| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2015/01468/и |
| Дугаар | 312/ШШ2025/01045 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/01045
2025 06 05 312/ШШ2025/01045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг Ч.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол Н.М/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11-р хороолол С.Г нарт холбогдох
“Н.*******өөс 694,112,088 төгрөг, С.*******өөс 897,319,877 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч Н.*******ийн Ч.*******оос 547,310,033 төгрөг гаргуулах, хариуцагч С.*******ийн Ч.*******оос 350,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.*******, С.******* нартай хамтран ажиллах талаар ярилцаж, 2013 оны 02 сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6 дугаар хорооллын 22 дугаар байр буюу орон сууцны барилга барихаар тохиролцсон. Энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1,200,000,000 төгрөгөөр барилга босно, эхний ээлжинд 800,000,000 төгрөг байхад болно гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оруулсан хөрөнгөөрөө бариулсан барилгаа зарж, зээл, татвар гэх мэт бүх төлбөрийг төлсний дараах ашгаас анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна олсон ашгаасаа тэнцүү хэмжээгээр хувь авахаар тохиролцсон байна. Ингээд хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд Ч.******* нь банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1,372,500,000 төгрөг оруулсан бөгөөд хамтрагч Н.*******, С.******* нар нь хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Одоогоор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас үзэхэд Ч.******* нь анх зээлийн эх үүсвэрээс барилгад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо банк болон бусад этгээдэд 669,493,073 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. Анх ярилцаж тохиролцсоноосоо хамтрагч нар нь буцаж олсон ашгаас бус борлуулалтын орлогоос мөнгө ашиглах орон сууц эзэмших, нягтлан бодох бүртгэлийн тайланг анхан шатны баримтгүйгээр гаргаж өгөх, тайлан тооцоо гаргахгүй байх бараа материалын үнийг зах зээлийн үнээс хэт доогуур өсгөх зэргээр үл ойлголцол гарч буй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тооцоолон гаргав. Барилга баригдах явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс Н.******* нь 217,900,000 төгрөг, С.******* нь 549,700,000 төгрөг, Ч.******* нь 1,074,880,000 төгрөг тус тус авсан байна. Энэ орлогоос авсан мөнгөө Ч.******* нь анхны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон банк болон бусад иргэдийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд болон барилгын ажилд зарцуулсан байна. Харин С.*******, Н.******* нар нь хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Барилгын үйл ажиллагаанд зориулан Ч.*******оос Н.*******д 415,980,000 төгрөг, С.*******т 132,647,150 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна. Н.*******д НӨАТ-ын 19,809,091 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 40,422,997 төгрөгийг тус тус хариуцах, С.*******т НӨАТ-ын 49,972,727 төгрөг хариуцуулах, С.*******ийн хууль бусаар эзэмшиж байгаа 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 27 тоот 4 өрөө байрыг чөлөөлүүлэх, дээрхи тооцоонд банкны зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги, иргэдээс авсан зээлийн хүү, алданги зэрэг нь ороогүй болно. Иймд Н.*******өөс борлуулалтын орлого 217,900,000 төгрөг, Ч.*******оос авсан 415,980,000 төгрөг, НӨАТ 19,809,091 төгрөг, хүн амын орлогын албан татвар 40,422,997 төгрөг нийт 694,112,088 төгрөг гаргуулах, С.*******өөс борлуулалтийн орлого 549,700,000 төгрөг, Ч.*******оос авсан 132,647,150 төгрөг, НӨАТ 49,972,727 төгрөг, 4 өрөө байр буюу 165,000,000 төгрөг нийт 897,319,877 төгрөг тус тус нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн нийт дүн 1,519,431,965 төгрөг...” гэжээ.
1.1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нэхэмжлэлдээ” “...миний бие нь хамтран хөрөнгө оруулж, хамтран барьсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багийн 6-р хорооллын 22 дугаар байрны орон сууцны барилгын хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогоос ногдох хэсгийг илүү авсан гэж Н.*******өөс 694,112,088 төгрөг, С.*******өөс 897,519,877 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 7 дахь жилдээ үргэлжилж байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 23-нд шүүхэд хандаж анх гаргасан нэхэмжлэлийн дүнд орсон Н.*******өөс нэхэмжилсэн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар 18,809,091 төгрөг, хүн амын /хувь хүний/ орлогын албан татвар 40,422,997 төгрөг, С.*******өөс нэмэгдсэн орлогын албан татвар гэж нэхэмжилсэн 49,972,727 төгрөгийн хэсгээсээ татгалзснаа бичгээр илэрхийлсэн ба шүүх 2020.12.23-аар тэмдэгт дарж хүлээн авсан /хэргийн 2-р хавтас 62 дахь тал/ байна. Ингэснээр миний нэхэмжлэлийн дүн Н.*******өөс 634,880,000 төгрөг, С.*******өөс 847,347,150 төгрөг болж өөрчлөгдсөн. Үүнээс хойшхи гарсан шүүгчийн захирамжуудад нэхэмжлэлийн дүнг багасгасан хэмжээгээр биш анхны дүнгээр дурдсан байдаг юм. Нэхэмжлэгч Ч.******* миний бие нь 2020 оны давж заалдах шатнаас өмгөөлөгч авч хамтран ажилласны дүнд маргаантай асуудалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсанд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээг бодитой тодорхойлох боломжтой болж байна. Миний бие анх нзхэмжлэл гаргахдаа барилгын барьсан зардалд орж тооцогдох зардал тооцоог буруу тооцсон, шаардах эрхгүй татвар нэхэмжилсэн, хөрөнгө оруулалт, борлуулалтаас талуудын авсан орлогын баримт хангалтгүйгээс хувиарлалт, тоо тооцооллыг бүрэн гүйцэд хийж чадаагүй байсан байна. Иймд дээр дурдсан ташаарсан үндэслэлээ зөвтгөн, талуудын хоорондын тохиролцоо нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Хариуцагч С.*******өөс хамтран хөрөнгө оруулж барьсан барилгын борлуулалтын орлогоос илүү авсан 545,473,334 /Таван зуун дөчин таван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөгийг нэхэмжилж өмнөх нэхэмжлэлээс /847,347,150–545,473,334/ 301,873,816 төгрөгөөс, Н.*******өөс хамтран хөрөнгө оруулж барьсан барилгын борлуулалтын орлогоос илүү авсан 1,333,334 төгрөгийг нэхэмжилж өмнөх нэхэмжлэлээс /634,880,000–1,333,334/ 633,546,666 төгрөгөөс тус тус татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд: “…Ч.******* нь 2006 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.*******оос өөр санал гаргаж хэргийг хаалгасан ба 2019 онд уг хэргийг сэргээж, одоог хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй үргэлжилж байна. Ч.*******ын хувьд Н.*******өөс 694,112,088 төгрөг, С.*******өөс 897,319,877 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байсан. Миний хувьд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс Н.*******ын өмгөөлөгчөөр ажилласан. Ч.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, данс хооронд шилжүүлсэн мөнгө, үйл ажиллагааны зардал, борлуулалтын орлого, орон сууц гэх зэргээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг олон янзаар тодорхойлсон байсан тул хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа С.*******өөс 545,473,334 төгрөг, Н.*******өөс 1,333,334 төгрөг болгон бууруулсан. Талууд аман байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 6-22 гэх 44 айлын орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, борлуулах хамтын ажиллагаанд орсон. 2014 онд уг барилгыг улсын комисс хүлээн авсан тул борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хөрөнгө мөнгө, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн. Ч.******* нь 2014 онд цагдаагийн байгууллагад хамтран ажиллах гэрээний талууд залилан мэхэлж, хууль бусаар хувь хөрөнгө эзэмшиж байна гэх гомдол гаргасан. Уг гомдлын дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2015 онд хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэргийн шинжгүй гэж хаасан тул нэхэмжлэл гаргаад өнөөдрийг хүртэл маргаан дуусаагүй явж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчөөс гаргасан дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд хэрэгт байгаа учраас тэрийг хянаж үзэх боломжтой гэж үзэж байна. Уг барилгыг барихад талууд буюу Ч.*******, Н.*******, С.******* нар хэд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан юм бэ гэдэг нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Барилга барихын тулд эхлээд газар хэрэгтэй байсан ба иргэн Г.Долгороос газар авсан. Ингэхдээ Н.******* 100,000,000 төгрөг, С.*******т 20,000,000 төгрөг гаргаад нийт 120,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө барилга ашиглалтад орсны дараагаар байр өгнө гээд газрыг авсан гэрээ, баримт бүгд хэрэгт авагдсан. Тухайн орон сууц ашиглалтад орж 09 тоот байрыг 55,000,000 төгрөгт тооцож газрын эзэн Г.Долгорын хамаатан Х.Даваахүү гэх хүнд өгсөн. 09 тоот байр бол талуудын оруулсан хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа бөгөөд хүндээ хуваахаар нэг хүнд 18,333,333 төгрөг болж байна. Энэ баримтууд Н.*******ийн мэдүүлэг, С.*******ийн тайлбар мэдүүлэг, Г.Долгорын тайлбар мэдүүлэг, Х.Даваахүүгийн тайлбар мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогддог. Уг асуудал дээр маргах зүйлгүй гэж бодож байна. Оруулсан хөрөнгийн хувьд Ч.*******ын хувьд төрөл садны холбоотой Отгондаваагаас С.******* Н.******* нарын хамт очиж 250,000,000 төгрөг зээлж барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ мөнгийг авсан асуудал дээр талууд маргадаггүй. Ч.*******ын үеэл Буянтогтохоос 536,600,000 төгрөгийг авсан. Ч.******* 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан боловч дахин мөнгө хэрэгтэй болж Ч.*******ын нэрээр Капитал банкнаас 600,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг Ч.******* дангаараа хариуцаж төлсөн. Оруулсан энэ хөрөнгийн талаар хэрэг бүртгэлтийн шатанд Далайван аудит компанийг шинжээчээр томилоход Ч.*******, Н.******* нар нь 160 хуудас баримтыг гаргаж өгсөн байдаг. 160 хуудас баримтыг өмгөөлөгч М.Энхболдын хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний шүүх хуралдаан дээр судалсан шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байгаа. Эдгээр баримтуудыг үндэслээд нягтлан бодогч Буянжаргал гэж хүнээр бүх орлого зарлагыг тооцоод гүйлгээ баланс гаргуулсан. Далайван аудит талуудын оруулсан хөрөнгийг дүгнээд Ч.*******ыг 1,303,271,000 төгрөгийг уг барилгад оруулсан байна гэж дүгнэсэн. С.*******ийн хувьд би барилгад 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж удаа дараа амаараа мэдүүлдэг ба Н.******* мөн С.******* нь 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулчихсан гэж ярьдаг боловч хэрэг бүртгэлт болон иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Н.******* нь С.******* миний данс руу 98 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн ба уг мөнгийг энэ барилгад зарцуулсан гэж тайлбарладаг боловч С.*******, Н.*******, Н.*******ийн эхнэр Алтанцэцэг, С.*******ийн эхнэр Отгонтуяа нарын тухайн үеийн дансны хуулгаар энэ үйл явдал нь нотлогддоггүй. Мөн С.******* нь Улаанбаатар хотын Кингдом ББСБ-аас 2013 онд 150,000,000 төгрөгийн зээл авч уг барилгад оруулсан гэж тайлбарладаг ба зээлийн гэрээ болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг авчирч өгсөн ба хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үндэслэлтэй эсэхийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргах замаар тодруулсан боловч зээлийн мэдээллийн сангаас уг зээлийн лавлагаа гарч ирээгүй. Отгонтуяа гэдэг хүн хэрэг бүртгэлийн шатанд барилга орон сууцаа барьцаалаад 250,000,000 төгрөгийг зээл аваад тийм тийм дансанд шилжүүлсэн гэж мэдүүлдэг хэрэгт авагдсан дансны хуулгаас харвал уг үйл баримт нотлогддоггүй. Далайван аудит ХХК нь анхан шатын нэг бүрчлэн гаргасан талуудын тайлбарыг үндэслэн Н.******* лүү шилжүүлсэн гэх 100,000,000 төгрөгийг тооцоод 117,000,000 төгрөг оруулсан гэж Далайван аудит компанийн дүгнэлт гарсан байна. Нэхэмжлэгчийн хувьд аудитын дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул С.*******ийн оруулсан хөрөнгийг 117,400,000 төгрөг, газар авсан 20,000,000 төгрөг, 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 155,713,333 төгрөг байна. Н.*******ийн хувьд анх газар авахад 100,000,000 төгрөг оруулсан бөгөөд Г.Долгорт хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 09 тоот байрнаас 18,300,000 төгрөг ногдоно ингээд Н.*******ийн хувьд барилгад нийт 118,333,333 төгрөг оруулсан. Ч.*******ын хувьд 866,600,000 төгрөгийг барилгад оруулсан үүн дээр 600,000,000 төгрөгийн зээл нэмээд өөртөө зарцуулсан 145,100,000 төгрөгийг хасаад 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Энэ гурван хүний барилгад оруулсан хөрөнгө иймэрхүү байдлаар тогтоогдож байна. Барилга хэдэн төгрөгөөр баригдсан юм бэ? гэдэг асуудал гарна тэгвэл барилга энэ хүмүүсийн оруулсан хөрөнгөөр л баригдсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас барилга хэдэн төгрөгөөр баригдсаныг тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Далайван аудит компани юу гэж дүгнэсэн бэ гэхээр талуудын оруулсан хөрөнгийг нэмээд 2015 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн байдлаар уг барилгыг 1,442,905,500 төгрөгөөр барьсан байна гэж дүгнэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ганц баримт бол Б.Оюунсан гэж шинжээчийг томилж барилгын зургаас үндэслэж, барилгын норм дүрмээр тооцож, энэ барилгын өртгийг гаргуулсан. Үүнээс харвал шууд зардал нь 1,330,265,283 төгрөг гэж гарсан. Уг барилгын хувьд шууд зардал, норм төслийн сан, зураг төсөл, магадалшгүй ажиллагааны зардал гэх зүйлс огт гараагүй. Энэ хоёр албан ёсны тоог нэмээд дунджийг нь гаргахаар 1,442,585,392 төгрөг гэж гарч байгаа ба Далайван аудит ХХК-ийн дүгнэлтээс хэдхэн зуун мянган төгрөгийн зөрүүтэй л гарч байна. Гэхдээ энэ дүгнэлт нь шүүхийн баримтлах, дүгнэлт биш гэж үзэж байна. Яагаад гэхээр барилгыг талуудын оруулсан хөрөнгөөс бага хөрөнгөөр барих боломжгүй. Иймд барилгыг талуудын оруулсан хөрөнгийг үндэслэж буюу хэн хэдэн төгрөг оруулсан гэх баримтад үндэслэх ёстой. Тухайн орон сууц хэдэн төгрөгөөр худалдагдсан түүнээс хэн хэдэн төгрөг авсан гэдэг нь энэ маргааны гол асуудал. Хариуцагч талаас бид 3 тодорхой хэмжээний зардал гаргасан. Тэр зардлаа авчихаад үлдсэнийг нь тэнцүү хувааж авна гэж маргадаг. Нэхэмжлэгчийн хувьд барилгыг бариад, зардлаа нөхөөд, гаргасан зардлаа нэг нугалж аваад, цаана нь мөнгө үлдвэл хуваана гэдэг асуудлыг ярьдаг. Шүүх дээр явж байгаа гол маргаан ийм байна. 44 орон сууцыг хэн хэдэн төгрөгөөр борлуулсан, мөнгийг нь хэн хэн авсан гэх баримт 3хх128-150 талд авагдсан. Мөн тухайн орон сууцыг худалдан авсан хүмүүс хэрэг бүртгэлтийн шатад мөрдөгчид өгсөн тайлбар мэдүүлэг дээр би энэ орон сууцыг тэрэнтэй яриад, ингэж тохироод, тэр хүнд тэдэн төгрөг өгсөн, энэ хүнд тэдэн төгрөг өгсөн гэх баримт байгаа. Барилгын подвал хэсгийг 24 машины гараш, 6 машины гараш гэх маргаан үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас хүсэлтүүд гарч маш олон удаагийн процесс ажиллагаа хийгдсэн. Үүний үр дүнд Булган аймгийн барилга хот байгуулалт, захиалагчийн албанаас уг грашд хэмжилт хийгээд 306,6м2 талбайтай юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд үнэлгээ хийх зогсоолын стандарт хангаж байгаа эсэхийг тогтоолгох гэсэн боловч уг асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдэгдэж чадаагүй. Иймд Ч.*******ын хувьд грашны төлөвлөлтийн зургуудыг хоёр газар өгчихсөн. Бесге гэдэг компаниар үнэлгээ хийлгэхэд уг зогсоол нь 84,159,900 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан гарсан. 44 орон сууцыг хэнд хэдэн төгрөгөөр зарсан гэдэг энэ баримт ингээд гарчихсан. Энэ баримтаас хэн хэдэн төгрөг авсан гэдгийг шалгах боломжтой. Орон сууцны борлуулалтын орлогоос подвалын 84,159,900 төгрөгийг тооцоод Ч.******* 2,122,959,600 төгрөг, С.******* 856,000,000 төгрөг, Н.******* 238,000,000 төгрөг авсан. Гэтэл энэ барилгын ашиг орлогоос хэн хэдийг авах ёстой юм бэ? гэх маргаантай асуудал гарч ирнэ. Талуудын хувьд бичгээр хийсэн гэрээ байхгүй тул ашиг хонжоо хуваах талаар талууд яаж тохирсныг хэргийн бодит байдал, нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй. Ч.******* орон сууц ашиглалтад орсны дараагаар борлуулаад эхэлснээс маргаан үүссэн. Тухайн орон сууцыг борлуулаад орлого хуваана гэж тохиролцоогүй ашиг хуваана гэдэг тайлбарыг хэргийн аль ч үе шатанд гаргасан. Талууд эхний ээлжид оруулсан мөнгөө гаргаж аваад түүнтэйгээ тэнцүү хэмжээний мөнгө авсны дараагаар ашгаа хуваана гэж анх тохиролцсон нь маргаангүй бөгөөд нотлох баримттай. С.******* 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ч.*******, Н.******* бид 3 анх барилга барихдаа оруулсан мөнгөө нэг нугалж авна шүү гэж ярилцаж аман гэрээ хийсэн гэж мэдүүлэг өгсөн нь 3хх-ийн 248 талд авагдсан. Н.******* 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бид гурвын хооронд аман гэрээ хийгээд явж байснаас биш бичгээр хийсэн гэрээ байхгүй. Бүгд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан тул оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр мөнгөө нугалж авахаар тохирсон. Миний хувьд 125,000,000 төгрөгөө нугалж 250,000,000 төгрөг авах болж байгаа юм гэсэн мэдүүлэг 3хх190 дэх талд авагдсан. Барилгад оруулсан мөнгийг хувилаад үзвэл Ч.******* 83 хувийг, С.******* 9.6 хувийг, Н.******* 7.4 хувийг гаргасан. Борлуулалтын орлогыг тэнцүү хуваагаад хүнд тус бүр оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцох юм бол Ч.******* 66.7 хувийн алдагдал, Н.******* 92.6 хувийн ашиг, С.******* 90.7 хувийн ашиг авах нөхцөл байдал бий болж байна. Эрүүл ухаанаар харвал Ч.******* хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг гаргачихаад буцаагаад 33 хувийн ашиг аваад Н.******* 7 хувийн хөрөнгө оруулалт хийгээд 33 хувийг ашиг авна гэх ойлголт байхгүй. Эрүүл хүмүүс бизнесийн зах зээлийн орчинд ийм зүйл хэзээ ч хийхгүй. Ашиг ч бай орлого ч бай Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар оруулсан хураамжийг нь төлүүлж үлдэгдлээ хуваах л асуудал. Шүүхийн практикт тогтсон энэ хамтран ажиллах гэрээний аман хэлцлийн маргаантай зүйл юу байдаг вэ? гэхээр хамтын ажиллагаанд оруулсан хөрөнгийг хураамжтай адил үзээд тэрэнтэй нь тэнцүүлээд ашиг орлогыг нь хуваах ийм л зарчимтай. Иймд нэхэмжлэл бүрэн хангагдах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү …” гэжээ.
2. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.*******, С.******* бид 3 хамтран ярилцаад ******* багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажлыг гардан хариуцаж, Ч,*******, С.******* нараас барилгын ажилд оруулж байгаа хөрөнгийг тухай бүр нь бүртгэж, өөрөө зохих хэмжээгээр хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.******* нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон С.*******өөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь Ч.*******оос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжсэн гэж тооцож болох 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг Ч.******* өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл С.******* бид хоёртой хажууд байж хамт ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. Ч.******* нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1,704,500,000 төгрөгөөр зарсан. 225,000,000 төгрөгний үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь Ч.******* авна/, 2 айл 62,500,000 төгрөгийг дутуу өгсөн байгаа өөрөө 83,200,000 төгрөгний үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2,270,200,000 төгрөгний эд хөрөнгийг эзэмшдэг учраас Ч.*******ын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Ч.******* нь өөрийнхөө оруулсан мөнгөө биднээс нэхэмжлээд өөртөө үлдэж байгаа тухайн хөрөнгөөр нь босож сүндэрлэсэн барилгыг огт тооцохгүй байна...” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд: “…Нэхэмжлэгч нь С.*******өөс 554,000,000 төгрөг, Н.*******өөс 634,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна ашгаа тэнцүү хуваан авахаар тохиролцсон байна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой бичсэн. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хамтран ажиллах гэрээ хийгдсэн. 2013 оны 02 дугаар сард Н.******* байшин барих нь ашигтай байдаг талаар Ч.*******, С.******* нарт хэлж хамран ажиллах санаагаа гаргасан. Ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон. Газрыг Н.******* нь Г.Долгор гэж хүнтэй тохиролцож 160,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар гэрээ хийсэн. Тухайн газрын урьдчилгаа төлбөрт С.******* 20,000,000 төгрөг, Н.******* 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 40,000,000 төгрөгөд нь нэг өрөө байр өгөхөөр тохиролцож Ч.*******, С.******* нарын нэр дээр газрыг шилжүүлэн авсан. Хамтран ажиллах хэлцэл маань хамтран ажиллах иргэний эрх зүйн харилцаа болсон. Н.******* тухайн барилгыг гардаж барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр болсон. С.*******өөс 435,508,000 төгрөг орж ирсэн. Ч.*******оос нийт 866,666,000 төгрөг орж ирсэн. Сүүлд Ч.******* 600,000,000 төгрөгийн зээл авснаас 325,000,000 төгрөгийг барилгад оруулсан ба үлдэгдэл мөнгийг хувьдаа зарцуулсан. Ингээд Ч.*******оос нийт 1,191,666,000 төгрөг орж ирсэн. Тухайн орон сууц нь 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, нийт 3,392,698,100 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Ч.******* 2,376,198,100 төгрөг буюу 75 хувийг авсан. С.******* 818,000,000 төгрөг авсан. Н.*******ийн хувьд 158,500,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд Н.*******өөс нэхэмжилж байсан 633,547,000 төгрөгөөсөө татгалзсан. Үүнээс Э.******* нь Н.*******өөс үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байсан нь харагдана. 2015 онд С.*******, Н.******* нарын эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд үүний үр дүн 10 гаруй жил хариуцагч нарын бизнесийн эрх ашгийг хохироосон. Нэхэмжлэгч нь одоогийн байдлаар Н.*******өөс 1,300,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас мөнгө нэхэмжилж байгаа үндэслэлээ тодорхой гаргаж ирэхгүй байна. Ч.*******, С.******* нар шүүх хуралдаан дээр Н.*******д ажлын хөлс өгөх ёстой бид нар төлнө гэдгээ хэлдэг. Гэхдээ одоогийн байдлаар Н.*******д ажлын хөлс төлсөн зүйл байхгүй. Ч.******* шүүх хуралдааны явцад Н.******* данс барьж байсан тул дундаас нь мөнгө зохицуулж идсэн гэж яриад байдаг. Гэтэл Н.*******ийн хувьд хүмүүсээр хийлгэсэн ажил бүртээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс мөнгөө төлдөг, ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь тавьдаг зарчимч хүн байсан. Уг барилгыг Н.******* 10 сар орчмын хугацаанд барьж дуусгасан. Уг барилга баригдаж дууссаны дараагаар талуудын хооронд маргаан үүссэн. Анх 7 хоног бүр барилгад орсон эд зүйлс оруулсан хөрөнгө оруулалтаа бичиг тэмдэглээд гарын үсэг зурахаар тохиролцсон боловч Ч.******* гарын үсэг зурахаа болъё би та хоёрт итгэж байна гэж хэлсэн байдаг. Ашгаа 3 хувааж авъя гэх тохиролцоотой байсан боловч Ч.******* би 1,200,000,000 төгрөг гаргасан учир 2,000,000,000 төгрөг авна гэдэг байдлаар маргаж эхэлсэн тул хэлцлийн анхны нөхцөл алга болж эхэлсэн. Ашгаа 3 хувааж авна гэж анх тохиролцсон гэдэг зүйлийг талууд бүгд ярьдаг ба хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад өгсөн тайлбаруудаар уг үйл явдал нотлогдоно. Грашийн хувьд Ч.*******ын мэдэлд өнөөдрийг хүртэл байгаа. Энэ шударга ёс мөн үү? гайхаж байна. Н.******* 10 сар гаруй хугацаанд барилга барьж хөдөлмөрлөсөн хэр нь яагаад Ч.*******од хөрөнгө мөнгөө алдах ёстой вэ? гэдэг асуудал гарч байна. Энэ шударга бус байдлыг Ч.******* үүсгэсэн. Үзлэг хийлгэх хүсэлт гарахаар үзлэг хийлгэх шаардлагагүй гээд байдаг. Хариуцагч тал тухайн гараж дотор юу байгааг мэдэхгүй байна. Хүмүүсийн өгч байгаа мэдээллээр караоке ажиллуулж түрээсэлж ашиг олж байгаа гэх үйл баримтыг ярьдаг. Тухайн гаражийг 2014 онд ашиглалтад орсон цагаас хойш Ч.******* ашиглаж байгаа бөгөөд гаражийн төлбөртэй холбоотойгоор хариуцагч нарт 100 төгрөг ч өгөөгүй өдийг хүрсэн. Улсын дээд шүүхийн нотлох баримтыг үнэлэх тухай зөвлөмж тайлбар байгаа үүн дээр эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, захиргааны хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гэж үзэж дүгнэлт гаргахгүй гэж заасан. Иймд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал татгалзсан. Далайван аудит нь энэ дүгнэлт бүрэн бус гэдгээ ч мөн дүгнэлтдээ тодорхойлсон байдаг. С.******* материал авчирч өгөөгүй тул Н.*******, Ч.******* нарын авчирч өгсөн материалын хүрээнд ийм дүгнэлт гарсан гээд дурдсан байдаг. Нэгэнт анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй шүүгч нар захирамжийг хүчингүй болгосон, уг захирамжийг үндэслэлгүй шийдсэн гэж үзэж байгаа. Учир нь Б.Бямбасүрэн шүүгч өмнөх шүүх хуралдаанаар уг хэргийг шийдсэн хэр нь гомдлын шүүх хуралдаан дээр дахин орж уг захирамжийг хүчингүй болгож буй нь үндэслэлгүй гэж бодож байна. Шинжээч томилсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байсан гэж үзэж байгаа бөгөөд талуудын мэтгэлцэх боломжийг нэмэгдүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Н.*******ийн хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан хэр нь 150,000,000 төгрөгийг авсан ба 10 сарын хугацаанд өөрөө барилгаа бариад 50,000,000 төгрөгийн л ашиг авсан байна. Тэгэхэд Н.******* 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад 2,300,000,000 төгрөг авсан буюу 1,100,000,000 төгрөгийн ашиг авсан байна. Гэтэл С.*******ийн хувьд оруулсан хөрөнгөө нэг нугалж чадаагүй байна. Энэ нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгч нь Ч.******* биш С.*******, Н.******* нар байхаар харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
3. Хариуцагч С.******* шүүх хуралдаанд: “Ч.******* олон өмгөөлөгч сольж байгаа өмгөөлөгч болгон нь ийм тайлбар яриад зогсож байдаг. Энэ барилгыг барихад анхнаасаа Н.*******ийн тэмдэглэж байсан энэ хуудсаар л явж байсан. Хөрөнгө оруулсан бараа материал болон мөнгийг он сар өдөртэй нь нэг бүрчлэн Н.******* бичиж байсан. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдэг нь энэ баримтаар нотлогдох ёстой ба бид 3 мөнгө өгсөн өдрөө бичээд гарын үсгээ зураад явъя гэж тохироход Ч.******* бид 3 бие биедээ итгэхгүй юм бол яах юм бэ? гарын үсэг зураад яах вэ чи бичээд яв гэж Н.*******д хэлж байсан. Уг баримтад шинжээч томилуулъя гэх хүсэлт гаргаж байгаа шалтгаан нь Н.*******ийн энэ бичсэн баримтад давхцаад орсон зүйл байна уу? үгүй юу? давхцуулаад биччихсэн юм гарах юм бол би тэр өр төлбөрийг нь төлье. Өнөөдөр энэ баримт дээр нэг ширхэг ч давхацсан юм байхгүй. Зээлийн хоршооноос мөнгө авсан гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Зээлийн хоршооноос мөнгө авсан баримт, тамга тэмдэгтэйгээ байгаа би эх хувиар нь хавтаст хэрэгт өгсөн. Ч.*******ыг энэ барилгад 70-80 хувийн хөрөнгө оруулчихсан юм шиг юм яриад 1,400,000,000 төгрөг оруулсан гэж байна. Тэгсэн хэр нь Н.******* бид хоёроос 1,500,000,000 гаруй төгрөг нэхэмжлээд байна. Тухайн үед банкнаас зээл аваад бүгдийг нь барилгад оруулсан үйл явдлыг Ч.******* мэдэж байсан учраас гэрчилгээ болон газрын хамтран өмчлөгчөөр байгаа. Гэрчилгээнээс харвал бид 2 тухайн барилгын 50, 50 хувийн эзэмшигч. Гэтэл Ч.******* барилгын ажлыг эхлэхдээ зарж борлуулах үүрэг хүлээсэн тул давуу эрхийг эдлээд явчихсан. Миний хувьд 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Энэ мөнгөндөө сард 29,000,000 төгрөгийн хүү төлж байсан юм. Тухайн үед миний авч байсан мөнгөнүүд барилгад оруулсан мөнгөний хүүд таардаг байсан. Улсын дээд шүүхээс энэ хэрэг маргааныг мэтгэлцээний журмаар шийд гэсэн боловч мэтгэлцээний журмаар шийдэх гэтэл Н.*******, Ч.******* хоёр нь байхгүй байна. Өмгөөлөгч нар нь болсон бүх зүйлсийг мэдэхгүй. Тухайн үед би Ч.******* болон Н.******* хоёрт мөнгөний хүү хэцүү байна. Би орон сууцнаас орж ирсэн мөнгөө мөнгөний хүүд өгч байна энэ асуудлаа шийдмээр байна гэж хэлж байсан. Намайг 856,000,000 төгрөг авсан гээд байна өмгөөлөгч нь тайлбарлаад байна. Би тийм мөнгө аваагүй. Бид нар байрнуудаа хуваарилчихсан байсан. Мөн оруулсан мөнгөө нэг нугалж гаргаж авна гэдгээ би хэлж байсан. Ч.******* оруулсан мөнгөө нэг нугалаад авчихсан. Ч.******* банкнаас 600,000,000 төгрөгийн зээл аваад барилга руу оруулсан гээд байгаа дансны хуулгаа өгчих хаашаа хэдэн төгрөг шилжүүлсэн талаар харъя гэхэд дансны хуулгаа гаргаж өгдөггүй. Барилга руу 325,000,000 төгрөг оруулаад бусдыг нь өөрийнхөө өр зээлд өгсөн. Энэ барилгын энэ ажлыг эхлүүлснээр хамгийн хохиролтой байгаа хүн нь би байна. Тухайн үед энэ барилгад орохоосоо өмнө дэлгүүр, хашаа байшингаа авчихсан байсан. Өнөөдрийн нөхцөлд бүгдийг нь зараад өөрөө юу ч үгүй болж байна. Миний хувьд Н.*******д мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан. Аудитын газарт санхүүтэй холбоотой материалыг Н.******* гаргаж өгөх ёстой байсан. Ч.******* аудитын газар баримт гаргаж өгөхдөө дандаа хуурамч материал гаргаж өгсөн гэдгийг би баттай хэлье. Ч.******* Н.*******д нэг ч төгрөгийн баримт байгаагүй бөгөөд барилгын материал авч ирээд бичүүлэхдээ энэ 160,000,000 төгрөг энэ 20,000,000 төгрөг гэж үгээр хэлдэг байсан. Ч.*******ын гаргаж өгсөн тэр баримтыг шинжээчээр дүгнүүлэх юм бол хуурамч материал гэдэг нь тодорхой болно. Ч.*******ын өмгөөлөгч нь бүх юмыг үгүйсгээд л байна миний хувьд банк бусын зээл олголтын материалыг хуурамчаар бүрдүүлэх ямар ч арга байхгүй. Зээлийн гэрээ нь хэрэгт байгаа цаанаа бүртгэлтэй юу? үгүй юу? гэдгийг нь би зээл авахдаа шалгах боломжгүй. Тухайн үед Гэрэлт-Од гэх хүнээс би 150,000,000 төгрөг авч барилгад оруулаад хүү алданги нь нэмэгдээд сүүлдээ 450,000,000 гаруй төгрөг болоод оронд нь тухайн орон сууцнаас байр өгсөн. Тэр мөнгөнүүд бүгд над дээр бичигдчихсэн байна. Хэн ямар алдагдал хүлээсэн байна ямар их хохирсон байна гэдгийг бас шийдэх ёстой байх гэж бодож байна. Энэ бүх асуудал Ч.*******ын хэлсэн ярьснаасаа буцдаг энэ зангаас нь болсон. Нэг өмгөөлөгч аваад нөгөөхдөө байр өгнө гэж хэлдэг юм шиг байсан. Нөгөөдүүл нь яг өөрийнх нь үгээр худлаа ярьдаг ийм асуудлууд удаа дараа гарч байна. Надаас яаж бодоод ингэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Тэгээд энэ тооцоог нь өмгөөлөгч нь гаргасан гэж байна. Миний зүгээс 10 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцнаас нэг ч байрыг дур мэдэж зараагүй. Хэдийгээр хамтран эзэмшигч ч гэсэн надад нэг байр зараад мөнгийг нь өөрөө авсан зүйл байхгүй. Ч.*******оос авсан байрны мөнгийг хөрөнгө оруулсан мөнгөнийхөө хүүд л өгдөг байсан. Байр зарах тохиолдолд Ч.******* миний өмнөөс гарын үсгээ зурдаг байсан. Энэ барилгаас намайг их мөнгө аваад идчихсэн юм шиг, ашиг олчихсон юм шиг яриад байдаг ч өнөөдрийн хувьд би өөрийнхөө байсан бүх хөрөнгө мөнгөө энэ барилгаас болж алдаад явж байна. Ч.******* банкнаас авсан 600,000,000 төгрөгөө бүгдийг нь барилгад оруулсан мэтээр өмгөөлөгчдөө хэлээд өмгөөлөгч нь тэрүүгээр нь яриад байх шиг байна. Ч.*******ын дансны дэлгэрэнгүй хуулга дээрээс бүх зүйл дэлгэрэнгүй харагдана. Энэ хэргийг мэтгэлцээний журмаар шийдье гэхээр зарим юмыг нь өмгөөлөгч нь мэдэхгүй байж мэддэг юм шиг өмнөөс нь яриад байна. Би тухайн үед ойлгомжтой хэлж байсан. Миний барилгаас авч байгаа мөнгө энэ барилга барихад оруулсан хөрөнгө оруулалт буюу зээлсэн мөнгөний хүүнд яваад байна энэ асуудлаа шийдмээр байна гэж хэлж байсан. Миний хувьд маш их хохирсон…Барилга 1,750,768,000 төгрөгөд баригдсан, би 818,000,000 төгрөгийг аваагүй, 780,300,000 төгрөгийг авсан байна...” гэв.
3.1. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд: “Хариуцагчийн яриад байгаа баримт хавтаст хэрэгт авагдсан. Далайван аудитын дүгнэлт гарах болсон үндэслэл нь эдгээр баримт юм. Далайван аудитын дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй. Н.*******ийн талбай дээр ажиллаж байх явцдаа тэмдэглэсэн баримт дээр тулгуурлаж гаргасан мөртлөө бусад хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтыг орхигдуулж гаргасан байна. Дээд шүүхийн тогтоолоор энэ асуудлыг тодорхой дурдсан. Баримт худлаа хэлэхгүй гээд нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. Гэтэл гаргаж өгсөн баримтууд дунд нь давхацсан баримт маш олон байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр нийт байр нь өөрөө ямар өртөгтэй байсан бэ гэдэг нь тодорхойлогдсон боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар нэг ч зүйл дурдахгүй байна. Өртгөөс давсан дүн гарч ирээд байна. Хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлнэ гэхээр бүх мөнгийг нь Ч.******* гэж хүн авахаар болчихоод байна. Дээрээс нь Н.*******, С.******* нараас мөнгө нэхэмжлээд байна. Алдагдалтай байдлын асуудал яригдаж байгаа бол бүгд алдагдал хүлээх ёстой. Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой асуудал дээр огт маргадаггүй. Харин аудитын дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй буюу уг дүгнэлтийг хүчингүй болгох тал дээр шүүхэд удаа дараа хандаж байсан боловч шүүхээс энэ баримттай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Энэ баримт нь өөрөө иргэний хэрнг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт биш хэрэг бүртгэлтийн шатанд бүрдсэн баримт юм. Хамтран ажиллах гэрээний хувьд нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Оруулсан хөрөнгөтэй холбоотой асуудлыг нотлоогүй хэр нь ингэж их хэмжээний мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Ч.*******ын хувьд би энэ барилгын бүх мөнгийг нь гаргасан тийм болохоор би их мөнгө авах ёстой гэдэг асуудал яриад байна. Тэгвэл огт мөнгө гаргаагүй хүнтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ шууд хамтарч гаргах уу гэдэг асуудал гарч байна. Байрыг худалдан борлуулах бүх эрх, мөн ордер гаргах эрх нь Ч.*******од байгаа бөгөөд энэ эрхийг өөр дээрээ авснаараа тухайн байрыг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг ганцаараа шийдэж явж байсан. С.*******ийн хувьд зарим тохиолдолд гарын үсэг зурах буюу зээл авах тухайн хөрөнгийг барьцаанд тавихтай холбоотой асуудал дээр л оролцоод байдаг. Гэтэл уг барилгаас хэн ашгийг хүртээд байна вэ? гэдэг асуудал тодорхой харагдаж байна. Ч.*******ын хувьд ашиг хуваарилах, алдагдал тооцохтой холбоотой журмыг бол өөрийнхөөрөө тогтоосон. Би түрүүлж бүх ашгаа хүртэнэ, оруулсан хөрөнгөө хоёр дахин авна гэх байдлаар бусад оролцогч нартаа тулгаад байна. Хамтран ажиллах гэрээний оролцогч талууд ашгийг тэнцүү хувааж авах эрхтэй...” гэв.
4. Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ч.*******, С.******* бид нар 2012 оны өвөл манай гэрт уулзсан тэгэхэд би “надад орон сууцны зориулалттай газар байна, би худалдаж авах гэж байгаа юм, хэдүүлээ нийлж орон сууц барих уу” гэхэд нөгөө хоёр тэгъе хэр ашиг гарах вэ” гэж ярилцаж эхэлсэн. Тухайн үед бид нар орон сууц барихад оруулсан хөрөнгөө нэг дахин нугалдаг гэсэн тэгээд хэдүүлээ орон сууц барихаар тохиролцож би газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар, Ч.*******, С.******* нар хөрөнгө оруулахаар, оруулсан хөрөнгө, гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү буюу 33.3 хувиар хувааж авахаар тохиролцсон. Тэгээд Ч.*******, С.******* бид гурав 2013 оны 02 сараас орон сууц барих ажлаа эхлүүлсэн ба би Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн нутагт орон сууц барих зориулалттай газрыг Долгор Ган-Очир нараас 160,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 20,000,000 төгрөгийг С.******* гаргаж би 100,000,000 төгрөгийг гаргаж, баригдсан орон сууцнаас 1 орон сууцыг 40,000,000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцон авсан. Тухайн үед би 100,000,000 төгрөгийг гаргахын тулд Хүрэнбулаг багийн 4-20-12 тоот 3 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгт, Наран багийн 62-1 тоотод байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 65,000,000 төгрөгт зараад энэ мөнгөнөөс би лизингээ төлөөд гар дээр цэвэр 100,000,000 төгрөгииг авч газрын эздэд өгсөн. Би орон сууцыг барих ажлыг өөрөө гардаж барьж дуусгасан гэхдээ би энэ үед цалин хөлс гэж огт аваагүй учир нь бид нар цэвэр ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон байсан болохоор би 9 сарын хугацаанд ажлын хөлс цалин гэж аваагүй юм. С.******* барилга барих явцад 435,508,000 төгрөгийг увуулж цувуулж буюу 2013.05.02-ны өдрөөс 2014.02.23-ны өдрийг хүртэл 98 удаагийн шилжүүлгээр хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгө нь бүгд барилга барих ажилд зарцуулагдсан. Ч.******* барилга барих явцад 866,660,000 төгрөгийг 2013.05.06-ны өдрөөс 2013.11.25-ны хооронд 112 удаагийн шилжүүлгээр өгч хөрөнгө оруулалт хийсэн ба мөн л барилга баригдах ажлын зардалд зарцуулагдсан. Сүүлдээ барилга барихад хөрөнгө дутсан тул Ч.*******, С.******* нарын нэр дээр 600,000,000 төгрөгийн зээл авсан гэхдээ энэ зээлээс 325,000,000 төгрөгний материал авсан үлдэгдэл зээлийн мөнгийг нь Ч.******* өөрөө авсан ба үүнээс үлдсэн 43 нэр төрлийн 28,438,100 төгрөгийн барилгын материалыг бүгдийг нь Ч.******* ганцаараа авсан. Тухайн үед байрны захиалганд 23,600,000 төгрөгийн урьдчилгааг хүмүүсээс авсан байсан. Ингээд нийтдээ 1,750,768,000 төгрөгний зардлаар уг орон сууцны барилга баригдаж ашиглалтанд орсон. Барилга ашиглалтанд орсноос хойш Ч.******* 2,376,198,100 төгрөгийг, С.******* 818,000,000 төгрөг, би 158,500,000 төгрөгийг нийтдээ 3,392,698,100 төгрөгийг авсан байна. Бид нарын авсан 3,392,698,100 төгрөгнөөс барилга барихад гарсан зардал 1,750,768,000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1.641,930,100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг 3 хуваахад 1 хүнд 547,310,033 төгрөг болж байна. Иймд би өөрийн 9 сарын хөлс хөдөлмөрөөр бий болсон 6 давхар орон сууцнаас өөрт ногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг Ч.*******оос гаргуулахаар шаардах эрхтэй гэж байна. Учир нь Ч.******* нь баригдсан орон сууцнаас олсон борлуулалтын орлогоос 2,376,198,100 төгрөгийг буюу хамгийн их мөнгийг авсан хүн учир түүнээс нэхэмжилнэ. Ч.*******ын хувьд ийм их мөнгө авчихаад дахиад С.******* бид хоёроос барилгад оруулсан хөрөнгөө нэхээд байгаа нь учир дутагдалтай бөгөөд бид гурав олсон ашгаа тэнцүү хуваахаар ярилцаж тохиролцсон бөгөөд аман гэрээний нөхцлийн дагуу Н.******* бид хоёр Ч.*******оос илүү авсан мөнгөнөөс нь өөрсдийн авах ёстой ашгаа гаргуулах нь бодит үнэнд нийцнэ. Иймд Ч.*******оос Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн 6-22 дугаар байрны орон сууцнаас өөрт оногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд: “...Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь Н.*******, С.*******, Ч.******* нар 2012 онд хамтран ажиллахаар болсон. Орон сууц барих ажлыг Н.******* хариуцаж, С.*******, Ч.******* нар өөрсдийн боломж бололцоогоороо хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож нийт олох ашгаа тэнцүү 3 хуваан авахаар аман гэрээ хийсэн. Г.Долгор гэж хүнээс барилгын газрыг 160,000,000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа төлбөрт Н.******* 100,000,000 төгрөг, С.******* 20,000,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 40,000,000 төгрөгийн төлбөрт орон сууц ашиглалтад орохоор 1 өрөө байр өгөхөөр талууд тохиролцсон. 1 өрөө байрыг Г.Долгорт шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн материалд авагдсан. Н.******* уг барилгыг 10 сарын хугацаанд барьж дуусгасан. Уг барилгад С.******* 435,500,000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Ч.******* барилга барих явцад 866,660,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнтэй хэн ч маргадаггүй. Сүүлд барилгад хөрөнгө дутсан тул Ч.******* өөрийн нэр дээрээ 600,000,000 төгрөгийн зээл авсан боловч үүнээс 325,000,000 төгрөгийг барилгын ажилд зарцуулсан. Уг барилгаас 43 нэр төрлийн 28,439,100 төгрөгийн үнэлгээтэй барилгын материалыг Ч.******* авсан. Ингээд нийт 1,750,768,000 төгрөгөөр барилга боссон. Барилгаас Ч.******* 2,376,198,100 төгрөгийг, С.******* 818,000,000 төгрөгийг, Н.******* 158,500,000 төгрөгийг авсан ба талуудын авсан нийт мөнгө 3,392,698,100 төгрөг болж байна. Энэ 3,392,698,100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал болох 1,750,768,000 төгрөгийг хасахаар 1,641,930,100 төгрөгийг ашиг гарч ирсэн. Энэ ашгийг 3 хуваахаар нэг хүнд 547,000,000 төгрөг болно. Үүнээс 100,000,000 төгрөгийг Н.******* 10 сарын хугацаанд барилга барьсан ажлын хөлс гээд үлдсэн 447,000,000 төгрөгийг өөрийн барилгад оруулсан хөрөнгөөс авах цэвэр ашиг гэж нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
5. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “2012 оны 12 дугаар сард орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350,000,000 төгрөгийг иргэн Ч.*******оос гаргуулж өгнө үү... Намайг Ч.******* 856,000,000 төгрөгийг, Н.******* 818,000,000 төгрөгийг авсан гэх боловч би ийм мөнгө аваагүй. 435,500,000 төгрөгөө авсан гэж тооцоод аваагүй үлдсэн 350,000,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан...” гэв.
5.1. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд: “...С.******* нь 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба 818,000,000 төгрөг авсан гэдэг асуудал яригддаг. Борлуулалтын орлогоос талуудын оруулсан хөрөнгийг хасвал 1,600,000,000 төгрөгийн цэвэр ашгийг энэ барилгаас олсон юм байна. Энэ ашгаа 3 хуваахад 533,000,000 төгрөг болж байна. Өөрийн оруулсан хөрөнгө болон борлуулалтын орлогоос авах ашгаа нэмэхээр С.******* нийт 968,000,000 төгрөг авах ёстой болж байна. Үүнээс талуудын С.******* авсан гэж буй 818,000,000 төгрөгөө хасвал 150,000,000 төгрөг аваагүй үлдсэн байна. Үүн дээр С.******* нь Ч.*******оос 818,000,000 төгрөг аваагүй ба 200,000,000 төгрөг дутуу авсан гэх үйл баримт гарч ирж байна. Үүнийг Ч.******* мөн зөвшөөрдөг ба ингээд аваагүй үлдсэн 150,000,000 төгрөг дээр Ч.*******ын С.*******т өгөлгүй үлдээсэн 200,000,000 төгрөгийг нэмээд нийт 350,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах шатын шүүхэд гомдол гаргаагүй гэдэг зүйлийг нэхэмжлэгч хэлж байна. Гэтэл хэрэг анхан шатны шүүхэд буцаад ирчихсэн, анхан шатын шүүх нотлох баримтыг үнэлэх боломжтой ба гомдол гаргаагүй гэдэг нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэдгийг хэлмээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
6. Нэхэмжлэгч Ч.******* нь С.*******ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “С.******* сөрөг нэхэмжлэлдээ ямар ч гэрээ хавсаргаагүй тул ямар гэрээ яриад байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн зөвлөж байгаагаар хүчин төгөлдөр гэрээг өөрөө нотолдог. Харин Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг шүүхээр тогтоолгодог юм байна. 2013 онд С.*******, Н.******* бид нар хамтран ажиллаж 6-р хорооллын 22-р байр гэх 44 айлын орон сууцыг барихаар тохиролцсон бөгөөд миний бие нийт хөрөнгийн 80 гаруй хувийг гаргасан байдаг юм. Орон сууцны борлуулалтын орлогыг гаргасан зардлаа нөхөөд үлдсэн орлогыг оруулсан хөрөнгө оруулалттайгаа дүйцүүлэн авахаар тохирсоноо С.*******, Н.******* нар зөрчиж худалдан борлуулж хүмүүсээс мөнгө авч завшсантай холбоотой миний нэхэмжлэлтэй энэ хэрэг 2016 оны10 дугаар сард үүсэж одоо хүртэл явж байна. Бидэнд баримтжиж баталгаажсан гэрээ байхгүй бөгөөд тохиролцооны талаар маргаантай болж одоо энэ хэргээр тэр маргаан минь шийдвэрлэгдэнэ. С.******* нар миний удаа дараа илэрхийлсэн. Бид борлуултаа хуваана гэж тохироогүй ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон" гэсэн тайлбарыг хуульчид нь буруу ойлгож, мушгин гуйвуулж сөрөг нэхэмжлэл гарган надаас 350,0 сая төгрөг нэхэмжилж байгаа бололтой. Миний тайлбар бол угаасаа бид нар өөр өөрийн оруулсан хөрөнгө оруулалт буюу гаргасан зардлаа нөхөөд, түүнтэйгээ тэнцүү буюу нугарсан орлогыг борлуулалтаас аваад цаана нь үлдэх ашгийг тэнцүү хувааж авна гэж тохиролцсоноо илэрхийлсэн ба үүнийгээ ч гурвуулаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Хэрэв анхнаасаа хэн хэдэн төгрөг оруулсан нь хамаагүй барилгыг барихад гарсан зардлаа нөхөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана гэж тохирсон бол анх энэ аргаан үүсэхэд л шүүхэд энэ тайлбараа гаргах байсан байх. Одоо энэ нэхэмжлэлд врөө бичсэнээр намайг уг барилгаас 2,476,198,100 төгрөг, 2019 оны 04 сарын 09-ний нхан шатны шүүхийн хурал дээр намайг 2,702,000,000 төгрвг авчихсан гэж мэдүүлж мйлбарлаад байгаа мөртлөө 2016 он 10-р сард энэ иргэний хэрэг үусгэгдсэнээс хойш адаас өдий хүртэл юу ч нэхээгүй, тэнцүү хуваах ашгийг илүу авч хохироосон тухай ганц юйлбар гаргаагүй нь түүний сөрөг нэхэмжлэл бодит үндэслэлгүй зохиомол болохыг илтгэнэ. Барилгын газрыг Долгороос авч мөнгөн төлбөрийг Н.*******, С.******* нар төлж үлдэгдэлд тооцон 22-р байрнаас 9 тоотыг шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Энд мөнгөн хэлбэрээр гарсан мөнгө нь *******, ******* хоёрын хөрөнгө оруулалтад тооцогдох ба 9 тоот орон сууцыг 55,000,000 төгрөгт тооцон Долгорт шлжүүлсэн нь бид гуравт адил хэмжээний /55,000,000:3= 18,333,333 хөрөнгө оруулалтад тооцогдоно. Маргааныг Эрүүгийн хэргийн шугамаар шалгаж байх үед мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон "Далай ван аудит" ХХК-ийн 2018 оны 01 арын 05-ны дугнэлт нь Ч.*******, С.*******, Н.******* нараас барилгын хөрөнгө руулалтад оруулсан шууд нийлүүлсэн материал, бэлэн мөнгө, дансаар шилжүүлсэн мөнгө, зээлийн эх үүсвэр зэрэг гаргаж өгсөн бүх баримтыг үндэслэсэн ба энэ дүгнэлтэд ******* ямар нэгэн гомдол гаргаагүй зөвшөөрсөн баримтыг шүүхэд өгсөн. Шүүх одоо энэ дүгнэлтээс гадна талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, ИХШХШТ хуулийн 38.6-д заасан журмаар цуглуулсон нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж энэ хэргийг шийдвэрлэнэ байх. Угаасаа дуусаагүй барилгын гэрчилгээ С.******* бид хоёрын нэр дээр байсан учраас худалдан авсан хүмүүст бид хоёр л гарын үсэг зурж шилжүүлснээр тэр хүмүүс гэрчилгээгээ авч байгаа ба үүнийг нотлох баримт шүүхэд ирсэн. Орон сууцны барилгад хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, хэдэн төгрөгийн орлого авсан, хэн нь илүү завшсан болох тооцоо, баримтыг энэ хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх шатанд тодорхой хэлж өмгөөлөгчийн хамт мэтгэлцээн явуулна. Иймд С.*******ийн сөрөг нэхэмжлэл илтэд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу...” гэжээ.
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь барилгадаа оруулсан хөрөнгөө гаргаж аваад үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авна гэж тайлбарлаад байна. Өнөөдрийг хүртэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээг бичгээр хийсэн зүйл огт байхгүй бөгөөд уг асуудал дээр маргаж байна. 2015 оны 03 дугаар сард Н.*******, С.******* нарын хэрэг бүртгэлтийн шатанд мөрдөгчид өгч байсан мэдүүлэг дээр гарсан зардлаа төлөөд үүнийгээ нэг нугалж ашиг олоод үлдсэн мөнгөө хувааж авна гэж тохиролцсон гэдгээ хэлдэг. Мөн сая С.******* 10 цаг 58 минутад сөрөг нэхэмжлэлээ тайлбарлаж байх явцдаа бид нар оруулсан мөнгөө нугалж авах ёстой байсан гэдгээ хэлж байна. С.*******, Н.******* нар ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээнд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээсэн боловч хохирчихсон юм байна. Тэгвэл 2015 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн мөн 2016 оноос хойш иргэний хэрэг үүсээд өнөөдрийг хүртэл маргаантай явж байгаа хэр нь 2023 оноос өмнө нь нэг ч удаа бид ашиг авах ёстой байсан юм, мөнгөө ингээд тохирчихсон гэж ганц ч тайлбар, мэдүүлэг, гомдол гаргаж байсан удаа байхгүй. Хэдэн зуун сая төгрөгийн хохиролтой хүмүүс энэ асуудал дээр яагаад нэг ч тайлбар гаргаад би ингэж хохироод байна гэдгээ хэлээгүй юм бол гэдэгт гайхаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгоод шийдэхэд хүртэл даж заалдах гомдол гаргаагүй. Энэ сөрөг нэхэмжлэлүүд нь ямар ч нотлох баримтаар батлагддаггүй. Харин Ч.*******ын гаргасан нотлох баримт, үндэслэлээр бол няцаагддаг. Н.*******ийн гаргаад байгаа энэ тооцоонууд чинь нөгөө Далайван аудитын өгөөд ингээд тэнд тооцуулчихсан тооцоо юм. С.*******ийн хувьд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. 350,000,000 төгрөг нэхэмжилж байгаа хэр нь энэ тоог хаанаас яаж гаргаж ирснээ ч тайлбарлаж чадахгүй байгаа уг сөрөг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барилгатай холбоотой баахан тоонууд хэлээд байна. Энэ нь миний 3хх78-107 дугаар тал гаргаад өгчихсөн нотлох баримтууд юм. Барилга бол 1,613,000,000 төгрөгөөр баригдсан бөгөөд талуудын оруулсан хөрөнгө бүгд энэ дотор шингэсэн. Барилга баригдаж дууссаны дараагаар нийт борлуулалтын орлогод 3,217,900,000 орж ирсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэвэл давж заалдах шатны магадлал болон хяналтын шатны тогтоолыг үндэслэлгүй гэж үзээд хэргийн зарим оролцогчдын гаргаж байгаа тайлбараар энэ хэргийг шийдэх хэрэгтэй болно. Гэхдээ ийм зарчим байхгүй учраас сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлээд байгаа 3хх 66-81 талд байгаа баримтууд нь Н.*******ийн сөрөг нэхэмжлэлийн хавсралт болгож өгсөн өөрийнх нь гаргасан тооцоо юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч С.******* болон түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболдын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Н.*******өөс 694,112,088 төгрөг, С.*******өөс 897,319,877 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.*******өөс 1,333,334 төгрөг, С.*******өөс 545,473,334 төгрөгийг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “...хэргийн үйл баримтад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа С.*******өөс 545,473,334 төгрөг, Н.*******өөс 1,333,334 төгрөг болгон бууруулсан. Талууд аман байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 6-22 гэх 44 айлын орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, борлуулах хамтын ажиллагаанд орсон. 2014 онд уг барилгыг улсын комисс хүлээн авсан тул борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хөрөнгө мөнгө, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн. Барилга барихын тулд эхлээд газар хэрэгтэй байсан ба иргэн Г.Долгороос Н.******* 100,000,000 төгрөг, С.*******т 20,000,000 төгрөг гаргаад нийт 120,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө орон сууц ашиглалтад орж 09 тоот байрыг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн. 09 тоот байр бол талуудын оруулсан хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа бөгөөд хүндээ хуваахаар нэг хүнд 18,333,333 төгрөг болж байна. Оруулсан хөрөнгийн хувьд Н.*******ын хувьд төрөл садны холбоотой Отгондаваагаас С.******* Н.******* нарын хамт очиж 250,000,000 төгрөг зээлж барилгын ажлыг эхлүүлсэн, үеэл Буянтогтохоос 536,600,000 төгрөг гээд 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан боловч дахин мөнгө хэрэгтэй болж Н.*******ын нэрээр Капитал банкнаас 600,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг Н.******* дангаараа хариуцаж төлсөн. Далайван аудит талуудын оруулсан хөрөнгийг дүгнээд Н.*******ыг 1,303,271,000 төгрөг оруулсан гэдэг. С.******* 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, Н.******* мөн С.******* нь 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан миний данс руу 98 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн гэдэг боловч Далайван аудитийн дүгнэлтээр 117,380,000 төгрөг гэдэг үүн дээр газар авсан 20,000,000 төгрөг, 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 155,713,333 төгрөгийг, Н.*******ийн хувьд анх газар авахад 100,000,000 төгрөг Г.Долгорт шилжүүлсэн, 09 тоот байрнаас 18,300,000 төгрөг нийт 118,333,333 төгрөгийг, Н.*******ын хувьд 866,600,000 төгрөг, 600,000,000 төгрөгийн зээл нэмээд өөртөө зарцуулсан 145,100,000 төгрөгийг хасаад 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан нь тогтоогдож байна. Далайван аудит компани 2015 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн байдлаар уг барилгыг 1,442,905,500 төгрөгөөр барьсан гэж дүгнэсэн, шүүхээс Оюунсан гэж шинжээчийг томилж барилгын зургаас үндэслэж, барилгын норм дүрмээр тооцож, энэ барилгын өртгийг гаргуулсан. Үүнээс харвал шууд зардал нь 1,330,265,283 төгрөг гэж гарсан. Энэ хоёр албан ёсны тоог нэмээд дунджийг нь гаргахаар 1,442,585,392 төгрөг гэж гарч байгаа ба Далайван аудит ХХК-ийн дүгнэлтээс хэдхэн зуун мянган төгрөгийн зөрүүтэй л гарч байна. Бесге гэдэг компаниар зогсоолыг 84,159,900 төгрөгөөр үнэлсэн. Орон сууцны борлуулалтын орлогоос подвалын 84,159,900 төгрөгийг тооцоод Н.******* 2,122,959,600 төгрөг, С.******* 856,000,000 төгрөг, Н.******* 238,000,000 төгрөг авсан. Бүгд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан тул оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр мөнгөө нугалж авахаар тохирсон. Барилгад оруулсан мөнгийг хувилаад үзвэл Н.******* 83 хувийг, С.******* 9.6 хувийг, Н.******* 7.4 хувийг гаргасан. Борлуулалтын орлогыг тэнцүү хуваагаад хүнд тус бүр оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцох юм бол Н.******* 66.7 хувийн алдагдал, Н.******* 92.6 хувийн ашиг, С.******* 90.7 хувийн ашиг авах нөхцөл байдал бий болж байна...” гэж тайлбарласан,
4. Хариуцагч Н.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...хамтран ажиллах гэрээ хийгдсэн. 2013 оны 02 дугаар сард Н.******* байшин барих нь ашигтай байдаг талаар Ч.*******, С.******* нарт хэлж хамран ажиллах санаагаа гаргасан. Ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон. Газрыг Н.******* нь Г.Долгор гэж хүнтэй тохиролцож 160,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар гэрээ хийсэн. Тухайн газрын урьдчилгаа төлбөрт С.******* 20,000,000 төгрөг, Н.******* 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 40,000,000 төгрөгөд нь нэг өрөө байр өгөхөөр тохиролцож Ч.*******, С.******* нарын нэр дээр газрыг шилжүүлэн авсан. Н.******* тухайн барилгыг гардаж барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр болсон. С.******* 435,508,000 төгрөгийн, Ч.*******оос нийт 866,666,000 төгрөг, сүүлд 600,000,000 төгрөгийн зээл авснаас 325,000,000 төгрөгийг барилгад оруулсан, үлдэгдэл мөнгийг хувьдаа зарцуулсан. Ч.*******оос нийт 1,191,666,000 төгрөг орж ирсэн. Тухайн орон сууц 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, нийт 3,392,698,100 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Ч.******* 2,376,198,100 төгрөгийг, С.******* 818,000,000 төгрөгийг, Н.******* 158,500,000 төгрөгийг авсан. Ашгаа 3 хувааж авъя гэх тохиролцоотой байсан боловч Ч.******* би 1,200,000,000 төгрөг гаргасан учир 2,000,000,000 төгрөг авна гэдэг байдлаар маргасан. 2014 онд ашиглалтад орсон цагаас хойш Ч.******* гаражийг ашиглаж байгаа. Н.*******ийн хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан хэр нь 150,000,000 төгрөгийг авсан ба 10 сарын хугацаанд өөрөө барилгаа бариад 50,000,000 төгрөгийн л ашиг авсан. Ч.******* 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад 2,300,000,000 төгрөг авсан буюу 1,100,000,000 төгрөгийн ашиг авсан. Мөн С.*******ийн хувьд оруулсан хөрөнгөө нэг нугалж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,
5. Хариуцагч С.******* болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хөрөнгө оруулсан бараа материал болон мөнгийг он сар өдөртэй нь нэг бүрчлэн Н.******* бичиж байсан. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдэг нь энэ баримтаар нотлогдох ёстой ба бид 3 мөнгө өгсөн өдрөө бичээд гарын үсгээ зураад явъя гэж тохироход Ч.******* бид 3 бие биедээ итгэхгүй юм бол яах юм бэ? гарын үсэг зураад яах вэ чи бичээд яв гэж Н.*******д хэлж байсан. Тухайн үед намайг зээл аваад бүгдийг нь барилгад оруулсан үйл явдлыг Ч.******* мэдэж байсан учраас байрны гэрчилгээ болон газрын хамтран өмчлөгчөөр би байгаа юм. Гэрчилгээнээс харвал бид 2 тухайн барилгын 50, 50 хувийн эзэмшигч. Миний хувьд 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид нар байрнуудаа хуваарилчихсан байсан. Мөн оруулсан мөнгөө нэг нугалж гаргаж авна гэдгээ би хэлж байсан. Ч.******* оруулсан мөнгөө нэг нугалаад авчихсан. Ч.******* банкнаас 600,000,000 төгрөгийн зээл аваад барилга руу оруулсан гээд байгаа дансны хуулгаа өгчих хаашаа хэдэн төгрөг шилжүүлсэн талаар харъя гэхэд дансны хуулгаа гаргаж өгдөггүй. Барилга руу 325,000,000 төгрөг оруулаад бусдыг нь өөрийнхөө өр зээлд өгсөн. Н.*******д мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан. Миний зүгээс 10 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцнаас нэг ч байрыг дур мэдэж зараагүй. Барилга 1,750,768,000 төгрөгөд баригдсан, би 818,000,000 төгрөгийг аваагүй, 780,300,000 төгрөгийг авсан байна. Далайван аудитын дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй. Н.*******ийн талбай дээр ажиллаж байх явцдаа тэмдэглэсэн баримт дээр тулгуурлаж гаргасан мөртлөө бусад хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтыг орхигдуулж гаргасан байна. Далайван аудитын дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй…” гэж тус тус маргасан.
6. Нэхэмжлэгч Ч.*******оос хариуцагч С.******* “...435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба 818,000,000 төгрөг авсан гэдэг борлуулалтын орлогоос талуудын оруулсан хөрөнгийг хасвал 1,600,000,000 төгрөгийн цэвэр ашгийг энэ барилгаас олсон, ашгаа 3 хуваахад 533,000,000 төгрөг, өөрийн оруулсан хөрөнгө болон борлуулалтын орлогоос авах ашгаа нэмэхээр нийт 968,000,000 төгрөг авах ёстой, үүнээс 818,000,000 төгрөгөө хасвал 150,000,000 төгрөг аваагүй үлдсэн байна. 818,000,000 төгрөгийг аваагүй 200,000,000 төгрөг дутуу авсан. 150,000,000 төгрөг дээр Ч.*******ын өгөөгүй үлдээсэн 200,000,000 төгрөгийг нэмээд нийт 350,000,000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэж,
Хариуцагч Н.******* “…1,750,768,000 төгрөгөөр барилга боссон. Барилгаас Н.******* 2,376,198,100 төгрөгийг, С.******* 818,000,000 төгрөгийг, Н.******* 158,500,000 төгрөгийг авсан, нийт мөнгө 3,392,698,100 төгрөг болж байна. Энэ 3,392,698,100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал болох 1,750,768,000 төгрөгийг хасахаар 1,641,930,100 төгрөгийг ашиг гарч ирсэн. Энэ ашгийг 3 хуваахаар нэг хүнд 547,000,000 төгрөг болно. Үүнээс 100,000,000 төгрөгийг Н.******* 10 сарын хугацаанд барилга барьсан ажлын хөлсөнд, үлдсэн 447,000,000 төгрөгийг өөрийн барилгад оруулсан хөрөнгөөс авах цэвэр ашиг гэж нэхэмжилж байна...” гэж тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан,
7. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Барилга бол 1,613,000,000 төгрөгөөр баригдсан бөгөөд талуудын оруулсан хөрөнгө бүгд энэ дотор шингэсэн. Барилга баригдаж дууссаны дараагаар нийт борлуулалтын орлогод 3,217,900,000 төгрөг болсон. Талууд анх оруулсан хөрөнгөө нугалж аваад үлдсэн ашгаа хуваана гэж тохирсон боловч ашиг гараагүй…” гэж маргасан.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.*******, Н.******* нар 2013 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 6 дугаар хороололд 48 айлын орон сууцны барилга барихаар амаар тохиролцож, иргэн Г.Долгороос барилга барих газраа худалдан авсан байх бөгөөд газрыг худалдан авахад Н.******* 100,000,000 төгрөгийг, С.******* 20,000,000 төгрөгийг өгч, барилга баригдаж дуусахаар 1 өрөө байр өгөхөөр тохиролцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С.*******, Ч.******* нар нэр дээрээ шилжүүлэн авсан, Ч.*******, С.******* нар нь хөрөнгө оруулж, Н.******* нь орон сууц барих ажлыг хариуцан ажиллаж, орон сууцыг барьж дуусган ашиглалтанд оруулахаар тохиролцсон, талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд доороо гаражтай, 44 айлын барилга баригдсан, барилгыг 2014 оны 02 сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, комисс хүлээн авч зохигч орон сууцнуудыг худалдан боруулсан, Г.Долгорт орон сууцаас 55,000,000 төгрөгний үнэ бүхий 09 тоот 1 өрөө орон сууцыг газрын төлбөртөө өгсөн, үйл баримт болсон бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
9. Талуудын маргааны зүйл нь: Ч.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Далайван аудитын дүгнэлтийг үндэслэн “газрыг 175,000,000 төгрөгөөр худалдан авсан, Н.******* 100,000,000 төгрөг, С.******* 20,000,000 төгрөгийг, 55,000,000 төгрөгийн үнэтэй 09 тоот 1 өрөө байрыг өгч авсан, байрны 55,000,000 төгрөгийг 3 хуваахад 1 хүнд 18,333,333 төгрөг ногдоно...эхлээд 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд мөнгө хүрэхгүй байсан учраас Капитал банкнаас 600,000,000 төгрөгийг зээлсэн, 145,100,000 төгрөгийг өөрөө зарцуулсан нийт Ч.******* 1,339,264,933 төгрөгийн, Н.******* газар авахад 100,000,000 төгрөг, 09 тоот байрны 18,333,333 төгрөг нийт 118,333,333 төгрөгийн, С.******* 117,400,000 төгрөг, газар авахад 20,000,000 төгрөг, 09 тоот байрны 18,333,333 төгрөг нийт 155,713,333 төгрөгийн хөрөнгө оруулалтууд оруулсан, Далайван аудит 1,442,905,500 төгрөг, шинжээч Б.Оюунсан 1,330,265,283 төгрөг энэ хоёрын дундажаар тооцвол 1,386,585,392 төгрөг, газрын үнэ 55,000,000 төгрөгийг нэмээд 1,442,585,392 төгрөгөд барилга баригдсан гэж үзэх, /нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 1,613,000,000 төгрөгөөр барилга баригдсан/, барилга 3,219,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, Ч.******* гараж Бэсгэ ХХК-ний үнэлгээгээр 84,159,900 төгрөг, орон сууцны борлуулалтын орлогыг нэмээд нийт 2,122,959,600 төгрөгийг, С.Гөнтөмөр 856,000,000 төгрөг, Н.******* 238,000,000 төгрөгийг авсан, талууд эхний ээлжид оруулсан мөнгөө гаргаж аваад түүнтэйгээ тэнцүү хэмжээний мөнгө авсны дараагаар ашгаа хуваана гэж анх тохиролцсон гэж,
С.******* 435,500,000 төгрөгний хөрөнгө оруулсан, Ч.******* эхлээд 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулаад дараа нь Капитал банкнаас 600,000,000 төгрөгийг зээлж аваад барилгад 325,000,000 төгрөгийг оруулсан, үлдсэн мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн, барилга 1,750,768,000 төгрөгөд баригдсан, Ч.******* орон сууцны борлуулалтын орлогоос ихэнхи мөнгийг нь авсан, барилгын доор баригдсан гаражийг одоо эзэмшээд ашиглаад явж байгаа, оруулсан хөрөнгөө гаргаж аваад үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авна гэж тохиролцсон гэж,
Н.******* барилга 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, би 100,000,000 төгрөгийн, Ч.******* эхлээд 866,666,000 төгрөгийг, дараа нь Капитал банкнаас 600,000,000 төгрөгийг зээлж 325,000,000 төгрөгийг оруулж нийт 1,191,666,000 төгрөгийн, С.******* дансаар болон бэлнээр 435,508,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 3,392,698,100 төгрөгөөр худалдан борлуулсан, үүнээс Ч.******* 2,376,198,100 төгрөгийг, С.******* 818,000,000 төгрөгийг, би 158,500,000 төгрөгийг авсан, бид оруулсан хөрөнгөө гаргаж аваад үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авна гэж тохиролцсон гэж талууд хэн нь хичнээн төгрөг оруулсан, хэдэн төгрөгний өртөгөөр /орон сууц/ барилга баригдсан, борлуулалтын орлогоос хэн нь хичнээн төгрөг авсан, борлуулалтын нийт орлого хэдэн төгрөг болсон, орлогоо хэрхэн хуваарилах талаар үнийн хувьд зөрүүтэй тайлбарлаж маргасан.
10. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
11. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд хураамж төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргийн дагуу газар худалдан авахад Н.******* нь 100,000,000 төгрөгийн, С.******* 20,000,000 төгрөгийн, барилга барихад Ч.******* 866,666,000 төгрөгийн хураамж төлсөн энэ талаар зохигч маргаагүй ба хамтын ажиллагаагаар талууд хураамж төлж хамтран ажилласнаар хураамж нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар тэдний төлсөн хураамж нь дундаа өмчлөх хөрөнгийг бий болгоно.
12. Талуудын хамтын үйл ажиллагаа, төлсөн хураамжаар тэдгээрийн дундын хөрөнгө болох доороо гаражтай, 44 айлын орон сууц бий болсон бөгөөд зохигч тухайн хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хураамж, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн байна.
13. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж зааснаас үзэхэд хамтран ажилласнаас ашиг олсон бол зохигч өөрийн оруулсан хураамжийн хэмжээгээр ашиг хуваарилахыг зохигч хэн алинаасаа шаардах эрхтэй гэж үзнэ.
14. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.******* нь барилгын ажлыг хариуцаж, барилгын ажилд оруулсан хөрөнгийг тухай бүрт нь бүртгэж, барилгын өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавьж барилгыг ашиглалтанд оруулсан талаар нэхэмжлэгч маргаагүй.
15. Хариуцагч Н.******* нэхэмжлэгч Ч.*******ыг 1,191,666,000 төгрөгийн, хариуцагч С.*******ийг 435,508,000 төгрөгийн хөрөнгийг оруулсан гэснийг Ч.******* нь эс зөвшөөрч хэрэгт авагдсан “Далайван аудит” ХХК, “Бэсгэ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээч Б.Оюунсаны төсөв, Капитал банкны зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг үндэслэн өөрийгөө 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулсан, С.******* 155,713,333 төгрөгийн хөрөнгө оруулсан, барилга 1,442,585,392 /1,613,000,000/ төгрөгөөр баригдсан гэж мэтгэлздэг боловч хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлүүд зэргээс дүгнэхэд эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон “Далайван аудит” ХХК, “Бэсгэ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээч Б.Оюунсаны төсөв зэрэг баримтууд нь зөрүүтэй, хариуцагч нар уг баримтуудын талаар маргадаг тул шүүх шийдвэрээ гаргахдаа үнэлээгүй болно.
16. Шүүх талуудын хамтын ажиллагааны хөрөнгө болох 44 айлын орон сууц нь 3,245,780,000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан 2 хх-ийн 104 дүгээр хуудасны ар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтаар тогтоогдож байна гэж үзсэн.
17. Шүүх хуралдаанд дээрх баримтыг Ч.*******ын гаргаж өгсөн 4хх-ийн 103-104 хуудсанд авагдсан баримт, Н.*******ийн гаргаж өгсөн 3хх-ийн 66 хуудсанд авагдсан баримтуудыг тулгаж, зохигчийг шүүх хуралдаанд мэтгэлзүүлсэн боловч орон сууц борлуулсны орлогоос хэн нь хэдэн төгрөг авсан болох нь тогтоогдоогүй, зохигч маргасан, мөн Ч.*******, С.******* нар нь барилга барихад хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан болохоо, барилга хэдэн төгрөгөд баригдсан талаар хэн аль нь нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
18. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэн аль нь нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,755,110 төгрөгийг, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.*******ийн төлсөн 1,907,950 төгрөгийг, Н.*******ийн төлсөн 2,894,500.2 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
20. Нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өндөр сум, Уртбулаг баг, б-р хороолол В хэсэг 47 тоот Г-2101015725 тоот өмчийн газар,мөн хаягт буюу 11-р хороолол В хэсэгт 47 тоот Ү-2101020208 улсын бүртгэлтэй хувийн орон сууц, Рашаант баг 11-р гудамж 126 тоот Ү-2101012833 тоот хувийн орон сууц, Рашаант багийн 30-р гудамж, 17 тоот Ү-2101007941 тоот хувийн орон сууц, Рашаант багийн задгай 1-р гудамж 1 тоот Ү-2101007609 тоот хувийн орон сууц, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 6-р хороолол В хэсэг 47 тоот Г-2101015725 тоот өмчийн газар,мөн хаягт буюу 11-р хороолол В хэсэгт 47 тоот Ү-2101020208 улсын бүртгэлтэй хувийн орон сууц, Рашаант баг 11-р гудамж 126 тоот Ү-2101012833 тоот хувийн орон сууц, Рашаант багийн 30-р гудамж, 17 тоот Ү-2101007941 тоот хувийн орон сууц, Рашаант багийн задгай 1-р гудамж 1 тоот Ү-2101007609 тоот хувийн орон сууц Н.*******ийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 6-р хороолол В хэсэг 47 тоот Г-2101015725 тоот өмчийн газар, мөн хаягт буюу 11-р хороолол В хэсэгт 47 тоот Ү-2101020208 улсын бүртгэлтэй хувийн орон сууц, Рашаант баг 11-р гудамж 126 тоот Ү-2101012833 тоот хувийн орон сууц, Рашаант багийн 30-р гудамж, 17 тоот Ү-2101007941 тоот хувийн орон сууц, Рашаант багийн задгай 1-р гудамж 1 тоот Ү-2101007609 тоот хувийн орон сууц, Уртын гол 21-р баг, Баянзам 4-р гудамж 1 тоот "Орос хүнс" худалдаа үйлчилгээний барилга, мөн энэ гудамжны урд гудамжинд шинээр барьж байгаа үйлчилгээний барилга, Уртбулаг баг, 11-р хороолол 11а хэсэг 33 тоот эхнэр Л.Алтанцэцэгийн нэр дээрх амины орон сууц, Оюут баг, Дөмөг захын задгай “Гоё шарга” төвийн барилга, түүний өмнөх хүлэмжтэй хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө бусдад шилжүүлэхийг хориглож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэх, хариуцагч С.*******, Н.******* нарын эд хөрөнгө буюу мөнгийг Н.*******өөс 694,112,088 төгрөг, С.*******өөс 897,319,877 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж,
мөн шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2938 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ч.*******ын эд хөрөнгө буюу мөнгийг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 547,310,033 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн 6-22 дугаар байрны орон сууц, гаражийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих зэргээр захиран зарцуулахгүй байхыг Ч.*******од даалгаж, хариуцагч Н.*******ийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багт байршилтай худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа 65 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 11 дүгээр хороолол а-33 тоот хувийн орон сууцыг бусдад бэлэглэх, худалдах, арилжих зэргээр захиран зарцуулахгүй байхыг Н.*******д даалгахаар тус тус шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдав.
21. Хэрэгт авагдсан 3 ширхэг дэвтэр, шинжээч Б.Оюунсаны төсөв 1 ширхэг, хөрөнгийн үнэлгээний тайлан 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч С.*******өөс 545,473,334 төгрөг, Н.*******өөс 1,333,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.*******ын Ч.*******оос 350,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.*******ийн Ч.*******оос 547,310,003 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.*******ын 7,755,110 төгрөгийг, С.*******ын 1,907,950 төгрөгийг, Н.*******ийн 2,894,500.2 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 595 дугаар, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2938 дугаартай шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.*******, Н.******* нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 69.1.3, 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнүүд нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
4. Хэрэгт авагдсан 3 ширхэг дэвтэр, шинжээч Б.Оюунсаны төсөв 1 ширхэг, хөрөнгийн үнэлгээний тайлан 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ