Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч А.Анхбаяр, хохирогч, шүүгдэгч С., Б.*******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт гийн ,  ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 173600000000******* дугаартай, 178/018/0041/Э/ индекстэй хэргийг 018 оны 0 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Захчин, Дээд боловсролтой, Нийгмийн халамжийн мэргэжилтэн мэргэжилтэй, Тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдаодаг, Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД.******* ******* овогтой *******ын *******

Монгол Улсын иргэн, оны 05 дугаар сарын 0-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх Морьт суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс Халх, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Элсэн Морьт ХХК-ны захирал ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн айлын дугаар орц тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД.ПЛ7305015, овгийн н

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч С. нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн  нутаг дэвсгэрт Б.*******тай маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.******* нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн  нутаг дэвсгэрт С.тай маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С. нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт Б.*******тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.******* нь 017 оны 1 дугаар сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн  нутаг дэвсгэрт С.тай маргалдаж улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С. нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Б.*******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: С.т гэмтсэн гэмтэл, хохирсон хохирол байхгүй. “Ач заяа” эмнэлгийн эмч н.Шинэбаяр  намайг хотруу явж нүдээ үзүүл гэж хэлсэн. Боломжгүйгээс болж би явж чадахгүй байна. 015 оны 1 дугаар сард захын хойд талд С. 6 давхар байр барьсан байсан. Шинэ байрнаас хоёр өрөө байр худалдаж авах үүднээс орсон. Хавар 3 дугаар сард хананаас бороо, цасны ус нэвчиж орж ирсэн учраас байрнаас гарах талаар хэлсэн. Таны байранд амьдарсан тул би сарын төлбөрийг 300000 төгрөгөөр бодож 1.5 сая төгрөг өгье гэж хэлсэн. Байрнаас гаргахгүй, дулааны улиралд байраа засчихна, гарах байсан бол яагаад байранд орсон юм вэ гэж доромжилсон. Би байрнаас гарч хашаандаа очиж амьдарсан. Захын дээд талд худалдааны төвийн хажууд эхнэрээрээ 1.5 сая төгрөг өгөхөд энэ чихрийн мөнгийг авахгүй гээд гудамжаар нэг цацсан. С. 3 шатны шүүхээр явж .5 сая төгрөг нэхэмжилж авсан. Би төлбөрийг төлсөн. Намайг болон миний эхнэрийг дарамталж байна. Хоёр гурван удаа бүлэглэж зодсон. Хоёр хүүхэдтэй, эхнэртэй хүн учраас шүүхэд хандсан. Өмнөх шүүх хуралдааны үеэр намайг шанаадаж зодсон бөгөөд камерт бичигдсэн байгаа байх. Хууль ямар байдаг талаар мэдрүүлэх гэж шүүхэд хандаж байсан. С. бүх хүмүүстэй холбоотой. Би Ховд аймагт ирээд жил болж байна. Би хүн танихгүй. Утасны төлбөрийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр утас нь хагархай ч байсан ч юм уу би хэлж мэдэхгүй байна. “Ач заяа” эмнэлэгт үзүүлсэн 10000-130000 төгрөгийг нэхэмжилж байна.

            Шүүгдэгч С. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө зодуулж, цагдаагийн газар луу дуудлага өгөх гээд утсаа булаалгаж, хагалуулсан. Миний утсыг Б.******* булааж авсан бөгөөд эхнэрээ цагдаагийн газар луу залгаж цагдаа дуудуулсан. 4 удаа цагдаагийн газар луу дуудлага хийх гэж оролдсон талаар эхний байцаагчид баримт байгаа. Б.*******ы эхнэр намайг хэрэгт хийнэ гэж хэлсэн. Хэрэг бүртгэгч н.Батсайхан гэдэг хүнд утас хагарсан зураг бусад баримт байгаа. 3 байцаагчийг дамжсан учраас гэрч нарын мэдүүлэг байхгүй байгаа.

            Хохирогч С.ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би анхандаа нэхэмжлэх талаар бодсонгүй. Худлаа яриад байсан болохоор бодол төрж хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг болсны дараа Б.******* ах, дүү болоё, миний буруу, уучлаарай гэж хэлсэн.  Би үгүй гэж хэлсэн бөгөөд ийм асуудал ярина гэж бодсонгүй. Булааж аваад карамаалсны төлөө, яах гэж булааж авсан байх уу. Нэг үгээр нэг үгээ няцаагаад байгаа сонин санагдаж байна.

            Шүүгдэгч Б.*******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: Цагдаагийн дуудлага өгөхөд н.Батсайхан гэдэг хүн очсон. Миний эхнэр “Тэс пэтролиум” ХХКомпаний шатахуун түгээх станцад эрхлэгчээр ороод удаагүй байгаа. Шөнө бензин буух гээд бензинийг хамт буулгалцахаар эхнэрээ дагаад явсан. С.ын байранд 4-5 сарын хугацаатай амьдарсан бөгөөд Улсын Дээд шүүх хүртэл явж .5 сая төгрөг  нэхэмжилж авсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан өгсөн. Түүнээс болж миний эхнэрийн ажлын байранд очиж дарамталсан. Камерын бичлэг дээр байгаа. Би гаднаас орж ирээд та яагаад эмэгтэй хүн дарамтлаад байгаа юм вэ гэхэд намайг заамдаж аваад чирээд гарсан. С. орилоод -3 хүн  ирэхгүй болохоор утсаараа дуудах гэхээр би утсыг нь булааж авсан. С. хүн дуудахад Говь-Алтай аймгийн дугаартай жижиг цагаан машинаас -3 хүн бууж ирж намайг бүлэглэж зодсон. Тухайн тэр өдөр болсон явдлыг харсан 3 түгээгч харсан бөгөөд хоёр нь мэдүүлгээ өгсөн байгаа. Болсон явдлаа худлаа ярьж байна. С.ын биед хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт эргэлзээтэй байна. Тухайн үед би зодуулсан бөгөөд миний нүүр, нуруу,нугас одоо хүртэл өвдөж байна. Тухайн үед С.т шалбарсан нэг шалбархай байхгүй. Би зодуулсны маргааш Нэгдсэн төв эмнэлэгт шинжилгээ өгсөн. Мөн томографын зургийг ”Ач заяа” эмнэлэгт авахуулсан.

           Гэрч Х.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 017 оны 1 сарын 16-ны орой 0 цагийн орчимд нөхөр Отгонбаярыг Чандмань сум руу явуулах гээд Тэс колонк дээр машинд суулгах гэж очсон. Чандмань сумруу явах машин нь бензинээ аваад би нөхөртэйгээ дотор нь сууж байхад нь колонкк дээр бензин авахаар ирсэн. нь бид хоёрт хандаж би НӨТ-ийн баримтаа аваад ирье гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа Отгоо гээд хүн орилох шиг болсон тэгээд би чамайг дуудаад хашгираад байна гэж хэлээд машинаас буусан. Би нөхөртэйгээ колонкийн ар талруу яваад очиход ыг ******* нь өвдөгөөрөө өвдөглөөд газар унагаагаад гараараа боож байсан. нь энэ хүнийг салгаад цагдаа дуудаадахаач гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ хамт очоод *******ы гараас бариад нөхөр араас нь татаад тэвэрч арагш нь татсан. ******* нь босож ирээд ын гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд байсан. ******* нь т хандан чи эртнээс миний дургүйг хүргээд байгаа шүү гэж хэлээд чамайг ална шүү пиздаа минь гэж хэлээд ыг зодох гээд хөөгөөд байсан. Тэгээд байж байтал Тэс колонкийн хоёр түгээгч болтой хоёр хүн гарч ирээд *******ыг барьж авсан. ******* нь хоёр түгээгүүрийн дундуур гарч ирээд ын бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөөд авсан тэгээд би нөхрөө машинд нь суулгаад яваад өгсөн гэх мэдүүлэг хх-н *******-4 дүгээр хуудас,

           Гэрч Т.Лхамдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие 017 оны 1 сарын 16-ны орой 0 цагийн орчимд нь манай колонкоос бензин аваад НӨТ-ийн баримтаа авах гэж манай төв байранд орж ирсэн. Тэгээд намайг харсанаа өө энэ хулгайч , луйварчин хүүхэн энэ байна шдээ чи энд ажилд орсон юмуу гэж хэлсэн. Тэгж хэлсэний дараа манай нөхөр өрөөнд орж ирэхэд нь энэ хоёр луйварчин энд ажилд орсон юмуу гэж хэлтэл манай нөхөр та юу яриад байна ямар олон үгтэй юм бэ гэж хэлтэл нь *******аа хоёулаа гарч уулзъя гэж хэлээд дагуулаад гадагшаа гарсан. Би тэр хооронд Улаанбаатараас ирсэн түгээгч жолоочтой ачааны тооцоо хийж байтал гаднаас манай түгээгч Пүрэвжав орж ирсэнээ гадна хүмүүс маргалдаад байна гэхээр нь байрнаасаа гараад ар тал руу яваад очтол харанхуй газарт бөөн хүмүүс зодолдож байсан. Тэгээд би яваад очтол *******ыг бас нэг үл таних залуу нар нийлээд зодлож цохиж байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. нь манай өрөөнд орж ирээд НӨТ-ийн баримтаа авах гэж байсанаа өө энэ хулгайч, луйварчин байна шдээ гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай нөхрийг хоёулаа гарч уулзъя гээд дагуулж гараад колонкийн ар талд үл таних нэг залуутай нийлж зодсон гэх мэдүүлэг хх-ийн 1- дугаар хуудас,

            Гэрч М.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 017 оны 1 сарын 16-ны орой Говь-Алтай аймгийн Хөхморьт сум руу буяны ажлаар явах гээд ын хамт тэс колонк дээр очсон. нь ачаа ачсан машин дагуулж өөрийн машиндаа шатхуун аваад НӨТ-ийн баримтаа авна гээд төв байрлуу орсон. Тэр хооронд би эхнэрийнхээ хамт машин дотор авч явах юмнуудаа янзлаад байж байсан. Манай эхнэр Баярчимэг колонкийн ар талд хүн орилоод байна гэхээр нь бид хоёр буугаад яваад очтол нь Отгоо энд хүн намайг аллаа гэхээр нь яваад очтол харанхуйд ыг ******* нь дороо оруулаад өвдөглөөд хананд шахсан байдалтай байсан. ыг цамцаар нь ороож боож байсан. Би *******гийн гарнаас нь бариад чи хүн аллаа шдээ гээд салгасан. Юу болсон талаар асуухад ******* нь миний утсыг булаагаад авчихлаа гэхээр нь утсыг нь яасан бэ гэхэд машин дээр шидсэн гэж ******* хэлсэн. Тэгээд зогсож байгаад нь *******ы кармаанаас гар утсаа авсан. Тэр үед колонкоос хоёр залуу нэг эмэгтэй гарч ирсэн. ******* нь чулуу аваад шидэх гэхээр нь эхнэр нь болиулсан. луу чулуу аваад шидэх гэхээр нь би тэврээд авсан тэгтэл *******ы эхнэр нь миний үснээс зулгаасан тэгээд би чулууг нь хаяулаад сацгаагаад бид нар машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг хх-ийн 8-9 дүгээр хуудас,

          Гэрч Ж.Баттүвшин нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 017 оны 1 сарын 16-ны өдөр ажлын газар дээрээ орой 0 цагийн орчим байж байхад гадна хүмүүс гүйлдээд байхаар нь очсон чинь хоёр хүн дээр доороо орсон байдалтай байсан. Би тэгэхээр нь салгасан тэгэхэд , ******* хоёр байсан хажууд нь нэг залуу бас байсан. Тухайн үед дор нь дээр нь ******* байсан босож ирээд нь газраас чулуу авахаар нь би чулууг нь авч хаяад ыг холдуулаад түгээгүүрийн хажууд аваачсан удалгүй цагдаа нар ирэхээр нь би яваад өгсөн гэх мэдүүлэг хх-ийн дугаар хуудас,

          Гэрч Ц.Пүрэвжав нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 017 оны 1 сарын 16-ны орой би түгээгчийн ажил хийж байсан. Манай эрхлэгч Т.Лхамдулам нь нөхөртэйгээ хамт ирээд ачаа хүлээж аваад орлого аваад байж байхад орой 0 цагийн орчимд би түгээгүүр дээр шатхуун олгож байхад манай хажуу талын түгээгч колонкийн ард хүмүүс дуугараад байна юу болоод байна гээд бид хоёр хамт тийшээ очиход хажууд нь нэг залуу ******* гурав хоорондоо зодолдож байсан. Баттүвшин бид хоёр очоод дундуур нь орж салгасан тэгээд тарцгаасан. Яг хэн нь хэнийгээ цохисоныг бол мэдээгүй хоорондоо зодолдоод барьцалдсан байсаныг би салгасан. , ******* хоёрын хажууд байсан залуу тэр зодоонд оролцсон эсэхийг мэдээгүй гэх мэдүүлэг хх-ийн 34 дүгээр хуудас

Шүүгдэгч С.ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч С.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С., Б.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-85/ нотлогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-86/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Шүүгдэгч С., Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.ын эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/1 дугаартай прокурорын тогтоолыг тус тус торгуулийн ял биелэгдэх хүртэл, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хохирогч, шүүгдэгч овогт гийн , ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С., Б.******* нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С., Б.******* нар нь 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч С., Б.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.ын эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/18 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.*******ы эзэмшлийн 3 инчийн “Шарп” маркийн зурагт битүүмжилсэн 018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 5/1 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С., Б.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС