Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2020/01142

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2020/01142

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо,*******,*******, 77А-101 тоотод байрлах Авто прайм ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагч: Б******* нарт холбогдох

Гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , , иргэдийн төлөөлөгч Б.Дамдин, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие******* нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын цагаан өнгийн автомашиныг найз дүү нь та машинаа өгөөч найзуудтайгаа уулзчихаад маргааш орой буцаагаад авчирж өгье гээд гуйгаад байхаар нь машинаа өгөөд явуулсан юм. Гэтэл маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Баасаннямын ээж нь надруу утсаар залгаад чиний 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын автомашиныг чинь хүн унаж яваад онхолдсон гэж ярьсан. Тэгээд юу болсныг асуухад нь манай найзууд болох , нар нь шөнө намайг унтчихсан хойгуур надаас хэлэлгүй таны машины түлхүүрийг аваад тус сумын Майхан толгой гэх газарт согтуугаар барьж яваад онхолдсон талаар хэлсэн. Улмаар миний бие нь , , нарт холбогдуулан Булган аймгийн Цагдаагийн газар хандсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. 15-35 ОРБ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлэхэд 6256000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд , , нараас учирсан хохирлыг арилгах талаар удаа шаардахад удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Иймд******* миний эд хөрөнгөнд учирсан хохирол болох 6256000 төгрөгийг , , нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 4-34А тоотод оршин суух Боржигон овогт******* 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр / фв00281118/,, /Гк00262315/,, /ГК02281916/, нарт холбогдуулан гэм хорын хохирол болох 256 000 / зургаан сая хоёр зуун тавин зургаан мянган төгрөг нэхэмжилсэн байдаг. миний бие нь Эрдэнэбаатар овогтой Одсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар хүргүүлж байна.Үүнд:

1. Ашид билгүүн ХХК -иар 15-35 орб улсын дугаартай приус-20 маркийн авто машинд үнэлгээ хийлгэсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй учир нь тус машин нь 2004 онд*******лэгдсэн Монголд 2016 онд орж ирсэн эдэлгээний хувьд он хуучирсан, удаан хугацаанд элэгдэлд орсон машины эд анги, эдэлгээг зах зээлийн үнэлгээгээр буюу он залуу сүүлийн үеийн Приус-20 авто машины хамгийн дээд үнэлгээгээр үнэлүүлсэн нь бодит үнэлгээ биш байсан.

2. миний бие нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 01-02 цагийн үед Мажаа амралтын газраас аас зөвшөөрөл аваад машиныг Булган аймгийн Хангал сум ортол уг машинд ямар нэгэн гэмтэл гаргаагүйгээр барьж очсон. Надтай хамт явсан нь намайг машиныг түр орхиж гарах хооронд зөвшөөрөлгүйгээр машиныг бариад явах замдаа зам тээврийн осол гаргасан байсныг би маргааш өглөө нь мэдсэн иймд тухайн машины гэмтээсэн гэм буруутай хүн нь тодорхой буюу байхад , нараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

3. Булган аймгийн Цагдаагийн газар шалгаж үзээд хэрэг бүртгэл нээхээс татгалзаж прокурорт шилжүүлсэн. Булган аймгийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ний өдөр дугаар 213 тоот мэдэгдэх хуудсаар нь приус-20 маркийн цагаан өнгийн 15-35 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооны үнэмлэхгүй, согтуугаар жолоодож осол гаргасныг нотолсон байгаа зэргийг хянаж уг нэхэмжлэлийг миний биед хамааралгүй тул гэм хор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч би танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир уг 15-25 ОРА дугаартай приус маркийн цагаан өнгийн автомашиныг би 2020-05-21-ны өдөр*******гээс нэг өдөр унуулаач гэж гуйхад надад уг тээврийн хэрэгслийг зөвшөөрч өгч явуулсан юм. Гэтэл Мажаа амралтруу машинтайгаа очоод амарч байх хойгуур надад мэдэгдэлгүй Э.Элбэгсүрэн, нар нь унаж яваад уг тээврийн хэрэгслийг гэмтээж эвдсэн байсан. Иймд би уг гэм хорын нэхэмжлэлийг хариуцах үндэсгүй тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие /ГК02281916/ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз ы утсаар ярьсны дагуу түүнтэй болон түүний найз болох нартай Мажаа амралт руу приус 20 маркийн автомашинаар явсан. Дээрх автомашиныг Баасанням танил гуйж авсан. Бид өөрсдийн хайхармжгүй байдлаас болж, хэн хэн маань хариуцлага алдан тухайн ахын автомашинд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлыг хуваан төлөх хүсэлттэй байна. Хохирогч*******д учирсан 6 256 000 төгрөгийн хохирлыг тухайн үед хамт явсан /ФВ00281118/ болон /ГК00262315/ мөн миний бие хуваан төлөх хүсэлттэй байгаагаа мэдэгдэж байна. Та бүхэн миний байдлыг харгалзан үзэж хохирлыг хуваан төлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Авто прайм ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариуцагч , , нарт холбогдуулан гэм хорын хохирол 6 256 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагч нэхэмжлэлийг , нартай хувааж төлөх талаар тайлбар гаргасан.

эзэмшлийн 15-25 ОРА улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг 2020-05-21-ны өдөр нь*******гээс гуйж аваад өөрөө жолоодон , нарын хамт Мажаа амралтын газарт очсон байна. Ингээд уг тээврийн хэрэгслийг орой нь жолоодож яваад Булган аймгийн Хангал сум орсон бөгөөд буцах замдаа жолоодож яваад замын хажуу руу оруулж тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан болох нь нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч  нь хариуцагч ыг, хариуцагч  нь хариуцагч ийг өөрсдийн зөвшөөрөлгүй уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан, ингээд тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан учир гэм хорыг өөрсдөө хариуцах үндэслэлгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, мөн хуулийн 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшин арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

Хариуцлагаас чөлөөлөгдөх тухай Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан зохицуулалт нь зөвхөн тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан этгээдэд хамааралтай. Харин гэм хор учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн 499.3, 499.4-т заасан хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй тул тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардагдахгүй юм.

Хэдийгээр  нар нь тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэж өөрсдийгөө зөвтгөх боловч, бусдад ашиглах боломж олгосон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

Иймд 15-25 ОРА улсын дугаартай приус-20 маркийн авто машины хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК нь 6 256 000 төгрөгөөр тогтоосон байх ба талууд үнэлгээний талаар маргаагүй тул , , нараар хохирлыг тэнцүү хувааж төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Анх Иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг******* гэж тодорхойлсон байх ба,******* нь Авто прайм ХХК-с итгэмжлэл авсан байсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Авто прайм ХХК болгон зөвтгөсөн болно.

Иймд хариуцагч , нараас тус бүр 2 085 333 төгрөг гаргуулан Авто прайм ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 38 349 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.3.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Баасансүрэн, , нараас тус бүр 2 085 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Авто прайм ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115 046 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

 

Р.ҮҮРИЙНТУЯА