Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 06

 

“...........” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М............, Б............ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б............ даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01125 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “...........” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М............, Б............ нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 17.721.469.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, фидуцын гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ”нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...........” ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Мягмарсүрэнгийн ........... нь 2018 оны 11 дүгээр сарын 13-нд манай Банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэж товчилно/-тай 18/174 тоот зээлийн гэрээ байгуулж бизнесийн зориулалтаар 15.000.000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээнд Оюунбатын ........... хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Талуудын баталсан гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн сар бүрийн хуваарь ёсоор зээл, хүүг 2018 оны 17 дугаар сарын 15-аас эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусах ба нийт зээл 15.000.000 төгрөг, тооцогдсон хүү 12.071.837 төгрөг, бүгд 27.071.837 төгрөгийг буцаан төлөх ёстой. Энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож М............н Ү-2101021056 тоот гэрчилгээтэй хувийн сууц, Г-2101016492 тоот гэрчилгээтэй өмчлөх эрхтэй газрыг барьцаалан 2018 оны 11 дүгээр сарын 13-нд барьцааны 18/174 тоот гэрээг мөн байгуулсан. Энэ гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхгүй О............ мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М............н huyndai sonata маркийн ........... ОРО, Mitsubishi colt маркийн 9750 ОРХ, тоyота fun cargo маркийн ........... ОРО дугаарын машинуудыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны 18/174 тоот Фидуцын гэрээгээр зээлдэгч өөрөө унаж ашиглах эрхтэйгээр зээлдүүлэгчид эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Энэ гэрээнд автомашиныг эзэмших эрхгүй О............ мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлдэгч нар 2020 оны 01 дүгээр сард зээл, хүүг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул 2020 оны 01 сарын 15-ны байдлаарх зээл, хүүгийн үлдэгдэл 11 690 000 төгрөгөө шинэ зээл болгон гэрээгээ шинэчилж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М............н эхнэр Баасансүрэнгийн ........... нэмэгдэж зээл, барьцааны гэрээг 2020 оны 01 сарын 15-ны 20/16 тоот болгон шинэчлэн байгуулсан. Энэ гэрээгээр зээлийн хугацааг дээрх гэрээ шинэчилсэн хугацаанаас эхлэн дахин шинээр 36 сараар тогтоож, 2023 оны 01 сарын 20-нд дуусахаар зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг мөн шинэчилсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч О............ нас барсан тул 2020 оны 3 дугаар сард зээлдэгч М............н бичгээр гаргасан хүсэлтээр 2020 оны 03 сарын 30-нд "Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ" 20/16-1 тоот гэрээг зээлдэгч М............, хамтран үүрэг гүйцэтгэгч Б............ нартай байгуулсан. Энэ гэрээгээр зээлийн хэмжээг төлөгдөөгүй үлдэгдлээр 12.027.384 /Арван хоёр сая хорин долоон мянга гурван зуун наян дөрвөн/ төгрөг болгосон. Энэ гэрээг 2020 оны 01 сарын 15-ны 20/16 тоот гэрээний салшгүй хэсэг байхаар тохиролцсон. Гэрээний үүргийн биелэлт. Зээлийн гэрээний үүрэг, хувиар ёсоор: а. 2020 оны 01 дүгээр сарын 15 гэхэд зээл хүүд 10.527.936.44 төгрөг төлөгдөж 11.152.048.51 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой. Бодит байдал дээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд зээл хүүд 9.673.933.95 төгрөг төлөгдөж бага зэргийн алдагдалтай боловч үндсэндээ зээл төлөлт хэвийн шахуу байсан. б. 2020 оны 01 сарын 15-нд гэрээг шинэчлэн байгуулснаар зээлдэгч нар сар бүр 583 515.39 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл үүнээс хойш 2020 оны 02 сарын 27-нд нэг удаа 667 727.95 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийлгүй одоог хүрч байна. Иймд "..........." ББСБ-ын хувьд Зээлийн гэрээний 7.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүрэг шаардах эрх үүсэж байна. Нэхэмжлэх дүнгийн тооцоо: Зээлдэгч нарын төлөөгүй зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг 2021 оны 09 дүгээр сарын 27-оор тооцоход 20.237.060.50 төгрөг болж байна. "..........." ББСБ-ын гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн тооцоог 2021 оны 04 дүгээр сарын 15-наар тасалбар болгон төлөгдөөгүй зээл 11.396.398 төгрөг, хуримтлагдсан хүү 5.482.878.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842.220.03 төгрөг бүгд 17.721.496.21 төгрөгийг зээлдэгч М............, Б............ нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын барьцаа хөрөнгө, өмчлөлд шилжүүлсэн /фидуци/ хөрөнгөнөөс хангуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулахад үлдэгдэл төлбөр арай өөр дүнтэй байсан ба 2020 оны 02 дугаар сарын 27-нд 600.000 төгрөг төлсөн байсан. Үүний зөрүүнүүдийг тооцоход татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 "..........." ББСБ-ын нэхэмжлэлтэй М............, Б............ нараас зээлийн төлбөрт 17.721.469.21 төгрөг гаргуулан авахаар шаардсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:1."........... ББСБ" ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн Б............ээс зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан явдал нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгө хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Гэтэл нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч гэх Б............ийн дансанд нэг ч төгрөг хийгээгүйн дээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хүн болох хамтран зээлдэгч М............н дансанд ч мөнгө хийгээгүй учраас Б............т зээл олгосон байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй учраас хариуцагч болохгүй. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнээс харахад тухайн зээлийн гэрээ хийгдээд хариуцагч М............н Хаан банкин дахь 5274045205 дугаартай дансанд 15.000.000 төгрөг орсон байгаагаас харахад нэхэмжлэгчээс М............ хамтран зээлдэгч О.Октябрт өгсөн гэдэг. Нэгэнт зээлийн гэрээний нэг тал болох О............ энэ хэрэгт хамтран хариуцагч байх учиртай ч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан учраас түүний өвлөгчийг энэ хэрэгт хариуцагчаар татах учиртай. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч нарын дансанд зээлийн гэрээнд заасан 15.000.000 төгрөг орсон байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцох учиртай байтал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр тооцож төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01125 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан ........... ББСБ ХХК, зээлдэгч М............, хамтран үүрэг гүйцэтгэгч Б............, О............ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/16 тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/16-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М............, Б............ нараас зээлийн төлбөрт нийт 16.877.146.73 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 844.349.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 159 дүгээр зүйлийн 159.1., 175 дугаар зүйлийн 175.1., 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам 7-44 тоотод байрлах Ү-2101021056 улсын бүртгэлийн дугаартай, 58.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2101016492 улсын бүртгэлийн дугаартай 655 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хуйндэй соната маркийн, мөнгөлөг өнгийн ........... ОРО улсын дугаартай суудлын автомашин, пан карго маркийн шаргал өнгийн ........... ОРО улсын дугаартай суудлын автомашин, солт маркийн, мөнгөлөг өнгийн 9750 ОРХ улсын дугаартай суудлын автомашинуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.558 /хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М............, Б............ нараас 242.336 /хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-1 1-22-ны өдрийн 142/ШШ2021/01 125 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.Нэхэмжлэгч "...........” ББСБ ХХК нь 2018-11-13-ны өдөр иргэн М.Баярсайхан.О............ нартай 15.0 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэй зээлийг олгохоор хоёр хоёр талын зээлийн гэрээг байгуулж 2018-1 1-15-ны өдөр хамтран зээлдэгч М............н дансанд 15.0 сая төгрөг орсон байна. Зээлийн гэрээгээр тохирсон мөнгө зээлдэгчийн дансанд орсноор зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог учир уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж 2020-02-27-ны өдрийг хүртэлх хугацаанд 16 удаа нийт 1 1.094.700 төгрөг төлөөд 10.552.048=52 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд явж байхаар ямар нэгэн шалтгаангүйгээр зээлийн гэрээг 2020-01 -15-ны өдөр шинээр зээл авч байгаа мэтээр 20/16 дугаартай 11.690.000 төгрөг зээлдүүлж байгаа мэт гэрээг байгуулж зээлдэгч М............н эхнэр Б............ийг хамтран зээлдэгчээр гэрээнд оруулж ирсэн. Энэ үйлдэл нь Банк дээрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 21.4-1 заасан:"3ээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүх мөн хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан "3ээлдүүлэгч нь хүү.хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж зээл олгоно" гэсэн заалтыг заалтыг үндэслэлээ болгосон явдал нь зүйд нийцсэнгүй. Нэхэмжлэгчтэй хамтран зээлдэгч гэх Б............ урьд өмнө нь зээлийн гэрээнд оролцож байгаагүйн дээр тус ББСБ-аас 2020-01-1 5-ны өдөр болон 2020-03-30-ны өдрүүдэд нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй байхад юун зээлийн данс нээсэн байх билээ. Хамтран зээлдэгч гэх Б............ нэхэмжлэгч ББСБ-д хандаж зээл огт хүсэж байгаагүй түүний хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй.Мөн шүүх Иргэний хуулийн 451-р зүйлийн 45 1.1,453-р зүйлийн 453.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойллоо. Гэтэл Иргэний хуулийн 451-р зүйлийн 451,3-т:"Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эр.х бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэсэн байхад шүүх юуны учир Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг хэрэглэнэ вэ. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-22-ны өдрийн 142/ШШ2021/01125 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 6.325.098 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хамтран зээлдэгч гэх Б............ийг хасаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 142/ШШ2021/01125 шийдвэрийг давж заалдсан хариуцагч М............, Б............ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдолтой танилцав. Гомдолд дурдсан асуудлуудад дараах тайлбар гаргаж байна. Зээлдэгч М............ нь “..........." ББСБ-аас 2018 оны 11 дүгээр сарын 13-нд зохих журмын дагуу гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн зээлийг барьцааны болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулж авсан. Энэ зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр О............ оролцсон. Уг зээлээ хүүгийн хамт төлж яваад 2020 оны 01 дүгээр сарын 14-нд үйл ажиллагаа эрсдэлд орсон тул үлдэгдэл зээл 11.690.000 төгрөгийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Зээлдэгчийн хүсэлтийг зээлдүүлэгч ББСБ авч үзэж хамтран ярилцаад өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны зээл, барьцааны гэрээг дуусгавар болгож зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 11.690.000 төгрөг дээр шинээр зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээг мөн шинэчилсэн. Энэ гэрээг байгуулахад М............гаас гадна түүний эхнэр Б............ мөн зээлийн хүсэлт гаргаж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч М............, Б............ нар хүсэлт гаргаж 2020 оны 03 сарын 30-нд "Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ" байгуулж 2020 оны 01 сарын 15-ны 20/16 тоот гэрээнд хугацааны өөрчлөлт оруулсан. Энэхүү 20/16 тоот гэрээг шинэчлэн байгуулахад, түүний нөхцөлийг өөрчлөхөд Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг шаардлага байхгүй. Зээлдэгч нар нар нь өөрсдөө хүсэлт гаргаж зээлдүүлэгчтэй тохиролцон гэрээгээ шинэчилснээр 2018.11.13-ны гэрээгээр авсан зээлийн үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй гэрээг шинэчлэн байгуулах нь ББСБ-д биш зээлдэгчид ашигтай, тэдний хүсэлтээр хийгдсэн болно. Зээлдэгч нар 2020 оны 02 сарын 27-оос хойш зээл, хүүд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд ББСБ-тай харилцахгүй болсон тул гэрээний 7.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар гэрээг цуцалж үүрэг шаардах эрх ББСБ-д үүснэ. Шүүх төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг тооцохдоо М............н тооцож өргөдөл гарган ББСБ зөвшөөрсөн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 11.690.000 төгрөг гэснээр биш бодит тооцоогоо 11.059.933 төгрөг 52 мөнгө гарч байгаагаар төлөгдөөгүй зээлийн үүргийг тооцож, түүнд ноогдох гэрээний нөхцөлөөр тохисон хүү, үүнд хамаарах нэмэгдүүлсэн хүүг тооцон хэргийг шийдвэрлэсэн нь зөв болсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн. Давж заалдах гомдол нь үндэслэл муутай, ерөнхий юм. Иймд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад зөв дүгнэлт хийсэн, хуулийг зөв хэрэглэсэн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК нь хариуцагч М............, Б............ нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 11.396.398 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 5.482.878.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 842.220.03 төгрөг нийт 17.721.496.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ........... ББСБ ХХК, хариуцагч зээлдэгч М............, хамтран үүрэг гүйцэтгэгч О............ нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 15.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж,  барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүдийг байгуулж, зээлдэгч М............н өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Уртын гол баг, Баянзам 7-44 тоотод байрлах, 58.5 м2 талбайтай, Ү-2101021056 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 655 м2 талбайтай, Г-2101016492 улсын бүртгэлийн дугаартай газрыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Мөн зээлдэгч М............н өмчлөлийн хуйндэй соната маркийн, мөнгөлөг өнгийн ........... ОРО улсын дугаартай суудлын автомашин, пан карго маркийн шаргал өнгийн ........... ОРО улсын дугаартай суудлын автомашин, солт маркийн, мөнгөлөг өнгийн 9750 ОРХ улсын дугаартай суудлын автомашинуудыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болон 03 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч М............ зээлийн эргэн төлөх хугацааг 36 сараар сунгуулах, эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, хамтран үүрэг гүйцэтгэгч Б............ийг нэмсэн зээлийн гэрээг талууд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус  байгуулжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан, мөн дээрх зээлийн гэрээнүүдэд  хамтран үүрэг гүйцэтгэгчээр  Б............ орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа боловч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг тусгаагүй, түүнд эрх, үүргийг нь танилцуулаагүй байх тул түүнийг  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрх хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19  өвчин гарч, төрөөс хязгаарлалт хийснээс бизнесийн үйл ажиллагаа доголдож хариуцагч М............ зээлээ хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн, энэ нөхцөл байдал нь нийтэд илэрхий байгаа, зээлийн хүүнд 9.673.933.95 төгрөг төлөгдсөн байх тул хариуцагч М............гаас үндсэн зээл  11.059 933.52 төгрөг, зээлийн хүү 4.975.351.18 төгрөгийн 50 хувь болох 2.487.675.59 төгрөг нийт 13.547.609.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.174.245.10 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хамтран үүрэг гүйцэтгэгч Б............ нь нас барсан байх тул хариуцагч М............ нь зээлийг хариуцан төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүхийн “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 11 152 048.52 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч нь нэмж зээл олгосон болох нь нотлогдоогүй учир зээлийн үлдэгдэл төлбөрөөр тооцож, хариуцагчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн зээлийн үүргийг хасч тооцсон болно...”, “...зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж...” гэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч М............гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116.152 төгрөгийг буцаан олгох зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/01125 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан ........... ББСБ ХХК, зээлдэгч М............, хамтран үүрэг гүйцэтгэгч Б............, О............ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/16 тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/16-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М............, Б............ нараас зээлийн төлбөрт нийт 16.877.146.73 төгрөг, гаргуулан нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 844.349.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар ........... ББСБ ХХК, зээлдэгч М............, хамтран үүрэг гүйцэтгэгч О............ нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/16 тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/16-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М............гаас  үндсэн зээл  11.059 933.52 төгрөг, зээлийн хүү 2.487.675.59 төгрөг нийт 13.547.609.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  ........... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.174.245.10 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийг 3 дугаар заалтыг  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.558 /хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М............, Б............ нараас 242.336 /хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож...” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.558 /хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун тавин найм/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М............, Б............ нараас 242.336 /хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож...” шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч М............н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116.152 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР