Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 653

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: О ТББ. 

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Нэхэмжлэлийн шаардлага: “О” ТББ-аас Ө******* аймгийн У******* сумын нутаг Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, М.М нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““О” ТББ нь 2001 онд байгуулагдсан үеэс эхлэн О******* гол болон түүний сав газрын голуудын тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Манай байгууллага 2006 оноос эхлэн Ө******* аймгийн У******* сумын нутагт байдаг Б******* голын байгалийн тэнцвэр байдлыг хамгаалах, уг голын савд уул уурхайн олборлолт хийлгэхгүй байхад анхаарч нутгийн иргэдтэй хамтран ажилласаар байгаа билээ.

  Ө******* аймгийн У******* сумын нутагт байрших ашигт малтмалын ашиглалтын 1******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-д олгосон шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Ө******* аймгийн У******* сумын Засаг дарга 2010 оны 109 дүгээр захирамжаар Б******* голын усны сан бүхий газрын э*******йн хамгаалалтын бүсийг 1000 метрээр тогтоосон. Уг захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Мөн Б******* голыг сумыг тусгай хэрэгцээт газраар тогтоосон У******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол хүчин төгөлдөр байгаа.

“Б” ХХК нь тусгай зөвшөөрлөө өөрчлөн дахин эзэмшсэн гэх үндэслэлээр Б******* голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 8-12 метрийн зайд ашигт малтмал олборлолт хийж голын гольдролыг эвдэж, ургацыг нь багасгаж байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна.

Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос Б******* сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр ихээр алдагдаж иргэдийн “... эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрхийг зөрчиж байгаа хууль зөрчсөн үйлдлийг зогсоож байгаль орчинд  учруулсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг хүссэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч тухайн асуудлыг сумын засаг даргад хамаатай гэсэн хариу ирүүлсэн.

Ийм учраас Ө******* аймгийн У******* сумын Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж өгөхийг хүсье” гэжээ.

 Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “2006 онд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд одоог хүртэл О******* голын ойр амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байгаа. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх нь  чухал ба нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл энэ асуудал улам даамжирч байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлэхгүй байгаа.  15.2-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах” гэж хуульд заагдсан үүргээ огт биелүүлээгүй мөн хуулийн 15.3-т “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах” гэсний дагуу хохирол тооцох аргачлал батлагдсан байгаа боловч үүний дагуу хохирлыг тооцож гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үүнийхээ биелэлтийг ханган зохион байгуул гэж шаардахаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамааралгүй асуудал байна гэсэн хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хуулиа биелүүлэх эс үйлдэхүйгээ хаацайлсан байдал харагдаж байна. 

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох” гэж заасан үүргээ биелүүлээгүй. Хязгаарлах, хориглох үйл ажиллагааныхаа өмнө нөхөн сэргээх зардлыг тооцох нь зөв бөгөөд бүгд хоорондоо уялдаа холбоотойгоор хуульд тусгагдсан байна. Дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах”, 15.6-д “байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих”, 15.7-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй. Мөн тус голын хавиар очиж үзэхэд байдал улам даамжирсан байгаа бөгөөд нутгийн иргэд нь эрүүл мэндээрээ хохирч, бачимдсан байдалтай байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.  Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийгээ бүрэн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн эрх үүрэг заагдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-г нэхэмжлэлдээ дурдсан. Иймээс эдгээр 2 заалтыг голлон анхаарахыг хүсэж байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “...байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан бөгөөд үүнтэй холбогдуулан 2010 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар батлагдсан Байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлал гэж байгаа. Энэ аргачлалд тухайн бүс нутагтаа байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож гаргах гэснийг Засаг даргад даалгасан, учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх тухай юм.  Иймээс Засаг даргад хариуцлага тооцох механизмыг боловсруулж өгсөн бол энэ тушаалын биелэлтийг хангуулаагүй бөгөөд хууль тогтоомж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаагүй. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг нийслэлийн хэмжээнд шийдэх, дүрэм журам биелэлтийг хангуулна гэж заасан. Хэдий аргачлал тооцох талаар тусгасан боловч, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх дүрэм журам биелэлтийг нь хангуулаагүй. Мөн бодит байдал дээр хохирол учирсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд хариуцагч тал ч хохирол учирсан байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс дүгнэлт гаргуулах бус зөвхөн хохирлыг тооцож, олон нийтэд мэдээлэл хийхийг хариуцагчаас хүсэж байна. Үүнд мэргэжлийн байгууллага тодорхой хэмжээний дүгнэлт гаргасан байгааг хэргийн материалд хавсарган өгсөн байдаг. 2012, 2013 оны үед Ө******* аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Б******* голын онцгой хамгаалалтын бүс буюу гол, ойн эргээс 8-12 метр зайд “Б” ХХК нь үйл ажиллагаагаа эрхэлж байгаа талаар дүгнэлтийн илтгэх хуудсанд дурдсан байгаа. 

Ийм зүйлүүдэд дүгнэлт хийгээд хохирлыг тооцож гаргах үүрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байдаг. Хариуцагч нь мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгэх нь зүйтэй гэж үзээд байгаа боловч, өөрсдөө тухайн мэргэжлийн гэж хэлэгдэж байгаа байгууллагадаа зөвшөөрөл олгодог юм. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хохирол тооцуулах нь үндэслэлтэй юм. 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 2010 онд нийт 230 гаруй алтны шороон орд дээр төсвийн хөрөнгө болох 1,000,000,000 төгрөгөөр (баталгаатай бус мэдээлэл) хохирол тооцуулсан гэж үздэг.  Энэ үйл ажиллагааны хүрээнд Ө******* аймгийн У******* суманд байх Бүлтийн аманд байгаа болон тус сумын бусад газарт байгаа Таац, О******* голын бусад сав газруудад байгаа 10 гаруй тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад хохирлын тооцоо гаргуулсан байдаг. Үүнээс үзвэл нэг сумын нутаг дэвсгэрт байгаа нэг хэсгийн хохирлыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тооцон гаргуулсан мөртлөө нөгөө хэсгийг нь орхигдуулж байгаа асуудал нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2017 онд Ө******* аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 2 дугаар хавтасны 29 дүгээр заалтад хамтарч ажиллах гэдгийг тодорхой бичсэн байгаа бөгөөд энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа хохирол арилгуулах асуудлыг биш нэхэмжлэлийн шаардлагаар хохирлыг тооцож олон нийтэд мэдээлэхийг даалгахыг хүссэн байгаа” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О” Төрийн бус байгуулалтын нэхэмжлэлтэй Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн Ө******* аймгийн У******* сумын нутаг  Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүсийн байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг ирүүлсэн байна.

1.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг ч байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргах эрх бүхий байгууллага биш юм.

Монгол улсын нутаг дэвсгэрт байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг Эрүүгийн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тохиолдолд хяналт шалгалт явуулж тогтоох, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, хариуцлага тооцдог, нөхөн төлүүлдэг чиг үүрэгтэй Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан учирсан хохирлыг тооцдог мэргэжлийн байгууллага бүгд өөр өөрийн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Б” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө өөрчлөн дахин эзэмшсэн гэх үндэслэлээр Б******* голын онцгой хамгаалалтын бүс дотор буюу голын эргээс 8-12 метрийн зайд ашигт малтмал олборлолт хийж голын гольдролыг эвдэж, ургацыг нь багасгаж байгалийн тэнцлийг асар ихээр алдагдуулсаар байна” гэжээ Б ХХК-ни байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон баримт хэрэгт авагдаагүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс төрийн холбогдох чиг үүрэг бүхий байгууллагаас шалгаж Ө******* аймгийн У******* сум, Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг нь тогтоосон тохиолдолд мэргэжлийн байгууллага холбогдох хууль тогтоомж, тус яамнаас гаргасан дүрэм, журам, аргачлалын дагуу тогтоосны дараа олон нийтэд мэдээллэх талаар хамтран ажиллах боломжтой. 

3. Ө******* аймгийн У******* сумын нутаг дэвсгэр Б******* голын э*******йн хамгаалалтын бүсэд давхцалтай 0******* тусгай зөвшөөрөлтэй Б ХХК  үйл ажиллагаа явуулж байна. Б ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан усан сан бүхий газрын э*******йн хамгаалалтын бүсэд хэсэгчилсэн давхцалтай байна. Монгол улсын Засгын газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац  бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын э*******йн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам-ын” 2.5. /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч солбицолд өөрчлөлт оруулна./ 2.8. / Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна./ 3.1. / Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  2.2-т заасны дагуу гэрээ байгуулна./  гэж заасны дагуу гэрээ байгуулан ажиллаж  байна. Гэрээнд заасны дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ,ус ашиглуулах дүгнэлт, байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулан орон нутагт нөхөн сэргээлтийн барьцаа хөрө*******йг байршуулан үйл ажиллагаа явуулж байна.

4. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Ц******* нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Б” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8822 тоот шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянагдаж байна. Энэ захиргааны хэрэг давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байгаа талаар мэдээллийг Б ХХК-ний материалд судалгаа хийх явцад С.Бийг дуудан тодруулга авах үеэр олж мэдлээ. Уг хэрэгт гуравдагч этгээдээр Б ХХК оролцож байгаа юм байна.

Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэр болон 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр тус тус О******* г******* х******* ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Б ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдсэн байна.

Иймд 1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татагдсан захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нөхцөл байдал одоогоор хуулийн дагуу үүсээгүй байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтад эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Гэж заасны дагуу түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн  16.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан үндэслэлээр хариуцагчийг буруу тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. 

Мөн нэхэмжлэгч Ц.М-ын тайлбарлаж байгаа байгаль орчинд учруулсан хохирлыг бодитоор тогтоосон байна гэсэн албан ёсны дүгнэлт байх нь чухал юм. Үүнээс үүдэн тайлбар хийхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хохирол тогтоох байгууллага биш юм. Тухайн аймаг, нийслэлийн ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, аймаг, нийслэл, сумын Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа Байгаль орчны хяналтын байцаагчийн хохирол тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргасан боловч  хүсэлт хангагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа байгаль орчинд хохирол учирсан байна гэж үзэж байгаа зүйл нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бодитой зүйл байхгүй байна. 

Мөн үүссэн хохирлыг тооцож болох боловч хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч хүсэлт хангагдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хохирол учирсан гэдгийг хуулийн дагуу тогтоолгож, хохирлыг тооцож, хохирол учруулсан эзнээр нь хариуцлага тооцуулах  хүсэл байна. Б******* голын ойролцоо анх “М” ХХК нь лиценз авч ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд “Б” ХХК-д лицензээ зарсан үеэс эхлэн тус гол бохирдож хохирол үүссэн гэдэгтэй хариуцагчийн зүгээс санал нэгтэй байгаа. Иймээс хамгийн гол нь хуулийн хүрээнд хуулийн дагуу хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 

Мөн эдгээр хохирлыг арилгах буруутай этгээдийг олохын тулд яам ажиллаж байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа төлөө яваад байгаа мэт боловч цаана нь хууль ёсоор эзнийг нь тогтоогоогүйгээс хохирол учирсаар байгаад харамсалтай байна” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх гэсэн байна. Иймээс хохирол гэж юуг хэлж байгаа болон хэн тус хохирлыг учруулсан байгааг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хохирол учруулсан эзэн тодорхой бус.  

 Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасан бөгөөд тус заалтад байх гэм буруутай этгээд гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам юм уу? эсвэл маргаан бүхий газарт хохирол учруулсан аж ахуй нэгж, иргэн юм уу? гэдэг нь тогтоогдоогүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тухайн газарт хохирол учруулсан этгээдийг олуулах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангаж байгаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь аргачилсан журам боловсруулах, дүрэм журам боловсруулах, биелэлтэд хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй. Үүний дагуу байгаль орчинд хохирол учруулсан аргачлалыг боловсруулж гаргасан. Тус аргачлалд мэргэжлийн байгууллагын хохирлыг тооцож, гэм буруутай этгээдүүд хохирлыг нь төлнө гэж заасан байдаг. Иймээс хариуцагчийг буруу тогтоосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эхлээд байгаль орчинд учирсан хохирол, хохирлын гэм буруу, хохирлыг тооцох, хариуцагчийг тогтоох гэсэн зарчмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Үүнээс үүдэн холбогдох байгууллага, иргэн, аж ахуй нэгж нь хуулиар заасан стандарт шаардлагыг хангасны дараа олон нийтэд мэдээлэх боломж нь бүрэн нээлттэй байна.  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь тухайн газар нутгийн эзэн нь байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь аймгуудын Засаг даргатай гэрээ байгуулан ажилладаг. 2016 онд Ө******* аймгийн Засаг даргатай 17/013 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 29 дүгээр зүйлд зааснаар “Уурхайжилтын үйл ажиллагааны улмаас усны сан бүхий газарт үүссэн хохирлыг сав газрын захиргаатай хамтран тооцох Ө******* аймгийн У******* сум” гэж зааж өгсөн. Энэ нь хохирлыг тооцох тухай орон нутгийн Засаг даргад үүрэг болгож байгаа утгыг илтгэж байна. Гэрээний 17 дугаар зүйлд “Байгалын нөөц ашигласны төлбөрийн орлого болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх” арга хэмжээг мөн Засаг даргад үүрэг болгосон. Иймээс Байгаль орчны яам нь маргаан бүхий газарт өдөр тутамд очиж хяналт тавих боломжгүй гэдэг үүднээс Засаг даргатай жил бүр гэрээ байгуулж ажилладаг. Байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээд хохирлыг арилгах үүрэгтэй гэж хууль, журамд тусгасан байдаг. Ө******* аймгийн Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүсэд “А” лицензтэй “Б” ХХК байгаа. Тус компани нь э*******йн хамгаалалтын бүсэд давхцалтайгаар 0******* гэсэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотлох баримтаар өгсөн байдаг.  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын э*******йн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам” гэж байгаа. Тус журмын 2.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай эсэхийг хасаж солбицолд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан материалд онцгой болон э*******йн хамгаалалтын бүстэй давхцалтайг хасалт хийлгэсэн байгаа. 

Мөн журмын 2.8-д “ хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу “Б” ХХК нь онцгой бүсээс хасалт хийлгэсэн байгаа. Дээрх журмын 3.1-т “Энэ журмын 2.8-д заасан нөхцөлийг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргасан тохиолдолд түүнтэй Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2-т заасны дагуу гэрээ байгуулна” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай “Б” ХХК нь ус ашиглалтын дүгнэлт, байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гаргуулан гэрээ байгуулан ажиллаж байгаа. Яам нь байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, ус ашиглалтын дүгнэлт, барьцаа хөрө*******йн дансанд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа газар хохирол учирсан байвал тухайн компани нөхөн сэргээх үүрэгтэй. Нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө дээр дурдсан байгаа. Мөн иргэн Цэвэлдорж нь Захиргааны хэргийн шүүхэд “Б” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан боловч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 128/ШШ2017/0387 гэсэн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа газар болон иргэн Цэвэлдоржын нэхэмжлэл нь хоорондоо давхцалтай буюу нэг асуудалд хоёр нэхэмжлэл гарсан байгааг дурдах нь зөв юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасны дагуу хариуцагчийг буруу тогтоож, зөв үйл ажиллагаа явагдахгүй байна гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“О” ТББ-аас Ө******* аймгийн У******* сумын нутаг Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Төрийн бус байгууллагыг төлөөлж тэргүүн Ц.М түүний өмгөөлөгч Г.Д, гүйцэтгэх захирал М.Э нар маргаан бүхий газарт хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчсөн ашигт малтмалын олборлолтоос Б******* голын сав газарт их хэмжээний бохирдол үүсч, байгалийн тэнцэл алдагдаж иргэдийн “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх зөрчигдөж байгаа үйлдлийг зогсоож байгаль орчинд учруулсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүссэн боловч тухайн асуудлыг орон нутгийн Засаг даргад хамаатай гэж хуулинд заасан эрх хэмжээний хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжилтийг хангахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж маргажээ. 

Нэхэмжлэгч “О” ТББ 2001 онд байгуулагдсан О******* гол түүний сав газруудын голын урсацын талаар судалгаа хийх, бүс нутгийн иргэдийн дунд голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

“О” ТББ дүрмэндээ заасан дээрх үйл ажиллагааг олон жил эрхлэн явуулж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нэхэмжлэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “..хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, энэ зүйлийн 2-д “”байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах;” гэж төрийн зөхиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн асуудлыг хариуцан маргаан бүхий газарт байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд түүний дотор Ө******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын баталсан 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлын чиглэлээр шалгалт хийх ажлын удирдамж”-ийн хүрээнд тус аймгийн “...У*******, Тарагт сумын нутагт орших “Нөхөн сэргээлтийн ажлын чиглэлээр ажилласан ажлын илтгэх хуудас”-т “У******* сумын Б*******й хөндийд байрлах MV-0******* дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Б ХХК” алтны уурхайн үйл ажиллагаа нь бүрэн зогссон....Алт олборлох үйл ажиллагаа явуулсан талбайг үзэж танилцахад голоос 8-12 метрт үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлт огт хийгдээгүй...зэрэг зөрчлүүд илэрсэн.” талаар дүгнэсэн бөгөөд хариуцагч тухайн талбайд хохирол учирсан талаар маргаагүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараар хохирол учирсныг үгүйсгээгүй боловч аймаг, сумын Засаг дарга хариуцан холбогдох мэргэжлийн байгууллагаар хохирлыг гаргуулах боломжтой гэж маргажээ.

Гэвч   байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд төрийн бодлого боловсруулан хэрэгжилтийг хангах үүрэгтэй байна.

Нэгэнт Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах чиглэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хариуцуулан нарийвчлан зохицуулсан байхад түүнийг хэрэгжүүлэн ажиллаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна.

Түүнчлэн хариуцагч хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаар тухайн бүс нутагт байгаль орчны тэнцэл алдагдаж, хохирол учирч нийтийн эрх зүйн хүрээнд орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэв.

Монгол улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 3-д “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;”, мөн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана.” гэж заажээ.

Төр энэхүү үүргийнхээ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаараа зөрчихгүй байх, хөндлө*******йн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх нь зөрчиндөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд хамгаалах, амар тайван амьдрах боломжоор хангах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “О” ТББ хариуцагчаа зөв тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Нөгөө талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт аймгийн Засаг даргын мөн хуулийн 17 дугаар зүйлд сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах талаарх бүрэн эрхийг хуульчилсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохиролыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх..” чиг үүрэг хуулийн 15 дугаар зүйлд зааснаар зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хадгалагдаж байна.

Өөрөөр хэлбэл яам урьдчилан сэргийлэх, төрийн бодлогыг зохион байгуулж биелэлтийг хангуулах хүрээнд байгаль орчинд учирсан хохиролыг тооцуулж нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Түүнчлэн хариуцагчаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтаар “Байгаль орчны хохиролын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” боловсруулан баталж мөрдүүлсэн хэдий ч хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн зохион байгуулж ажилласан нь тодорхойгүй энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Мөн Байгал орчин аялал жуулчлалын сайд, Ө******* аймгийн Засаг дарга нарын хооронд 2017 онд “Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх тухай” № 17-013 дугаар гэрээ  байгуулжээ.

Энэхүү гэрээ нь цаг хугацааны хувьд дүгнэж үр дүнг тооцох болоогүйн дээр гэрээний 3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд орон нутгийн Засаг даргатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэн биелэлтийг хангуулахаар тохиролцжээ.

Ингэснээр хариуцагч байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохиролыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахаа давхар нотлосон байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ө******* аймгийн У******* сумын нутаг Б******* голын бүсэд хохирол учирч байгаа талаар яаманд мэдээлэл ирдэг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар маргаан бүхий газарт хохирол учирч байгааг нотлосон  баримт гэх үндэслэлтэй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ө******* аймгийн У******* сумын нутаг Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохиролыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлага бүхий “О” ТББ-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1, 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3-д заасныг баримтлан Ө******* аймгийн У******* сумын нутаг Б******* голын онцгой болон э*******йн хамгаалалтын бүс, байгаль орчинд учирсан хохирлыг тооцон гаргаж олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР