Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 56

 

 

 

 

Б.Э, Н.Т, Д.Т,
Ц.У, Д.М, С.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.А, Б.З,
шүүгдэгч Н.Т, Б.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э, Н.Т, Д.Т, Ц.У, Д.М, С.Б нарт холбогдох эрүүгийн 201610000097  дугаартай, 2 хавтас, 446 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.А, Б.З нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Т  ,
Э,

Т ,

У,

М,

Б   нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Н.Т, С.Б, Д.Т, Ц.У, Д.М нар нь  2015 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ сум, *** гэх газарт *** ДГО улсын дугаартай Соната 2 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн  хохирогч Л.Чын эзэшлийн 1 тооны 2 настай эр бяруу хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
     Шүүгдэгч Н.Т, Б.Э нар 2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Дорноговь  аймгийн Дэлгэрэх сум, 4 дүгээр баг, Дэрсэнэ ус гэх газарт  31-25 ДГО улсын дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч М.Дийн 1 тооны эр үхэрийг хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Т, Б.Э, Д.Т, Ц.У, Д.М, С.Б нарыг бүлэглэн машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сар хорих ял, шүүгдэгч С.Б, Д.Т, Ц.У, Д.М, Б.Э нарт  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил 1 сар  хорих ялаар тус тус шийтгэж,
     Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, С.Б, Д.Т, Ц.У, Д.М, Б.Э нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Ц.У нарын цагдан хоригдсон 16 хоног, шүүгдэгч С.Б, Д.М нарын  цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
 Шүүгдэгч Д.Т, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн  49.2-т зааснаар шүүгдэгч Н.Таас 4500000 төгрөг, Б.Эаас 4000000 төгрөг, Д.Т, Д.М, С.Б, Ц.У нараас тус бүр 500000 төгрөгийг тус тус гаргуулан  улсын орлогод оруулж,
    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Таас 750000 төгрөг, шүүгдэгч Б.Эаас 750000 төгрөг тус тус гаргуулан хохирогч М.Дт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар *** ДГА улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ц.От, 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч  Б.Г нарт  буцаан олгож,
           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *** ДГА улсын дугаартай Соната-2 маркийн тээврийн хэрэгсэл, 31-25 ДГО улсын дугаартай саарал өнгийн РАВ-4 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Эын 2100000 төгрөгний үнэ бүхий 6 настай 3 үнээ зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Т, Д.М, С.Б, Ц.У нарт оногдуулсан хорих ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг шүүгдэгч тус бүр 2 жилээр тогтоож хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,
          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Н.Т нарт цагдан хорих, шүүгдэгч Д.Т, Д.М, С.Б, Ц.У нарт  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн нь ял хүндэдсэн. Хохирлыг төлж барагдуулсан буюу ялыг тэнсэн хянан харгалзах нөхцөл бүрдсэн. Тэрээр эхнэр, 7 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Б.Эаас өөр ажил хийж ар амьдралаа залгуулах  хүнгүй юм. Иймд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэрийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 73 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.З давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх Н.Тын “би ийм хэрэгт орсондоо гэмшиж байна гэсэн бусад нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Мөн Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өөрчлөн бусад сэжигтэн яллагдагчтай харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгсөн байхад түүнээс өмгөөлөгчгүйгээр байцаалт авч ЭБШХуулийг ноцтой зөрчсөн тул Б.Эын мэдүүлгийг үнэлэх боломжгүй юм. Мөн хохирлын үнэлгээ нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй. Н.Т ажилсаг зангаасаа болж 2 удаагийн гэмт хэрэгт холбогдсон гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Өмгөөлөгч миний бие давж заалдсан гомдолдоо хэргийг цагаатгуулах хүсэлт гаргаж байсан боловч одоо хохирол төлбөр төлөгдсөн байгаа учраас тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.


ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.А, Б.З нарын гаргасан давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд шүүгдэгч Н.Т, С.Б, Д.Т, Ц.У, Д.М, Б.Э нар нь бүлэглэн хохирогч Л.Ч, М.Д нарын 1, 1 тооны үхэрүүдийг бэлчээрээс нь хулгайлсан, шүүгдэгч Н.Т нь энэ 2 хулгайн гэмт хэрэгт давтан үйлдлээр оролцсон болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдан тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлтэй болсон байна.
    
    Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Б.З нь түүнийг хулгайн гэмт хэргүүд үйлдэж байгаагаа мэдээгүй байсан, хохиролын үнэлгээг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж гаргасан тул шүүгдэгч Н.Тд холбогдох Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулахыг хүсч давж заалдах гомдол гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо гомдлын шаардлагаа өөрчилж хохирогчийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзуулахыг хүссэн болно.

    Шүүгдэгч Н.Т, Б.Э, Д.Т, Ц.У, Д.М, С.Б нарыг анхан шатны шүүх хулгайн гэмт хэргийг үйлдэх тухайгаа урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлж бусдын 2 тооны үхрийг хулгайлахдаа санаатай хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэстэй байна.

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч Н.Т, Б.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч М.Дт төлөх ёстой 1500.000 төгрөгийг 1.800.000 болгож буюу хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлж барагдуулсан нь хохирогч М.Доос шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тогтоогдож байгаа ба хохирогч Л.Чын хохиролыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохиролыг бүрэн төлж арилгасан гэж үзэхээр байна.

    Шүүгдэгч С.Б, Б.Э нар нь урьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.2-т зааснаар тус тус ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцох хугацаа өнгөрсөн,  бусад шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
    
Иймд хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан нөхцөл байдлыг хангаж байгаа бол оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох тул шүүгдэгч Н.Тд оногдуулсан 2 жил 3 сарын,   Б.Эт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, хянан харгалзаж, энэ үндэслэлээр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаа сарын 05-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дугаар зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А, Б.З нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын 10-р заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан 2 жил 3 сарын, шүүгдэгч Б.Эт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялуудыг тус тус тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 2 жилээр тогтоож, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай”  гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

    3. Шүүгдэгч Н.Т, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулж шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

4. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 


                            
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               М.ПҮРЭВСҮРЭН

                                    А.САЙНТӨГС