Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01560

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01560

 

 

 

 

ххххх-ннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/01642 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ххххх-ннэхэмжлэлтэй хариуцагч ххххх-т холбогдуулан гаргасан .......газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаартай шинжээч томилсон тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ххххх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00192 дугаар шийдвэрээр ххххх болон Э. Баттунгалаг нараас 76 069 633.77 төгрөгийг гаргуулж ххххххххх ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22ххххххдугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22хххххххххдугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан. Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-аас Сүхбаатар дүүргийн байрыг 58 911 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн байрыг 80 274 000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Хариуцагч байгууллага 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/25615 дугаар албан бичгээр барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг 50 хувь болгон бууруулж хэт доогуур үнээр албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдсэн. Дээрх орон сууцууд нь хотын төвийн А бүсэд байршилтай, иж бүрэн засвар хийж тохижуулсан. Зах зээлийн ханшаар 100 000 000 төгрөгөөс 130 000 000 төгрөгийн хооронд үнэлэгдэнэ. Шинжээч ямар аргаар хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шинжээч томилох тогтоол болон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00192 дугаар захирамжаар ххххх, Э.Б нараас 75 793 509 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 276 154 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураасан. Талуудын хүсэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК шинжээчээр томилсон. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн тайланд улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 58 911 000 төгрөгөөр, Ү-22 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 80 274 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг талуудад 2019 оны 4/22733 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Ү-22хххххх дугаарт бүртгэлтэй орон сууцыг 41 237 700 төгрөгөөр, Ү-22ххххх дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 56 191 800 төгрөгөөр дуудах үнийг тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлахад Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 12А байрны 19 тоот орон сууц нь 42 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч ххххх-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ххххх-ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч тал шүүхэд хандан гомдлоо шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тодорхойлсон боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн утга хоорондоо зөрчилдсөн ойлгомжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ххххх нь хариуцагч ххххх-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаартай шинжээч томилсон тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан. /хх1-2, 39-40/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар захирамж, мөн оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2019/0239 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-41-42, 44-45/

Талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй, шинжээч томилсон ажиллагаа болон шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

1.Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч ххххх-нхувьд эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнийн саналыг төлбөр авагч эс зөвшөөрсөн, мөн төлбөр төлөгч Э.Б, төлбөр авагч нарын хүсэлтийг үндэслэн хариуцагч байгуулага нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаартай тогтоолоор Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, барьцааны эд хөрөнгөд үнэлгээ хийлгэжээ. /хх-70-73/

Энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байх тул 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 308 дугаар шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

2.Шинжээч Виннер Вэй ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу эд хөрөнгөд үнэлгээ хийж, зах зээлийн жишиг үнийн арга нь тухайн эд хөрөнгийн үнэ цэнийн үзүүлэлтийг бодитой тодорхойлно гэж үзээд улсын бүртгэлийн Ү-22ххххх дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, хаягт байрших 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 80 274 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-22ххххххх дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,  тоот хаягт байршилтай, 30.52 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцанд 58 911 000 төгрөгийн үнэлгээг тус тус тогтоосон байна. Улмаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн үнэлгээний тайланг гаргаж, шүүхэд хүргүүлжээ. /хх 77-96/

Хариуцагч байгууллага нь эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Э.Б ххххх нарын оршин суух газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгч Э.Б-т 4/22733 дугаартай мэдэгдлийг гардуулсан болох нь Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/15 дугаартай тогтоол, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/22733 дугаартай албан бичиг, мөн сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-25, 98, 100/

Төлбөр төлөгч Э.Б ххххх нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43В байрны 905 тоотод хамт оршин суудаг болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, тэдгээрийн иргэний үнэмлэх дэх хаягийн бүртгэлээр тогтоогдож байх тул хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээг танилцуулах журмыг зөрчсөн гэж үзэж боломжгүй тул энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох барьцааны эд хөрөнгө нь хотын А бүсэд байршилтай, зах зээлийн үнэлгээгээр 100 000 000 төгрөгөөс 130 000 000 төгрөгийн хооронд үнэлэгдэнэ гэх гомдлын үндэслэл заасан боловч баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны хэргийн оролцогч өөрийн тайлбараа нотлох баримтаар гаргах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийг дээрх тайлбарын үндэслэлээ нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийн агуулга хоорондоо зөрчилдсөн, ойлгомжгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэх, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсгийн зааснаар хүлээсэн байна. Энэ үүргээ хэрэгжүүлсэн гэдгээ хариуцагч тал баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааны талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж үзэн, гомдлыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийн заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Мөн хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсгийн заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/01642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД