Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0122

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр би, Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох ...Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иуд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгч болох манай компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иудаас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иуд  нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн гомдол гаргагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иудаас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан ...Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Б******* ХХК, ******* пропертиз ХХК-иуд уг шаардлагаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

  ШҮҮГЧ Э.АЗБАЯР