| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03201/И |
| Дугаар | 183/ШШ2022/03535 |
| Огноо | 2022-11-29 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/03535
2022 оны 11 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2022/03535 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн *******,*******,******* тоот хаягт байрлах М******* ХХК /РД:/,
Дампуурсанд тооцож, татах буулгах тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт*******5*******92 500 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2*******,*******, хаягт оршин суух /-ийн нэхэмжлэлтэй,
Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******, хаягт байрлах Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 208 000 төгрөг гаргуулах тухай,
Нэхэмжлэгч: , тоотод байрлах С /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Татварын өр төлбөр 9 821 768.25 төгрөг гаргуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч П.А, нэхэмжлэгч Г.Агийн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн төлөөлөгч Ж.Д, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М******* ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай М******* ХХК нь 2020 онд өөрчлөн байгуулагдсан бөгөөд 2020 оноос Х ХХК-тай харилцан тохиролцож, Х төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хд баригдаж байгаа******* блок,, барилгын дотор заслын иж бүрэн ажил буюу суурийн бэлтгэл ажлаас эхлэн техникийн давхар хүртэлх ажлыг 100 хувь бараа материал болон ажлын хөлсийн хамт гүйцэтгэх, захиалагч буюу Х ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлс болох******* 800000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээгээр ажлын хөлсийг бэлэн бус (бартер) тооцооны хэлбэрээр Хы******* блокоос нийт 1670.32 м.кв талбай бүхий орон сууцуудыг 1 м.кв-ийг 2 275 000 төгрөгөөр тооцож төлөхөөр талууд тохиролцсон байсан боловч уг гэрээ цуцлагдаж, шүүх дээр маргалдан, хувьцаа эзэмшигч Л.Гантөмер хувийн шинж чанартай дарамт шахалтнаас болж өөртөө болон компанид маш их алдагдалтай Эвлэрлийн гэрээ байгуулсан ч гэсэн уг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, манай компанийг улам хүнд байдалд оруулсан. Ийнхүү манай компаний хувьд бараа материалын зардал болон ажлын хөлсөнд гаргасан зардлаа энэ ажлаас олж авч чадаагүйн улмаас маш их алдагдалд орж, ажилчид болон бусад туслан гүйцэтгэгч нартаа ажлын хөлсийг нь өгч чадахгүй болж, мөн Х ХХК орон сууцнуудыг давхардуулан борлуулснаас манайх өөрийн бартераар авсан орон сууцнуудаа борлуулсан хүмүүстээ байраа хүлээлгэж өгч чадахгүй болсон. Ингээд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа бөгөөд одоо бусдад төлөх нийт өр төлбөрийн хэмжээ 2,083,068,185 төгрөгт хүрсэн. Компанид эргэлтийн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй, мөн анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Г нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм. Энэ чигтээ үргэлжилбэл компаний татварын болон санхүүгийн тайлан тооцооны дарамт, татварын өр, ажилчдын цалингийн өр, орон сууц захиалагч нарын өр төлбөрийн дарамт улам ихсэж, компаний эзэн хувьцаа эзэмшигч Л.Г улам хүнд байдалд орж байна. Дампуурч татан буухгүй байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани орлого байхгүй, орлогогүй компани, хувьдаа хөрөнгөгүй хувьцаа эзэмшигчийн хувьд дампуурахгүй байх маш хүнд байна. Тиймээс хувьцаа эзэмшигч Л.Г нь бүх асуудлаа нэг мөр шийдэж, өр төлбөрийн асуудлаа цэгцлээд, цаашид компаниа үргэлжлүүлж, бизнесийн үйл ажиллагаа явуулах нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо байхгүй учир манай компанийг Дампуурлын тухай хуулийн 4.1. Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. хэмээн заасны дагуу дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэв
2. Нэхэмжлэгч Г.А нь М*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт*******5*******92 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Г. А би барилгын инженер мэргэжилтэй, 6 жилийн ажпын туршлагатай /виараа барилгын дотор ханын шавар, заслын ажил гүйцэтгэдэг ба ажлын ачааллаас хамаарч 12-20 хүний бүрэлдэхүүнтэй баригадаар ажил хийдэг. 2020 оны 8 сарын 15-ны өдөр М******* ХХК-тай Хан-уул дүүргийн 4 хорооны арцатын аманд барьж буй Хангарьд-2 хотхоны*******-р блок байрны дотор шаврын ажил гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх дугаартай гэрээг байгуулж ажлыг 2020 оны 8-р сарын 15/ны өдрөөс эхлэн давхар тус бүрийг 7-10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх буюу 9, 10 давхруудыг /1давхартаа 10н айлтай/ ханын шаврыг мкв-ыг 9 000 төгрөг, ариун цэврын өрөөний ханын шаврыг м2-ыг 7000 төгрөгөөр тооцон олгохоор мөн бараа материалаар таслалгүй хангаж, давхар бүрт материал хувиарлалт хийж гаргаж өгөн, өмнөх ажиллыг дуусган талбай цэварлэн хүлээлгэн өгч, ажиллах галбайн нөхцлийг бүрдүүлж хамтран ажиллахаар тохиролцсон. р давхрын ажил 1411мкв ханын шавар, 290мкв ариун цэврийн өрөөний шаврын ажлыг 2020 оны 8 сарын*******0-ны өдөр 100 хувь хийж гүйцэтгэн ерөнхий инженер Н.Б, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөнөөр давхрын ажлыг 9 сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллахад захиалагч тал болох М******* ХХК ажпын өмнөх ажпын дутуугаас болж мөн бараа материал нийлүүлэлтээс болж удаашран дундаасаа зогссонг байдалд орсон ба 10 сарын 15-ны өдрөөс гүйцэтгэлийг материал нийлүүлэлт эхлэхэд подём зогссон зөөврийн кран байхгүй, халаалт аваагүйн улмаас ажил хийгдэх боломжгүй болж 2020 оны 10 сарын 25 зогсон ба ханын шаврын 823 мкв, ариун цэврын өрөөний 208 мкв-ыг ерөнхий инженер Н.Б, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөн. Энэ ажил зогссон хооронд барилга дээр үлдээгээд явсан ажил хийж байсан бүх бригадуудын ажлын багаж хулгайд алдагдаж Яармагын Цагдаагийн 2 хэлтэсд гомдол гаргаж бүгд бүртгүүлсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ажпын урьдчилгаа хөлс болон нэгч удаа гүйцэтгэлийн мөнгө одоог хүртэл аваагүй . Иймд ажлын хөлс болох 9 давхрын 14 731 000 төгрөг, 10 давхрын 8 864 000 төгрөг нийт 23 595 000 төгрөг, гэрээний 6.2-д зааснаар 0,5%-иар*******35 хоногийн алданги тооцвол******* 952 162 500 төгрөг боловч хуулийн дагуу 0,5% 11 797 500 төгрөг, нийт*******5*******92 500 төгрөгийг М******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч С.М нь М******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:
Миний нөхрийн танил М******* ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч н.Г нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд Хан-Уул дүүргийн нэгдсэн шинэ эмнэлгийн урд талд 13 давхар орон сууц барьж байгаа гэж хэлсэн. Тэгээд очиж байрыг нь үзээд бартерийн наймаа хийнэ гэхээр нь Хан-Уул дүүргийн , өрөөө орон сууцыг нийт 135 225 000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрт харилцан тохиролцож*******3 мкв-ийн диаметрийн амсартай, 80 гр хэмжээтэй улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан ултай, зааны ясан халбагатай, их гарын хаш хөөргийг 120 000 000 төгрөгт, мөн 17 см-ын амсартай, 17 лан мөнгө орсон Д хийцийн том аяга 1 ширхэг, 13 см-ын амсартай, 13 лан мөнгө орсон Д хийцийн дунд аяга******* ширхэг, нийт 4 ширхэг мөнгөн аягыг нийт 15 225 000 төгрөгт тооцон тус тус Гт хүлээлгэн өгсөн. М******* ХХК-ийн барьж байгаа орон сууц нь өнөөдөр ашиглалтанд орсон хэдий ч манай захиалгын гэрээнд заасан Е загварын блок болон барилга, өрөө байдаггүй гэж хэлсэн. Мөн М******* ХХК-аас 135 225 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч Монголын торгоны ХХК-д холбогдуулан 11 208 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Манай компани М******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан О ХХК-ийн Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. хороонд төлөвлөж буй оффис болон үйлчилгээний зориулалт бүхий барилгын Эргийн хамгаалалтын өрмийн ажлыг нийт 19 008 000 төгрөгөөр хийхээр болсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс нийт 7 800 000 төгрөг төлсөн. Энэ нь манай компаний дансаар 2021 оны 04-р сарын 09 болон 04 дүгээр сарын 12-ны өдөр орсон болно. Бид гэрээнд заасны дагуу ажлаа дуусгаад, хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөө авах байтап өнөөдрийн хүртэл ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна. Иймд манай компаний ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангуулж үлдэгдэл 11 208 000 төгрөгийг М******* ХХК-иас гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч С нь М******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 9*******50 130.48 төгрөг гаргуулахаар шаардсныг нэмэгдүүлж, 9 821 768.25 төгрөг болгож ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд
Татвар төлөгчийн дугаартай М******* ХХК нь 2002 онд байгуулагдсан төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус компаний өр төлбөр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар 9*******50 130.48 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2016 оноос үүссэн Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 6 047 051.25 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 862.23 төгрөг, Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 1 785 000 төгрөг, Зам ашигласны төлбөр 1,390,000.00 төгрөг, Агаарын бохирдлын төлбөр 126 217 төгрөгийн өрийг төлж барагдуулаагүй байна. Мөн Автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 2022 оных 471 637.77 төгрөг байгаа бөгөөд нийт 9 821 768.25 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө., 55 дугаар зүйлийн 55.1.1 татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй; гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэв.
6. Хэрэг гүйцэтгэгч А.Эын дүгнэлтэнд: Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт: М******* ХХК нь Улсын бүртгэлийн дугаартай, регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******,,*******ны******* тоотод байрлаж ажиллахаар 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК хэлбэрээр /Монгол, Хятад хоёр хүний өмч/ гадаад худалдаа, барилгынзасвар хийх, худалданы зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100 000 америк долларын дүрмийн сантайгаар байгуулагсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр компанийг өөрчлөн байгуулсныг, дүрмийн сан 150 000 000 төгрөг болсныг, хувьцаа эзэмшигчийн тоот 1 болж өөрчлөгдсөнийг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоот 2 болж өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгэжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Нямдаваагийн Баасандорж ба дүрмийн сангийн 75 000 000 төгрөгөөр 50 хувийг Ц.Г, 75 000 000 төгрөгөөр 50 хувийг Ч.Эрдэнэд эзэмшдэг байна. М******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2010-2013, 2020-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2010-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 846 518 000 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1 736.59 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнхцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрйн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус компани нь 2020 оноос өөрийн хөрөнгийн -1356.79 хувьтай тэнхцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. ТУс компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2020 онд үүссэн байх ба 2020 онд -198 774 400 төгрөг, 2021 онд -198 748 400 төгрөгийн тус тус алдангитай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох нэг үндэслэл болжээ. Тус компани нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрэ байгуулж, Хан-Уул дүүргийн , Хангарьд сити 2 хотхоны******* блокийн барилгын дотоод заслыг иж бүрэн хариуцах, ажлын хөлсөнд******* 800 000 000 төгрөгийг бартераар орон сууцаар авчхудалдахаар гэрээ байгуулсан боловч захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаар М******* ХХК нь ажлын хөлсөө авч чадаагүйгээр ажил гүйцэтгэхэд гарсан зардал, үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь М******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ. М******* ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нсанхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цагтухай нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх тал дээр нэгэн баг болж ажиллаж чадаагүй, гүйцэтгэх удирдлагын баг болон хувь эзэмшигч нарын хоорондын үл ойлголцол нь компанийн үйл ажиллагааг зогсоох, улмаар ажил гүйцэтгэлийн гэрээг дүгэнэхэд шаардагдах гүйцэтгэлийн төсөв, баримт бичгүүдийн иж бүрдлийг дутуу гаргаж өгөх зэрэг дотоод зөрчилдөөн нь компанийн төлбөрийн чадваргүй болох, авлагаа барагдуулж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүргэхэд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн талаар: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаантай байгаа тохолдолд Дампуурлын тухай хуулийн 12.1.5 дахь хэсэгт ч шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дамдуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Нэхэмжлэгчдийн хурлаар Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг,*******8 дугаар зүйлийн*******8.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцосон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болохыг хуралд оролцосн нэхэмжлэгчийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн. Дампуурлын тухай хуулийн Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн тайлан, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус М******* ХХК нь 2020 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүлээгүй тул мөн хуулийн*******3.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуацгчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн*******3.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн******* үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийн дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлынтухай хуулийн*******5-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Хэрэг гүйцэтгэгч миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй эрх зүйч, хуульч өмгөөлөгч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй болно гэв.
7. Хүсэлт гаргагчаас хавтаст хэрэгт эд хөрөнгийн бүртгэлийн тухай лавлагаа, нэхэмжлэл, 2021.8.06-ны өдрийн 2021/01 дүгээр эвлэрлийн гэрээ, 2020.04.16-ны өдрийн АГГ-20/03 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2020.04.23-ны өдрийн ЗГ-20/13 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, өр төлбөрийн жагсаалт, Хангарьд сити 2 хотхоны гүйцэтгэлийн өр төлбөрүүд, 2021 оны******* дугаар улирлын цалингийн өглөгийн үлдэгдлийн тооцоо, орон сууц захиалагч нартай холбоотой өр төлбөрүүд, 2020 оны жилийн санхүүгийн тайлан, аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022 оны 2-р улирлын Санхүүгийн тайлан /хх-7-45/
8. Нэхэмжлэгч Г.Агаас хавтаст хэрэгт заслын ажил гүйцэтгэсэн акт, нэхэмжлэх, зураг төсөл, 2020.08.15-ны өдрийн 015 дугар барилгын дотор ханын шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2021.11.04-ний өдрийн 10275 дугаар захирамж, зураг, 2021.09.03-ны өдрийн итгэмжлэл /хх-154-165, 200/,
9. Нэхэмжлэгч С.Маас хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, 2020.04.24-ний өдрийн орон сууцны захиалгын гэрээ, /хх-168-174/
10. Нэхэмжлэгч Х ХХК-иас хавтаст хэрэгт дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.04.07-ны өдрийн эргийн хамгаалалт ажил гүйцэтгэх гэрээ, /хх-176-183/,
11. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс хавтаст хэрэгт хуулийн этгээдийн лавлагаа, нэхэмжлэх, татварын өрийн тооцоолол, татварын өрийн мэдээлэл, мэдэгдэл, 2021.02.26-ны өдрийн Б/151 дүгээр тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх-187-/
12. Шүүхийн журмаар хавтаст хэрэгт 2021.10.27-ны өдрийн 17/2678 дугаар албан бичиг, 2021.10.28-ны өдрийн 5/9329 дүгээр албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 671 дүгээр лавлагаа, 2021.11.01-ний өдрийн Б-10/762 дугаар албан бичиг, 2021.10.26-ны өдрийн 16/2164 дүгээр албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 4-179/20900 дүгээр албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 21290775 дугаар хувийн хэрэг, 2021.10.25-ны өдрийн*******/3535 дугаар албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 2/1459 дүгээр албан бичиг, 2021.10.29-ний өдрийн Н/1869 дүгээр албан бичиг, 2021.10.28-ны өдрийн 12/2535 дугаар албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 14/хх/03-1312 дугаар албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 585 дугаар албан бичиг, 2021.10.27-ны өдрийн 7804 дүгээр албан бичиг, 2021.10.26-ны өдрийн 10177 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 6/7714 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 14/2425 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 01-06/6787 тоот албан бичиг, 2021.10.29-ний өдрийн 19/1886 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 11/452 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 01/03-7722 тоот албан бичиг, 2021.11.02-ны өдрийн 05/7105 тоот албан бичиг, 2021.11.09-ний өдрийн 14/2451 тоот албан бичиг, 2021.11.10-ны өдрийн 4/872 тоот албан бичиг, 2021.11.01-ний өдрийн 026/5310 тоот албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 18/1864 тоот албан бичиг, 2021.11.6-ны өдрийн 20/1496 тоот албан бичиг, 2021.11.11-ний өдрийн 56/3730 тоот албан бичиг, 2021.12.22-ны өдрийн 01/3476 дугаар албан бичиг, /хх-127, 129-131, 144-149/, 2022.10.04-ний өдрийн Нэхэмжлэгчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудал, саналын хуудсууд, шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч М******* ХХК нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:
Компанид эргэлтийн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй, мөн анх компанийг шилжүүлж байгуулсан хувьцаа эзэмшигч Л.Г нь 65 нас хүрсэн, бие муутай, цаашид бизнесийн үйл ажиллагаанд оролцож, уг компанийг авч явж үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд дахин хөрөнгөжүүлэх нас бие, хөрөнгө мөнгө, боломж бололцоо, чадвар байхгүй учраас ийнхүү компаниа татан буулгахыг хүсэж байгаа юм. Энэ чигтээ үргэлжилбэл компанийн татварын болон санхүүгийн тайлан тооцооны дарамт, татварын өр, ажилчдын цалингийн өр, орон сууц захиалагч нарын өр төлбөрийн дарамт улам ихсэж, компаний эзэн хувьцаа эзэмшигч Л.Г улам хүнд байдалд орж байна. Дампуурч татан буухгүй байлаа гээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа компани орлого байхгүй, орлогогүй компани, хувьдаа хөрөнгөгүй хувьцаа эзэмшигчийн хувьд дампуурахгүй байх маш хүнд байна гэв.
2. Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч тал болох М******* ХХК ажпын өмнөх ажлын дутуугаас болж мөн бараа материал нийлүүлэлтээс болж удаашран дундаасаа зогсонги байдалд орсон ба 10 сарын 15-ны өдрөөс гүйцэтгэлийг материал нийлүүлэлт эхлэхэд подём зогссон, зөөврийн кран байхгүй, халаалт аваагүйн улмаас ажил хийгдэх боломжгүй болж 2020 оны 10 сарын 25-нд зогссон ба ханын шаврын 823 мкв, ариун цэврийн өрөөний 208 мкв-ыг ерөнхий инженер Н.Б, талбайн инженер нарт хүлээлгэн өгсөн. Энэ ажил зогссон хооронд барилга дээр үлдээгээд явсан ажил хийж байсан бүх бригадуудын ажлын багаж хулгайд алдагдаж Яармагын Цагдаагийн 2 хэлтэст гомдол гаргаж бүртгүүлсэн. Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд ажпын урьдчилгаа хөлс болгон нэг ч удаа гүйцэтгэлийн мөнгө одоог хүртэл аваагүй гэв.
3. Нэхэмжлэгч С.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М******* ХХК-ийн барьж байгаа орон сууц нь өнөөдөр ашиглалтанд орсон хэдий ч манай захиалгын гэрээнд заасан Е загварын блок болон барилга, өрөө байдаггүй гэж хэлсэн гэв.
4. Нэхэмжлэгч Х ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид гэрээнд заасны дагуу ажлаа дуусгаад, хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөө авах байтал өнөөдрийн хүртэл ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна гэв.
5. Нэхэмжлэгч С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Татварын алба татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажилбар хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэв.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
М******* ХХК нь 2002 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай ХХК хэлбэрээр /Монгол, Хятад хоёр хүний өмч/ гадаад худалдаа, барилгын засвар хийх, худалдааны зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 100 000 ам долларын дүрмийн сантайгаар байгуулагдсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр компанийг өөрчлөн байгуулсныг, дүрмийн сан 150 000 000 төгрөг болсныг, хувьцаа эзэмшигчийн тоо 1 болж өөрчлөгдсөнийг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөн байна. /хх-42/
Тухайн компани нь төслийн гүйцэтгэлийн өр 255 297 060 төгрөг, цалингийн өр 46 773*******41 төгрөг, татварын өр 9 821 768.25 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 16 914 538 төгрөг, гэрээний өр 1 756*******01 250 төгрөг, нэхэмжлэлийн өр 506 000 төгрөг, зураг зүйн төлбөрийн өр 850 000 төгрөг нийт 2 083 918 185 төгрөгийн өр төлбөртэй болох нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн акт, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, уг компанийн санхүүгийн тайлан болон бусад баримтуудаар тогтоогджээ.
М******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №250 дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад нэхэмжлэгч Г.А, С.М, Х ХХК, С нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түүнчлэн М******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 16 914 538 төгрөгийн өр төлбөртэй талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа хэдий ч тус хэлтэс нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт, нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16315 дугаар шүүгчийн захирамжаар А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.
Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлж, хүсэлт гаргагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцжээ.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд М******* ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтанд хийсэн дүгнэлтэд үндэслэн М******* ХХК нь 2021 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу М******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш*******0 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш М******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй.
Улмаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар М******* ХХК нь 2010-2013, 2020-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.
Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, М******* ХХК нь ажлын хөлсөө авч чадаагүйгээр ажил гүйцэтгэхэд гарсан зардал, үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь болжээ. М******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх тал дээр нэгэн баг болж ажиллаж чадаагүй, гүйцэтгэх удирдлагын баг болон хувь эзэмшигч нарын хоорондын үл ойлголцол нь компанийн үйл ажиллагааг зогсоох, улмаар ажил гүйцэтгэлийн гэрээг дүгнэхэд шаардагдах гүйцэтгэлийн төсөв, баримт бичгүүдийн иж бүрдлийг дутуу гаргаж өгөх зэрэг дотоод зөрчилдөөн нь компанийн төлбөрийн чадваргүй болох, авлагаа барагдуулж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүргэхэд нөлөөлсөн зэргээс төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ.
Иймд Дампуурлын тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.1-т заасны дагуу хариуцагч М******* ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
А. Нэхэмжлэгч Г.А нь М******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23 595 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, улмаар Г.А нь гэрээнд заасан ажлыг хийж, хүлээлгэж өгсөн байх ба хариуцагч М******* ХХК нь ажлын хөлсийг төлөөгүй гэх үндэслэлээр гэрээний үүрэгт болон алдангид нийт*******5*******92 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч алданги 11 797 500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23 595 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй.
Б. Нэхэмжлэгч С.М нь М******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 135 225 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн , өрөө орон сууцыг нийт 135 225 000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан байна. дээрх гэрээний дагуу М******* ХХК нь орон сууцыг шилжүүлэн өгөөгүй байх тул гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
В. Нэхэмжлэгч Х ХХК нь Монголын торгоны ХХК-д холбогдуулан 11 208 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн*******43 дугаар зүйлийн*******43.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж улмаар Х ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж, хүлээлгэж өгсөн байх ба хариуцагч М******* ХХК нь ажлын хөлсийг төлөөгүй байна. Иймд гэрээний үүрэгт 11 208 000 төгрөгийг Монгопын торгоны зам ХХК-иас гаргуулах нь үндэслэлтэй.
Г. Нэхэмжлэгч С нь М******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 9 821 768.25 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө. Гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д Татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэснээр хуулиар тогтоосон татварыг төлөх үүрэгтэй.
8. Хэрэгт авагдсан 2022.10.04-ний өдрийн М******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт нэхэмжлэгчдийн ээлжит хурлаас гарсан шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийн цалин, ажлын хөлсийг үр дүнгийн 15 хувьтай тэнцүү байхаар нэхэмжлэлийн саналын эрхийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн*******3 дугаар зүйлийн*******3.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,*******41 дүгээр зүйлийн*******41.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М******* ХХК-иас ажлын хөлс 23 595 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад, байрны төлбөрт төлсөн 135 225 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд, ажлын хөлс 11 208 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д, татварын өр 9 821 768.25 төгрөгийг гаргуулж С олгосугай.
3. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,*******3 дугаар зүйлийн*******3.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц М******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Эод шилжүүлсүгэй.
4. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3,*******5 дугаар зүйлийн*******5.1,*******8 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Эын ажлын хөлсийг үр дүнгийн 15 хувьтай тэнцүү байхаар тохиролцсон талуудын тохиролцоог баталж, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод хариуцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар М******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн*******34 915 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Г.Ад, нэхэмжлэгч С.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 834 075 төгрөгийг улсын орлогоос гаргуулан С.Мд, Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194 278 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Х ХХК-д тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ