Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01637

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01637

 

 

 

 

                                     Д.Ннэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Нхариуцагч Ж.А, Б.Онарт холбогдуулан гаргасан 67 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.О гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  хариуцагч Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Н нь Ж.Аын өмчлөлийн ...3 өрөө орон сууцыг 2017 оны 11 сарын 13-ны өдөр зээлээр худалдан авахаар Ж.Аын эхнэр Б.О гэрээ байгуулсан. Нийт 67 900 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг Д.Ннөхөр н.Дашзэвэг төлж дуусган орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч Ж.А, Б.Онар Р.Ахудалдсан байсан. Зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт байрны төлбөрийг төлж дуусгасны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Ннэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Ж.А, Б.Онарын Р.А байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, байрны өмчлөгчөөр Л.Нямцэцэгийг тогтоолгоно.  Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 67 900 000 төгрөгөөс Ж.Аоос 600 000 төгрөг, Б.О67 300 000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.Аын тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар гэрээний үндсэн дээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Ж.А, Д.Н нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Ж.А руу түрээсийн төлбөрт 600 000 төгрөг нь шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээнээс өмнө буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр 600 000 төгрөгийг Д.Нээс Ж.А руу шилжүүлсэн. Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэх эсэх асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Аод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.О тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Талууд гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлд заасны дагуу байгуулсан. Д.Н нь маргаан бүхий байрны өмчлөгч биш, Б.О гэрээ байгуулаагүй, байрны төлбөрийг Д.Нээс аваагүй. Хэрэв зээлийн гэрээ байгуулаад төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжилж байгаа бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлдүүлэгч зээлдэгчид эд хөрөнгийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэн өгөх шаардлагатай. Гэтэл энэ талаар нотлох баримт байхгүй. Р.А 3 өрөө байрыг түрээсэлж байсан гэж тайлбарладаг. Тиймээс Б.О холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Н, Б.Онарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.О67 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Ж.Аод холбогдох 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч Р.Ахолбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 680 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.О494 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний гэрээний дагуу шилжүүлсэн 67 300 000 төгрөгийг Б.Огаргуулах" гэж өөрчилсөн. Б.О, Ж.А нар, Д.Н, Б.Днар эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хүмүүс. Харин орон сууцыг худалдан авсан Р.А нь нэхэмжлэгч Д.Ннөхөр Б.Дийг таньдаг байсан. Нэхэмжлэгч Д.Ннөхөр Б.Днь БНСУ-д 2017 оноос эхлэн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа Монголд орон сууц худалдан авахаар Ж.Атой ярилцаж түүний өмчлөлийн ..3 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Б.ДБНСУ-д ажил хийж олсон мөнгөөрөө төлбөрийг цувуулан төлнө гэж тохирсон бөгөөд орон сууцны үнийг 90 400 000 төгрөгөөр тохирч сар бүр 3 768 750 төгрөг төлөх, төлбөрийг Д.Нээр дамжуулан хийдэг байсан. Тухайн үед Б.Днь БНСУ-д ажиллаж амьдарч байсан бөгөөд гэрээг биечлэн хийх боломжгүй байсан тул эхнэр Д.Нээрээ дамжуулан гэрээ байгуулж, төлбөрөө төлөхөөр болж 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нийт 67 300 000 төгрөгийг Б.О дансанд шилжүүлсэн боловч гэрээний 2.2-т заасан 2 жилийн хугацаанд бүх төлбөрөө төлөөгүй тул түрээсийн төлбөрийг хасч тооцоход 30 гаруй сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Сар бүр төлөх төлбөрөөс 500 000 төгрөг нь түрээсийн төлбөрт тооцогдож байсан учир 67 300 000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 13 000 000 төгрөгийг хасч, үлдэх 54 300 000 төгрөг дээр 30 000 000 төгрөг нэмж төлөх талаар хэлсэн. Б.Днь байр авах мөнгөний ихэнхийг нь Р.Агаас зээлдэн авсан, Р.А зээлдүүлсэн мөнгөө шаардаж байгаа учраас байраа авахаа больж Р.Агаас авсан мөнгөндөө тооцох санал тавина" гэж хэлсэн. Р.А уг саналыг нь зөвшөөрч, орон сууцны үлдэгдэл төлбөрийг Р.А төлж авахаар болсон. Б.ДР.А нар хоорондоо өр төлбөрийн асуудлаа шийдэж орон сууцыг Р.А авахаар болсон талаар Б.Дхэлсэн тул Ж.А 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Р.А 67 300 000 төгрөгийг оруулан тооцож зөвхөн үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг төлж орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ талаар Б.Дболон түүний эхнэр Д.Н нартай тохирсон байсан тул 30 000 000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулсан. Анх Б.Дорон сууц худалдан авахаар гэрээ байгуулж орон  сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан. Гэтэл гэрээний 2.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, Р.Аг орон сууцыг худалдан авах үед амьдарч байсан. Энэ талаар Р.А ...тухайн үед миний бие Ж.Аоос худалдан авсан орон сууцанд Б.Дгэр бүлийн хамт амьдарч байсан ба хүүхэд хотод сургуульдаа иртэл түрээс төлөөд сууж бай, ирэх үед чөлөөлж өгөөрэй гэж хэлж байлгасан, .... удаа дараа шаардахад байрнаас гарахгүй болохоор арга буюу шүүхэд хандан одоо албадан гаргуулах ажиллагаа явагдаж байна" гэж тайлбарласан. Харин Р.А уг тайлбарыг гаргахдаа хэзээ, хэрхэн анх орон сууцыг авах болсон, хэнээр дамжуулж холбогдсон, хэдэн төгрөгөөр худалдаж авсан, төлбөрөө хэзээ, хэрхэн төлж барагдуулсан, Б.Дийн авах гэж байсан орон сууцыг түүнд зээлдүүлсэн төлбөртөө тооцон улмаар үлдэгдэл төлбөрийг төлж дуусган авсан талаар дурдалгүй зөвхөн өөрт нь холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг эс зөвшөөрч гаргасан байдаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан Р.Агаас татгалзсан. Зохигчдын хэн нэгний хүсэлтээр Р.А болон Б.Днарыг гэрчээр асууснаар хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх, шүүх хэргийг бодитой, үнэн зөв, үндэслэл бүхий шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Б.ДЖ.А нар орон сууц худалдах, худалдан авахаар тохиролцон, гэрээг Д.Н, Б.Онараар дамжуулан байгуулж төлбөрийг өгч авдаг байсан нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн тохиолдолд нэгэнт Р.Ахудалдсан орон сууцны үнэд тооцогдсон 67 300 000 төгрөгийг Б.ОД.Нт буцаан гаргуулж олгох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай болно. 67 300 000 төгрөг нь Р.Агийн мөнгө учраас тэрээр орон сууцыг төлбөртөө тооцон авахаар болсон тухай Р.А, Б.Д, Д.Н, Ж.А, Б.Онар мэдэж байсан, харилцан хүлээн зөвшөөрч байсан. Энэ нь 2019 оны 12 дугаар сард орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Р.Ашилжүүлснээс хойш 2020 оны 9 дүгээр сард Д.Н орон сууц худалдан авахаар шилжүүлсэн мөнгөө авна гэж нэхэмжлэл гаргаж байгаагаас харагдана. Д.Н нь энэ бүхий байдлыг мэдсээр байж өөрийн нэрээр шилжүүлсэн 67 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь орон сууцаа 30 000 000 төгрөгт худалдан хохирч, харин Б.Д, Д.Н нар завшиж байна. Б.Д, Д.Н нар орон сууцыг авч чадаагүйн улмаас хоорондоо муудалцан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Р.А Ж.А нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг анх гаргаж байсан. Уг шаардлагыг Б.Дийн БНСУ-аас шилжүүлж байсан мөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд уг хөрөнгөөр худалдан авсан орон сууц гэр бүлийн эд хөрөнгөд хамаарна гэж үзэж гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н гэр бүл цуцлуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх Д.Н, Б.Днарын гэрлэлтийг цуцалсан. Р.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Н, Б.Днарын гэр бүл цуцлалт, эд хөрөнгийн маргаантай холбоотой баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байсан. Хэрэв хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, Д.Н Б.Днарын гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн, уг маргаанд талууд эд хөрөнгийн талаар хэрхэн мэдүүлж байсан, ямар баримтууд авагдсан, БНСУ-аас хоёр жилийн хугацаанд шилжүүлсэн мөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө үү эсвэл бусдын мөнгө байсан уу, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үзсэн тохиолдолд хэнд, хэрхэн хуваарилж шийдвэрлэсэн эсэх, 67 300 000 төгрөг Б.Дболон Д.Н нарын гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж тодорхойлогдсон тохиолдолд уг хөрөнгөөс шүүх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ Д.Нт хэдэн төгрөгийг хуваарилахаар болсон эсэх нь харагдах байсан. Эдгээрээс хамаарч хэрэг маргаан өөрөөр шийдвэрлэгдэх байсан. Мөн зохигчид шүүхэд зөвхөн үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүргээ санаатай биелүүлээгүйгээс Р.Ахудалдсан орон сууцны 67 300 000 төгрөгийг буцааж Д.Нт өгөхөөр болж байгаад гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгчийн 67 000 000 төгрөгийг авчихаад орон сууцыг өөр хүнд худалдвал залилангийн гэмт хэрэг болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Гэтэл нэхэмжлэгч уг 67 300 000 төгрөгийг Р.Агаас зээлдэн авч, зээлээ төлж чадахгүйд хүрч орон сууцыг шилжүүлэн өгснөө мэдсээр байж Б.Дтэй муудалцаж гэр бүлийн эд хөрөнгийн маргаан үүсгэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Маргааны үйл баримтын талаар Ж.А тайлбарласаар байтал шүүх эдгээр нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, тайлбартай холбогдуулан хэргийн үйл баримтыг тодруулж хэрэг маргааныг үнэн зөв шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын эд хөрөнгөө хэрхэн шийдвэрлүүлж байгаа талаарх баримтыг шүүхээс тодруулах хүсэлтийн дагуу тухайн баримтыг авч хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж гэр бүлийн эд хөрөнгөд 67 300 000 төгрөг хамаарч буй эсэхийг тодруулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дах хэсэгт нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, агуулгын хувьд хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Ж.А, Б.О, Р.А нарт холбогдуулан Э.А, Б.Онарын Р.А байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Ахолбогдох шаардлагаасаа татгалзан, нэхэмжлэлийн шаардлагаа Ж.Аоос 600 000 төгрөг, хариуцагч Б.О67 300 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч Д.Н .... 3 өрөө орон сууцыг 90 450 000 төгрөгөөр худалдан авч, 2 жилийн хугацаанд сар бүр 3 768 750 төгрөгөөр төлөх, төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцон, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Б.О гэрээ байгуулж, улмаар Б.О нийт 67 300 000 төгрөг шилжүүлсэн байна. Хариуцагч Ж.Аоос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Р.А уг орон сууцыг  30 000 000 төгрөгөөр худалдан авч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх4-38, 60-61/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Талуудын байгуулсан дээрх гэрээний агуулгаас харахад орон сууцны үнийг тодорхой графикийн дагуу хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохиролцсон байх ба үнийг хэсэгчлэн төлснөөр орон сууцыг худалдан борлуулах үнэ нэмэгдээгүй, “зээлээр” гэж үзэх онцлог шинж байхгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний хүрээнд зохицуулагдах боломжтой байна. Талууд төлбөрийг дараа төлөхөөр тохиролцох эрхийг хуулиар хаагаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.О холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж, 67 300 000 төгрөг төлсөн байтал хариуцагч нар Р.Ахудалдсан байсан, гэрээ анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул өгсөн мөнгөө буцааж авна ...” гэж тайлбарласныг хариуцагч Б.Оэс зөвшөөрч “... орон сууц Ж.Аын өмчлөлд бүртгэлтэй, 67 300 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан, Д.Н болон түүний нөхөр н.Дашзэвэг нар Р.Атөлөх зээлийн төлбөртөө тус орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож, Ж.А нь Р.А орон сууцны үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгт гэрээ байгуулсан” гэж, хариуцагч Ж.А “... нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэхгүй” гэж татгалзаж байна.

Нэхэмжлэгч тал орон сууцны өмчлөгч хариуцагч Ж.А байхад Б.О худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байхын зэрэгцээ уг гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.О67 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зөв.

Хариуцагч Ж.Аоос 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх “хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын хүрээнд шаардах эрхгүй, 600 000 төгрөгийг орон сууц худалдан авах гэрээ байгуулахаас өмнө түрээс гэж шилжүүлсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй болно.

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар оролцсон Р.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий орон сууцтай холбоотой буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Д.Ннэхэмжлэлтэй Б.Дт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэг шийдвэрлэгдсэн талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан болно. Тэрээр нэхэмжлэгч нь хариуцагч Р.Ахолбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш болно. Хариуцагч Б.О зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй болно. /хх73, 84/

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.Н, Б.Днарын гэр бүл цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн, уг хэрэгт Д.Нээс хариуцагч Б.О шилжүүлсэн 67 300 000 төгрөг нь түүний гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох эсэх нь нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Б.Онарын хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлээ буцаан авахтай холбоотой энэхүү маргаанд шууд хамааралгүй буюу хэрэгт ач холбогдолтой үйл баримт биш юм.

Харин хариуцагч Б.О, Ж.А нар маргаан бүхий орон сууцтай холбоотойгоор холбогдох этгээдэд нь шаардлага гаргахад энэхүү магадлал саад болохгүй.

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Р.Ахолбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх Р.Ахолбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэснийг залруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулийн дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад тухайлан шүүх тооцох агуулгаар тогтоох хэсэгт бичсэнийг шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулан залруулав.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О67 300 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нт олгож, хариуцагч Ж.Аод холбогдох 600 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нхариуцагч Р.Ахолбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Р.Ахолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                  А.МӨНХЗУЛ