Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Б.Бат-Өлзий,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

хохирогч Ж.А-,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Э-гийн А-од холбогдох эрүүгийн 1710000000097 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэг 9-р хороо ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж, нийт 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 343 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 4 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосон,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783 А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 11  сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар тогтоосон, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, Б- овогт Э-гийн А- /РД: .................

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Ж.У-ын гэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хаалгыг хөшиж нэвтрэн, 788.000 төгрөгийн үнэ бүхий “LG” маркийн 43 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн Б.А-гийн гэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хаалганы цоожийг хөшин эвдэлж нэвтрэн, 219.000 төгрөгийн үнэ бүхий “Monel” маркийн 32 инчийн зурагт, усны тэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоотод оршин суух иргэн С.А-ы гэрт цонхны шилийг хагалж нэвтрэн, “Philips” маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх, антенн, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг, эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг, бөгж, зүүлт хос, сувдан зүүлт, жижиг хайрцаг, ууттай чулуу зэрэг 800.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суух иргэн Ж.А-ийн гэрт цонхыг хагалж нэвтрэн, 42 инчийн “Sharp” маркийн зурагт, “ddish” агаарын суваг хүлээн авагч, дунд гарын мөнгөн аяга зэрэг 583.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... оршин суух иргэн Б.Ш-гийн гэрийн хатавчийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн сөхөж нэвтрэн, 283.000 төгрөгийн үнэ бүхий “BSB” маркийн 32 инчийн зурагт, халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ж.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16-17 цагийн үед бэрээ эмнэлэгт эргээд хүүхдийнх давууг угааж, шөл хийж өгөөд ирэх замд ээж над руу “гэрийн чинь цонх хагарсан байна” гэж утсаар ярьсан. Би гэртээ ирээд цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар “гэртээ орж болохгүй, шинжээч ирэхээр гэртээ ороорой” гэж хэлсэн. Манай гэрээс цаг, зурагт, мөнгөн аяга зэрэг алга болсон. Гал тогооны хэрэгсэл болох заазуур, хутгыг газар хаясан байсан. Мөн жижиг заазуурыг унтдаг орон дээр аваачиж тавьсан байсан. Тэр өдөртөө А- манай гэрээс хулгай хийсэн нь тогтоогдож, эд зүйлээ хүлээн авсан. Зурагт хагарсан байсан тул зурагт болон мөнгөн аяганы үнэ зэргийг А-оос нэхэмжилж байна. Зурагтыг 390.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 120.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан гэв.

 

Эрүүгийн 1710000000097 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Ж.У- мөрдөн байцаалтанд 2017.07.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... манайхаас “LG” маркийн зурагт, “Monel” маркийн индукцэн плитка хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 2017 оны 02 сард 1.350.000 төгрөгөөр, плитка 2017.06 сард 72.000 төгрөгөөр худалдаж авсан. Комиссын үнэлгээгээр нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 208-213-р хуудас/,

               2017.11.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зурагт, индукцэн плитка хоёрыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 129-р хуудас/,

               - Гэрч Г.Г-ын: ...У-ын хашаанд ортол гэрийнх нь хаалга онгорхой байсан, би У-ыг гэртээ ирчихсэн юм болов уу гээд хартал гэрийг нь эмх замбараагүй, хулгайч орсон мэт болгосон байсан, гадаа сэжигтэй хүн харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 214-215 дугаар хуудас/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/448 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 218-222-р хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р  хавтас 198-203-р хуудас/,

           - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-72 дугаартай үнэлгээнд: “LG” маркийн 43 инчийн зурагт 736.800, индукцэн плитка 52.000 төгрөг, нийт 788.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/,

               - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 206-р хуудас/,

             - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 207-р хуудас/,

 

               Хохирогч Б.А-гийн: “2017 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн үед салхинд гараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгайч ороод “Monel” маркийн 32 инчийн зурагт, усны тэрэг алдагдсан байсан. Зурагтыг цагдаагийнхан хүлээлгэж өгсөн, усны тэрэг олдоогүй байгаа, үнэлгээг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 93-96-р хуудас/, 

               - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 83-86-р хуудас/,

 - гэрч Б.П-ын ...А- гэгчийн гэрээс хар өнгийн LCD  зурагт 1 ширхэгийг хураан авахад нь би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Уг зурагтын содон шинж тэмдгийг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавас 98-р хуудас/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/462 дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р  хавтас 101-106-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн  71 дугаартай үнэлгээнд: ““Monel”” маркийн 32 инчийн зурагт 192.000, усны тэрэг 27.000, нийт 219000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 118-119-р хуудас/,

- Эд зүйл, бичиг баимт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 87-88-р хуудас/,

           - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 89-р хуудас/,

               Хохирогч С.А-ы: “...манай гэрт 2017 оны 08 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед хулгай орж цонхны шилийг хагалж нэвтэрсэн юм шиг байна. Эд зүйлсээ үзэхэд: бага гарын хэмжээтэй эмэгтэй хүний бор хүрэн өнгийн улаан толгойтой мөнгөн халбагатай хөөрөг, цагаан өнгийн чулуутай дунд гарын хөөрөг, эмэгтэй хүний хар модон эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг нэг хос, хар мөнгөөр хийсэн ээмэг, бөгж, зүүлтний хослол, дундуураа оюутай сувдан зүүлт, гоёл чимэглэлийн жижиг модон хайрцаг, ууттай янз бүрийн өнгийн шүрнүүд, “Philips” маркийн 32 инчийн зурагт, “ddish” суваг хүлээн авагч, эмэгтэй цүнх алдагдсан байсан. 23 нэр төрлийн жижиг эд зүйлсийг үнэлэхгүй. Одоо надад олдоогүй эд зүйл байхгүй, хулгайд алдсан бүх эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-56 хуудас/,

               2017.11.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай гэрээс цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц алга болоогүй. Үнэлгээтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 130-р хуудас/

                - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-28 тоот хөрөнгийн үнэлгээнд: “Philips” маркийн 32 инчийн зурагт 192.000, эмэгтэй хүний гар цүнх 5.000, антенн 39.000, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг 300.000, цагаан өнгийн чулуун хөөрөг 10.000, эрхи 70.000, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг 99.000, ээмэг, бөгж, зүүлт хос 35.000, сувдан зүүлт 20.000, хайрцаг 10.000, ууттай чулуу 20.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 176-178 дугаар хуудас/,

               - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 7-10-р хуудас/,

               - Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 31-34-р хуудас/,

               - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 35-40-р хуудас/

               - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/617 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 161-163-р хуудас/,

              

               Хохирогч Ж.А-ийн ... 2017 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цагт гэртээ ирэхэд байшингийн таамбарны зүүн тийш харсан цонх хагархай байсан. Түлхүүрээр хаалгаа онгойлгоход хэвийн онгойж байсан. Дотогшоо ороход хананд өлгөөтэй байсан 42 инчийн “Sharp” маркийн зурагт, “ddish” суваг хүлээн авагч, гал тогооны өрөөний хөргөгчинд байсан дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. “Sharp” маркийн зурагтаа 2016 оны 01 дүгээр сард “Next”  электрон барааны дэлгүүрээс 780.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнийн дүнгээр нэхэмжилнэ, “ddish” хүлээн авагчийг 2011 оны 4 сард 180.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ, Дунд гарын мөнгөн аягыг 2010 онд манай хүүхдүүд аавдаа бэлэглэж байсан. Энэ аягыг 100.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 57-59-р хуудас/,

... ногоон өнгийн бүтээлэг, “Sharp” маркийн зурагт, “ddish” хүлээн авагч төхөөрөмж, шар өнгийн иштэй хутга, бугуйн цаг, тоглоомон гар утас зэрэг зүйл алдагдсан байна. Зурагтны дэлгэцний дээд хэсэг нь хугарч гэмтсэн байна. Бусад нь бүрэн бүтэн байна. Дунд гарын мөнгөн аяга байхгүй байна. Би эвдэрсэн зурагтаа 780.000 төгрөгөөр, мөн мөнгөн аягаа төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 60-р хуудас/,

... Үнэ ханшийг тогтоосон шинжээч дүгнэлтээр зурагтыг 390.000 төгрөгөөр, мөнгөн аягыг 120.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул энэ мөнгөн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 156-р хуудас/,

               - Гэрч Ж.Т-ийн “...2017 оны 08 дугаар сарын 27-ны оройн 18 цагийн орчим би ээжийнхээ гэрт байж байтал гэнэт хүчтэй, юм цохиж байх шиг чимээ гарсан. Ээж гадагшаа гарч хараад орж ирэхдээ “хашааны хаалга савсан юм шиг байна, хаалга онгорхой байхаар хаачихаад орж ирлээ” гэсэн. Ээжийг орж ирсэнээс хойш би 10 минутын дараа гадагшаа гарахад байшингийн амбаарын цонхны шил нь хагарсан байсныг хараад ээждээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 63-64-р хуудас/,

               - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-29 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Sharp” маркийн 40 инчийн зурагт 390.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, “ddish” суваг хүлээн авагч 39.000 төгрөг, нийт 549.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 183-184 дүгээр хуудас/,

               - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Орны бүтээлэг 9.000 төгрөг, бугуйн цаг 8.000 төгрөг, хутга 8.000 төгрөг, тоглоом 9.000 төгрөг, нийт 34.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 187-188-р хуудас/,

             - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 11-16-р хуудас/,

              - Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 41-42-р хуудас/,

               - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 43-45-р хуудас/,

               - Хохирогч Б.Ш-гийн ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы зүүн талын хатавчийг сөхөж хулгай орсон байдалтай байсан. Гэрээс BSB маркийн 32 инчийн LED зурагт алдагдсан байна. Өөр зүйл алдагдсаныг сайн мэдэхгүй байна. Зурагтыг 2015 онд найзаасаа 250.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 248-250-р хуудас/,

               2017.09.05-ны өдөр мэдүүлэхдээ: ...Манай гэрээс зурагт, улаан өнгийн халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй, орны бүтээлэг, эхнэрийн ороолт зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. Би “BSB” маркийн 32 инчийн LED зурагтаа 2015 онд хувь хүнээс 250.000 төгрөгөөр, халаагуурыг 2016 онд 70.000 төгрөгөөр, өсгөгчийг 2016 онд 25.000 төгрөгөөр, хүүхдийн унадаг дугуйг 2017 оны 7 сард 120.000 төгрөгөөр, эхнэрийн ороолтыг 45.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 1-2-р хуудас/,

               2017.11.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би гэрээс алдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас  3-р хуудас/,

   - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2- 70 дугаартай үнэлгээнд: “BSB” маркийн 32 инчийн зурагт 128.000, халаагуур 42.000, хөгжмийн өсгөгч 12.000, хүүхдийн унадаг дугуй 72.000, орны бүтээлэг 9000, хүзүүний ороолт 20.000 төгрөг, нийт 283.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар  хавтас 70-71-р хуудас/

 - хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 241-247-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/552 дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 8-11-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/

 - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 26-27-р хуудас/,

- Э.А-ын гэрт нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 24-26-р хуудас/

 

- Шүүгдэгч Э.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.09.07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Ж.А-, С.А- нарын өвлийн байшингийн цонхоор нэвтэрсэн. Энэ хоёр айлаас хулгайлсан эд зүйлсийг манай хашаанд байдаг гэрт авчирч тавьсан байхад цагдаа нар ирж хураагаад авсан. Хураагдсанаас өөр эд зүйл хулгайлаагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

2017.09.07-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Ж.А-ийн гэрээс нэг ширхэг мөнгөн аяга авсан. Мөнгөн аяга нь хөргөгчний дээр байхад нь авсан. Энэ мөнгөн аяга  хаана байгааг мэдэхгүй байна. Мөнгөн аягыг орны бүтээлгэнд боогоод гарсан ба замдаа унасан ч байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-р хуудас/,

2017.09.08-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын хорин хэдний үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн автобусны хуучин эцсийн буудлын Туул гол талд байдаг цэнхэр хашаатай гэрт орсон. Үдээс хойш 15, 16 цагийн үед энэ айл эзгүй байх үед хаалганы цоожийг татаж онгойлгоод орсон. Айлаас 43 инчийн хар өнгийн зурагт хулгайлсан. Би дараа нь зурагтыг Т- мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын эхэнд байх Яармагийн эцэс хавьд байдаг ногоон хашаатай айлд орсон. Энэ айлын цонхыг хагалж орсон эсэхээ ч санахгүй байна. Тухайн үед би согтуу байсан. Энэ айлаас хивс, үнэртүүлэгч, өмдний тэлээ алга болсон гэсэн. Уг нь би аваагүй.  Энэ айлын хашааны гадна талд согтуу явж байхад цагдаа дуудаж намайг барьсан. Энэ айлаас хар өнгийн хавтгай зурагт, халаагч, шар өнгийн хүүхийн унадаг дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/,

2017.10.06-ны өдөр мэдүүлэхдээ: ... А-ы эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгсөн. Ж.А-ийн гэрээс авсан эд зүйлсээс эдвэрсэн зурагтыг 400.000 төгрөгөөр, олдоогүй мөнгөн аягыг 80.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/,

            2017.09.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би Яармагт ирчихээд буцаад явж байхад Жаргалантын 16-р гудамжны хойд талын үзүүрээс гурав дахь хашаанд байрлах айл руу орж хулгай хийсэн. Гэрийн хаалганы цоожийг татаж эвдэж онгойлгосон. Гэрт ороод LG маркийн хар өнгөтэй зурагт авсан. Айлаас өөр эд зүйл аваагүй, мөнгөн аяга аваагүй. Зурагтыг буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 230-231-р хуудас/,

2017.09.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 14, 15 цагийн үед ..... жалганд байдаг монгол гэрийнх бүслүүрийг зүсэж таслаад хатавчаар орсон. Хаалганы цоожийг татаад онгойлгож чадаагүй. Гэрт ороход хойморт байсан хар өнгийн зурагт, хүүхдийн шар унадаг дугуй, жижиг халаагуур, саарал билүү бор билүү ноолууран шинэ хүзүүний ороолт, зурагтны хажууд байсан бараан өнгөтэй хөгжмийн өсгөгч зэрэг эд зүйлийг авсан. Эд зүйлсийг орсон нүхээр гадагш гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 18-19-р хуудас/,

2017.11.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Б.А-гийн гэрийн хаалганд хятад цоож байсныг татаж мултлаад орсон. Цагаан билүү усны тэрэг байсан шиг санаад байна. Зурагтыг авч явахын тулд усны тэргийг авсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 126-127-р хуудас/,

2018.01.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ял өөрчлөн сонсгосон тогтоолтой танилцлаа. Би шинээр сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хулгайлсан эд зүйлсийг амьдарлын эх үүсвэр болгоогүй. Ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Ж.У-ын гэрт нэвтрэхдээ хаалганы цүүг гараараа мулт татаж онгойлгож орсон. Б.А-гийн гэрт нэвтрэхдээ хаалгыг гараараа татахад цоож нь мултарсан. Ямар нэг зэвсэг, эд зүйл хэрэглээгүй. Б.Ш-гийн гэрийн хавтавчийг сөхөж нэвтрэхдээ ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 185-186-р хуудас/,

2018.03.28-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өөрчлөн сонсгож байгаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг хүлээн зөвшөөрнө...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 240-242-р хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох

-   иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хавтас 81-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р  хавтас 88-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998.04.08-ны өдрийн 92 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р  хавтас 93-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.12.09-ний өдрийн 301 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р  хавтас 94-р хуудас/,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000.04.20-ны өдрийн 262 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 95-96-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002.08.06-ны өдрийн 343 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 97-98-р хуудас/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008.02.06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 99-100-р хуудас/

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007.06.19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006.05.03-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 103-105-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012.02.15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 106-108-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.10.18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 109-111-р хуудас/,

 - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.22-ны өдрийн 783А дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас 116-119-р хуудас/,

- гэрч Д.Ариунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 157-158-р хуудас/ зэрэг зэргийг шинжлэн судлав.

 

               Шүүгдэгч Э.А-од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс шүүгдэгч Э.А- нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч Э.А-од эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримт байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Э-гийн А-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Шүүгдэгч Э.А-ыг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Шүүгдэгч Э.А- нь:

         1.  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо .... тоотод оршин суух хохирогч Ж.У-ын гэрийн хаалгыг хөшиж нэвтрэн орж, “LG” маркийн 43 инчийн зурагт, “Monel” маркийн плитка зэрэг эд зүйлийг авч 788.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ж.У- 2017.07.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... манайхаас “LG” маркийн зурагт, “Monel” маркийн индукцэн плитка хулгайд алдагдсан байсан. Би зурагтаа 2017.02 сард 1.350.000 төгрөгөөр, плитка 2017.06 сард 72.000 төгрөгөөр худалдаж авсан. Комиссын үнэлгээгээр нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 208-213-р хуудас/,

               2017.11.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зурагт, индукцэн плитка хоёрыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 129-р хуудас/,

               - Гэрч Г.Г-ын: ...У-ын хашаанд ортол гэрийнх нь хаалга онгорхой байсан, би У-ыг гэртээ ирчихсэн юм болов уу гээд хартал гэрийг нь эмх замбараагүй, хулгайч орсон мэт болгосон байсан, гадаа сэжигтэй хүн харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 214-215 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 05/448 дугаартай дүгнэлтэнд:

1. 2017.07.20-ны өдөр ХУД-ийн 7-р хороо .... тоотод оршин суух иргэн Ж.У-ын монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон орсон гэх хэргийн газрын үзлэгээр а/д Б.Баясгалангийн ирүүлж бэхжүүлсэн №1 гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1 “хар хайрцган дээрээс”, гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд 2506747, 2555249, 2656354, MN000110011611, MN000120002509, MN000120003432, MN000710008794, MN005210008059, MN005310000363, MN0000CAH10557, MN0000ШШГ04092 дугаараар бүртгэгдсэн Э-гийн А-ын баруун гарын эрхий хурууны хээтэй, ерөнхий болон онцлог шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 218-222-р хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хашаан дотор ямар нэгэн ул мөргүй байв. Хашаан дотор хаалга нь онгорхой 5 ханатай монгол гэр байх ба хаалга болон цүүнд үзлэг хийхэд цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй тав төмрийн зүүн дээд хэсгийн хаалганы хүрээ сэтэрч будаг ховхорсон байдалтай байв. Гэрт орж үзлэг хийхэд гэрийн хойд талд зурагтны тавиур байх ба уг тавиурт 43 инчийн  зурагт байсан алдагдсан гэв. Гэрийн баруун талаар 2 хүний ор зэрэг эд зүйл байх ба гэрийн хойд хэсэгт бай зурагтын тавиурын шургуулга болон хоргонд байсан эд зүйлийг гаргаж газар тарааж эмх цэгцгүй байдалтай байв. Гэрээс нийт 3 ширхэг гарын мөр илэрснийг бэхжүүлж хураан авав. /хх-ийн 1-р  хавтас 198-203-р хуудас/,

               - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-72 дугаартай үнэлгээнд: “LG” маркийн 43 инчийн зурагт 736.800, индукцэн плитка 52.000 төгрөг, нийт 788.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/,

               - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 206-р хуудас/,

             - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 207-р хуудас/,

                        

               2. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан- Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоотод оршин суух хохирогч Б.А-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж, “Monel” маркийн 32 инчийн зурагт, усны тэрэг зэрэг эд зүйлийг авч 219.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

               - Хохирогч Б.А-гийн: “2017 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 11 цагийн үед салхинд гараад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгайч ороод “Monel” маркийн 32 инчийн зурагт, усны тэрэг алдагдсан байсан. Зурагтыг цагдаагийнхан хүлээлгэж өгсөн, усны тэрэг олдоогүй байгаа, үнэлгээг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 93-96-р хуудас/, үнэлгээгээр гарсан усны тэргээ 27.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Өөр зүйл нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р  хавтас 157-р хуудас/,

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...гадуураа цагаан өнгийн бүрээстэй, хар өнгийн модон хаалгатай, хаалгандаа даруулга төмөр бүхий хар өнгийн ил цоожтой байх ба цоожийг хөшиж эвдэлсэн байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 83-86-р хуудас/,

-гэрч Б.П-ын ...А- гэгчийн гэрээс хар өнгийн зурагт 1 ширхэгийг хураан авахад нь би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Уг зурагтын содон шинж тэмдгийг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавас 98-р хуудас/,

         - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2-71 дугаартай үнэлгээнд: “Monel” маркийн 32 инчийн зурагт 192.000, усны тэрэг 27.000, нийт 219000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 118-119-р хуудас/,

            - Эд зүйл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 87-88-р хуудас/,

               - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 89-р хуудас/,

 

              3. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо ... тоотод оршин суух хохирогч С.А-ы гэрийн цонхны шилийг хагалж нэвтрэн орж, “Philips” маркийн 32 инчийн зурагт, эмэгтэй хүний гар цүнх, антенн, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг, эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг, ээмэг, бөгж, зүүлт хос, сувдан зүүлт, жижиг хайрцаг, ууттай чулуу зэргийг авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

               - Хохирогч С.А-ы: “...манай гэрт 2017 оны 08 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед хулгай орж, цонхны шилийг хагалж нэвтэрсэн юм шиг байна. Эд зүйлсээ үзэхэд: бага гарын хэмжээтэй эмэгтэй хүний бор хүрэн өнгийн улаан толгойтой мөнгөн халбагатай хөөрөг, цагаан өнгийн чулуутай дунд гарын хөөрөг, эмэгтэй хүний хар модон эрхи, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг нэг хос, хар мөнгөөр хийсэн ээмэг, бөгж, зүүлтний хослол, дундуураа оюутай сувдан зүүлт, гоёл чимэглэлийн жижиг модон хайрцаг, ууттай янз бүрийн өнгийн шүрнүүд, “Philips” маркийн 32 инчийн зурагт, “ddish” суваг хүлээн авагч, эмэгтэй цүнх алдагдсан байсан. 23 нэр төрлийн жижиг эд зүйлсийг үнэлэхгүй. Одоо надад олдоогүй эд зүйл байхгүй, хулгайд алдсан бүх эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-56 хуудас/,

               2017.11.25-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай гэрээс цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц алга болоогүй. Үнэлгээтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 130-р хуудас/

                - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-28 тоот хөрөнгийн үнэлгээнд: “Philips” маркийн 32 инчийн зурагт 192.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнх 5000 төгрөг, антенн 39.000 төгрөг, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг 300.000 төгрөг, цагаан өнгийн чулуун хөөрөг 10.000 төгрөг, эрхи 70.000 төгрөг, сувдан шигтгээтэй жижиг алтан ээмэг 99.000 төгрөг, ээмэг, бөгж, зүүлт хос 35.000 төгрөг, сувдан зүүлт 20.000 төгрөг, хайрцаг 10.000 төгрөг, ууттай чулуу 20.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 176-178 дугаар хуудас/,

               -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 7-10-р хуудас/,

                - Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 31-34-р хуудас/,

                - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 35-40-р хуудас/

 

                4. 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан- Уул дүүргийн 16 дугаар хороо ... тоотод оршин суух хохирогч Ж.А-ийн гэрт цонхыг хагалж нэвтрэн орж, 42 инчийн “Sharp” маркийн зурагт, “ddish” агаарын суваг хүлээн авагч, дунд гарын мөнгөн аяга зэргийг авч 583.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ж.А-ийн ...2017.08.27-ны орой 19 цагт гэртээ ирэхэд байшингийн таамбарны зүүн тийш харсан цонх хагархай байсан. Түлхүүрээр хаалгаа онгойлгоход хэвийн онгойж байсан. Дотогшоо ороход хананд өлгөөтэй байсан 42 инчийн “Sharp” маркийн зурагт, “ddish” суваг хүлээн авагч, гал тогооны өрөөний хөргөгчинд байсан дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. “Sharp” маркийн зурагтаа 2016 оны 1 дүгээр сард “Next”  электрон барааны дэлгүүрээс 780.000 төгрөгөөр авч байсан тул энэ үнийн дүнгээр нэхэмжилнэ, ddish хүлээн авагчийг 2011 оны 4 сард 180.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ, Дунд гарын мөнгөн аягыг 2010 онд манай хүүхдүүд аавдаа бэлэглэж байсан. Энэ аягыг 100.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 57-59-р хуудас/,

...ногоон өнгийн бүтээлэг, “Sharp” маркийн зурагт, “ddish” хүлээн авагч төхөөрөмж, шар өнгийн иштэй хутга, бугуйн цаг, тоглоомон гар утас, маникюр зэрэг зүйл алдагдсан байна. Зурагтны дэлгэцний дээд хэсэг нь хугарч гэмтсэн байна. Бусад нь бүрэн бүтэн байна. Дунд гарын мөнгөн аяга байхгүй байна. Би эвдэрсэн зурагтаа 780.000 төгрөгөөр, мөн мөнгөн аягаа төлүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р  хавтас 60-р хуудас/,

    2017.12.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...Үнэлгээчний дүгнэлтээр тогтоосон дэлгэц нь хагарч эвдэрсэн “Sharp” маркийн зурагтыг 390.000 төгрөг, мөнгөн аягыг 120.000 төгрөг, нийт 510.000 төгрөгөөр тус тус үнэлж нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р  хавтас 156-р хуудас/,

               - Гэрч Ж.Т-ийн “...2017 оны 08 дугаар сарын 27-ны оройн 18 цагийн орчимд би ээжийнхээ гэрт байж байтал гэнэт хүчтэй, юм цохиж байх шиг чимээ гарсан. Ээж гадагшаа гарч хараад орж ирэхдээ “хашааны хаалга савсан юм шиг байна, хаалга онгорхой байхаар хаачихаад орж ирлээ” гэсэн. Ээжийг орж ирсэнээс хойш би 10 минутын дараа гадагшаа гарахад байшингийн амбаарын цонхны шил  хагарсан байсныг хараад ээждээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 63-64-р хуудас/,

               - Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-29 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Sharp” маркийн 40 инчийн зурагт 390.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, “ddish” суваг хүлээн авагч 39.000 төгрөг, нийт 549.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 183-184 дүгээр хуудас/,

               - “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Орны бүтээлэг 9000 төгрөг, бугуйн цаг 8000 төгрөг, хутга 8000 төгрөг, тоглоом 9000 төгрөг, нийт 34000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 187-188-р хуудас/,

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 11-16-р хуудас/,

             - Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 41-42-р хуудас/,

             - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 43-45-р хуудас/,

              

               5. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан- Уул дүүргийн 9 дүгээр хороо ... оршин суух хохирогч Б.Ш-гийн гэрийн хатавчаар нэвтрэн орж BSB маркийн 32 инчийн зурагт, халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлийг авч 283.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Ш-гийн ...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы зүүн талын хатавчийг сөхөж хулгай орсон байдалтай байсан. Гэрээс BSB маркийн 32 инчийн зурагт алдагдсан байна. Өөр зүйл алдагдсаныг сайн мэдэхгүй байна. Зурагтыг 2015 онд найзаасаа 250.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 248-250-р хуудас/,

2017.09.05-ны өдөр мэдүүлэхдээ: ...Манай гэрээс зурагт, улаан өнгийн халаагуур, өсгөгч, хүүхдийн унадаг дугуй, орны бүтээлэг, эхнэрийн ороолт зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. Би BSB маркийн 32 инчийн зурагтаа 2015 онд хувь хүнээс 250.000 төгрөгөөр, халаагуурыг 2016 онд 70.000 төгрөгөөр, өсгөгчийг 2016 онд 25.000 төгрөгөөр, хүүхдийн унадаг дугуйг 2017 оны 7 сард 120.000 төгрөгөөр, эхнэрийн ороолтыг 45.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 1-2-р хуудас/,

2017.11.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би гэрээс алдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас  3-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХУ2- 70 дугаартай үнэлгээнд: BSB маркийн 32 инчийн зурагт 128.000, халаагуур 42.000, хөгжмийн өсгөгч 12.000, хүүхдийн унадаг дугуй 72.000, орны бүтээлэг 9000, хүзүүний ороолт 20.000 төгрөг, нийт 283.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар  хавтас 70-71-р хуудас/

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ... Гэрийн зүүн талын хатавчны хэсгийг сөхөж онгойлгосон, арын ханыг хугалсан байдалтай байв. Дотогш ороход 2 орны дунд 6 шургуулга бүхий хуванцар цагаан өнгийн шүүгээг байрлуулж тавьсан шүүгээний дээд талын баруун талын шургуулганы нүүрийг авч газарт хаясан байх ба шүүгээн доторх эд зүйлүүдийг эмх замбараагүй болгож тараасан байв. Шүүгээний урд хэсгээс 3 ширхэг гарын мөр илрүүлэв. Гэрийн зүүн талын хананд зурагтын тавиур байх ба уг тавиур дээр байсан зурагт алдагдсан...гэх /хх-ийн 1-р хавтас 241-247-р хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/

            - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 26-27-р хуудас/,

- Э.А-ын гэр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 17-329 тоотод 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Нэгжлэг хийж, 47 нэр төрлийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 24-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А- нь бусдын орон байранд удаа дараа буюу 5 удаагийн үйлдлээр нэвтэрч, эд зүйлийг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

 

            “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зохицуулсан.

            “Байнга” гэдэг үгийн монгол хэлний үг зүйн тайлбарыг авч үзвэл тогтмол, давтагдсан шинжийг илэрхийлдэг бол хууль зүйн нэр томьёонд гурав ба түүнээс дээш удааг тодорхойлдог.

 

Шүүгдэгч Э.А- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Өмчлөх эрхийн эсрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 1998 оноос хойш удаа дараа ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан боловч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын орон байрны цонхыг хөших, хагалах, хаалгыг эвдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нараас “...хэргийн үйл баримт болоод шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй” болно.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Э.А-ыг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

           Шүүгдэгч Э.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Э.А- нь урьд

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 301 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 10 сар 20 хоногийн хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 343 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 24 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 4 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосон,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 783 А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  3 жил хорих ялын зарим болох 11  сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн баримтууд тус тус авагдсан байна.

            Шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэрт 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэгжлэг хийх үед хураан авсан эд зүйлсээс хохирогч нарын эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тул хохирлыг сайн дураар нөхөн төлсөн гэж үзэхгүй ба тэрээр урьд “бусдыг эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

            1. Хохирогч Ж.У-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 788.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан  хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 234-235-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-оос LG маркийн 43 инчийн хэмжээтэй зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн боловч /хх-ийн 1-р хавтас 207-р хуудас/ уг зурагтын дэлгэц цөмөрч хагарсан, цахилгаан тэжээлд холбох утасгүй ашиглах боломжгүй болсон тул хохирол төлөгдөөгүй гэж үзнэ.

            2. Хохирогч Б.А-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 219.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 118-119-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-ын гэрт нэгжлэг хийж, хураан авсан эд зүйлсээс хохирогч Б.А-гийн “Monel” маркийн зурагтыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 2-р хавтас 89-р хуудас/ ба усны тэрэгний 27.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

            3. Хохирогч С.А-ы эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 800.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 176-178-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-ын гэрт нэгжлэг хийж, хураан авсан эд зүйлсээс хохирогч С.А-ы эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгсөн /хх-ийн 1-р хавтас 35-40-р хуудас/

            4. Хохирогч Ж.А-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 583.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан  хэрэгт авагдсан /хх-ийн 1-р хавтас 183-184, 1-р хавтас 187-188-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-ын гэрт нэгжлэг хийх үед хураан авсан эд зүйлсээс “Sharp”  маркийн 40 инчийн хэмжээтэй зурагт, ddish антен төхөөрөмж, ногоон өнгийн орны бүтээлэг, “РLATO” гэсэн бугуйн цаг, шаргал өнгийн бариултай жижиг хутга, “Samsung S5” бичигтэй гар утасны тоглоом, маникюр зэргийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн боловч /хх-ийн 1-р хавтас 43-р хуудас/ уг зурагтын дэлгэц хагарсан ашиглах боломжгүй тул зурагтын үнэ 390.000 төгрөг, мөнгөн аяга 120.000 төгрөг нийт 510.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй.

            5. Хохирогч Б.Ш-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 283.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 2-р хавтас 70-71-р хуудас/ ба шүүгдэгч Э.А-ын гэрт нэгжлэг хийж, хураан авсан эд зүйлсээс хохирогч Б.Ш-гийн эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгсөн байна.

           Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-оос нийт 1.325.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.У-т 788.000 төгрөг, хохирогч Б.А-д 27.000 төгрөг, хохирогч Ж.А-д 510.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.А-ыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баривчилж,   /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/ 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацаа бүгд 222 хоног байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ял эдлэх ялд оруулан тооцох журмын дагуу Э.А-ын цагдан хоригдсон 222 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.