Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 20

 

А, М нарт холбогдох
хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох,  Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, 
Прокурор Д.Ариунжаргал, 
Шүүгдэгч А, М
Шүүгдэгч А-н өмгөөлөгч Д.Болормаа,
Шүүгдэгч М-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн давж заалдах гомдлоор А, М нарт холбогдох 201507000158 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

А, М нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж:

2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв  Дэвшил баг 30 тоот байрны гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын мотоцикль хулгайлж хохирогч Б-д 700.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 03 сарын 27-29-ны шөнө тус аймгийн Есөнбулаг сумын 9-р байрны гадна талд байх авто машины зогсоол дээрээс Мустанг-5 мотоцикл хулгайлж хохирогч Г-д 250.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 39 дүгээр байрны гадна тавьсан байсан 87-67 ГАҮ улсын дугаартай авто машины хаалгыг онгойлгож түүний дотор байсан аранз, астачер гэх мэт зүйлсийг хулгайлж хохирогч М-т 410.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 03 сарын 17-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Нарлагийн 5 тоот байрны гадна байсан 80-08 улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас замагт мана нэртэй хөөрөг, сур зэргийг хулгайлж хохирогч У-д 2.956.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороолол 8-11-Б тоот байрны гадна байсан Б-ийн 15-18 ГАҮ дугаартай марк-2 маркын авто машинаас аккумлятор, запас дугуй хулгайлж хохирогч Б-д 306.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч А нь 2015 оны 08 сарын 16-аас 2017 оны 04 сарын 01-ний хооронд:
2015 оны 08 дугаар сарын 16-17- нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7 дугаар гудамжны ойролцоо байсан 91-15 УНБ улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Т-д 2.070.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Даваадашид 2.910.000 төгрөгний хохирол, 09-85 ГАА улсын дугаартай Ланд круйзер маркын авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч А-д 1.989.500 төгрөгний хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7-10-А дугаар байрны гадна байсан 83-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлж хохирогч Б-д 742.800 төгрөгний хохирол учруулсан, 
2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө дээрх 83-86 УБТ улсын дугаартай Б-н тээврийн хэрэгслээс зөөврийн компьютер хулгайлж А-д 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 7-12 тоот байрны урд талд байсан Ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсгийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийг хулгайлж хохирогч Ц-д  4.200.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 02 дугаар сарын дунд үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг  сумын Жинст баг Хөгжил хорооллын 6-12 тоот байрны гадна байсан авто машинаас DVD тоглуулагч хулгайлж хохирогч Д-д 280.000 төгрөгний хохирол учруулсан, 
2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 13-р байрны зогсоол дээр байсан 41-11 УБӨ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер маркын тээврийн хэрэгслийн буруу талын хойд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж хохирогч Ц-д 230.000 төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 4-10 тоот байрны гадна тавьсан байсан 63-08 ГАҮ, 05-58 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс эд зүйл хулгайлж хохирогч П-д 842.800 төгрөгний хохирол учруулсан, 
2017 оны 03 дугаар сарын 31-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 16 дугаар байрны үүдэнд байсан супер портерийн 4 ширхэг дугуй хулгайлж иргэний нэхэмжлэгч О-д 220.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 02 сарын 28-аас 2017 оны 03 сарын 01-нд шилжих шөнө Жинст баг Хөгжил хороолол 8-4 тоот байрны гаднаас 76-83 УНТ улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас эд зүйл хулгайлж иргэний нэхэмжлэгч М-д 230.000 төгрөгний хохирол,
         2017 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 4-7 дугаар гудманд байсан тээврийн хэрэгслүүдэд хулгай орж иргэний нэхэмжлэгч Ч-д 105.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Ж-д 130.000 төгрөгний хохирол, хохирогч Р-д 3.980.000 төгрөгний хохирол,  иргэний нэхэмжлэгч Б-д 90.500 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Б-д 130.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,
2017 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил 7-12 тоот байрны гадна байсан Ланд круйзер машинаас 2017 оны 01 сарын 22-23 нд шилжих шөнө бэлэн мөнгө, түрийвч, МП-3 хулгайлж хохирогч А-д 380.300 төгрөгний хохирол, Хөгжил хороолол 2-3-2 тоотод байх А-н 50-73 ГАҮ дугаартай toyoto succed маркын авто машинаас машины цэнхэр болон хар өнгийн МП-3, ногоон өнгийн овтерка, 10-н Т үсгэн хэлбэртэй дорцов, 8,10,12-той 3 талтай дорцов зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч А-д 85.000 төгрөгний хохирол учруулсан,  Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан О Истана машинаас МП-3, S-2 маркын гар утас зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч О-д 85.000 төгрөгний хохирол, Хөгжил 10-6 тоот байрны гадна байсан Т-н аксент маркын авто машинаас запас дугуй, домакрат, бичиг баримт зэргийг хулгайлж иргэний нэхэмжлэгч Т-дт 128.800 төгрөгний хохирол учруулсан, Хөгжил хороолол 7-11 тоот байрны гадна байсан М-ны Истана маркын авто машинаас автомашины Panasonik маркын хөгжим хулгайлж 180.000 төгрөгний хохирол, Хөгжил 6-3 тоот байрны гадна байсан Б-н авто машинаас автомашины дэлгэцтэй МП-3, МП-4, түлхүүр багаж зэргийг хулгайлж хохирогч Б-д 218.000 төгрөгний хохирол,
2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг хөгжил хороолол 5-15 тоот байрны гадна байсан пургон маркын тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлж Т-д 310.000 төгрөгний хохирол, мөн хохирогч О нарт 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. 
Анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох үйлдэл, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А, М  нарт холбогдох үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, Шүүгдэгч Гэцэл овогт А, М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин махенизм ашиглаж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр М-г 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч А-г 4 жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А, М нарын тус бүрийн 3 хоног баривчлагдсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж, Шүүгдэгч А, М нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар 98-94 ГАҮ улсын дугаартай бонго пронтер маркийн 3.800.000 төгрөгний үнэлгээ бүхий авто машиныг эзэмшигч Б-д бичиг баримтын хамт шилжүүлж, машины үнийн 3.800.000 төгрөгийг шүүгдэгч М, А нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 1.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарын хохирол төлөхөд зарцуулахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хос гутал, улаан өнгийн түрүүвч, тусгай түлхүүр зэргийг устгаж, мотоциклийг хохирогч Г-д олгохыг дурдаж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А-ээс 2.070.000 төгрөгийг гаргуулж Т-д, 1.980.000 төгрөгийг гаргуулж Д-д, 1.989.500 төгрөгийг А-д, 1.280.000 төгрөгийг гаргуулж Ц-д, 280.000 төгрөгийг гаргуулж Д-д, 230.000 төгрөгийг гаргуулж Ц-д, 320.800 төгрөгийг гаргуулж П, 150.000 төгрөгийг гаргуулж М-д, 180.000 төгрөгийг гаргуулж Р, 70.000 төгрөгийг гаргуулж Б-д, 380.300 төгрөгийг гаргуулж А, 60.000 төгрөгийг гаргуулж О-д, 128.800 төгрөгийг гаргуулж Т-т, 310.000 төгрөгийг гаргуулж О-д, 310.000 төгрөгийг гаргуулж Т-д, 1.750.000 төгрөгийг гаргуулж Засаг даргын тамгын газрын нярав А-д, 85.000 төгрөгийг гаргуулж А-д тус тус олгохыг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч М нь 2017 оны 3-р сарын 17 өдөр, 28-ны өдрүүдэд А-тэй бүлэглэн машин механизм ашиглан 5 хүний эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс зүйлчилж байгаа зүйл ангийг буюу 2002 оны эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа болно.
М нь хийсэн хэргийнхээ улмаас учирсан нийт хохирлыг ганцаараа төлж барагдуулсан. Хохирогч Г-ийн мотоциклийн үнэлэгдсэн үнэлгээ болох 250.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Харин хохирогч Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклио авахгүй гэснээс тухайн мотоцикл эд мөрийн баримтаар хавтаст хэрэгт хураагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч Г-ийн мотоциклийг өөрт нь олгохоор шийдвэрлэсэн, М-ээс бусдад төлөх төлбөргүй талаар шийдвэрлэсэн атлаа хохирогч гомдол саналгүй болоогүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн.
Түүнчлэн Тогтоох хэсгийн 7 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн машины үнийгМ, А нараас гаргуулж хохирогч нарт хохирол төлөхөд зарцуулахаар шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж байна. Учир нь М, А нарын бүлэглэн тухайн автомашиныг ашиглан үйлдсэн гэмт хэргүүдийн тухайд хохирол төлбөр бүрэн барагдсан, А-н ганцаараа үйлдсэн гэмт хэргүүдийн хохиролыг М-ээр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй өөрөөр хэлбэл өөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнийг өөр гэмт хэргийн хохирол төлөхөд зарцуулахаар машины үнийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Прокурор Д.Ариунжаргал: А-н тухайд хохирол төлөгдсөн зүйл байхгүй. Ганц хүний хохирол төлөгдөөгүй, хохирол төлөх дээр нь ар гэр нь анхаарч байгаа гэж байна. Хохирогч нартай ярьсан зүйл байдаггүй юм билээ. А гэдэг хохирогч байнга хохирол барагдуулах тал дээр анхаарч байгаа зүйл алга ярихаар юугаа барагдуулдаг юм гээд аав, ээж нь загнаад байх юм гэдэг зүйл ярьж байсан. А-н тухайд хохирол төлөгдөөгүй учраас хорих ялын хугацааг багасгах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. М-ийн тухайд хохирогч Гансүх мотоциклийн эд анги солигдсон мотоциклио авахгүй гэсэн учраас мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг төлж барагдуулсан юм байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гээд байгаа тээврийн хэрэгслийг энэ хоёр бүлэглэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байгаа. А ганцаараа үйлдсэн хэргүүд дээр тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 
Шүүгдэгч М, Анар 2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв  Дэвшил баг 30 тоот байрны гаднаас Хятад улсад үйлдвэрлэгдсэн Мустанг-5 маркын мотоцикл хулгайлж хохирогч Б-д 700.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 03 сарын 27-29-ны шөнө тус аймгийн Есөнбулаг сумын 9-р байрны гадна талд байх авто машины зогсоол дээрээс Мустанг-5 мотоцикл хулгайлж хохирогч Г-д 250.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 03 сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 39 дүгээр байрны гадна тавьсан байсан 87-67 ГАҮ улсын дугаартай авто машины хаалгыг онгойлгож түүний дотор байсан аранз, астачер гэх мэт зүйлсийг хулгайлж хохирогч М-д 410.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 03 сарын 17-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Нарлагийн 5 тоот байрны гадна байсан 80-08 улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас замагт мана нэртэй хөөрөг, сур зэргийг хулгайлж хохирогч У-д 2.956.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 03 сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хороолол 8-11-Б тоот байрны гадна байсан Б-ийн 15-18 ГАҮ дугаартай марк-2 маркын авто машинаас аккумлятор, запас дугуй хулгайлж хохирогч Б-д 306.000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч А нь 2015 оны 08 сарын 16-аас 2017 оны 04 сарын 01-ний хооронд:
2015 оны 08 дугаар сарын 16-17- нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7 дугаар гудамжны ойролцоо байсан 91-15 УНБ улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч Т-д 2.070.000 төгрөгний хохирол, хохирогч Ч.Даваадашид 2.910.000 төгрөгний хохирол, 09-85 ГАА улсын дугаартай Ланд круйзер маркын авто машинаас эд зүйл хулгайлж хохирогч А-д 1.989.500 төгрөгний хохирол учруулсан,
2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг Хөгжил хороолол 7-10-А дугаар байрны гадна байсан 83-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлж хохирогч Б-д 742.800 төгрөгний хохирол учруулсан, 
2015 оны 08 дугаар 30-31-нд шилжих шөнө дээрх 83-86 УБТ улсын дугаартай Б-ийн тээврийн хэрэгслээс зөөврийн компьютер хулгайлж А-д 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 7-12 тоот байрны урд талд байсан Ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсгийн салхины шилийг хагалж тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлсийг хулгайлж хохирогч Ц-д 4.200.000 төгрөгний хохирол учруулсан,
 2017 оны 02 дугаар сарын дунд үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг  сумын Жинст баг Хөгжил хорооллын 6-12 тоот байрны гадна байсан авто машинаас DVD тоглуулагч хулгайлж хохирогч Д-д 280.000 төгрөгний хохирол учруулсан, 
2017 оны 03 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 13-р байрны зогсоол дээр байсан 41-11 УБӨ улсын дугаартай хар өнгийн Ланд круйзер маркын тээврийн хэрэгслийн буруу талын хойд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай устгаж хохирогч Ц-д 230.000 төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Хөгжил хороолол 4-10 тоот байрны гадна тавьсан байсан 63-08 ГАҮ, 05-58 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс эд зүйл хулгайлж хохирогч Б.Пүрэвсүрэнд 842.800 төгрөгний хохирол учруулсан, 
2017 оны 03 дугаар сарын 31-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 16 дугаар байрны үүдэнд байсан супер портерийн 4 ширхэг дугуй хулгайлж иргэний нэхэмжлэгч О-д 220.000 төгрөгний хохирол учруулсан,
2017 оны 02 сарын 28-аас 2017 оны 03 сарын 01-нд шилжих шөнө Жинст баг Хөгжил хороолол 8-4 тоот байрны гаднаас 76-83 УНТ улсын дугаартай Ланд-80 маркын авто машинаас эд зүйл хулгайлж иргэний нэхэмжлэгч М-д 230.000 төгрөгний хохирол,
2017 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Хөгжил хорооллын 4-7 дугаар гудманд байсан тээврийн хэрэгслүүдэд хулгай орж иргэний нэхэмжлэгч Ш.Чинбатад 105.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Ж-д 130.000 төгрөгний хохирол, хохирогч Р-д 3.980.000 төгрөгний хохирол,  иргэний нэхэмжлэгч Б-д 90.500 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Б-д 130.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын
7 дахь заалтын “хохирогч нарын хохирол төлөхөд зарцуулсугай.” гэснийг “ М-ээс 1900000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, А-ээс 1900000 төгрөг гаргуулж хохирол төлөхөд зарцуулсугай.” гэж,
8 дахь заалтын “мотоциклийг хохирогч Г-д олгосугай” гэснийг “мотоциклийг М-д олгосугай ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.