Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 53

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              М.Энхбаатар

 Хохирогч                                   Н.Элбэгзаяа

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Д.Даваасүрэн, А.Ариунзаяа, Г.Амартүвшин

 Нарийн бичгийн дарга             Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Э.Дашням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001600084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-6 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чонос овогт Энхбатын Дашням /РД: МЖ93101215/

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын Б гудамжны 12-147 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2011 онд Баянгол дүүргийн шүүхийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Их монгол овогт Гансүхийн Ган-Од /РД:УФ-89061614/

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 5 сар 14 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 10 хороо Зүүнбаян-Улааны 7-36б тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол  биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Түмэд овогт Мөнхсүрэнгийн Алтантулга /РД:УД-00290739/

 

 

     

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р баг 4-р хэсэг 13 тоотод оршин суух иргэн Н.Элбэгзаяагийн гэрт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн одон медалиудыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Дашнямын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн: “... Ингээд бид 3 машинаас бууж Г.Ган-Од бид хоёр гэрийнх нь хашааны гадаа хүн хараад зогсож байсан. ба Алтаанаа Элбэгзаяа ахын гэр лүү порчикоор нь орж тэмдэгнүүд хулгай хийж гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/

Шүүгдэгч Г.Ган-Одын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хулгай хийх гэж байгааг мэдээгүй, өвөөгийнхөөс юм авчихаад ирье гэж надад хэлээд хамт явцгаасан...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.Алтантулгын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Г.Ган-Од ах надад хэлэхдээ чи цонхоор нь орчих бид хоёр гаднаас хүн харж байя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд байшингийн хойшоо харсан вакум цонхны порчикийг нь хүчээр түлхэж онгойлгоод дотогшоо нь явж ороод хананд өлгөөтэй байсан жаазтай тэмдэгнүүдийг аваад шууд гарсан..” /хх-ийн 113-114 дүгээр тал/

Хохирогч Н.Элбэгзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 30-ны  өглөө  гадуур гараад  банк ороод,  дэлгүүр орчихоод  ирсэн чинь 11 цаг 35 минутанд 3 удаа  манай эхнэрийн  дугаар руу 86124004  гэх дугаар залгасан байсан. Тэгээд би  гадаа машинаа янзлаад  байж байсан чинь  өдөр  12 цаг 40 минутанд  манай эхнэр  “чамтай  хүн ярья, ажилд явъя” гээд байна гэхээр нь  аваад  ярьсан чинь  “Зүүнбүрэнгийн  тендерийн жолооч  уу, хатуурын ажил байна гэхээр нь би ямар ажил юм гэсэн чинь  өнөөдөр орой  тээшнэс ачаа аваад  Цагааннуур  хүргэж өгнө гэхээр нь “ямар ачаа юм” гэсэн чинь 20 шуудай  малын тэжээл  байгаа  юм, үнэ  хөлсийг нь хангалттай  өгнө гэсэн. Тэгэхээр нь   би “хэдэн төгрөгөөр ачуулах юм” гэсэн чинь  150.000 төгрөг  өгье гэсэн. Тэгэхээр нь би  “20 цаг дөхүүлээд Сэлэнгэ аймгийн вогзал дээр  очъё, өөр машин , тэрэг явахаар  бол хэлээрэй, хүн дэмий явуулчив” гэсэн чинь  “үгүй, тийм зүйл байхгүй, би одоо  Улаанбаатараас гарах гэж  байна” гэж байсан.   Тэгээд би орой  17 цаг 45 минутын ойролцоо  нөгөө  86124004 гэсэн дугаар руу залгаад  “одоо гарлаа шүү” гэсэн чинь тэр  хүн “за за би Дулаанхан тосгоны 4 зам дээр явж байна” гэж байсан.  Тэгээд би 17 цаг 50 минутын орчимд эхнэр, хүүхэдтэйгээ гэрээсээ гараад явсан. Тэгээд би Шаамар суманд  явсан чинь нэг нууцалсан  дугаар залгахаар  нь авсан чинь  дугарахгүй байсан.  Тэгээд дараа нь 18 цаг  19 минутанд би залгаад  Сэлэнгэ аймагт ирчихсэн байна гэсэн чинь “за одоо очлоо, ямар машин бэ” гэж асуухаар нь  “50-96” гэсэн старекс байгаа”  гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь залгасан чинь холбогдох боломжгүй  гэж байсан.  Тэгэхээр нь вокзалын тээшин дээр  очоод ачаа буулгаж  байсан хүмүүсээс “20 шуудайтай зүйл ирсэн үү” гэж асуусан чинь “тийм олон шуудайтай юм ирээгүй, ганц хоёр л шуудайтай  ачаа ирсэн” гэж хэлсэн.  Тэгэхээр нь яг худлаа ярьчихлаа гэж сэжиг төрөөд гэртээ шууд ирэхэд гэрт хулгай орж аавын маань одон медалиуд алдагдсан байсан. Уг утсаар ярьсан хүн нь Э.Дашням биш байсан, Э.дашнямын хоолойг би танина. Би энэ хүмүүсийг Д.Болдбаатар гэдэг хүн захиалж явуулж манай одон медалийг авлаа гэж бодож байна. Солигдсон одон медалиа авмаар байна.....” гэх мэдүүлэг

Хохирогч Н.Элбэгзаяагийн  2017 оны  11 дүгээр сарын 01-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...   2017 оны 10 дугаар сарын 30-ны  өглөө  гадуур гараад  банк ороод,  дэлгүүр орчихоод  ирсэн чинь 11 цаг 35 минутанд 3 удаа  манай эхнэрийн  дугаар руу 86124004  гэх дугаар залгасан байсан. Тэгээд би  гадаа машинаа янзлаад  байж байсан чинь  өдөр  12 цаг 40 минутанд  манай эхнэр  “чамтай  хүн ярья, ажилд явъя” гээд байна гэхээр нь  аваад  ярьсан чинь  “Зүүнбүрэнгийн  тендерийн жолооч  уу, хатуурын ажил байна гэхээр нь би ямар ажил юм гэсэн чинь  өнөөдөр орой  тээшнэс ачаа аваад  Цагааннуур  хүргэж өгнө гэхээр нь “ямар ачаа юм” гэсэн чинь 20 шуудай  малын тэжээл  байгаа  юм, үнэ  хөлсийг нь хангалттай  өгнө гэсэн. Тэгэхээр нь   би “хэдэн төгрөгөөр ачуулах юм” гэсэн чинь  150.000 төгрөг  өгье гэсэн. Тэгэхээр нь би  “20 цаг дөхүүлээд Сэлэнгэ аймгийн вогзал дээр  очъё, өөр машин , тэрэг явахаар  бол хэлээрэй, хүн дэмий явуулчив” гэсэн чинь  “үгүй, тийм зүйл байхгүй, би одоо  Улаанбаатараас гарах гэж  байна” гэж байсан.   Тэгээд би орой  17 цаг 45 минутын ойролцоо  нөгөө  86124004 гэсэн дугаар руу залгаад  “одоо гарлаа шүү” гэсэн чинь тэр  хүн “за за би Дулаанхан тосгоны 4 зам дээр явж байна” гэж байсан.  Тэгээд би 17 цаг 50 минутын орчимд эхнэр, хүүхэдтэйгээ гэрээсээ гараад явсан. Тэгээд би Шаамар суманд  явсан чинь нэг нууцалсан  дугаар залгахаар  нь авсан чинь  дугарахгүй байсан.  Тэгээд дараа нь 18 цаг  19 минутанд би залгаад  Сэлэнгэ аймагт ирчихсэн байна гэсэн чинь “за одоо очлоо, ямар машин бэ” гэж асуухаар нь  “50-96” гэсэн старекс байгаа”  гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь залгасан чинь холбогдох боломжгүй  гэж байсан.  Тэгэхээр нь вокзалын тээшин дээр  очоод ачаа буулгаж  байсан хүмүүсээс “20 шуудайтай зүйл ирсэн үү” гэж асуусан чинь “тийм олон шуудайтай юм ирээгүй, ганц хоёр л шуудайтай  ачаа ирсэн” гэж хэлсэн.  Тэгэхээр нь яг худлаа ярьчихлаа гэж сэжиг төрөөд , бид нарыг худлаа яриад явуулсан  байна гэж бодоод  20 цагийн үед Сэлэнгэ аймгаас гараад шууд Зүүнбүрэн  сум руу гэр рүүгээ явсан. Тэгээд 20 цаг 40 минутын үед  гэр рүүгээ ороод эхнэр  хүүхэддээ  гэрийн хаалгыг онгойлгож өгчихөөд, би гараад машин оруулах гэж байсан чинь  манай эхнэр Эбэ гэж дуудахаар нь  очсон чинь гэрийн мухрын жижиг  өрөөний хананд өлгөөтэй байсан аавын одон медалиуд нь байхгүй  байна гэсэн.  Тэгээд харсан чинь тэр өрөөний  поорчик нь онгорхой  байсан. Тэгээд Цагдаагийн  байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Болдбаатарын  2017 оны  11 дүгээр сарын 18-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд хулгайн эд зүйл худалдан авч байгаагаа огт мэдээгүй, надад хэлж ойлгуулахдаа  өвөөгийн маань тэмдэгнүүд  юм, надад  өвлүүлж ирсэн гэж хэлээд та авчих гээд байхаар нь авсан.  Тэрнээс хулгайн тэмдэгнүүд гэж мэдсэн бол огт авахгүй  байсан байсан юм.  Миний хувьд худалдан авсан тэмдэгнүүдийг  цагдаад хүлээлгэн өгсөн одоо  Баагий гэх хүнд зарсан байгаа  3 ширхэг тэмдгийг авч өгнө. Ингээд тэмдэгний асуудал дуусч байгаа харин миний 3.200.000 төгрөгний асуудал  үлдэж байна. Уг мөнгийг эдгээр хүмүүсээс гаргуулж авмаар байна.  Дунд нь хохирч үлдэх  гээд байна. Иймд хурдхан шиг мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Гэрч Ч.Дулмаагийн 2017 оны  10 дугаар сарын 31-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу  2017 оны  10 дугаар сарын 30-нд 10 цагт хашаагаа цэвэрлэж байгаад  унаад толгойгоо хагалаад  эмнэлэг рүү явж оёдол хийлгэсэн.  Тэгээд  15 цагийн үед   гэртээ ирээд хэвтэж  байгаад орой  20 цагийн үед  буцаад эмнэлэг орой тариа хийлгэсэн. Тэгээд буцаад 22 цагийн үед  гэртээ ирсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад  унтсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/

Гэрч Ц.Баярсайханы  2017 оны  10 дугаар сарын 31-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны  10  дугаар сарын 11-ны өглөө  гэртээ байж байхад  цагдаа дуудаад танай гэрийн гадаа  хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

Гэрч М.Хадбаатарын 2017 оны  10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Ганц-Өндөр”ХХК-ний Сүхбаатар-Зүүнбүрэн  чиглэлийн  тендэрийн  машины жолооч ажилтай. Би старекс  загварын  11-03 СЭН улсын дугаартай  машинаараа өдөрт 2 удаа дээрх чиглэлд зорчигч  тээвэрлэдэг.  Өглөө болгон 09 цагаас  Зүүнбүрэн сумаас  хүмүүс тээвэрлэж  Сүхбаатар сум руу явдаг.  Гэхдээ 2 хоноод  нэг удаа зорчигч тээвэрлэдэг.  Би хамгийн сүүлд  2017 оны  10 дугаар сарын 30-ны өглөө  09 цагт сумынхаа  Олзтой, Хишигжаргал нартай, мөн манай сумын  нэг хүн байсан одоо би нэрийг нь  санахгүй байна.  Нийт 3 зорчигч хамт Сүхбаатар сум руу  явсан. Сүхбаатар сумаас  энэ өдрийнхөө  14 цагт  5 зорчигчтой  Зүүнбүрэн сум руу гарсан.  Тэдгээр 5 зорчигчийн  4 нь манай  сумын хүмүүс харин,  нэг нь харж байгаагүй 50 гаран насны эрэгтэй хүн байсан.  Тэр эрэгтэй  бараан өнгийн дээл өмссөн, бор царайтай  хүн Зүүнбүрэн  сумын 2 клонкийн голд буусан.  Орой 17 цаг 30 минутанд  Зүүнбүрэн сумаас  9 зорчигчтой Сүхбаатар сум руу  явсан.  Тэдгээр 9 зорчигчтой  Сүхбаатар сум руу явсан.  Тэдгээр  9 хүн бүгдээрээ манай сумын иргэд байсан. Миний санаж байгаагаар  Долгор, Нармандах, Цэнд-Аюуш, Анука зэрэг хүмүүс байсан. Бусдынх нь нэрийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/

Гэрч Г.Туяацэцэгийн 2017 оны  11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ойлгож байна. Манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хулгай орж  хадам аавын  “Хөдөлмөрийн баатар”,  “Сүхбаатарын одон”, “Алтангадас” одон  гэх мэтийн  35 төрлийн  одон медалиуд  хулгайд алдагдсан хэрэгт гэрчээр  мэдүүлэг өгч байна.  2017 оны  10 дугаар сарын 30-ны өглөө  би нөхөртэйгээ  гадуур явж байгаад  ирсэн чинь миний  дугаар руу 86124004 гэсэн танихгүй дугаар  3 удаа  залгасан байсан. Тэгээд байж байсан чинь  12  цаг 41 минутанд  86124004 гэсэн дугаар дахиж залгаад  “тендерийн жолоочийн дугаар мөн үү”  гэхээр нь би “мөн, гэхдээ  гадаа ажил хийж байна” гэсэн чинь “та яриулаад өгөөч, орой 20 цагаас  тээшнээс ачаа ачуулах гэсэн юм” гэж хэлэхээр нь би нөхөртөө аваачиж өгөөд  хажууд нь зогсож байсан чинь манай нөхөр ачих ажлынхаа талаар яриад манай нөхөр  бензин тосоо бодоод  үнэ хөлсөө ярьж байсан чинь цаад хүн нь  150.000 төгрөг  гэж хэлж байсан. Тэр яриа нь надад  сонсогдсон.  Тэгээд манай нөхөр  өөр машин, тэрэг явуулахаар бол хэлээрэй гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд орой 17 цаг  42 минутын орчим үед манай нөхөр нөгөө 86124004 гэсэн дугаар руу  залгаад “ би гарлаа шүү” гэж яриад байсан.  Тэгээд гэрээсээ гараад  Шаамар суманд  явж байхад 18 цаг 16 минутанд нөгөө  86124004 дугаар залгаад “хаана явж байна,  би 4 зам дээр  явж байна” гээд манай нөхөртэй яриад байсан.Тэгээд 18 цаг 49 минутанд 86124004 гэсэн нөгөө    дугаар залгахаар нь манай нөхөр  “ирчихсэн байна” гэсэн чинь “за за би хоол идчихээд гарлаа” гэж хэлсэн.Тэгээд 19 цаг  50 минутанд  манай нөхөр  өөрөө залгасан чинь  холбогдох боломжгүй  болчихсон байсан.  Тэгээд манай нөхөр би тээш рүү очоод үзээд ирье” гэж хэлээд яваад, эргэж  ирэхдээ  “тээшинд тийм шуудайтай ачаа ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаад  Зүүнбүрэн сум руу  20 цаг 40 минутанд гэр рүүгээ очоод  манай нөхөр  гэрийн хаалга онгойлгож өгчихөөд, өөрөө машинаа оруулах гээд явсан. Би гэрт ороод мухрын жижиг өрөө рүү  орсон чинь  тэр өрөөний цонхны порчик онгорхой, хананд  өлгөсөн байсан хадам аавын  жаазтай одон медалиуд байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  57 дугаар тал/

Гэрч Г.Мөнх-Одын 2017 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эзэмшилд  46-82 УНП улсын дугаартай Тоёото Веросса маркийн тээврийн хэрэгсэл  байдаг бөгөөд  2017 оны  10 дугаар сарын  20-ны үед миний төрсөн дүү  Г.Ган-Од надаас “таны машиныг унах хүн байхгүй юм чинь таны машиныг би хэсэг  хугацаанд  унаад өөрийн ажил төрлөө  амжуулж байя” гэж хэлэхээр нь  би түүнд машинаа өгсөн.  Тухайн өдөр яг  хэдний өдөр байсан талаар  бол  санахгүй байна.  Миний хувьд эхнэр, хүүхэдтэйгээ  дүүгээсээ тусдаа  амьдардаг байсан учраас  Г.Ган-Одыг миний машиныг унаад хэрхсэн талаар  бол мэдээгүй.  Тэр өдрөөс  хойш Г.Ган-Одтой  утсаар холбоотой  байсан бөгөөд утсаар ярихад  “гадуур явж байна, хүүхдээ  аваад эмнэлэг орж байна, гэртээ байна” гэсэн ойр зуурыг  ярьдаг байсан. 2017 оны  11 дүгээр сарын 17-ны 22 цагийн орчим над руу Г.Ган-Од залгаад “агаа би байцаагчийн өрөөнд байна, ярих боломжгүй байна” гэхээр нь би  ямар учраас цагдаагийн өрөөнд байгаа талаар  нь тодруулахад  “би харин Дашкатай  явж байгаад нэг асуудалд орчихсон юм аа” гэж хэлээд утсаа  тасалсан. Тэрнээс хойш түүнтэй  утсаар яриагүй. Түүнийг хулгайн хэрэгт холбогдсон талаар ямар нэг зүйл мэдээгүй байж байгаад өчигдөр орой  тэр талаар нь  бага сага мэдээлэл авсан.  Түүнийг хаанаас, хэзээ ямар эд зүйл хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  61-62 дугаар тал/

Гэрч Д.Болдбаатар 2017 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Улаанбаатар хотын  Нарантуул  зах дээр шашны  эд зүйл зардаг ажилтай юм. Болсон асуудлын талаар  ярихад одоогоос  10-аад хоногийн өмнө  байх яг хэдний   өдөр байсныг  тодорхой сайн санахгүй  байна, барагцаалж л  хэлж  байна. Би өөрийн гэртээ  байхад над руу  миний тал Г.Ган-Од залгаад “чи хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь “гэртээ байна аа” гэж хэлэхэд “тэмдэгнүүд авах уу”  гэж асуухаар нь “авч байгаа, гэхдээ үзэж байгаад авах эсэхээ шийднэ” гэхэд “өнөөдөр уулзаж үзүүлье” гэж хэлсэн.  Ингээд би гэрийнхээ ойролцоо машинаа угаалгаад  байж байхад Г.Ган-Од 2 хүүхдийн хамтаар Соната-5 маркийн хар өнгийн  машинтай  над дээр ирсэн.  Г.Ган-Одтой явсан 2 хүүхдийг нь бол би мэдэхгүй, харж байгаагүй насаар бага хүүхдүүд байсан.  Ингээд би машинд  нь орж суухад  урд талын  суудалд нь  миний танихгүй 2 хүүхэд суусан, арын суудалд нь  Г.Ган-Од суусан  байсан ба урд машины руль дээр  сууж байсан хүүхэд надад хандаж “та энийг  гэж хэлээд хар өнгийн жижиг цүнхтэй  медалиудыг гаргаж  ирээд  үзүүлсэн би  үзэхэд  нилээн олон тооны  медаль, тэмдгүүд байсан ба тэмдэг дотроос  үзэж харж байгаад  7 ширхэг,  80,90-ээд оны хуучны тэмдгийг сонгож авсан ба  “үүнийг чинь авъя ,  бусдыг нь  авахгүй” гэж хэлэхэд “тэгье, зарж болно” гэж хэлээд “хэдэд авах боломжтой вэ” гэж надаас асуухаар нь “3.200.000 төгрөгөнд авах боломжтой, үүнээс өндөр үнээр авах боломжгүй” гэж хэлэхэд “за тэгвэл та хэлсэн үнэндээ ав” гэж хэлсэн.  Ингээд би  тэмдгийг нь авахаар болоод “хулгайн тэмдэг биш биз дээ ахын дүү нар, дараа нь гай болно шүү, тийм бол би авахгүй шүү” гэж учраа хэлэхэд жолоон дээр сууж байсан сахалтай залуу надад  хандаж “хулгайнх биш ээ, миний өвөөгийн тэмдгүүд байгаа юм, би мөнгөний хэрэг гараад  зарж байна” гэж хэлэхээр нь итгээд худалдаж авсан.Тэмдэгний мөнгөний талыг нь орой  өгсөн 3-уулаа ирж надтай уулзаад мөнгөө  аваад явсан ба маргааш  өдөр нь тал мөнгийг нь өгсөн Г.Ган-Од ганцаараа ирж авсан. Нөгөө 2 хүүхэд нь  хамт  хамт ирээгүй. Ингэж би өөрөөсөө  мөнгө өгч  тэмдэгнүүдийг аваад уг тэмдгийг цааш нь дамалж мөнгө нэмээд  Баагий гэх хүнд  зарсан нийт 3.600.000 төгрөгөнд  өгсөн  өөртөө 400.000 төгрөг унагааж авсан юм. Баагий ахад 3 тэмдгийг  нь зарсан ба үлдсэн  4 тэмдэг нь  зарагдаагүй  гэрт байна, Харин Баагий ах урагшаа  ажлаар явсан байгаа ирэх 1 дэх өдрөөс ирэх байх, Баагий ах тэмдэг цуглуулдаг гэж байсан ингэхээр миний зарсан 3 ширхэг тэмдэг өөрт нь байгаа байхаа. Би өнөөдөр Цагдаагаас дуудахаар нь  Баагий ахаас  хүнээс сурж асуухад урагшаа  явчихсан  байгаа гэж хэлсэн. Надаас  шашны  эд зүйл  худалдан авдаг хүн юм. Миний хувьд ажил хэргийн шугамаар  л таньж мэднэ, тэрнээс ах дүү хамаатан садангийн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/

Гэрч Э.Саранцэцэгийн 2017 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний  нөхөр Э.Дашням нь 1993 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр  Сэлэнгэ аймагт  төрсөн эхээсээ  2-уулаа дээрээ  нэг ахтай айлын бага нь, аав нь өнгөрсөн жил өвчний учир нас барсан,  ээж нь  одоо Чех  улсад ажиллаж  амьдардаг ах нь мөн ээжтэй нь  хамт гадаадад ажиллаж амьдарч байгаа юм. Миний төрсөн ах, дүү гэж  Монгол улсад байхгүй харин хамаатан садангийн  хүмүүс нь Улаанбаатар хотод  болон Сэлэнгэ аймагт амьдардаг. Миний нөхөр Монгол дээд сургуульд суралцдаг одоогоор эрхэслэн тодорхой ажилгүй, гэртээ байдаг ба хувиараа машин засдаг юм. Зан байдлын хувьд даруухан  элдэв зан аашгүй  томоотой  хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/ 

Гэрч М.Авирмэдийн 2017 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ...Г.Ган-Од хувийн зан байдлын хувьд даруухан, өөрийн байгаагаараа байдаг. Ямар нэгэн ааш, араншин байхгүй. Архи, тамхи  хэрэглэдэггүй. Муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/

Гэрч Г.Мөнхсүрэнгийн 2017 оны  11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү М.Алтантулга нь 2000 оны 09 дүгээр  сарын 07-ны өдөр Улаанбаатар  хотын  1 дүгээр төрөхөд төрсөн айлын том  хүүхэд юм.  Бага насандаа  цэцэрлэгээр  хүмүүжиж сургуульд элсэн орж 9 дүгээр ангиасаа технологийн их сургуульд элсэн орж суралцаж байгаад  сургуулиасаа гарсан, одоогоор  суралцахгүй гэртээ  байдаг, хааяадаа  микронд кондукторын ажил хийдэг. Мөн ангийнхаа  хүүхдүүдтэй хамт сагсны тэмцээнд оролцдог.  Найз охин байхгүй, миний байнгын хараа хяналтанд байдаг. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, элдэв авир аашгүй  хүнтэй их эвтэй найртай, нийтэч хүүхэд одоо би 2 хүүхэдтэйгээ  амьдардаг бага маань одоо 1 нас 1 сартай, хүү маань  надад их тус болдог. Ус түлээгээ бэлдэж, хааяа микронд явж мөнгө өгдөг их тустай сайн хүү юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар тал/

Гэрч М.Авирмэдийн 2017 оны  12 дугаар  сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хувьд мэдүүлэг өгөхөд таталзах зүйл байхгүй.  Г.Ган-Од аавынх нь  талын хамаатан байгаа юм.  Г.Ган-Одыг  таньж мэдээд, найзалж нөхөрлөөд   10 гаруй жил  болж байна.  Г.Ган-Од нь эхнэр 1 хүүхэд, аав, ээжийн хамт  Улаанбаатар хотод хамт амьдардаг. Г.Ган-Од  эхнэрийн хамт 2-уулаа  эрхэлсэн тодорхой  ажил хөдөлмөр  байхгүй,  гэртээ байдаг.  Ерөнхий  боловсролын 8 дугаар анги  төгссөн бүрэн бус дунд боловсролтой . Амьдрал  ахуйн хувьд өрхийн тогтсон орлого байхгүй, дунд зэргийн амьдралтай  гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/

Гэрч М.Эрдэнэтөгсийн  2017 оны  12 дугаар  сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд мэдүүлэг өгөхөд таталзах зүйл байхгүй.  Э.Дашнямын аавынх нь  дүүгийн  талын хамаатан байгаа юм.  Би Э.Дашнямыг таньж мэдээд, найзалж нөхөрлөөд  10 гаруй жил болж байна.  Э.Дашням нь эхнэр, хүүхдийн хамт  Улаанбаатар хотод хамт амьдардаг. Э.Дашням эхнэрийн хамт 2-уулаа эрхэлсэн тодорхой  ажил хөдөлмөр байхгүй,  гэртээ байдаг. Э.Дашням нь Улаанбаатар хотод 105 дугаар сургуулийг төгссөн, бүрэн дунд  боловсролтой. Амьдрал ахуйн хувьд өрхийн тогтоосон орлого байхгүй, дунд зэргийн амьдралтай гэж боддог ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар тал/

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн 2017 оны  12 дугаар  сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний найз М.Алтантулгын хувьд хүнтэй нийтэч, эвсэг сайхан сэтгэлтэй  хүүхэд байгаа юм.  Өмнө нь хэрэг төвөгт шалгагдаж  байсан. Ямар шалтгааны  улмаас  хэрэг төвөгт ороод байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/

Гэрч П.Энхсайханы 2017 оны  12 дугаар  сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 46-82 УНП улсын дугаартай Виросса маркийн тээврийн хэрэгсэл нь  Г.Ган-Од ахын төрсөн ах Г.Мөнх-Одын машин байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/

Гэрч Х.Батсайханы 2017 оны  12 дугаар  сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний найз Э.Дашнямын хувьд  төлөв даруу,  илүү муу  зан үгүй,  хүн чанар сайтай, цайлган цагаан, найз нөхөд  бидэндээ тусархуу, ажилсаг  залуу байгаа юм. Өмнө нь хэрэг төвөгт шалгагдаж байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Ямар учраас  ийм хэрэг үйлдсэн талаар нь  надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаартай:

“1.Хэргийн газраас ирүүлж  бэхжүүлж авсан “1” гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн “2” гэж дугаарласан гарын мөр нь  шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь  папилон санд байгаа хүмүүсийн  гарын мөртэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-27 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-96, 104-106 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 116-117 дугаар тал/

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 119 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Г.Ган-Одын /хх-ийн 121 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 124 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас Э.Дашнямын /хх-ийн 127 дугаар тал/

Шүүгдэгч М.Алтантулгын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 129 дүгээр тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 130 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 131 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас М.Алтантулгын /хх-ийн 132 дугаар тал/

М.Алтантулгын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 133 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

          Шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р баг 4-р хэсэг 13 тоотод оршин суух иргэн Н.Элбэгзаяагийн гэрт хууль бусаар нэвтэрч 35 нэр төрлийн одон медаль хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Н.Элбэгзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 37-38/, иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Одын /хх-ийн 39-40/, Д.Болдбаатарын /хх-ийн 41-42/, гэрч Г.Туяацэцэгийн /хх-ийн 57-58/, Д.Болдбаатарын /хх-ийн 63-64/ мэдүүлгүүд болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8 дугаар тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-19 дүгээр тал/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-27 дугаар тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 33-35 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-96, 104-106 дугаар тал/ зэрэг болно.               

         Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Элбэгзаяагийн мэдүүлэг нь гэрч Г.Туяацэцэг, Д.Болдбаатар нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Дашням, М.Алтантулга нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.              

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “.....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна. 

          Аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 113 тоот яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдлийг “... бүлэглэн машин механизм ашиглан орон байранд нэвтэрч хулгайлах” гэж бичигдсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэж зүйлчилж ирүүлсэн нь ойлгомжгүй байна.

           Хэрвээ шүүгдэгч нарыг гэмт үйлдлээ машин механизм ашиглан гүйцэлдүүлсэн гэж үзвэл мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар давхар зүйлчилж ирүүлэхээр байсан байна.  

           Иймээс шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Э.Дашнямын өмгөөлөгчийн зүгээс “...Э.Дашням нь орон байранд биечлэн нэвтэрч ороогүй” байх тул зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэх,

         Шүүгдэгч Г.Ган-Одын өмгөөлөгчийн зүгээс “Г.Ган-Од нь хулгайлах гэмт хэрэг хийх гэж байгааг мэдээгүй, мөн Э.Дашням, М.Алтантулга нарыг уг айл руу орсныг хараагүй, өөрийн машин дотроо өөр гудамжинд байж байсан байдаг” энэ байдлыг харгалзан түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

         Учир нь: Шүүгдэгч Э.Дашням нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд амьдрах хохирогч Н.Элбэгзаяагийн гэрээс өвөө Нацагдоржийн гавьяа шагнал болох хөдөлмөрийн баатарын болон алтан гадас одонгийн медаль зэргийг хулгайлан авах гэмт хэргийг санаачлан Г.Ган-Одын эзэмшлийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумыг чиглэн явахдаа уг үйлдэлд туслалцуулахаар М.Алтантулгыг дагуулан явсан байна.

        Шүүгдэгч нар нь Улаанбаатар хотоос ирэх замдаа өөрсдийн үйлдлийг хялбарчлах, учрах саадыг арилгах зорилгоор гэрийн эзэн буюу хохирогч Н.Элбэгзаяа, түүний эхнэр Г.Туяацэцэг нарыг хуурч мэхлэн ачаа тээвэрлүүлнэ гэж Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд авчран гэр нь эзэнгүй болсон хойгуур М.Алтантулгыг байшингийн цонхоор оруулж одон медалиудыг авахуулан улмаар Улаанбаатар хот руу буцаж очин хуучин эдлэл, одон медалийн худалдаа хийдэг Д.Болдбаатарт зарж улмаар мөнгийг тэнцүү хэмжээгээр хуваан авчээ.

        Шүүгдэгч Г.Ган-Од, М.Алтантулга нар нь тухайн гэмт хэрэгт оролцож байгааг мэдээгүй гэх боловч тухайн үйлдэл үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжийг агуулж буйг мэдсэн аль ч үе шатнаас татгалзан гарах боломжтой бөгөөд тэдгээр нь ийм үйлдэл хийгээгүй байна.

         Иймд шүүхээс шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Дашнямыг хатгагч, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ган-Одыг хамжигч, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч М.Алтантулгыг гүйцэтгэгч гэж үзнэ.

          Шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан ялын хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

        Шүүгдэгч М.Алтантулгад ял шийтгэл оногдуулахдаа урд энэ төрлийн ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан боловч уг хугацаа дууссан, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу оногдуулах ял шийтгэлийг 2 дахин багасгаж эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Хохирогч Н.Элбэгзаяагийн зүгээс шүүгдэгч нарт холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

        Шүүгдэгч Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. 

       Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг одон медалийг хохирогч Н.Элбэгзаяад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохоор тогтов.

        Хохирогч Н.Элбэгзаяа нь хөдөрмөрийн баатарын медаль нь хуурамч, зориуд сольж өгсөн гэж үзвэл Д.Болдбаатарт холбогдуулан өргөдөл, гомдол гаргах эрхтэй болохыг дурьдав. 

       Гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 46-82 УНП улсын дугаартай Тоёота веросса маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Одод олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Чонос овогт Энхбатын Дашням, Их Монгол овогт Гансүхийн Ган-Од, Түмэд овогт Мөнхсүрэнгийн Алтантулга нарыг  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар  шүүгдэгч Чонос овогт Энхбатын Дашнямд мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял, шүүгдэгч Их Монгол овогт Гансүхийн Ган-Одод мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Түмэд овогт Мөнхсүрэнгийн Алтантулгад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан ялтан Түмэд овогт Мөнхсүрэнгийн Алтантулгад оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Дашням, Г.Ган-Од нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Энэ гэмт хэргийн улмаас ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг одон медалийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 013 тоотод оршиг суух Нацагдорж овогт Нацагдоржийн Элбэгзаяад /МШ71110915/ олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн  битүүмжлэн ирүүлсэн 46-82 УНП улсын дугаартай Тоёота веросса маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо 11-а байр 32 тоотод оршин суух Боржигон овогт Гансүхийн Мөнх-Одод /ТЖ87110572/ олгосугай.

9.Ялтан Э.Дашням, Г.Ган-Од, М.Алтантулга нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ                                          Б.ЭРДЭНЭХИШИГ