2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00478

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00478

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 1, 23 тоот хаягт байрлах, Г******* ХХК /РД: *******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******,

Хэрэг гүйцэтгэгч А.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Г******* ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хүсэлт гаргагч Г******* ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 05 -ны өдөр зочид буудал, саун, душ, бассейны үйлчилгээ, газар тариалан, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, аялал жуулчлал, баар, зоогийн газрын үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдсан. Манай компани 2010 оноос эхэлж уул уурхайн катерингийн үйл ажиллагаа буюу уул уурхайн компанийн хөдөө орон нутагт байрлах кемпийг хоолоор хангах болон кемпийн үйл ажиллагаа, цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Г******* ХХК-ийн үйл ажиллагаа 2018 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахалаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул Г******* ХХК -ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна.

 

а. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан, мөн и-баримтаар баталгаажаагүй болон и-баримтгүй бараа, материал худалдан авсанаар татвараас хасагдах зардалд тооцогдоогүй, үүнээс үүдэж ашигтай харагдаж татвар ногдох орлого өндөр гаргасан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон.

 

б. Компанийн хөрөнгийн хэмжээ: 2021 оны 04 дүгээр улирлын байдлаар Г******* ХХК нь 858,600 төгрөгийн кассын үлдэгдэлтэй бөгөөд үүнээс өөр хөрөнгөгүй байна.

 

в. Компанийн өр төлбөрийн хэмжээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалаар Г******* ХХК-иас 26,677,070 төгрөгийг гаргуулан Б.Бид олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа бөгөөд одоо 19,677,070 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна. Мөн 2015 оноос 2021 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж Б 457,267,332 төгрөгийн татварын өр, Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,500,000 төгрөг, компани нь нийт 481,444,402 төгрөгийн өр төлбөртэй байна. Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд Г******* ХХК нь өөрийн хөрөнгийн -560.7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй байна. Г******* ХХК нь бусдаас авах авлагагүй болно. Хариуцагчид төлбөртэй этгээд байхгүй. Г******* ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийн дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүйгээр дампуурсанд тооцож татан буулгах тухай саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгийнхөө -560.7 хувьтай тэнцэх өртэй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж, татан буулгаж өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан шаардлагад болон шүүх хуралдаан итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******гийн гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ******* тоот регистрийн дугаартай Г******* ХХК танай шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэрэг үүсгүүлэх нэхэмжпэл гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Г******* XXК нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 8,389,287.85 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 214,731,731.58 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварын 224,414,047.45 төгрөгийн, нийт 447,535,066.88 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус Г******* ХХК-аас татварын өрийг гаргуулж өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан шаардлагад болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г******* ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2019 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлт төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 4,500,000 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна. Дээрх өр нь 2019 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй хуримтлуулсан шимтгэлийн өр болно. Шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болно. Иймд Г******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Хэрэг гүйцэтгэгч А.Э*******ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Г******* ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр зочид буудал, аялал жуулчлал, автомашины засвар үйлчилгээ, газар тариалан, саун, душ, бассейн үйлчилгээ, баар караоке, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 831,914,600 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Г******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 442,724,800.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 27.70 хувиас 29.39 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Г******* ХХК нь 2020 оноос өөрийн хөрөнгийн 27.7 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биөт болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32022/11768 дугаартай захирамжаар Г******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Г******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 оноос 350,724,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -455,073,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 326 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Г******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртөгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна. Г******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ бараа ажил үйлчилгээний өртөгийг алдаатай тооцоолж алдагдал хүлээж ашиггүй ажилласан, санхүүгийн мэдлэг дутуу байдлаас нэмэгдсэн өртөг шингээгүй, ажил, бараа үйлчилгээ худалдан авдаг байсан нь татвараас хасагдах орлогыг тооцуулах боломжгүй болгон татвар ногдох орлогыг өсгөсөн, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32022/08980 дугаар захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Г******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Х харилцах дансны үлдэгдэл 112,295 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно.

 

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйп ажиплагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Г******* ХХК нь 2020 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гүйцэтгэгчээс Г******* ХХК-ийг дахин хөрөнгөжуулэх хусэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэв.

 

5. Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, санхүүгийн байдлын тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэрэлтэх бүртгэл аудит ХХК-ийн 2021 оны хараат бус аудиторын тайлан, Баталгаат тооцоолол аудит ХХК-ийн 2021 оны хараат бус аудиторын тайланг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 477 тоот лавлагаа, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/3039 тоот лавлагаа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1714 тоот лавлагаа, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04/911 тоот лавлагаа, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01-3/1534 тоот лавлагаа, Хас банк ХХК-ийн 2022 оны 56/3045 тоот лавлагаа, Хаан банк ХХК-ийн 2022 оны 29/3727 тоот лавлагаа, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 6/3432 тоот лавлагаа, Ариг банк ХХК-ийн 2022 оны 5036 тоот лавлагаа, Богд банк ХХК-ийн 2022 оны 05/4666 тоот лавлагаа, Капитрон банк ХХК-ийн 2022 оны 311 тоот лавлагаа, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн 2022 оны 01/03-3803 тоот лавлагаа, Чингис хаан банк ХХК-ийн 2022 оны ВХ/681 тоот лавлагаа, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 18/2746 тоот лавлагаа, Голомт банк ХХК-ийн 2022 оны 14/хх//03-1594 тоот лавлагаа, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 0108/2852 тоот лавлагаа, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 14/202 тоот лавлагаа, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 19/647 тоот лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 21/207 тоот лавлагаа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 15/1002 тоот лавлагаа, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 18/406 тоот лавлагаа, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 24/292 тоот лавлагаа, Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 22/381 тоот лавлагаа, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 23/471 тоот лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6/7795 тоот, 10/7845 тоот лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулжээ.

 

Шүүх хүсэлт, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Г******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

3. Хариуцагч Г******* ХХК нь дараахь байдлаар хүсэлтийн үндэслэлээ тайлбарлажээ. Үүнд, Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан, мөн и-баримтаар баталгаажаагүй болон и-баримтгуй бараа, материал худалдан авсанаар татвараас хасагдах зардалд тооцогдоогүй, үүнээс үүдэж ашигтай харагдаж татвар ногдох орлого өндөр гаргасан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон. 2021 оны 04 дүгээр улирлын байдлаар Г******* ХХК нь 858,600 төгрөгийн кассын үлдэгдэлтэй бөгөөд үүнээс өөр хөрөнгөгүй байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалаар Г******* ХХК-иас 26,677,070 төгрөгийг гаргуулан Б.Бид олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа бөгөөд одоо 19,677,070 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна. Мөн 2015 оноос 2021 оны хооронд үүссэн татварын өр хуримтлагдаж Б 457,267,332 төгрөгийн татварын өр, Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 4,500,000 төгрөг, компани нь нийт 481,444,402 төгрөгийн өр төлбөртэй байна. Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд Г******* ХХК нь өөрийн хөрөнгийн -560.7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй байна. Г******* ХХК нь бусдаас авах авлагагүй болно. Хариуцагчид төлбөртэй этгээд байхгүй. Г******* ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийн дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүйгээр дампуурсанд тооцож татан буулгах тухай саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгийнхөө -560.7 хувьтай тэнцэх өртэй гэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгч А.Э******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4 тоот дүгнэлт гаргахдаа төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загвар буюу санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэжээ. Үүнд: Г******* ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 гишүүнтэйгээр зочид буудал, аялал жуулчлал, автомашины засвар үйлчилгээ, газар тариалан, саун, душ, бассейн үйлчилгээ, баар караоке, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 831,914,600 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Г******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 442,724,800.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн 27.70 хувиас 29.39 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Г******* ХХК нь 2020 оноос өөрийн хөрөнгийн 27.7 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биөт болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32022/11768 дугаартай захирамжаар Г******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Г******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 оноос 350,724,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -455,073,900 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 326 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2017 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Г******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Дэлхий нийтээр тархсан цар тахал коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртөгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна. Г******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ бараа ажил үйлчилгээний өртөгийг алдаатай тооцоолж алдагдал хүлээж ашиггүй ажилласан, санхүүгийн мэдлэг дутуу байдлаас нэмэгдсэн өртөг шингээгүй, ажил, бараа үйлчилгээ худалдан авдаг байсан нь татвараас хасагдах орлогыг тооцуулах боломжгүй болгон татвар ногдох орлогыг өсгөсөн, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32022/08980 дугаар захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Г******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Х харилцах дансны үлдэгдэл 112,295 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно.

 

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйп ажиплагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чаадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Г******* ХХК нь 2020 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжпэгч, хэрэг гуйцэтгэгчээс Г******* ХХК-ийг дахин хөрөнгөжуулэх хусэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

5. Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хариуцагч Г******* ХХК нь төлбөрийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгах нь санал оруулж байна гэх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г******* ХХК-ийн санхүүгийн тайлан, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч нь 2017 онд 360,473,800 төгрөгийн, 2018 онд 207,099,500 төгрөгийн, 2019 онд 31,520,100 төгрөгийн, 2020 онд 650,826,600 төгрөгийн, 2021 онд 1,870,266,700 төгрөгийн борлуулалтын орлого олсон байх бөгөөд эдгээр их хэмжээний орлогыг хэрхэн юунд зарцуулсан, эдгээр орлогоос ямар шалтгаанаар татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, бусдад төлөх өр төлбөрийг төлөөгүй шалтгаан нөхцлийг тогтоогоогүй. Мөн хариуцагчийн ... и-баримтаар баталгаажаагүй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдаж авсан гэх тайлбар үндэслэлгүй, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 447,535,066.88 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Г******* XXК нь цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын 8,389,287.85 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 214,731,731.58 төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татварын 224,414,047.45 төгрөгийн, нийт 447,535,066.88 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус Г******* ХХК-аас татварын өрийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ. Татварын хэлтсийн шаардлага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, мөн 16.1.1тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.4, 18.6.5, 18.6.7, 18.6.8-д заасан орлогод ногдох албан татварыг суутган төлөгч ногдуулж, суутгана, мөн 24.5Суутган ногдуулсан албан татварыг ажлын 10 өдрийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасантай нийцсэн, хариуцагч энэ талаар маргахгүй байх тул хариуцагч Г******* ХХК-иас татварын өр төлбөрт 447,535,066.88 төгрөгийг гаргуулах Б олгох нь зүйтэй.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчаас 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2019 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлт төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 4,500,000 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна. Дээрх өр нь 2019 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй хуримтлуулсан шимтгэлийн өр болно. Шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болно гэж тодорхойлжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн шаардлага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 1Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:, 1.1.-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасантай нийцсэн, хариуцагч энэ талаар маргахгүй байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай Г******* ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5-д зааснаар хариуцагч Г******* ХХК-иас 447,535,066.88 төгрөг гаргуулан Б, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч Г******* ХХК-иас 4,500,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус олгох нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Г******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5-д зааснаар хариуцагч Г******* ХХК-иас 447,535,066.88 төгрөг гаргуулан Б олгосугай.

 

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хариуцагч Г******* ХХК-иас 4,500,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР