Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0859

 

"О.Г.Х" ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.М нарын гаргасан давж заалдах гомдлоор "О.Г.Х" ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжпэгч "О.Г.Х" ТББ 2016 оны 12 дугаар сарын 28- ныөдөр шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагадаа:

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах-ыг хүсжээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрээр:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж" шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.М нар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1.Шүүх Нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн бус байгууллагын байгаль орчныг хамгаалах талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгуулахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

"О.Г.Х" ТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан албан бичигт тухай бүр хариу өгч, Засаг дарга хариуцан ажиллах талаар дурдсан. "О.Г.Х" ТББ нь гэм буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ч шүүх хангаж шийдвэрлэсэнгүй.

2.      Шүүх ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлыг хариуцан маргаан бүхий газарт байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байна... гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биөлэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал-ыг баталж, нийтээр дагаж мөрдөж байна.

Энэхүү аргачлалын 2 дахь заалтад Энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажпыг зохион байгуулахыг Аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжпийн хяналтын газрын дарга нарт даалгасан, 3 дахь заалтад Энэ аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажпыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох зардлыг нэхэмжпэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум,дүүргийн Засаг

дарга нарт даалгаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлзхийг яамны бодлогын газарт тус тус даалгасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирлыг тооцуулах ажлыг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжпийн хяналтын газрын дарга нар, хохирлыг тооцох ажпыг эрх авсан мэргэжпийн байгууллага гүйцэтгэх талаар тодорхой заасан байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хохирол тооцох үүрэггэй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.    Шүүх ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нарийвчлан зохицуулсан байхад түүнийг хэрэгжүүлэн ажиллаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна... гэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ерөнхий чиг үүргийн яам бөгөөд байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулж ирсэн. Энэхүү хохирол тооцох талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тодорхой заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль 16.2.7, 17.2-т байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах", 17.2.9-д энэ үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх, 17.2.1-д байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биөлэлтийг зохион байгуулах 4-д нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэсэн бүрэн эрхтэй бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна.

Өөрөөр хэлбэл Засаг дарга тухайн орон нутагт байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалж, хохирлыг мэргэжпийн байгууллагаар тооцуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авах үүрэгтэй. Үүнтэй уялдуулан байгалийн нөөц ашигласны төлбөр бүгд орон нутагт төвлөрдөг ба Засаг дарга түүнийг зарцуулж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, гэм буруутай этгээдээс хохирлыг төлүүлдэг жишиг тогтсон.

Хэрэв Монгол орны эвдэрч гэмтсэн газар бүрийн хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тооцох, улмаар нөхөн сэргээх аваас Засаг дарга, Мэргэжпийн хяналтын байгууллагын ажлын чиг үүрэг, уялдаа холбоо алдагдаж, гэм буруутай этгээд нь хохирлыг барагдуулах зарчим алдагдана.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны талаарх төрийн бодлогыгорон нутагт хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулахдаа мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Жил бүр аймгийн Засаг дарга нартай байгаль орчны бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулж ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Өвөрхангай аймгийн Засаг даргатай 17-013 дугаартай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 3.1-д Сайдын хүлээх үүрэг гэдэгт Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах, учирч болох хохирлоос сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах чиглэлээр тодорхой асуудлаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад удирдлага, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж биелэлтийг хангуулна гээд хэрэгжүүлэх арга хэмжээг Засаг дарга хэрэгжүүлж ажиллахаар тусгасан.

Тухайлбал, нэхэмжпэлийн шаардлагад дурдсан Өвөрхангай аймгийн Бөөрөлжүүтийн голд 29-д уурхайжилтын үйл ажиллагаанаас усны сан бүхий газарт үүссэн хохирлыг сав газрын захиргаатай хамтарч тооцох 34-д өөрийн нутаг дэвсгэр дэх эзэнгүй орхигдсон, бохирдож доройтсон, эвдэрч ухагдсан газрын тооллого судалгааг хийн, газар хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээ авах, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу газрын төлбөрийн орлогын 15 хувийг газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, /17/ байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх гэж тус тус зохицуулсан. Уг гэрээг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд дүгнэнэ. Өөрөөр хэлбэл яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа бөгөөд Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудал юм.

Өвөрхангай аймгийн Уянга сум, Бөөрөлжүүтийн голд "Б" ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжпийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлнө гэсэн заалтын дагуу "Б" ХХК-д мэргэжлийн байгууллагаар хохирол тооцуулан нөхөн сэргээлгэх арга хэмжээг авахуулах боломжтой байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч "О.Г.Х" ТББ-аас Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүтийн голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж, олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... манай байгууллага 2001 оноос эхлэн Онги гол болон түүний сав газрын голуудын тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа. Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос Бөөрөлжүүтийн сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр алдагдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа хууль зөрчсөн үйлдлийг зогсоох зорилгоор байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргуулж, олон нийтэд мэдээлэхийг хүссэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч энэ асуудлыг шийдвэрлэхгүй байна... хэмээн тодорхойлж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардан шүүхэд ханджээ.

Хариуцагч хариу тайлбартаа ...Байгаль орчныг хамгаалах тухай хуульд манай яам тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг ч байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах эрх бүхий байгууллага биш... гэж нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, 5 дугаар зүйлийн 1-д Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ", мөн зүйлийн 2-ийн 4/-т байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байна, 15 дугаар зүйлийн 1-ийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 1-ийн 2-т байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах гэж байгаль орчныг хамгаалах талаар төрийн чиг, үүрэг, зарчмыг тодорхойлж, төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүрэн эрхийг хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлыг хариуцан маргаан бүхий газарт байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргуулах ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хэрэгжүүлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх боломжгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал-ыг баталсан байх бөгөөд энэ аргачлалын дагуу байгальд учирсан хохирол тооцох, нийтэд мэдээлэх ажлыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас томилсон мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх, энэ аргачлалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газарт, олон нийтэд сурталчлах ажлыгтус яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газарттус тус хариуцуулан даалгасан байгаагаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хохирлыг тооцох ажпыг аймгийн Засаг дарга нарт даалгасан, бидний хийх ажил биш... хэмээн тайлбарлаж байгаа нь төрийн захиргааны төв байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь дээрх Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал боловсруулан баталсан хэдий ч уг аргачлалд зааснаар хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ямар ажил зохион байгуулж ажилласан нь тодорхойгүйгээс гадна төрийн захиргааны төв байгууллагын хувьд аргачлал батлаад орхих бус, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж, биелэлтийг хангуулах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулахдаа дээрх аргачлал баталсан тушаалын 2 дахь заалтад зааснаар шууд харъяалах аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт үүрэг болгох замаар хохирлыг тооцуулж, улмаар яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газраар дамжуулан нийтэд мэдээлэх нь хуулиар хүлээсэн үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй гэжүзэхгүй.

Нэхэмжпэгч"О.Г.Х" ТББ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-ийн 1/-д "байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах; 1-ийн 2/-т байгаль орчныг хамгаалах талаархи саналаа төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Хурал, Засаг даргад уламжпах; гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр Өвөрхангай аймгийн Засаг дарга, Уянга сумын Засаг дарга нар болон холбогдох бусад этгээдэд хандаж байсан ч эрх мэдэл болон хөрөнгө санхуугийн байдлаас шаптгаапж шийдвэрлэж чадахгүй хүрсэн тул хуульд заасан эрх, үүргийн хүрээнд төрийн захиргааны төв байгууллагад шийдвэрлүүлэхээр хандаж байгааг анхан шатны шүүх хүлээн авч хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хамааралгүй этгээдэд хариуцуулан даалгасан гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.               Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.               Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ