Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Ч.А;       

улсын яллагч П.Энхболд;

гэрч Ц.Саранцэцэг;

хөндлөнгийн гэрч Л.Мөнхбат;

шинжээч Д.Мөнхбаатар,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо;

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жавзангийн О нарт холбогдох эрүүгийн 201601000232 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер, эдийн засагч мэргэжилтэй, “Номт панда” цэцэрлэгт эрхлэгч, “AC inspection Asia Assayers” ХХК-д оффис менежер ажилтай, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 728-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙЮ81100624 регистерийн дугаартай, Боржигон овогт Пүрэвдоржийн А,

 

2. Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун Сэлбэ 24-57 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, КЮ61060171 регистерийн дугаартай, Цэцэнбал овогт Жавзангийн О.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

  Яллагдагч П.А нь өөрт холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны төлөө хяналтын прокурор Ж.От Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашин дотор 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт,

яллагдагч Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан П.Ааас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн “Соната” маркийн 58-00 УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэгт холбогдуулан шалгах болсон үндэслэл шалтгаан болон бусад хэргийн нөхцөл байдлуудыг тогтоохын тулд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж тайлбар гарагъя гэж бодлоо. Миний бие Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа нийгмийн халамжийн газрын Баярсайхан нарт холбогдох хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж 16 хавтас бүхий 456 хавтас санхүүгийн баримттай хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Оргил гэх хүнээс Ж.О прокурорын үйлдсэн зарим хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ирүүлээч гэж тоот ирүүлсэн. Энэ олон жил прокуророор ажиллаж байх хугацаандаа прокурорын тогтоолыг мөрдөн байцаах газар хянаж үзэж байхыг хараагүй. Тэгээд би уг тогтоолыг явуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан эхэлсэн боловч гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшилсон. Шүүх хуралдаан хойшилж байтал 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний албан өрөөнд эрүүгийн цагдаагийн төлөөлөгч Ганбат, Сэргэлэнбаатар нар орж ирсэн. Эдгээр 2 хүн орж ирээд “яагаад Баярсайхан, Эрдэнэбулган нарын хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм бэ? бид нар хөдөлмөрөө үнэлүүлмээр байна, бид нарын хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гэж ярьж орж ирсэн. Тухайн үед байсан дадлагын 2 оюутныг гаргаж байгаад эрүүгийн төлөөлөгч нарт бүх тайлбараа хэлсэн. “Хэрвээ гомдолтой байвал Улсын Ерөнхий прокурорт гомдлоо гарга” гэж хэлсэн. Энэ тухай туслахууддаа хэлсэн. Маргааш нь Улсын Ерөнхий прокурорын газраас танилцуулга ирүүл гэсний үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт Хашбаатарын гарын үсэгтэй танилцуулгыг явуулсан. Энэ танилцуулгад тухайн хэргийг яагаад, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тодорхой бичсэн байсан. Тухайн эрүүгийн төлөөлөгч нар яагаад над руу дайрч давшилсан бэ? гэхээр Баярсайханы хэргийг анх шалгаж байсан Ц.Билгүүн Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаагчаар томилогдсон. Дараа нь авсан мөрдөн байцаагч Дамдинсүрэн нь Авлигатай тэмцэх газрын албаны даргаар томилогдсон. Ийм байдалтайгаар тасгийн дарга үүргээ гүйцэтгэчихсэн. Ганбат, Сэргэлэнбаатар нар ямар нэгэн байдлаар хөдөлмөрөө үнэлүүлсэнгүй гэх шалтгаанаар дайрч давшилсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Өнөөдөр” сонин дээр “Ж.О прокурор Баярсайхан нарт холбогдох хэргийг шүүхийн эрх мэдлийг эдэлж хэрэгсэхгүй болгосон. Эдлэх ёсгүй эрхийг эдэлсэн” гэж бичигдсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралтай явж байтал дүүргийн прокурор Бат-Очир над руу залгаж “маргаашийн шүүх хуралд оролцох хэрэггүй, таны оронд өөр прокурор томилогдсон” гэж хэлсэн. Тэгээд би 11 дүгээр сарын 02-ны шүүх хуралдаанд оролцоогүй.  Би 114 хавтас хэргийн материалыг бүтэн сар уншиж танилцаад мөрдөн байцаалтад буцааж байсан. Тэгтэл  тухайн  томилогдсон  прокурор  шүүх  хуралд  ороод  шууд яллахаас татгалзсан байсан. Үүнийг нь шүүх хүлээж авалгүй 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл маргааш нь бас л “Өнөөдөр” сонин дээр “Ж.О прокурор өөр ажилд томилогдоод шүүх хуралдаан нь хойшилсон” гэх огт үндэслэлгүй нийтлэл бичигдсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө П.Атай уулзаж ажил руугаа хүргүүлсэн. Ажил руугаа орох хооронд Авлигатай тэмцэх газрын эрүүгийн цагдаа нар баривчилж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газарт очтол миний өрөөнд дайрч орж ирч байсан Сэргэлэнбаатар гэх хүн бүтэн өдөржин хамт байж байгаад орой нэгжлэг үзлэг хийсний дараа явсан. Миний биеэс нийт 808.500 төгрөг гарсан. Энэ мөнгөнөөс 2500 төгрөгийг нь автобусны мөнгө болгож тусад нь хийсэн байсан. 806.000 төгрөг нь пиджакны зүүн талын карманд байсан. Авлигатай тэмцэх газарт анх очихдоо л Сэлэнгэ аймгаас өвлийн идэшээ авах гэж гэрээсээ авч гарсан мөнгө гэж хэлсэн. Тухайн мөнгийг гэрээсээ авч гарахад манай эгч хажууд байсан. Би өрөөндөө бумба тахидаг. Бумбаны урд орсон орлого, цалин хөлсөө арвин болоосой гэж мөнгөө хадгалдаг байсан. Тэндээс мөнгө авахад эгч маань хажууд хараад байж байсан. Хүүгээ дугуйланд нь хүргүүлэхээр эгчийгээ дуудсан байсан. Тэгээд эгчдээ 10.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө кармалаад гарсан. Би цагдан хориотой байхдаа бүх тайлбараа хэлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн долларын хадгаламжинд байсан 600 Ам.долларыг өвлийн идэшиндээ хэрэглэхээр авсан. Доллараа солиулж чадахгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой “8-н шаргад” солиулсан. Миний солиулсан мөнгө 1.480.000 төгрөг болсон байсан. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Улаанбаатар их дэлгүүрийн Солонгос барааны тасгаас хүүхэддээ куртик, гутал, ноосон цамц аваад 700.000 төгрөгийг нь хэрэглэсэн. Тухайн үед 10.000 төгрөгийн дэвсгэртийг задалж хэрэглэсэн. Энэ нь миний доллар солиулсан мөнгө юм. Би жил болгон үхрийн идэш авдаг. 2016 оны 06 дугаар сард цөсний хагалгаанд ороод биеийн байдал муу байснаас үхрийн мах иддэг болсон. Жил болгон Сэлэнгэ аймгаас идэш авдаг байсан. Идэш авсан гэх дансны хуулга хавтаст хэрэгт байгаа. Авлигатай тэмцэх газарт байж байгаад орой нь миний ажил болон гэрт нэгжлэг үзлэг хийсэн. Нэгжлэг үзлэг хийхэд ямар нэгэн мөнгө төгрөгийн холбогдолтой асуудал гараагүй. Би цалингаараа амьдардаг. Орон сууцны зээлтэй. Мөнгөнд нарийн нягт нямбай ханддаг. Манай гэрт мөнгөн аяганаас өөр үнэт эдлэл байгаагүй. Янз бүрийн хээл хахууль авсан зүйл байгаагүй. Би улсад 34 жил ажилласан. Албан байгууллагаас 2 өрөө байрыг 22.000.000 төгрөгийн зээл тавьж авсан. Намайг цагдан хоригдсоноос хойш 3 дахь нийтлэл гарсан байсан. Би 2008 оноос хойш ганц бие амьдарч байгаа. Сүүлийн үед амьдрал минь дордсон уу гэснээс дээрдээгүй. Хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаад төлбөрийг нь төлж чадахааргүй болоод жирийн сургуульд хүртэл сургасан. Цагдан хоригдож байх хугацаанд зүрх болон сахарын өвчнөөс болж 12 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад 3 камер оруулж ирсэн. Хар тамхины хэрэгт шалгагдаж байсан хүнтэй нэг өрөөнд оруулсан. Тэр хүн гар утсаар ярих санал байнга тавьж байсан. Би Улсын Ерөнхий Прокурорын орлогч Эрдэнэбатад хүсэлт гаргаж байсан. Энэ хүсэлтдээ “өөрийнхөө холбогдож байгаа хэргээс та бүхнээс ямар нэгэн дэмжлэг авах гээгүй. Гагцхүү Баярсайхан нарын хэргийн буруу зөвийг шалгаж шийдэж өгөөч. Баярсайхан нарын хэргийн цаана маш том эрх ашиг, сонирхол байна” гэж хэлсэн. Баярсайхан нарын хэргийг шийдэхдээ 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр танилцуулга бичиж явуулсан. Энэ танилцуулгад маш тодорхой бичсэн. Тэр хэрэг одоо болтол шийдэгдээгүй байгаа. Миний гаргасан шийдвэр үндэслэлтэй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хэргийн материалыг шалгаад үзэхэд Ганбат гэх хүнээс Авлигатай тэмцэх газар руу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай тогтоол явулсан байдаг. Тэр тогтоол дээр “Ж.О П.Ааас 1.500.000 төгрөг хэргийг нь хэрэгсэхгүй болгож авсан” гэж бичсэн байдаг. Хэргийн материалд П.А надад 1.500.000 төгрөг өгсөн гэх ямар нэгэн баримт байхгүй. Мэдүүлэг дээр нь тийм зүйл огт байхгүй. Ганбат гэдэг нь миний өрөөнд орж ирж над руу дайрч байсан хүн. Мөнгө өгч авсан гэх ямар ч баримт байхгүй, нүцгэн тогтоол явсан. Энэ нүцгэн тогтоол дээр үндэслэж Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 1.500.000 төгрөг гэдэг нь миний 600 доллар солиулсан мөнгө юм. Миний мэдүүлэг үнэн зөв гэдгийг нотлохын тулд надад гар утас худалдсан хүнийг олж өгөөч гэж хүсэлт гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гар утас надад зарсан байдаг. Тухайн буудал дээр 3 талаас харсан камертай байсан. Үүнийг шалгаагүй. Дараагийн асуудал нь “түргэн тусламжийн эсрэг талд зогсож мөнгө өгч авалцсан” гэсэн байдаг. П.Аын мэдүүлэгт тухайн мөнгө өгсөн гэх газар нь 1 дүгээр эмнэлгийн өргөтгөлийн хажууд байрладаг. Тухайн газар 2 талаасаа камертай. Энэ камерийг шалгаж өгөөч гэж хэлсэн. Гэтэл шалгаагүй. “Доллар солиулсан цонхонд мөнгө солиулсан гэдгийг шалгаад өгөөч” гэхэд бас шалгаагүй. Миний мэдүүлгийг худлаа гэж үзэж байгаа бол манай эгч ирсэн үгүйг шалгах байрны камерийг шалгаж өгөөгүй. Миний мөнгөний зарцуулалтыг шалгах ёстой. Шалгаж үзээд надад ашигтай, миний хэргийг цагаатгах байсан учраас хэрэгт хийгээгүй. Хэргийн материалтай танилцахад манай эгчийг байцаасан байх гэж бодсон. Гэтэл манай эгчийг дуудаж байцаалт авахдаа “та дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөх үү” гэж асуусан байдаг. Мөрдөн байцаагч тулгаж хөтөлж асуугаад гаргасан байсан. Энэ нь миний эсрэг мэдүүлэг байгаагүй. Болсон бодит байдлыг тогтоох үүргийн дагуу заавал авах ёстой мэдүүлэг байсан. Хэргийн материалтай танилцах болгондоо “манай эгчийг гэрчээр байцааж өгөөч” гэж хүсэлт гаргаж байсан. 2015 оны хууль үйлчилж эхлэхээр манай эгч гэрчийн мэдүүлэг өгөх үүрэгтэй хүн болж өөрчлөгдсөн. Үүнийг 5 сарын дараа гэрчийн мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг сүүлд зохиосон мэдүүлэг биш. П.Аын хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгохдоо 2016 оны 10 дугаар сарын 20-26-ны хооронд дээд шатны прокурорууд үзэж хянаад “тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна” гэж үзээд архив руу шилжүүлсэн байсан хэрэг юм. Миний мэдлээс бүрэн гарсан байсан. Энэ хэрэг дээр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр энэ хэргийг шийдсэний төлөө “урьдчилан амлаж хэргийг шийдвэрлэж мөнгө авсан” гэж ялласан. Энэ нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна. Би П.Атай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан. 11 дүгээр сарын 03-ны өдөр манай ажил дээр хүрч ирсэн. Тухайн үед цаашид ойр дотно байхыг хүссэн яриа өрнөснөөс биш “мөнгө өг” гэсэн яриа огт болоогүй. Манай өрөөнөөс гарснаас хойш бид 2 огт уулзалдаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө миний машины рүлийн аппарат салаад уначихсан. Тиймээс техникийн зах гарах шаардлагатай болж гарсан. Тэгээд энэ талаараа хэлтэл бид хоёрын дунд дугуйны асуудал яригдсан. “Найдвартай “15-тай дугуй” олж өгөөч” гэж надаас гуйсан. Дугуй авах зорилгоор мөнгө төгрөгийн асуудал яригдсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр техникийн зах гарч 800.000 төгрөгөөр дугуй авах боломжтойг судалж 1.000.000-800.000 төгрөг болгож хямдрууллаа гэдгээ хэлсэн. Үүнийг хиймлээр зохиож ярьсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын явцад прокурорын хяналт гэдэг зүйлийг үзээгүй. Миний хэрэгт хяналт тавьсан хүн нь эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч байсан. Прокурорын шатанд 806.000 төгрөг гарч ирчихээд байхад яагаад 6000 төгрөгийг хасаад байгаа юм бэ? гэж асуусан. Энэ асуудлыг шийдэж өгөөч, мөн “Эрүүгийн цагдаагийн газрын тоот, хавсаргаж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч миний хүсэлтүүдийг ханаагүй. Гүйцэтгэх ажлыг прокурорын зөвшөөрөлгүй явагдсан гэж үзэж байгаа. Би ярьсан зүйлээ он, сар, өдөртэй нь санаж байгаа. Гэтэл миний ярьсан зүйлүүд дутуу байгаа. Мөрдөн байцаалт явагдаж дуусаад прокурорт очсоноос хойш ямар ч ажиллагаа хийгдээгүй. Цалин хөлсгүй удаан хугацаагаар явж хохирсон. Тэгээд шүүхэд хүсэлтээ гаргаж эргэж ажилдаа томилогдсон. Хавтаст хэрэгт авагдсан ямар баримтаар 1.000.000 төгрөгийг авсан гэж үзээд байгаа юм бэ, 806.000 төгрөгийг яагаад миний мөнгө биш, хахууль авсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт П.Аын машинд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг боловч 5084 гэсэн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Нэг тоо зөрсөн бол ойлгох байсан. П.Аын машинд нэгжлэг хийсэн гэж үзэж болохсон. Эцэст нь хэлэхэд үнэхээр гомдож байна. Ямар нэгэн мэдээлэл өгөхгүй шүү гэж удаа дараа гуйж байхад сонин хэвлэлээр нийтэлсэн байсан. П.Аыг Эрүүгийн цагдаагийн албаныхантай хамтарч ажилласан байна гэж үзэж байна. Хамтран ажилласан хүний мэдүүлгийг нотлох баримтад тооцохгүй. Энэ хилс хэрэгт удаан хугацаагаар гэм буруугүй байхад гүтгэгдэж шалгагдаж байгаа учраас хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг үндэслээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн цагдаагийн газрын үгэнд оролгүй, хүссэнээр нь шийдвэрлээгүй болохоор ийм байдалд намайг оруулж байна. П.Аын хэргийг хэрэгсэхгүй болгохдоо мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өршөөлийн хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн гэв.

 

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Гэрч Ц.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой манай дүү утсаар ярьсан. “Маргааш хүүг маань дугуйланд нь хүргээд өгөөч” гэж хэлсэн. Би өглөө гэрт нь очиход дүү ажилдаа гарах гээд хувцасаа өмссөн байсан. Тэгээд бумбаны хайрцагнаас мөнгө аваад энгэрийн кармандаа хийх гэж байснаа болиод халаасандаа хийж байгааг харсан. Идэш хийх гэж байгаа талаараа хальт цухуйлгаж байсан. Тэгээд тэр мөнгөнөөсөө 10.000 төгрөг таксидаад яв гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой над руу залгасан. 11 дүгээр сарын 08-ны өглөө дүүгийнхээ гэрт нь очсон гэв.

 

Гэрч А.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газарт шинжээчээр ажиллаж байхад “хөндлөнгийн гэрч шаардлагатай байна” гээд намайг оролцуулсан. Тухайн үед “идэшний мөнгө” гэж хэлж байсан гэв.

 

Шинжээч А.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ж.Оаас дуу авианы харьцуулах загвар авахлаа гүйцэтгэх ажиллагааны явцад цугласан ярианы бичлэгийг цаасан дээр буулгаж уншуулсан. Энэ уншуулсан текст хэрэгт хавсаргагдаагүй. Бичлэгийг дуу авианы төхөөрөмж болох дектафоноор хийсэн. Мөн гар утсанд давхар бичлэг хийгдэж авагдах ёстой байдаг. Бичлэгийг Ж.От сонсгоогүй. Бичлэг хийхэд хөндлөнгийн гэрч байгаагүй. Харьцуулж буй бичлэгийг Ж.От танилцуулаагүй. Шинжилгээг дуу авиа, ерөнхий ярианы түвшингээр шалгасан. Шинжилгээг 2009 онд гарсан Шүүхийн шинжилгээний журмын дагуу хийсэн. Тухайн харьцуулсан шинжилгээний загвар архивт байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-24, 28-34/, гэрч Ц.Сувдаа /1хх-ийн 44/, А.Энхтайван /1хх-ийн 48-49/ нарын мэдүүлэг, П.Амарбаясгалангийн Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргаж өгсөн мэдүүлэг /1хх-ийн 64-66/, П.Аын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 78-84/, Ц.Сувдаагийн “Капитрон” банкны зээлийн дансны хуулга /1хх-ийн 94/, П.Аын биед нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, /1хх-ийн 102-10З/,  П.Аын гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 105-110/, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 335, 336 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /2хх-ийн 103, 5хх-ийн 236-240/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаартай “гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /5хх-ийн 241-246/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/218 дугаартай “хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 247-248/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/34 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 249-250/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4551 дугаартай албан бичиг /1хх-ийн 16/, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/8077 дугаартай албан бичиг /1хх-ийн 17/, нэгжлэг хийх тухай тогтоол /1хх-ийн 18/, хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 19-24/, эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоол /1хх-ийн 35-36/, П.Аын “ХААН” банкны харилцах дансы хуулга /1хх-ийн 66/, П.Аын “Авлигатай тэмцэх газарт” өгсөн тайлбар /1хх-ийн 85-88/, Ц.Сувдаагийн нэр дээрх “Капитрон” банкны зээлийн дансны хуулга /1хх-ийн 94-96/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-101/, хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 102-104/, эд зүйлд (гар утсанд) үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 105-110/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Т.Төгөлдөр-Анандын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 111-116/, А.Түвшин-Амгалангийн нэр дээрх Төрийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /117-119/, Төрийн банкны зарлагын мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 120/, П.Аын нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга /1хх-ийн 121/, Ц.Сувдаагийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хуулга /1хх-ийн 122/, Капитрон банкны Ц.Сувдаагийн нэр дээрх тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 124/, мэдүүлэг гарзар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 125-149/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-153/, нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 224-233/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 106-111/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 112, 159-160/, эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол /2хх-ийн 113/, Скайтел ХХК-аас гаргаж өгсөн 90127772 дугаарын яриа, мессежны жагсаалт /2хх-ийн 180-182/, Жи Мобайл ХХК-аас гаргаж өгсөн 98359835 дугаарын яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /2хх-ийн 183-184/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн хуулбарын хамт /Зхх-ийн 110-111/, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD /1хх-ийн 152/, Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг /1хх-ийн 224/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5хх-ийн 221/,  Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн танилцуулга /Маш нууц! 6хх-ийн 1-10/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр / Маш нууц! 6хх-ийн 17-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /4хх-ийн 188-189/, Ж.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 191-192, 200, 215-221, 224-229, 2248/, П.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-ийн 230-247/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 335, 336 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолуудыг гаргаж П.Ад холбогдох 20935612 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ажлын албан өрөөндөө П.Атай уулзаж “2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх” хүсэлт тавьсан. П.А нь “хэрэгсэхгүй болсон хэрэг нь эргэж сэргээгдэх вий” гэсэн болгоомжлолын үүднээс Ж.Оын хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн орчим 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг, нийт 1.800.000 төгрөгийг өөрийн “Соната” маркийн 5800 УНЕ дугаартай автомашин дотор Ж.От өгсөн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

П.Аын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 78-84/: “…Хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоол дээр гарын үсэг зуруулснаас хойш Ж.О прокурортой уулзаагүй, яриагүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын сүүлчээр над руу Ж.О прокурор 99038448 гэсэн дугаараас залгаад “ирэх 7 хоногийн 4 дэх өдөр над руу яриарай” гэсэн. Тэгээд дараа 7 хоногийн 4 дэх өдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 9 цаг өнгөрөөгөөд Ж.О прокурор руу залгахад “чи одоо 10 цаг гэхэд Сүхбаатар дүүргийн прокурор дээр ирсэн байна шүү, хоцорвоо” гэхээр нь шууд Сүхбаатар дүүргийн прокурор дээр явж очоод өрөөнд нь ороход ганцаараа өрөөндөө сууж байсан. Ороод “сайн байна уу” гэж мэндлээд үүд хавьцаа зогсож байтал “наашаа сандал аваад суу” гэхээр нь сандал татаад чимээгүй сууж байтал хэсэг чимээгүй сууж, цай найруулж уусан. “Чамаас нэг хүсэх юм байна” гэж хэлээд “чи зөвшөөрч ч болно, зөвшөөрөхгүй байсан ч болно” гэснээ “маргааш үдээс өмнө багтаагаад 3.000.000 төгрөг” гэснээ “за, за 2.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлэх үү? Тийм боломж байна уу?” гэсэн. Би хэсэг чимээгүй сууж л байсан, гэтэл “маргааш үдээс өмнө дөө багтааж бэлдээрэй” гэсэн…Надад үнэндээ мөнгө байхгүй байсан болохоор яах учираа олохгүй ээж, дүү хоёртоо “Ж.О прокурор надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэхэд “тэр хэрэг чинь дууссан биз дээ” гээд гайхаж байсан. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь том хүүхдийнхээ Худалдаа хөгжлийн банк дахь 500.000 гаруй төгрөг, бага хүүхдийнхээ Төрийн банк дахь сар бүр ордог хүүхдийн мөнгө нь нийлээд 490.000 орчим төгрөг байсан. 2 хүүхдийнхээ хадгаламжийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулаад 950.000 төгрөг болгосон. Манай дүү над руу залгаад “та яасан мөнгө олсон уу” гэхээр нь “950.000 төгрөг л боллоо, байгаа мөнгөө өгчье, одоо хаанаас гэж мөнгө хайхав дээ” гэхэд “би 50.000 төгрөг тань руу шилжүүлье, та 1.000.000 болгоод гүйцээчих” гээд над руу мөнгө шилжүүлсэн. Ж.О над руу 88484078 дугаарын утаснаас залгаад “яасан мөнгөө бүтээсэн үү” гэхээр нь “надад байгаа нь 1.000.000 төгрөг байна” гэхэд “за,за наадахыгаа аваад ир” гэсэн…Би 88484078 дугаарын утас руу нь “103-ын замын эсрэг талд зогсож байх уу?” гэсэн мессеж бичээд машин дотороо зам дээр зогсож байтал…машины арын суудалд суухад нь би эргэж харалгүйгээр 1.000.000 төгрөг баруун гараараа хойш нь Ж.О прокурорт өгсөн. Надтай юу ч ярилгүй машинаас буугаад явсан. Ингээд надаас дахиж мөнгө нэхэхгүй байх гэж бодсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 90127772 дугаарын утаснаас …”үлдсэнээ гүйцээх үү” гэхээр нь …”яг одоо 500.000 төгрөг байна” гэхэд “үдээс хойш гүйцээгээрэй” гэсэн…Үдээс хойш дахиад 90127772 дугаараас дахиж залгаад “яасан мөнгөө гүйцээсэн үү” гэхэд нь “арай л гүйцээгүй байна” гэхэд “за, за 1.000.000 больё 800.000 төгрөг байхад болно…” гэж хэлсэн. …Ээж маань тэтгэврийн зээл авсан, тэр мөнгөнөөс нь “цалингийнхаа картанд 1 сарынхаа цалинг байршуулъя” гэж хэлээд 550.000 төгрөг авсан. Надад байсан 500.000 төгрөгөөсөө хүүхэддээ 260.000 төгрөгөөр хувцас авсан. Ингээд ямарч байсан 800.000 төгрөг болсон. Ж.О прокурор над руу дахиад ярихад нь би “17.15 цагт арай амжихгүй юм шиг байна” гэхэд “за тэгвэл маргааш болъё, өглөө 8.20-8.30 хооронд манай хуучин ажлын авто зогсоол дээр ирээд зогсож байгаарай” гэж хэлсэн. Маргааш нь буюу өнөө өглөө …би 800.000 төгрөгөө Ж.О прокурорт өгсөн…Ж.От 1.800.000 төгрөг өгсөн нь үнэн…яг үнэндээ бол айсандаа өгсөн…Хэрэгсэхгүй болсон хэргийг маань буцаагаад сэргээчих вий дээ, өршөөлд хамааруулахгүй болгочих вий дээ, надад ямар нэгэн шантаж тавих вий дээ гэж айсандаа хэлсэн мөнгийг нь өгсөн юм…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Сувдаагийн /1хх-ийн 44/: “…Миний охин хуулийн байгууллагад хэргийн учир шалгагдсан. Хэрэгт нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ажилтай О гэдэг хүн хяналт тавьсан талаар хэлж ярьж байсныг санаж байна. Хэрэг нь одоо шийдэгдээд дууссан талаар А надад хэлж байсан. Гэтэл охин маань надад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “прокурор О надаас 2.000.000 төгрөг нэхээд байна” гэж хэлсэн. Ингээд энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь бүрдүүлж өгсөн. Энэ мөнгөний эх үүсвэрийн хувьд Төмөрхуягийн Төгөлдөр-Ананд нь Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжийн дэвтэртэй, хадгаламжинд нь 552.510 төгрөг байсныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр авсан бөгөөд 7.134 төгрөг үлдсэн. Миний бие хамтран эзэмшигчээр явдаг. Би өөрөө ажил төрөл хийдэг учраас хүүхэддээ мөнгө төгрөг хийж байя гэж бодсон. Энэ мөнгийг Хан-Уул дүүрэгт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-аас 12 цагийн үед цаг тохирч хоёр талаасаа уулзаад мөнгийг авсан. Хадгаламжийг эрхийнхээ дагуу би өөрөө цуцлуулсан. Энэ мөнгөний тухайд 2011 оноос А бид хоёр бага багаар хийж цуглуулж хийсэн мөнгө байгаа юм. Төмөрхуягийн Төгөлдөр-Ананд нь одоо 11 нас хүрч байгаа 5 дугаар ангийн хүүхэд. Мөн А.Түвшин-Амгалан нь Хан-Уул дүүрэгт байрлах Төрийн банкинд хугацаатай хадгаламжтай. Хамтран эзэмшигчээр нь би байдаг. Энэ дансанд хүүхдийн 20.000 төгрөг ордог, ээж нь бас бага багаар мөнгө хийдэг. 2015 онд хадгаламжийг нээсэн. Дансанд нь байсан нийтдээ 390.000 төгрөгийг авч 23.485 төгрөгийг үлдээсэн. Миний бие энэ мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цуцлуулж Ад өгсөн. Ингээд нийт авсан мөнгө нь нийлээд 950.000 төгрөг арай хүрээгүй. Тэгээд өөрт байсан багахан хэмжээний мөнгийг нэмээд 950.000 төгрөг болгосон. Үлдсэн 50.000 төгрөгийг А төрсөн дүү Амарбаясгалангаас авсан. Энэ мөнгө авсан асуудлыг мэдэж байгаа. Амарбаясгалан нь Эрдэнэт хотод амьдардаг, мобайл банкаар өөрийнхөө боломжоор шилжүүлсэн. А дүүдээ “О гэдэг хүн 1.000.000 төгрөг нэхсэн” талаар хэлсэн. Бид нэг гэр бүл болохоор мэдэж байгаа юм. А 1.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр От өгөхөөр явсан. Мөн би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “хүүхдэдээ хувцас аваарай,  махны мөнгө” гэж 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Учир нь би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Капитрон” банкнаас 7.841.862 төгрөгийн зээл авсан байсан. Тэр мөнгөнөөсөө өгсөн. Уг тэтгэврийн зээлний мөнгөнөөс А “цалингийнхаа картанд хийе” гэж хэлээд надаас 550.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг миний “Худалдаа хөгжлийн банк”-ны Яармагийн Сансар худалдааний төвийн АТМ машинаас авсан. Харин энэ мөнгөнөөс сүүлд “О гэдэг хүнд 800.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн” гэж А надад хэлсэн. Би “Капитрон” банкнаас 7.841.862 төгрөгийн зээл авч, мөн банкнаас өмнө авсан зээл, зээлийг хүүг хасаад 5.535.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөнөөсөө би охиндоо эхлээд 500.000 төгрөг, дараа нь 550.000 төгрөгийг өгсөн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Энхтайваны /1хх-ийн 48-49/: “… Би Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр жижүүрээр томилогдон ажиллаж байна. Миний ажил бол гаднаас ирж буй хүмүүсийн бичиг баримтыг шалгах, холбогдох хүмүүстэй холбогдон, зөвшөөрөл авсны үндсэн дээр иргэдийг дотогш нэвтрүүлэх зэрэг чиг үүрэгтэй. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би жижүүрт гарсан. Бүртгэлийн дэвтрийг тэмдгэлгээний дагуу бичиж тэмдэглэдэг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буюу Пүрэв гарагт өглөө 09 цаг 55 минутанд А гэх иргэн прокурор Отай уулзах гэж ирсэн. Би О прокурорт дотуур сүлжээгээр тухайн хүнийг нэвтрүүлэх эсэхийг асууж, зөвшөөрөл авсны үндсэн дээр оруулсан. Иргэн А нь бүртгэлээс харахад 10 цаг 48 минутанд гарсан бүртгэлтэй байна…” гэх мэдүүлгээр,

 

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6274 дугаартай “…Шинжилгээнд ирүүлсэн “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD дискэнд хадгалагдаж байх нийт 15 ширхэг дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD дискэнд хадгалагдаж байх дуу авианы бичлэгүүдэд П.Аын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЙЮ81100624 регистрийн дугаартай П.Аын дуу авиатай, Ж.Оын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан КЮ61060171 регистрийн дугаартай Ж.Оын дуу авиатай тус тус тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD дискэнд хадгалагдаж байх дуу авианы бичлэг тус бүрийн /track/-д дуу авиа шинжилгээний тусгай зориулалтын “EdiTracker” хэрэглүүрийг ашиглан шинжилж үзэхэд ямар нэгэн тасралт, эвлүүлэг хийгдээгүй байна” гэсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр /Маш нууц! 6хх-ийн 17-22/ болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 335, 336 дугаартай “Яллагдагчийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1761 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /2хх-ийн 103, 5хх-ийн 236-240/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаартай, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 381 дугаартай “гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолууд /5хх-ийн 241-246/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/218 дугаартай “хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 247-248/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/34 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /5хх-ийн 249-250/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4551 дугаартай албан бичиг /1хх-ийн 16/, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/8077 дугаартай албан бичиг /1хх-ийн 17/, нэгжлэг хийх тухай тогтоол /1хх-ийн 18/, хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 19-24/, эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоол /1хх-ийн 35-36/, П.Аын “ХААН” банкны харилцах дансы хуулга /1хх-ийн 66/, П.Аын “Авлигатай тэмцэх газарт” өгсөн тайлбар /1хх-ийн 85-88/, Ц.Сувдаагийн нэр дээрх “Капитрон” банкны зээлийн дансны хуулга /1хх-ийн 94-96/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 100-101/, хүний биед нэгжлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 102-104/, эд зүйлд (гар утсанд) үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 105-110/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Т.Төгөлдөр-Анандын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /1хх-ийн 111-116/, А.Түвшин-Амгалангийн нэр дээрх Төрийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /117-119/, Төрийн банкны зарлагын мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 120/, П.Аын нэр дээрх ХААН банкны депозит дансны хуулга /1хх-ийн 121/, Ц.Сувдаагийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны хуулга /1хх-ийн 122/, Капитрон банкны Ц.Сувдаагийн нэр дээрх тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 124/, мэдүүлэг гарзар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 125-149/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-153/, нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 224-233/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 106-111/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 112, 159-160/, эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол /2хх-ийн 113/, Скайтел ХХК-аас гаргаж өгсөн 90127772 дугаарын яриа, мессежны жагсаалт /2хх-ийн 180-182/, Жи Мобайл ХХК-аас гаргаж өгсөн 98359835 дугаарын яриа, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /2хх-ийн 183-184/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бүртгэлийн хуулбарын хамт /Зхх-ийн 110-111/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5хх-ийн 221/,  Прокурорын зөвшөөрөлтэй гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн танилцуулга /Маш нууц! 6хх-ийн /, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр /Маш нууц! 6хх-ийн 17-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /4хх-ийн 188-189/, ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD /1хх-ийн 152/, Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг /1хх-ийн 224/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл П.А нь Ж.Отай уулзсан цаг хугацаа, мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, хахуульд өгсөн мөнгийг хэрхэн бүрдүүлсэн зэргийг өөрөө тодорхой мэдүүлсэн, түүний мэдүүлгийг гэрч нар баталсан, П.А, Ж.О нарын утсаар холбогдсоныг үүрэн харилцаа холбооны компаниудас гаргаж авсан лавлагаа, мэдээллээр тогтоосон, холбогдох журам, гүйцэтгэх ажлын үр дүнд цугласан дуу авианы бичлэг, уг бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга, эд мөрийн баримтууд зэргээр  тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ж.О нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа П.Ад холбогдох эрүүгийн 20935612 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө П.Ааас Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн орчим 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг, нийт 1.800.000 төгрөгийг “Соната” маркийн 5800 УНЕ дугаартай автомашин дотор хээл хахуульд авсан, П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ж.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, прокурорын албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 1.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэж шүүх дүгнэв.

            Ийнхүү Ж.О нь нийтийн албан тушаалтны (прокурорын) хувьд хууль тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй (эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө) буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар бусдаас мөнгөн хөрөнгийг авч байгаа санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар өөрөө хээл хахууль авсан” гэмт хэргийн шинжийг, П.А нь өөрийн холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Оын прокурорын албан тушаалын байдал, албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан мөнгөн хөрөнгө өгч буй санаатай үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг, шүүгдэгч П.Аын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус агуулан тодорхойлогдоно.

Прокуророос шүүгдэгч Ж.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, П.Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-д “нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль авсан” бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр буюу хорих ялын дээд хэмжээг ихэсгэн заасан нь Ж.Оын эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд Ж.Оын үйлдсэн “хээл хахууль авах” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин П.Аын гэм буруутай үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргээр зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Хэдийгээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Хахууль өгөх” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн харуцлагын төрөл, агуулга нэмэгдэж орсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн “Хээл хахууль” өгөх гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээ шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд (“Хахууль өгөх” гэмт хэрэгт) багассан нь түүний гэм буруутай үйлдлийг дээрх хуулийн зүйл, хэсгээр зүйлчлэх үндэслэл болов.

Шүүгдэгч П.Аын өмгөөлөгчөөс “…өөртөө давуу байдал бий болгох зорилго байгаагүй, Ж.От хахууль өгөөгүй…хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй…” хэмээн, Ж.О, түүний өмгөөлөгчөөс “…хээл хахууль аваагүй; гүйцэтгэх ажиллагаа прокурорын зөвшөөрөлгүй явагдсан; шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн; ”өвлийн идэш” авах мөнгө биед байсан;  гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох” гэх зэрэг санал гаргасан боловч шүүх дараах байдлаар шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд няцаалт өгсөн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хээл хахууль авагч, өгөгч талуудын харилцан ашиг сонирхол буюу Ж.Оын хувьд өөрийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсний (эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон) төлөө бусдаас мөнгөн хөрөнгө өгөхийг шаардсан, авсан, П.Аын хувьд өөрийнх нь холбогдон шалгагдаж байсан эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгуулахгүй байхын тулд зөвшилцөлд хүрч өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс прокурорт 1.800.000 төгрөг өгсөн нь тэдний харилцан ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлэн дүгнэх нотолгооны үндэслэл болохоос гадна тэдний хооронд ямар нэгэн автомашины дугуй олж өгөх, авах, өөр бусад байдлаар мөнгөтэй холбоотой асуудал үүссэн гэх эргэлзээ төрүүлэхээр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй нь ““өвлийн идэш” авах мөнгө байсан” гэсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болно.

 

Гүйцэтгэх ажил нь нууц арга, хэрэгсэл ашиглан явуулдаг ажиллагаа бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу нэр бүхий шүүгдэгч нарт гүйцэтгэх ажиллагаа явуулсан, уг ажиллагааг явуулахад хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, урвуулан ашиглаж хууль бусаар иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна гүйцэтгэх ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцож, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгуулсан байх тул гүйцэтгэх ажил хууль зөрчиж явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Үүнээс гадна “Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар “гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл; эрх бүхий байгууллагын удирдлагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан асуудлаар гаргасан шийдвэр, заавар, журам, бусад баримт бичиг” буюу “прокурорын зөвшөөрөл” төрийн нууцад хамааруулах мэдээлэлд хамаарч байх тул гүйцэтгэх ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийг өмгөөлөгч, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнд танилцуулаагүй. Харин төрийн болон албаны нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгчид “гүйцэтгэх ажиллагаа явуулах” прокурорын зөвшөөрлийг танилцуулсан. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж “мөрдөн шалгах нууц ажиллагаа” явуулсан мэтээр нууц ажиллагааны магадлагаа үйлдэх боломжгүй” гэсэн улсын яллагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй гэх өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоогийн гомдолд шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нарын гаргасан “нотлох баримтаар тооцохгүй байх” хүсэлтийг шийдвэрлэхдээ хариу өгснийг дурьдаж байна.

 

Шинжээч дүгнэлт гаргахдаа шинжээчид хориглосон үйл ажиллагаа явуулсан, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал хууль зөрчиж цугларсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Ж.О, П.А нараас харьцуулах загвараар авсан дуу авианы бичлэгийг тодорхой хугацаагаар шүүхийн шинжилгээ хийсэн байгууллагад хадгалсныг буруутгах үндэслэлгүй.

 

Иймээс шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгох…” зэрэг хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ж.Оын хээл хахууль авсан, шүүгдэгч П.Аын хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Ж.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт заасан, шүүгдэгч П.Аыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус тус торгох ял  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх Ж.О, П.А нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Ж.От оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, П.Ад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Шүүгдэгч Ж.О нь 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялаас хасч тооцохдоо хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг журамлах нь түүний эрх зүйн байдлыг илүү дээрдүүлж байна. Ийм учраас Ж.Оын цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 808.500 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800.000 төгрөгийг (эд мөрийн баримтаар тооцсон серийн дугаартай мөнгө 1хх-ийн 35-36), мөн шүүгдэгч Ж.Оын шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

 Мөрдөн байцаалтаар Ж.Оын биеэс хураан авсан 808.500 төгрөгөөс  8.500 төгрөг нь (эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоолд дурдсанаар 1хх-ийн 35-36) гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой хамааралгүй болох нь тогтоогдсон тул уг мөнгийг Ж.От буцаан олгохоор, мөн Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот Ам.долларын хадгаламжийн данс дахь 3000 Ам.доллар нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой хамааралгүй болох нь тогтоогдсон тул 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 78 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгохоор,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Оаас нэгжлэгийн үеэр хураан авсан Юнитель ХХК-ийн “88484048 О” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Мобиком ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 99038448 дугаартай, гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 90127772 дугаартай, гар утас 1 ширхэг, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас, сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг,  “Нокиа” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, GMOBILE гэх бичиглэлтэй хар саарал өнгийн гар утас, сим картны карт, vk Mobile гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Ж.Оын Е0349861, Е1690422 дугаарын гадаад паспорт 2 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгохоор,

ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD (1хх-ийн 152), Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг (1хх-ийн 224), “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээхээр тус тус тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэцэнбал овогт Жавзангийн Оыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Аыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг) 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга)  төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 3.360.000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөгийг хасч тооцсугай.

 

4. Шүүгдэгч П.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд, шүүгдэгч П.Ад оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тус тус тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, П.А нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг, шүүгдэгч П.Ад оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрх хасах ялын хугацааг тус тус торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Ж.Оын нөхөн төлсөн 1.000.000 (нэг сая) төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ж.Оаас хураан авсан 800.000 (найман зуун мянга) төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Оын биеэс хураан авсан 8.500 төгрөгийг Ж.От буцаан олгож, Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот Ам.долларын хадгаламжийн данс дахь 3000 Ам.долларын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 78 дугаартай  прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож,

 Ж.Оаас нэгжлэгийн үеэр хураан авсан Юнитель ХХК-ийн “88484048 О” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Мобиком ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 99038448 дугаартай, гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 90127772 дугаартай, гар утас 1 ширхэг, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг,  “Нокиа” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, GMOBILE гэх бичиглэлтэй хар саарал өнгийн гар утас, сим картны карт, vk Mobile гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Ж.Оын Е0349861, Е1690422 дугаарын гадаад паспорт 2 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгож,

ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD (1хх-ийн 152), Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг (1хх-ийн 224), “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ