Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч, хохирогч Л.Дтүүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0...2/,

шүүгдэгч, хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин /ҮД:0265/,

шүүгдэгч Б.Бтүүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл /ҮД:0099/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Нгийн О, Олхонууд овогт Бийн Б, Боржигин овогт Эийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номун хаан овогт Лын Днарт холбогдох 170800...60009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ...96 оны 11 дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Шихихутуг” их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуун овогт Нгийн О /РД:../,

 

            Монгол Улсын иргэн, ...97 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжпэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 54 дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Бийн Б /РД:.../,

 

            Монгол Улсын иргэн, ...97 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Бизнесийн салбар сургуулийн 3 дугаар дамжааны оюутан,ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 63 дугаар байрны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Эийн Г /РД:.../,

 

             Монгол Улсын иргэн, ...79 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл 2 дугаар баазад механик засварчин ажилтай,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Номун хаан овогт Лын Д/РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

           1.Хохирогч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед намайг гэртээ ганцаараа унтаж байх үед манай гэрийн хаалгыг нүдээд байхаар нь би хаалга онгойлгох үед манай хадам аавын дүүгийн хүүхэд болох Нгийн О гэх залуу 2,5 литрийн бор савтай пиво бариад ахаа танд таксины мөнгө байна уу гэж орж ирэхээр нь, ахад нь мөнгө байхгүй. Оогий эгч чинь аавыгаа харахаар Нисэх явсан гэж хэлтэл Н.О манай ах, эгч хоёр өнөөдөр салчихлаа, та нар хэний юманд байгаа болоод хэнийг дарамтлаад, хэнийг хөөгөөд байгаа юм гэж хэлэхээр нь би, чи одоо юу яриад байгаа юм ...гээд би эхнэр Оийн 80727388 дугаар руу өөрийн 88727388 дугаараас шөнийн 02 цаг 30 минутын үед залгаад О манай гэрт орж ирээд надаас хэрүүл нэхээд байна гээд утсаар яриад байж байтал Оын найз гэх Ганбаа гэгч нь миний үснээс зулгааж чирээд манай гэрийн зуухны урд миний толгойн дээр дэвсээд намайг гэрээс чирээд гарсан. Тэгтэл О над руу хутга бариад дайрахаар нь би зайлаад түлхсэн чинь намайг О өөрийн найз гэх Ганбаа, өөр бас нэг найзтайгаа унагаагаад 3 талаас өшиглөсөн. Би яг хэнийг нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Би нүүрээ дараад хэвтчихсэн байсан. ...Зодоон болсноос 15 минутын дараа хамар хашааны Очироо, Цэцгээ хоёр манай хашаанд орж ирэн тухайн хүмүүсийг салгаж авсан, тэр үед намайг зодсон О хоёр найзын хамтаар хашаанаас зугатаагаад явсан. Тэрнээс хойш удалгүй манай эхнэр ирж би түргэн, цагдаа хоёр дуудсан. Оын ээж Н нь надад эмчилгээний мөнгө гэж нийт 710.000 төгрөг өгсөн. ...Намайг “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед намайг зодсон Ганбаа, О, мөн намайг зодсон нэг залуу /нэрийг нь мэдэхгүй/ гурвуулаа ирээд О ганцаараа зодсон өөр ямар нэгэн хүн зодоогүй нь үнэн болно гэх өргөдөл бичиж ирчихээд, та өөрийн гараар бичээд өгчих 600,000 төгрөг өгье гэхээр нь би тийм зүйл байхгүй хууль журмын дагуу шийдье гэсэн. ...Намайг тухайн хэрэг гардаг өдөр унагаагаад зодож байх үед маш олон хүний хөл намайг цохисон тул би тухайн хүмүүсийг гурвуулаа өшиглөж зодсон гэж бодож байна. ... гарт нь гялалзсан юм байхаар нь хутга байх гэж бодсон, би ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин нэхэмжилж байна, эмчилгээний зардалд 710,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           2.Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дах ганцаараа байсан. Хамаатнууд байж яах гэж хоорондоо ингэж хэрэлдэж байдаг юм гэж хэлсэн. Дах “чи муу бацаан надтай ийм юм ярьдаг болсон юм уу” гээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...Тэгээд босч ирээд намайг Дах дарж аваад унагаагаад миний зүүн шанаа руу цохисон. ...Намайг Дах гэр дотор байхдаа чамайг ахтай чинь хатааж ална даа гээд миний нүүр рүү 2 дахь удаагаа цохих үед миний шүдийг оносон юм. Энэ үед миний зүүн талын дээд шүд янгинаад өвдсөн .Тэгээд би уг шүдээ хөдөлсөн байна гэж бодоод яваад байсан юм. Одоо миний цохиулсан шүд санжигнаад байгаа, эмч уг шүдийг авхуулах шаардлагтай, тогтоох боломжгүй гэж хэлж байсан. ...Би Дахад гомдолтой байна. ... шүдний эмчилгээ хийлгэхэд 2 сая гаруй төгрөг шаардлагатай гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

          3.Шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед манай эгч О хүүхэдтэйгээ манай ээжийн ажил дээр ирээд “О, Днарыг манай О эгчийн нөхөр Батхүү жорлонгийн нүх хамт ухъя, танайх намраас байранд орох юм билээ” гэж хэлсэн гэсэн. Тэгтэл Д“эр хүн жорлонгийн нүх ярьдаггүй юм, улс төр ярьдаг юм, жорлонгийн нүх ухдаг арчаагүй эр хүн биш” гэж хэлсэн байсан. Энэ маргаанаас болоод Батхүү ах танай хамаатнууд ажил ч хийлгэхгүй, хэрүүл хийгээд байх юм, ер нь хоёулаа больё, сална гэж хэллээ гээд О эгч уйлаад ээжид дээрх байдлыг ярьсан. Би үүнийг нь сонсчихоод гэртээ харьсан. Тэгтэл Батхүү ахын 8-10 насны 2 хүүхэд манайд ирчихсэн өрөвдөлтэй харагдаад байхаар нь О эгчтэй уулзъя гэж бодоод гэрт нь би Г, Буяннэмэх гэдэг 2 найзтайгаа хамт очсон. Дах ганцаараа орон дээрээ сууж байсан. Хамаатнууд байж хоорондоо яах гээд маргалдаад байдаг юм гэж намайг хэлэхэд  “чи муу бацаан бас надтай ийм юм ярьдаг болсон юм уу” гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босоод та намайг яасан гэж цохиж байгаа юм гэж хэлэхэд “чамайг би ахтай чинь хатааж ална” гээд дахиад миний нүүрэн тус газар цохисон. Би зөрүүлээд түлхсэн чинь “чи муу зайл пизда минь” гээд миний шилэн хүзүүн дээрээс базаад хаалганы дээд талын мод руу 2 удаа мөргүүлж, түлхэж унагаагаад гэрээс гаргасан. Энэ үед манай найз Г Дг түлхээд салгасан. Тэр үед Дах чи бас яах гээд байгаа юм гээд Г руу орилоод дайрсан. Энэ үед Г бас түлхээд унагаасан. Унах үед нь би очоод нүүр рүү нь 3, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Дбосож ирээд миний хөлнөөс бариад унагаасан. Би тэгэхээр нь нүүр рүү нь 2 удаа цохисон. Б Дг та одоо болио гээд салгасан. Ардаас Дяс ярих юм бол энэ чинь манай хашаа, чамайг дүүгээрээ алуулна гээд орилоод үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           4.Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 21 цагийн үед Б бид хоёр байрныхаа Отай таарсан. О ханиндаа манай эгчийнд очоод ирье, орой болчихлоо гэж гуйсан. Тэгээд О, Б бид гурав такси бариад Толгойт руу явсан. Тэгээд би очсон газрынхаа хаягыг сайн мэдэхгүй байна, гэр хороололд нэг айлд очсон. О ганцаараа эгчийнх рүүгээ орчихоод удалгүй шуугилдаад эхэлсэн. Б бид хоёр юу болсон юм бол гэж бодоод гэр рүү нь шагайсан чинь нэг шалдан эрэгтэй хүн Оыг заамдаад хэд, хэдэн удаа цохиод, шилэн хүзүүн дээрээс нь барьж аваад хаалганы тотгонд хоёроос гурван удаа мөргүүлээд түлхэж гаргасан. О бид хоёр руу  хараад уйлаад байсан. Нөгөө ах гарч ирээд чамайг хэн гэлээ нэг хүнтэй хамт хатаана, чи ийм болсон юм уу гээд дайраад зууралдаад авсан. О өөдөөс нь бас баахан юм яриад байсан, юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна. Б бид хоёр салгах гээд дундуур нь орж хоёр тийш нь түлхсэн. Тэгтэл тэр ах өнхрөөд ойчсон. О унасан байсан ахын дээрээс нь очоод цохиод өшиглөөд байсан. Тэр хоёрыг дахиад салгасан. Дариа гээд ах нь шалдан байсан, өөрөө газар унаад албаар өвдөг гараа шороонд үрээд байсан. Тэгээд больё, явъя гээд О, Б бид 3 явсан. Хашааны цаанаас нэг эмэгтэй хүн гарч ирж байсан. Дараа нь цаашаа яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           5.Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 21 цагийн үед санагдаж байна. О, Г бид хоёрыг ханиндаа яваад манай эгчтэй уулзаад ирье гэсэн. Тэгээд бид гурав такси бариад Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр хороололд ирсэн. О ганцаараа айл руу орчихоод удалгүй орилолдоод хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон. Г бид хоёр араас нь очиж Монгол гэрийн хаалгаар нь шагайхад Оыг зөвхөн дотуур хувцсаа өмссөн ах зодож байсан. Оыг шилэн хүзүүн дээрээс нь атгаж аваад гэрийн хаалганы дээд талыг 2-3 удаа мөргүүлээд Оыг түлхэж гаргасан. Оын нэг ахынх нь нэрийг хэлээд ахтай чинь хамт та хоёрын ясыг чинь хатаанаа за юу банди минь гээд байсан. Дбид хоёрыг харчихаад та нар яах гэж яваа шалдан банди нар вэ, одоо зайл гээд байсан. Тэрний дараа О Дрүү энэ чинь манай хашаа гээд дайраад байсан. Би салгах гээд Оыг тэврээд авсан. Дэнэ үед бас О руу чи муу юу, юу гэлээ гээд муухай үг хэлээд дайрсан чинь дундуур нь Г орж ирээд ахаа та яах гэж байгаа юм гээд цааш түлхэж байсан. Тэгэхэд О надаас мултарч гараад Дг газар унасан байхад нь дээрээс нь толгой руу нь хэд, хэдэн удаа өшиглөсөн. Мөн цээж, хэвлийн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Оыг Г бид хоёр салгаж авсан. Дгазар хэвтээд уурандаа хөл гараа газарт нэдрээд байсан. Тэгээд Дбосоод цаашаагаа гэр рүүгээ явж харагдсан. Цаад талын айлынх нь нэг эгч гарч ирээд хүүе хаая юу болоод байгаа юм гэсэн. Тэгээд бид нар тэр чигээрээ явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           6.Шүүгдэгч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнө би ажлаа тараад гэртээ хариад унтаж байхад 01 цагийн үед О хаалга үүд балбаж цохиод орж ирсэн. О саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн нэг залуутай хамт орж ирсэн. Тэр залуугийн нэрийг Г гэдэг болохыг сүүлд нь мэдсэн. О гартаа пиво, нөгөө гартаа хутга барьсан орж ирээд та нар яагаад байгаа юм, манай ах эгч хоёр өнөөдөр салчихлаа. Гэр бүл сарничихлаа гээд хэрүүл гуйхаар нь би юу яриад байгаа юм бэ, би унтаж амармаар байна гээд Оыг хөөж гаргасан. Тэгээд би буцаж гэртээ орж ирээд эхнэр рүүгээ залгаад О чинь найз нөхөдтэйгээ хүрч ирээд хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн. Тэгтэл Г гэдэг залуу нь орж ирээд намайг утсаар ярьж байхад миний толгой, үснээс зулгаагаад зуухны дэргэд авчираад толгой дээр гутлаараа дэвссэн. О нь бас ороод ирчихсэн миний толгой дээрээс өшиглөсөн. Г нь миний үснээс чирж гэрээс гаргахад О гэрийн зүүн хаяанд над руу хутга бариад дайрсан. Би хажуу тийшээ зайлсан чинь хэн нэг нь намайг хавсарч унагасан. Тэгээд миний дээрээс пэд пад гээд өшиглөөд байсан. Энэ үед манай хажуу талын айлын Цэцэгээ эгч орж ирээд юу болоод байнаа боль гэж орилсон чинь тэд нар намайг зодохоо болиод яваад өгсөн. Удаагүй манай эхнэр О хүрч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           7.Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

         1 дэх мэдүүлэг “...2017 оны 06 дугаар сарын 22-ны орой 00 цаг өнгөрч байхад хамар хашааны О гэх хүүхэн миний гар утас руу залгаад Дариаг хүмүүс зодоод байх шиг байна, та гараадхаач гэхээр нь би Дариагийн хашаа руу ороход 3 залуу гэрээс нь чирээд гарч ирээд зодож байсан. Би тухайн хүмүүсийг та нар боль гэхэд тэр 3 залуу зугтаагаад яваад өгсөн. ... Тухайн үед О гэх залуу хамгийн их зодож байсан, нөгөөн хоёр хажууд нь хараад зогсож байсан, тухайн хоёр залуу намайг ирхээс өмнө зодож байсан үгүйг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,

 

         2 дахь мэдүүлэг “... Би яг Дгийн хашаа руу ороход Дг гурван залуу гэрээс нь чирж гаргаж ирээд гэрийнх үүдний зүүн урд талд газар унагаагаад зодож байсан. ... өндөр /Г/, нам /О/ хоёр залуу элбэж өшиглөж зодож байсан.Хоёулаа л өшиглөж байсан. ...” /хх-ийн 73 х/,

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хашаан завсраар харсан.Манай гудамж үзэгдэх орчин муутай. ... хашаан дотор зодож байхыг харсан ... Би хувцасаа өмсөөд гараад харахад гурван залуу тархи толгойгүй өшиглөж байсан. ... Саарал малгайтай цамцтай өндөр залуу намхан залуу хоёр зодож байсан, ... Дг гэрээс чирж гаргаж байгааг хараагүй. ... нөхөр гэртээ унтаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн ...0-...1 х/,

 

           8.Гэрч Н.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Дтэй нэг хашаанд 2017 оны 11 дүгээр сараас хамт амьдарч байгаа. Тухайн хашаа нь миний нэр дээр байдаг. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр У.Батхүү нь миний 88725523 дугаар руу өөрийнхөө 88331123 дугаараас залгаад Дариагийн эхнэр О нь пизда минь чи манайхыг хөөдөг хэн бэ гээд байх юм. Чи О руу залгаадхаач гэж хэлэхээр нь би О руу залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд би нөхөр Дрүү нь залгаад манай нөхөр У.Батхүү чам руу залгаад уурласан юм уу. Та хоёрын дунд юу болсон юм бэ гэтэл Дби У.Батхүүтэй ерөөсөө муудалцаагүй, У.Батхүү ... цагийн үед над руу залгаад манай хашааны хойд талд хураалттай байсан борооны хаалтыг хураачихгүй яасан юм бэ, салхинд хийсээд урагдчихсан байна, ээжийг гэрээ барихаар нь өгөх гээд хадгалж байсан юм, мөн танайх нүүнэ гэсэн юу болж байна, хашаанд 00-ын нүх дүүрж байгаа, танайхыг нүүхээс өмнө хамтдаа 00-ын нүхээ ухъя гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй гэсэн. Манай нөхөр У.Батхүү рүү О янз бүрийн мессеж бичээд хараах болсон. Би тухайн хэрүүл болсон асуудлыг өөрийн ээж Оийн гэрт ирээд ээжид хэлж байхад О хажуу талын өрөөнд сонсож байсан юм байна лээ. Тэгээд тэр асуудлаас болоод О хоёр найзтайгаа Дг зодсон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/

 

           9.Шинжээчийн 8183 дугаар дүгнэлт:

           1.Л.Дгийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хавирганы далд хургал, нүүр, их бие мөчдийн цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

           5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 07 х/

 

              10.Шинжээчийн 9806 тоот дүгнэлт:

                1.Оын биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                5.Цаг хугацааг тогтоох боломжгүй.Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 91 х/

                11.Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уг гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. ...эмнэл зүйн зовиургүй болсон, 3 хоногоос дээш хугацаанд үүссэн гэмтлийг хууяин гэмтэл гэнэ.2017 оны 06 сарын 21-нд үүссэн гэмтэл эсэхийг тогтоох боломжгүй.Мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 х/

                12.Фото зургууд /хх-ийн 26 х/

                13.Н.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 х

                14.Н.Оын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 104 х/

                15.Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 х/

                16.Э.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 х/

                17.Э.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 101 х/

                18.Б.Бийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 102 х/

                ....Л.Дгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 103 х/

                20.Л.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108 х/

                21.Л.Дгийн ажил байдлын тодорхойлолт хх-ийн 171 х

                22.Эмнэлгийн болон оношлогооны баримтууд /хх-ийн 27-30 х/

                23.Шинжилгээ болон төлбөрийн баримтууд /хх-ийн 32-33 х/

                24.“Зоне” шүдний эмнэлгээр үйлчлүүлэгчийн карт /хх-ийн 88 х/

                25.Л.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-ийн 166 х/

                26.Л.Дгийн өвчний байдлын тодорхойлолт /хх-ийн 173 х/

                27.Н.Оын зүгээс эмчилгээний зардалд 697,550 төгрөг төлсөн баримт /хх-ийн 48-49 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

   Цагаатгах үндэслэлийн талаарх шүүхийн дүгнэлт:

               Прокуророос “шүүгдэгч Б.Б, Э.Б нарыг Н.Отай бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 35-5 тоотод оршин суух Л.Дг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсангэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

             Б.Б, Э.Б нарын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг яаж үйлдсэн буюу тэдгээрийн үйлдэл оролцооны байдал зэргийг бүрэн нотлон тогтоож чадаагүй, тэдгээрийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэхэд эргэлзээ бүхий нотлох баримтууд байгаа болно. Үүнд:

            Л.Днь хохирогч болон шүүгдэгчийн аль алинаар нь тогтоогдсон бөгөөд түүний мөрдөн байцаалтын шатанд:

            Хохирогчоор өгсөн “... О пиво бариад орж ирсэн, ... Г үсдэж чирээд толгой дээр дэвссэн ..., О хутга барьж дайрсан, ... гурван талаас өшиглөсөн, ... Очироо, Цэцгээ хоёр ирж салгасан ...” /хх-ийн 23-24/,

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...О нэг гартаа пиво, нөгөө гартаа хутга барьсан орж ирсэн. ... Тэгтэл Г гэдэг залуу нь орж ирээд намайг утсаар ярьж байхад миний үснээс зулгаагаад зуухны дэргэд авчираад толгой дээр гутлаараа дэвссэн. О нь бас ороод ирчихсэн миний толгой дээрээс өшиглөсөн. ... миний дээрээс пэд пад гээд өшиглөөд байсан. Энэ үед манай хажуу талын айлын Цэцгээ эгч орж ирээд юу болоод байнаа боль гэж орилсон чинь салсан ...”

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр “ ... хэн цохиж зодсоныг мэдэхгүй, 2-3 хөл орж ирээд өшиглөөд байсан, хутга шиг зүйл харагдахаар нь би хутга байх гэж бодсон ...” гэх мэдүүлгүүдийг өгсөн байдлаас дүгнэхэд Л.Дгийн хохирогчийн мэдүүлэгт эхлээд пиво барьж орж ирсэн, Очироо, Цэцгээ хоёр салгасан, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт пиво, архи хоёуланг нь барьж орж ирсэн, ... Цэцгээ салгасан гэх байдлаар хохирогч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, түүний дээрх мэдүүлгүүдэд тусгагдсан “гэрч Цэцэгмаа орилоход салсан” гэдгээс бусад мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй, өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, үсдээд чирсэн, толгой дээр дэвссэн гэх боловч шүүх эмнэлгийн үзлэг, дүгнэлтээр түүний толгойд ямар нэгэн ул мөр илрээгүй, Н.Оын хувьд пиво, хутга барьж явсан гэх байдлууд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, Л.Дгийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй,

 

         Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

          Эхний байцаалтаар ... би Дариагийн хашаа руу ороход 3 залуу гэрээс нь чирээд гарч ирээд зодож байсан. Би тухайн хүмүүсийг та нар боль гэхэд тэр 3 залуу зугтаагаад яваад өгсөн. ... Тухайн үед О гэх залуу хамгийн их зодож байсан, нөгөө хоёр хажууд нь хараад зогсож байсан, тухайн хоёр залуу намайг ирэхээс өмнө зодож байсан үгүйг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/-ээс үзэхэд “... 3 залуу зодож байсан, .. нөгөө хоёр хажууд нь хараад зогсож байсан, 2 залуу зодсон үгүйг мэдэхгүй ...” гэх байдлаар эхний байцаалтанд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй авагдсан,

 

          2 дахь байцаалтаар “... Би яг Дгийн хашаа руу ороход Дг гурван залуу гэрээс нь чирж гаргаж ирээд гэрийнхээ үүдний зүүн урд талд газар унагаагаад зодож байсан. ... өндөр, нам хоёр залуу элбэж өшиглөж зодож байсан. Хоёулаа л өшиглөж байсан. ...” /хх-ийн 73 х/ гэснээс үзэхэд хоёр залуу зодож байсан гэж мэдүүлсэн,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр “... Би хувцасаа өмсөөд гараад харахад гурван залуу тархи толгойгүй өшиглөж байсан. ... Саарал малгайтай цамцтай өндөр залуу, намхан залуу хоёр зодож байсан, ... Дг гэрээс чирж гаргаж байгааг хараагүй. ... нөхөр гэртээ унтаж байсан ...” /хх-ийн ...0-...1 х/  гэх байдлаар гурван залуу зодож байсан, хоёр залуу зодож байсан гэж зөрүүтэй мэдүүлдэг,

 

          Хохирогч, шүүгдэгч Л.Дгийн “Очироо, Цэцгээ хоёр ирж салгасан”, гэрч Б.Цэцэгмаагийн “... нөхөр гэртээ унтаж байсан, хамт очоогүй ...” гэх мэдүүлгүүд зөрүүтэй зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б, Э.Б нарт холбогдох хэрэгт хамаарал бүхий гол нотлох баримтууд болох хохирогчийн өгсөн мэдүүлэг тогтворгүй, мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, Н.О гартаа пиво, хутга хоёуланг болон аль нэгийг нь барьж явсан гэх байдал, мөн гурвуулаа өшиглөсөн, үсдэж зодсон гэх байдлууд тогтоогдоогүй, хохирогч “унасан хойно хэн хэн өшиглөснийг хараагүй”, шүүгдэгч Н.О, Б.Б, Э.Б нар “Н.О унасан хойно нь өшиглөсөн” гэдгийг тогтвортой мэдүүлдэг зэргээс дүгнэлт хийхэд Л.Дгийн мэдүүлгүүд зөрүүтэй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа, гэрчийн өгсөн мэдүүлгүүд тогтворгүй өөр хоорондоо зөрүүтэй, мөн гэрч, хохирогч хоёрын мэдүүлгүүд зөрүүтэй тул эдгээр нотлох баримтуудыг Б.Б, Э.Б нарыг яллах нотлох баримтаар тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа, прокуророос Б.Б, Э.Б нарын үйлдэл оролцооны байдлыг болон субьектив талын санаа зорилгыг бүрэн гүйцэд нотлон тогтоож ирүүлээгүй тул гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр Б.Б, Э.Б нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

          

         Хэргийн зүйлчлэлийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Прокуророос Н.От холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /бусадтай бүлэглэн/-т зааснаар, Л.Дд холбогдох хэргийг  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн.

          Хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу дээрх гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

         2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

         2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан:

         Л.Д, Н.О нарт холбогдох хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар аль аль нь зүйлчлэгдэх тул 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн зүйл, заалтуудыг харьцуулбал:

          2002 оны Эрүүгийн хуулийн 99  дүгээр зүйлийн 99.1.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. гэж зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн ял шийтгэл хөнгөн байгаа.

Уг гэмт хэрэг нь 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын аль алинд нь зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

               72.1.1. хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” гэж заасан

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:

1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жилээр тогтоогдсон, мөн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1. “...  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. гэсэн зарчимд нийцэхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

           Иймд Н.От холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Дд холбогдох хэргийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн..

 

           Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

            Нэг: Н.О нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 35-5 тоотод оршин суух Л.Дг “манай ах эгч хоёр өнөөдөр салчихлаа, та нар хэний юманд байгаа болоод хэнийг дарамтлаад хөөгөөд байгаа юм” гэх асуудлаас болж маргалдан улмаар Л.Днь түүний нүүрэн тус газар цохиж, улмаар гадаа гарахад Э.Б зодооныг нь салгах гээд түлхэхэд Л.Днь газар унахад түүний нүүр, биеийн хэсэгт нь хэд хэдэн удаагийн үйлдлээр өшиглөн бие махбодид нь “баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хавирганы далд хургал, нүүр, их бие мөчдийн цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус харвалт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч Л.Дгийн “...2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед ... Н.О манай ах, эгч хоёр өнөөдөр салчихлаа, та нар хэний юманд байгаа болоод хэнийг дарамтлаад, хэнийг хөөгөөд байгаа юм гэж хэлэхээр нь би, чи одоо юу яриад байгаа юм ...гэсэн ...Намайг тухайн хэрэг гардаг өдөр унагаагаад зодож байх үед маш олон хүний хөл намайг цохисон тул би тухайн хүмүүсийг гурвуулаа өшиглөж зодсон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Шүүгдэгч Н.Оын “... Дах “чи муу зайл пизда минь” гээд миний шилэн хүзүүн дээрээс базаад хаалганы дээд талын мод руу 2 удаа мөргүүлж, түлхэж унагаагаад гэрээс гаргасан. Энэ үед манай найз Г Дг түлхээд салгасан. Тэр үед Дах чи бас яах гээд байгаа юм гээд Г руу орилоод дайрсан. Энэ үед Г бас түлхээд унагаасан. Унах үед нь би очоод нүүр рүү нь 3, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Дбосож ирээд миний хөлнөөс бариад унагаасан. Би тэгэхээр нь нүүр рүү нь 2 удаа цохисон. Б Дг та одоо болио гээд салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           Шүүгдэгч Э.Бын “... О ганцаараа эгчийнх рүүгээ орчихоод удалгүй шуугилдаад эхэлсэн. Б бид хоёр юу болсон юм бол гэж бодоод гэр рүү нь шагайсан чинь нэг шалдан эрэгтэй хүн Оыг заамдаад хэд, хэдэн удаа цохиод, шилэн хүзүүн дээрээс нь барьж аваад хаалганы тотгонд хоёроос гурван удаа мөргүүлээд түлхэж гаргасан. О бид хоёр руу  хараад уйлаад байсан. Нөгөө ах гарч ирээд чамайг хэн гэлээ нэг хүнтэй хамт хатаана, чи ийм болсон юм уу гээд дайраад зууралдаад авсан. О өөдөөс нь бас баахан юм яриад байсан, юу гэж хэлж байсныг сайн санахгүй байна. Б бид хоёр салгах гээд дундуур нь орж хоёр тийш нь түлхсэн. Тэгтэл тэр ах өнхрөөд ойчсон. О унасан байсан ахын дээрээс нь очоод цохиод өшиглөөд байсан. Тэр хоёрыг дахиад салгасан. Дариа гээд ах нь шалдан байсан, өөрөө газар унаад албаар өвдөг гараа шороонд үрээд байсан. Тэгээд больё, явъя гээд О, Б бид 3 явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Шүүгдэгч Б.Бийн “... О ганцаараа айл руу орчихоод удалгүй орилолдоод хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон. Г бид хоёр араас нь очиж Монгол гэрийн хаалгаар нь шагайхад Оыг зөвхөн дотуур хувцсаа өмссөн ах зодож байсан. Оыг шилэн хүзүүн дээрээс нь атгаж аваад гэрийн хаалганы дээд талыг 2-3 удаа мөргүүлээд Оыг түлхэж гаргасан. Оын нэг ахынх нь нэрийг хэлээд ахтай чинь хамт та хоёрын ясыг чинь хатаанаа за юу банди минь гээд байсан. Дбид хоёрыг харчихаад та нар яах гэж яваа шалдан банди нар вэ, одоо зайл гээд байсан. Тэрний дараа О Дрүү энэ чинь манай хашаа гээд дайраад байсан. Би салгах гээд Оыг тэврээд авсан. Дэнэ үед бас О руу чи муу юу, юу гэлээ гээд муухай үг хэлээд дайрсан чинь дундуур нь Г орж ирээд ахаа та яах гэж байгаа юм гээд цааш түлхэж байсан. Тэгэхэд О надаас мултарч гараад Дг газар унасан байхад нь дээрээс нь толгой руу нь хэд, хэдэн удаа өшиглөсөн. Мөн цээж, хэвлийн тус газар нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд Оыг Г бид хоёр салгаж авсан. Дгазар хэвтээд уурандаа хөл гараа газарт нэдрээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед О гэх залуу хамгийн их зодож байсан, нөгөөн хоёр хажууд нь хараад зогсож байсан, тухайн хоёр залуу намайг ирхээс өмнө зодож байсан үгүйг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,

 

           Шинжээчийн 8183 дугаар дүгнэлт:

           1.Л.Дгийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун хавирганы далд хургал, нүүр, их бие мөчдийн цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

           5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 07 х/,

                Фото зургууд /хх-ийн 26 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

           Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд анх удаа өгсөн хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгийг шүүх яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.Учир нь гэрчийн “... Н.О хамгийн их зодож байсан, нөгөө хоёр нь хараад зогсож байсан ...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Н.О, Б.Б, Э.Б нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байгаа болно.

 

           Хоёр: Шүүгдэгч Л.Днь 2017 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 35-05 тоотод “манай ах эгч хоёр өнөөдөр салчихлаа, та нар хэний юманд байгаа болоод хэнийг дарамтлаад хөөгөөд байгаа юм” гэх асуудлаас болж маргалдан улмаар Н.Оын нүүрэн тус газар нь цохиж түүний бие махбодид 1 шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

           Хохирогч Н.Оын “...Дах ганцаараа байсан. Хамаатнууд байж яах гэж хоорондоо ингэж хэрэлдэж байдаг юм гэж хэлсэн. Дах “чи муу бацаан надтай ийм юм ярьдаг болсон юм уу” гээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. ...Тэгээд босч ирээд намайг Дах дарж аваад унагаагаад миний зүүн шанаа руу цохисон. ...Намайг Дах гэр дотор байхдаа чамайг ахтай чинь хатааж ална даа гээд миний нүүр рүү 2 дахь удаагаа цохих үед миний шүдийг оносон юм. Энэ үед миний зүүн талын дээд шүд янгинаад өвдсөн .Тэгээд би уг шүдээ хөдөлсөн байна гэж бодоод яваад байсан юм. Одоо миний цохиулсан шүд санжигнаад байгаа, эмч уг шүдийг авхуулах шаардлагтай, тогтоох боломжгүй гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,

 

           1.4.Шүүгдэгч Э.Бын “...2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 21 цагийн үед Б бид хоёр байрныхаа Отай таарсан. О ханиндаа манай эгчийнд очоод ирье, орой болчихлоо гэж гуйсан. Тэгээд О, Б бид гурав такси бариад Толгойт руу явсан. Тэгээд би очсон газрынхаа хаягыг сайн мэдэхгүй байна, гэр хороололд нэг айлд очсон. О ганцаараа эгчийнх рүүгээ орчихоод удалгүй шуугилдаад эхэлсэн. Б бид хоёр юу болсон юм бол гэж бодоод гэр рүү нь шагайсан чинь нэг шалдан эрэгтэй хүн Оыг заамдаад хэд, хэдэн удаа цохиод, шилэн хүзүүн дээрээс нь барьж аваад хаалганы тотгонд хоёроос гурван удаа мөргүүлээд түлхэж гаргасан. О бид хоёр руу  хараад уйлаад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Шүүгдэгч Б.Бийн “... О ганцаараа айл руу орчихоод удалгүй орилолдоод хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон. Г бид хоёр араас нь очиж Монгол гэрийн хаалгаар нь шагайхад Оыг зөвхөн дотуур хувцсаа өмссөн ах зодож байсан. Оыг шилэн хүзүүн дээрээс нь атгаж аваад гэрийн хаалганы дээд талыг 2-3 удаа мөргүүлээд Оыг түлхэж гаргасан. Оын нэг ахынх нь нэрийг хэлээд ахтай чинь хамт та хоёрын ясыг чинь хатаанаа за юу банди минь гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           Шинжээчийн 9806 тоот дүгнэлт:

           1.Оын биед 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           5.Цаг хугацааг тогтоох боломжгүй.Шинжээч эмч Т.Номинцэцэг /хх-ийн 91 х/

 

            1.12.Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Уг гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. ...эмнэл зүйн зовиургүй болсон, 3 хоногоос дээш хугацаанд үүссэн гэмтлийг хуучин гэмтэл гэнэ.2017 оны 06 сарын 21-нд үүссэн гэмтэл эсэхийг тогтоох боломжгүй.Мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

               

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Л.Дгийн өмгөөлөгч Н.Цэрэндуламын: Хохирогч Н.О нь зодоон болсон даруйдаа эмнэлэгт үзүүлээгүй, шүүх эмнэлэг хуучин гэмтэл, цаг хугацааг тогтоох боломжгүй гэж үзсэн, мөн хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд байгаа Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Мөрдөгчийн санал хуульд нийцэхгүй, алдаатай тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ? гэх асуудлын талаар.

Н.Оын 1 шүд хугарсан нь хөнгөн гэмтэл болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон, уг дүгнэлт хуульд заасан журамд нийцсэн. Гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй гэх шинжээч эмчийн тайлбар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Н.Оын шүдийг хугалсан Л.Дгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөрдөгчийн санал уг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Л.Д, Н.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зйүлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.”–т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд  мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн

72.1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

               72.1.1. хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн; бол гэж заасны дагуу уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх 06 сарын хугацаа 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Л.Д, Н.О нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар.

Хохирогч Л.Дгийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 33 дугаар хуудсан дахь баримтуудын тоо, үсэг нь арилсан тул нотлох баримтын хэмжээнд тооцож үнэлэх боломжгүй, мөн эмчилгээний зардалд нийт 710,000 төгрөг авсан болох нь хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, харин 2 сарын цалингийн зөрүү нэхэмжилсэн боловч, өвчтэй хугацаанд нийгмийн даатгалаас цалингийн зөрүү хэдэн төгрөг авсан баримтаа гаргаж ирүүлээгүй тул уг асуудлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй,

           Хохирогч Н.О нь шүдний эмчилгээтэй холбоотой 2 сая гаруй төгрөг нэхэмжилсэн боловч зардлын нотлох баримтууд дутуу тул мөн энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учраас хохирогч нар дээрх зардлуудын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Н.О эмчилгээний зардалд 710,000 төгрөг төлсөн, хохирогч Л.Дхолбогдох зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Н.О шүдний эмчилгээтэй холбоотой  цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж, тэдгээрт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     1.Сонгинохайрхан дүүргийн Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс Б.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.... дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Л.Дд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.От холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3.Алаг адуун овогт Нгийн Оыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Номуун хаан овогт Лын Дг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4.2002 оны Эрүүгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар Н.О, Л.Днарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5.Н.О, Б.Б, Э.Б, Л.Днарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Н.О эмчилгээний зардалд 710,000 төгрөг төлсөн, хохирогч Л.Дбусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, хохирогч Н.О цаашид хийгдэх шүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О, Б.Б, Э.Б, Л.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ