Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01591

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01591

 

 

 

 

 

     

 

                                          Б.Энэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01922 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Эхариуцагч Н.М, Ц.Энарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 48 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, хариуцагч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Энь Ц.Энэр дээрх ... 999 м.кв газар дээр  барилга, байгууламж барих гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгийг Н.Мын данс руу шилжүүлсэн. Б.Этус газар дээр 10 давхар 80 айлын орон сууцны барилгын эх загвар зургийг “Цаст богд” ХХК-аар зуруулж, “Буурь хөрс” ХХК-аар хөрсний шинжилгээ хийлгэхээр төлөвлөж, ажлаа хөөцөлдөж, барилга баригдаж эхэлсэн. Энэ талаар Ц.Э, Н.М нарт хэлэхэд хүлээж бай, зохицуулна уулзана гэдэг хариу хэлдэг боловч маргаан үүсч эхэлсэн. Гэтэл тус газрын залгаа газарт Т.Цолмонтуяа 9 давхар орон сууцны барилга барьснаар Б.Эгазар дээрээ төлөвлөсөн барилгаа барих боломжгүй болсон. Хот тосгоны барилгажилтын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15 метрээс, 4 давхар бол 20 метрээс, 9-12 давхар бол 32-45 метрээс тус тус багагүй байх, мөн орон сууцны барилгын өрөөний цонхтой тууш болон хөндлөн талын хооронд 2-4 давхар бол 10 метр, 5-9 давхар бол 12-18 метр, 12-16 давхар бол 24-32 метрийн зайтай байх талаар барилга хоорондын стандарт зайн хэмжээг тогтоосон. Б.Эбарилгаа зэрэгцүүлэн барихад хоёр барилгын баруун хойд талын суурь хоорондоо 1 метрийн зайтай, зүүн хойд талын сууриар барилга давхцаж баригдах болно. Барилга барихаар төлөвлөж байсан газрын урд талд 4 дүгээр хорооллын үерийн усны далан суваг байрладаг тул барилгыг урагш нь сунгаж барих боломжгүй. Гэрээнд зааснаар Баянгол дүүргээс олгосон газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжтай газар эзэмших эрх болгон шилжүүлэх баримт бичгийг Ц.Энэрээр бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргад өгсөн боловч татгалзсан. Иймд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнээс татгалзаж, Ц.Э, Н.М нараас урьдчилгаа төлбөрт өгсөн 40 000 000 төгрөг, эскиз зураг 5 000 000 төгрөг, макет 700 000 төгрөг, хөрсний шинжилгээний 3 000 000 төгрөг, нийт 48 700 000 төгрөгийг гаргуулна. Гэрээний төлбөрийг хариуцагч Н.М авсан гэж зөвшөөрсөн тул хариуцагч Ц.Эт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Н.Мын тайлбарт: ... 999 м.кв газрыг Ц.Э нэр дээрээ авсан.  2019 оны 10, 11 дүгээр сараас газраа худалдахаар зар тавихад Н.Анхбаяр, Б.Энар уулзаж гэрээ байгуулахаар болсон. Эхлээд урьдчилгаанд 40 000 000 төгрөг өгөх, барилга баригдсаны дараа талбай багатай нэг өрөө орон сууц өгөх саналыг зөвшөөрч, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Газар дээр бүх хэмжилтээ хийж кадастрын компанийн дүгнэлт, газрын зураг, бичиг баримтыг эх хувиар нь Б.Эөгсөн. Нийслэлийн засаг даргын захирамжтай болсны дараа дараагийн ажлаа хийх талаар сануулж байсан. Нийслэлийн газрын албанд Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулах өргөдөл өгсөн боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийг 2020 оны 4 дүгээр сард газар шорооны ажил хийж эхлэхэд нь зохих зөвшөөрөл авах талаар хэлж байсан.  Т.Цбарилга барихад Мэргэжлийн хяналтын газар, Газрын албанаас шалгаад тухайн газрын орц, гарцыг гаргаж өгсөн. н.Анхбаяр анх уг газрын хойд талаар шугам явдаг гэж хэлж байсан. Урьдчилгаа 40 000 000 төгрөгийг дансаар авсан, Ц.Э мөнгө аваагүй гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Маас 40 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид 357 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Н.Мын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь тус газрыг худалдан авах гэж 3-4 сарын хугацаанд ярьж, барилга орон сууц барих бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр үнэ ханшаа тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахгүй цаг хугацаа алдсаны улмаас өнөөдөр газаргүй болох нөхцлийг бүрдүүлсэн. Иймд бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээний 4.2, 4.4, 5.2 дах заалт, мөн бусад нөхцөл дээр нэмэлтээр тусгагдсан Баянгол дүүргээс олгосон газар эзэмших эрхийг Нийслэлийн газар эзэмших эрх болгон шилжүүлэх үүргийг барилгын эрх эзэмшигч тал хүлээнэ гэсний дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нягтлан үзэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн тодруулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Н.М, Ц.Энарт холбогдуулан бусдын газар дээр барилга байгууламж барих гэрээнээс татгалзан, урьдчилгаанд төлсөн 40 000 000 төгрөг, эскиз зурагны 5 000 000 төгрөг, макетны 700 000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэсэн хөлс 3 000 000 төгрөг, нийт 48 700 000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Эт холбогдох нэхэмжлэлээс татгалзсан татгалзлыг шүүх баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Талуудын хооронд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бусдын газар дээр барилга, байгууламж барих гэрээ байгуулагдаж, хариуцагч Н.М нь Ц.Ээзэмшлийн Т.Ц999 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Эшилжүүлэх, нэхэмжлэгч нь уг газар дээр нийтийн орон сууцны барилга барих, газрын үнэд 400 000 000 төгрөг, үүнээс 200 000 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, үлдэгдэл 200 000 000 төгрөгийг барилга баригдаж дууссаны дараа төлөх, уг барилгаас 140 м.кв талбайтай 2 өрөө 3 орон сууцыг тооцож өгөх, газар эзэмших эрхийг Нийслэлийн газар эзэмших эрх болгон шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх7/

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Мд гэрээний урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээнд заасан газар дээр орон сууцны барилга барихаар төлөвлөсөн байсан боловч тус газартай залгаа газарт иргэн Т.Цолмонтуяа 9 давхар орон сууцны барилга барьснаар гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцааж авна” гэж тайлбарласан.

Талуудын бичгээр байгуулсан гэрээ, гэрээний агуулгын талаар амаар тохиролцсон гэх хүсэл зоригийн илэрхийлэл зөрүүтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.3.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, газар эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхийг олж авсан этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр тус тус зохицуулсан бөгөөд уг шаардлага хэрхэн биелэгдсэн нь тодорхойгүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад талуудын хоорондын бичгийн хэлцэл болон тохиролцооны агуулгыг тодруулаагүй байна. Эдгээрийг тодруулсны дараа гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Гэрээ цуцалж байгаа үндэслэл, гэрээг цуцалсантай холбоотой шаардах эрх үүсэх эсэх нь хүчин төгөлдөр гэрээнд хамааралтай бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус байгаа нөхцөлд түүнийг хэрхэн шийдвэрлэх арга хэрэгсэл нь өөр байна.

Шүүхээс хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг гэрээний 4.2, 4.4, 5.2 дах заалт болон бусад нөхцөл дээр нэмэлтээр тусгагдсан Баянгол дүүргээс олгосон газар эзэмших эрхийг Нийслэлийн газар эзэмших эрх болгон шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад “сөрөг нэхэмжлэл гаргана гэдгийг тайлбар бичиж өгнө гэж ойлгосон, шүүхээс эрх, үүрэг танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулсан” гэж тайлбарлаж байна. Хэргийн 30 дугаар талд авагдсан баримтаас харахад шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлах бус “танилцуулсан” баримтад гарын үсэг зуруулсан байна. Уг баримтад мөн шүүхээс явуулбал зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасан “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах”-ыг хэргийн оролцогчийн эрх, үүрэг мэтээр бичжээ. Иймд хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дээр дурдсан эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                              ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН                                                                                                             

                                                                                              А.МӨНХЗУЛ