| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/00765/И |
| Дугаар | 102/ШШ2024/04422 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/04422
|
2024 оны 09 сарын 18 өдөр |
Дугаар 102/ШШ2024/04422 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, рд***, Б.Б нэхэмжлэлтэй,
хариуцагч:*** тоот хаягтай, рд***,Л ХХК ,
хамтран хариуцагч: *** Д.Б нарт холбогдох,
орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/
хариуцагч***, түүний өмгөөлөгч*** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ... Б.Б 2016 оны 4 сарын 25-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа байсан ***н нэртэй 144 айлын орон сууцын Б блокийн 1 дүгээр орцны 7 давхрын*** тоот 59,84м2 талбай бүхий орон сууцыг захиалан бариулахаарЛ ХХК К-тай 75 тоот гэрээг байгуулсан юм. Гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 4 сарын 25-ны өдөр байрны урьдчилгаа мөнгө болох 34,000,00 төгрөгийг компанийн удирдлагад өгсөн.*** компанийн данс болох Худалдаа хөгжлийн банкин дахь *** дансанд тушаасан. 2016 оны 9 сарын 9-нд барилга дуусах шатандаа орсон учраас тэр өдөр нь мөн дээрх Худалдаа хөгжлийн банкан дахь компанийн дансанд байрны үлдэгдэл мөнгө болох 20,000,000 төгрөгийг тушааж төлбөрийг бүрэн төлж орон сууцад орсон юм. Тэр үед тухайн орон сууцын дотор засал бүрэн хийгдэж дуусаагүй байсан учир байрандаа орсон айлууд дотоод заслаа өөрсдөө хийгээд компанийн захиргаатай тохирсон учраас байрныхаа доторх заслыг өөрөө хийж орсон. Үүнд компанийн зүгээс хөнгөлөлт болгож 5,000,000 төгрөгийг хасаж өгөхөөр тохиролцсон ч манайх байрны мөнгөө бүрэн төлсөн гэсэн тодорхойлолтыг тухайн үедээ захирал байсан Лхагвасүрэн гэгч нь хийж өгч байсан. Ингээд би уг байрандаа орж амьдарсаар 8 жил болж байна. Байрандаа орсон цагаас эхлэн байрны гэрчилгээгээ авах талаар байнга компанийн удирдлагуудад хэлж байсан боловч гаргаж өгөхгүй удаасаар байсан. Ингэж явсаар байгаад 2019 онд*** гэдэг хүний нэр дээр манай байрны гэрчилгээ гарсныг мэдсэнээр анх би шүүхэд хандах болсон юм. Би*** хувьцаат компанитай хийсэн 75 тоот гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж байрандаа орсон. Гэтэл тус компани нь надтай гэрээ хийхээсээ өмнө 2016 оны 3 сарын 11-ны өдөр***тай барьцааны гэрээ хийсэн байсан юм билээ.*** хувьцаат компани болон*** нар хөрөнгө оруулалтын гэрээгээ хийхдээ орон сууцыг худалдан борлуулахаар өөр этгээдтэй гэрээ хий, гэрээ хийхдээ гэрээний нөгөө талаас зөвшөөрөл авч мэдэгдэнэ гэсэн утга бүхий заалт оруулсан байсан юм. Би орон сууц захиалсан иргэн хүний хувьд хэн хөрөнгө оруулсан бэ, хэний барьцаанд байгаа талаар мэдэх ямар ч боломж байгаагүй, боломжгүй байсан. Надад барьцаанд байгаа гэдгийг ч хэлээгүй. Би***гийн барьцаанд байсан юм байна гэдгээ байрандаа орсноос хойш 4 жилийн дараа мэдсэн.*** нь тус компанид тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагч гэх бөгөөд*** хувьцаат компани нь***гийн мөнгийг буцаан төлөөгүй учраас шүүхэд хандаж хялбаршуулснаар шийдвэрлүүлж, барьцааны байрнуудаа, 2019 оны 2 сарын 19-ний өдөр манай байрыг өмчлөгчөөр тогтоолгосон байгаа.*** компани***гийн барьцаанд тавьсан байрыг надад худалдаж, надаас 100 хувь мөнгийг авч оруулчхаад одоо*** надаас байраа гаргуулж авна гэж нэхэж байгаа юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул маргаан үүсгээд нэхэмжлэл гаргаж шүүхээр явсан 5 дахь жилийг үзэж, энэ хугацаанд сэтгэл санаа, эдийн засгаараа маш их хохирч явна. Хөрөнгө оруулагч*** нь тухайн үеийн дээрх компанийн захирал байсан Лхагвасүрэнгийн хувийн дансанд нь хөрөнгө оруулах зээл гэх мэтээр мөнгөө хөрөнгө оруулах, зээлэх гэх мэтээр шилжүүлж байсан хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлогдсон байгаа.*** нь *** хувийн дансанд шилжүүлсэн мөнгөнийхөө өрөнд компанид хөрөнгө оруулсан гэж*** компаниас худалдан авсан. Миний орон байрыг авахаар өмчлөгчөөр тогтоолгосон байгаа нь хуульд нийцэхгүй гэж ойлгож байна. Мөн надад худалдсан байраа***д өмчлүүлэхээр өгч байгаа.*** компани ч гэсэн хамтран хариуцах ёстой. Иймд***гийн Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын ***н хотхоны 144 айлын орон сууцын 10Б байрны*** тоот 59,84м2 квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, байрны өмчлөгчөөр Б.Б намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү... гэв.
3.ХариуцагчЛ ХХК К хариу тайлбартаа ...нэхэмжлэгч Б.Б ньЛ ХХК К-тай 2016 оны 4 сарын 25-ны өдөр орон сууц захиалан, бариулах 75 тоот гэрээ байгуулсан байдаг юм. Мөн гэрээгээ байгуулаад урьдчилгаа төлбөрөө төлөөд 2016 оны 9 сарын 9-ний өдөр 100 хувь төлбөрөө төлсөн. Энэ нь хавтаст хэргийн 9 дүгээр талд байгаа баримтаар нотлогдож байгаа. Уг байрны асуудлыг ярихад анхны шударга өмчлөгч нь яалт ч үгүй Б.Б байгаа нь үүгээр нотлогдож байна. Мөн уг орон сууцыг иргэн***, *** нарт үндсэн хөрөнгө оруулагч гэдэг утгаар нь компанийн зүгээс хийгдсэн биш, төрийн оролцоотойгоор хийгдсэн ажил. Үүнийг бид хуваарилаагүй. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад гуравдагч этгээд гарч ирвэл эрсдэлээ өөрөө даана гэдгийг***, *** нар гэрчилж, гарын үсэг зурсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх хүсэлтийг нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна... гэв.
4.Хариуцагч*** хариу тайлбартаа ...би 2014 оны 4 сарын 21-ний өдөрЛ ХХК К -д хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан байгаа юм. Хөрөнгө оруулагчийн зүгээсЛ ХХК К ямар нэгэн хөрөнгийг худалдан борлуулах юм уу эсвэл хэвийн хэмжээнд гэрээ хийхдээ хөрөнгө оруулагч талд мэдэгдэнэ гэж гэрээндээ заасан. Тэр гэрээ биелэгдээгүй. Би 2014 онд зарагдсан барилга маань 2015 онд ашиглалтад орох байсан боловч ажлын явц нь удаашрал, ашиглалтад орохгүй байхад нь 2014 оны 4 сарын 21-нд хийсэн гэрээгээ дахин сунгаж 2015 оны 3 сард болон 10 сард нэг гэрээ хийгээд төлбөр барагдахгүй ямар нэгэн байдлаар миний оруулсан хөрөнгө мөнгө орж ирэхгүй байсан учраас 2016 оны 3 сарын 11-ний өдөр би хэрвээ миний төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд энэ байрнуудыг барьцаалбар болгож үүргийн гүйцэтгэлээ хангуулж авна гээд Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Тэгэхэд энэ*** тоот байшин үүргийн гүйцэтгэлд өгөхөөр барьцаалсан байранд байсан. Надад үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа буюу 6 сарын 25-ны өдөр хэрвээ үүргийн гүйцэтгэлээ хангуулахгүй бол төлбөртөө энэ байрыг өгнө гэсний дараа нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн байдаг юм байна лээ. Тэрийг би мэдээгүй байсан. Төлбөр төлөгдөхгүй байхаар нь бид шүүхэд хандаад, эвлэрлийн гэрээ байгуулаад тодорхой хугацаа зааж өгсөн. Заасан хугацаанд бас төлбөрөө барагдуулаагүй. Тэгээд би барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ийм юм болж ирсэн. Түүний өмгөөлөгч намайг шүүхэд нөлөөлж байна гэж байна би шүүхэд нөлөөлөх зорилгоор хэлээгүй. Хэчнээн 3 шатны шийдвэр гарсан ч гэсэн хүмүүст боломжийг нь олгож байгаа гэсэн талаар хэлсэн юм шүү, зөв ойлгоорой...гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.04.25-ны өдөр №75 тоот, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, худалдаа хөгжлийн банкны 2016.04.25, 2016.09.09-ний өдрийн орлогын баримт, 2018.11.14-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.06.07-ны өдрийн №2/4626 дугаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хууль зүй дотоод хэргийн яамд гаргасан мэдэгдэл, 2018.03.23-ны өдрийн 1-1/1417 дугаар Хууль зүй дотоод хэргийн сайдын албан бичиг, 2018.11.14-ний өдрийн*** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.05.13-ны №166 дугаар Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2020.06.02-ний өдрийн 0212 итгэмжлэл, 3 хуудас зарлагын падаан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ...зэрэг баримтууд,
6. ХариуцагчЛ ХХК К-аас шүүхэд ирүүлсэн Л ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2017.08.22-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2017.12.05-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018.02.28 өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2018.11.28-ны өдрийн №1/19496 шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх шилжүүлэх тухай, 2020.04.20-ний өдрийн №20/40 итгэмжлэл, 2020.08.14-ний өдрийн №20/91 тайлбар, 2017.08.22-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2017.08.22-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2017.12.05-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2018.02.28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2018.02.28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020.08.21-ний өдрийн итгэмжлэл, 2023.10.31-ний өдрийн №23/19 дугаарЛ ХХК К-ийн итгэмжлэл, Дархан 144 айлын оршин суугчдад 2018.02.28-ны өдрийн албан бичиг, 2016.11.02-ний өдрийн дугаар 16/2016 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт...зэрэг баримтууд,
7. Хариуцагч***гаас шүүхэд ирүүлсэн итгэмжлэл, 2024.12.22-ний өдрийн 01 дүгээр, Хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2015.03.31-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний хуулбар, 2015.10.14-ний өдрийн 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний хуулбар, 2016.03.11-ний өдрийн 16/001 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, 2017.8.30-ний өдрийн 183ШЗ2017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.09.15-ны өдрийн итгэмжлэл, 2020.09.22-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020.10.05-ны өдрийн итгэмжлэл, 2018.05.08-ны өдрийнЛ ХХК К-ийн хөрөнгө болох Дархан-уул аймаг Дархан сумын 11-р баг, 13 хороололд байрлах, 144 айлын орон сууцнаас Иргэн***гийн төлбөрт өгөх байрны жагсаалт, 2018.11.06-ны өдрийн дугаар 11/1105 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2018.11.19-ний өдрийн №18/50 дугаарЛ ХХК К-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт, 2018.03.21-ний өдрийн №479 дугаар Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 445 дугаар нээлтттэй хорих ангид гаргасан хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2017.12.22-ний өдөр дугаар 18290056 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2017.01.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.03.20-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.08.10-ний өдрийн дугаар 18260/28/03 Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018.03.28-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018.03.28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, дугаар 1826128/6 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2018.04.25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018.05.18-ны өдрийнЛ ХХК К-аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан албан бичиг, 2018.05.28-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2018.11.28 №18/38, 2018.11.28 №18/52 өдрийнЛ ХХК К-аас Нийслэлийн шүүхийн шийдвэрт гаргасан хүсэлт, 2022.05.03-ны өдрийн №189 Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2022.01.13-ны дугаар 62, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.11.01-ний өдрийн дугаар 16, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр...зэрэг баримтууд,
8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2020.07.20-ний өдрийн №1019 Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018.05.15-ны өдрийн №1/8445 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2018.02.15-ны өдрийн №03/400 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.02.21-ний өдрийн 4/3456 тоот, 2018.02.21-ний өдрийн 1/3457 тоот, 2019.09.18-ны өдрийн 4/***64 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, 2019.02.18-ны өдрийн 8/1686 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг...зэрэг баримтууд,
9. ХариуцагчЛ ХХК К-ийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2023.04.13-ны өдрийн 6/3634 тоо Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг, дансны хуулга...зэрэг баримтууд,
10. Хариуцагч***гийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2020.05.26-ны өдрийн 745 дугаар Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024.09.03-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2014.09.03-ны өдрийн 716 дугаар Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, 2014.09.01-ний өдрийн №14/*** дугаарЛ ХХК К-ийн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт,Л ХХК К-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм,Л ХХК К-ийн 000301166 дугаар Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2014.04.25-ны өдрийн №37/124-2014 тоот Техникийн нөхцөлийн гэрээ, 2014.05.14-ний өдрийн №030 тоот Техникийн нөхцөлийн гэрээ, 2014.05.07-ны өдрийн №34/2014 тоот Дулааны шугам сүлжээнд холбох техникийн нөхцөлийн гэрээ, 2014.06.17-ны өдрийн дугаар 59/2014 Техникийн нөхцөлийн гэрээ, 2014.02.10-ний өдрийн дугаар 49 тоот Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, 2014.02.12-ний өдрийн А-2169, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга , хот байгуулалтын газар газрын байршлын кадастрын зураг, Дугаар БУII-I433/I4 тоот Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, Марс констракшн ХХК-ийн дүрэм, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004.02.10-ний өдрийн 49 тоот газар олголтын захирамж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 000339007, 2014.10.17-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хаан банкны орлогын баримт, 2014.10.16-ны өдрийн №14/078 тоот зээлийн гэрээ, 2014.10.16-ны өдрийн №14/078А тоот зээлийн барьцааны гэрээ, Дугаар 1/217 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2015.01.22-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2015/01/20, №3/458 тоот Эко капитал ББСБ, барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай, хаан банкны дансны хуулга, 2015.01.21- ний өдрийн Зээлийн гэрээ, 2015.01.21-ний өдрийн Зээлийн гэрээ, 2015.01.21-ний өдрийн Барьцааны зээлийн гэрээ, 2015.06.10-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2015.06.10-ний өдрийн №2015/06/10 тоот зээлийн гэрээ, 2015.06.10-ны өдрийн №2015/06/10А зээлийн барьцааны гэрээ,Л ХХК К-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, 2015.12.24-ний өдрийн 3/44842 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тоот, 2015.11.26-ний өдрийн дугаар 102/ШЗ2015/32458 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2016.3.24, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2016.03.24-ний өдрийн №16/24 тоотЛ ХХК К-ийн Дархан-уул аймгийн бүртгэл, статистикийн газарт гаргасан хүсэлт, 2016.03.24-ний өдрийн №45-43818 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээсЛ ХХК К-д ирүүлсэн албан бичиг, 2016.04.08-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, 2016.03.14-ний өдрийн итгэмжлэл, 2016.04.17-ний өдрийн №16/30 тоотЛ ХХК К-ийн Дархан-уул аймгийн бүртгэл, статистикийн газарт гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.03.14-ний өдрийн Итгэмжлэл, 2016.03.11-ний өдрийн дугаар 16/001 хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016.03.11-ний дугаар 16/001/01 барьцааны гэрээ, Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, 2016.08.23-ны өдрийн 102/ШЗ2016/22651 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.03.23-ны өдрийн 1/9062 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, зарим хорийг сэргээх тухай, 2017.03.24-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хаан банкны дансны хуулга, 2017.03.17-ны өдрийн 17/14 тоотЛ ХХК К-аас Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан албан тоот, хүсэлтүүд, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, Монжүүсийн байрны барьцаанд бүртгүүлсэн байрны жагсаалт, 144 айлыг орон сууцны зураглал, 2016.11.02-ний өдрийн дугаар 16/2016 барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2016.11.15-ны өдрийн зураг төсөл, шинжлэх ухаан техник, технологийн баримт, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, 2016.12.07-ны өдрийн дугаар 59, Дархан-уул аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, байруудад дугаар олгох тухай, дугаар 000301166, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.03.24-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.03.23-ны өдрийн №17/34 тоотЛ ХХК К-аас Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Дархан уул аймаг, Дархан-уул сумын 11-р баг, 13 хороолол, 10 байрны 60 айлын 10б байрны 66 айл тоотын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.08.02 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.07.25-ны өдрийн №17/53 тоотЛ ХХК К-аас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтүүд,Л ХХК К-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2014.07.08 өдрийн 0*** тоот, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, 2017.05.05, дугаар 13, Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, 2017.08.31-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.08.31-ний өдрийн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, 2017.09.21 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.09.18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2017.09.18 итгэмжлэлүүд, 2017.09.21 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.09.21-ний өдрийн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2017.09.21-ний өдрийн итгэмжлэл, 2017.09.21-ний өдрийн Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээсЛ ХХК К-д ирүүлсэн албан бичиг, 2017.01.08, №4/577 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг, 2018.01.02-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.01.25-ны өдрийн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, 2018.01.24-ний дугаар 101/ШЗ2018/01872 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,2018.02.15-ны өдрийн №03/400 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.02.21-ний өдрийн №4/3456 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2017.12.14-ний өдрийн 183/ГХ2017/01***7 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017.08.30-ны өдрийн дугаар 183/2017/08942 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.12.14-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2014.12.22-ны өдрийн №01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, 2018.02.23, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2018.02.21-ний өдрийн 4/3456 тоот нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 218.03.06, №4/4175 тоот нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.02.08-ны өдрийн дугаар 183/ШЗ2018/01862 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2013.01.02, дугаар 23 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017.12.20-ний өдрийн 101/ШЗ2017/24655 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.04.20-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2017.03.23-ны өдрийн 1/9062 тоот нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, зарим хоригийг сэргээх тухай албан бичиг, 2017.03.23 1/9062 нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, зарим хоригийг сэргээх тухай албан бичиг, 2018.05.15-ны өдрийн 1/8447 лугаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрхийг шилжүүлэх тухай албан бичиг, 2017.09.04-ний өдрийн 163/ГО2017/00901 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017.05.10-ны өдрийн 183/ШШ2017/01069 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.05.08-ны өдрийн 18/21 дугаарЛ ХХК К-ийн төлбөр төлөх тухай албан бичиг, 2018.05.14-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2018.05.15-ны өдрийн 1/8445 дугаар эрх шилжүүлэх тухай нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2017.12.14-ний өдрийн 183/ГХ2017/01***7 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас,2017.08.30-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.05.08-ны өдрийн №18/20Л ХХК К-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан төлбөр төлөх тухай албан бичиг, 2018.05.08-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, 2018.05.08-ны өдрийнЛ ХХК К-ний хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн***гийн төлбөрт өгөх байрны жагсаалт, 2018.05.11-ний өдрийн хүсэлт, 2017.03.23-ний өдрийн 1/9062 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, зарим хоригийг сэргээх тухай албан бичиг, 2016.04.06-ний өдрийн 1/12849 дугаар, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, зарим хоригийг сэргээх тухай албан бичиг, 2018.05.15-ны өдрийн эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2018.01.02-ны өдрийн дугаар 23, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017.12.20-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.05.08-ны өдрийн нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Б.Дөлгөөний төлбөрт өгөх байрны жагсаалт, 2018.05.08-ны өдрийн №18/19 дугаарЛ ХХК К-ийн төлбөр төлөх тухай албан бичиг, 2018.04.23-ны өдрийн №12 Дархан-уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.09.***-ны өдрийн №13 Дархан-уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.05.31-ний өдрийн №1000 Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэн***д хүргүүлсэн хариу албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.05.15-ны өдрийн 1/8445 тоот эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2018.05.31-ний өдрийн 1001 дугаар Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2018.05.***-ны өдрийн иргэн Б.Дөлгөөнд гаргасан хариу тайлбар, 2018.08.15-ны өдрийн 1/8446 дугаар эрхийг шилжүүлэх тухай албан бичиг, 2018.05.28-ны өдрийн дугаар 17, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.6.07, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.06.06-ны өдрийн 18/31 тоотЛ ХХК К-ийн хүсэлтүүд, 2018.06.11 дугаар 1048 тоот Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн үл хөдлөх эд хөрөнгөд чиглэл авах тухай албан бичиг, 2018.06.14-ний өдрийн №1096 дугаар, 2017.03.23-ны өдрийн №17/34 тоот Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдэл, 2018.06.20-ний өдрийн О.Батпүрэвийн хүсэлт, 2018.06.22-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.06.05-ны өдрийн 102/ШЗ2018/08182дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.06.21-ний өдрийн нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.03.02-ний өдрийн 183/ШЗ2018/02671 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.07.09-ний өдрийн 102/ШЗ2018/09693 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.08.28-ны өдрийн нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2018.11.02-ний Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.11.01-ний өдөр №01/11 тоотЛ ХХК К-аас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2018.11.20-ны өдрийн 3651 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2018.11.07-ны өдрийн 101/ШЗ2018/19029 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.05.18-ны Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан***гийн хүсэлт, 2018.04.23-ны өдрийн №12 Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.04.***-ны өдрийн дугаар 13, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.10.17-ны өдрий 8/3230 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2018.10.16-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.11.29 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулсан сонины зар, 2018.12.11-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.05.29-ний өдрийн Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2018.12.19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2018.12.19-ний өдрийн иргэн О.Батпүрэвийн хүсэлт, 2018.11.14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019.10.18-ны өдрийн 4/***64 дугаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдөл, 2018.12.10-ны өдрийн №18/60Л ХХК К-аас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2018.11.28-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрхийг шилжүүлэх тухай, 2017.08.30-ны өдрийн 183/2017/08942 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.12.20-ний өдрийн 101/ШЗ2017/21655 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017.05.10-ны өдрийн 183/ШШ2017/01069 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.11.28-ны өдрийн 1/19496 дугаар эрхийг шижлүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 1 хуудас фото зураг, 2019.01.07-ны өдрийн 3/129 улсын бүртгэлийн ерөнхий газры албан бичиг, 2018.01.07-ны өдрийн***65 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт,Л ХХК К-ийн нэр дээрх Үл хөдлөх эд хөрөгнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.02.19-ны өдрийн №802 Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.02.28-ны өдрийн №8/1686 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, 2019.02.28-ны өдрийн №705 тоо улсын байцаагчийн дүгнэлт, 2019.03.04-ний өдрийн 03/600 дугаар Дархан-уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг, 2019.02.19-ний өдрийн 802 дугаар, Дархан-уул аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2019.05.01-ний өдрийн №784 дугаар Улсын бүртгэлийн хэлстийн албан бичиг, 2019.04.25-ний өдрийн 03/1173 дугаар Дархан-уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг, 2019.04.10-ний өдрийн 1508 дугаар, Дархан-уул аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2019.04.02-ний 102/ГХ2019/00326 өдрийн гүйцэтгэх хуудас, 2019.06.14-ний өдрийн 144/99 дугаар Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2019.06.***-ны өдрийн №309 дугаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2019.06.25 №***02, Дархан-уул аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2019.06.28, №1082 Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019.08.19-ний өдрийн №1290 дугаар Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019.08.15-ны өдрийн Эрдэнийн шинэ өргөө ХХК-д явуулсан мэдэгдэл, 2019.08.21-ний өдрийн №1322 дугаар Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн тодруулга хүсэх тухай албан бичиг, 2019.08.05, №1238, 2019.09.02, №1381, 2019.10.22-ний өдрийн №4/22897, 2019.10.10-ний өдрийн 101/ШЗ2019/16001 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.12.02-ний өдрийн 102/ШЗ2019/15425, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2019.12.18-ны өдрий 1916 Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2019.12.19-ний өдрийн №5460 дугаар Дархан-уул аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, 2020.01.03, №5 Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,2020.01.07-ны өдрийн Н.Отгончимэгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2019.12.16-ны өдрийн , Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.01.***, №135, Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020.01.*** №1/2372 нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2019.06.***-ны өдрийн 101/ГХ2019/00848 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019.05.01-ний өдрийн 101/ШШ2019/01***7 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.01.24-ний өдрийн дугаар 167/01 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020.02.06, №244 Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2020.01.29-ний өдрийн Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн газарт гаргасан Ч.Жамьянсүрэнгийн хүсэлт, 2015.05.18-ны өдрийн №049 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2015.10.30-ний өдрийн№01 дугаар Автозогсоол захиалгаар бариулах гэрээ, 2019.07.02-ний өдрийн дугаар 2834 Дархан-уул аймаг дахь сум дунды иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.08.07-ны өдрийн №17/58 дугаарЛ ХХК К-ийн Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2020.02.07-ны өдрийн №249 Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Ч.Жамьянсүрэнд гаргасан хариу хүргүүлэх тухай тайлбар, 2020.01.***-ны өдрийн 101/ШЗ2020/02229 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.02.07-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Дархан-Уул аймаг, улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020.02.10-ний өдрийн 1/4512 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2016.05.04-ний өдрийн №863 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.02.19-ний өдрийн №4/5829 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2020.02.13-ны өдрийн №101/ШЗ2020/03452 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.03.10-ны №362 дугаар Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2020.04.13-ны өдрийн №4/13483 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг, 2016.05.04-ний дугаар 863 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.04.22-ний өдрийн №551 дугаар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020.04.08-ны өдрийн 1/01213 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2020.04.03-ны өлрийн 102/ШЗ2020/05146 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,2020.04.20-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2020.05.07-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2020.05.07-ны өдрийн дугаар 102/ШЗ2020/07128 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2020.05.15-ны өдрийн №698 дугаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан албан бичиг...зэрэг баримтууд,
11. Шүүхээс бүрдүүлсэн 2023.11.30-ний өдрийн №6/11237 дугаар Улсын бүртгэлийн газраас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичиг, 2022.03.30-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын зарим бүртгэлтэй холбоотой авах арга хэмжээний талаарх албан шаардлага, Л ХХК -ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,***гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, 2018.05.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Голомт, Хаан банкны дансны хуулга...зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2016 оны 04 сарын 25-ны өдөр гэрчилгээний дугаар 75 Орон сууц захиалгын гэрээ нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л ХХК -ийн хооронд бичгээр байгуулагдаж, Дархан-уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хорооллын нутаг дэвсгэр “Л” нэртэй 144 айлын орон сууцны барилгаас Б болкын 1 орц 7 давхарт*** тоот 59.8м кв талбай бүхий хоёр өрөө орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч буюу худалдан авагч 59 800 000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч орон сууц хөрөнгийг 2016 онд ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгч төлбөрөө 100 хувь төлсөн захиалагч нэхэмжлэгчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 1-7 дугаар тал/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 54 000 000 төгрөгийг хариуцагч талд төлсөн, үлдэх мөнгөн төлбөрийн үүргийг засварын зардалд тооцон нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцсноор нэхэмжлэгч гэрээний үүргээ 100 хувь биелүүлснийг хариуцагч бичгээр баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 8-9 дүгээр тал/
3.Нэхэмжлэгч ... *** дугаарт бүртгэлтэй, Дархан-уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол 10Б байр тоот хаягт байршилтай, ...***... тоот орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч орон сууц захиалгын гэрээний үүргээ зөрчсөн... гэж маргасныг,
Хариуцагч Л ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй.
Харин хамтран хариуцагч эс зөвшөөрч ...үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үнэн зөв гэж тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
4.2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ хариуцагч***, хариуцагч Л ХХК нарын хооронд байгуулагдаж, хөрөнгө оруулагч*** Дархан-уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хорооллын нутаг дэвсгэр “Л” нэртэй 144 айлын орон сууцны барилгад нэг тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, гүйцэтгэгч тал хариуцагч Ласти интерэйшнл ХХК 2666м кв талбайг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэхээр харилцан тохирчээ.
5.2015 оны 03 сарын 31-ний өдөр №02 тоот гэрээ, 2015 оны 10 сарын 14-ны өдөр №03 тоот гэрээнүүдээр дээрх гэрээний хугацааг сунгасан, 2016 оны 03 сарын 11-ний өдөр дугаар 16/001 гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг хангах баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Тодруулбал тухайн барьцааны гэрээгээр Дархан-уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хорооллын нутаг дэвсгэр “Л” нэртэй 144 айлын 8470 м кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас хавсралтад заасан нийт 2667.22 м кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан нь барьцааны гэрээ, барьцаалж буй орон сууцнууд гэх хавсралт, орон сууцны өрөөний зохион байгуулалт харуулсан зураг, 2014 оны 09 сарын 03-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. Уг хавсралт баримтад нэхэмжлэгчийн маргаан бүхий тухайн орон сууцны барилгын Б блок 7 давхар*** тоот 59.84м кв талбай барьцаалагдсан орон сууц талбайд хамаарагдсан байна.
6.Хөрөнгө оруулалтын гэрээний талаар гэрээний талууд маргаж шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч Л ХХК -аас хариуцагч***д төлөх төлбөртөө 44 ш орон сууцыг***гийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаснаар өмчлөх эрх шилжсэн нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд, Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууц буюу эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Дархан-уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол 10Б байр тоот хаягт байршилтай, ...***... тоот орон сууц хөрөнгө хариуцагч***гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 6/11237 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын ирүүлсэн лавлагаа бичгийн баримтуудаар тогтоогдож байна. / 1 дүгээр хавтас хэргийн 41-56, 69-250 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 1-161 дүгээр тал, 3 дугаар хавтас хэргийн 67-109, 119-1*** дугаар тал/
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Тодруулбал хөрөнгө оруулалтын гэрээ барьцааны гэрээ, хамтран хариуцагч*** шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу өөрийн өмчлөлд бүртгүүлсэн орон сууц хөрөнгийн бүртгэл үнэн зөв эсэхийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна.
8.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу шүүх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
9.Мөн 2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээний 6.2.2-т ...гүйцэтгэгч тал нь хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй, 2015 оны 03 сарын 31-ний өдөр №02 тоот болон 2015 оны 10 сарын 14-ний өдрийн №03 тоот хугацаа сунгасан гэрээний 6.1-д гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж зөвшөөрлийг авна... гэж тохирчээ.
10.Хариуцагч Л ХХК 2016 оны 04 сарын 25-ны өдөр №75 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг нэхэмжлэгч ***тай байгуулахдаа хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулагч талд мэдэгдээгүй түүний зөвшөөрлийг аваагүй болох нь хариуцагч***гийн тайлбараар тогтоогдож байна.
11.Нэхэмжлэгч, хариуцагч Л ХХК нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдах үед тухайн маргаан бүхий хөрөнгө 2014 оны 09 сарын 03-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар хариуцагч Л ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй боловч барьцааны гэрээний дагуу барьцаалбарт бүртгэлтэй, эрхийн доголдолтой болохыг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
12.Маргаан бүхий орон сууц хөрөнгө 2016 оны 11 сарын 02-ны өдрийн дугаар 16/2016-// Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан ба нэхэмжлэгч уг хөрөнгийг 2016 оны 09 сараас хойш өнөөдрийг эзэмшилдээ байлгаж ашиглаж байгаа гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй.
13.Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, маргаан бүхий орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл үнэн зөв гэж үзэх тул Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 183 дугаар зүйлийн 183.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Л ХХК ,*** нарт холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгон орон сууц хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*** 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287 550 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*** 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287 550 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ