Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 149/ШШ2019/00366

 
     
                                                               Монгол улсын нэрийн өмнөөс 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-******* *******өхөрлөл-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр ******* албанд холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* *******өхөрлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..........Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрээр ******* - ******* *******өхөрлөлөөс 143,614,967 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох шийдвэртэй ******* баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг илт зөрчиж, төлбөр авагчид давуу байдал тогтоож, өмчлөгчийн өмчийг үнэгүйдүүлсэн. Өөрөөр хэлбэл: ******* гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх ёстой байтал төлбөр төлөгч миний бие эд хөрөнгийг маань ямар шинжээч хэдэн төгрөгөөр үнэлсэн болохыг мэдээгүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 02- ны өдөр миний эд хөрөнгө болох шатахуун түгээх станцыг албадан дуудлага худалдаанд 70 хувийн үнэ бууруулж борлуулах 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр надад гардуулж өгсөн тул миний бие хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгааалж, үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр ******* хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга дэд хурандаа А.Батхуягаас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/294 дугаар албан тоотоор мэдэгдэл ирүүлсэн бөгөөд энэхүү ******* ******* ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхайрхан 3 дугаар гудамжны 3902 тоотод байрлах, улсын эрхийн бүртгэлийн Ү-1307007686 дугаарт бүртгэлтэй шатахуун түгээх станцыг газрын хамт иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 125.080.000 /нэг зуун хорин таван сая наян мянган төгрөг/-өөр үнэлэгдсэнийг ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах шийдвэр ******* ажиллагаа явагдах болохыг мэдэгдье. ШШГТХуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэй ба эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш ажпын 3 хоногт бие даан худалдан борлуулах саналаа шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж болно гэсэн. Энэхүү албан тоотыг төлбөр төлөгчид үнэлгээг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь төлбөр төлөгч 2019 оны 01 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-т *******-******* *******-ийн захирал ******* өөрийн хөрөнгийг 180.000.000 сая төгрөг гэж үнийн санал хүргүүлсэн. Энэ нь маргаан бүхий обьектын үнэлгээнд талуудын хооронд үл ойлголцол байгааг илэрхийлж байна. Талуудын хооронд үнэлгээний талаар маргаантай байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2. 1 дэх хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө болох тул заавал шинжээчээр үнэлүүлэх нөхцөл байдал үүссэн. Иймд тухайн эд хөрөнгийг тус хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр үнэлүүлж шинжээчийн дүгнэлтийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.******* гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэх ажиллагааг хийх байсан. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр ******* хэлтсийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: .........Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. ******* компанитай нэхэмжлэгч тал 2016 онд шатахуун борлуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр гарсан байгаа. Гэтэл ******* компаний гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулаад ярихад тус төлбөр авагч компани нь барьцаандаа 2016 оны шатахуун борлуулах энэ гэрээний барьцаанд тухайн нэхэмжлэгчийн хашаа байшин байгаа. Гэтэл хашаа байшинд ямар нэгэн үнэлгээ хийгдсэн, өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлээ хангахгүй бол тухайн хүний хашаа байшин дээр нь эхлээд үнэлгээ хийх байсан боловч хийгээгүй. Хоёрт үнэлсэн байгаа ШТС-ийн үнэлгээ гээд шийдвэр ******* ажиллагаа нь шийдвэр ******* хууль өөрөө зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл 03 сарын 21-ний өдрийн тогтоол нь 04 сарын 02-ны өдөр гардуулж өгч байгаа. Гэтэл 4 сарын 10-нд шийдвэр гүйцэтгэлээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл мэдэгдэл гардуулж байгаа байдал нь хууль зөрчсөн байгаа. Тухайн хэрэгт гэрчээр оролцсон нэхэмжлэгчийн эхнэр Болормаад мэдэгдлийг хуулийн дагуу гардуулсан уу гэхээр танилцууулаад явчихсан байгаа. Тэгэхээр энийг албан ёсоор төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж үзэхгүй байна. Хоёрт хуульд заасан хугацаа зөрчигдсөн байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд байгаа. Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасан үнэлгээ байгаа. 125,000,088 төгрөг гээд үнэлж байгаа. Энэ үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55-ийн 3 дах заалтыг үндэслээд энэ үнэлгээг мэдэгдсэн гэж шийдвэр ******* газар үзэж байгаа боловч 2019 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй бол энийг явуулна гэсэн ийм мэдэгдэл байсан. Гэтэл мөн хуулийн 62-ийн 1-т зааснаар нэг сарын хугацаанд тухайн худалдан борлуулах эрхээ эдлээгүй, шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах гэсэн энэ бүх заалтууд өөрөө зөрчигдөөд байна гэж үзэж байна. ******* гүйцэтгэлийн ажиллагаа хуулиар заагдсан ажиллагаатай, хугацаатай байдаг.Энэ 55 зөрчигдсөнөөрөө үнэлгээнд гомдол гаргах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн. Цаашлаад Монгол улсын үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд хуулийн дагуу халдаж байна гэж үзэж байна. Хүн өрөө өмчөө үнэлэх эрхтэй байдаг. Тийм учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл гэж байгаа. 2019 оны 02 сарын 22-ны өдрийн. Энэ дээр утас нь холбогдохгүй байсан боловч авахгүй байна гээд байгаа. Төлбөр төлөгчид үнэлгээтэй холбоотой асуудлыг мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй байна гэсэн. Утсаа авахгүй болохоор мэдэгдсэнд тооцогдох юм уу. Мэдэгдэнэ гэдгийг шийдвэр ******* байгууллага өөрөө юу гэж ойлгоод байгаа юм бэ. Хоёрдугаарт бас нэг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр 03 сарын 21-ний үнэлгээ нь шуудангаар ирсэн учраас шинжээч гарын үсгээ зураагүй гэсэн тэмдэглэл үйлдсэн байгаа. Тэгхээр энэ тэмдэглэл дээр гарын үсгээ зураагүй бол шинжээчийн дүгнэлт чинь хүчинтэй юм уу гэдэг асуудал яригдана. Анхнаасаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь төлбөр авагчийн хүсэл зориг нь юу байсан юм бэ гэвэл тухайн хүний өр тавин байж босгосон шатахуун түгээх станцийг л төлбөр авагч авах ийм сонирхол байсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа материалаар тодорхой нотлогдоод байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, иргэний хууль өөрөө зөрчигдөөд байна. Үүргийг гүйцэтгэлийг хангах дараалал байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хүрээнд ярихад шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээгээ хүлээж авсан үнэлгээгээ шуудангаар ирсэн учраас шинжээчийн гарын үсэггүй байсан гэсэн тэмдэглэл үйлдсэний дараа төлбөр төлөгчид гардуулах процесс нь хуулийн дагуу явагдаагүй. Хуульд заасан хугацаа зөрчсөн учраас энэ үнэлгээ хүчингүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .........*******-******* *******өхөрлөлийн захирал О.*******ын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/шш/143 дугаартай шийдвэрээр ******* ******* *******өхөрлөлөөс 143.614.967 төгрөг гаргуулж ******* ХХКомпанид олгохоор шийдвэрлэгдсэн ******* хуудсыг тус хэлтэс нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 18340290 хувийн хэргийн дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. ******* гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч ******* ******* *******өхөрлөлийн арилжааны банкууд дахь дансыг хааж холбогдох байгууллагуудаас лавлагаа авч захирал О.*******ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хугацаатай өгсөн. Төлбөр төлөгч ******* ******* *******өхөрлөлийн захирал О.******* нь төлбөрөө төлөөгүй учраас ******* ******* *******өхөрлөлийн өмчлөлийн Мандал сумын 6 дугаар багт байрлах улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай "газрын хамт 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18340290/05 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгийг эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тогтоолоор хураан авсан. Талуудаас үнийн санал авахад үнийн санал тохиролцоогүй, зөрсөн тул 2019 оны 01 дүгээр сарын 23-ны эдрийн 18340290/07 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Ж.г шинжээчээр томилсон. ******* ******* *******өхөрлөлийн өмчлөлийн Мандал сумын 6 дугаар багт байрлах улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай газрын хамт 125.080.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайланг 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, авсан өдрөө ******* эрдэнэ *******өхөрлөлийн захирал О.*******ын 90117177 дугаарын утас руу залгаж үнэлгээний тайлантай ирж танилцахыг утсаар мэдэгдэн тэмдэглэлээр баталгаажуулсан. Захирал О.*******ын утас руу нь удаа дараа залгасан боловч утас нь дуудсан ч авахгүй, эсвэл холбогдох боломжгүй, хаягаар нь удаа дараа очиход эзэнгүй байсан. Тус хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/294 дугаар албан тоотоор үнэлгээний мэдэгдлийг захирал О.*******ын гэрийн хаягаар очин эхнэр Ц.Болормаад өгч тэмдэглэлээр баталгаажуулсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 03/01 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг талуудад шуудангаар хүргүүлсэн ба Анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахад оролцогч ирээгүй, дэнчин төлөгдөөгүй. Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 14.1-т "Шүүхийн шийдвэр ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна". 14.4-т "Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. *******-******* *******өхөрлөлийн захирал О.******* нь эд хөрөнгөө үнэлэгдсэн үнэлгээтэй утсаар болон албан тоотоор танилцсан гэж үзэж байна. Эд хөрөнгийн үнэлгээг тус Хэлтэс нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .......2 сарын 21-нд ирсэн үнэлгээ шуудангаар ирсэн учраас хүлээж авлаа гэсэн гарын үсэг зураагүй болохоос үнэлгээнд гарын үсэг зурагдсан байгаа. Тиймээс энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн нь шүүхийн шийдвэр 2018 оны 05 сарын 22-нд гараад 2018 оны 08 сарын 16-нд манайх хүлээж аваад шийдвэр ******* ажиллагаа үүсгэсэн. Үүсгээд энэ хүнд мэдэгдэл өгөөд төлбөр мөнгөө төл гээд төлөхгүй өчнөөн олон хугацаа өнгөрөөд мөнгөө төлөөгүй. Хэрвээ энэ хүн үнэхээр эд хөрөнгөө зарж үрүүлэхгүй гэж бодож байсан бол бага ч гэсэн хэмжээгээр төлбөрөө хэсэгчлээд төлөөд байх боломж байсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр гараагүй. Тийм учраас шүүхийн шийдвэр нь гарсан бол хамаагүй тэр хашаа байшин нь үнэхээр барьцаанд байсан бол бид нар тэрэнд чинь харин халдана шүү дээ. Гэтэл энэ бол тэгж чадаагүйгээр шууд тэгж үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гараагүй учраас *******-Эрдэний өмчлөлийн эд хөрөнгөд бид нар халдахаас өөр арга байгаагүй. Мэдэгдэл өгөөд уулзаад ирэхгүй. Үнэлгээний тайлангаа хүлээж аваад энэ хүн 02 сарын 21-ны өдөр хүлээж авсан. ******* гүйцэтгэгч нь шуудангаар хүлээж аваад нөгөө хүн рүүгээ холбогдсон байдаг. Энэ дээр шийдэр гүйцэтгэгч нь тэмдэглэлээ бичээгүй байдаг. Гадуур явж таарсан болохоор нөгөө хүндээ хэлээд аан за гэчихээд тэгээд энэ хүн үнэлгээгээ тэдэн төгрөг гэдгээ мэдчихсэн байсан мөртөө ирж уулзаагүй. Тэрнээс хойш утсаа аваагүй. Утасны биллийг хавсаргасан байгаа. 3 хоногт мэдэгдэх ёстой ирж уулз гээд очихоор байхгүй. Хаягтаа байхгүй байсан учраас үнэлгээний мэдэгдлийг аваачиж өгсөн. Ямартаа ч энэ хүнийг эрхээ эдлээд гомдол гаргах эрхээ эдлэг гэдэг үүднээс Болормаад нь үнэлгээг мэдэгсэн шүү гэсэн мэдэгдлийг нь 03 сарын 12-нд хүргүүлсэн. Хэрвээ мэдэгдлийг хүргүүлээд ч энэ хүн нөгөө гомдол гаргах эрх нь байсан. Мэдсэн байсан. Эхнэр нь ч мэдсэн байсан. Мэдсэн байсан мөртөө Энхтбат нь гомдол гаргаагүй учраас манайх албадан дуудлага худалдаа явуулах, 03 сарын 12-ноос 7 хоног тооцсон ч гэсэн хугацаа нь гэсэн юу байгаад байгаа. 03 сарын 21-нд албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаад нөгөө хүндээ мэдэгдэх гэхээр юу яагаагүй учраас шууд шуудангаар хүргүүлчихсэн байгаа. Энэ хүн 04 сарын 04-нд манайд гомдол гаргасан. Энэ хүн чинь өөрөө мэдэж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны дуудлага худалдаа 70 хувиар хэмжиж үнэлсэн үнэлгээний 70 хувиар орох ёстой байдаг. Тийм учраас хуулиндаа тийм учраас бууруулсан зүйл байхгүй. 70 хувиар нь оруулсан байгаа. Төлье гэсэн бодол энэ хүнд байсан бол увуулж цувуулаад ч төлөх боломж байсан. Энэ хүн 10,000 төгрөг ч төлөөгүй. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн л гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр ******* ажиллагаа зохих журмын дагуу явагдсан

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-******* *******өхөрлөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр ******* албанд холбогдуулан Үнэлгээг хүчингүй болгуулах, мөн нэмэгдүүлсэн шаардлага хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр ******* алба нь шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ШШ143 дугаар шийдвэрээр *******-******* *******өхөрлөл-өөс 143,614,967 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д /хх-7-9/ олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон ******* хуудсыг тус хэлтэс нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 18340290 хувийн хэргийн дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна. /хх-67/ Төлбөр төлөгч 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХэлтэст *******-******* *******-ийн захирал ******* өөрийн хөрөнгийг 180.000.000 төгрөг гэж үнийн санал ирүүлсэн байна. /хх-5/ Энэхүү маргаан бүхий обьект болох ******* ******* *******өхөрлөлийн өмчлөлийн хөрөнгө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байрлах улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай гэрчилгээтэй хөрөнгө нэхэмжлэгч тал үнийн саналаа 180.000.000 төгрөг гэж санал өгсөн ба ШШГА хуульд зааснаар эрх бүхий үнэлгээний компаниар үнэлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18340290/07 тоот шинжээч томилох тухай тогтоол /хх-83/ эд хөрөнгийг үнэлүүлэхээр Хөрөнгийн үнэлгээний төв -ийн үнэлгээчин Ж.г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. /хх-45-66/

Төлбөр төлөгч ******* ******* *******өхөрлөлийн захирал О.******* нь төлбөрөө төлөөгүй учраас хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18340290/05 тоот тогтоолоор битүүмжилсэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилсэн эд хөрөнгийг, эд хөрөнгө хураах тухай 18340290/06 тогтоол /хх-72-73,75,78/, ******* ******* *******өхөрлөлийн өмчлөлийн Мандал сумын 6 дугаар багт байрлах улсын бүртгэлийн дугаартай шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай газрын хамт 125.080.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайланг 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, авсан өдрөө ******* эрдэнэ *******өхөрлөлийн захирал О.*******ын 90117177 дугаарын утас руу залгаж үнэлгээний тайлантай ирж танилцахыг утсаар мэдэгдсэн тэмдэглэл /хх-85/, мөн Захирал О.*******ын утас руу нь удаа дараа холбогдож байсан гар утасны билл/ хх-115/, хаягаар нь удаа дараа очсон тухай болон тус хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/294 дугаар албан тоотоор үнэлгээний мэдэгдлийг захирал О.*******ын гэрийн хаягаар очин эхнэр Ц.Болормаад өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-79-81, 88-91/, О.*******ын эхнэр Ц.Болормааг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцож Үнэлгээний тайлантай ирж танилцах мэдэгдлийг хүлээн авсан,1 хуудас байсан би уншиж танилцаагүй гэсэн мэдүүлэг, / 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 03/01 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг талуудад шуудангаар хүргүүлсэн ба Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 3-д Иргэний шийдвэр ******* ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасны дагуу төлбөр төлөгч тал гомдлоо гаргаж байсан бөгөөд ШШГЕГ-аас *******-******* *******-өөс 143.614.967 төгрөг гаргуулж *******ХХК-д олгох шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгөнд үнэлгээ тогтоож шинжээчийн дүгнэлт ирүүлсэн өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.*******ад утсаар мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан нь хуульд нийцэж байна /хх-29/ гэсэн хариуг, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.*******д гомдол гаргаж хариуг /хх-97/ тус тус өгсөн байна.

*******-******* *******өхөрлөлийн захирал О.******* нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлгээний тайлантай /хх45-55, 58-66/ үнэлгээтэй танилцах, төлбөр төлөгчийн шийдвэр ******* ажиллагаанд оролцох хүсэлт гомдлоо гаргах, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байсан ба төлбөр төлөгч компаний захирал О.******* нь шийдвэр ******* ажиллагаанаас удаа дараа зайлсхийж, хүрэлцэн ирдэггүй байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******-******* *******өхөрлөлийн захирал О.******* нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл хэт байгаагаар үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн эд хөрөнгө нь зах зээл дээр өөрийн санал болгосон үнээр худалдагдаж байгаа гэдгийг нотлох баримт хэрэг авагдаагүй байна. Харин гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахдаа хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдол гаргагч *******-******* *******өхөрлөл-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-******* *******өхөрлөл-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр ******* албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай ******* гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцон *******-******* *******өхөрлөл-д холбогдох шийдвэр ******* ажиллагааг сэргээн явуулсугай.

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4- дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ