Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 338

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, иргэдийн төлөөлөгч П.Өнөрцэцэг, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч А.Галбадрах, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт Авирмэдийн Галбадрахад холбогдох эрүүгийн “1711001900073” дугаартай, 186/2017/0506/э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.               

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1971 оны 5 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, хүү, бэрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17-146а тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 сарын 28-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний  өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Энх овогт Авирмэдийн Галбадрах /РД:ЦВ71052278/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

А.Галбадрах нь 2017 оны 7 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146  тоотод иргэн А.Ганболдыг гэдэс нь тус газар нь хутгалж түүний биед хэвлий хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг :

1.1.Шүүгдэгч А.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:. 2017 оны 7 дугаар сарын 10-нд манай ах 4 цагийн үед ажлаасаа буугаад намайг дуудсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс 2 шил архи авч орой 11 цаг хүртэл хувааж ууж байгаад унтсан. Маргааш өглөө ах намайг дахиад 1 шил архинд явуулж түүнийг хувааж уусан. Ууж дуусаад би наадмийн нээлт үзэж байгаад унтсан байсан. Удалгүй ах намайг дугтраад сэрээсэн чинь ах би хальтарч унаад өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн. Би тэгээд хутгын авах гэж ноцолдож байгаад ахын хүзүү, духанд нь зүссэн байсан. Удалгүй ах гэрээс гараад явсан. Би хашаандаа байж байгаад гэрлүү буцаж ороход араас 2 цагдаа орж ирсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Намайг тэнд байхад эрүүлжүүлж болохгүй юм байна. Даралт ихтэй хүн байна гээд манай хүү, бэр хоёрыг дуудаад манай хүү, бэр хоёр намайг ирж авсан гэв

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хохирогч А.Ганболдын:....2017 оны 07  дугаар сарын 10-ны өдөр наадам болох гээд манай гэрт дүү ирсэн юмаа. Тэр өдөр бид хоёр шил архи хувааж уугаад унтсан юм. Маргааш нь шараа тайлах гэж дахин 1 шил архи бид 2 хувааж уугаад Галбадрах том өрөөнд зурагт үзээд, би гал тогоонд хоол хийж, хөлдүү мах хөшиглөж байгаад хутган дээрээ дарж унасан юм. Тэгээд би цагдаагийн газарт намайг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн юм...гэсэн мэдүүлэг  /хх-20/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Баярбатын:...Галбадрахыг цагдаагийн ахлах ахлагч Анхбаярт үлдээгээд би байшинруу орсон. Намайг байшинд ороход Ганболд гэх хүн сандал дээр сууж байхаар нь орон дээр хэвтүүлсэн. Намайг очиж шалгахад түргэн тусламж дуудаагүй болохоор нь би 103 түргэн тусламжийн утасруу залгаж дуудлага өгсөн. Ганболдын хэвлий хэсгээс цус гарч байхаар нь шархны бинтээр боож өгсөн. Тэгээд бас дух, хүзүүний хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тэр шархнууд харьцангуй гайгүй харагдсан. Тэгээд тэр орон дээр хэвтэж байхад нь өөрийнхөө айфоне 6 маркийн гар утсаар Ганболдоос юу болсон талаар асууж бичлэг хийж байсан. Миний гар утсанд нэг минут, 1 секунд үргэлжилж байгаа бичлэг байгаа. Ганболд нь өөрийн дүү Галбадрахтай маргалдсан. Мөнгө төгрөгний асуудал байсан гэсэн. Тэгэхээр нь Ганболд гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн гэсэн......мэдүүлэг /хх-25/.

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Мөнхжаргалын:...Манай гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 14-100 тоотод байдаг бөгөөд 2017 оны 7 сарын 11-ний өдрийн 12-13 цагийн үед байх манай гэрийн ойролцоо байдаг Ганболд гэх хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч хүнтэй зодоон хийсэн гэж хэлж байсан. Тэгээд тэр хүн миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ганболд нилээн согтуу хөмсөг нь сэтэрсэн нүүр нь цус болсон байсан. Би өөр юм анзаарч хараагүй. Тэгээд Ганболд гараад яваад өгсөн....гэсэн мэдүүлэг  /хх-31/

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9632 тоот актын:

1. А.Ганболдын биед хэвлийн хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл, мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д  зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн  дүгнэлт. /хх-35/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 7-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /12-14/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-15/, туршилт хийсэн тэмдэглэл /хх-16/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх 50-51/,  2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96, 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 117, 2009 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 251 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 А.Галбадрах нь 2017 оны 7 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146  тоотод иргэн А.Ганболдыг гэдэс нь тус газар нь  хутгалж  түүний биед хэвлий хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны  явцад хохирогч А.Ганболдын:.. 2017 оны 07  дугаар сарын 10-ны өдөр наадам болох гээд манай гэрт дүү ирсэн юмаа. Тэр өдөр бид хоёр шил архи хувааж уугаад унтсан юм. Маргааш нь шараа тайлах гэж дахин 1 шил архи бид 2 хувааж уусан.....тэгээд би цагдаагийн газарт намайг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн юм...гэсэн мэдүүлэг  /хх-20/, гэрч Ж.Баярбатын:....намайг Ганболдын гэрт ороход Ганболд өөрийн дүү Галбадрахтай маргалдсан. Мөнгө төгрөгний асуудал байсан гэж хэлсэн. Тэгээд хамт архи ууж байгаад намайг хутгалаад дайраад  байсан гэсэн. Тэгээд  Галбадрах Ганболдруу хутга бариад дайраад  байхаар нь Ганболд гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад  дуудлага өгчихөөд гэртээ  орсон гэж  надад хэлсэн....гэх мэдүүлэг /хх-25/, гэрч З.Мөнхжаргалын:...манай гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 14-100 тоотод байдаг бөгөөд 2017 оны 7 сарын 11-ний өдрийн   12-13 цагийн үед байх манай гэрийн ойролцоо байдаг Ганболд гэх хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч хүнтэй зодоон хийсэн гэж хэлж байсан. Тэгээд тэр хүн миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ганболд нилээн согтуу хөмсөг нь сэтэрсэн нүүр нь цус болсон байсан. Би өөр юм анзаарч хараагүй. Тэгээд Ганболд гараад яваад өгсөн....гэсэн мэдүүлэг  /хх-31/, шинжээч  эмч О.Болороогийн:....Ганболдын  биед учирсан гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэл болон нэг удаа унах үед үүсгэгдэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-24/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 7-10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9632 дугаартай дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Галбадрахыг зэвсэг хэрэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзлаа.

 

            Хохирогч А.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны  явцад  намайг манай дүү хутгалаагүй, би өөрөө хутган дээрээ унасан гэсэн мэдүүлгийг өгч  байгаа хэдий ч үүнийг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны  туршилт хийсэн хэдий ч нотлогдоогүй байна. Иймд шүүгдэгч А.Галбадрахын өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгож А.Галбадрахын цагаатгаж өгнө үү гэсэн тайлбар, дүгнэлтийг  шүүх хуралдаанд  гаргаж  байгааг шүүх хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй байна гэж  үзлээ.

            Учир нь:  

            Гэрч Ж.Баярбатын:....намайг Ганболдын гэрт ороход Ганболд өөрийн дүү Галбадрахтай маргалдсан....тэгээд хамт архи ууж байгаад намайг хутгалаад дайраад байсан...тэгээд Галбадрах нь Ганболд руу хутга бариад дайраад байхаар нь гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж  надад хэлсэн гэсэн мэдүүлэг, шинжээч эмч О.Болороогийн:....Ганболдын биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй гэсэн мэдүүлэг, гэрч З.Мөнхжаргалын:...Ганболд гэх хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч хүнтэй зодоон хийсэн гэж хэлж байсан. Тэгээд тэр хүн миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ганболд нилээн согтуу хөмсөг нь сэтэрсэн нүүр нь цус болсон байсан...гэх мэдүүлгүүдээр хохирогч А.Ганболд нь өөрөө хутган дээр унаж хүнд гэмтэл авсан болох нь  үгүйсгэгдэж байна.

            Хохирогч А.Ганболд нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж  байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг  СД-ийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энх овогт Авирмэдийн Галбадрахыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч  А.Галбадрахыг  5 /тав/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.Галбадрахад оногдуулсан 5 /тав / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Шүүгдэгч А.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус   дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг си-ди, 1 ширхэг хутга зэргийг хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Галбадрахад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

           

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧИД                           Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                             Б.ХАЛИУН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энх овогт Авирмэдийн Галбадрахыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч  А.Галбадрахыг  5 /тав/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.Галбадрахад оногдуулсан 5 /тав / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Шүүгдэгч А.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус   дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг си-ди, 1 ширхэг хутга зэргийг хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Галбадрахад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

           

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧИД                           Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                             Б.ХАЛИУН