Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01494

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01495

 

 

 

 

 

ХХХХХ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХХХ-ын хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан даалгаврын гэрээний үүрэгт 245 433 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХХ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХХХХХ” ХХК, ххххх-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98 дугаартай Улсын нөөцөд хадгалагдаж байсан хүнсний буудай сэлгэн шинэчлэлтийн гэрээ байгуулсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 355.7 тонн буюу 163 622 000 төгрөгийн улаан буудайг буцаан төлөхөөр гэрээ байгуулсан. Тус компани гэрээний үүргийг биелүүлэхгүй, хаана үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, “ХХХХХ” ХХК-ийн захирал Э.Г-н хаягийг олж тогтоосон. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл буудайг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнд буудайг буцаан төлөөгүй бол буудайны үнэ 163 622 000 төгрөгийг төлөхөөр байгуулсан учраас алдангийн хамт нийт 245 433 000 төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээд улсын бүртгэлийн 5982146 дугаартай “ХХХХХ” ХХК , 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. 2016 онд Төв аймгийн  суманд тариалалт хийхээр ххххх-тай гэрээ байгуулж, нийт 355.7 тонн буюу 163 622 000 төгрөгийг үрийн буудайг гэрээний дагуу шилжүүлэн авсан. 2017 оны хавар тариалалт хийсэн боловч зуны улиралд хур тунадас ороогүй, хэт халалтаас шалтгаалж ургацаа алдсан. Энэ тухай “ХХХХХ” ХХК, ХХХХХ-ын тухайн үеийн удирдлагуудад мэдэгдсэн. 2018 онд дахин тариалалт хийхээр төлөвлөж байсан боловч санхүүгийн боломжгүй байсан учраас одоо үйл ажиллагаа явуулаагүй ба компани хөрөнгийн эх үүсвэргүй болсон учраас шүүхийн журмаар татан буулгах, дампуурсанд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1, Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХХ” ХХК-аас 245 433 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххх-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 385 115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах гомдолдоо: “ХХХХХ” ХХК нь 2017 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт хххх  гэрээний дагуу авсан үр тариагаар тариалалт хийсэн боловч хур тунадас оролгүй олон хоног халсны улмаас тариалсан будаа ургаагүй бөгөөд манай улсын хэмжээнд хэд хэдэн аймагт 2017, 2018 онуудад ган гачиг болсон нийтэд илэрхий зүйл бөгөөд улс орны хэмжээнд гантай жил болсныг мэргэжлийн байгууллага тодорхойлсон.

Хариуцагчийн зүгээс тухайн жил ургац алдсантай холбоотой баримтыг шүүхэд гарган өгсөн ч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн баримтуудад огт дүгнэлт хийлгүй хариуцагчийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь дүгнэсэн бол эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчийг тухайн жил тариалалт хийсэн ч ган гачиг болж тариа ургаагүйгээс болж ургацаа алдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алданги 81 811 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул алданги оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч хххххх нь хариуцагч “АХХХХХ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 433 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ гэж буруу дүгнэснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн мөнгийг тохиролцсон хугацаанд буцааж өгөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Талууд харилцан тохиролцоод 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын нөөцөд хадгалагдаж байгаа хүнсний буудайг шинэчлэх зорилгоор “Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх гэрээ” нэртэй гэрээ байгуулж, хххххх нь 355.7 тонн буюу 163 622 000 төгрөгийн үнэ бүхий хүнсний буудайг шилжүүлэх, “АХХХХХ” ХХК-ийн хувьд 2017 оны ургацаас үрийн буудайг тус оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-6/ Үүнээс үзвэл энэ гэрээ нь дээрх хуульд заасан зээлийн гэрээний шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч хххххх нь төрлийн шинжээр тодорхойлогдох үрийн буудайг гэрээгээр тохирсон хэмжээгээр хариуцагч “АХХХХХ” ХХК-д хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд хүлээн авсан хэмжээний үрийн буудайг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх46/

Зохигчид гэрээний 3.1.5-д “шинэчлэгч тал буюу хариуцагч нь барааг биет байдлаар гэрээний хугацаанд нийлүүлэх боломжгүй тохиолдолд төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж буй үнийг баримтлан гэрээний хугацаанд мөнгөн хэлбэрээр нэхэмжилж авна” гэж харилцан тохиролцжээ. Уг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас үрийн буудайны үнэд 163 622 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасантай нийцэж байна.

Хариуцагч тал алданги нэхэмжилсэн шаардлагыг “давагдашгүй хүчин зүйлийн улмаас үр тариа хурааж аваагүй, санхүүгийн байдал хүнд байгаа” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

Гэрээний 5.3 дахь заалтаар хариуцагч “АХХХХХ” ХХК нь шинэчлэхээр авсан үрийн буудайг нийлүүлэхээр тохирсон хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож нэхэмжлэгч ххххххт төлөх үүрэг хүлээсэн байна.

Талуудын гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусчээ. Хариуцагч “АХХХХХ” ХХК нь гэрээний хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан, энэ талаар санал гаргаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг гэрээгээр тохирсон алданги төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

Харин хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргаас Тариаланчдад учирсан гангийн хохирлыг шийдвэрлүүлэхээр Улсын онцгой комисс, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичиг, тус аймгийн Онцгой комиссын хурлын тэмдэглэл, Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Ажлын хэсэг томилох тухай А/425 дугаартай захирамж, ажлын хэсгийн тайлан, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг 50 хувиар багасгах нь /80 811 000 :2=40 905 500/  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасанд нийцэж байна. /хх-28-44/

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01818 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АХХХХХ” ХХК-аас 204 527 500 /хоёр зуун дөрвөн сая таван зуун хорин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххт олгож, нэхэмжлэлээс үлдэх 40 905 500 /дөчин сая есөн зуун таван мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1.385.115” гэснийг “1 180 587” гэж тус тус өөрчлөн найруулж, үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “АХХХХХ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Ч.ЦЭНД

 

 

 

 

 

 

лэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХХХ-ын хариуцагч АХХХХХ ХХК-д холбогдуулан гаргасан даалгаврын гэрээний үүрэгт 245 433 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ХХХХХ-ын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АХХХХХ ХХК, Оххххх-тай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98 дугаартай Улсын нөөцөд хадгалагдаж байсан хүнсний буудай сэлгэн шинэчлэлтийн гэрээ байгуулсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 355.7 тонн буюу 163 622 000 төгрөгийн улаан буудайг буцаан төлөхөөр гэрээ байгуулсан. Тус компани гэрээний үүргийг биелүүлэхгүй, хаана үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, АХХХХХ ХХК-ийн захирал Э.Ганболдын хаягийг олж тогтоосон.

Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл буудайг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнд буудайг буцаан төлөөгүй бол буудайны үнэ 163 622 000 төгрөгийг төлөхөөр байгуулсан учраас алдангийн хамт нийт 245 433 000 төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээд улсын бүртгэлийн 5982146 дугаартай АХХХХХ ХХК , 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан. 2016 онд Төв аймгийн Жаргалант суманд тариалалт хийхээр Оххххх-тай гэрээ байгуулж, нийт 355.7 тонн буюу 163 622 000 төгрөгийг үрийн буудайг гэрээний дагуу шилжүүлэн авсан. 2017 оны хавар тариалалт хийсэн боловч зуны улиралд хур тунадас ороогүй, хэт халалтаас шалтгаалж ургацаа алдсан. Энэ тухай АХХХХХ ХХК, ХХХХХ-ын тухайн үеийн удирдлагуудад мэдэгдсэн. 2018 онд дахин тариалалт хийхээр төлөвлөж байсан боловч санхүүгийн боломжгүй байсан учраас одоо үйл ажиллагаа явуулаагүй ба компани хөрөнгийн эх үүсвэргүй болсон учраас шүүхийн журмаар татан буулгах, дампуурсанд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1, Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АХХХХХ ХХК-аас 245 433 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ххххххт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 385 115 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдах гомдолдоо: АХХХХХ ХХК нь 2017 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын гэрээний дагуу авсан үр тариагаар тариалалт хийсэн боловч хур тунадас оролгүй олон хоног халсны улмаас тариалсан будаа ургаагүй бөгөөд манай улсын хэмжээнд хэд хэдэн аймагт 2017, 2018 онуудад ган гачиг болсон нийтэд илэрхий зүйл бөгөөд улс орны хэмжээнд гантай жил болсныг мэргэжлийн байгууллага тодорхойлсон.

Хариуцагчийн зүгээс тухайн жил ургац алдсантай холбоотой баримтыг шүүхэд гарган өгсөн ч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн баримтуудад огт дүгнэлт хийлгүй хариуцагчийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүхэлд нь дүгнэсэн бол эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчийг тухайн жил тариалалт хийсэн ч ган гачиг болж тариа ургаагүйгээс болж ургацаа алдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний алданги 81 811 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул алданги оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/01818 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч АХХХХХ ХХК-аас 204 527 500 /хоёр зуун дөрвөн сая таван зуун хорин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххт олгож, нэхэмжлэлээс үлдэх 40 905 500 /дөчин сая есөн зуун таван мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 1 385 115 гэснийг 1 180 587 гэж тус тус өөрчлөн найруулж, үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч АХХХХХ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД