Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/035

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******;

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2314000000137 тоот хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ................. тоотод оршин суух хаягтай,

Урьд:

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн гэх хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* (РД: *******),

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. ******* нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Хаан банкны интернэт системд хууль бусаар нэвтэрч, нууц үгийг сэргээх замаар өөрчлөн хохирогч *******ийн 5005597247 данснаас 1,547,000 төгрөгийг,  хохирогч *******гийн 5072029906 данснаас 60,000 төгрөгийг нийт 1,607,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан  “Төслийн зуух захиалга” пэйж хуудас нээн ажиллуулж “төслийн зуух зарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан /125,130,160, 247/ гэх код зохиож, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдийн  хооронд бусад этгээдийн Хаан банк дахь дансаар дамжуулан:

2.1. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн аас гийн дансаар 460,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.2. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэн аас ийн дансаар 400,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.3. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэж иргэн оос гийн дансаар 500,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.4. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.5. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн гаас ы дансаар 660,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.6. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч аас ий дансаар 800,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.7. 2022 оны 3 дугаар сарын 26-ны  өдөр  хохирогч аас ий дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж авч  залилсан;

2.8. 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн оос ий 5302905853 дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.9. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч ээс  ын дансаар 1,300,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.10. 2022 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээс 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.11. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн аас гийн дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.12.2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр иргэн гээс ын дансаар 250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.13. 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн гаас гийн дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.14. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэн аас ын дансаар 550,000 төгрөгийг; шилжүүлэн авч залилсан;

2.15. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч ээс ын дансаар 250,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан; 

2.16.2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч оос ий дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.17. 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн гаас ын дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.18. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн гоос ын дансаар 650,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.19. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн аас ын дансаар  500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.20. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн чимэгээс ын дансаар  640,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.21. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн аас ийн дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.22. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэн ас  300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.23. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн гаас ын дансаар  600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.24. 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн гаас  ын дансаар 2500,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.25. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ээс гийн дансаар  500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.26. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн гаас  ын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.27. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн аас ын дансаар  350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.28. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн ээс гийн дансаар 360,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.29. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч аас гийн дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.30. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч гаас ын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлж авч залилсан;

2.31. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ээс ийн 5102365770 дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн  авч залилсан;

2.32. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн гаас ын дансаар  350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.33. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн ас ын дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.34. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ээс ын  500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.35. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн аас ын дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.36. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн өөс гийн дансаар  350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.37. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний  өдөр иргэн гээс ын дансаар  350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.38. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн гаас ын дансаар  280,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.39. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн гаас ын дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан;

2.40. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн гаас ийн дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 17,390,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, зааснаар  зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг долоон зуун хорин (720) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* овогт *******ын *******ыг  гурван (3) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин (720) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван сарын /03/ хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван /03/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг  гурван жил  гурван /03 жил, 03 сар / сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван жил гурван (03 жил, 03 сар) сарын хугацаагаар  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн  зургаан (06) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн жил гурван  (09 жил 03 сар) сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон мянга хоёр зуун  долоо (1207)  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д есөн жил гурван (09 жил, 03 сар) сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас иргэний нийт нэхэмжлэгч нарт нийт 17,380,000 төгрөгийг, хохирогч *******ьд 1,547,200 төгрөгийг; хохирогч *******д 1,607,000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэргийн учир шүүгдэгч *******ы хувьд ноогдох эд хөрөнгийг  битүүмжлээгүйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах  журмаар шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжин шөнө найз охин С:Анударийн утсаар тоглож байгаад ХААН банкны APP-д  нэвтэрч нууц кодыг нь шинэчлэн мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглосон. Нийт 1,607,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ нь мөрдөн байцаалтад тогтоогдсон. Энэ үйлдэлдээ гэмшиж, хохирлоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн. *******ь, ******* гэдэг нь 1 үйлдэл юм. Гэтэл шүүхийн тогтоолд хохирлыг 1,544,000 төгрөг гэж давхар нэмж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. /тогтоолын 29-р хуудас/

Мөн энэ үйлдлийг  минь Өршөөлийн тухай хуульд хамруулж шийдвэрлээгүй байх тул миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэн гомдолтой байна.

Энэ үйлдэл нь 2021 оны 6 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд 8 дугаар сард миний цахимаар покер тоглосныг Цагдаагийн байгууллага тогтоож  хэрэг нээсэн. Гэтэл түрүүлж хэрэг нээгдсэн Сүхбаатар дүүрэгт байгаа  хэрэгтэй нэгтгэхгүй, сүүлд  хэрэг үүссэн Баянхонгор аймагт миний хэргийг нэгтгэсэн нь хууль зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж бодож байна.

Хуулийн байгууллагын хууль зөрчсөн  ажиллагааны ард миний эрх зүйн  байдал илт дордсон гэж үзэж байна. Би олон жилийн хохир ялыг  хаалттай хорих ангид эдлэхээр болсонд гомдож байна. Уг хулгайлах буюу 17.1.1 гэх хэрэгтэй бол гэм буруугийн тал дээр маргасан зүйл байхгүйг дурдах нь зүйтэй байх гэж бодож байна.

Миний бие 2022 оны 2-4 сарын хугацаанд бусдыг цахимаар залилсан бөгөөд 4 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн дэслэгч Баасанбатад  Улаанбаатар хот 10 хороолол хорооллоос баривчлагдан Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргэгдэн ирсэн. Энэ үед бүх буруутай үйлдлээ зааж өгч, ямар аргаар  бусдаас мөнгө авч цахим мөрийтэй тоглосон гэдгээ шударгаар илчилж, буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж, миний буруу  гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрч  мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Тухайн үед хотод шалгагдаж байсан хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн байсан. /хэргийн дугаар 1809003960031/

 Иймд хэргээ нэгтгүүлэн шийдүүлэх хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бүх шатны байгууллагад хандаж гаргаж байсан. Мөн харьяаллын дагуу энэ хэргийг шилжүүлж өгөх хүсэлтийг олон удаа гаргасан. Бас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчлүүлж, өндөр настай аав, ээжтэйгээ амьдардаг тул ар гэрээс хохирол төлөх боломжгүй болохоор өөрөө ажил хийж барагдуулмаар байна гэж хүсэлтээр болон амаар олон удаа гуйсан.

Энэ хэргийг шийдвэрлэх явцад нэг ч удаа миний хүсэлтийг хангаж байгаагүй. Үүнээс болж 2 газар зэрэг хэрэг шалгаж байсан. Мөн Баянхонгорт яллагдагчаар татсан байдаг. Хотод бол Сүхбаатар дүүргийн шүүхэд байсан хэрэг эцэслэн шийдэгдээгүй байж байгаад  2023 оны 02 дугаар сарын 01-нд тус шүүхээс 6 жилийн нээлттэй хорих ял авсан. Гэтэл Баянхонгорт байх уг хэрэг “яллах дүгнэлтэд” дурдсанаар 2022 оны 12 дугаар сарын 20-нд шүүх рүү шилжүүлсэн байдаг. Уг хэргүүдийг минь нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдүүлэх боломж хугацаа  байсан, 2 хэрэг 2 өөр шүүхэд байхад нэгтгээгүй нь миний эрх зүйн  байдлыг  илт дордуулсан гэж бодож байна. Учир нь:  шийтгэх тогтоолын 26 дугаар хуудсанд “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа  өөр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр  тухайн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж...” гэсэн нь хууль зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бодож байна.  2023 оны 2 дугаар сарын 01-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаартай шийдвэрээр шийтгэгдсэн. 2023 оны 6 дугаар сарын 29-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 665 дугаартай магадлалаар хэвээр шийдсэн. Үүнд 2023 оны 7 дугаар сарын 24-нд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан ба  гомдлыг цагдан хорих 461 дүгээр ангийн албаар дамжуулсан. Харин 2023 оны 8 дугаар сарын 17-нд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Шүүх хурлын өмнө  хяналтын шатанд гаргасан гомдлын хариу гараагүй талаар хүсэлт гаргахад прокурор, шүүгч нар давж заалдах шатны шүүхийн магадлал сонсгосноор хүчин төгөлдөр болдог тул энэ шүүх хурлыг хийхэд хууль зөрчихгүй гэж тайлбарлаад шүүх хуралдааныг эхлүүлсэн. Иймд миний хяналтын журмаар гаргасан эрхэд халдсан гэж бодож байна гомдож байна. Миний гомдлын дагуу Улсын дээд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн танхимын шүүгчид хэлэлцэхээр тов гаргасан байна.

     Энэхүү шийтгэх тогтоолд зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хохирогч нараас харин 12 хохирогчид холбогдох хэсгийг хавтаст хэргээс харахад мөнгө шилжүүлсэн баримтгүй, мөн цаг болон хоногийн зөрүүтэй хэсгийн хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Нотлогдоогүй байхад зөвхөн хохирогчийн гомдлоор намайг буруутгасанд гомдолтой байна. 2023 оны 8 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар надад холбогдох  хэргийн хэлэлцэхдээ олон нийтийн сүлжээ болох Фейсбүүкээр шууд лайв  хийж цацсанд гомдолтой байна. Хэдий  би гэмт хэрэг хийсэн ч гэсэн хуулиар хамгаалагдсан эрх надад жаахан ч  гэсэн байгаа болов уу гэж бодож байна. Учир нь: шүүх хуралд улсын яллагч нь хэрэгт холбогдолгүй, миний хувийн амьдрал болон нийгмийн оролцоогоор минь ялгаварлан гадуурхсан утгатай асуулт асууж нийгмийн сүлжээнд зөвшөөрөлгүй цацсан. Энэ нь миний ар гэр, ах дүү, найз нөхөд үзсэн байх боломжтой тул надад маш их хэцүү байна. Сэтгэл санааны хувьд.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийн ялын хамгийн хүнд хэлбэр болох хорих ялын мөн хамгийн дээд хэмжээ болох 3 жилийн оногдуулсныг  хөнгөрүүлж өгнө үү.

     Би хохирол төлөхөө илэрхийлж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдлээ зааж өгч, ямар аргаар буруутай үйлдэл гэдгээ хэлж  мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй энэ байдлуудыг минь харгалзаж үзнэ үү.

     Мөн хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой  байсан ч 2 талд 2 удаа шүүхээр оруулж эрх зүйн байдлыг илт дордуулж хууль зөрчсөнд гомдолтой байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар шүүхэд гаргасан гомдолдоо:           

Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Залилах гэмт хэргийн нэр бүхий хохирогчид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу нотлох баримтаар нотлогдохгүй байхад гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, бодит байдалтай нийцсэн байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч ******* 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хорооллоос баривчлагдан Баянхонгор аймагт ирэхдээ анхны мэдүүлгээрээ бүх үйлдлээ зааж, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж, сайн дураар хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгт ээ маш их гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэт тогтоогдоогүй байна гэх байр суурьтай байдаг

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д 'Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ” гэж заасан байна.

Нэр бүхий хохирогч нар мөнгө шилжүүлсэн дансны нотлох баримтгүй байх ба цахим орчинд *******ы пэйж хуудсаар холбоо тогтоон харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн цаг хугацааны хувьд тохирохгүй буюу *******ыг баривчлагдсан хугацаа, цагдан хоригдож байх хугацаанд залилуулсан нь хохирогчийн мэдүүлгээр хавтаст хэрэгт авагдсан байна.

Тодруулбал:

хохирогч ын мэдүүлэг (2хх6-7);

хохирогч ын мэдүүлэг (2хх 161-162);

хохирогч гийн (2хх210);        

хохирогч гийн мэдүүлэг(3хх166-167);        

хохирогч -н мэдүүлэг; (3хх216-217);

хохирогч -н мэдүүлэг(4хх112);

хохирогч -н мэдүүлэг(4хх219-220);

хохирогч ын мэдүүлэг(5хх168-169);

хохирогч ийн мэдүүлэг (7хх201);

хохирогч чимэгийн мэдүүлэг(8хх70-72);

хохирогч З.Хишигжаргал мэдүүлэг(8хх173-174);

хохирогч гийн мэдүүлэг (8хх235-236) гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадаагүй.

Шийтгэх тогтоолын 23 дугаар талд шүүгдэгч нь заавал өөрөө хохирогч нараас мөнгийг авснаар  залилах гэмт хэрэг төгсдөг биш бөгөөд уг мөнгийг залилан авах талаар сана сэдэлт төрж үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь буруу байна.

Залилах гэмт хэрэг нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн нийгмийн хор аюул нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд тэднийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө эсвэл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж байгаагаар тайлбарлагддаг.

3. Шийтгэх тогтоолын 21 дүгээр талд *******ы хэлж өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн дансны нотлох баримтаар нотлогдсон байна гэж дүгнэлээ... гэх хэдий ч тус нэр бүхий 12 хохирогч нарын хувьд мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй юм.

4. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхийн 135 дугаарын шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар  сарын 29-ны өдрийн 665 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба ******* нь хяналтын журмаар гомдол гаргасан байгаа юм.  Хяналтын гомдлыг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцэхээр товлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы гурван шатны шүүхээр шүүлгэх эрх, гомдол гаргах эрхэд халдсан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан.

Иймд:

1. Залилуулсан тухай мэдүүлэг боловч мөнгө хэзээ, хэрхэн шилжүүлсэн нотлох баримт байхгүй, тэдний өмчлөлд хохирол учирсан нь тогтоогдохгүй байх дараах 12 хохирогчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

******* нь хийсэн гэмт хэргээ эхнээсээ шударгаар хүлээн зөвшөөрдөг, Мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд төлбөр төлөх чадваргүй учир төлбөрөө төлж чадаагүй өдий хүрсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа байдлыг харгалзан үзээд *******-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

3. Шийтгэх тогтоолын 29  дүгээр талд тогтоох хэсгийн 31 дүгээрт Анударь-д 1,547,000, 32 дугаарт *******д 1,607,000 төгрөг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 218 дугаарын яллах дүгнэлтэд ******* нь нийт 1,607,000 төгрөгийг Дэлгэрмаа, Анударь нарын данснаас нууцаар хууль бусаар авсан нь байх тул хохирлын хэмжээг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

4. *******ы үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан цаг хугацаанд хамрагдаж байх ба анхан шатны шүүх *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэлтрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 12 хохирогчид холбогдох хэргийг хүлээн зөвшөөрч байна. Анх дансны хуулгагүй байсан болохоор тэр үедээ хүлээн зөвшөөрөөгүй гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан 3 жилийн ялын хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Залилах гэмт хэргийн нэр бүхий 12 хохирогчид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй буюу нотлох баримтаар нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлынхоо хэсгээс татгалзаж байна. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын одоо 2023 оны 8  дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолд заасан хохирлын талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байгаа. Тодруулбал: шийтгэх тогтоолын 29 дүгээр талд *******ь 1,547,000 төгрөгийг, *******д 1,607,000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлгүй бөгөөд ******* нийтдээ 1,607,000 төгрөгийг *******, *******ь нарын данснаас нууцаар хууль бусаар авсан тул хохирлын хэмжээг залруулж шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө *******ь, ******* нарын Хаан банкны интернэт банкны нууц үгийг өөрчлөөд 1,607,000 төгрөгөөр мөрийтэй тоглоом тоглосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нь хорих ялын нэг хоногоор тооцоод 3 сарын хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн. Тэгэхээр *******ы үйлдсэн хулгайлах гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан цаг хугацаанд хамаарагдаж байгаа. Ийм учраас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өршөөж өгнө үү.

Шүүгдэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс баривчлагдаад Баянхонгор аймагт анх ирэхдээ анхны мэдүүлгээрээ бүх үйлдлээ заагаад хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн. Сайн дураараа хэргээ хүлээсэн. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа мөн гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй. Тэгэхээр ******* нь хийсэн гэмт хэргээ эхнээсээ шударгаар хүлээн зөвшөөрөөд мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд хохирол төлбөр төлөх чадваргүй учраас төлж чадаагүй өдийг хүрсэн. Хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Шүүгдэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлээд цагдан хоригдсон бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөд өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Ингэснээрээ ажил хийгээд хохирол төлбөрөөсөө бага ч гэсэн төлмөөр байна гэдэг хүсэлтийг одоо удаа гаргаж байсан нь хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн *******ын *******д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, залилах гэмт хэргийг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк хуудсанд зар байршуулан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба анхан шатын шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ы энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг тооцохдоо түүний Улаанбаатар хотод өөр хэрэг дээр цагдан хоригдсон хоногийг давхардуулан тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлэхгүйгээр Анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Нэг. Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө хохирогч *******ь, ******* нарын Хаан банкны интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар өөрчлөн Хаан банкны 5005897247, 5072029906 тоот данснуудаас нийт 1,607,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

******* нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний шөнөөс 15-ны өдөрт шилжих шөнө Хаан банкны интернэт системд хууль бусаар нэвтэрч, нууц үгийг сэргээх замаар өөрчлөн хохирогч *******ийн 5005597247 данснаас 1,547,000 төгрөгийг,  хохирогч *******гийн 5072029906 данснаас 60,000 төгрөгийг нийт 1,607,000 төгрөгийг У.Соронзонболдын Хаан банкны 5648248882 данс руу шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. Дээрх үйл баримт нь:

хохирогч *******ийн “... 2021 оны 5 дугаар сард Маараа гэж дууддаг хочтой  *******тай би танилцсан. Миний танил Отгонзаяатай найзууд, хамт хэрэг хийгээд шүүхэд хэрэг нь байгаа гэж байсан.“2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед би дүүтэйгээ хоёулаа гэрт байхад чатаар ******* “..очиж байна гэж бичихээр нь би “манайд ирж яах гэж байгаа  юм бэ гэхэд манайд хүрч ирээд утсыг чинь шалгана, чи Отгонзаяатай чат мессеж байгааг чинь шалгана” гээд миний гар утсыг булааж үзэж байтал гаднаас манай эгч орж ирсэн гэтэл ******* эгчээс нуугдаад гэрт орсны дараа миний гар утсыг аваад яваад өгсөн. Миний гар утсанд Хаан банкны 5005897247дугаар данстай холбоотой интернэт банк болон уг банктай холбоотой Anud [email protected] нэртэй майл хаягтай холбоотой юм. ******* Хаан банкны нэвтрэх нэрийг өмнө нь асуугаад мэдсэн. 2021 оны 6 дугаар сарын 14-ний шөнөөс 15-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчны 21-46 тоот гэртээ ээж дүүтэйгээ цуг байж байхад манай ээжийн данснаас азтан гэсэн гүйлгээний утгатай 3 удаа 20,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, ээж гайхаад миний Хаан банкны данс руу 1,944,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн.Тэгээд миний данснаас 8 минутын дараа азтан гээд 20,000, 100,000, 29,000, 50,000, 50,000, 98,000, 100,000, 200,000, 300,000, 200,000, 100,000, 100,000, 200,000, төгрөгөөр  нийт 1,547,000 төгрөгийн зарлага гарч хохирол учирсан. Миний 5005597247 тоот Хаан банкны данснаас У.Соронзонболд гэх 5648248882 тоот Хаан банзны данс руу зарлага үйлдсэн байсан.Миний дансны  эзэмшигч У.Соронзонболд гэх хүнийг танихгүй...” гэх гэх мэдүүлэг(9хх-ийн 25-27,28-29);

хохирогч *******гийн “… 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн 5072029906 дугаар дансандаа Содон хорооллын АТМ дээрээс 3,000,000 төгрөгийг хийгээд, 1,000,000 төгрөгийг нь охин М.Мөнхзаяагийн 5005720904 дугаарын данс руу шилжүүлж, 2,000,000 төгрөг үлдсэн. Орой нь гэртээ хариад 20.18 цагт миний данснаас 20,000 төгрөг “азтан” гэсэн утгаар гарсан байхыг хараад гайхаад байж байтал 20.52 цагт дахин 20,000 төгрөг, дахин 21.40 цагт  20,000 төгрөгийн зарлага гарахаар нь би гайхаад дансанд үлдсэн 1,944,000 төгрөгийг өөрийн охин *******ийн 5005897247 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд унтчихаад маргааш өглөө нь сэрээд Содон хороолол ороод охиныхоо данснаас мөнгөө авах гэтэл охины дансанд 400,000 төгрөг үлдсэн байсан. Манай охины данснаас нийт 3 удаагийн шилжүүлгээр 1,547,000 төгрөгийг У.Соронзонболд гэх хүний Хаан банкны 5648248882 дугаарын данс руу шилжсэн байсан...” гэх мэдүүлэг(9хх 36-37);

Google-т үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хаан банкны 568248882 тоот дансны эзэмшигчийн лавлагаа, депозит хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар(9хх45-55);

Хоёр. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдийн  хооронд үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим хэрэгсэл  ашиглан  “Төслийн зуух захиалга” пэйж хуудас нээн ажиллуулж, түүгээрээ дамжуулан “Төслийн зуух зарна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан /125,130,160, 247/ зэрэг код зохиож, бусад этгээдийн Хаан банк дахь дансаар дамжуулан 40 хохирогчид 17,390,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. шүүгдэгч *******ы 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хугацаанд цахимаар мөрийтэй тоглоом тоглосон, бооцооны мөнгөө олохын тулд “Төслийн зуух захиалга”фэйсбүүк хаяг пэйж нээгээд зурагнууд байршуулсан бөгөөд уг хаягаар холбогдсон иргэдэд өөрийн тоглодог цахим мөрийтэй тоглоомын дансны дугаарыг өгч 250,000-600,000 төгрөгийн хооронд авч гүйлгээний утга хэсэгт өөрийн цахим тоглоомны аккаунт буюу хаяг, нэр, тоо /гурван оронтой 129, 125, 165, 130/ өгч бусдаас мөнгийг нь шилжүүлэн өөрийн хаягаа цэнэглүүлж тоглосон. Дээрх иргэдээс авсан мөнгөөс өөрийн дансаар мөнгө аваагүй тоглоод алддаг байсан.  Ер нь бол болсон зүйл бол энэ байгаа юм. Би 129, 130, 125, 165 гэсэн хаяг кодоор Рlау.Gо21.fun, 89 Poker, MGL рокег нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтаар өөрийн эзэмшлийн эс-9 маркийн гар утас болон РС тоглоомын газруудад орж интернэтээр тоглодог. Зарим тохиолдолд дансны хуулгаар цахим тоглоомын дансанд мөнгө ордог байсан ч миний хаяг мөнгөөр цэнэглэгддэггүй байсан. Анх санаагаа болохоор фэйсбүүкээр хүмүүс ийм төрлийн зар мэдээлэлд залилуулсан талаар мэдээлэл хараад мэдэж аваад, зар байрлуулсан тэгсэн иргэд холбогдсон тэр иргэдийн нэрийг бол одоо хэлж мэдэхгүй, чат фэйсбүүкээр тухайн цаг хугацаанд нь харьцаад хариу өгөөд мөнгийг нь мөрийтэй тоглоомын данс руу шилжүүлүүлдэг байсан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхаан дүүрэг 40 дүгээр хороо 2-17 тоотод гэртээ байж байхдаа  бусдаас мөнгө авсан хэдэн төгрөг авснаа сайна санахгүй байна.  3 тоглоомын сайт 4 хаягтай байсан уг хаягаа л бусдаар цэнэглүүлсэн...”(1хх 112-133,13хх223-225)

2. хохирогч ийн “… Би 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлгэм дээр Төслийн зуух захиалга гэсэн пейж хуудаснаас төслийн зуух зарна гэсэн зар хараад 3 ширхэг зуух авахаар 1,300,000 төгрөгийг гэх хүний Хаан банкны дансруу 130 гэх кодтойгоор 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(2хх109-110);

3. хохирогч ын ”...Би 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гар утсаараа фэйсбүүкт зар хартал “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй пэйж хуудас дээр "Манай төслийн зуухнууд 600,000 төгрөг болтол 50% хямдарсан гэсэн” утгатай пост байхаар лайк дарсан чинь “Та азтан боллоо манай зуухыг тал үнээр нь буюу 50% хямдруулж 300,000 төгрөгөөр авах боломжтой азтан боллоо” гэсэн утгатай хариу  чат ирсэн. Тухайн өдрөө 14.04 цагт 300,000 төгрөгийг гэх хүний Хаан банкны дугаар данс руу өөрийн 5017045131 данснаас гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр  шилжүүлсэн...гэх мэдүүлэг(2хх161);

4. хохирогч гийн “… Би 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт фейсбүүкээр ортол Төслийн зуух худалдаалж байна гээд 7,8 ширхэг төрөл бүрийн зуухны зураг тавиад үнэ нь 570,000-500,000 төгрөгөөр худалдаалж байна гэсэн зар байсан. Миний санахаар “азтан тодруулна” гэсэн посттой хамгийн жижиг хэлбэрийн зуухны зургийг тавьсан байхаар нь чатаар холбогдоод “би шинээр байшин барьж байгаа юм. Хамгийн жижиг 350,000 төгрөгийн зуухыг өгөх боломж байгаа юу гэтэл хариуд нь болно. Та а гэх эзэмшигчтэй данс руу 350,000 төгрөгөө хийгээд гүйлгээний утга дээр нь 125 гэсэн тоо бичээрэй. Тэр нь баталгаажуулалтын тоо код байгаа юм гэж бичихээр”  нь би тухайн үед 350,000 төгрөгийг өөрийн 5007383874 тоот данснаасаа интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(7хх92-93);

5. хохирогч ын “…Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээр зар үзэж байгаад Төслийн зуух захиалга гэх хаягтай фейсбүүк чатаар холбогдож улмаас төслийн зуух захиалсан юм. Тэгээд Хаан банкны 5302905853 тоот Дөлгөөн гэх эзэмшигчтэй данс руу төслийн зуухны үнэ болох 300.000 төгрөг 165 erdenet zuuh  99307503 гэж гүйлгээний утга дээрээ бичээд шилжүүлсэн... гэх мэдүүлэг(1 хх177);

6. хохирогч ын “... Би 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк хаягаараа орж байгаад “зуух зарна” гээд зар хараад “Төслийн зуух” гэсэн фейсбүүк хаяг руу чат бичиж үнийг асуухад зах зээлийн үнээс бага буюу нэг зуух нь 400,000 төгрөг гэж байхаар нь “захиалъя” гэхэд намайг “ямар нөхцөлөөр авах вэ” лизингээр авч болно мөн нэмэгдсэн өртгийн албан татвар гаргана гэхээр нь 800,000 төгрөгийг  Дөлгөөн гэх хүний  5302905853 данс руу өөрийн  5225304768 дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(1 хх6-7);

7. хохирогч ийн  “...Би 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ утсаараа фэйсбүүк хаягт "Зуух захиалга төслийн" гэсэн хаягаас байршуулсан зарын дагуу чатад мессеж бичиж "Дөл" нэртэй нам даралтын зуухыг захиалсан юм. Тэгэхэд хүн над руу чат мессеж бичиж “та захиалга өгөх бол урьдчилгаа 250,000 төгрөгийг гэсэн дугаартай данс руу хийчих гүйлгээний утга дээр нь 125 гэж бичээд явуулаарай” гэхээр эхнэр П.Мөнхгэрэл нь охин А.Гуамаралын 5630452535 гэсэн  данснаас 250,000 төгрөгийг шилжүүлээд хэлэхэд “маргааш очно” гэж хариу өгсөн. Тухайн хүн ” та зуухныхаа үлдэгдэл мөнгийг дугаартай а гэсэн хүний данс руу хийчих гэхээр нь би зуухаа ирсэн хойно үлдсэн мөнгөө шилжүүлье” гэж хэлсэн. Тухайн зyyxний хүн надад 80206332 дугаартай утасны дугаараас "Сайн байна уу Та мөнгө гүйцээгээд хийнэ үү" гэсэн мессеж бичсэн. Тэгээд түүнээс хойш холбоо бариагүй юм....” гэх мэдүүлэг(2хх6-7);

8. хохирогч ын  “... би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк  “төслийн зуух захиалгаар худалдана” гэсэн зар хараад "Төслийн зуух захиалга" гэх хаягтай холбогдож чат бичиж зуух захиалах болсон. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны гэх хүний дугаар данс руу өөрийн 5300443424  данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Улаанбаатар хотоос машинд ачуулаад явуулна” гэж хэлсэн. Тэгээд хэд хоног хүлээсэн боловч захиалсан зуух ирэхгүй байсан ба анх холбогдсон хаяг руу дахин дахин чат бичсэн боловч хариу өгөөгүй…” гэх мэдүүлэг(.хх...);

9. хохирогч гийн “... Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн Gurragvhaa Guree хаягаас Төслийн зуух захиалга гэсэн цахим хуудаст дээр санамсаргүй сэтгэгдэл үлдээсэн. Тэгтэл  маргааш нь Төслийн зуух захиалга гэсэн цахим хуудас дээр өнөөдөртөө эхний 3 хүнд хямдралтай 300,000 төгрөгөөр зарна гэсэн зарын чанартай пост оруулсан байхаар  доор нь “авъя” гэж сэтгэгдэл үлдээсэн. Хэсэг хугацааны дараа “та гурван хүний нэгт багтсан одоо манайх хүргэлт хийх гэж байна. Та мөнгөө тоот данс руу 300,000 төгрөг хийгээд гүйлгээний утга дээрээ 130 код бичээрэй” гэж хэлэхээр  12 цагт өөрийн 599460485 тоот данснаас 300,000 төгрөгийг 130-99020847 zuuh awah шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(2хх210);

10. хохирогч Н.Баасанжаргалын “... би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Ж.Амартайван нь “Төслийн зуух захиалга” фейсбүүкээр харилцаад гэсэн хаан банкны данстай Батсайхан гэх нэртэй хүн рүү утга дээр нь 125 гэсэн кодоор 200,000 төгрөгийг 23 цагт шилжүүлсэн. Гэтэл нөгөө хаягаас “НӨТ-ийн баримт гаргах учир төлбөрөө бүрэн хийнэ үү” гэхээр нь дахиад дээр дурдсан данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн чинь “...маргааш Баянхонгор руу 5 ширхэг зуух хүргүүлнэ тэрүүнтэй цуг явуулна” гэж хэлээд дахиж холбоо барьж чадаагүй алга болсон. Н.Баасанжаргал гэсэн Хаан банкны 5241003839 гэсэн данснаас тоот Батсайхан гэсэн данс руу 500,000 төгрөгийг хийсэн...125 гэсэн кодтой 88099072 гэсэн утга бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(3хх9-10);

11. хохирогч ын “... би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк дээр төслийн зуух худалдаа захиалга гэсэн пэйж хуудаст үл таних хүнтэй чатаар харьцаж “төслийн зуух авъя” гэхэд “болно ганц үлдсэн манайхаас НӨАТ гарах гээд байна хурдан мөнгөө шилжүүлчих” гээд байсан. Тэгэхээр нь бүртгэлтэй 77667706 дугаар руу залгахад дуудаад авахгүй байхаар нь чат бичээд “утсаа огт авахгүй юм аа” гэхэд “ачаалал ихтэй байна. Мөн зарим ажилтан цайнаас орж ирээгүй байна” гэсэн. Тэгээд намайг хурдан мөнгө шилжүүлээрэй гэхээр тоот данс руу 300,000 төгрөгийг  125  95151371  утгатай 5114290659 тоот данснаас шилжүүлсэн....” гэх мэдүүлэг(3хх60-61);

12. хохирогч Ц.Баасан-Очирын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад манай эгч Саранчимэг над руу залгаад “хямд зуух байна, захиалах уу” гэж асуусан. Тэгээд “ямар зуух вэ” гэж асуухад “Төслийн хас зуух 400,000 төгрөг гэж байна” гэж хэлэхээр нь хямдхан байсан тул 400,000 төгрөгийг Саранчимэгийн эгчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Саранчимэг над руу 2 зуухыг 400,000 төгрөгөөр 3 дахь зуух нь үндсэн үнээр буюу 500,000 төгрөг гэж байна гэхээр нь нэмж 100,000 төгрөг шилжүүлсэн. Саранчимэг эгч гэх данс руу гүйлгээний утга дээр нь 130 гэсэн кодтой  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(3хх111-112);

13. хохирогч гийн “... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүк хараал байж байтал Төслийн зуух хямдралтай зарна гэсэн зар байхаар нь чат бичээд өөрийнхөө буюу 5545122660 гэсэн данснаас 12.18 цагт а гэсэн данс руу нь 300,00 төгрөгийг гүйлгээний утган дээр 130 гэсэн тоо тавиад шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд Богд сумын унаанд ачаад ирээрэй гэж хэлчхээд хөдөө яваад 2 хоноод ирэхэд зуух ачуулаагүй байсан. Тэгээд фейсбүүкээр өгсөн 8020633 дугаар луу залгатал холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг(3хх166-167);

14 хохирогч гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүкт “Төслийн зуух захиалга” гэсэн хаягаас “зуух зарна” гээд дуковтой зар хараад  сонирхсон. Гэтэл 500.000 төгрөгийн зуух байгаа ганцхан ширхэг үлдсэн байгаа та захиалах бол яараарай” гэсэн хариу өгөхөөр “Баянхонгор аймаг Галуут суманд авна” гэсэн чинь “таны захиалгыг бүртгэж байна, таны захиалгын код 130, Хаан банкны Эрдэнэбат гэсэн данс явуулаад “гүйлгээний утган дээр 130 гэж хийгээрэй эндээс НӨАТ-ийн баримт өгнө тэгээд захиалгыг чинь баталгаажуулна, та яаралтай мөнгөө хийчихээ таны зуухыг унаанд хийж явуулах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь “асуудал байхгүй юу, баталгаатай юу” гэхэд “асуудалгүй ээ 2 жилийн баталгааны хуудастай очно” гэсэн.  Би 4 дүгээр сарын 18-ны өдөр 15.44 цагт Эрдэнэбат гэх хүний Хаан банкны тоот данс руу эхлээд 500.000 төгрөгийг,  15 цаг 55 цагт 150.000 төгрөгийг 130 гэсэн кодтой шилжүүлсэн.Гэтэл “та азтан боллоо дахиад нэг зуух хямдралтай үнээр авахаар боллоо 300.000 төгрөгөө” гэхээр нь надад 300.000 төгрөг байдаггүй ээ” гэсэн чинь “таны боломж хэд байна” гэхээр нь “150.000 төгрөг л байна” гэсэн чинь тэгвэл та 150.000 төгрөгөөр дахиад нэг зуух авах боломжтой гэхээр нь данс руу дахиад 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хүлээж байгаад хариу өгөхгүй байхаар нь “нөгөө зуухаа унаанд тавьсан юм уу юу болсон бэ” гэхэд “одоо унаанд тавилаа” гэж хэлээд таг болсон...” гэх мэдүүлэг(3хх216-217);

15. хохирогч гийн “... Би 2022 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй фэйсбүүкт “манай төслийн зуухнууд 600,000 төгрөг болтол 50% хямдарсан” гэсэн утгатай пост байхаар нь лайк дарсан чинь “манай зуухнаас 3 ширхэг үлдсэн байна, та яаралтай захиалга өгөөд баталгаажуулаарай” гэхээр нь би итгээд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цаг 08 минут орчим Хаан банкны гэсэн дугаартай а гэсэн нэртэй данс руу өөрийн 5585322786 гэсэн дугаартай данснаас гүйлгээний утга дээр нь Zuuh гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр нийт 250.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(4хх7);

16. хохирогч Ч.Отгонжаргалын “... Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн  Баянхонгор аймгийн нэгдсэн зарын групп дээр “Төслийн зуух захиалга” гэсэн хаягт “төслийн зуух захиалга авна, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө” гэсэн байхаар нь тэр хаягаар нь холбогдоод асуухад “зуух байгаа мөнгөө шилжүүлбэл шууд Баянхонгорын унаанд тавьж өгнө” гэхээр нь 12.21 Ганхуяг гэх хүний 5225300713  данс руу 400,000 төгрөгийг 125 Баянхонгор утгатай  өөрийн 5007651733 данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(4хх61-62);

17. хохирогч гийн “... Би 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр фэйсбүүкт “Төслийн зуух зарна 350,000 төгрөг 1 ширхэг үлдсэн сүүлчийн захиалга болохоор хямд өгч байна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй холбогдоод  15.45 цагт гэх хүний гэсэн данс руу 350,000 төгрөгийг гүйлгээний утган “130 гэж бичээд өөрийн данснаас шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг(4хх112);

18. хохирогч гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудсаар “төслийн зуух хямдрал зарласан хүргэлтээр хүргэж байгаа” гэсэн зарын дагуу чат бичихэд “орой 20 цагаас өмнө хүргэлт явж байгаа та захиалахаасаа өмнө мөнгөө бүрэн хийх хэрэгтэй гэхээр 19.30 цагт гэх данс руу 350.000 төгрөгийг 130 кодоор өөрийн 5229049418 гэх данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(4хх167-168);

19. хохирогч н “... Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө Mygmarjaw Nergvi гэх фэйсбүүк хаягаар төслийн зуух захиалга гэх фэйсбүүк хаягт  зарын дагуу холбогдоход сүүлийн өлзий зуухны захиалга байна, ганц үлдсэн маргааш орон нутгийн унаанд тавьж өгнө, мөнгөө 2 хувааж өгч болно, 500,000 төгрөг болж хямдарсан гэх хариуг өгөхөөр тоот данснаас 250,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 130 гээд шилжүүлсэн. Тэгээд маргааш нь намайг блок хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг(4хх 219-220);

20. хохирогч ийн “...Би фэйсбүүк зарын дагуу төслийн зуух захиалга цахим хаягтай чатаар холбогдож хямдралтай зуух авахаар тохиролцож Ганзориг гэх хүний дансанд 350,000 төгрөгийг 130, өөрийн утасны дугаар болох 99427614 гэж бичээд шилжүүлсэн.Тэгээд маргааш нь намайг блок хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг(5хх7-8);

21. хохирогч Д.Даваахүүгийн “... 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад манай дүү Саранчимэг над руу залгаад “хямд зуух байна, захиалах уу” гэхээр“ямар зуух вэ” гэж асуухад “хас зуух байна, 400,000 төгрөг гэж байна” гэж хэлэхээр нь хямдхан байсан тул 400,000 төгрөгийг Саранчимэгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд Саранчимэг рүү маргааш нь залгаад асуухад “залилуулсан юм шиг байна” гэж хэлсэн. Саранчимэг нь  гэх данс руу гүйлгээний утга дээр нь 130 гэсэн код хийгээд шилжүүлсэн. Төслийн зуух захиалга гэсэн фэйж хуудсаар залилуулсан...” гэх мэдүүлэг(5хх62-63);

22. хохирогч н “... 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газарт  “Төслийн зуух захиалга” гэх нэртэй пэйж хаягаас “төслийн зуух 350,000 төгрөгт зарна” гэсэн зар  хараад чат бичихэд “1 ширхэг зуух үлдсэн байгаа, мөнгөө хийгээд НӨАТ-н баримт хэвлэж баталгаажуулаад “Налайх” дүүргээс хүргэж өгнө гэхэд нь Мягмарын Гантулгын данс руу 350,000 төгрөг хийж, гүйлгээний утга дээр нь 130 гэж бичээд өөрийн Төрийн банкны 211400022240 гэсэн дугаартай данснаас шилжүүлсэн...”гэх мэдүүлэг(5хх 119-120);

23. хохирогч ын “... 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Төслийн зуух захиалга” гэсэн пэйж хуудаст оруулсан зарын дагуу  “худалдаж авъя” гээд коммент бичтэл миний чат руу “сайн уу” гэх хариу ирсэн. Тэгээд “та захиалга өгөх үү сүүлийн 1 ширхэг үлдсэн байна. Налайх дүүргээс хүргэж өгнө. Улаанбаатар болон орон нутаг руу хүргэлт гарна гэхээр нь би өөрийн Төрийн банкны 210800005461 тоот дугаарын данснаас Пүрэвжав овогтой Эрдэнэбат  гэх хүний дансанд 350, 000 төгрөг шилжүүлсэн. Унаанд тавьсан уу гээд мессеж бичихэд хариу өгөөгүй таг алга болсон. Уг захиалга авсан хаяг надтай дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг(5хх 168-169);

24. хохирогч ийн “... 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүкт  төслийн зуух буюу өлзий зуух зарна гэсэн хаягийн дагуу чат бичсэн чинь “мөнгөө шилжүүл, НӨАТ шивж байж захиалга чинь идэвхэжнэ” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би өөрийн 5594035519 гэсэн данснаас гэсэн дансанд 500,000 төгрөгийг 130 гэсэн код утга дээр бичээд шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг(5хх 201);

25. хохирогч ын“... Би 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүкт Төслийн зуух захиалга гэх хаягтай фейсбүүк чатаар холбогдож  зуух захиалсан юм. Тэгээд Батсайхан гэж хүний Хаан банкны данс руу 250,000 төгрөгийг  125, 99386841 утгатайгаар 12.23 цагт 100.000 төгрөгийг, орой нь 18 цагт 150.000 төгрөг мөн дээрх утгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(1хх 202-203);

26. хохирогч ийн  “...Би 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүк харж байгаад Төслийн зуух зарна гэсэн зар байхаар нь утасны дугаараа үлдээсэн чинь миний чатаар ямар төрлийн зуух сонирхож байна гэхээр би 1 зуух авмаар байна гэсэн чинь мөнгөө шилжүүлчих тэгвэл захиалсан барааг чинь Даланзадгад явах унаанд шууд тавиад явуулна гэж чат бичсэн. Би нөхөр Цог-Эрдэнийн 5586027100 данснаас Хишигтогтох гэх хүний данс руу 12.00 цагт 300,000 төгрөгийг 130 кодтой, орой  нь гэх хүний данс руу 200,000 төгрөгийг  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(6хх 14);

27. хохирогч ын   “... 2022 оны 3 дугаар сард байх өдрийг санахгүй байна. Фэйсбүүк ортол төслийн зуух захиалга гэсэн нэртэй пэйж хуудаст зуух зарна гэх зөр хараад сонирхъё, ямар үнэтэй вэ гэж чат явуулсан. Тэгтэл хариу нь 400,000 төгрөг одоо цөөхөн үлдсэн байна гэж хариу ирүүлсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа... дахин “төслийн зуух сонирхъё” гэж чат бичсэн. Тэгтэл хариуд нь төслийн зуух одоо цөөхөн үлдсэн орон нутаг руу тавина, яндан дагалдана 500,000 төгрөг гэж хариу ирсэн. Би. Тэгтэл 30 минутын дараа үлдэгдэл 250,000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Үлдсэн мөнгөө төлбөл НӨАТ гаргаж өгнө. Маргааш өглөө 8 цагт таны зуухыг ачааны машинд зуухыг хүргэж өгнө гэж чат ирсэн. Би өөрийн хаан банкны 5890138346 дугаарын тоот данснаас Дөлгөөн гэх хүний 5301905853 дансанд 250,000 төгрөг 165 кодтой утга бичээд шилжүүлсэн...”

28. хохирогч ийн“... Фейсбүүк цахим орчинд төслийн захиалга гэсэн хаягаас төслийн зуух зарна гэсэн зар тавигдсан байсан. Тус зарын дагуу холбогдоход тэр хаягаас та захиалга өгөх үү , хаяг утасны дугаар явуулна уу гэсэн тэгээд захиалга өгнө гээд утасны дугаараа тавьсан чинь эргүүлээд таны захиалгыг хүлээж авлаа. Таны захиалгын код 130, Хаан банкны данс эзэмшигч нь Сайнхүү гэж байгаа мөнгөн дүн нь 500,000 төгрөг гэсэн чат ирсэн. Би тус зарын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13.26 цагт Хаан банкны 5588007884  данснаас интернэт банкаар Сайнхүү гэх Хаан банкны дансанд 500,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг(7хх215-216);

29. хохирогч ын “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн орой төслийн зуух захиалга гэх нэртэй фейсбүүк хаягт “Дөл зуух хямд зарна” гэх нийтлэлийг оруулсан байсны дагуу өөрийн ашигладаг Хатанбаатар Хатан гэх фейсбүүк хаягаар харьцаж Дөл зуухыг 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны Эрдэнэбат эзэмшигчтэй данс руу 500,000 төгрөгийг 125 гэх утгаар өөрийн эзэмшдэг 5094312628 тоот Хаан банкны данснаасаа шилжүүлсэн юм. Маргааш нь дахин тухайн фейсбүүк хаягаас надтай холбогдож ачилтын мөнгө гэж 50,000 төгрөг өгнө гэхээр нь Хаан банкны тоот дугаартай Ганзориг эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийн эзэмшдэг 5094312628 тоот Хаан банкны данснаасаа 130 гэх утгаар шилжүүлсэн бөгөөд тухайн хүн намайг фейсбүүкээр блок хийгээд залилсан...” гэх мэдүүлэг(8хх19);

30. хохирогч чимэгийн “...Би 2022 оны 5 дугаар сарын дундуур Төслийн зуух захиалга гэсэн хаягтай фейсбүүк хаяг руу 2 зуух захиалах гэсэн юм гээд бичсэн чинь болно 1 зуух нь 500,000 төгрөг гэсэн. Яаж авах вэ гэсэн чинь өнөөдөр орой Дорнод аймаг руу хүргэлт гаргах гэж байна. Та захалж болно гэсний дагуу Г.Гантулга гэх хүний эзэмшлийн данс руу 640,000 төгрөгийн нөхөр Баярхүүгийн  5009252512 данснаас шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь тухайн фейсбүүк хаяг руу зуух маань Дорнод аймаг руу ирсэн үү гэж чат  бичсэн чинь хүргэлт явж байна гээд дахиж холбогдоогүй...”

31. хохирогч ын “...2022 оны 4 дүгэр сарын 22-ны өдрийн 22 цагт фейсбүүкт төслийн зуух захиалга гэсэн хаягт “төслийн зуух хямд зарна. 1 ширхэг үлдсэн азтай нь авна” гэсэн байхаар нь тухайн хаяг руу чат бичээд захиалж авмаар байна дугаараа гэсэн чинь хаана захиалах вэ хаяг утасны дугаараа явуулна гэхээр нь өөрийн Улаанбаатар хотод байх гэрийн хаяг болон ээжийн дугаарыг явуулсан. Б.Эрдэнэбат гэх хүний дансанд 350,000 төгрөгийг 130 кодтой 22 цаг 30 минутад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(8хх122-123);

32. хохирогч З.Хишигжаргалын  “...Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны Өмнөговь аймгийн Цогт цэций суманд байхдаа фэйсбүүк ухаж байтал “Төслийн зуух гэсэн хаяганд аз гэж бичвэл азтан болно” гэх утгатай юм байхаар нь аз гэж бичсэн чинь 10 минутын дараа “та азтан боллоо 700.000 төгрөгийн зуухыг 300.000 төгрөгөөр авх эрхтэй боллоо” гэх чат ирсэн. Тухайн хаягаас мөнгөө гэсэн данс руу хийвэл зуухаа орон нутгийн унаанд тавж өгнө гэхээр нь дээрх дансанд 300.000 төгрөгийг 130 гэсэн утгатай бичээд  өөрийн 5941096489 данснаас 19.08 цагт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(8хх173-174);

33. хохирогч гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 26-ны фэйсбүүкт Зуух захиалга Төслийн гэсэн пэйж хуудас руу ороод зуух үзэж байгаад нөхөртэйгээ ярилцаж зуух захиалахаар болоод тус хаяг руу чат бичиж зуухаа захиалахад, тэр хаягаас таны захиалгыг бүртгэж байна гээд Хаан банкны гэсэн дансны дугаарыг өгөөд захиалгын код нь 130 гэж хэлээд мөнгөн дүн нь 350.000 төгрөг гэж хэлэхээр нь би нөхрийнхөө 5916313984 гэсэн данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(8хх235-236);

34. хохирогч ийн “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар Төслийн зуух  захиалга гэсэн хаягтай хүнтэй чагталж зуух худалдаж авахаар болоод Хаан банкны гэсэн Баярхүү гэх хүний данс руу  350,000 төгрөгийг 130 гэсэн кодтой бичиж шилжүүлсэн...”

35. хохирогч ийн “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь такси үйлчилгээний групп дээр “төслийн зуух захиалга” гэсэн хаягаас “төслийн зуух зарна” гэх зарын дагуу чатаар холбогдож  төслийн зуух захиалахаар болсон. Хаан банкны дансанд 300,000 төгрөгийг 130  кодтой гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэтэл шөнө 00 цаг өнгөрч байхад мөнгөө шилжүүлээгүй бол гэсэн данс явуулсан бөгөөд мөн таны данс баталгаажлаа гэсэн чат ирсэн бөгөөд хүргэлтийн 60,000 төгрөг шилжүүл гэхээр Даваатогтох гэсэн эзэмшигчтэй дансанд түүнээс хойш миний фейсбүүк чатыг блоклосон...” гэх мэдүүлэг(9хх180-181);

36. хохирогч гийн  “... 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк зар дээр төслийн зуух захиалга авна гэсэн зард холбогдоход зуухны үнэ 600,000 төгрөг гэж байсан бөгөөд урьдчилгаа 300,000 төгрөг өгч байж НӨАТ-ын баримт өгнө. Мөн урьдчилгаа өгч байж захиалга баталгаажна гэсэн. Маргааш өглөө нь  “Төслийн зуух захиалга” гэсэн чаатнаас “захиалга дууслаа яасан бэ “ гэхээр би тэтгэврийн зээлээ нэмж зээлээд  Хаан банкны М.Батсайхан гэсэн эзэмшигчтэй тоот данс руу 300,000 төгрөгийг 125 гэх утгатай шилжүүлсэн....” гэх мэдүүлэг(10хх37-48);

37. хохирогч ын“...Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк хаягаараа мэдээлэл харж байтал “Төслийн зуух захиалга” гэсэн нэртэй цахим хаягаас төслийн зух, нам даралтын зуух зарна, хөдөө орон нутагт хүргэлт хийнэ” гэх мэдээлэл нийлэгдсэн байсныг олж харсан, “... нам даралтын 100 метр квадрат хэмжээтэй талбайг халаах хүчин чадалтай зуухыг худалдаж авахаар болсон.” Эрдэнэбат Пүрэвжав гэх хүний тоот эзэмшигчтэй данс руу 130 кодтойгоор дүү Д.Бүрэнзулын 5688113845 данснаас 4 дүгээр сарын 18-ны өдөр 12.00 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа “Төслийн зуух захиалга” гэх цахим хаяг руу мессеж /чат/ явуулсан...”  гэх мэдүүлэг(10хх90);

38. хохирогч ын “...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Бүх Хөвсгөлчүүд энд”  нэгдсэн групп дээр “Төслийн зуух захиалга” гэсэн фейсбүүк хаягаар төслийн зуухны зураг байршуулсан зар байсан. Тэгэхээр нь тухайн өдрөө тэр хаяг руу зуух Хөвсгөлд авъя гэж хэлэхэд таны захиалгыг авлаа гээд 5303195658 дугаарын Амарсанаа гэх хүний данс явуулсан. Гүйлгээний утга дээр нь zuuh гэж бичээрэй гэсэн. Тэгэхээр тухайн хүний дээрх өгсөн данс руу мөнгийг нь буюу 400,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь Zuuh Huwsguld 89598228 гэж бичээд шилжүүлсэн. Түүнээс хойш 02 дугаар сарын 25-ны өдөр  Төслийн зуух захиалга гэх хаяг руу зуух маань ирсэн үү хаанаас очиж авах бэ? гэж асуухад өнөөдөр оройдоо очно шүү гэсэн хариу ирсэн.маргааш өглөө нь чат бичихэд таны хүргэлт ирсэн шүү гэж чат ирэхэд хаанаас авах бэ? Хаягаа гэж асуухад хүргэлтийн мөнгө шилжүүлээд хүргүүлээд аваарай гээд  Отгонзаяа гэх хүний 533217459 дансанд  60,000 төгрөг шилжүүлээрэй, утга дэр нь 197 кодыг бичээрэй гэхэд  нь би би мөнгө шилжүүлээгүй хэсэг хугацаа болсон. Тэр үедээ 60,000 төгрөгөө шатахууны мөнгө гэж тайлбарласан тул шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг(11хх 66-67,70,71);

39. хохирогч гийн  “... 2022 оны 4 дүгэр сарын 24-ний өдөр  фейсбүүкт байтал “Төслийн зуух худалдаа” хаягт Дөл гэдэг цоо шинэ зуух ганц үлдсэн байна. 350,000 төгрөгөөр зар хараад чат бичээд шинэ үү, яндантай юу, хэзээ хүргэх вэ гэх зэрэг асуултуудыг асуухад өглөө 8 цагаас хүргэнэ. Хүргэлт үнэгүй өнөөдөртөө мөнгөө шилжүүлбэл яндан дагалдуулж үнэгүй хүргэж өгнө гэхээр нь итгээд Эрдэнэбат эзэмшигчтэй данс руу дансанд 350,000 төгрөгийг 125 кодтойгоор өөрийн Хаан банкны 5014031448 тоот данснаас шилжүүлсэн. Яагаад заавал ийм утгатай шилжүүлэх юм бэ гэхэд НӨАТ-н баримт шивж өгөх учраас энэ кодын заавал бичээрэй гэхээр нь /125. Dolgorsuren Doogii.88620717/ гэсэн утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(1хх247-248);

40. хохирогч гийн “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дархан аймгийн том зарын групп дээр CH Haliuna гэсэн фейсбүүк хаягтай хэрэглэгчээс “төслийн зуух зарна” гэсэн зар байршуулсан байсан учраас би тухайн үед хувь чат руу нь холбогдсон. Харин тухайн үед төслийн зуух нь 500,000 төгрөг гэсэн учраас би авъя гэж бодоод чатаар асууж тодруулахад   гэсэн данс руу 250,000 төгрөг хийчих утган дээрээ 109 гэж бичээрэй гэсэн. Харин үлдсэн 250,000 төгрөгийг лизингээр өгч болно гэж хэлсэн учраас надад боломжийн санагдаад би тухайн үед мөнгөө шилжүүлсэн. Орой 18 цагийн үед дахин чат бичээд хүргэлтийн мөнгө 70,000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь надад одоо 30,000 төгрөг үлдсэн гэж хэлэхэд хамаагүй явуулчих гэж хэлсэн. Тэгээд би дугаарын данс руу 30,000 төгрөг шилжүүлээд утга дээр 109 гэж бичээд шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг (12хх74);

41. хохирогч н “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр фейсбүүкт “Төслийн зуух захиалга” нэртэй фейсбүүк хаягт “төслийн зуух байгаа юу яндан дагалдах уу” гэтэл “тиймээ. Зуух байгаа яндан дагалдана. Одоо сүүлчийн захиалга авч байна. Та одоо мөнгөө шилжүүлчихвэл манайх хүргэлттэй тул өглөө хүргээд өгнө” гэсэн хариу өгсөн. Тэгээд гэх хүний тоот гэсэн данс руу  600,000 төгрөгийг 19 цагийн үед   Most money аплейкшнаар ашиглан шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг (12хх176-177);

42. хохирогч Ж.Лхагвын “... 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед фэйсбүүкт “Төслийн зуухны азтан шалгаруулна” гэсэн зарын дагуу чатаар холбогдоход “Та азтан боллоо, нэг зуух 300.000 төгрөгт хүргүүлэх боломжтой боллоо” гэсэн. Тэгээд би “600.000 төгрөгийн зуухнаас авахаар эхнэр Г.Энхжаргалын Хаан банкны 5544146274  данснаас 190,000 төгрөгийг, өөрийн 5544146285  данснаас 110.000 төгрөг шилжүүлтэл “Өнөөдөр очно, таны захиалгыг хүлээж авлаа” гэсэн чат ирүүлээд “Хаана авах вэ” гэж асуухаар нь “би түрүүн холбоо барих утас, хаягаа явуулсан” гэхэд өөдөөс “за” гэж бичээд алга болчихсон юм. Төслийн зуух захиалга гэсэн  хаяг байсан. гэсэн дансанд нийт 300.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 130 гэж бичиж шилжүүлэг хийсэн...” гэх мэдүүлэг (13хх 9-10);

43. хохирогч ын “... Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүкээр зар харж байтал “Төслийн зуух худалдаа” гэсэн нэртэй чатаар нь холбогдоод холбоо барих утасныхаа дугаарыг өгөөч гэсэн чинь надад 80206332 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд би удалгүй өгсөн дугаар луу залгахад уг дугаар холбогдохгүй байж байтал 5 минутын дараа над руу уг “Төслийн зуух худалдаа” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч чатаар залгахад би уг дуудлагыг аваад ярихад камераа нээлгүйгээр нэг залуу ярьсан. Тэгээд би төслийн зуух хэр олон байгаа юм бэ? гэж асаахад 1 ширхэг байгаа гэхээр нь би 1 ширхэг зуух авахаар Баярхүү гэсэн дансанд 600,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 130 код бичээд өөриин Хас банкны 5003344833 дугаартай дансаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (14хх22-23);

44. гэрч С.Мөнхсайханы “... *******тай 2022 оны 3 сарын сүүлээр 4 сарын эхээр хамт тоглоомын газар тоглож байгаад тоглоомоо тоглохгүй төслийн зуух захиалга гэсэн пейж хаягаар орж, гараад байхаар нь наадах чинь юу бэ? тоглоомоо тоглооч гэхэд захилгын сайт байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд тоглоом дуусаад гэр рүүгээ явж байхдаа зуух захиалгын хуудас ашиглан ганц нэг хүнээс мөнгө авч залилсан талаар ярьж байсан. *******ы залилан хийсэн мөнгөнөөс хамт ашигласан зүйл байхгүй, би мөнгө төгрөгтэй байгааг ч мэдээгүй...” гэх мэдүүлэг (7 хх181);

45. гэрч ийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлгэм дээр “Төслийн зуух захиалга” хуудаст  зуух зар байхаар хэд вэ гээд чат бичихэд 350,000 төгрөг гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь “авъя” гэхэд “заа хаягаа явуулаарай та хаана захиалах вэ 1 л үлдсэн байна” гэхээр нь “Баянхонгор шинэ юм байгаа биз дээ” гэхэд “шинэ шинэ та захиалга өгөх үү” гэхээр нь “өгье” маргааш мөнгийг шилжүүлье гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь “над руу юу болсон бэ 1 л үлдсэн. Захиална гэсэн ажил алчих юмаа, авахгүй бол хэлэхгүй, захиалгаараа гардаг гээд байхад” гээд уурлангуй чат бичихээр нь “уучлаарай мөнгө нь орж ирсэнгүй хө” гээд чат бичихэд “заа заа тэгээд авахгүй гэсэн” үгүй гэхээр нь би “дараа ирэхээр нь авъя даа одоо мөнгө нь бүтэхгүй байна хө” гээд бичсэн. Тэгээд 4 дүгээр сарын 01-ний өдөр би “төслийн зуух захиалга” гэсэн хуудас руу “сайн уу гээд чат бичээд “хас, өлзий зуух байгаа юу” гэхэд “байгаа” гэсэн тэгээд үнийг асуухад 500,000 төгрөг гэж хэлэхээр нь “2-ыг авъя” гэхэд “800,000 төгрөгт авдаа” гэхээр өөрийн таньдаг Даваахүү эгч, Баасан-Очир нарт “зуух авах уу” гэж асуусан чинь  “авъя”  гээд Даваахүү эгч миний дансанд 400,000 төгрөгийг, Баасан-Очир над руу эхлээд 400,000 төгрөгийг шилжүүлсэн “Төслийн зуух захиалга”-наас “3 зуух бол үндсэн үнэ буюу 500,000 төгрөгөөр очно” гэсэн тэгээд Баярхүү гэх хүний гэх данс руу 800,000 төгрөгийг, 400,000 төгрөгийг, Даваатогтох гэх данс руу 100,000 төгрөгийг  нийт 3 удаагийн гүйлгээгээр 1,300,000 төгрөгийг 130 гэсэн кодоор шилжүүлсэн.Би өөрийн төрсөн эгч Даваахүүтэй утсаар ярихдаа зуух захиалах гээд сууж байна гэхэд... манайх ч гэсэн захиалчихдаг юм билүү гэсэн. Тэгээд Даваахүү эгч над руу мөнгөө шилжүүлээд байснаа над руу залгаснаа манай хажуу талын айлын эмэгтэй Баасан-Очир бас захиалъя гэнээ гээд тэр хоёр над руу мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(3 хх113-114);

46. гэрч ийн “...эхнэр нь фэйсбүүк хаягаар зуух захиалчихлаа мөнгийг нь шилжүүлмээр байна гээд гэсэн данс руу 300,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 130 гээд шилжүүлчих гэхээр нь би тухайн өдөр уг данс руу 300,000 төгрөгийг өөрийн 558627100 гэсэн данснаасаа шилжүүлсэн. Тэгээд байж байсан чинь эхнэр Цэнд-Аюуш 2 зуух авах юм бол 500,000 гэж байна. Дахиад нэг зуух авчих уу гэхээр нь тэг тэг гэсэн чинь дахиад гэсэн данс өгсөн. Тэгээд би өөрийн данснаас дахиад 200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (6 хх16);

47. гэрч ын “...Хаан банкны 5342429 дугаарын данс миний эзэмшлийн данс. Хуучин ажиллаж байхдаа ашиглаж байсан. Картыг одоогоос 7-8 жилийн өмнө гээсэн. Миний тухайн дансанд интернэт банк, мобайл банк бүртгэлтэй байдаг талаар мэдэхгүй... өөр хүнд ашиглуулж байгаагүй... Мөн дансанд орлогын гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан (12 хх182-183) болон Төслийн зуух захиалга гэх хаягаар фейсбүүкээр чат бичин харилцсан талаарх гэрэл зураглал(2хх102-105, 3хх 3-4, 4хх 53-55, 7хх43-46, 10хх82-87);

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №50/13144, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №5225/10/307,  2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5225/10/333 дугаартай албан тоот, гэрэл зургийн үзүүлэлтүүд(1 хх19, 60-61,9хх55);

Хаан банкны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 29/4084 дугаартай албан бичиг, хавсралт, сиди 1 ширхэг (12хх198-200);

Нэр бүхий 13 иргэдийн Хаан банк дахь дансны депозит хуулгуудаар  нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг *******ь, ******* нарын интернэт банканд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч  1,607,000 төгрөгийг авч  хулгайлсан, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулж байгаа гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, *******ы урд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байдал зэргийг харгалзан “хулгайлах, залилах” гэмт хэрэгт хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын  “...Миний бие гэм буруугаа ойлгон ухамсарласан, хохирлоо төлөхөөр илэрхийлж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан 3 жилийн ялын хөнгөрүүлж өгнө үү гэв..” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал, хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байна.

Иймд шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй, шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй  тул  шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй тул тус давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон мянга хоёр зуун долоо/1207/, тогтоох хэсгийн 7 дахь заалтын 32 дугаарт *******д 1,607,000 төгрөг гэсэн  тодорхойлох  хэсэг  тогтоох хэсгээс зөрүүтэй, найруулгын алдаатай болсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд Прокурор *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад 1207 гэснийг 1054 гэж, 7 дахь хэсгийн 32 дугаарт *******д 1,607,000 төгрөг гэснийг 60,000 төгрөг гэж зөвтгүүлэх агуулгаар бичсэн гомдлыг хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******ы 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 264  хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 1207 хоног гэснийг,  1054 хоног гэж ”,

“...7 дахь заалтын 32 дахь хэсэгт хохирогч *******д 1,607,000 төгрөг гэснийг 60,000 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж ,  тогтоох хэсгийн бусад заалтыг  тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ы 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 264 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                  ШҮҮГЧ                                Ч.БАЯРЦЭНГЭЛ