Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2020/00023

 

Ө.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч/Өвөрхангай аймгийн Хархорин

сумын шүүхээс онлайнаар/:Б.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 348 дугаартай иргэний хэргийг хариуцагч С.*******гийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн иргэн Дархан ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 06-р сард иргэн С.*******гээс цалингийн зээл шахаж хийж, орон сууцны зээл авах шаардлага гарсан учраас 1,800,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. 2019 оны 09-р сард зээлж авсан 1,800,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг С.*******д өгөөд 1,600,000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл С.******* нь 2019 оны 10-р сарын 10-ны өдөр үеэр надтай уулзаад мөнгөө нэхсэн ба манай хүүхэд одоо цэргээс халагдаж ирэх гэж байна. Тийм учир би мөнгөө авъя гэхэд нь надад бэлэн мөнгийг нь өгөх боломжгүй учир би ай ХХК-ний зах дээр үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК-ний захирал Н.*******үүгээс Солонгос улсад үйлдвэрлэсэн шинэ /НАОЖЕ/ маркийн 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг мотоциклийг С.*******, түүний нөхөр нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед С.******* нь хүүхэддээ мотоцикл авч өгөх шаардлагатай байна гэхээр нь би мотоциклийг хүнээс зээлээр авч өгсөн.

Иймд С.*******гээс 2,200,000 төгрөгийн мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуул багт оршин суух Бууч овогт ийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ө.*******гийн мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 06-р сарын 04-нд ******* надаас 1,800,000 төгрөгийг бэлнээр авч, 2019 оны 06-р сарын 05-ны өдөр мөнгөө авахаар аймагт ирж уулзахад цалингийн зээл бүтэхгүй байна. Би 10 хувийн хүүтэй бодож өгье гэж 2 дахь удаагаа тохиролцсон. Ө.*******гаас мөнгөө авахаар Шарга сумын Сондуул багаас 5 удаа аймаг руу ирж очсон. Сондуул багаас аймаг руу ирж очиход 230 км 1 удаагийн ирж очих түлш 65 литр, түлшний үнэ 117,000 төгрөг, 5 удаагийн ирж очиход нийт 325 км, нийт зарлагдсан түлшний үнэ 585,000 төгрөг болсон. Иймд Ө.*******гийн авсан 1,800,000 төгрөгийг 10 хувийн хүүгээр бодож нотолж олгох Ө.*******д өгөх өглөг байхгүйг баталж, мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 06 сарын 03-ны өдөр орон сууцны зээл хөөцөлдөөд банкин дээр очиход намайг та цалингийн зээлээ багасагчих юм бол таны зээл гарах боломжтой гэж хэлсэн тэгээд би *******г өмнө нь таньдаг байсан учраас *******тэй очиж уулзаад чи надад 1,800,000 төгрөг зээлчих би зээлээ хөөцөлдчихөөд буцаагаад өгье гэж *******гээс 1,800,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд орон сууцны зээлээс *******д өгөх ёстой мөнгө илүү гараагүй. Би *******гээс мөнгө авахдаа 6 сард буцааж өгнө гэж авсан. Тэгээд тэр хугацаандаа *******д би мөнгөө өгч чадаагүй. ******* надаас 7, 8 саруудад мөнгөө нэхээр нь би мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Би мөнгө авахдаа 10 хувийн хүүтэй зээлье гэж *******тэй яриа хэлцэл хийгээгүй. Тэгээд би 2019 оны 09 сард *******д өгөх ёстой байсан 1,800,000 төгрөгнөөсөө 200,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн. Тэгээд 1,600,000 төгрөг үлдсэн. 2019 оны 10 сард ******* надтай уулзахдаа манай хүүхэд цэргээс ирэх гэж байна, би мөнгөө авмаар байна, хүүхэддээ мотоцикл авч өгөх гэсэн юм гэхээр нь *******д би чиний мөнгийг өгөх боломжгүй байна, би таньдаг хүнээсээ чамд мотоцикл зээлээд өгье гэж хэлээд зах дээр байдаг ******* ******* ******* ХХК-ийн захирал *******үүтэй очиж уулзсан. Тэнд 1,850,000 төгрөгийн мотоцикл, 2,200,000 төгрөгийн мотоциклууд байсан. Тэгээд би *******д болон өөртөө тооцооны зөрүү гаргахгүйгээр 1,850,000 төгрөгийн мотоциклийг нь зээлчих гэж хэлсэн чинь ******* ******* ******* ХХК-ийн захирал *******үү 1,850,000 төгрөгийн мотоциклоо зээлэхгүй, 2,200,000 төгрөгийн мотоциклийг зээл өгнө гэхээр нь ******* болон *******н нөхөр нараас асуухад өөрсдөө хүлээн зөвшөөрч, хамт байж байгаад 2,200,000 төгрөгийн мотоциклийг нь миний нэр дээрээ падаан бичүүлж би өөрөө гарын үсэг зурж 2 сарын хугацаатай зээл аваад ******* болон түүний нөхөр нарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* ******* шохнор ХХК-ийн захирал *******үү та мотоциклоор яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь би манай дүү цэргээс ирэх гэж байгаа юм, би дүүдээ авч байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед *******д мотоциклийг нь өгөхдөө чи надад мөнгөний зөрүүд нэг хонь өгчих гэж хэлсэн чинь ******* тэгье, тэгье гэж хэлээд мотоциклоо аваад сум руугаа явсан. Түүнээс хойш би 2019 оны 10 сард аймгийнхаа шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөлд өгөөд *******г дуудуулсан чинь намайг албан тушаалаа ашиглаж байна гээд уурлаад ирээгүй. Тэгээд би *******г 2 сар хараад надад мотоциклийн үнийг зөрүүг өгөхгүй болохоор нь би албан ёсоор Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би *******гээс мотоциклийн үнийн зөрүү болох 600,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 сарын 01-ний өдөр Ө.******* надтай таарч надтай хамт манайд ирж 5,000,000 төгрөг зээлээч гэсэн. Тэгэхээр би дүүд нь бололцоо алга 1,800,000 төгрөг зээлье 2019 оны 06 сарын 06-ны өдөр хүүхдийн төрсөн өдөр учраас 200,000 төгрөгийг нь аваад үлдэчихье гээд Ө.Судваад 2019 оны 06 сарын 04-ний өдөр 1,800,000 төгрөг өгсөн. Ө.******* надаас мөнгө авахдаа 2019 оны 06 сарын 05-ны өдөр өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 06 сарын 05-ны өдөр чиний мөнгийг өгөх бололцоо байхгүй байна, цалингаасаа авах боломжгүй байна аа, байрны мөнгө татсан байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 06 сарын 10 хүртэл Ө.*******г мөнгөө өгөх байх гэж хүлээгээд манай хүүхэд цэргээс ирэх гэж байна, би хүүхэддээ мотоцикл авах гэж байна гэж хэлсэн чинь би чамд мотоцикл аваад өгье гэж хэлсэн. Анх ******* надаас мөнгө авахдаа 10 хувийн хүүтэй авъя гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр тийм зүйл яриагүй гэж хэлж байна. Хүнд ингэж худлаа хэлж болохгүй шүү дээ. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж нэг талдаа 110 километр явж ирдэг. Тухайн үед Ө.******* миний мөнгийг өгсөн бол би тэгж наашаа цаашаа ирж очихгүй байсан. Тухайн үед 2,200,000 төгрөгийн мотоцикл дээр зөрүү мөнгө төгрөг өгье гэж амаараа болон бичгээр үйлдэж ярилцсан зүйл байхгүй. Би тухайн үед тэр мотоциклийг 2,200,000 төгрөгийн мотоцикл гэдгийг нь мэдээгүй. Ө.******* өөрөө орж мотоцикл авч гарч ирсэн. Би Ө.*******гаас мөнгөө авах гэж аймгийн төв рүү хэд хэдэн удаа ирж байсан. Энэ бүгдэд би бинзений мөнгөөр шатаж байсан. Би Ө.*******г 2,200,000 төгрөгийн мотоцикл авч өг гэж хэлж шахаж шаардаагүй. Тэр үед мөнгө авсан өгсөн талаар гэрээ хийе гэж хэлэхэд Б.******* надад нотариатын 10000 төгрөг байхгүй гэж хэлсэн. Би Ө.*******гийн нэхэмжилж байгаа 600,000 төгрөгийг төлөхгүй, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* болон С.******* нарын хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн байна гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ зээлдүүлэгч С.******* нь удаа дараа зээлдэгч Ө.*******гаас зээлсэн мөнгөө нэхэхэд өгөөгүй удаасан бөгөөд зээлийн хэлбэрээ бэлэн мөнгөөр төлөөгүй байна. Зээлийг төлөхдөө мотоциклоор буюу зээлсэн мөнгөнөөс илүү үнэтэй буюу 2,200,000 төгрөгийн үнэтэй гэх мотоциклоор хөдлөх эд хөрөнгөөр зээлээ хаасан нь тогтоогдож байна. Талуудын хоорондох мотоциклийн зөрүү үнэ болох 600,000 төгрөгийг төлнө гэх тохиролцоо хийгдээгүй байна. Харин зээлийн гэрээний үүргийг хөдлөх хөрөнгө болон мотоциклоор зээл хаагдсан болох нь тогтоогдож байна. Иймд мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөг шаардах эрх үүсээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэлэлцүүлгийн явцад Ө.*******гийн тайлбараас үзэхэд 2019 оны 10 сард С.******* нь Ө.*******гаас зээлсэн мөнгөндөө мотоцикл авч өг гэж шаардаагүй болох нь харагдаж байна. Тухайн үед Ө.*******д мөнгө байхгүй байсан учраас зээлсэн мөнгөндөө мотоцикл авч өгсөн байна. Мөн С.******* нь 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоцикл авъя гэж Ө.*******гаас шаардаагүй байна. Харин 1,850,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг авахад болохгүй юм алга гэж хэлж байсан гэдгээ С.******* тайлбартаа хэлсэн. Гэтэл тухайн мотоцикл зарсан худалдагч нь 1,850,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг зээлээр өгөх боломжгүй гэж хэлсэн гэсэн. Харин зээлээр өгөх боломжтой мотоцикл нь 2,200,000 төгрөгийн үнэтэй байсан. Энэ нь С.*******гээс болсон асуудал биш. С.******* нь 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоцикл авна гэж Ө.*******гаас шаардаагүй болох нь тогтоогдож байна. Ө.******* нь мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг шаардах үндэслэлийн талаарх тайлбараа гаргаж чадахгүй байна. Ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй гэдэг нь гэрч ын мэдүүлэгээр тогтоогдож байна. Мөн 2,200,000 төгрөгийн үнэтэй мотоциклийг Ө.******* гэдэг хүн худалдаж авсан. Ө.*******гийн өөрийнх нь хариуцах асуудал дээр С.*******г татаж оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******гээс мотоциклийн үнийн зөрүү 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ө.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 18320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.*******д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн дугаар 348 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.*******, хариуцагч С.*******д холбогдох мотоциклийн үнийн зөрүү 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ

1. Зээлдүүлэгч С.******* нь удаа дараа зээлдэгч *******гаас зээлсэн мөнгөө нэхэхэд өгөөгүй удаасан бөгөөд удаа дараа шаардахад зээлийн төлбөрөө бэлэн мөнгөн хэлбэрээр төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг мотоциклоор буюу нэхэмжлэгчийн зөрүүг шаардаж буй мотоциклоор хөдлөх эд хөрөнгөөр хаасан

2. Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн оронд уг мотоциклыг өгөөд уг мотоциклийн зөрүү 600 төгрөгийг төлнө гэсэн тохиролцоо хэлцэл хийгдээгүй, энэ нь тогтоогдоогүй болон нь гэрч , *******үү нарын мэдүүлгүүдээр нотлогдсон

3. Гэрч *******үүгийн мэдүүлэгээс Мөн С.Сувд нь *******үүгээс зээлж авсан 2.200.000 хоёр сая хоёр зуун мянган төгрөгний үнэтэй мотоциклийн үнийн 500.000 /таван зуун мянган/ төгрөг төлсөн үлдсэн 1.700.000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгийг төлөөгүй Ө.Сувд нь мотоциклийн үнийн зөрүүг шаардах эрх үүсээгүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасанд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холболдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг ноцтой зөрчиж, мөн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд заасан шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг алдагдуулсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн дугаар 348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******/Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Зээлдүүлэгч С.******* нь Ө.*******гаас удаа, дараа зээлсэн мөнгөө нэхэхэд өгөлгүй удаасан бөгөөд удаа дараа шаардахад зээлийн төлбөрөө бэлэн мөнгө хэлбэрээр төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг мотоциклоор буюу хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн оронд уг мотоциклыг өгөөд үнийн зөрүүний оронд 600.000 төгрөг төлнө гэсэн тохиролцоо хэлцэл хийгдээгүй. Энэ байдал нь тогтоогдоогүй бөгөөд гэрч , *******үү нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн С.******* нь ярихдаа тухайн үед Ө.******* нь 06 дугаар сарын 04-ний өдөр зээл авахдаа 10% хувийн хүүтэй авна гэж хэлээд сарын дараа өгнө гэж хэлээд өгөөгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулж байж хүү авах эрх нь үүсдэг. Мөн С.******* нь хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлж өөрийн бизнесийг залгуулдаг хүн байгаа. Гэтэл Ө.*******г 10 хувийн хүүтэй зээл ав гэж хэлээд зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь байгуулаагүй, бичиг бичээд өгөөч гээд нотариатын газраар орсон болов ч үгүй гэж хэлээд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй аман тохиролцоо хийсэн байдаг. Энэ нь бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй байхад хүү, алданги тооцохгүй гэдгийг мэдэж санаатайгаар зайлсхийсэн гэж С.******* үзэж байгаа. Ө.*******гаас С.******* нь зээлсэн мөнгөө авмаар байна, хүү минь цэргээс ирэх гэж байгаа тул хүүдээ мотоцикл авах шаардлагатай байна гэж хэлэхэд Ө.******* надад ямар нэгэн мөнгө өгөх боломжгүй байна. Тийм учраас та нарт хэрэгцээтэй байгаа мотоциклыг чинь өгье гэж хэлээд шинэ мотоциклыг хүнээс зээлээр авч өгсөн байдаг. Энд мотоциклын үнийн зөрүүг өгнө хэдэн сая төгрөгийн үнэтэй мотоцикл эсэх талаар хэлж тохиролцсон зүйл хавтаст хэрэгт байхгүй байгаа. *******үү гэх хүнээс Ө.******* нь мотоцикл авсан байгаа. Тухайн мотоцикл нь 2.200.000 төгрөгийн үнэтэй байсны 500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1.700.000 төгрөгийг одоо болтол Ө.******* нь төлөөгүй байгаа. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 болон 3 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн дүгнээгүй, шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох мотоциклийн үнийн зөрүү 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч С.*******гээс 2019 оны 06 дугаар сард 1.800.000 төгрөгийг маргааш өгнө гэж зээлсэн байна. Ө.******* нь зээлийн гэрээний үүрэгт 200.000 төгрөгийг төлж, С.*******тэй тохиролцсоны үндсэн дээр ******* нуруу ******* ХХК-ийн захирал *******үүгээс 2.200.000 төгрөгний үнэтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн НАОЖЕ маркийн мотоциклийг өөрийн нэр дээр зээлэн авч С.*******д өгч, мотоциклийн үнээс зээлийн гэрээний үүрэг 1.600.000 төгрөгийг хасч тооцуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Зохигч нь зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тооцох боломжгүй тул С.******* хүү шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Ө.******* нь зээлийн гэрээний үүрэг 1800.000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг төлсөн,1600.000 төгрөг үлдсэн, хариуцагч С.******* мотоциклийг сайн дураараа хүлээж авсан, мотоциклийн үнэ 2200.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, зээлийн гэрээний үүргийн биелэлт, түүнийг хангах талуудын тохиролцоонд тулгуурлан хариуцагч С.******* нь 600.000 төгрөгөөр илүү хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР