Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01673

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01673

 

 

 

хххххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01756 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххх-ийн нэхэмжлэлтэй хариуцагчхххххх-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 156 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххххххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххххх шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний хариуцагч хххххх харилцан тохиролцож зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 80 000 000 төгрөгийг зээлсэн. Зээл 80 000 000 төгрөгийг олгохдоо 1 200 000 төгрөгийг зээлдэгч ххххххххххх бэлнээр олгож, 78 800 000 төгрөгийг зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түүний дүү Ж.Б ХААН банкны 50ххххххх тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүү 24 000 000 төгрөг, алданги 52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөгийг хариуцагч гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ххххххшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь би 80 000 000 төгрөгийг хүлээж аваагүй бөгөөд дүү Ж.Б дансанд шилжсэн тул уг зээлийг хариуцахгүй юм. Тиймээс зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг зээлийг Ж.Б хариуцах болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Х зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 156 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххххд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххнь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Ё.Хөмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,  155.м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххххххгээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг, 1 297 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.Х улсын тэмдэгтийн хураамжид 1 008 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххххххххд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас алданги 52 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг үндэслэн Ковид 19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл зэрэг бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, алдангийн хэмжээг багасгах боломжтой байсан. Иймд алданги 52 000 000 төгрөгийг 26 000 000 төгрөгөөр бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч хххххххх нь хариуцагч Ё.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 156 000 000 төгрөг болгон багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 121/

Талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр зээлдүүлэгч хххххххх нь 80 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ххххххзээлийн гэрээний хугацаанд мөнгийг, хүүгийн хамт гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-5,6/

Дээрх үйл баримтад талууд маргаагүй, харин тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч хххххх-ийн ХААН банк дах депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Ё.Х 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талд гаргасан хүсэлт, гэрч Ж.Б ХААН банк дах депозит дансны хуулга, түүний мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч хххххххх, хариуцагч ххххххнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. /хх-5-7, 40, 56-66, 135/

Хариуцагч ххххххнь мөнгийг Ж.Б шилжүүлсэн гэх үндэслэл заан татгалзснаас өөрөөр буюу зээлийн төлбөрийн хэмжээнд маргаагүйгээс гадна уг зээлийн үүрэг биелэгдээгүй болох нь гэрч Ж.Б мэдүүлгээр нотлогдсон байх тул хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн зээл 80 000 000 төгрөг, зээлийн хүүд 24 000 000 төгрөг, мөн талуудын гэрээний 2.6-д заасны дагуу алданги 52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч тал зээл, түүний хүүд 104 000 000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг харгалзан алдангийн хэмжээг багасгах хүсэлт гаргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагчийн үүргийн зөрчил 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн, үүнээс хойш хугацаанд зээлийн үүрэг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, мөн гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс мөн зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан алдангийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Талууд зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор хариуцагч Ё.Хөмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205030397 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4м.кв тайлбай бүхийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-6,7/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр тул гэрээний талуудын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч ххххххзээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн, энэ шийдвэрт зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД