Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 89

 

 

 

ОАЗДТГ

нэхэмжлэлтэй хариуцагч “ДЗ” олон улсын

байгууллагад холбогдох  иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00525 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ОАЗДТГ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “ДЗ” Олон улсын байгууллагад холбогдох

 

 "Хамтран ажиллах гэрээний дагуу ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах, ОАЗДТГ ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд онлайнаар, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ОАЗДТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ДЗ Олон улсын байгууллага нь улс орны нийгмийн хөгжлийг дэмжих ядууралтай тэмцэх, байгалийн гэнэтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, сургалт.боловсрол, эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилготой гэж хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ОАЗДТГ, ДЗ Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр /цаашид ЭНХХ гэх/ хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд ОАЗДТГ нь Эрдэнэт хотын 5 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх 11,13 дугаар орон сууцны баруун талд орших 210 м.кв газрыг үнэ төлбөргүй олгож, ЭНХХ-ийг барилга барих нөхцөлөөр хангаж барилгын тодорхой хэсгийг эзэмшиж ОАЗДТГтай хамтран иргэдийн хөгжлийн талаар үйл ажиллагаа явуулахаар 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр ЭНХХ нь ОАЗДТГтай харилцан тохиролцож иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор барилгын нэг өрөөг /38 м2/ ОАЗДТГт багийн конторын зориулалтаар эзэмшүүлэхээр тохиролцож 2008 оноос өнөөдрийг хүртэл ББ багийн ЗД үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Орхон аймгийн ЗД дээрх хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар захирамжаар ДЗ Олон улсын байгууллагын тусламжтайгаар баригдах ХХ төвийн барилгын зориулалттай 5 дугаар хорооллын 13 дугаар байрны ард байршилтай 210 м2 газрыг Орон нутгийн өмчийн албанд 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн ГА ДЗ Олон улсын байгууллага хоёрын хооронд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж газар эзэмших гэрчилгээ олгожээ. ХХ барилгыг барихад ДЗ Монгол Олон улсын байгууллага ЭНХХ-ийн санхүүжилтээр 252 сая төгрөг, Орхон аймгийн орон нутгийн санхүүжилтээр 20 сая төгрөгийн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцсоны дагуу 2007 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ХХ барилгын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаар Орхон аймгийн ЗД, ДЗ Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч А С, гүйцэтгэгчээр “М констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын гарын үсэг зурж ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болж уг барилга баригдсан. Захиалагч тал болох ОАЗДТГ барилгын хөрөнгө оруулалтын 20 сая төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “М констракшн” ХХК-ийн 3053000012 тоот дансанд шилжүүлсэн болох нь санхүүгийн баримтаар тогтоогддог. ХХ төвийн барилга 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комиссын акт гарч уг барилгыг ашиглалтад оруулсан. ОАЗДТГ нь ХХ төвд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхтэй байхад ДЗ Олон улсын байгууллага нь шууд 100 хувь өөрийн хөрөнгө мэт үзэж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ДЗ Олон улсын байгууллага ХХК гэж /Р-1031147/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг ББ 5 дугаар хороолол 13 дугаар байр урд 11 а байрны ард ХХ төв тоот 226.м кв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр /Ү-2101019706/ тогтоолгож, 000417147 дугаартай гэрчилгээг ДЗ Олон улсын байгууллага ХХК-ийн нэр дээр гаргуулж гэрээг зөрчсөн. ДЗ Олон улсын байгууллага нь уг барилгыг худалдан борлуулах талаар бидэнд мэдэгдээгүйгээр барахгүй ББ багийн эзэмшиж байсан өрөөг суллахыг 2020 оны 7 дугаар сараас удаа дараа шаардах боллоо. Орхон аймгийн ЗД болон түүний Тамгын газар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2376 тоот албан бичгээр ДЗ Олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзулд хамтран ажиллах гэрээний 6.3-д зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд ОАЗДТГтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэхийг шаардсан боловч тэрээр манай 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилга баригдсан, орон нутаг хөрөнгө оруулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. ДЗ Олон улсын байгууллага, Орхон аймгийн ЗДтай 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд ОАЗДТГтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтыг санаатай зөрчсөн төдийгүй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй гэсэн тайлбарыг ирүүлж байгаа нь өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж болохоор байна. ДЗ Монгол Олон улсын байгууллага нь хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар ХХ төвийн барилгыг эхний ээлжинд ОАЗДТГт хөрөнгийг шилжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан боловч энэ талаар бидэнд огт мэдэгдэлгүй уг барилгыг худалдан борлуулах талаараа албан бичиг ирүүлсэн. Иймд ДЗ Олон улсын байгууллага болон ОАЗДТГ 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т заасны дагуу хамтын хөрөнгө оруулалтаар баригдсан ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой" нэхэмжлэлийн тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд хандана гэсэн шүүхийн онцгой харьяаллын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч ОАЗДТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон улсад төвтэй ДЗ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Еийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай. ОАЗДТГ нь ДЗ Олон Улсын байгууллагад холбогдуулан Хамтран ажиллах гэрээний дагуу ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Талууд хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг хэдий ч хариуцагч нь хамтран ажиллах гэрээг байгуулаагүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоож өгнө үү. Мөн хамтран ажиллах гэрээгээр ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхээр тохиролцсон байдаг тул Олон улсад төвтэй ДЗ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Еийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДЗ Олон улсын байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ОАЗДТГ нэхэмжлэлтэй, ДЗ ОУБ-д холбогдох иргэний хэргийн хамтран ажиллах гэрээний дагуу ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. ДЗ ОУБ нь Орхон аймаг, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, тухайн орон нутгийн хөгжилд чамгүй хувь нэмрээ оруулж, амжилттай ажилласаар байна. Ингэхдээ Эрдэнэт ХХ төвийн барилгыг өөрсдийн (донор, спонсоруудын) хөрөнгөөр барьж, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 100 хувь ДЗ ОУБ-ын өмч бөгөөд хөрөнгийн эрхтэй холбоотой хэн нэгэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага шаардлага гаргах эрхгүй. Бид өөрийн өмчийг хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэлд дурдсанаар ДЗ ОУБ нь хамтран ажиллах гэрээг ОАЗДТГтай байгуулж байгаагүй, ямар нэгэн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр манай байгууллага үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДЗ Олон улсын байгууллага нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

ОАЗДТГ нэхэмжлэлтэй, ДЗ ОУБ-д холбогдох иргэний хэргийн ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон улсад төвтэй ДЗ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Еийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. 1. ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ" байгуулсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Орон аймгийн Засаг даргын Тамгын газартай 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээг огт байгуулаагүй болохыг энэхүү тайлбартаа дахин дурдаж байна. Энэхүү гэрээ гэгч (цаашид гэрээ гэх)-ийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсний хүрээнд л танилцаж, анх удаа харсан болно. Тус гэрээнд Төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан болох Суурин төлөөлөгч (National director) гарын үсэг зураагүй, төлөөлөгчийн газрын тэмдгээр баталгаажаагүй байна. Гэрээний 6.3-д ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд ОАЗДТГтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны хүрээнд нэхэмжлэгч ЗДТГ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бололтой. Төлөөлөгчийн газрын өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх зөвхөн Суурин төлөөлөгч А Сд олгогдсон бөгөөд Бүсийн захирал, ЭНХХ-ийн удирдагч Б.Батжаргалсайхан гэх хүмүүс үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй. Гэрээний 2.1-д Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажиж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч нотариатаар гэрчлэгдээгүй. Иргэний хуульд тодорхой төрлийн гэрээнүүдэд хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд 42 дугаар зүйлийн 42.4-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд..., 276 дугаар зүйлийн 276.3-д Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, 276.4-д Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ (бэлэглэлийн гэрээ, ХХАГэрээ г.м)-г заавал нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөд байгаа гэрээ гэгч нь энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Олон улсад төвтэй ДЗ байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Еийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна, 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна, 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ОАЗДТГ ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн зургаадугаар бүлэгт хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг тоочин тодорхойлсон. Нэхэмжлэгч ...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргахдаа хуулийн заалт, үндэслэлээр маргаж байгаагаа дурдаагүй байна. Хуульд заасан үндэслэлүүдийн алинаар нь нэхэмжлэлээ гаргасан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ойлгохгүй байгаа (нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш байгаа) тул тухайлсан хариу тайлбар өгөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмыг хуульчилсан бөгөөд 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан байдаг. Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд юуг нотлох, эсхүл үгүйсгэх ёстойгоо мэдэхгүй байгаагаас мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий хариу тайлбар өгөх боломжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00525 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг тус тус баримтлан ДЗ монгол Олон улсын байгууллага ХХК-д холбогдох "Хамтран ажиллах гэрээ-ний дагуу ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгуулах, ОАЗДТГ нь ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөртэй 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ОАЗДТГ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ОАЗДТГ нь “ДЗ” ОУ-ын байгууллагад холбогдуулан ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан болохыг тогтоолгох, ДЗ ОУ-ын байгууллага, “Еийн чуулган” ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Хамтран ажиллах гэрээний дагуу “ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00525 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.- Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байгаа тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...” гэж зөвхөн нэхэмжлэлийн нэг шаардлагын хүрээнд нэхэмжлэлд бичсэн зүйлийг тайлбарлаж үгүйсгэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээрх тайлбар үндэслэлийг дүгнээгүй. Шүүх хэт нэг талыг барьсан, хэргийн нөхцөл байдал, бодит байдлын гүн рүү ороогүй, өнгөц байдлаар хандсан нь шийдвэрийн үндэслэх хэсгийн тайлбараас харагдана. Зөвхөн гэрээ хуулбар хувь хэрэгт хавсаргагдсан байгааг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг бүрчлэн дүгнээгүй, хэргийн учир байдлыг ухаж тайлалгүй шүүгч хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч, хариуцагч талуудаас тодруулах асуулт ч асуулгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Мөн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосны дараа шийдвэрийн үндэслэлээ амаар тайлбарлахдаа нотлох баримтууд шаардлага хангаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт баригдах ХХ төвийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ДЗ ОУ-ын байгууллагаас Орхон аймгийн Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэст хандан санхүүжилт хүссэн албан бичиг, Орхон аймгийн ЗДТГ-аас барилгын ажил гүйцэтгэгч “М констракшн” ХХК-д 20 000 000 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтуудыг шүүх үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно" гэж заасныг дурдъя. ДЗ ОУ-ын байгууллагын ЭНХхөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа хариуцагч байгууллагаас тухайн орон нутгийн буюу Орхон аймгийн Архивын тасагт баримтуудаа хүлээлгэн өгөх үед өгч байсан баримт дунд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Хамтран ажиллах гэрээ хуулбар хувиараа байдаг. Архиваас хуулбар үнэн тэмдэг дарж өгч болох байсан ч архивын журамд хуулбар баримтад тэмдэг дарахгүй гээд Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж өгөөгүйн улмаас хариуцагчаас гаргуулъя гэсэн хүсэлтийг тавьж, уг хамтран ажиллах гэрээг хуулбар байдлаар нэхэмжлэлдээ хавсаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Хамтран ажиллах гэрээг байгуулагдсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Мөн “...Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагч талаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан ч хариуцагчид гэрээ байхгүй гэсэн, уг гэрээ хэрэгт ирээгүй тул гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна...” гэжээ. Шийдвэрийн энэ үндэслэл, дүгнэлт нь ойлгомжгүй. Гэрээний хуулбар хэрэгт авагдсан, энэ гэрээний дагуу бүх процесс явагдсан байдаг. Бид гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагыг шүүх огт авч хэлэлцсэнгүй, тоосон ч үгүй, тодруулсан ч үгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч талуудаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэг ч асуулт асуугаагүй, талуудад харилцан бие биеэсээ асуулт асуух боломж ч олгоогүй, хуулийн үндэслэл ч тайлбарлуулаагүй, хурлыг завсарлуулсан. Тэгсэн мөртлөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадаагүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Цахим байдлаар хуралд орсон учир хууль зүйн үндэслэлээ тайлбарлах, дүгнэлт тайлбараа хэлье гэхэд сонссон эсэх нь мэдэгдэхгүй, завсарласан эсэх нь тодорхойгүй байдал бий болж хэсэг хугацааны дараа шүүгч шийдвэрээ уншсан явдал болсон. Нотлох баримттай холбоотой тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэлүүлээд л хурал дууссан. Миний хувьд хэргийн материалтай бүрэн танилцаагүй, сүүлд хариуцагч талаас тайлбар, нотлох баримт гаргаж өгсөн талаар ч мэдээгүй, хурлын товыг ч мэдэхгүй байсан. Гэнэт л шүүгчийн туслах над руу утасдаж хуралтай гэхээр нь онлайнаар орж, шүүх хуралдаан нэгэнт товлогдсон байсан учир хурал дээр гаргахаар төлөвлөсөн байсан хүсэлтээ шүүгчийн туслах руу цахимаар явуулж, хурал дээр хэлэлцүүлгээс өмнө хүсэлтээ гаргаж тайлбарласан. Гэрч оролцуулах хүсэлтийг минь хангаагүй шалтгаан нь үндэслэлгүй байсан. Аль 2007 онд гэрээ байгуулсан хоёр хүнийг арай гэж холбогдох утас, ажлын хаягийг нь олоод хүсэлтээ тавьсан. Гэрээ байгуулсан хүмүүсийг өмнө нь хайж олж, холбогдох утас, ажлын хаягийг нь мэддэг байсан бол энэ хүсэлтээ аль хэдийн гаргах байсан. Гэвч эдгээр хүмүүсийг хайж олоход хугацаа алдсан, гэрчүүдээ хаана байгааг нь олж мэдээд л хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлгээс өмнө гаргасан. Бид гаргасан нэхэмжлэл, хүсэлтээ богино хугацаанд шийдүүлэх зорилготой ажиллаж байна. Шүүх хэргийн хугацаа дууссан гэж ач холбогдол бүхий хүсэлтийг минь үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, ул суурьгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргаж болохгүй. Гэрчийн холбогдох утас, ажлын хаягийг нь хүсэлт дээр бичсэн байсан. Бүхэл бүтэн нэхэмжлэлийн нэг шаардлага шүү дээ. Нотлох баримтын шаардлага хангах эсэх, хангахгүй эсэх талаар асуудал биш, гэрээг байгуулагдсан болохыг тогтоолгоё гэсэн шаардлага гаргасан. Шүүх үнэлэх эсэх, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх эсэх нь дараагийн асуудал. Нэхэмжлэгч талаас гэрээнд гарын үсэг зурсан тухайн үеийн Орхон аймгийн Хотын захирагчийн албаны дарга Б.Баатарчулуун, ДЗ ОУБ-ын ЭНХхөтөлбөрийн удирдагч Б.Батжаргалсайхан нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө гаргасан боловч шүүх өмнө нь гаргах боломжтой байсан, гэрчүүдийн хаяг тодорхойгүй гэж илт үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ хэрэгт багаар ажиллах хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулахаар итгэмжлэлийг олгосон байсан бөгөөд нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Оддамбын хувьд нэгдүгээрт улс төрийн албан тушаалтан учир зөвхөн Засаг даргыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэдэг байдлаар, хоёрдугаарт уг албан тушаалд томилогдохоос өмнө шүүхэд ажиллаж байсан учир ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэсэн үүднээс өөр төлөөлөгчөөр солих шийдвэрт хүрсэн. Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольж байгаа тухай хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргасан хэдий ч авч хэлэлцэлгүй, нэг төлөөлөгчийг нь оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчлөө. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг дурдъя. Түүнчлэн “...Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагч талаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан ч хариуцагчид гэрээ байхгүй гэсэн, уг гэрээ хэрэгт ирээгүй тул гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна...” гэж дүгнэсний тухайд хариуцагч өөрт ашиггүй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, манайд байхгүй гэсэн тайлбараа төлөөлөгчөөрөө дамжуулж гаргасан, тус тайлбарыг албан ёсных гэж үзэхгүй. Төлөөлөгч зөвхөн хэргийн талаарх тайлбарыг гаргах ёстой, харин тухайн байгууллагын архивт баримтууд байгаа эсэх талаарх хариуг шүүхэд байгууллага өөрөө албан ёсны хэвлэмэл хуудас дээр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүний гарын үсэгтэй байх ёстой. Гэрээ хэрэгт авагдсан байхад шүүх “гэрээ нь хэрэгт ирээгүй тул гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй” гэсэн нь учир дутагдалтай байна. ДЗ ОУ-ын байгууллага, “Еийн чуулган” ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага нь хамтран ажиллах гэрээгээр орон нутагт шилжүүлэх хөрөнгийг “Еийн чуулган" ШБ-д зарсан буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдаж хууль зөрчжээ гэж шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэсэн заалтыг тайлбарласан. Тэгэхээр ДЗ ОУ-ын байгууллага нь манай 100 хувийн хөрөнгө гээд тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй, цаашлаад “Еийн чуулган” ШБ-д худалдан борлуулж байгаа нь хууль бус юм. Иймд худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн зөрчилтэй гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-Д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд ДЗ ОУ-ын байгууллага, “Еийн чуулган” ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Хууль зөрчсөн байна гэдгийг тайлбарлаж хэлсээр байтал “Хуулийн аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ" гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Заавал төлөөлөгчөөр хэлүүлж тухайн заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох хэрэг үү. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг ч хүсэлгүй ухар мөчид шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Бүхэл бүтэн ард түмний, бидний татварын мөнгөөр хөрөнгө оруулж барьсан барилгын өмчлөлийн асуудал шийдэгдэх гэж байна. ДЗ ОУ-ын байгууллага нь ашгийн төлөө бус гэдэг. Монголчуудад чамлахааргүй хэмжээний тус хүргэж төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлсэн орон нутаг бүртээ барилга битгий хэл нэг ширхэг халбага, сэрээ ч үлдээлгүй бэлэглэл, хандивын гэрээгээр шилжүүлдэг юм байна лээ. Шүүх хуралдаан дээр дурдсанчлан нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ барьсан барилгаа бидний мэдэхээр Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад хандивын гэрээгээр шилжүүлэхээр ХХ төлөө зориулалтын дагуу ашиглана шүү гээд санамж бичиг үйлдээд хөтөлбөрөө дуусгадаг байсан байгаа юм.

Миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольж байгаа тухай хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргасан хэдий ч авч хэлэлцэлгүй, нэг төлөөлөгчийг нь оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчлөө. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг дурдъя.

Түүнчлэн “...Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагч талаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан ч хариуцагчид гэрээ байхгүй гэсэн, уг гэрээ хэрэгт ирээгүй тул гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна...” гэж дүгнэсний тухайд хариуцагч өөрт ашиггүй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, манайд байхгүй гэсэн тайлбараа төлөөлөгчөөрөө дамжуулж гаргасан, тус тайлбарыг албан ёсных гэж үзэхгүй. Төлөөлөгч зөвхөн хэргийн талаарх тайлбарыг гаргах ёстой, харин тухайн байгууллагын архивт баримтууд байгаа эсэх талаарх хариуг шүүхэд байгууллага өөрөө албан ёсны хэвлэмэл хуудас дээр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүний гарын үсэгтэй байх ёстой. Гэрээ хэрэгт авагдсан байхад шүүх “гэрээ нь хэрэгт ирээгүй тул гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй” гэсэн нь учир дутагдалтай байна. ДЗ ОУ-ын байгууллага, “Еийн чуулган” ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага нь хамтран ажиллах гэрээгээр орон нутагт шилжүүлэх хөрөнгийг “Еийн чуулган" ШБ-д зарсан буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдаж хууль зөрчжээ гэж шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэсэн заалтыг тайлбарласан. Тэгэхээр ДЗ ОУ-ын байгууллага нь манай 100 хувийн хөрөнгө гээд тайлбар гаргаад байгаа нь үндэслэлгүй, цаашлаад “Еийн чуулган” ШБ-д худалдан борлуулж байгаа нь хууль бус юм. Иймд худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн зөрчилтэй гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-Д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд ДЗ ОУ-ын байгууллага, “Еийн чуулган” ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Хууль зөрчсөн байна гэдгийг тайлбарлаж хэлсээр байтал “Хуулийн аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ" гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Заавал төлөөлөгчөөр хэлүүлж тухайн заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох хэрэг үү. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахыг ч хүсэлгүй ухар мөчид шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Бүхэл бүтэн ард түмний, бидний татварын мөнгөөр хөрөнгө оруулж барьсан барилгын өмчлөлийн асуудал шийдэгдэх гэж байна. ДЗ ОУ-ын байгууллага нь ашгийн төлөө бус гэдэг. Монголчуудад чамлахааргүй хэмжээний тус хүргэж төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлсэн орон нутаг бүртээ барилга битгий хэл нэг ширхэг халбага, сэрээ ч үлдээлгүй бэлэглэл, хандивын гэрээгээр шилжүүлдэг юм байна лээ. Шүүх хуралдаан дээр дурдсанчлан нутгийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ барьсан барилгаа бидний мэдэхээр Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад хандивын гэрээгээр шилжүүлэхээр ХХ төлөө зориулалтын дагуу ашиглана шүү гээд санамж бичиг үйлдээд хөтөлбөрөө дуусгадаг байсан байгаа юм.

Гэтэл яагаад Эрдэнэтэд барьсан барилгаа авах гээд ашгийн төлөө зүтгээд байгааг ойлгохгүй байна. Бид ДЗ ОУ-ын байгууллага ер нь төсөл хөтөлбөрийн хүрээнд барьсан барилгаа хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа орон нутагт нь шилжүүлж үлдээх ёстой байдаг уу, эсвэл өөрсдийнх нь өмчлөлд үлддэг юм уу, үүнийг хэн, яаж шийддэг гэдгийг тодруулахын тулд Олон улсын “ДЗ” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газраас “Монгол Улс, Орхон аймгийн хэмжээнд “ДЗ” олон улсын байгууллагыг ашгийн бус байгууллага болохыг гэрчлэх, таниулахад бүрдүүлсэн шаардлагатай баримт бичгүүдийг”, “ДЗ” олон улсын байгууллагын дүрэм, үйл ажиллагааны журам, зорилгыг тус тус хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Уг нь “ДЗ” олон улсын байгууллагын дүрэм, үйл ажиллагааны журмаас энэ байдал тодорхой болох байсан. Мөн Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас баримт гаргуулах, гэрчүүдийг асуулгах ач холбогдолтой хүсэлтүүдийг хангалгүй, мэтгэлцэх боломжийг хязгаарлаж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлах тухайд: 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ОАЗДТГ нь ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөртэй Хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний 6.3 дугаар заалтад “ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд ОАЗДТГтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн ЗДас ДЗ Монгол ОУБ-ын үйл ажиллагааны захирал Г.Энхзулд хандан гэрээний дээрх заалтын дагуу ХХ төвийн барилгын асуудлын асуудлаар зөвшилцөх үүргээ биелүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ үед ЭНХхөтөлбөр хэрэгжээд дууссан байсан. Бид зөвшилцье гэдгээ үүгээр илэрхийлсэн гэж ойлгож болно. Үүний хариу албан бичигт ДЗ ОУБ-ын үйл ажиллагааны захирлаас худал тайлбарыг ирүүлсэн.Үүнд: “ХХ төвийн барилгыг хандивлагчдын 100 хувийн хөрөнгөөр барьсан, 2007 онд гэрээ байгуулаагүй, Орон нутгийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгө бариагүй, Засаг даргын тамгын газрын зүгээс барилгатай холбоотой ямар нэгэн үүрэг хэрэгжүүлж байсан удаагүй, Манай байгууллага Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө ажиллахдаа орон нутаг, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөж байсан удаагүй” гэсэн. Эдгээр нь бүгд худал байна.ХХ төвийн барилгыг хандивлагчдын 100 хувийн хөрөнгөөр барьсан, Орон нутгийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгө бариагүй гэсэн нь яагаад худал гэхээр: -2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 5.1 дэх заалт, 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 12.1 дэх заалтын дагуу Орхон аймгаас төсвийн хөрөнгө 20 000 000 төгрөгөөр санхүүжүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Засаг даргын Тамгын газрын зүгээс барилгатай холбоотой ямар нэгэн үүрэг хэрэгжүүлж байсан удаагүй, Манай байгууллага Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө ажиллахдаа орон нутаг, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөж байсан удаагүй гэсэн нь яагаад худал тайлбар гэхээр: ОАЗДТГ нь 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг байгуулсны дараа уг гэрээнийхээ дагуу 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн ББ багийн нутаг дэвсгэрт баригдах ХХ барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний захиалагчаар ОАЗДТГ, ДЗ ОУБ-ын Төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар гэрээ байгуулсан. Гэрээнд Орхон аймгийн ЗД, санхүүгийн эрхийг нээх албан тушаалтан Орхон аймгийн СЭЗБЗХ-ийн дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Барилга захиалагчийн алба, Хотын захирагчийн албаны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан байдаг. Хэрвээ энэ барилга ДЗ ОУБ-ын барилга юм бол аймгийн Засаг даргын тамгын газар захиалагчаар орж, тодорхой эрх, үүрэг хүлээхгүй байх байсан. ДЗ ОУБ өөрөө гүйцэтгэгч компанитайгаа гэрээ байгуулаад явах байсан. Мөн 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 3.2 дэх заалт “ЭНХХ нь ОАЗДТГтай харилцан тохиролцож иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор барилгын 1 өрөөг /38м2/ ОАЗДТГт багийн конторын зориулалтаар эзэмшүүлнэ” гэсний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн байр ХХ төвийн барилгын 1 давхарт өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Мөн гэрээний 3.1, 7.3, 8.4 дэх заалтуудад энэ талаар заасан байдаг. Эдгээр нь ДЗ ОУБ-аас худал тайлбар ирүүлж байгааг нотолж байна. Хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, 2007 он буюу цаг хугацааны хувьд хуучирч мартагдсан байдлыг ашиглан бодит байдлыг булзааруулсан тайлбарыг шүүхэд гаргасаар байсан. Шүүх үнэн бодит байдлыг тогтоох ёстой байтал асуудлыг өнгөц дүгнэлээ. ОАЗДТГ зүгээс Хамтран ажиллах гэрээний дагуу ДЗ ОУБ-ын ЭНХХ-ийг барилгын өмчлөгч болж, үйл ажиллагаагаа явуул, хэрвээ үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт шилжүүлэхээр тохиролцсон. Үүнийхээ дагуу ч өмчлөх эрх дээр нь бид маргаагүй байсан. Харин ДЗ ОУБ-ын үйл ажиллагааны захирлаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдэлд ХХ төвийн барилгыг зарах шийдвэр гаргаад байна, эзэмшиж байгаа талбайгаа худалдан авагч олдсоноос хойш ажлын 10 хоногийн дотор бүрэн чөлөөлөх шаардлагатай байна гэсэн байна. Хамтран ажиллах гэрээний дагуу бүх заалтууд биелж байсан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэлүүд хангалттай байгаа. ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ хийж ХХ төвийн барилгыг “Еийн чуулган” ШБ-д худалдсан. Хамтран ажиллах гэрээний 6.3 дугаар заалтад “ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд ОАЗДТГтай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Иргэний хуулийн 243.1.-Д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол гэдэг нь Иргэний хуулийн 252.1,-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэсэн. Тэгэхээр эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан байна. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн шаардлагыг хангахгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэрээ юм. Өөрөөр тайлбарлавал: Маргаан бүхий ХХ төвийн барилга нь орон нутгийн өмч юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна” гэж заасан. Мөн тус хуулийн 75 дугаар зүйлд Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараах хэлбэрээр олж авна: 1/ энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4, 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө, 41 хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө гэж заасан байна. ХХ төвийн барилгыг барихын тулд орон нутгийн төсвөөс 20 000 000 төгрөг гарган санхүүжүүлсэн байдаг. Төсвийн тухай хуульд зааснаар Эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх гэсэн төсвийг хэрэгжүүлэх зарчмыг баримтлах ёстой. Тухайлбал: Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчимд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримталдаг. Мөн тус хуулийн 58 дугаар зүйлд Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ, 58.2.2. хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, 25.10,-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэсэн заалтууд нь ОАЗДТГ зүгээс өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах тохиролцоогүйгээр хууль зөрчиж ОУ-ын байгууллагад тусламж, санхүүжилт өгч барилга бариулах үндэслэлгүй гэдэг нь харагдана. ДЗ ОУБ-ын ЭНХхөтөлбөрийн удирдагч Б.Батжаргалсайхан Орон нутгийн өмчийн газрын даргад гаргасан хүсэлтдээ хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан гэдгийг бичдэг. Түүнчлэн хэрэгт хавсаргагдсан Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж дээр “ДЗ ОУБ-ын тусламжтайгаар баригдах ХХ төвийн барилгын..." гэж бичсэн байдаг. Зүй нь ДЗ ОУ-ын байгууллага тусалж барина, үйл ажиллагаагаа явуулж дуусаад орон нутгийн өмчид шилжинэ гэдэг тохиролцоо байсан. Маргаан бүхий барилгын нэр нь “ХХ төв”-ийн барилга гэж нэртэй бөгөөд Эрдэнэт нутгийн иргэдийн хөгжил, үйл ажиллагаанд зориулагдах ёстой, зөвшөөрөл нь үйлчилгээний чиглэлээр олгогдсон байдаг. ДЗ ОУ-ын байгууллагын төлөөлөгчийн газрын зорилго нь “Улс орны нийгмийн хөгжлийг дэмжих, ядууралтай тэмцэх, тусламж үзүүлэх, сургалт, боловсрол, эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх” гэсэн байна. Одоо Орхон аймгийн Бүрэнбүст баг өөрийн байргүй, иргэд нь үйлчилгээ авах боломжгүй байдалд хүрч байна. Анх энэ барилгыг барих 20 000 000 төгрөгийг олгохын тулд өмнө нь Бүрэнбүст баг байрлаж байсан байраа зарж ХХ төвийн барилга барихад хөрөнгө оруулсан байдаг. Одоо ХХ төвийн барилга ч үгүй, Бүрэнбүст багийн байр ч үгүй болох нөхцөл байдал үүслээ. Үнэн бодит байдлыг тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах бүрэн боломжтой бөгөөд үндэслэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч ОАЗДТГ хариуцагч ДЗ ОУБ-д холбогдуулан "Хамтран ажиллах гэрээний дагуу ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ОАЗДТГ ДЗ ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын ЭНХхөтөлбөр нар Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус  гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үл хөдлөх эд хөрөнгө нь 100 хувь ДЗ ОУБ-ын өмч, тус байгууллага нь хамтран ажиллах гэрээг ОАЗДТГтай байгуулж байгаагүй, ямар нэгэн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр манай байгууллага үүрэг хүлээгээгүй, гэрээг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсний хүрээнд л танилцаж анх удаа харсан, ЭНХХ-ийн удирдагч Б.Батжаргалсайхан гэх хүмүүс үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй, гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй тул ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй,  нотлох баримтыг бүрдүүлэх хуульд заасан ажиллагааг  дутуу гүйцэтгэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч ОАЗДТГ нь шүүхэд 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хэрэгт авагдсан 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хуулбар баримтанд “...гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар гэрээ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, ...нэгэнт бичгээр байгуулсан гэрээ нь хэрэгт ирээгүй тул гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж улмаар ХХ төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах, Хамтран ажилласан гэрээг байгуулсанд тооцох тухай шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох ажиллагааг хийгээгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлээгүй,  маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.Тухайлбал:Талуудын хамтын ажиллагааны үр дүнд ХХ төвийн  барилга бий болсон эсэх, хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, оруулсан хөрөнгийн хэмжээ, гэрээний хүчинтэй байдал, талуудын хооронд ямар тохиролцоо байсан, энэ нь хуульд нийцсэн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг шүүх хийгээгүйгээс гадна  энэ талаар талууд мэтгэлцээгүй байна. 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг №142/ШЗ2021//01510 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, “барилга угсралтын ажлын санхүүжилт 20.000.000 төгрөгийг гүйцэтгэгч “М констракшн” ХХК-ийн дансанд шилжүүлж өгнө үү гэсэн утгатай албан бичгийг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, ОАЗДТГ Санхүү эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга П.Пүрэвлхагвад хандан санхүүжилт хүссэн тухай” албан тоотыг эх  хувиар нь шүүхэд ирүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн боловч тухайн баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байхад шүүх хэрэгт авагдсан уг санхүүжилт хүссэн тухай албан тоот нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж, зөрчил дутагдалтай бол дахин шаардан гаргуулах ёстой.

         Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, талуудын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтыг зөв бодитой тогтоож чадаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын  хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00525 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.663.283 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ