Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Батнасан

          Хохирогч Т.Г

          Иргэний нэхэмжлэгч Н.Б

          Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М нарт  холбогдох 201507000158 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.А: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймаг, .... тоотод оршин суух, урьд нь 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДБ.... регистрийн дугаартай, Б овогт Н-н А гэв.

 

Шүүгдэгч Г.М: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ... оршин суух, урьд нь 2007, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЮ... регистрийн дугаартай, Г овогт Г-н М гэв.

 

Шүүгдэгч Г.М, Н.А нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж:

  1.  

 

2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвДэвшил баг 30 тоот байрны гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын мотоцикль хулгайлж хохирогч Д.Б-д 700.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 27-29-ны шөнө тус аймгийн Есөнбулаг сумын 9-р байрны гадна талд байх авто машины зогсоол дээрээс Мустанг-5 мотоцикль хулгайлж хохирогч Т.Г-д 250.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 39 дүгээр байрны гадна тавьсан байсан 87-67 ГАҮ улсын дугаартай авто машины хаалгыг онгойлгож түүний дотор байсан аранз, астачер гэх мэт зүйлсийг хулгайлж хохирогч Д.М-т 410.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 17-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Нарлагийн 5 тоот байрны гадна байсан 80-08 улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас замагт мана нэртэй хөөрөг, сур зэргийг хулгайлж хохирогч Б.У-д 2.956.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороолол 8-11-Б тоот байрны гадна байсан Ж.Б-н 15-18 ГАҮ дугаартай марк-2 маркын авто машинаас аккумлятор, запас дугуй хулгайлж хохирогч Ж.Б-д 306.000 төгрөгний хохирол учруулсан,

 

  • гч Н.А нь 2015 оны 08 сарын 16-аас 2017 оны 04 сарын 01-ний хооронд:

2015 оны 08 дугаар сарын 16-17- нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7 дугаар гудамжны ойролцоо байсан 91-15 УНБ улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Ч.Т-д 2.070.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Д-д 2.910.000 төгрөгний хохирол, 09-85 ГАА улсын дугаартай Ланд круйзер маркын авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Ц.А-д 1.989.500 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7-10-А дугаар байрны гадна байсан 83-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлж хохирогч Э.Б-д 742.800 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө дээрх 83-86 УБТ улсын дугаартай Э.Б-н тээврийн хэрэгслээс зөөврийн компьютер хулгайлж А.А-т 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 7-12 тоот байрны урд талд байсан Ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсгийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийг хулгайлж хохирогч М.Ц-рт 4.200.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын дунд үед Говь-Алтай аймгийн Есөнбулагсумын Жинст баг Хөгжил хорооллын 6-12 тоот байрны гадна байсан авто машинаас DVD тоглуулагч хулгайлж хохирогч Ч.Д-д 280.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 13-р байрны зогсоол дээр байсан 41-11 УБӨ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер маркын тээврийн хэрэгслийн буруу талын хойд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж хохирогч С.Ц-т 230.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 4-10 тоот байрны гадна тавьсан байсан 63-08 ГАҮ, 05-58 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс эд зүйл хулгайлж хохирогч Б.П-д 842.800 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 31-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 16 дугаар байрны үүдэнд байсан супер портерийн 4 ширхэг дугуй хулгайлж иргэний нэхэмжлэгч О.О-д 220.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 02 сарын 28-аас 2017 оны 03 сарын 01-нд шилжих шөнө Жинст баг Хөгжил хороолол 8-4 тоот байрны гаднаас 76-83 УНТ улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас эд зүйл хулгайлж иргэний нэхэмжлэгч Л.М-д 230.000 төгрөгний хохирол,

2017 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 4-7 дугаар гудманд байсан тээврийн хэрэгслүүдэд хулгай орж иргэний нэхэмжлэгч Ш.Ч-д 105.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Ж-нд 130.000 төгрөгний хохирол, хохирогч Ц.Р-д 3.980.000 төгрөгний хохирол,иргэний нэхэмжлэгч Н.Б-д 90.500 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 130.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

2017 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил 7-12 тоот байрны гадна байсан Ланд круйзер машинаас 2017 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө бэлэн мөнгө, түрийвч, МП-3 хулгайлж хохирогч Б.А-т 380.300 төгрөгний хохирол, Хөгжил хороолол 2-3-2 тоотод байх Н.А-н 50-73 ГАҮ дугаартай toyoto succed маркын авто машинаас машины цэнхэр болон хар өнгийн МП-3, ногоон өнгийн овтерка, 10-н Т үсгэн хэлбэртэй дорцов, 8,10,12-той 3 талтай дорцов зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Н.А-т 85.000 төгрөгний хохирол учруулсан,  Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан Ш.О-ы Истана машинаас МП-3, S-2 маркын гар утас зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Ш.О-д 85.000 төгрөгний хохирол, Хөгжил 10-6 тоот байрны гадна байсан Н.Т-ын аксент маркын авто машинаас запас дугуй, домакрат, бичиг баримт зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Н.Т-т 128.800 төгрөгний хохирол учруулсан, Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан Г.М-ы Истана маркын авто машинаас автомашины Panasonik маркын хөгжим хулгайлж 180.000 төгрөгний хохирол, Хөгжил 6-3 тоот байрны гадна байсан Д.Б-н авто машинаас автомашины дэлгэцтэй МП-3, МП-4, түлхүүр багаж зэргийг хулгайлж хохирогч Д.Б-т 218.000 төгрөгний хохирол,

        2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг хөгжил хороолол 5-15 тоот байрны гадна байсан пургон маркын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж С.Т-нд 310.000 төгрөгний хохирол, мөн хохирогч Д.О нарт 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Г.М, Н.А нар нь бүлэглэн, Г.Б-н өмчлөлийн 98-94 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглаж:

2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвДэвшил баг 30 тоот байрны гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын мотоцикль хулгайлж хохирогч Д.Б-д 700.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 27-28-ны шөнө тус аймгийн Есөнбулаг сумын 9-р байрны гадна талд байх авто машины зогсоол дээрээс Мустанг-5 мотоцикль хулгайлж хохирогч Т.Г-д 250.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 39 дүгээр байрны гадна тавьсан байсан 87-67 ГАҮ улсын дугаартай авто машины хаалгыг онгойлгож түүний дотор байсан аранз, астачер гэх мэт зүйлсийг хулгайлж хохирогч Д.М-т 410.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 17-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Нарлагийн 5 тоот байрны гадна байсан 80-08 улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас замагт мана нэртэй хөөрөг, сур зэргийг хулгайлж хохирогч Б.У-д 2.956.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороолол 8-11-Б тоот байрны гадна байсан Ж.Б-н 15-18 ГАҮ дугаартай марк-2 маркын авто машинаас акумлятор, запас дугуй хулгайлж хохирогч Ж.Б-д 306.000 төгрөгний эд хөрөнгийг хулгайлж, бусдад 5 удаагийн үйлдлээрнийт 4.622.000 төгрөгний хохирол учруулсан,

 

  • гч Н.А нь 2015 оны 08 сарын 16-аас 2017 оны 04 сарын 01-ний хооронд:

2015 оны 08 дугаар сарын 16-17- нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7 дугаар гудамжны ойролцоо байсан 91-15 УНБ улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Ч.Т-д 2.070.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Д-д 2.910.000 төгрөгний хохирол, 09-85 ГАА улсын дугаартай Ланд круйзер маркын авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Ц.А-д 1.989.500 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7-10-А дугаар байрны гадна байсан 83-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлж хохирогч Э.Б-д 742.800 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө дээрх 83-86 УБТ улсын дугаартай Э.Б-н тээврийн хэрэгслээс зөөврийн компьютер хулгайлж А.А-т 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 7-12 тоот байрны урд талд байсан Ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсгийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийг хулгайлж хохирогч М.Ц-т 4.200.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын дунд үед Говь-Алтай аймгийн Есөнбулагсумын Жинст баг Хөгжил хорооллын 6-12 тоот байрны гадна байсан авто машинаас DVD тоглуулагч хулгайлж хохирогч Ч.Д-д 280.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 13-р байрны зогсоол дээр байсан 41-11 УБӨ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер маркын тээврийн хэрэгслийн буруу талын хойд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж хохирогч С.Ц-т 230.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 4-10 тоот байрны гадна тавьсан байсан 63-08 ГАҮ, 05-58 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс эд зүйл хулгайлж хохирогч Б.П-д 842.800 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 31-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 16 дугаар байрны үүдэнд байсан супер портерийн 4 ширхэг дугуй хулгайлж иргэний нэхэмжлэгч О.О-д 220.000 төгрөгний хохирол учруулсан,

2017 оны 02 сарын 28-аас 2017 оны 03 сарын 01-нд шилжих шөнө Жинст баг Хөгжил хороолол 8-4 тоот байрны гаднаас 76-83 УНТ улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас эд зүйл хулгайлж иргэний нэхэмжлэгч Л.М-д 230.000 төгрөгний хохирол,

2017 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 4-7 дугаар гудманд байсан тээврийн хэрэгслүүдэд хулгай орж иргэний нэхэмжлэгч Ш.Ч-д 105.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Ж-д 130.000 төгрөгний хохирол, хохирогч Ц.Р-д 3.980.000 төгрөгний хохирол,иргэний нэхэмжлэгч Н.Б-д 90.500 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 130.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

2017 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил 7-12 тоот байрны гадна байсан Ланд круйзер машинаас 2017 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө бэлэн мөнгө, түрийвч, МП-3 хулгайлж хохирогч Б.А-т 380.300 төгрөгний хохирол, Хөгжил хороолол 2-3-2 тоотод байх Н.А-н 50-73 ГАҮ дугаартай toyoto succed маркын авто машинаас машины цэнхэр болон хар өнгийн МП-3, ногоон өнгийн овтерка, 10-н Т үсгэн хэлбэртэй дорцов, 8,10,12-той 3 талтай дорцов зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Н.А-т 85.000 төгрөгний хохирол учруулсан,  Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан Ш.О-ны Истана машинаас МП-3, S-2 маркын гар утас зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Ш.О-д 85.000 төгрөгний хохирол, Хөгжил 10-6 тоот байрны гадна байсан Н.Т-н аксент маркын авто машинаас запас дугуй, домакрат, бичиг баримт зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Н.Т-т 128.800 төгрөгний хохирол учруулсан, Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан Г.М-ны Истана маркын авто машинаас автомашины Panasonik маркын хөгжим хулгайлж 180.000 төгрөгний хохирол, Хөгжил 6-3 тоот байрны гадна байсан Д.Б-н авто машинаас автомашины дэлгэцтэй МП-3, МП-4, түлхүүр багаж зэргийг хулгайлж хохирогч Д.Б-т 218.000 төгрөгний хохирол,

        2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг хөгжил хороолол 5-15 тоот байрны гадна байсан пургон маркын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж С.Т-нд 310.000 төгрөгний хохирол, мөн хохирогч Д.О нарт 310.000 төгрөгний эд зүйл хулгайлж, бусдад 21.597.700 төгрөгний хохирол учруулсан  нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.А, Г.М нар гэм буруутай болох нь:

 

          Шүүгдэгч  Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 27-28-нд Н.Атэй нийлж мотоцикль авсан. Нэг мотоциклийг Н.А унаж яваад Т.Г гэдэг хүний мотоциклийг портер дээр ачиж явсан. Тэр М-ын аранз, аккумуляторыг нь авсан. Өмнө нь 3 дугаар сарын 17-ны өдөр Ланд машинаас сур, хөөрөг авсан. Н.Атэй хоёр удаа явж 5 удаагийн хэрэг хийсэн. Т.Г гэдэг хүний мотоцикль доор нотлох баримтаар байгаа, хохирлыг нь төлөөгүй. Бусад хүмүүсийн хохирлыг нь буцааж өгөхийг нь өгөөд мөнгөн дүнгээр төлсөн байгаа. Н.А цуг төлөлцөх хохирлоо төлөлцөөгүй байгаа. Хохирлуудыг би бүгдийг нь өөрөө дааж төлсөн. Т.Гийн хохирлыг барагдуулаагүй байгаа, мотоцикль нь доор цагдаа дээр хураалгасан байгаа. Тэр мотоциклио авахгүй гэвэл мөнгийг нь төлж барагдуулна. Дахиж хулгай хийхгүй, энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

 

          Шүүгдэгч  Н.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө мустанг 5 маркийн мотоцикль авсан. 3 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Есөнбулаг сум 9 байрны гадна байсан авто машины зогсоол дээр байсан мустанг 5 маркийн мотоцикль авсан. М-тэй бүлэглээд таван хулгайг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд уншиж сонсгосон ганцаараа үйлдсэн гэмт хэргүүдийг бүгдийг үйлдсэн хүлээн зөвшөөрч байна. Зарим нэг хүнд нь хулгайлагдсан эд зүйлсийг хүлээлгэж өгч хохирол барагдуулсан. Бусад хүмүүсийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ц гэдэг хүний машинаас 4.200.000 төгрөгийн зүйл хулгайлсан байгаа. Эмэгтэй хүний хавар намрын хар өнгөтэй гутал, хурган дотортой эмэгтэй, эрэгтэй дээл, чингис архи 6, мөнгөн бүс нэг ширхэгийг хулгайлсан. А-н машинаас тамхи духны гэрэл 40 ширхэг, хямд духны гэрэл 30 ширхэг, улаан шонхор 2 боодол мф 5, дугуй хийлэгч гэдэг зүйлүүдийг авсан ..” гэсэн мэдүүлэг, 

   

Хохирогч Т.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би байрны гадаа мотоцикль тавиад 4, 5 хоносон хөдөө голцуу унадаг. Төв дотор нээх унадаггүй. Би худаасаа 4 сарын өмнө 300.000 төгрөгөөр аваад өөрөө 130000-140000 төгрөгийн сэлбэг авч тавьсан. Хөдөө хэдэн малтай мал руугаа унаж явдаг байсан. Хулгайд алдаад цагдаад мэдэгдээд хэд хонож байсан эзэн нь илэрлээ гэсэн. Цагдаа дээр хэд хэд дахиж очиж мэдүүлэг өгсөн. Одоогийн байдлаар хохирол барагдуулаагүй байгаа. Мотоцикль юм нь өөрчлөгдсөн асахгүй байсан. Моторын дугаар нь байсан банк, өнгө нь хүртэл өөр байсан. Мотоциклио авахгүй хохирлоо барагдуулах санал тавьсан байгаа. Шинжээч 250.000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ үнэлгээгээр гарсан мөнгийг нь өгчих юм бол мотоциклио авах сонирхолгүй байна. Үнэлгээний 250.000 төгрөгийг надад барагдуулбал ямар ч хохиролгүй болно гэсэн саналтай байна..” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би нөхрийгөө байхгүй үед машинаа унадаг. Нэг орой ирээд унтчихаад өглөө босоод ирсэн чинь машин дотор байсан жолооны үнэмлэх алга болсон байсан. Хийчихдэг хайрцаг онгорхой байхаар нь алга болсон гэж мэдсэн. Маргааш нь нэлээн олон хүний юм алга болсон гэж сонсоод багаажаа онгойлгоод үзсэн чинь миний машины цахилгаан насос байдаг байхгүй байсан юм. Хулгайд алдсан гэж мэдээд цагдаа дээр мэдүүлэг өгсөн. Дугуй, хий цахилгаан насос, мөн жолооны үнэмлэх зэргийн үнэлгээ нэмэгдээд нийтдээ 90.500 төгрөг болсон. Үүнийг нэхэмжлээд эргүүлдэг маниулны үнийг сайн мэдэхгүй байгаа учраас оролцуулаад хэрэггүй байх өмнөх мөнгөө нэхэмжлэе... Эгчийн хувьд хандаж хэлэхэд залуу хүүхдүүд байж заавал хулгай хийж аав, ээжийг зовоогоод өөрсдийгөө ингэж яадаг юм бэ. Дахиж хэрэг хийхгүйгээр сайн амьдарч болдоггүй юм уу.  Гар хөл бүрэн бүтэн байна. Ажил хийгээд сайхан амьдарч болдоггүй юм уу. Хулгай дахин дахин хийгээд аав, ээжийгээ зовоогоод байж болохгүй шүү гэж сургамжийн үг хэлмээр байна. Г.М гэдэг хүүхэд нь төлбөрөө барагдуулсан байна. Энэ хүүхдийн ирээдүйг бодоод аль болох хөнгөлөлттэй хандана уу. Энэ хоёр хүүхдийг танихгүй, ирээдүйгээ гэрэл гэгээтэй хараад хулгай хийхгүйгээр сайхан амьдарч болдоггүй юм уу гэж бодож байна. Хохирлоо төлбөрийн чадваргүй хүнээс юу авах уу нэхэмжлэхгүй татгалзаж байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...эхнэр бид хоёрын 3 ээлжийн хувцас, бэлэн 700.000 төгрөг, нурууны рентген зураг, Ч.Э-н голомт банкны хадгаламжийн дэвтэр, бүдэг ногоон өнгийн чемодан зэрэг зүйлс алдагдсан. Хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх27/,

 

Хохирогч Ч.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...1. машины урд хэсэгт голын толин дээр тогтоосон байсан Гармин маркийн 4 инчийн хар өнгөтэй, мөнгөлөг хүрээтэй, нимгэн, дэлгэцэндээ мэдрэгчтэй GPS цэнэглэгчийн хамтаар, 2. ARM гэсэн бичиглэлтэй ногоон цоохор десант өнгийн 2 богино долгионы станц, цэнэглэгч суурийн хамтаар, 3. Каваран брендийн уулын гутал, 4. Самсунг маркын дэлгэгддэг, товчлууртай хуучин загварын хар саарал өнгөтэй гар утас 1 ширхэг, 5. Дунд гарын бор манан алтан нуухтай, шүрэн толгойтой хөөрөг, 6. Хэтэвчинд байсан бэлэн 120.000 төгрөг, сахиус, 7. Улаан, цагаан өнгийн 2 ширхэг дэлгэгддэг тонгорог, 8. 90:60 хэмжээтэй авто машины арын хажуугийн шил, 9. Пилот брэндийн нүдний япон дуран зэргийг алдсан. Хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх31рт/,

 

Хохирогч Ц.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...GP брэндийн духны гар чийдэнд ордог хуруу зай 180 ширхэг, жижиг ахуйн хэрэглээний зөөврийн газ 72 ширхэг, улаан шонхор тамхи 2 боодол, change esse тамхи 3 боодол, солонгос резинен бээлий 80 ширхэг, ажлын цагаан, хар өнгийн бээлий 55 ширхэг, 30 кг тарвас, оригнал духны гар чийдэн 40 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн хулхи духны гар чийдэн 35 ширхэг, цахилгаан бороохойтой гар чийдэн 1 ширхэг, багцалсан 50 кг элсэн чихрийн тааран уут 72 ширхэг, автомашины MP-5  тоглуулагч, цахилгаан дугуй хийлэгч зэргийг алдсан. 1.959.000 төгрөгний хохирол учраад байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /3хх182-183рт/,

 

Хохирогч Э.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...машин дотор байсан Dell фирмийн мөнгөлөг сааран өнгийн хүрээтэй, хөх өнгийн i-7 маркын notebook, хар өнгийн дөрвөлжин цүнхтэй эд зүйл алдагдсан. Цүнхэн дотор байсан час улаан өнгийн загасан түрийвч, түрийвч дотор 120.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт 3 ширхэг, яст мэлхийний хэлбэртэй хүзүүний гоёлын монетон зүүлт 1 ширхэг, 16, 32, 98 гегагийн мемори картууд, ягаан ногоон өнгийн хавтастай бичиг баримтууд, хар өнгийн эмэгтэй сөдөн хүрэм зэргийг 2015 оны 08 дугаар сарын 30-ны шөнө алдсан. i-7 маркын notebook нь манай байгууллага буюу аймгийн ЗДТГ-н өмч юм. Хохирол төлөгдөөгүй байгаа. Богино хугацаанд гаргуулж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /1хх135-137рт/,

 

Хохирогч М.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...өвлийн годон цааны арьсан гутал, эмэгтэй хавар намрын хар өнгөтэй гутал, хурган дотортой дээл эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг, мөнгөн бүс 1 ш, 0.75 чингис архи 6 ш, Энэтхэг торго 4м, набор, гоо сайхны ком, миний өөрийн өмсөж явсан 3 ш хуучин сорочкон цамц, 2 ш өмд, хүүхдийн хувцас, 2 талаар ээлжилж өмсдөг савхин куртик зэргийг алдсан. 1 срочкон цамц нь манай хүү Арабаас 750 доллараар авчирч өгсөн содон цамц байсан...” гэх мэдүүлэг /1хх233/ болон Б.А-р дамжуулан алдсан зарим эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1хх228рт/,

Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд мотоциклио хашаанд оруулаад цонхны өмнө тавьсан байсан юм... ” гэх мэдүүлэг /2хх51-рт/ болон “Есөнбулаг сумын иргэн Д.Б миний бие танай байгууллагын шуурхай ажиллагааны үр дүнд хулгайд алдагдсан мотоциклио олж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт” /2хх53-рт/,

 

Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...миний тээврийн хэрэгслээс 60 ампертай 1 ширхэг аккумлятор, машины данхраат 1 ширхэг, астачир 1 ширхэг, даблис тамхины хоосон хайрцаг 400 ш, түлхүүр багаж 10 ширхэг, 1 ширхэг бахь, аранз, хутга, гав, хотель манерк тус бүр 1 ширхэг, гар чийдэн, ноосон цамц, дотуур хувцас, бэлэн 20.000 төгрөг зэрэг зүйлс алга болсон... хулгайд алдагдсан зүйлсээс хар өнгийн гар чийдэн, түүний ногоон өнгийн хайрцаг, 12V цэнэглэдэг цэнэглэгч, гав, хотель манерк, астачир зэрэг нь миний хулгайд алдсан эд зүйлс мөн байна...” гэх мэдүүлэг /2хх112-рт/,

Хохирогч Ч.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би хулгайд алдсан DVD тоглуулагчийн үнэ 280.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх132-рт/,

 

Хохирогч С.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...миний өөрийн эзэмшлийн 41-11 УБӨ улсын дугаартай хар өнгийн ланд круйзер-100 маркын тээврийн хэрэгслийн баруун талын хойд цонхыг хагалсан байсан. Ямар нэгэн эд зүйл алдаагүй...” гэх мэдүүлэг /2хх159-рт/,

 

Хохирогч Б.У-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...хөөрөг, бугуйл хийх гэж байсан сур алга болсон байсан. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авлаа...” гэх мэдүүлэг /2хх169-рт/,

 

Хохирогч Ж.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Делкор маркын 45, 100-ийн ампер цагийн аккумлятор 2 ширхэг, запас дугуй, холбогч, домакрат зэрэг зүйлийг хулгайд алдсан. Эдгээр зүйлсээс запас дугуй, холбогч, домакрат зэргийг хүлээж авсан...” гэх мэдүүлэг болон “...200.000 төгрөгийн хохирлыг М төлж барагдуулсан тул одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /2хх215-рт/,

 

Хохирогч Б.П-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...63-08 ГАҮ улсын дугаартай пургон маркын тээврийн хэрэгслээс төслийн багаж хэрэгсэл болох метр, хүлэмжийн хайч, чийг дулаан хэмжигч багаж, хар хайрцагтай ком багаж, шатахуун хийдэг төмөр савнууд нийт 4 ширхэг, аяны хөнжил зэрэг зүйлс хулгайд алдсан. Мөн 05-58 ГАА улсын дугаартай хар өнгийн пажеро маркын жип машинаас ногоон хайрцагтай ком багаж болон машины бичиг баримт, ноолууран ороолт зэргийг хулгайд алдсан... Би 2 ширхэг 30 литрийн шатахууны сав, 1 ширхэг 20 литрийн шатахууны сав, ногоон өнгийн хайрцагтай 1 ширхэг дорцовны ком, 1 ширхэг хар өнгийн хайрцагтай дорцов багажны ком, метр 1 ширхэг, том хайч 1 ширхэг, хадуур 1 ширхэг зэргийг буцааж авлаа...” гэх мэдүүлэг /2хх228-рт/,

Иргэний нэхэмжлэгч О.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...машины хойд 4 дугуйг тайлаад авчихсан, тоосго эвээд орхисон байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Л цагдаа дугуй чинь олдчихлоо гэж хэлсэн. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /3хх2-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.М-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...машины урд томинд суурилагдсан байсан MP-5 дэлгэцтэй хөгжим, ком дорцов, ком түлхүүр зэрэг зүйлсээ хулгайд алдсан. Би MP-5 дэлгэцтэй хөгжмийг буцааж авсан. Одоо надад 150.00 төгрөгний хохирол төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /3хх8-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Ч-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...тог хэмжигч багаж 1 ширхэг цүнхний хамт, 2 ширхэг автёрка, бахь 1 ширхэг, цаасны хутга 1, метр 1, паранцос гэх нэртэй жижиг түлхүүр 1 ширхэг, машины МР хөгжим 2 ширхэг зэрэг зүйлсийг хулгайд алдсан... INGCO гэсэн нэртэй хар өнгийн цүнх болон түүн дотор байсан улаан өнгийн тог хэмжигч багаж нь миний хулгайд алдсан багаж мөн байна. Би

хулгайд алдсан эд зүйлсээс шаарлагатай багаж буюу тог хэмжигч багажаа олоод авсан учраас бусад зүйлийг нь үнэлэх шаардлага байхгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх56-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Ж-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...өглөө босож ирээд машинаа асаах гэтэл тог ирэхгүй байсан. Тухайн үед машины аккумлятор хөндийрсөн юм байх гээд машины урд хамрыг сөхөж үзтэл миний аккумлятор алдагдсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгай хийсэн хүн нь баригдсан бол хуульд заасны дагуу арга хэмжээг нь авах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3хх54-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Р-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...металл хайгч 3500 загварын багаж байсан. Чихэвч, цэнэглэгч, буржгар холбоос, батарей, духны гэрэл, илжгэн чих зэрэг зүйлс бүрэн цүнхтэйгээ байсан юм...” гэсэн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх41-42рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...469 машинаас дэлгэцтэй хөгжим, хажууд нь байсан манай эзэмшлийн истана машинаас цахилгаан насос, кольц баригч алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх44-45рт/,

 

Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...бор өнгийн ширэн түрийвч, иргэний үнэмлэх, 2 ш карт, эхнэр хүүхдийн хаягийн цагаан хуудсан бүртгэл, МР тоглуулагч зэрэг зүйлд алдсан. Бор өнгийн түрийвч дотор АНУ-ын 100 долларын шинэ дэвсгэрт, 25.000-30.000 бэлэн мөнгө байсан...” гэх мэдүүлэг /3хх127-рт/,

Иргэний нэхэмжлэгч Г.М-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...ногоон өнгийн истана маркийн авто машинаасаа Panasonic маркын хөгжим алдсан....” гэсэн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх129-130-рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Ш.О-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...ногоон өнгийн истана маркийн авто машины урд хайрцагт байсан цаасанд боож скочдож хийсэн Samsung S2  маркын гар утас, машины МР тоглуулагч зэргийг хулгайд алдсан....” гэсэн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх134-135рт/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...өглөө босоод машинаа үзэхэд МР-4 дэлгэцтэй хөгжим, МР тоглуулагч, хайрцагтай жижиг багаж, машины брезентэн ууттай багаж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ....” гэсэн мэдүүлэг болон түүнд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх138-140рт/, “...нийт 218.000 төгрөгний эд зүйлийг хулгайд алдсан. Үүнээс МР-4, МР-3 машины түлхүүр багаж бүрэн бүтэн хүлээж авлаа. Үлдсэн 80.000 төгрөгний хайрцагтай багаж олдоогүй боловч үүн дээр гомдол санал байхгүй байна...” гэх хүсэлт /3хх142-рт/,

         Иргэний нэхэмжлэгч Н.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, хаан банкны энгийн виза карт, запас дугуй, домакрат зэрэг зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх143-рт/,

         Хохирогч С.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...машиндаа ороход хаалганууд нь түгжээгүй байхаар нь гайхаад эд зүйлээ бүртгэхэд жолоочийн суудлыг урагшлуулж байгаад аккумлятор, өнгөт 12вт чадалтай жижиг телевиз, хүний дайвар цаасан хайрцагтай хувцас хунар байсныг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /4хх22-рт/,

         Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...хар өнгийн, ойролцоогоор 1 метр урттай, малгайтай эмэгтэй куртик, ойролцоогоор 1.2 метр орчим урттай, саарал өнгийн, малгайтай эмэгтэй хүний пелник, цагаан судалтай, чернилэн ягаан өнгөтэй, малгайтай, урт загвартай, зузаан материалтай  эмэгтэй хүний пелник, богино загвартай, малгайтай, женсэн материалтай, цагаан үслэг дотортой өвлийн эмэгтэй хүний куртик, шаргал судалтай, битүү захтай, торгомсог материалтай улаан хүрэн өнгийн эмэгтэй цамц, хавар намрын эмэгтэй гутал зэрэг шинээрээ зарах гэж байсан шошготой бараанууд байсан. Ар багшийн нөхөр Т-н машинаас алдсан эдгээр эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /4хх25-рт/,

         Хохирогч А.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хэрэг гарах үед аймгийн ЗДТГ-т хэвлэл мэдээллийн ажилтан байсан. Хулгайд алдагдсан notebook нь аймгийн ЗДТГ-н өмч байгаа юм. 2011 онд 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан DELL фирмийн i-7 гэсэн үзүүлэлттэй notebook байсан юм. Алдагдсан notebook-ний  үнийг гаргаж байгууллагыг хохиролгүй болгох хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /4хх188-190-рт/,

        Иргэний нэхэмжлэгч Н.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...машинд байсан хуучин, шинэ МР-3 2 ширхэг, дунд хайрцагт байсан босоо дорцов 1 ширхэг, /Т үсгэн хэлбэртэй 10-н дорцов/, гурван талтай гурвалжин дорцов 1ширхэг, ногоон өнгийн автирк 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан юм. Шинжээчийн дүгнэлтээр надад 84.500 төгрөгний хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг /4хх191-192-рт/,

        Иргэний нэхэмжлэгч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...98-94 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байгаа. би машинаа М-ийн аав Г-р засуулахаар өгсөн. Түүнээс энэ хүмүүсийг миний машиныг унаад хулгай хийгээд явж байгаа талаар би мэдээгүй. Энэ хэргээс болоод миний машиныг битүүмжилсэн журмын хашаанд байна. өөрийнхөө тээврийн хэрэгслийг гаргуулан авах хүсэлттэй байна ..” гэсэн мэдүүлэг /4хх194-195-рт/ болон бусад гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллах дүгнэлтэд засвар оруулсан ба шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр маргаангүй болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байхад үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналд улсын яллагч татгалзах зүйлгүй гэсэн болно.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Алзахгүйд холбогдох үйлдэл, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А, Г.М нарт холбогдох үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны хуулиар шийдвэрлэхэд хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн ба хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэхээр зохицуулагдсан учир шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохоор байна.

 

 Шүүхээс шүүгдэгч Н.А, Г.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин махенизм ашиглаж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Н.А, Г.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин махенизм ашиглаж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр Г.Мг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Аг 4 жилийн хугацаагаар  хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан “...Г.М-ийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. Т.Г-ийн мотоцикль байж байгаа. Мотоциклио авахгүй гэвэл тухайн мөнгийг нь өгөхөө илэрхийлээд сууж байгаа энэ нөхцөл байдлыг харахаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг бүрэн арилгаж барагдуулсан болох нь хавтаст хэрэг болоод шүүхийн хэлэлцүүлгийн явцаас харагдаж байна. Тийм учраас залуу хүний амьдрал цаашид амьдрах бололцоо нөхцөлийг нь харгалзаад мөн өөрийнхөө хөдөлмөрлөж байж хохирлуудаа төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд биечлэн эдлүүлэхгүй, нийгмээс тусгаарлахгүй ял шийтгэл оногдуулж өгнө үү. Т.Г-д 250.000 төгрөгийг өгөх боломжийг харгалзаж үзээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Т.Г нь “...Үнэлгээний 250.000 төгрөгийг надад барагдуулбал ямар ч хохиролгүй болно...” гэж мэдүүлж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл ялыг тэнсэж болохоор заажээ.

    2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар 98-94 ГАҮ улсын дугаартай бонго пронтер маркийн 3.800.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч Г.Б-д бичиг баримтын хамт шилжүүлж, машины үнийн 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Г.М, Н.А нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 1.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарын хохирол төлөхөд зарцуулахаар шийдвэрдэх нь зүйтэй гэж үзэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутал, улаан өнгийн түрүүвч, тусгай түлхүүр зэргийг устгаж, мотоциклийг хохирогч Т.Г-д олгохоор тогтов.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Алзахгүйд холбогдох үйлдэл, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А, Г.М нарт холбогдох үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Г овогт Г-н М, Б овогт Н-н А нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин махенизм ашиглаж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр Г.М-г 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.А-г 4 жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. 2015 оны Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Г.М нарын тус бүрийн 3 хоног баривчлагдсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Шүүгдэгч Н.А, Г.М нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар 98-94 ГАҮ улсын дугаартай бонго пронтер маркийн 3.800.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч Г.Б-д бичиг баримтын хамт шилжүүлж, машины үнийн 3.800.000 төгрөгийг шүүгдэгч Г.М, Н.А нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 1.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарын хохирол төлөхөд зарцуулсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутал, улаан өнгийн түрүүвч, тусгай түлхүүр зэргийг устгаж, мотоциклийг хохирогч Т.Гэд олгосугай.
  9. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Н.А-с 2.070.000 төгрөгийг гаргуулж Ч.Т-д, 1.980.000 төгрөгийг гаргуулж Ч.Д-д, 1.989.500 төгрөгийг Ц.А-д, 1.280.000 төгрөгийг гаргуулж М.Ц-т, 280.000 төгрөгийг гаргуулж Ч.Д-д, 230.000 төгрөгийг гаргуулж С.Ц-т, 320.800 төгрөгийг гаргуулж Б.П, 150.000 төгрөгийг гаргуулж Л.М-д, 180.000 төгрөгийг гаргуулж Ц.Р-д, 70.000 төгрөгийг гаргуулж Х.Б-д, 380.300 төгрөгийг гаргуулж Б.А-т, 60.000 төгрөгийг гаргуулж Ш.О-д, 128.800 төгрөгийг гаргуулж Н.Т-т, 310.000 төгрөгийг гаргуулж Д.О-д, 310.000 төгрөгийг гаргуулж С.Т-д, 1.750.000 төгрөгийг гаргуулж Засаг даргын тамгын газрын нярав А.А-т, 85.000 төгрөгийг гаргуулж Н.А-т тус тус олгосугай.
  10. Энэ хэрэгт шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.А, Г.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА