРБ улсын дугаартай Приус*******20 маркийн цагаан өнгийн автомашиныг найз Балжиннямын дүү Л.Бд та машинаа өгөөч найзуудтайгаа уулзчихаад маргааш орой буцаагаад авчирч өгье гээд гуйгаад байхаар нь машинаа өгөөд явуулсан юм. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 22*******ны өдөр 13 цагийн үед Бын ээж нь над руу утсаар залгаад чиний ............ ОРБ улсын дугаартай Приус*******20 маркийн автомашиныг чинь хүн унаж яваад онхолдсон гэж ярьсан. Тэгээд юу болсныг асуухад Л.Б нь манай найзууд болох Б.Б, Э.Э нар нь шөнө намайг унтчихсан хойгуур надаас хэлэлгүй таны машины түлхүүрийг аваад тус сумын Майхан толгой гэх газарт согтуугаар барьж яваад онхолдсон талаар хэлсэн. Улмаар миний бие Л.Б, Б.Б, Э.Э нарт холбогдуулан Булган аймгийн Цагдаагийн газар хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. ............ ОРБ улсын дугаартай Приус*******20 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдөр Ашид билгүүн ХХК*******иар үнэлүүлэхэд 6.256.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Л.Б, Б.Б, Э.Э нараас учирсан хохирлыг арилгах талаар удаа шаардахад удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Э.О миний эд хөрөнгөнд учирсан хохирол болох 6 256 000 төгрөгийг Л.Б, Б.Б, Э.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас миний бие дараах тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Эс тэгэх аваас О миний бие өөрөө авто үнэлгээний газрыг авчирч, хуурамч, өндөр дүнтэй мөнгөний үнэлгээ хийлгэсэн мэтээр ярьж, тайлбарыг шүүхийг зориуд төөрөгдүүлэх ажлыг санаатайгаар хийж байгаад нь харамсаж, басхүү үнэнийг бичихээр шийдлээ. Энэхүү үнэнийг миний бие урд болсон хурлуудад хэлсэн боловч тоохгүй, ач холбогдол өгөөгүй болно. 2020 оны 05 дугаар сарын 24*******ний өдөр Сэлэнгэ аймгийн Хангал сумын нутагт миний машиныг онхолдуулсан осол гарсан. Хэд хоногийн дараа 2020 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрийн орчим миний машиныг авч яваад осол гаргасан Э.Э, Б.Б, Эы эгч хүргэн ах, Б.Бийн аав, ээж зэрэг хүмүүс осол гарган Хангал сумын Цагдаагийн журмын хашаанд байсан эвдэрсэн миний машиныг очиж авчраад Эрдэнэт хотын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Ниссан засварын газарт авчран Ашид билгүүн авто үнэлгээний газраар ослын үнэлгээ хийлгэж, асуудлыг өөрсдөө шийдвэрлэсэн юм. Намайг очиход Э.Э, Б.Б, Бийн аав, ээж, Эы эгч, хүргэн ах зэрэг хүмүүс ирчихсэн байлаа. Бас Ашид билгүүн авто үнэлгээний газрын захирал гэх эрэгтэй ирчихсэн байв. Ашид билгүүн авто үнэлгээний захирал надад Үнэлгээ хийчихлээ Үнэлгээний мөнгийг нь энэ хүмүүс төлчихсөн гэж хэлсэн. Тэр үед миний бие хэдэн төгрөгөөр үнэлснийг мэдээгүй. Ингээд миний эвдэрсэн машиныг Эы хүргэн ахын хашаанд ачиж авчран тавьсан юм. Одоо энэ хашаанд Э.Э өөрөө амьдарч байгаа. Маргааш өдөр нь Ашид билгүүн авто үнэлгээний газраас намайг дуудаж, ослын үнэлгээтэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Энэ үед л би үнэлгээний мөнгөн дүнг мэдсэн. Маш багаар буюу 6.250.000 төгрөгөөр үнэлсэн байв. Уг нь би машинаа 9.800.000 төгрөгөөр аваад ердөө 7 сар орчим болж байсан юм. Би өөрөө үнэлгээний газар дуудаагүй, үнэлгээ хийлгээгүй, Хангал сумын журмын хашаанаас машинаа авч ирээгүй нь үнэн. Ослын дараах анх Хангал сумын журмын хашаанд байхад нь сумын замын цагдаа /байцаагч/ Э.Э, Б.Б, Бийн аав, ээж, миний биеийг байлцуулан Ашид билгүүн авто үнэлгээний газрын захирал гэх залуу ирчихсэн ослын бүх зургийг нэг бүрчлэн авч байлаа. Уг авто үнэлгээний газрыг Хангал сумын замын цагдаагийн байцаагч томилсныг би тэр үед л мэдсэн болно. Нөгөө хүмүүс ч бас зөвшөөрснийг мэдсэн. Миний бие асуудлыг намжаах өөрөөр хэлбэл найзын дүүд нь туслах зорилгоор машиныхаа даатгалын газраас туслалцаа авах гэж хөөцөлдсөн боловч бүтээгүй юм. Өөрсдөө үнэлгээ хийлгэсэн мөртлөө үнэлгээг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт элдэв арга хэрэглэж, асуудлыг удаашруулж байгаад гомдолтой байна. 2020 оны ханшаар 2004*******2016 онд орж ирсэн машины ханш ойролцоогоор 10*******14 сая төгрөг байсан. Одоо бол 12*******16 сая төгрөг байгаа нь бодит үнэн юм. Би анх 2020 оны 07 дугаар сарын 20*******ны өдөр Л.Б, Э.Э, Б.Б нараас 6.256.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хариуцагч нараас тус бүр 2.085.333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэргийг Э.Э, Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Би анх нэхэмжлэл гаргахдаа дээрх 3 хүн гурвуулаа миний машин авч яваад дамжуулан хэрэглэж улмаар онхолдуулж надад хохирол учруулсан юм чинь хуваагаад төлчих байх, хувааж төлбөл хэн хэнд хөнгөн тусна, миний хохирлыг ч хурдан барагдуулах байх гэсэн утгаар гурвууланг нь хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэргийн шийдвэрлэлт удааширч бараг 1 жил боллоо. Одоо эдгээр хүмүүс дор бүрнээ хариуцлагаас зугтааж намайг чирэгдүүлж миний эрхийг зөрчиж, би хохирч өдий хүрлээ. Ийм учир би Э.Э, Б.Б нарыг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзаж зөвхөн ганц Л.Баас 6.256.000 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл Л.Б надаас миний машиныг гуйж унаж явсан. Энэ хүн л миний хохирлыг барагдуулж өгөх үүрэгтэй гэж бий ойлгож байна. Л.Б харин Э.Э, Б.Б нартай асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тэр хүмүүсийн асуудал. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б би танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир уг ............ ОРБ дугаартай приус маркийн цагаан өнгийн автомашиныг би 2020 оны 05 дугаар сарын 21*******ний өдөр Э.Огээс нэг өдөр унуулаач гэж гуйхад надад уг тээврийн хэрэгслийг зөвшөөрч өгч явуулсан юм. Гэтэл Мажаа амралт руу машинтайгаа очоод амарч байх хойгуур надад мэдэгдэлгүй Э.Э, Б.Б нар нь унаж яваад уг тээврийн хэрэгслийг гэмтээж эвдсэн байсан. Иймд би уг гэм хорын нэхэмжлэлийг хариуцах үндэсгүй тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Хохирлын үнэлгээнээс машинаа зарсан мөнгийг хасаж үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг ослыг Л.Б гаргаагүй тул Э.Э, Б.Б нартай хувааж төлөх ёстой гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00574 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.*******д заасныг баримтлан хариуцагч Л.Баас 6.256.000 /зургаан сая хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.П” ХХК*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 /нэг зуун арван таван мянга дөчин зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 115 046 /нэг зуун арван таван мянга дөчин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.П” ХХК*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Огийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бд холбогдох гэм хорын хохирол 6.256.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн №142/2021/00574 тоот шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б би эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Э.Огийн эзэмшлийн 15*******25 ОРА улсын дугаартай приус*******20 маркийн автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 21*******ний өдөр Л.Б нь Э.Огээс гуйж аваад өөрөө жолоодон н.Хосбаяр, н.Мөнгөншагай, Э.Э, Б.Б нарын хамт Мажаа” амралтын газарт очсон байна. Уг тээврийн хэрэгслийн түлхүүрийг Э.Э, Б нар нь Л.Быг унтаж байхад өмдний халааснаас нь зөвшөөрөлгүй авч жолоодож яваад замын хажуу руу оруулж зам тээврийн осол гаргаж Э.Огийн автомашинд гэм хор учруулсан. Булган аймгийн прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн 2020 оны 06 дугаар сарын 23*******ны өдрийн 4/72 дугаартай прокурорын тогтоол болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалтай танилцаад Булган аймгийн цагдаагийн газарт мэдээлсэн 1075 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн, шийдвэрлэгдсэн бол хэний буруутай үйлдлийн улмаас уг осол болсон талаарх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэрч н.Хосбаяр, н.Мөнгөншагай нар нь Л.Быг унтаж байхад Э.Э өмднийх нь кармагаас нь ухаж машины түлхүүрийг зөвшөөрөлгүй авч явсан зэрэг мэдүүлэг, бусад баримтаар нотлогддог. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ Л.Быг бусдад өөрийн буруугаас ашиглах боломж олгосон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хариуцагч нарын хэний гэм буруутай үйлдлийн улмаас 6.256.000 төгрөгийн гэм хор үүссэнийг тогтоохгүйгээр хариуцагч Э.Э, Б.Б нарын торгуулсан гэх ганцхан үгээр талууд маргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хүсэлтийг хангаагүй ба хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2, 510.1 дугаар зүйл заалтыг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүх нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаж байна. Мөн шүүх уг тээврийн хэрэгслийг “Ашид Билгүүн” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн №1387 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр ............ ОРБ улсын дугаартай, приус*******20 маркийн авто машины хохирлын үнэлгээг 6.256.000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч Э.О уг тээврийн хэрэгслийг Д.Хүдэрбаяр гэх сэлбэг засварын хүнд 1.500.000 төгрөгөөр худалдсан байсан. Уг тээврийн хэрэгсэлд гэм хор учруулж торгуулийн арга хэмжээ авагдсан Э.Э, Б.Б нараар Э.Огийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах ёстой гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн №142/ШШ2021/00574 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбарлах болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “А.П” ХХК нь хариуцагч Л.Б, Э.Э, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохирол 6.256.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.*******д зааснаар хариуцагч Л.Баас 6.256.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.П” ХХК*******д олгож шийдвэрлэжээ.

Э.Огийн эзэмшлийн ............ ОРБ улсын дугаартай приус*******20 маркийн автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 21*******ний өдөр хариуцагч Л.Б нь гуйж аваад Э.Э, Б.Б нарын хамт Мажаа амралтын газарт очсон ба орой нь  Э.Э жолоодож яваад Булган аймгийн Хангал сум орсон бөгөөд буцах замдаа Б.Б жолоодож яваад осол гаргаж, тээврийн хэрэгсэлд гэм хор учруулжээ. 

 Э.О 2019 оны 10 дугаар сарын 18*******ны өдөр “А.П” ХХК*******иас 4.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд барьцаанд ............ ОРБ улсын дугаартай приус*******20 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө эзэмшиж, ашиглах нөхцөлтэйгөөр авчээ.

“Ашид билгүүн” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 1387 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр ............ ОРБ улсын дугаартай, приус*******20 маркийн авто машины хохирлын үнэлгээг 6.256.000 төгрөгөөр тогтоосон ба тухайн тээврийн хэрэгслийг Э.О нь сэлбэгт 1.500.000 төгрөгөөр зарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Л.Баас 6.256.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А.П” ХХК*******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч дээрх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.046 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.046 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР