Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01762

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01762

 

 

 

 

Б.Б-нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02424 дүгээр шийдвэртэй, Б.Б- нэхэмжлэгчийн хариуцагч З.С-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт З.С маргалдсан. Гэтэл З.С нь надтай зодолдсон, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар цагаатгах тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгасан.

Гэтэл З.Снь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад мэдээллийн хэрэгслээр миний нэр төр, алдар хүндийг гутаасан дараах худал мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдөлд оруулсан. Үүнд:

1. 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр TIME.mn веб хуудсанд Хамба лам З.С Гандантэгчилэн хийдийн лам зоджээ гэх гарчиг бүхий нийтлэлд Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Монголын Их хүрээ хийдийн хамба лам, зурхайч З.Санждоржийг Гандантэгчилэн хийдийн лам зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Ч туслах Н.Б З.Сламтай маргалдан, нүүр рүү нь цохиж гэмтээжээ,

2. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ENE.mn веб хуудсанд З.С: Б.Б лам орж ирээд намайг үгийн зөрүүгүй цохисон гарчиг бүхий нийтлэлийн 10 дах мөрнөөс эхлэн Тэгээд би цагдаагийн хөтөлбөрийг цуг уншаад зогсож байтал гаднаас Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон,

3. 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр NEWS.mn веб хуудсанд Хамба З.С зодуулжээ гэх гарчиг бүхий нийтлэлийн 3 дах догол мөрөнд Д.Ч туслах Б.Б ламд их гомдолтой байна. Намайг олон удаагийн үйлдлээр зодож байгаа.  урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, хэдэн жилийн өмнө ухаан алдуулаад унагаж л байсан. Тэрний өмнө арваад жилийн өмнө болж байна. Далай ламыг ирэх үеэр бас зодуулж тархиндаа гэмтэл аваад гурван жил эмчлүүлсэн,

4. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр SONIN.mn веб хуудсанд З.С:хийдийн лам нар ёс зүйгүй байна гэх гарчиг бүхий нийтлэлийн 1 дэх догол мөрөнд: Цагдаагийн хөтөлбөр рүү тонгойгоод хараад зогсч байтал гаднаас Б.Б лам орж ирээд үгийн солиогүй нударгалсан. Гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай нарны шүхэр гээд авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн,

5. NTN HD channel телевизэд З.С өгсөн 2 минут 14 секундын ярилцлагын 01 минут 05 секундээс 01 минут 45 секундэд Олон удаагийн үйлдлээр зодож байгаа, энэ Жанрайсагын өмнө олон түмэн сүсэгтний өмнө намайг нам цохиод ухаан алдуулаад хэдхэн жилийн өмнө унагаж л байсан. ххххххххххххх ирэх үеэр хэдэн ч жил юм 10 гаруй жилийн өмнө болж байна. Тэрнээс болж тархи гэмтэж, гурван жил эмчлүүлж байсан. Тэгээд эд нар гандангийн нэр бариад л хэргээ хаачихдаг, бүр сурчихсан улсууд, бичлэгийн 02 минут 01 секундээс 02 минут 14 секундэд Хамбын нарийн бичиг Бүрнээ бол ерөөсөө тийм ойлголттой. Манай хамба бол ерөнхийлөгчийг ч танина, ерөнхий сайдыг ч танина, цагдаагийн бүх даргыг танина, Баянголыг бүгдийг танина, та нар яасан ч хамаагүй ердөө ийм ойлголттой олон жил бид нарыг дээрэлхэж дарамталж байна,

6. HTV телевизэд З.С өгсөн 3 минут 19 секундын ярилцлагын 02 минут 10 секундээс 02 минут 24 секундэд Энэ нэг удаагийнх нь биш би зүгээр ил хэлж байгаа нь энэ болохоос биш олон удаагийн үйлдлээр зодож байгаа. Энэ Ж өмнө олон түмэн сүсэгтний өмнө намайг нам цохиод, ухаан алдуулаад хэдхэн жилийн өмнө унагаж л байсан,

Мөн миний алдар хүндийг гутаасан, шашны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхээр дараах үйлдэл болсон гаргасан. Үүнд:

1. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ENE.mn веб хуудсанд З.С: Б.Б лам орж ирээд л үгийн зөрүүгүй цохисон гэх гарчиг бүхий нийтлэлийн 13 дахь мөрөнд: Төв гандангийн лам нар өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэх хуварга хүний алдар хүндэд зүй бусаар халдаж, лам гэдэг алдар хүндэд халдсан,

2. 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр NEWS.mn вэб хуудсанд Хамба З.С зодуулжээ гэх гарчиг бүхий нийтлэлийн 3 дах догол мөрөнд хамба Д.Ч туслах Б.Б ламд их гомдолтой байна. Гадныханд хөл алддаг мөртлөө өөрсдийн лам нараа алчих гээд байдаг,

Ажил хэргийн нэр хүндэд халдаж, миний ажилладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн нэр хүндийг гутаасан дараах үйлдэл гаргасан. Үүнд:

1.2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр NEWS.mn веб хуудсанд Хамба З.С зодуулжээ гэх гарчиг бүхий нийтлэлийн 5 дах догол мөрөнд Цагдаад гомдол гаргахаар хэрэг үүсгэсэн болоод, эд нар удахгүй хаалгачихдаг. Бүр сурчихсан улс. Би эрүүгийн цагдаа дуудъя гэсэн. Эд нар дээрээ ерөнхийлөгч гээд хамаг том хүмүүсээр хамгаалуудаг. Ерөөсөө даварчихсан. Бид зодож болно, бидний муу үйлдлийг хамба бүгдийг хаадаг, хамгаалдаг. Бид яасан ч хамаагүй гээд ойлгочихсон. Хамбын нарийн бичиг Бүрнээ бол ерөөсөө тэгээд ойлгочихсон. Манай хамба ерөнхийлөгч, ерөнхий сайдыг танина, та нарыг яасан ч хамаагүй гэсэн бодолтой биднийг олон жил дээрэлхэж, дарамталж байна,

2. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр SONIN.mn веб хуудсанд З.СГандантэгчилэн хийдийн лам нар ёс зүйгүй байна гэх гарчиг бүхий нийтлэлийн 1 дэх догол мөрөнд бусдад үлгэр дууриалал болж байх ёстой Бурхан шашны төв Г хийдийн лам нар өөрсдөө ийм ёс зүйгүй байна. Олон жилийн өмнө ч иймэрхүү зүйл гарч байсан,

3. NTN HD channel телевизэд З.С-н өгсөн 2 минут 14 секундын ярилцлагын 01 минут 46 секундээс 02 минут 01 секундэд хооронд ерөнхийлөгч хамаг том хүмүүсээр хамгаалуулдаг, ерөөсөө арга нь тэр, бүр даварчихсан, бид нар яасан ч болно бид нарын Хамба бүгдийг хаадаг бүгдийг хамгаалдаг гээд лам нар нь ойлгочихсон гэх ярилцлага,

4. HTV телевизэд З.С-н өгсөн 3 минут 19 секундын ярилцлагын 02 минут 24 секундээс 02 минут 45 секундэд тэрний өмнө хамба ламтай нийлээд далай ламыг ирэх үеэр хэдэн ч жил юм 10 гаруй жилийн өмнө болж байна гурван жил эмчлүүлсэн тархийг минь гэмтээсэн. Тэгээд би нуугаад л яваад байдаг байсан. Арай хэрээс хэтэрч байна гэсэн ярилцлагуудыг өгсөн байдаг.

Хариуцагч З.С нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасанд гомдолтой байна. Түүнчлэн тэрээр нэр төр, алдар хүндийг гутаасан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй. Иймд миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг З.С-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж Б.Б д зодуулсан тул гомдол гаргасан. Уг гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн, Б.Б г яллагдагчаар татан, нэг жил гаруй хугацаанд шалгасан. Миний гаргасан дээрх гомдлыг цагдаагийн байгууллага тухайн үедээ гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж хүлээн авсан тул би болсон эх сурвалжид үндэслэн Б.Б-нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг зөвхөн Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд зохих төлбөрөө төлж ярилцлага өгсөн. Түүнээс Б.Б д огт хамааралгүй асуудлаар түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагаагүй. Иймээс хийсэн мэдээлэлдээ няцаалт өгөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий сайтуудад хандаж мэдээлэл хийгээгүй болно. Хэвлэлийн хурлаар Б.Б д огт хамааралгүй асуудлаар ярьсан, ярилцлагын үеэр Б.Б-нэхэмжлэгчийн нэрийг огт дурдаагүй. Ганцхан Б.Б д хамааруулаагүй, түүний зургийг ашиглаагүй, гандангийн лам нар болон хамба ламд хандсан агуулгатай мэдээллийг хийсэн. NTV телевизэд өгсөн ярилцлагад Б.Б-нэхэмжлэгчийн нэрийг огт дурдагдаагүй. Нэхэмжлэлд дурдсан нэр бүхий сайтуудад хандаж мэдээлэл хийгээгүй.

Зууны мэдээ сонинд болон 2 телевизэд өгсөн ярилцлага өгснөөр Б.Б нэхэмжлэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр төрийн үнэлэмж алдагдсан, эрхэлж байсан ажлаасаа халагдсан, амьдралын эх үүсвэргүй болсон, сэтгэл санааны дарамтад орж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдлаар хохирсон, хор уршиг, үр дагаварт хүргэсэн ямар нэгэн үйл баримт тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь Б.Б 2000 оноос хойш одоог хүртэл тасралтгүй Д.Ч хамба ламын нарийн бичгээр ажиллаж байгаа болох нь хэргийн 75 дугаар талд авагдсан тодорхойлолтоор нотлогдоно. Цахим орчин нь одоо цагт чөлөөтэй болсон бөгөөд энэ асуудал үүссэнээс хойш 4 жил өнгөрсөн тул бараг мартагдсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Б.Б 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр З.С ажил хэргийн талаар маргалдаад З.С телевизээр Б.Б нэхэмжлэгчийн талаар нэр хүнд, алдар хүндэд нь халдаж, худал мэдээлэл тараасан байна. Иймд хариуцагч З.С хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл тараасан учир гэм буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.С-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах, хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Маргаан бүхий үйл баримтын талаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 665 дугаар цагаатгах тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 927 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн.

2. Эрүүгийн журмаар тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэх зарчмыг зөрчсөн: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг өөрөөр тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр болон 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн СД /CD/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 221-222/-ээр нотлогдоно.

3. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан талаар: Хариуцагчаас хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөр төлж ярилцлага өгснөө зөвшөөрдөг. З.С 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр болсон үйл баримтыг өөрийн зүгээс тайлбарласан гэх боловч тухайн өгсөн ярилцлагын агуулгаас харахад гэмт хэргийн шинж бүхий үйлдэл болсон. Нэхэмжлэгч Б.Б г удаа дараа гэмт хэргийн шинж бүхий үйлдэл хийж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, хууль хяналтын байгууллагад хууль бусаар нөлөөлдөг мэтээр тайлбарлаж буй нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд халдсан үйлдэл хийсэн юм. Бодит байдалд нийцээгүй илт үндэслэлгүй худал мэдээлэл юм.

4. Нотлох баримт үнэлсэн талаар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр NTV HD, НТ\/ телевизүүдэд өгсөн ярилцлага болон мөн сарын 07-ны өдрийн Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагыг нийтэлсэн цахим мэдээллийн 10 сайтад үзлэг хийж баримтжуулсан. Мөн news.mn, 24tsag.mn, сhuhal.mn, Iкоn.mn, dnn.mn, sonin.mn цахим сайтуудаас нэхэмжлэгч Б.Б тэй холбоотой тайлбар ирүүлснийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх эдгээр баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

5. Нотлох үүрэг, няцаах үүргийн талаар: Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Б.Б нь З.С эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь нотлогдоогүй байна гэж дүгнэн Б.Б г цагаатгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн хувьд хуульд заасан нотлох үүргээ биелүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч нар дээрх мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд дээрх үндэслэлээр мэдээ тараасан арга хэрэгсэл буюу NTV HD, НТ\/ телевизүүдэд ярилцлага өгч, Зууны мэдээ сонины газар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, нэр бүхий 10 цахим мэдээллийн сайтад Б.Б нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллээ залруулж, няцаалт хийх үүрэг үүссэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16 дах хэсэгт зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд хариуцагч нь өөрийн санал бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах учиргүй. 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх гэмт хэргийг шүүхийн журмаар хянан хэлэлцэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байх хугацаанд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж сүсэгтэн олон түмэнд худал мэдээлэл тараасан. Хариуцагчийн телевизүүдэд өгсөн ярилцлага болон хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагыг нийтэлсэн нийтлэлүүд нь өнөөдрийн байдлаар цахим сүлжээнд байршсаар иргэд чөлөөтэй уншсаар байгаа нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.С д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг мэдээлэл тараасан хэлбэрээр няцаахыг даалгаж, сэтгэл санааны гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

 

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч Б.Б г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... З.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад TIME.mn, ENE.mn, NEWS.mn, SONIN.mn, NTN HD chanel телевиз, HTV телевиз гэсэн нэр бүхий 6 мэдээллийн хэрэгслэлээр миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан ... гэж, хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ ... Зууны мэдээ сонины газарт болон 2 телевизэд өгсөн ярилцлагын улмаас Б.Б-нэхэмжлэгчийн нэр төр хохирсон ... үйл баримт тогтоогдоогүй ... гэж тус тус тайлбарласан байна. /1хх-1-4/

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх өөрөөр хэлбэл нэр заасан мэдээллийн хэрэгслүүдийн цахим хуудсанд үзлэг хийх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасанд нийцжээ. /1хх-164-166, 221-225/

 

Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар Цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 927 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар тогтоол авагдсан байна. /1хх-32-45/ Уг нотлох баримтуудаар Б.Б 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ийдийн тамгын газрын байрны нэгдүгээр давхарт З.С маргалдан, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгажээ. Тус үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

 

Хариуцагч З.С нь би болсон эх сурвалжид үндэслэн Б.Б нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг Зууны мэдээ сонины газрын Үндэсний мэдээллийн төвд зохих төлбөрөө төлж ярилцлага өгсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна. /1хх-24/

 

1 дүгээр хавтаст хэргийн 207-215 дах талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгчийн нэрлэн заасан Sonin.mn цахим хаягт Монголын бурхан шатны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба З.С цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, тайлбар өглөө. Түүнийг Хүрээ цам-Даншиг наадмын өмнөх өдөр хххххххххх ...ын нарийн бичгийн дарга лам Б.Б д зодуулсан гэх мэдээлэл гарсан. ... Энэ талаар түүнтэй ярилцлаа. ... Б.Б гээс наадмын хөтөлбөр авах гэтэл нударгын хариу өгсөн харамсалтай зүйл болсон. ... гаднаас Б.Б лам орж ирээд үгийн солиогүй нударгалсан. Гарахад араас өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай, нарны шүхэр гээд авч явсан зүйлүүдийг маань гаргаж шидсэн. ... би хуулийн байгууллагад өгсөн ... гэсэн мэдээлэл тавигджээ. /1хх-210/ Тус мэдээллийн эх сурвалжийг Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хариуцагчийн өгсөн төлбөртэй ярилцлагаас авч Sonin.mn цахим хаягт нийтэлсэн гэх агуулга тусгагдсан байна. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар З.С нь Б.Б нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар дээрх цахим хуудсанд тавигдсан мэдээлэл үнэн зөв гэдгээ баримтаар нотлоогүй учир мөн зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгаж, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийх үүрэгтэй.

 

Хариуцагчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн ... З.С хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл тараасан гэх дүгнэлтийг дээрх хэсэгт холбогдуулан үндэслэл бүхий гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх SONIN.mn цахим хаягт тавьсан мэдээлэлтэй холбоотой нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

 

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Б-нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, SONIN.mn мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Б-нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлд няцаалт хийхийг хариуцагч З.С-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт тус тус оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасантай нийцнэ.

 

Харин TIME.mn, ENE.mn, NEWS.mn, NTN HD chanel телевиз, HTV телевиз гэсэн нэр бүхий 5 мэдээллийн хэрэгсэлд тавигдсан мэдээллийн хувьд нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/02424 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээж, SONIN.mn мэдээллийн хэрэгслээр дамжуулан Б.Б-нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлд няцаалт хийхийг хариуцагч З.С-д даалгаж, TIME.mn, ENE.mn, NEWS.mn, NTN HD chanel телевиз, HTV телевиз гэсэн нэр бүхий мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгч Б.Б-нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлд няцаалт хийхийг хариуцагч З.С-д даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч З.Санждоржоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д буцаан олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД

 

           
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#