Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01517

хххх-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ххххх-н хариуцагч Мхххххххх-д холбогдуулан гаргасан адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 онд тус сургуулийн Санхүүгийн албанд Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех, Инновацийн үйлдвэрлэлийн алба гэсэн 3 жижиг аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоор ажилд орсон. 2016 оны 7 сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа орохоор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажил олгогчтой уулзахаар очсон боловч захирал эзгүй байсан. Үүний дараа 2 удаа ажилдаа орохоор хххххх-н төв байранд очсон боловч захиралтай уулзаж чадаагүй болно. Ажилд орох өргөдлөө 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн бөгөөд хариуцагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичигт “2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуулийн дагуу 3 жил ажлын байрыг хадгалсан боловч хуулийн хугацаанд ажилдаа ороогүй тул ажлын байраар хангах боломжгүй” гэх хариу ирсэн.

хххххх-н захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 тоот тушаалаар тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт ажил олгогч мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой.  Мөн хариуцагч байгууллагын Удирдах зөвлөлийн 8 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтад Сургалт үйлдвэрлэлийн төв нь Дүрслэх урлаг, технологийн сургуульд, Хэвлэх цех нь лаборатори ЕБС-ийн харьяанд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех гэдэг нэгжүүд нь татан буугдаагүй, харин хоёр өөр нэгжийн харьяанд шилжүүлжээ.

 Иймд Хөдөлмөрий тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: хххх 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Энэхүү хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Тэрээр хуулийн хугацаанд ажилд буцаан орох хүсэлтээ гаргаагүй. Ажил олгогч чөлөөний хугацаа дуусах талаар сануулах үүрэг хүлээхгүй. Харин хххх 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг захиргаанд ирүүлсэн.

хххххх-н Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн бүтэц орон тоо шинэчлэн тогтоолгох тухай 8 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Сургалт үйлдвэрлэлийн төвийг Дүрслэх урлаг технологийн сургуульд, Хэвлэх цехийг Ерөнхий боловсролын сургуулийн харьяалалд шилжүүлсэн. Бүрэлдэхүүн сургууль руу тоног төхөөрөмж, ажилтан шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургуульд нягтлан бодогчийн орон тоо байхгүй ажиллуулах боломжгүй учир тус байгуллагын захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар ххххыг ажлаас чөлөөлж, 2 сарын тэтгэмж олгосон. ххххийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

хххххх-н бүрэлдэхүүн сургуульд нягтлан бодогчийн орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч үүргээ хэрэгжүүлсэн. Ажил олгогчид заасан ажлын байрыг хадгалах нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх данс руу чөлөөтэй байх хугацаанд төлөх үүргээ хуулийн дагуу биелүүлсэн гэж үзэж байна.

Хэрэгт хххххх-н хэмжээнд бүрэлдэхүүн сургуулийг оролцуулаад нийт 15 нягтлан бодогчийн ажлын орон тоо байгаа нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б01 дугаар тушаалын хавсралтуудаар батлагдана. Нэхэмжлэгчийн адил чанарын өөр ажилд томилохыг даалгахыг хариуцагчид даалгах гэдэг нь хангагдах боломжгүй нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдоно гэж үзэж байна. Иймд хххххх-н 2019 оны Б163 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххд адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагч Мхххххххх-д даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 26 770 288 төгрөгийг Мххххх-с гаргуулан нэхэмжлэгч ххххд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ххххнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Мхххххххх-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ххххэнэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

1. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тооцохдоо нотлох баримтад үндэслээгүй. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 251 дүгээр магадлалд “....Талуудын маргаанд хуулийн эдгээр зохицуулалт /106.2/ хэрэгжих байсан эсэх хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй....” гэх дүгнэлтийг харгалзаж үзээгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хххххх-н нягтлан бодогчийн орон тоог тогтоосон шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтад үнэлээгүй. Нэхэмжлэгчийн адил чанарын өөр ажлын байр гэж ямар ажлын байрыг тодорхойлоод шаардаад байгаа нь ойлгомжгүй, нягтлан бодогчийн ажлын байр байхгүй байхад нэхэмжлэгчийн шаардаад буй адил чанарын өөр ажил олж өгөхийг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцсон нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтээр хххх ажилдаа орох хүсэл зоригоо илэрхийлсэн гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болно. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-в дэд заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 Мөн ажил олгогчоос 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “ажлын байраар хангах боломжгүй” гэх мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч хххх нь хариуцагч Мхххххххх-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах гэж өөрчлөн, ажлаас үндэслэлгүй халагдсaны үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлагаа дэмжин оролцсон байна.

Талуудын хооронд 2015 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, тэрээр хххх нь 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигчид маргаагүй.

Ажил олгогч буюу хххххх-н захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 хэсэгт заасныг үндэслэн ажилтан ххххыг Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас мөн сарын 28-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-13/

хххх уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан 1 сарын хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу ажиллагаа явуулсан эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч З.Н хүүхэд асрах чөлөө дуусч тэрээр хариуцагчид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ илэрхийлж байсан, хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үйл баримтууд хэрэгт авагдсан хххххх-н

Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай тогтоол, мөн өдрийн захирлын Б/131 дугаартай тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-22-23, 25, 1-2, 21/

Шүүх дээрх тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч З.Н-д өөр ажил олж өгөхийг хариуцагч Мхххххххх-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн “хүүхэд асрах чөлөө дууссан.... эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тайлбарлан, энэ тухай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж маргасан байх боловч жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т зохицуулсан тул дээрх нөхцөл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцалсан тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэхийг мөн зүйлийн 40.5 дах хэсэгт журамласан байна.

Хариуцагч талын нотолгооны эх сурвалжаа болгон зааж буй 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээс үзвэл, байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтан ххххд мэдэгдсэн агуулга тусгагдаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч З.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч Мххххх-г биелүүлсэн гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Харин нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсны үр дагаврыг хариуцагч байгууллагад хариуцуулахаар шүүх шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой.

Хариуцагч тал “нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, хуулийн хугацаанд ажилдаа ороогүй” гэж буруутган тайлбарласан байх боловч тус байгууллагын захирлын Б/163 дугаартай тушаалаар нэхэмжлэгч ххххыг үүрэгт ажлаас нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлжээ. /хх-13/ Мөн нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө дууссан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 11 дэх талд авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг өдрөөс түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзнэ, “шүүх хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцсон” гэсэн агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн 2016 оны 5, 6, 7 сарын цалингийн бичилтийг үндэслэн 1 сарын цалин, хөлсний дундаж хэмжээг 1 115 428.67 төгрөгөөр тодорхойлсонд талууд гомдол гаргаагүй. Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 480 хоногоор, нэг өдрийн цалин, хөлсийг 50 701 төгрөг /1 115 428.67: 21.5 хоног/-өөр тус тус тооцвол нийт 24 336 480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заасанд нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал төлөх үүрэгтэй” гэж заажээ. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх учир энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01396 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...26 770 288 төгрөг... ” гэснийг “... 24 336 480 төгрөг...” гэж,

3 дах заалтын “... дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагч Мххх-с 279 632 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                                                                                      Ч.ЦЭНД

ххххнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч хххххариуцагч Мхххххххх-д холбогдуулан гаргасан адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хххх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 онд тус сургуулийн Санхүүгийн албанд Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех, Инновацийн үйлдвэрлэлийн алба гэсэн 3 жижиг аж ахуйн нэгжийн нягтлан бодогчоор ажилд орсон. 2016 оны 7 сарын 18-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Миний чөлөөний хугацаа дуусч ажилдаа орохоор 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажил олгогчтой уулзахаар очсон боловч захирал эзгүй байсан. Үүний дараа 2 удаа ажилдаа орохоор хххххх-н төв байранд очсон боловч захиралтай уулзаж чадаагүй болно. Ажилд орох өргөдлөө 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн бөгөөд хариуцагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичигт “2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуулийн дагуу 3 жил ажлын байрыг хадгалсан боловч хуулийн хугацаанд ажилдаа ороогүй тул ажлын байраар хангах боломжгүй” гэх хариу ирсэн.

хххххх-н захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 тоот тушаалаар тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт ажил олгогч мөн хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой.  Мөн хариуцагч байгууллагын Удирдах зөвлөлийн 8 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтад Сургалт үйлдвэрлэлийн төв нь Дүрслэх урлаг, технологийн сургуульд, Хэвлэх цех нь лаборатори ЕБС-ийн харьяанд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех гэдэг нэгжүүд нь татан буугдаагүй, харин хоёр өөр нэгжийн харьяанд шилжүүлжээ.

 Иймд Хөдөлмөрий тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: хххх 3 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Энэхүү хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Тэрээр хуулийн хугацаанд ажилд буцаан орох хүсэлтээ гаргаагүй. Ажил олгогч чөлөөний хугацаа дуусах талаар сануулах үүрэг хүлээхгүй. Харин хххх 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг захиргаанд ирүүлсэн.

хххххх-н Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн бүтэц орон тоо шинэчлэн тогтоолгох тухай 8 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор Сургалт үйлдвэрлэлийн төвийг Дүрслэх урлаг технологийн сургуульд, Хэвлэх цехийг Ерөнхий боловсролын сургуулийн харьяалалд шилжүүлсэн. Бүрэлдэхүүн сургууль руу тоног төхөөрөмж, ажилтан шилжиж байгаатай холбогдуулан тухайн сургуульд нягтлан бодогчийн орон тоо байхгүй ажиллуулах боломжгүй учир тус байгуллагын захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар ххххыг ажлаас чөлөөлж, 2 сарын тэтгэмж олгосон. ххххийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

хххххх-н бүрэлдэхүүн сургуульд нягтлан бодогчийн орон тоо байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажил олгогч үүргээ хэрэгжүүлсэн. Ажил олгогчид заасан ажлын байрыг хадгалах нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх данс руу чөлөөтэй байх хугацаанд төлөх үүргээ хуулийн дагуу биелүүлсэн гэж үзэж байна.

Хэрэгт хххххх-н хэмжээнд бүрэлдэхүүн сургуулийг оролцуулаад нийт 15 нягтлан бодогчийн ажлын орон тоо байгаа нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б01 дугаар тушаалын хавсралтуудаар батлагдана. Нэхэмжлэгчийн адил чанарын өөр ажилд томилохыг даалгахыг хариуцагчид даалгах гэдэг нь хангагдах боломжгүй нь дээр дурдсан баримтуудаар хангалттай тогтоогдоно гэж үзэж байна. Иймд хххххх-н 2019 оны Б163 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ххххд адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагч Мхххххххх-д даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 26 770 288 төгрөгийг Монгол Улсын Боловсролын Их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч ххххд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ххххнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Мхххххххх-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ххххэнэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

1. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тооцохдоо нотлох баримтад үндэслээгүй. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 251 дүгээр магадлалд “....Талуудын маргаанд хуулийн эдгээр зохицуулалт /106.2/ хэрэгжих байсан эсэх хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй....” гэх дүгнэлтийг харгалзаж үзээгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хххххх-н нягтлан бодогчийн орон тоог тогтоосон шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтад үнэлээгүй. Нэхэмжлэгчийн адил чанарын өөр ажлын байр гэж ямар ажлын байрыг тодорхойлоод шаардаад байгаа нь ойлгомжгүй, нягтлан бодогчийн ажлын байр байхгүй байхад нэхэмжлэгчийн шаардаад буй адил чанарын өөр ажил олж өгөхийг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцсон нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлтээр ххххажилдаа орох хүсэл зоригоо илэрхийлсэн гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болно. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-в дэд заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 Мөн ажил олгогчоос 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “ажлын байраар хангах боломжгүй” гэх мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч хххх нь хариуцагч Мхххххххх-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад адил чанарын өөр ажил олж өгөхийг хариуцагчид даалгах гэж өөрчлөн, ажлаас үндэслэлгүй халагдсaны үр дагаврыг шийдвэрлүүлэх шаардлагаа дэмжин оролцсон байна.

Талуудын хооронд 2015 оноос хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, тэрээр хххх нь 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигчид маргаагүй.

Ажил олгогч буюу хххххх-н захирлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 хэсэгт заасныг үндэслэн ажилтан ххххыг Сургалт үйлдвэрлэлийн төв, Хэвлэх цех хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлаас мөн сарын 28-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-13/

хххх уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан 1 сарын хугацаанд шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу ажиллагаа явуулсан эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч З.Мөнхзулын хүүхэд асрах чөлөө дуусч тэрээр хариуцагчид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ илэрхийлж байсан, хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үйл баримтууд хэрэгт авагдсан хххххх-н

Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай тогтоол, мөн өдрийн захирлын Б/131 дугаартай тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-22-23, 25, 1-2, 21/

Шүүх дээрх тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч З.Мөнхзулд өөр ажил олж өгөхийг хариуцагч Мхххххххх-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн “хүүхэд асрах чөлөө дууссан.... эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тайлбарлан, энэ тухай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж маргасан байх боловч жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т зохицуулсан тул дээрх нөхцөл нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаараа цуцалсан тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэхийг мөн зүйлийн 40.5 дах хэсэгт журамласан байна.

Хариуцагч талын нотолгооны эх сурвалжаа болгон зааж буй 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээс үзвэл, байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтан ххххд мэдэгдсэн агуулга тусгагдаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч З.Мөнхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Харин нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсны үр дагаврыг хариуцагч байгууллагад хариуцуулахаар шүүх шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой.

Хариуцагч тал “нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, хуулийн хугацаанд ажилдаа ороогүй” гэж буруутган тайлбарласан байх боловч тус байгууллагын захирлын Б/163 дугаартай тушаалаар нэхэмжлэгч ххххыг үүрэгт ажлаас нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлжээ. /хх-13/ Мөн нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө дууссан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 11 дэх талд авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1943 дугаартай албан бичгээр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг өдрөөс түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзнэ, “шүүх хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан өдрөөс ажилгүй байсан хугацааг тооцсон” гэсэн агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн 2016 оны 5, 6, 7 сарын цалингийн бичилтийг үндэслэн 1 сарын цалин, хөлсний дундаж хэмжээг 1 115 428.67 төгрөгөөр тодорхойлсонд талууд гомдол гаргаагүй. Иймээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 480 хоногоор, нэг өдрийн цалин, хөлсийг 50 701 төгрөг /1 115 428.67: 21.5 хоног/-өөр тус тус тооцвол нийт 24 336 480 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заасанд нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал төлөх үүрэгтэй” гэж заажээ. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх учир энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/01396 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...26 770 288 төгрөг... ” гэснийг “... 24 336 480 төгрөг...” гэж,

3 дах заалтын “... дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 279 632 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.