Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 84

 

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          Хэргийн индекс: 11*******/2016/0025/3

    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа  би Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн орон сууцны 8 дугаар байрны ******* тоотод суух Боржигон овгийн ******* нэхэмжлэлтэй, Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Мэргэжил шаардахгүй албан тушаалд ажиллуулахыг Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

                                                              ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.******* нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар С.*******ийг Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд түр томилсон. Хариуцагч Б.******* нь С.*******ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд үндсэн ажилтанаар томилох, нэхэмжлэгч С.******* нь Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

        

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.******* нь “Мэргэжил шаардахгүй албан тушаалд ажиллуулахыг Хонгор сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч нар ...хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”  гэж  зааснаар   хариуцагч Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.******* нь С.*******ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд үндсэн ажилтанаар томилох, нэхэмжлэгч С.******* нь Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд ажиллахаар  тус тус хоорондоо тохиролцон  эвлэрэн хэлэлцэн бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан  нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.******* нь С.*******ийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд үндсэн ажилтанаар томилох, нэхэмжлэгч С.******* нь Хонгор сумын Зулзага багийн зохион байгуулагчийн албан тушаалд ажиллахаар  тус тус эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА