Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 78

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Н.Ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Дгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Ад холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 8.641.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 16*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нарийн бичгийн дарга Р.Чагнаадорж нар оролцов.  

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Д би нь Н.Ад 2019 оны 10 дугаар сарын 8*******ны өдөр 3.000.000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр гэрээ хийж Н.Ад бэлэн мөнгөөр өгч зээлүүлсэн. Үүнээс хойш сар бүр хийх хүү болон үндсэн мөнгө болох 3.000.000 төгрөгийг өгөөгүй билээ. 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 сар хүртэл нийт 19 сарын хүү 5.700.000 төгрөг, үүний алданги 19 сарын 0,5 хувь болох 541.500 төгрөг, нийт 8.641.500 төгрөгийг Н.Агаас гаргуулж өгнө үү гэжээ. Анх би 2018 оны 11 дүгээр сарын 01*******нд Ад 2.000.000 төгрөг зээлсэн, энэ хоёр сая төгрөгийнхөө хүүг 2018 оны 07 дугаар сар хүртэл өгсөн. 2018 оны 07 дугаар сараас хойш хүү өгөөгүй. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сард гэрийнх нь гадаа очиж уулзаад та 7 сараас хойш 5 сарын хүүний мөнгө өгөөгүй, 5 сарын дотор 200.000 төгрөг чинь 1.000.000 төгрөг болчихоод байна, та үүнийгээ яах юм бэ гэсэн, би бэлэн өгч чадахгүй гэсэн. Би цааш нь хүндээ дамжуулах учраас болохгүй байна гэсэн чинь чи над дээр нэмээд 1.000.000 төгрөгийн зээл гаргачих гэсэн. Тэгээд 3.000.000 төгрөгийн гэрээ хийгээд зөвшөөрсөн гэсэн бичгийг нь авсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сараас хойш энэ хүн дээр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж зээл авсан гэдгээ өөрөө баталсан. Үүнээс хойш 2019 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 06 дугаар сар хүртэлх сар бүр өгөх ёстой сарын 10 хувийн хүүгээ өгөөгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд энэ хүнтэй холбогдож, уулзаж байсан. Энэ мөнгө миний мөнгө биш, хүнээс дамжуулж хүнд өгдөг. Үүнийг Н.А эгч ойлгож мэдэж байгаа, ийм байдал хүрэхийг би өөрөө хүсээгүй, удаан хугацаагаар тасалдуулсан болохоор шүүхэд хандсан. 2019 оны 7 дугаар сараас хойш хүүгээ өгөөгүй байж байгаад 11 дүгээр сард гэрийнх нь гадаа очиж өөртэй нь уулзсан. Тэгэхэд 5 сарын хүүгийн мөнгө 1.000.000 төгрөг өгөөгүй байна, энэ мөнгөө яах юм бэ, одоо надад өгөөч, оны тайлан өгөх гээд байна гэсэн чи над дээр нэмээд зээл гаргаад 3.000.000 төгрөг болгоод авчих, тэгвэл би яг сар сард нь мөнгийг төлөөд явна гэж хэлсэн. Тэр гэрээ нь гарын үсэгтэй байгаа, тэгээд тэр гэрээн дээрээ нэхэмжлэл гаргасан. Бид 2 тохиролцож чадах юм бол би алданги болох 541.500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Би Дгаас 2018 оны 11 дүгээр сарын 01*******ний өдөр 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан. 2018 оны 12 дугаар сарын 01*******ний өдөр 150.000 төгрөг, 12 дугаар сарын 30*******ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30*******ны өдөр 150.000 төгрөгийг 10 хувийн хүүнд өгсөн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр нэмж 500.000 төгрөг зээлээд 2.000.000 төгрөг болгож авсан. 2019 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр 500.000 төгрөгийн 10 хувийн хүү 50.000 төгрөг, 06 дугаар сарын 21*******ний өдөр 2.000.000 төгрөгийн хүү 200.000 төгрөг өгөөд мөнгө өгөлгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 22*******ны өдөр нөхрийнх нь данс руу 200.000 төгрөг хийсэн. Нийтдээ 2.000.000 төгрөгийг зээлээд 950.000 төгрөг өгсөн. Нэхэмжилж байгаа 8.641.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3.000.000 төгрөг нь болохоор та нэмээд биччих би хүнд зээл гаргах гээд байна гэхээр нь би тэгж болдог юм уу гэсэн болно гээд явсан. Яг шилжүүлж авсан мөнгө нь бол 2.000.000 төгрөг дансны хуулган дээр байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00608 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 282.3*******т заасныг баримтлан хариуцагч Н.Агаас 2.075.000 /хоёр сая далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.566.500 /зургаан сая таван зуун жаран зургаан мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57*******р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.214 /нэг зуун тавин гурван мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Агаас 48.150 /дөчин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б.Д нь анхан шатны шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой байна. Би анх Н.Ад 2018 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөг зээлсэн. Энэ нь сар бүр 10 хувийн хүү төлөхөөр явж байгаад 2019 оны 11 дүгээр сард нийт 5 сарын хүү тооцож 1 сая төгрөг болгож нэмээд зээл гаргаж өгөөч гэж өөрөө 3 сая төгрөгийн гэрээ хийж сар бүр 10 хувийн хүү төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан юм. Гэтэл 2019 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тэр тохиролцсон хүүгээ болон үндсэн мөнгөө өгөөгүй юм. Энэ хугацаанд Н.А өөрөө нэмж төлнө гэсэн бичиг хийж гарын үсэг зурж зөвшөөрсөн үйлдэл зөндөө. Мөн нэг ч удаа өгөхгүй чадахгүй байна гэж хэлж байгаагүй дүүгээ хохироохгүй чи санаа амар бай, зээл аваад одоо өглөө гэж хойшлуулж өдийг хүрсэн. Энэ бүгд гар утасны мсж, цахим захидалд байгаа, би баримт болгож өгсөн. Ийм олон сар жилээр хүн хохироож,хууран мэхэлсэн байхад шүүх тэр хүний талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...Би шүүхэд 2019 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 05 дугаар сар хүртэлх нийт 19 сарын хүү болон алданги нэхэмжилсэн. Гэтэл шүүх 2019 оны 11 дүгээр сараас өмнөх Н.Агийн өгсөн гэх хүүг тооцож, оруулж бодон хүүг хэрэгсэхгүй болгосон юм. Мөн би алданги авахаасаа татгалзаж, өгөөмөр зан гаргаж, тохиролцох хүсэл гаргасан байхад хохирогч миний талд биш залилан мэхэлсэн хүний талд шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Иймд энэхүү гомдлыг харгалзан үзэж, сүүлийн 1 жилийн хүүг 8 хувиар бодож гаргуулж өгнө үү. Үндсэн мөнгө болох 3.000.000 төгрөг түүний хүү болох 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 05 сар хүртэлх нийт 12 сарыг 8 хувиар бодож, 2.800.000 үүний алданги 240.000:0.5=1200 нийт 6.232.000 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

                                                     ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  8.641.000  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг  хариуцагч Н.Агаас 2.075.000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.566.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д нь Н.Ад зээлсэн 2.000.000 төгрөг, түүний 5 сарын хүү болох 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг дээр зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 08*******ны өдөр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан  байх боловч уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээлсэн мөнгийг  шилжүүлж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.*******т  зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.  

Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01*******ний өдөр  1.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан,  мөн  2019 оны 03 дугаар сарын 10*******ны өдөр  500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож, түүний Хаан банкны 5093227154 дугаар данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн өгч, авалцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Б.Дд 2.000.000 төгрөгийн хүүнд  900.000 төгрөг төлсөн гэж өөрийнхөө Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч энэ талаар  маргаагүй байна.

Зохигчид 2019 оны 03 дугаар сарын 10*******нд зээлийн гэрээг амаар хийж 500.000 төгрөг өгч, авалцсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3*******т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч хүү авах эрхгүй ба нэхэмжлэгч нь алданги болох 541.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 2.000.000 төгрөг, хүү 75.000 төгрөг нийт 2.075.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.566.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 05 сар хүртэлх нийт 12 сарыг 8 хувиар бодож, 2.800.000 үүний алданги 240.000:0.5=1200 нийт 6.232.000 төгрөг гаргуулж өгнө үү  гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******д заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...”, үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114.662 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 142/ШШ2021/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Дгийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.*******т зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114.662 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР