Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/02245

 

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2017/02245

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ИЖЭЭ-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч:  Б,

 

Нэхэмжлэгч: О.М-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ИЖЭЭ-нд холбогдох,

Шүүхийн шийдвэрт заасан татварын өрийн төлөгдөөгүй үлдэгдэл 50,925,591 төгрөг, Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан 58,893,579.60 төгрөгийн төлбөр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 15,505,909 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 70,314.60 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлангаар ногдуулсан 264,000 төгрөгийн өр, нийт 125,659,393.60 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн зөрчил 35,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нэхэмжлэгч О.Мөнхсайхан, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн төлөөлөгч С.Золзаяа, Ё.Энхтуяа, И.Өлзийбаяр, дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч /дампуурлын хэргийн хариуцагч/ ИЖЭЭ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ИЖЭЭ нь 5424887 тоот регистрийн дугаарт бүртгэгдэн, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 хөрөнгө оруулагчтайгаар анх байгуулагдсан. Компаниа үүсгэн байгуулсан цагаас эхлэн Энержи ресурс ХХК болон тэдний салбар охин компаниудад барилгын туслах материал, багаж хэрэгсэл бусад бараа материалыг нийлүүлж эхэлсэн.

И Жи Эй Эй ХХК-ийг үүсгэн байгуулсан эхний жилүүдэд буюу 2010-2013 он хүртэл гэрээний дагуу бараа материалаа нийлүүлж, төлбөр тооцоогоо ч хугацаандаа авч /30 хоногийн дотор/, хэвийн сайн ажиллаж байсан тул татвар, нийгмийн даатгал зэргээ цаг тухайд нь төлж барагдуулдаг байсан. Гол харилцагч компаниа алдахгүйн тулд банк, санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээл авч бараа ханган нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж байсан ч 2013 оны сүүл үеэс улс орны эдийн засаг бүхэлдээ хямралд орноор барилга, уул уурхайн салбар уналтад орж, манай компанийн гол харилцагч болох Энержи ресурс ХХК-ийн үйл ажиллагаа ч доголдож эхэлсэн.

Энэ шалтгаанаар Энержи ресурс ХХК-ийн худалдан авалт эрс багассан төдийгүй төлбөрөө гэрээнд заасан хугацаа болох нэг сарын дотор биш тодорхойгүй хугацаанд хойшлуулах мөн төлөх боломжгүй болсноо албан ёсоор амаар болон бичгээр мэдэгдэж эхэлсэн. Энержи ресурс ХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч хэвийн үргэлжилтэл шаардлагатай байгаа бараа материалаа нийлүүлж байгаач гэсэн хүсэлтийг манай компанид тавьсан. Ийм нөхцөлд манайх шиг жижиг компани том компанитай харьцаж, тодорхой бараануудыг бүх хүчээ дайчлан нийлүүлж байсан нь санхүүгийн хувьд маш их хүндрэлтэй байсан ч эдийн засаг сэргэхээр буюу ирээдүйн харилцаанд маань сайн нөлөө үзүүлнэ гэсэн итгэл найдвар тээж, нэмж зээл аван шаардлагатай байгаа бараа материалыг нь нийлүүлж байсан. Бидний зүгээс Энержи ресурс ХХК-ийг том боломж гэж харж байсан учир харилцаагаа үргэлжлүүлэх нь юу юунаас илүү чухал гэсэн алдаатай бодлогоосоо болж компаниа төдийгүй өөрийн хувийн амьдралаа маш их эрсдэлд оруулж, өнөөдрийн хэмжээнд хүртлээ нөхцөл байдлыг дордуулсан.

Байдал нэгэнт ингэтлээ муудсан учир Энержи ресурс ХХК-нд нөхцөл байдлыг танилцуулж хэд хэдэн удаа хандсан ч нааштай тоймтой хариу сонсохгүй байсаар 2015 оныг хүргэсэн. Санхүүгийн хүндрэлд орж сэтгэл санааны хувьд хямралтай байсан энэ хүнд нөхцөл байдал нь миний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, эмчлүүлэх шаардлагатай болоход хоногийн хоолоо аргацааж байсан миний хувьд дахин Энержи ресурс ХХК-д хандахаас өөр аргагүйд хүрч, өвчний онош бусад шалтгаанаа баримтжуулан мэдэгдэн байж, төлбөрөө бага багаар авч эхэлсэн. Хэдийгээр төлбөрөө авч эхэлсэн ч эмчилгээ болон банкны үндсэн төлбөр болон хүү, хувь хүмүүсээс авсан өр зээл, татварын өр, хувийн амьдралын зайлшгүй хэрэгцээ зэрэгт өнөөдрийг хүртэл төлж дуусахааргүй их хэмжээний өр төлбөрт давхар давхар орсон. Ингээд үндсэндээ 2015 оноос хойш ИЖЭЭ нэг ч үйл ажиллагаа явуулаагүй ба хойшид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй болсон.

Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан компанийг татан буулгах үндэслэл бүрдсэн. Мөн манай компанид хуучнаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар захирамжаар татварын өр төлбөрт 52,134,590 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус компани цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадваргүй, сүүлийн 1 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул компанийг дампууруулах тухай үүсгэн байгуулагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан болно. Иймд ИЖЭЭ-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Танай шүүхээс ИЖЭЭ-ийн хүсэлтээр дампуурлын хэрэгт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зарласан нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдаанаар ИЖЭЭ-ийн хүсэлт болон тус хэлтсийн нэхэмжлэлийн дүн зөрсөн тул дараах тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна.

И Жи Эй Эй" ХХК нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 125,659,393.20 /нэг зуун хорин таван сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг хорин мөнгө/-ний татварын өртэй байна. Үүнд:

1.     Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар Шүүгчийн захирамжаар баталгаажсан 52,068,590.00 /тавин хоёр сая жаран найман мянга таван зуун ер/ төгрөгийн татварын өрнөес 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2015 оны 2411 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу 1,143,000.00 /нэг сая нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийн татварын өр барагдуулсан. Үлдэгдэл 50,925,590.00 /тавин сая есөн зуун хорин таван мянга таван зуун ер/ төгрөг байна.

2.     Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 240012307 дугаар Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 58,893,579.60 /тавин найман сая найман зуун ерөн гурван мянга таван зуун далан есөн төгрөг жаран мөнгө/-ний төлбөр ногдуулсан. Энэхүү татварын өрийг одоог хүртэл барагдуулаагүй байна.

3.     Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого /Суутган-1/-ын 264,000.00 /хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөг байна.

4.     Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15,505,909.00 / арван таван сая таван зуун таван мянга есөн зуун ес/ төгрөг байна.

5.     Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 70,314.60 /далан мянга гурван зуун арван дөрвөн төгрөг жаран мөнгө/-ний татварын өртэй байна. Түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболд тооцоо нийлэхийг даалгасны дагуу татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзан тайлбарласан болно.

Иймд татварын албаны зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-1/653 дугаар албан бичгээр 125,659,393.20 /нэг зуун хорин таван сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг хорин мөнгө/-ний татварын өрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ИЖЭЭ-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг бэлнээр ИЖЭЭ-ийн захирал Р.Эрдэнэбаярт өгсөн билээ. Гэрээг сард 3 хувийн хүүтэйгээр нийт 3 сарын хугацаатай хийсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж тооцсон. Төлж барагдуулах хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байсан боловч өнөөдрйиг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй байгаа тул зээлсэн 30,000,000 төгрөг болон хүүний 5,400,000 төгрөг, нийт 35,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн дүгнэлт шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинээр ирүүлсэн лавлагаа, нэхэмжлэгч нарын тодорхой шаардлагын дагуу хэрэг гүйцэтгэгч А.Энхболд миний бие өмнө нь 2017 оны 06-р сарын 12-ны өдрийн 05 тоотоор шүүхэд гарган өгч хэргийн зохигч нарт танилцуулсан хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг өөрчлөн дахин дүгнэлт гарган шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн 182/Ш32017/04574 тоот Захирамжаар ИЖЭЭ-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын хуулийн 12-р зүйлд заасан ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт

а/ ИЖЭЭ-ийн танилцуулга

ИЖЭЭ нь Улсын бүртгэлийн .... дугаартай, .... тоот регистртэй, ....тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 11-р сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүр эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Рэнцэннямын Эрдэнэбаяр. Дүрмийн санд эзлэх хувь 100%.

Дүрмийн сангийн эзэмшил:

Гишүүд

 

Оруулсан хөрөнгө төгрөгөөр

 

Эзлэх хувь

 

1

р.э

 

1,000,000.00

100%

 

БҮГД

 

1,000,000.00

100%

 

Улсын бүртгэлийн гэрчилгээнд ХААН банкинд 5009379377 тоот төгрөгийн данстай гэж бүртгэгдсэн боловч лавлагаагаар ХААН банкинд данс эзэмшдэггүй, Хас банкинд 5000847814 тоот төгрөгийн данстай 8955,26 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

б / И Жи Эй Эй ХХК-ийн санхүүгийн тайланг харьцуулсан дүгнэлт

Балансын дүйл

 

2012 он

2013 он

2014 он

2015   он

2016   он

2017    

1

Менгөн хөрөнгө

 

50,000.00

541,900.00

130,280,000.00

70,431,600 00

2

Дансны авлага

 

-

-

-

12,722,400.00

3

Татвар НДШ-ийн авлага

 

.

-

3,300.00

 

4

Урьдчилж төлсөн(зардал/тооцоо

 

-

 

7,600.00

 

5

Бүсад авлага

 

21,000,000.00

7,640,000.00

-

 

6

Бүсад хөрөнгө

 

-

-

-

 

7

Бараа материал

 

6,605,300.00

11,974,600.00

374,600.00

252,600.00

8

Эргэлтийн хөрөнгө

 

27,655,300.00

20,156,500.00

130,665,500.00

83,406,600.00

9

Үндсэн хөрөнгө

 

-

-

-

 

10

Хур/элэгдэл

 

-

-

-

 

11

Бүсад үндсэн хөрөнгө

 

-

-

-

 

12

Урт хугацаат хөрөнгө оруулалт

 

-

-

-

 

13

Биет бус хөрөнгө

 

834,375.00

-

-

 

14

Эргэлтийн бус хөрөнгө

 

-

-

-

 

15

Нийт хөрөнгийн дүн

 

27,655,300.00

20,156,500.00

130,665,500.00

83,406,600.00

16

Дансны өглөг

 

_

-

-

 

17

Цалингийн өглөг

 

.

66,000.00

 

 

18

Богино хугацаат зээл

 

-

-

 

 

19

Урьдчилж орсон орлого

 

-

-

 

 

20

Татварын өглөг

 

84,500.00

9,971,000.00

54,459,100.00

68,508,300.00

21

НӨАТатварын өглөг

 

-

-

 

 

22

НДШ-ийн өглөг

 

-

1,122,000.00

88,000.00

 

23

ХАОАТатварын өглөг

 

19,500.00

 

 

 

24

Урт хүгацаат өр төлбөр

 

-

-

-

 

25

Ногдол ашгийн өглөг

 

21,404,600.00

-

61,883,200.00

 

26

Өр төлбөриин дүн

 

21,508,600.00

11,159,000.00

116,430,300.00

68,508,300.00

27

Эздийн өмч

 

1,000,000.00

1,000,000.00

1,000,000.00

1,000,000.00

28

Хурим-сан ашиг/алдагдал

 

5,146,700.00

7,997,500.00

13,235,200.00

13,898,300.00

29

Нэмж төлөгдсөн капитал

 

-

-

-

 

30

Тайлант ашиг, алдагдал

 

-

 

-

 

31

Эзний өмчиин дүн

 

6,146,700.00

8,997,500.00

14,235,200.00

14,898,300.00

32

Өр болон эзний өмчийн дүн

 

27,655,300.00

20,156,500.00

130,665,500.00

83,406,600.00

 

Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа

 

 

 

349.92%

124.02%

817.90%

459.84%

Балансын зүйл

 

2012 он

2013 он

2014 он

2015он

1

Орлого

 

640,252,700.00

460,736,800.00

399,540,200.00

214,036,300.00

2

Зардал

 

638,686,700.00

457,886,050.00

394,263,300.00

213,299,500.00

3

Ашиг

 

1,566,000.00

2,850,750.00

5,276,900.00

736,800.00

в/ Орлого, зардал

 

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2016 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим тодруулахад:

       2012 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 50,000 төгрөг, авлага нь 21,000,000 төгрөг, бараа материал нь 6,605,300 төгрөг байх ба 21,508,600 төгрөгийн өр тайлагнасан байна.

    2013 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө 541,900 төгрөг болж авлага нь 7,641,000 төгрөг болон буурч, бараа материал 11,974,600 төг болон өсч өр төлбөр нь 11,159,000 төгрөг болж буурсан гэж тайлагнасан байна.

    2014 онд мөнгөн хөрөнгө 130,280,000 төгрөг болон өсч, авлага нь 117,313,859.50 төгрөг болж буурч, 116,430,300 төгрөгийн өр төлбөрийг гэж санхүүгийн тайландаа тусгажээ

    2015 онд мөнгөн хөрөнгө 70,431,600 төгрөг, нийт хөрөнгийн дүн 83,406,600 төгрөг болж 68,508,600 төгрөгийн өр төлбөр тайлагнасан байна.

    2014 онд компанийн ашиг 5,276,900 төгрөг байсан нь буурч 2015 онд 736,800 төгрөг болжээ.

    2012 -2015 онуудад нийт 10,430,450 төгрөгийн ашигтай ажилласан байна.

    Хас банкин дахь 5000847814 тоот төгрөгийн дансаар 2012 оноос дампуурлын хэрэг үүсгэх хүртэлх хугацаанд нийт 715,330,635.26 төгрөгийн орлого орж, 715,321,680.00 төгрөгийн зарлага гарч үлдэгдэл 8955.26 төгрөг байна.

    "Энержи ресурс" ХХК, "Транс гоби" ХХК, "Энрестехнологи" ХХК, "МоЭнко" ХХК, "Ухаа худаг" ХХК, ЭХЭМҮТөв зэрэг байгууллагуудаас орлогоор орж ирсэн дээрх төлбөрийг бэлнээр болон интернет гүйлгээгээр зарлага болгон буцаан гаргаж авдаг байсан байна. Эдгээр зарлагуудаа мөнгөн гүйлгээний тайландаа бараа материалын үнэ, борлуулалтын өртөгт тооцон бичилт хийжээ.

    Компанийн нэр дээр банк болон ББСБ-аас авсан зээл болон зээлийн үлдэгдэл бүртгэгдэгдээгүй байна.

    Энэхүү санхүүгийн тайлангийн сүүлийн 2 жил буюу 2015-2016 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 68,508,600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 459,84% тай тэниэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

    Шүүгчийн 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн 182/Ш32017/02136 тоот, 2017 оны 06-р сарын 30-ны 182/Ш32017/06820 тоот захирамжуудын дагуу холбогдох байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар "И Жи Эй Эй" ХХК-д Дампуурлын хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгөгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй.

Хоёр. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан

Хариуцагч "ИЖЭЭ-ийн удирдлагын тайлбарлаж байгаагаар тус компани нь Энержи ресурс ХХК, түүний охин компанид бараа нийлүүлэх гэрээтэй ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл тус компанийн үйл ажиллагаа зөвхөн "Энержи ресурс" ХХК гэдэг худалдан авагч ганц компаниас хамааралтай байсан ба эдийн засгийн хямрал, уул уурхайн салбарын уналтаас шалтгаалан "Энержи ресурс" ХХК-ийн үйл ажиллагаа доголдож эхэлснээр "И Жи Эй Эй" ХХК дараа тооцоогоор бараагаа нийлүүлдэг байсан нь санхүүгийн хүндрэл учруулахад нөлөөлсөн гэж тайлбарласан байдаг.

Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараахь нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.

1.      "И Жи Эй Эй" ХХК нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мал аж ахуй эрхлэх, барилгын материалын худалдаа, хүнсний болон барааны дэлгүүр эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн бусдад бараа нийлүүлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Гол харилцагч байгууллага нь худалдан авалтаа багасгахад тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна.

2.      Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж нийт 377,205,0027 төгрөгийн бараа ажил үйлчилгээндээ НӨАТатварын падаан хий бичилт хийлгэн татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна.

3.      Хариуцагчийн Хас банкин дахь 5000847814 тоот төгрөгийн дансны хуулгаас шүүж үзэхэд "Энержи ресурс" ХХК, "Транс гоби" ХХК, "Энрестехнологи" ХХК, "МоЭнко" ХХК, "Ухаа худаг ХХК, ЭХЭМҮТөв зэрэг байгууллагуудаас 3 жилийн хугацаанд 715,330,635.26 төгрөгийн орлого орж ирсэн байх боловч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

 

Гурав.Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт

ИЖЭЭ-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна.

Тус компанийн Хас банкин дахь 5000847814 тоот төгрөгийн харилцах дансаар орж ирсэн 3 сая төгрөгөөс дээш хэмжээтэй орлогуудыг түүвэрлэж үзэхэд:

Харилцагч

 

Орлого

 

Энрестехнологи ХХК

 

68,707,378.10

МоЭнко ХХК

 

199,379,678.00

Транс Гоби ХХК

 

77,905,450.00

Ухаа худаг Ус хангамж ХХК

 

11,326,524.00

Ухаа худаг Энержи ресурс ХХК

 

18,869,752.00

Энержи ресурс ХХК

 

77,400,775.00

ЭХЭМҮТөв

 

4,095,600.00

ДҮН

 

457,685,157.10

 

 

 

хэмжээний орлого 3 жилийн хугацаанд орж ирсэн боловч зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн сахилга бат хангалтгүй, төлөвлөлт төлөвлөөгүй ажилласан удирдлагын цэвэр алдаатай бодлого байжээ.

Дөрөв. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдааИЖЭЭ-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.

    Дампуурлыг тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан Захирамжлалын болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 01 тоот бичгийг ИЖЭЭ-д өгсөн ба энэхүү бичгийн хариуг ИЖЭЭ нь 2017 оны 03 сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

    Дараахь лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно. Үүнд:

 

 

Байгууллагын нэр

 

Албан

тоотын

огноо

 

Дугаар

 

Лавлагааны агуулга

 

Тайлбар

 

Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа

 

1

Ашигт малтмал, газрын тосны газар

 

2017-03-03

1/1515

Ашигт малтмалын ашиглалтын

болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байна гэсэн

 

 

2

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

 

2017-03-03

12/1731

Хуулийн этгээдийн дзлгэрнгүй лавлагааг хавсралтаар хүргүүлэв

 

Хавсралт 1 хуудас

 

Т

3

 

Оюуны өмч. улсын бүртгэлийн

ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

 

2017-07-26

7/5870

Эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн

 

 

4

Автотззврийн үндэсний төв

 

2017-03-03

01

Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн

 

 

5

ШШГЕГазрын БХЗХТБААлба

 

2017-03-06

1/1773

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа

 

Төлбөрийн

үлдэгдэл

51,060,901

 

6

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс

 

2017-02-23

1/575

Тус татварын хэлтэст И Жи Эй Эй XXK нь бүртгэлгүй байна.

 

 

7

Чингэлтэй дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтэс

 

2017-08-25

1494

Тус хэлтэст бүртгэлгүй, Сүхбаатар дүүргийн ЭМНДХ-т бүртгэлтэй гэсэн

 

 

8

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

 

2017-09-28

840

Нэгдсэн санд бүртгэлтэй, 2016 онд НД-07, 08 маягтаар тайлан өгөөгүй гэсэн

 

 

9

Монгол улсын Барилга хот, байгуулалтын Яам

 

2017-09-28

07/2849

Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байна гэсэн

 

 

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа

 

8

Төрийн банк

 

2017-02-24

026/1824

Данс эзэмшдэггүй

 

 

9

Улаанбаатар хотын банк

 

2017-02-24

4/1395

Данс эзэмшдэггүй

 

 

10

Капитал банк

 

2017-03-03

5/1010

Данс эзэмшдэггүй

 

 

11

Голомт банк

 

2017-03-03

05/УАА/379

Данс эзэмшдэггүй

 

 

12

Худалдаа хөгжлийн банк

 

2017-03-06

5/1039

Данс эзэмшдэггүй

 

 

13

Капитрон

 

2017-03-24

293

Данс эзэмшдэггүй

 

 

14

Чингис хаан банк

 

2017-03-06

ЗГ/274

 

Данс эзэмшдэггүй

 

 

15

Хас банк

 

2017-03-06

5Д/1418

5000847814 тоот данс эзэмшиж байна

Хавсралт 12 хуудас. Үлдэгдэл 8955.26 төгрөг

 

16

Хаан банк

 

2017-03-17

29/2759

Данс эзэмшдэггүй

 

 

 

зэрэг холбогдох газруудаас шаардлагатай гэж үзсэн лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно.

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 19-р зүйлд заасан буюу хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтас хэрэгт байхгүйг, мөн И Жи Эй Эй ХХК нь энэ талаар шүүхэд мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Тав. ИЖЭЭ-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлт

И Жи Эй ЭйХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус ИЖЭЭ нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн 182/Ш32017/03354 тоот захирамжаар "И Жи Эй Эй" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.

 

Зургаа. Нэхэмжлэлийн талаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн 2017 оны 03-р сарын 31-ны өдрийн 03354 тоот Захирамжаар ИЖЭЭ-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Өдрийн сонины 2017 оны 04-р сарын 06-ны №078 дугаарт нийтэд мэдээлсэний дагуу Б болон Иргэн О.Мөнхсайхан нараас нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно.

Нэхэмжлэгчдийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн болон Нийслэлийн ШШГАлбанаас ирүүлсэн лавлагааны дүнгээс зөрүүтэй, 75,524,803 төгрөг /БЗД Татварын хэлтэс/, 5,400,000 /Иргэн О.Мөнхсайхан/ төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нэхэмжлэлээ ирүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн анхны хурал Нэхэмжлэгч талуудын бүрэн ирцтэйгээр болсон ба уг хурлаар оролцогч талууд нэхэмжлэлийн дүнг харилцан тооцоо нийлж тодотгож шийдвэрлэсэн.

Шүүх онцгой ажиллагааны журмаар үйл явдал болон эрх зуйн байдлыг тогтоодог ба дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, маргах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах, зэрэг ажиллагаа хийгдэхгуй тул Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, татварын улсын байцаагчийн акт, татварын тооцооллын жагсаалт, зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргасан болно.

Нэхэмжлэгч

 

Нэхэмжлэлинн

дүн

 

Саналын

хувь

 

Нэхэмжлэл

 

Тайлбар

 

1

Б

 

125,659,393.20

78.02%

2017-04-21-ны 20-1/653 тоот

Нэхэмжлэл. ТУБ-ийн акт, ДИХАШ 1-р шүүхийн 2015-03-26-ны 2158 тоот шийдвэр

 

2

Иргэн

О.Мөнхсайхан

 

35,400,000

21.98%

2017-04-21-ний нэхэмжлэл

Мөнгө зээлүүлсэн баримт

 

3

ДҮН

 

161,059,393.20

 

 

 

 

Долоо. ИЖЭЭ-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжуүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ИЖЭЭ нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зуйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гүйцэтгэгчээс ИЖЭЭ-ийг дахин хөрөнгөжүүлэх хусэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Б болон Иргэн О.Мөнхсайхан нарын өмнө хүлээсэн 161,059,393.20 төгрөгийн үүрэг дуусгавар болох юм гэжээ.

 

I

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ИЖЭЭ нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж дампуурлын хэрэг үүсгэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд дараах үндэслэлээр хүсэлт гаргагч ИЖЭЭ-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1.  Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өөрийн хөрөнгийн 10 аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох-оор заасан байдаг. Хүсэлт гаргагч ИЖЭЭ нь төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгох зорилгоор Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч томилсон байх ба шүүхээс томилогдсон түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хариуцагчийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтээ бичгээр ирүүлсэн байна /хх-ийн 203-207 дугаар тал/. Тус дүгнэлтэд Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2016 оны тайлангийн үзүүлэлтээс тодруулахад: ... сүүлийн 2 жил буюу 2015-2016 оны жилийн эцсийн байдлаар компанийн өр төлбөр 68,508,600 төгрөг болж өөрийн хөрөнгийн 459,85 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. ... дээрх судалгаанд тулгуурлан тус ИЖЭЭ нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэжээ /хх-ийн 205, 207 дугаар тал/.

ИЖЭЭ-ийн дүрмийн сангийн хэмжээг хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 97 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд 1,000,000 төгрөгөөр бүртгэсэн байна. Гэвч Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т буюу Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасан. Уг заалтын дагуу тооцсон өөрийн хөрөнгийн дүн, эсхүл гэрчилгээнд дурдсан өөрийн хөрөнгийн дүнгийн аль аль хувилбарыг ИЖЭЭ-ийн 2012 оноос 2016 оныг дуусталх хугацааны санхүүгийн тайлан /хх-ийн 118, 123, 143, 163, 183/-д туссан нийт өр төлбөрт харьцуулан төлбөрийн чадварын үзүүлэлтийг тодорхойлбол Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ИЖЭЭ нь төлбөрийн чадваргүй болсон гэх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7-дахь хэсэг, дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн шүүхээс ИЖЭЭ-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон /хх-ийн 208 дугаар тал/.

2.  Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Өдрийн сонин өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 078 дугаарт хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай нийтэд мэдээлэх арга хэмжээг авчээ /хх-ийн 214, 215 дугаар тал/. Ийнхүү нийтэд мэдээлсний дагуу Б, иргэн О.Мөнхсайхан нараас нийт 161,059,393.20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх холбогдох хууль тогтоомжийн дагуу дампуурлын хэрэгтэй хамтад нь хэлэлцэж, үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэсэн болно.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШЗ2017/03354 тоот захирамжаар нэхэмжлэгчдийн анхны хурлын товыг тогтож 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдуулахаар зарласан. Нэхэмжлэгчдийн анхны хуралдаанаар түр хэрэг гүйцэтгэгчийн ажлын тайлантай танилцаж, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр томилуулах этгээдийн талаар хэлэлцжээ /хх-ийн 248, 266-269 дүгээр тал/. Гэвч нэхэмжлэгчдийн уг хурлаас хэрэг гүйцэтгэгчээр томилуулах этгээдийн тухай саналаа шүүхэд ирүүлээгүй буюу энэ талаар нэхэмжлэгчид шийдвэр гаргаж чадаагүй байна /хх-ийн 249, 264, 265 дугаар тал/.

Гэвч Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг гагцхүү нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосны үндсэн дээр шүүхээс томилох тул уг асуудлаар нэхэмжлэгчдийн хурал шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс тодорхой этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр томилуулахаар санал оруулж ирээгүй хэдий ч хэрэг гүйцэтгэгчийн зардлыг төлөх боломжгүй тухай дурдаж үнэ төлбөргүй ажиллах хэрэг гүйцэтгэгчийг томилуулах тухай хүсэлтээ ирүүлсэн /хх-ийн 270 дугаар тал/. Нэхэмжлэгчдийн дараагийн хурал 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дахин хуралдаж шийдвэр гаргасан нь хуралдааны тэмдэглэл хэлбэрээр хавтаст хэргийн 278 дугаар талд авагджээ. Тус хуралдаанаар үнэ төлбөргүй ажиллахыг зөвшөөрсөн түр хэрэг гүйцэтгэгч А.Энхболдыг нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар хэрэг гүйцэтгэгчээр томилуулахаар санал гаргаж батлуулахаар шүүхэд хүргүүлснийг шүүх хүлээн авч Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилсон.

Шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгч 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 05 дугаартай хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч, хүсэлт гаргагчийн төлөөлөгч нар танилцсан байна /хх-ийн 290 дүгээр тал/. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг зарлан хуралдуулсан бөгөөд тус хуралдаанд нэхэмжлэгч Б хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол, хүсэлт гаргаж байсан боловч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг дахин хугацаа олгож залруулах боломжтой гэж үзэж шүүхээс дээрх гомдлыг хүлээн аваагүй. Учир нь шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх тухай Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн гаргасан гомдол, хэрэг гүйцэтгэгчийг ямар этгээдээр солих тухай нэхэмжлэгчдийн хурлын санал зэрэгт үндэслэн хийгдэх ажиллагаа бөгөөд нэхэмжлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шүүх дангаараа санаачлага гарган аль нэг хэрэг гүйцэтгэгчийг өөрийн үзэмжээр томилох тухай асуудал биш юм. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч нар дампуурлын үйл ажиллагаанд хяналтаа хэрэгжүүлэх, нэхэмжлэгч тус бүрийн эрх ашгийн тэнцвэрт байдлыг ханган ажиллах хэрэг гүйцэтгэгчийг өөрсдөө томилох хуулийн үзэл баримтлалд нийцэх юм. Нэхэмжлэгч Б нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэхэмжлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх санал гарган шүүхээр хэлэлцүүлэх тухай Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.3.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх тухай саналыг Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу гаргаагүй, түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг дахин сайжруулах боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан холбогдох лавлагаа, мэдээлэлд суурилан шаардлагатай бол дүгнэлтдээ зохих өөрчлөлт хийхийг хэрэг гүйцэтгэгчид даалгасан болно.

Улмаар шүүхээс даалгасны дагуу хэрэг гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 07 тоот дүгнэлтээ гаргасан бөгөөд тус дүгнэлттэй дампуурлын хэргийн оролцогчдыг танилцуулсан байна. Ингээд дампуурлын хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зарлан хуралдуулах эрх зүйн үндэслэл бүрдсэн байна.

3.  Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх явцад хоёр нэхэмжлэгчээс нийт 161,059,393 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарсан. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийн хангаж, үлдэх хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

                    I. Б хариуцагч ИЖЭЭ-нд холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлөх үлдэгдэл татварын өр 50,925,590 төгрөг, Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 58,893,579.60 төгрөгийн өр, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 264,000 төгрөгийн өр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15,505,909 төгрөгийн өр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 70,314.60 төгрөгийн өр, нийт 125,659,393.20 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Б нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2158 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлөх татварын өрийн төлөгдөөгүй үлдэгдэл 50,925,590 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Гэвч талуудын хооронд үүссэн 50,925,590 төгрөгийн татварын өрийн үүргийн харилцааг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба зохигчид энэ талаар харилцан маргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу улсын байцаагчийн актаар тогтоогдсон 58,893,579.60 төгрөгийг эс зөвшөөрч, энэхүү акт тогтоогдсон НӨАТ-ын падаанууд нь 2015 оны 03 сард шийдвэрлэгдсэн шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн татварын өр тогтоогдсон падаанууд байдаг. Өөрөөр хэлбэл ижил падаануудад 2 удаа акт тогтоосон гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. Гэвч хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 240012307 тоот улсын байцаагчийн актад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, акт хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хх-ийн 221-225 дугаар тал/. Иймд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг татварын улсын байцаагчийн актад дурдсан дүн болох 58,893,579.60 төгрөгийн хэмжээгээр хангах нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасантай нийцэж байна.

Түүнчлэн хариуцагч Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 264,000 төгрөгийн өр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15,505,909 төгрөгийн өр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн 70,314.60 төгрөгийн өрийг тухайн татварын тайлант хугацаанд буюу 2015 онд орлого олж байгаагүй, Х тайлан гаргаж байсан тул эдгээр өрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна. Гэвч хүсэлт гаргагчийн гаргасан 2015 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 70,314.60 төгрөгийн үлдэгдэлтэй гарч уг дүн 2016 оны 04 дүгээр улирлыг дуусталх хугацаанд хэвээр байжээ /хх-ийн 30, 42, 45, 48, 51, 236 дугаар тал/. Түүнчлэн Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 264,000 төгрөгийн өр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 15,505,909 төгрөгийн өрийн үлдэгдэл 2017 оны 1 дүгээр улирлын тухайн төрлийн татварын тайлангаар тус тус тогтоогдож байна /хх-ийн 239,243 дугаар тал/

Иймд дээр дурдсан үйл баримтад тулгуурлан Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч ИЖЭЭ-аас 74,733,803.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгох нь зүйтэй байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 50,925,591 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                  II.Нэхэмжлэгч О.Мөнхсайхан хариуцагч ИЖЭЭ-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч шүүхэд гаргасан өр төлбөрийн талаарх мэдээлэлдээ нэхэмжлэгч О.Мөнхсайханаас зээлдэж авсан 30,000,000 төгрөгийн өр төлбөрийг дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч тус зээлийн гэрээг компанийн захирал Р.Эрдэнэбаяртай хувь хүн, иргэнийх нь хувьд байгуулаагүй, харин компанид зээлдүүлсэн тухай тайлбарыг шүүхэд тодорхой гаргасан болно. Хавтаст хэргийн 308 дугаар талд нэхэмжлэгчээс гаргасан баримт болох Р.Эрдэнэбаяр гарын үсэг зурж компанийн тамга дарсан баримтад Р.Эрдэнэбаяр, С.Ганчимэг нарт 30,000,000 төгрөгийг гурван хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн тухай дурдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх энэхүү баримтад ИЖЭЭ-ийн тамга дарагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь иргэн Р.Эрдэнэбаяртай бус ИЖЭЭ-тай гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нэг талаас зээлдүүлэгч О.Мөнхсайхан, нөгөө талаас зээлдэгч ИЖЭЭ, мөн иргэн С.Ганчимэг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай, үндсэн үүргийн 3 хувь буюу нэг сард 900,000 төгрөгийн хүүтэй байгуулагджээ. Талууд хүүгийн тухай тохиролцоог бичгээр хийсэн нь хавтаст хэргийн 308 дагуур талд авагдсан баримтаас тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 5,400,000 төгрөг буюу 6 сарын хүү нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ 3 сарын хугацаатай, гэрээг бичгээр харилцан тохиролцож сунгасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайн хэрэгт авагдсан баримтаас үзвэл тус зээлийн гэрээний хувьд ИЖЭЭ нь иргэн С.Ганчимэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэстэй байна. Иймд Иргэний хуулийн 242.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ИЖЭЭ-аас шаардан нэхэмжлэх эрхтэй байна.

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу хариуцагч ИЖЭЭ-аас 32,700,000 төгрөгийг гаргуулж нэхэжлэгч О.Мөнхсайханд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

4.  Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс хэрэг гүйцэтгэгч хариуцагч ИЖЭЭ-ийн Хас банкинд эзэмшдэг 5000847814 тоот харилцах дансны хуулгаар харагдсан гүйлгээ тус бүрийг шалгаагүй нь түүний дүгнэлт үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан. Харин хэрэг гүйцэтгэгч тус дансны хуулгаар авагдсан гүйлгээ нь огнооны хувьд Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хугацаанд үл хамаарахаар байх учир гүйлгээ тус бүрийг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаагүй, түүнчлэн татварын хэлтэс нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн дансыг хаах битүүмжлэх арга хэмжээ авах боломжтой байсан тухай тайлбарлаж байна.

Хавтаст хэргийн 96-107 дугаар талд хүсэлт гаргагч ИЖЭЭ-ийн Хас банк дахь 5000847814 тоот харилцах дансны 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хоорондох хугацааны гүйлгээний хуулга авагджээ. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж болох хамгийн урт хугацаа буюу Дампуурлын хэрэг үүсгэхээс өмнөх 2 жилийн хугацаа /2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр/-ны доторх зарлагын гүйлгээг шалгаж үзвэл гүйлгээний утга тодорхойгүй 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий дараах 48 удаагийн зарлагын гүйлгээ байна. Үүнд:

1)    2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн интернет банкаар хийсэн 1,400,000 төгрөгийн гүйлгээ

2)    2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дээгийд гэх утга бүхий интернет банкаар хийсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ

3)    2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зарлага гэх утга бүхий интернет банкаар хийсэн 2,810,000 төгрөгийн гүйлгээ

4)    2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зарлага гэх утга бүхий Хас банкны Сансар салбар-133-аар хийсэн 34,490,000 төгрөгийн гүйлгээ

5)    2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлэг гэх утга бүхий 31,390,000 төгрөгийн гүйлгээ

6)    2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Мо Эн Ко гэсэн утга бүхий интернет банкаар хийсэн 1,950,000 төгрөгийн гүйлгээ,

7)    2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шалгалт гэх утга бүхий интернет банкаар хийсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ,

8)    2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хас гэсэн утга бүхий 2,530,000 төгрөгийн интернет банкаар хийсэн гүйлгээ

9)    2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн орлого гэх утга бүхий 1,100,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

10) 2015 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн зарлага гэрс гэсэн утга бүхий 1,450,000 төгрөгийн интернет банкаар хийсэн гүйлгээ

11) 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн IMC гэсэн утга бүхий интернет банкаар хийсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ

12) 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хас-с гэсэн утга бүхий 1,150,000 төгрөгийн интернет банкаар хийсэн гүйлгээ

13) 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 3,600,000 төгрөгөөр хийсэн интернет банкны гүйлгээ

14) 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 1,150,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

15) 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр FVSP гэсэн утга бүхий 1,130,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

16) 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орлого гэсэн утга бүхий 1,500,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

17) 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эгч-с гэсэн утга бүхий 1,200,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

18) 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 2,900,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

19) 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 2,160,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

20) 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Эбагаас цоожны үнэ гэсэн утга бүхий 4,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

21) 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр гэсэн утга бүхий 1,000,000 төгрөгийн гүйлгээ

22) 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 1,739,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

23) 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 2,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

24) 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Эбагаас гэсэн утга бүхий 3,610,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

25) 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр гэсэн утга бүхий 2,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

26) 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр гэсэн утга бүхий 1,900,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

27) 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн MCS Coca cola гэсэн утга бүхий 1,940,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

28) 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 08-ны өдрүүдэд хийгдсэн 6 удаагийн тус бүр 5,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

29) 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 2,640,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

30) 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орлгого гэсэн утга бүхий 3,250,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

31) 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 1,630,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

32) 2015 оны 09 дүгээр сарыг 09-10 ны өдрүүдэд хийгдсэн 3 удаагийн тус бүр 5,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

33) 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орлого гэсэн утга бүхий 1,300,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

34) 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орлого гэсэн утга бүхий 2,470,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

35) 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орлого хасбанк гэсэн утга бүхий 3,370,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

36) 2015 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн орлого гэсэн утга бүхий 1,550,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

37) 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 1,480,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

38) 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 1,250,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

39) 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн орлого гэсэн утга бүхий 1,955,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

40) 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орлого гэсэн утга бүхий 5,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

41) 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орлого гэсэн утга бүхий 3,850,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

42) 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 1,700,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

43) 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 1,500,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

44) 2015 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн орлого эр болон орлого гэсэн утга бүхий 4 удаагийн тус бүр 5,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

45) 2015 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн орлого гэсэн утга бүхий 4,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

46) 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн орлого гэсэн утга бүхий 3,000,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

47) 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн орлого гэсэн утга бүхий 1,660,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

48) 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн орлого эмнэ гэсэн утга бүхий 2,830,000 төгрөгийн интернет банкны гүйлгээ

Дээрх зарлагын гүйлгээнүүдийн утга тодорхойгүй, чухам ямар хэлцлийн үндсэн дээр хэн гэх этгээдэд шилжүүлэг хийсэн нь мэдэгдэхгүй байна. Иймд эдгээр болон бусад гүйлгээг Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан этгээдэд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх тухай гэрээ хэлцлийн үндсэн дээр хийсэн эсэхийг хэрэг гүйцэтгэгч тодорхойлж холбогдох журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ ... Хэдийгээр төлбөрөө авч эхэлсэн ч эмчилгээ болон банкны үндсэн төлбөр болон хүү, хувь хүмүүсээс авсан өр зээл, татварын өр, хувийн амьдралын зайлшгүй хэрэгцээ зэрэгт өнөөдрийг хүртэл төлж дуусахааргүй их хэмжээний өр төлбөрт давхар давхар орсон. ... гэж дурдсан байх ба дээр дурдсан компанийн хөрөнгийн зарлагын гүйлгээнд орлого эмнэ гэх утга бүхий гүйлгээнүүд нилээд хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч хувийн хэрэгцээндээ компанийн хөрөнгийг ашигласан байх нөхцөл байдал байхыг үгүйсгэхээргүй байна. Иймд энэ асуудлыг дампуурлын хэргийн хоёр дахь үндсэн шат болох татан буулгах ажиллагааны явцад сайтар судлан тогтоож, хуваарилагдах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг нягтлах шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.

Харин хэрэг гүйцэтгэгч дээрх арга хэмжээг төлбөрийн чадваргүйдлийг тогтоож, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үе шатанд хэрэгжүүлээгүй явдал нь Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх тус шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Учир нь тус хэргийн хувьд холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох арга хэмжээг дампуурлын хэргийн татан буулгах үе шатанд хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал, Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу шүүх хариуцагчийн татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш ч мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн асуудлыг холбогдох журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандах хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг нь хэвээр хадгалагддаг. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д холбогдох этгээдүүд дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг ирүүлээгүй, төлөвлөгөөг ирүүлсэн боловч түүнийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх 3 үндэслэлээр шүүх төлбөрийн чадваргүй болсон хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах ажиллагааг эхлүүлэхээр заасан. Эдгээр нөхцөл байдлын аль нэг нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн хувьд бүрдсэн бол шүүх дампуурлын ажиллагааг хянан шийдвэрлэх үндэслэлтэй билээ.

Иймд дээрх болон холбогдох хугацаанд хамарсан бусад гүйлгээг нягтлан судалж Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гүйлгээ байж болох эсэхийг тодорхойлж холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэн хуваарилагдах мөнгөн хөрөнгийг бүрдүүлж энэ тухай шүүхэд ирүүлэх тайландаа тусгахыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Дансны хуулгад дээрх 2 жилд хамаарч болох харьцангуй олон зарлагын гүйлгээ байх тул 1,000,000 төгрөгөөс дээш дүнтэйг жишээ болгон түүвэрлэсэн бөгөөд энэ нь хэрэг гүйцэтгэгчид даалгасан энэхүү үүргийг хэрэгжүүлэх хүрээ хязгаарыг тогтоосон хэрэг биш юм.

5.  Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах үндэстэй бөгөөд хариуцагч ИЖЭЭ-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна. Хариуцагч ИЖЭЭ-ийг татан буулгах ажиллагаа гэдэг нь дээр дурдсанчлан Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шилжүүлэн авсан хэрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг захиран зарцуулах; мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах төлөвлөгөө боловсруулах, шаардлагатай бол гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах зэрэг ажиллагааг хамруулан ойлгох юм.

Дампуурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хариуцагчийг татан буулгах тухай ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэхийг нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ гэж заасан. Хариуцагч ИЖЭЭ-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас хариуцагч ИЖЭЭ-ийг татан буулгах ажиллагааг шүүхийн оролцоогүй явуулахаар шийдвэрлээгүй байна. Иймд эдгээр ажиллагааг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тухай тайлангаа хэрэг гүйцэтгэгч нь шүүхэд ирүүлснээр шүүх Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу хариуцагчийг татан буулгах ажиллагаа дуусгавар болгож, улмаар хариуцагчийг татан буугдсан талаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэн улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж байна.

6.  Хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан татан буулгах ажиллагааг хийж, шүүхэд тайланг ирүүлсний үндсэн дээр шүүхээс татан буулгах ажиллагаа дуусгавар болгож зохих эрхийн актийг гаргаснаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу хариуцагч нь хангагдаагүй үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, хариуцагчийн нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болох юм.

 

7.  Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагч ИЖЭЭ-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрх, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаас бусад эрхийг хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т зааснаар ИЖЭЭ /РД:5424887/-ийг дампуурсанд тооцож татан буулгасугай.

 

2.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ИЖЭЭ-аас 32,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хариуцагч ИЖЭЭ-аас 74,733,802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүгийн татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 50,925,591 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.    Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу ИЖЭЭ-ийн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.

 

5.    Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч ИЖЭЭ-ийн хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах; холбогдох гүйлгээг хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

6.    Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж, мөн зүйлийн 36.2.1, 36.2.2-т заасан үндэслэлээр холбогдох эрх зүйн актыг гаргаж татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг дурдсугай.

 

7.    Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу шүүх дампуурлын ажиллагааг дуусгавар болгосноор мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу ИЖЭЭ-нд холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагадаагүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай:

 

-Нэхэмжлэгч О.Мөнхсайханд зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх 32,700,000 төгрөг,

-Бт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн дагуу төлөх татварын өр 50,925,591 төгрөг,

- Нэхэмжлэгч Бт төлөх өр 74,733,802 төгрөг.

8.    Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-т заасны дагуу хариуцагч ИЖЭЭ-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэн тайлангаа ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

9.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Г.Золзаяа, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд нарт даалгасугай.

 

10.  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2158 тоот захирамжийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбарыг хавсаргасугай.

 

11.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагч ИЖЭЭ-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

12.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч О.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ИЖЭЭ-аас гаргуулж нэхэмжлэгч О.Мөнхсайханд олгохыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.

 

13.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

14.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА