Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

Г.*******т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Дөлгөөн /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа, Ц.Цэрэнням /цахим/  

Шүүгдэгч: Г.******* /цахим/,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн богд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч *******ийн ******* нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.*******ийн: Хаан банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1 453 574.29 юань буюу 323 703 943.34 төгрөг, Голомт банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын -ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163 056.56 юань буюу 36 650 020.52 төгрөг,

Н.*******, төрсөн дүү Г.******* нарын хамтарсан: Хаан банкны ******* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926 841.27 юань буюу 260 262 865.27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г *******ын: Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565 303.87 юань буюу 9 554 501.46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.гийн: Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383.93 юань буюу 1 731 243.25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.ийн: Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102.94 юань буюу 1 695.10 төгрөг,

Г.******* нь өөрийн: Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1 266 950.64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264.67 юань буюу 854 141 219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн богд сум дахь сум дундын шүүх:

          Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн цагдан хоригдсон 134 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, - дүүргийн дүгээр хороо, гудамж тоот орон сууц, улсын 25 бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй - дүүргийн дүгээр хороо, гудамж тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хавтас хх-239/, УНП улсын дугаартай М.Бенз Жи маркийн автомашины захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол /3-р хавтас хх-240/, Г.*******ийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /4-р хавтас хх-143/-ыг тус тус хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эд хөрөнгийг өмчлөгч нарт нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

          Хэрэгт Н.*******ийн эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн УНК улсын дугаартай, Г.*******гийн эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн УНК улсын дугаартай автомашинуудыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан боловч Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үйлдэлд нь эрүүгийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн мөрдөгч, прокурорын шийдвэрийн талаар:

1. Мөрдөн байцаагч А.-Иш нь Г.*******ийг 2012-2014 онд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын харьяатын улсын байцаагч, ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани болон уг компанид хөтөч, орчуулагч ажилтай БНХАУ-ын иргэдээс өөрийн эцэг Н.*******, ах Г.*******, дүү Г.*******, эхнэр Б. нарын Хаан, Голомт банкны дансаар их хэмжээний БНХАУ-ын юанийг шилжүүлэн авч хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээний орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 24 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. /хэргийн 4 дүгээр хавтасны 150, 5 дугаар хавтасны 013 дугаар хуудас/

Уг яллах дүгнэлтээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газарт буцаасны дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулж 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 131 дугаартай яллах дүгнэлт үйлддэг. /хэргийн 5 дугаар хавтасны 60-61, 8 дугаар хавтасны 66 дугаар хуудас/ 131 дугаартай яллах дүгнэлттэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд дээд шатны прокурорын эсэргүүцлээр хянагдаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 249 дугаар тогтоолоор тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, прокурорын “хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн Дээд шүүхийн тогтоол гарсан тул хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагатай” гэсэн саналаар хэргийг шүүгчийн 2018 оны дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай захирамжаар Нийслэлийн прокурорын газарт буцаасан. /хэргийн 8 дугаар хавтасны 210-220, 239-240 дугаар хуудас/

Нэмэлт ажиллагаа явуулсан хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын прокурор Н.Ням- Очир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. /хэргийн 9 дүгээр хавтасны 223, 225-226 дугаар хуудас/

Прокурор Н.Ням-Очир нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт “...нийт орсон орлогын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь учир дутагдалтай.

Иймд 9 дүгээр хавтаст хэргийн 191-201 дүгээр хуудсанд авагдсан ... тооцооллоор ... орсон орлогыг бодож гаргах нь зүйтэй. Үүнд: ...нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,582,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэж яллагдагчаар татсан зүйл, хэсгийг өөрчлөх /нэмэлт оруулах/ шаардлагатай. ...Эдгээр орлого нь ямар эх үүсвэрээс бий болсон болохыг яллагдагч Г.******* болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөх явцад өөрийн хөрөнгө биш болохыг эсхүл хууль ёсны болохыг баталж үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй, ... Г.******* нь дээрх орлогыг олох үйлдлийн аргыг өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд орлого хэлбэрээр нийт 182 удаагийн гүйлгээгээр мөнгөн орлого олж өөрөө болон бусдаар дамжуулан уг хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэв.” гэж, Яллах дүгнэлтэд 15 дугаар бүхий 33 нотлох баримтыг яллах талын үндэслэл болгож гэм буруутайд тооцуулахаар бичигдсэн бий. Үүнд:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гэрч, хохирогч болох иргэд БНХАУ-д амьдарч байгаа үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е. гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон. / хэргийн 7 дугаар хавтас, 175, 189-190 дугаар хуудас/

БНХАУ-ын иргэдээс авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл нь он, сар, өдрийг зассан, мэдүүлэг авах ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй, мэдүүлгийг хэрхэн уншиж танилцуулсан нь тодорхойгүй бичигдсэн байдаг. Цаашлаад тус улсын иргэдээс авсан гэрчүүдээс А. /4 хх-48-49-р тал/, /4 хх-53-р тал/, Э. /4 хх-69-р тал/, Ш. /4 хх-73-р тал/ зэрэг нийтдээ БНХАУ-ын 4 хүний мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээр үнэлэн яллах талын нотлох баримт болгосон байна.

Эдгээр гэрчүүдийн ******* болон түүний хамаарал бүхий хүмүүсийн дансанд хэдий хэмжээний мөнгө шилжүүлсэн эсэхийг ялган зааглаж тогтоох нь бодит үнэнд нийцэлтэй. Өмгөөлөгч миний дээрх дүгнэлтэд дурдсан үйл баримтуудаар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн боловч мөн л шүүхээс дээрх нөхцөл байдлуудад ямар ч эрх зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолоороо шийдвэрлээгүй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх журмыг зөрчиж шийдвэр гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн: “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Анхан шатны шүүх Г.*******ийн ажил албан тушаалд томилогдсон цаг хугацаа, албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэх хугацаанд хаана хаана ажиллаж байсан болохыг тогтоож өгөөгүй, өмгөөлөгч миний бие хууль зүйн дүгнэлтэд түүний ажиллаж байсан цаг хугацааг хэлж, тодруулан тухайн цаг хугацаануудын цөөн хэдэн хоногт Өмнөговь аймгийн Цагаан хад Гашуун сухайт боомтод улирлын шинж чанартай үед ажиллаж байсан болохыг нягтлан шалгаж тогтоолгохоор маргасан. Гэтэл шүүхээс үүнд мөн л ямар эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Үүнээс үзвэл Г.*******ийн нийгэмд аюултай үйлдлийг буюу тухайн шүүхээр тогтоон шийдвэрлэсэн 854.141.219.58 төгрөг бүхий мөнгийг хаана хаана ажиллаж байхдаа авч хөрөнгөжсөн юм бэ цаашлаад уг хөрөнгийн нэмэгдүүлсэн гэх цаг хугацааны байдлаар нарийвчлан тогтоогоогүй тул прокурор мэтгэлцэх шаардлагатай байна гэсэн боловч улсын яллагч шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний хууль зүйн дүгнэлтийн алинд ч бодитой мэтгэлцээгүй, няцааж чадаагүй юм. Тэгэхээр мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй нь ноцтой зөрчилд тооцогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, мөн зүйл хэсгийн 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу хуулийн 39.5-д заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие яллах дүгнэлтэд дурдагдсан, үнэлсэн нотлох баримтуудын хүрээнд Г.*******ийг буруутган дүгнэсэн талаар дурдсан.

Өөрөөр хэлбэл: Жагсаан үзсэн баримтуудыг үзвэл: 4 дүгээр хавтас хэргийн 28 дугаар талд авагдсан хүснэгт болон 3 дугаар хх-ийн 76-80 дугаар талд авагдсан баримтуудыг үзэх шаардлагатай болж байна.

1. Н.*******ийн ******* юанийн дансанд: 2012.07.24 - 70000 х 210.96= 1476720 төгрөг,

 2013.03.6. -6000x225.95= 1355700 төгрөг

2. *******гийн ******* юанийн дансанд:

2013..13, - 20000 юань х 284.50 = 5690000 төгрөг

 2013..26 - 22000 юань х 284.50 = 6259000 төгрөг

 2014.01.02. - 500 юань х 283.32=3258180 төгрөг

2014.03.07. - 4000 юань х 287.12= 48480 төгрөг

3. Г.*******ын ******* юанийн дансанд: 2013.03.26. - 9100 юань х 225.95= 2056145 төгрөг

4. Б.гийн 50077756427 тоот юанийн дансанд:

2013.03.6. -2325 юань х 225.95= 525333 төгрөг

2013.04.09. - 10000 юань х 286.64= 2866400 төгрөг

2013.04.22,- 4500 юань х 286.64= 1289880 төгрөг

2013.06.20. - 8000 юань х 234.40 = 1875200 төгрөг

2013..13. - 1000 юань х284.50= 284500 төгрөг

2013.12.2. - 2000 юань х 275.67= 551340 төгрөг

2014.01.18, - 4000 юань х 283.32= 33280 төгрөг

2014.05.16. - 3000 юань х 290.59=871770 төгрөг

5. *******ийн өөрийн гэх тоот юанийн данс 5002 х 253.28 = 1266950 төг буюу нийтдээ 9427 юань буюу 31908878 төгрөг болж байна.

Эдгээр БНХАУ-ын иргэд гэрчээр мэдүүлэг өгсөн байх боловч тухайн данснуудад эдгээр хүмүүс юань шилжүүлэн хийхдээ утга болон гарын үсэг нь нэг хүний гарын үсэг мөн эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудад авагдсан байдаг ба эдгээр баримтуудын хэд дэх талд авагдсан болохыг улсын яллагчаас тодорхой гэм буруугийн талаарх дүгнэлтдээ тодорхой хэлэхийг хүсэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс нэг хүн шилжүүлсэн гэхэд эргэлзэж байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Эдгээр БНХАУ-ын иргэд хаана оршин байрлаж байхдаа шилжүүлсэн мөнгө вэ, хаана байршилтай банкнаас шилжүүлсэн эсэх нь *******ийн албан тушаалаа эрхэлж байсан цаг хугацаатай давхцал үүсэж шалтгаант холбоо үүсэх боломжтой эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй. Өмгөөлөгч миний бие дээрх гэрчүүдийн шилжүүлсэн юань нь шилжүүлсэн гэх цаг хугацаанд ******* хаана ямар ажил албан тушаалд байсныг тодруулан хэлэх нь зүйтэй юм. Цаг хугацааны байдлаар жагсаан 9 дүгээр хх 28 дугаар талд авагдсан *******ийн албан тушаалын томилгоотой хамтатган авч үзвэл: 2012.07.24- 2013.03.6.

- Өмнөговь аймаг дахь ахлах мэргэжилтэн 2013..13.

- ахлах мэргэжилтэн 2013..26

- ахлах мэргэжилтэн 2014.01.2. ахлах мэргэжилтэн 2014.01.18. ахлах мэргэжилтэн 2014.03.7. ахлах мэргэжилтэн 2014.05.16.

- Өмнөд бүс дэх Захиргааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан байна. ******* нь дээрх ажил албан тушаалыг Өмнөговь аймгийн төвд ажиллаж амьдарч байсан цаг хугацаа байдаг.

Үүнээс дүгнэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг, хэдийд, хаана, хэрхэн үйлдэгдсэн нь нотлогдоогүй үгүйсгэгдэнэ. Прокурорын 2019 оны 145 дугаар тогтоол болон 152 дугаартай яллах дүгнэлтэд зааснаас үзвэл нийт 182 удаагийн гүйлгээнээс үүнээс өөрийнх дансанд орсон 6 удаагийн гүйлгээг хасч тооцвол банкин дахь хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх харилцах дансанд 176 удаагийн гүйлгээгээр шилжсэн 3,579,159.73 юань буюу 852,874,268.84 төгрөг нь Г.*******ийн орлого бөгөөд Г.******* уг орлогоо хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж байна. /хэргийн 10 дугаар хавтасны 94-, 99-106 дугаар хуудас/

Хэрэв уг 182 удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгөн хөрөнгө *******ийнх гэж прокурор яллаж буруутгаж байгаа бол тухайн мөнгийг бусад гэрчүүдийн мэдүүлгээр ******* авсан гэдэг шалтгаант холбоо хэрхэн яаж холбогдож байгаа вэ? Прокурор нь “... өөрөө болон бусдаар дамжуулан уг мөнгөн хөрөнгийн орлогоо их хэмжээгээр нэмэгдүүлсэн...” гэж дүгнэснээс үзвэл Г.*******ийн хөрөнгө, орлого нь бэлэн бусаар бусдын дансанд шилжсэн гадаад улсын мөнгөн тэмдэгтээр нэмэгдэж, уг валютыг өөрийн мэдлээр зарцуулж, ашиглах боломж бүрдсэн гэж үзэхээр байна. Захиран зарцуулах эрх гэдэг нь аливаа этгээд нь өөрийн мэдэлд байгаа хөрөнгийг өөрийн хүсэл зоригийг дагуу бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтад үнэ төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар өөрийн мэдлээсээ хэзээ ч гаргах, өөрийн аптиг сонирхлын төлөө зарцуулах бүрэн боломж бүрдсэн байхыг ойлгодог. Захиран зарцуулсан гэх энэхүү томьёоллоор Г.******* хамаарал бүхий этгээдүүдийн данснаас захиран зарцуулах эрх олгогдсон уу, үүнийг нотолсон уу Хууль зүйн ойлголтоор миний үйлчлүүлэгч хамаарал бүхий этгээдүүдээс дээрх мөнгийг аваагүй, хамаарал бүхий этгээдийн дансны орлого зарлагын гүйлгээг нотлох үүрэг хуулиар олгогдоогүй, энэ төрлийн гэмт хэргийн шинжид ч хуульчлаагүй болно. Прокурор нь Г.*******ийг дээрх данс эзэмшигч этгээдүүдийг хамтран оролцсон хэлбэрээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа тэдний дансанд гүйлгээгээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг Г.*******ийн хууль бус орлого гэж үзэж уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлохыг Г.*******ийг хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бусдын эзэмшлийн харилцах дансанд орсон орлого, зарлагын мөнгөн хөрөнгийг тайлбарлан нотлох үүрэг хүлээх эрх зүйн этгээд биш. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д:..их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тул хэрэв бусдын дансаар мөнгөн хөрөнгийн орлого олсон гэж буруутгагдахад хүртэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...их хэмжээний орлого гэдэгт хүрэхгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлтэй байна. Цаашлаад Г.******* нь өөрийн дансанд орсон 6 удаагийн гүйлгээний нийт 5002 юань буюу 1,266,950.64 төгрөгийн орлогыг нотолж чадаагүй гэж үзэх боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан их хэмжээнд хүрэхгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж мэтгэлцсэн.

Гэтэл шүүхээс үүнд үгүйсгэсэн няцаасан ямар эрх зүйн бодитой дүгнэлтийг хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Эдгээр нөхцөл байдлыг эрхэм шүүгч та бүхэн анхааран үзэж шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Г.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-д заасан гэмт хэрэг бол өөрийн гэсэн тусдаа онцлогтой, тусдаа шинжтэй гэмт хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хөрөнгө орлогын эх үүсвэрийг заавал шалгаж тогтоох бол шаардлагагүй. Хэнээс, хэнд хэдэн төгрөгийг өгснийг тогтоохгүй байж болно гэж заасан. Г.*******ийн хувьд ажиллаж байсан Гадаадын иргэн харьяатын өмнөд бүс дэх газар, Г.*******ийн хамаарал бүхий этгээдүүд болох аав, ах, дүү, эхнэр, салсан эхнэр гэсэн хүмүүсийнх нь дансаар орсон юанийн гүйлгээнүүд Гашуун сухайт дахь Хаан банкны салбараас ордог.

Гэрч нарын мэдүүлгүүдээс үзвэл гадаадын иргэдийг зөрчилтэй бол албадан гаргана, эсвэл ингэнэ тэгнэ гэдэг байдлаар дандаа зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр давхар хэлбэрээр мөнгөнүүдийг авдаг байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ мөнгөний урсгал бол 2009 оноос эхлээд 2013 он хүртэл 7 жилийн хугацаанд үргэлжилсэн байгаа. Өөрөөр хэлбэл *******ийн шууд хариуцан ажилладаг албан тушаалд нь хамаарах гадаадын иргэдээс болон гадаадын хөрөнгө оруулалттай газраас орж ирсэн мөнгөний урсгал байгаа. Тэгээд 2012 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл явдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хуульд өөрчлөлт орж үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг хуульчилсантай холбоотой эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх байдлаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд 2012 оны 05 сарын 1-ний өдрөөс  2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 182 удаагийн 3 584 264,67 буюу 854 444 219 1058 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Г.*******ийн хамаарал бүхий этгээдүүдээс гаргасан мэдүүлэг тайлбартаа ахынх нь хувьд бол гадаадын иргэдэд виз, визний сунгалтын ажил хийдэг гэдэг тайлбар гаргадаг. Махны бизнес амжилттай гэж ярьдаг. Үүнийгээ Ил тод байдлын тухай зааснаар татварт хамаарах хууль бус орлогоор тайлагнаад өршөөгдчихсөн гэдэг асуудлуудыг ярьдаг. Тэгэхээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд аливаа үйл ажиллагааг хийхэд татварын баримтууд байна. Татвар төлсөн баримтууд, хөрөнгө орлогын албан татвар гэдэг юм уу, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын баримт, түүнчлэн нийгмийн даатгал яригдаж болно. Эдгээр баримтууд байдаггүй юм аа гэхэд санхүүгийн анхан шатны баримтууд байх ёстой үйл ажиллагаа явуулсан гээд. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн тайлбарлаж чадахгүй байна гэлээ. Өөрөө нотолж чадаагүй бол гэдэг ойлголт чинь бусад гэмт хэрэг үйлдсэнийг өөрөөр нь нотлуулах гэдэг зарчмаас өөр юм. Тэгэхээр заавал өөрөөр нь нотлуулах гээд байгаа гэсэн үг биш ээ. Гол нь үндэслэлтэй болгоод тайлбарлаад энэ албан тушаалд томилогдож байгаагүй гэдгээ нотлох хэрэгтэй. Энэ субъект биш гэдгийг нотлох хэрэгтэй тайлбарлах хэрэгтэй, нотлох баримтууд нь байх хэрэгтэй.

Бодит байдал дээр хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзвэл 854 сая  гаруй төгрөгийн үндэслэлгүй хөрөнгийн асуудлыг прокурор, улсын яллагч, мөрдөн байцаагч, мөрдөгч баримттай тогтоосон гэж үзээд яллаж байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ямар нотлох баримтаар үнэлсэн бэ гэдгээ маш тодорхой биччихсэн байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацаатай асуудал дээр Улсын дээд шүүхийн тогтоол байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийн талаар бас Дээд шүүхийн тогтоол байдаг. Тэгэхээр энэ шинж дээрээ яг ямар ямар шинжийг хангаж байгаа вэ, юуг нотолчихсон байх ёстой гэдэг асуудлыг маш тодорхой заагаад өгчихсөн, тайлбарлаад өгчихсөн байж байгаа. Гэмт хэргийн шинжийг нь нотолсон байна уу? Албан тушаалтан хууль бусаар бий болсон гэж үзээд байгаа хөрөнгө орлоготой ажил хэрэг нь холбогдсон байна уу?. Албан тушаалтан нь өөрөө нийтийн албан тушаалтан мөн байна уу?, үзлэгээр бий болсон хөрөнгө нь их хэмжээний байна уу?, гэмт хэргийн санаа сэдэл, зорилт нь шунахайн сэдэлтэй  байна уу? гэдгийг тогтоох ёстой.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хууль зүйн дүгнэлт Дээд шүүхийн тогтоолын агуулга, тайлбартай зөрсөн, өөр байдлаар тайлбарласан өөр утга санааг гаргаж ирсэн зүйл байгаагүй. За гэрч нарын мэдүүлгийг заавал орчуулагч иргэн оруулаагүй гэсэн  явцуу байдлаар, монгол хэл мэдэхгүй гадаад хүн гэсэн байдлаар авч үзэж мэдүүлгийг нь үнэлэхгүй гэж байгаа нь учир дутагдалтай.  Прокурорын даалгавар бол заавал биелэгдэж албагүй. Зарим нь биелэгдэх боломжтой, зарим нь боломжгүй ажиллагаанууд байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар мэдүүлгүүд дээр үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтүүд нь хуулийг өөрөөр тайлбарлаагүй, хуулийг төсөөтэй хэрэглээгүй. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн нь үндэслэлтэй, бөгөөд шийдвэр ойлгомжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх гэм буруугийн нөхцөл байдлыг, хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдал, Г.*******ийн болон гэрчийн мэдүүлэгт тулгуурлаж хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадсангүй. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн ийм заалт байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь ямар хөрөнгийг хэлэх вэ, яагаад нотлох ёстой вэ гэдэг харилцан шалтгаант холбоотой юмыг шийтгэх тогтоол дээр анхан шатны шүүх бүрэн дүүрэн тогтоож, бодитойгоор хууль зүйн дүгнэлт бол хийж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нь хураагаад нийтийн албанд ажиллах эрхийг 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хасах, 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-ээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

          Нийтийн албан тушаалтан гэдэгтэй бол өмгөөлөгч миний бие маргахгүй. ******* бол яах аргагүй нийтийн албан тушаалтан эрхэлж байсан хүн бол мөн үү гэвэл мөн. Харин гагцхүү хөрөнгө орлогоо их хэм хэмжээгээр нэмэгдсэн гэдэг. Ингэхдээ Г.*******ийг өөрийн эцэг *******ийн гээд мөнгөн дүн, төрсөн дүү *******гийн мөнгөн хөрөнгө байдаг данс дахь мөнгөн хөрөнгө, ах *******ын мөнгөн хөрөнгө, гийн мөнгөн хөрөнгө, ийн мөнгөн хөрөнгө гээд эдгээр хүмүүсийн дансаар орж ирсэн мөнгийг та нотлох ёстой гэдэг. Хуульд заасан нөхцөл байдал бол *******ийн өөрийн хөрөнгө орлого чинь нэмэгдсэн бол гэсэн утгатай зохицуулсан. Гэтэл тухайн хүний хамаарал бүхий этгээд юм уу, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн дансаар одоо орж ирсэн мөнгийг та үндэслэл дээгүүр тайлбарлаж чадсангүй гээд хамаарал бүхий этгээдийн мөнгийг ******* та энийг авсан байна гэдэг байдлаар яллаж байгаа нь хуульд заасан нөхцөл байдалд нийцэхгүй байна.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад олон удаа хүчингүй болж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаагддаг. Гэтэл мөрдөн байцаагчийн даалгавар өнөөдрийг хүртэл биелэгдээгүй, прокурорын даалгавар өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил огт арилгагдаагүй байдлаар шүүх дээр очдог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр өмгөөлөгч миний хэлсэн ярьсныг үгүйсгэсэн буюу няцаасан нөхцөл байдлуудыг огт дурдаж өгөөгүй.

          Хуулиараа өөрийн хөрөнгө орлогоо нотлох ёстой гэж тайлбарлаад байхад яагаад заавал аавынхаа хөрөнгө орлогыг нотлох ёстой юм бэ, энэ хуулийг ямар байдлаар бид хэрэглэх ёстой юм бэ.

          Өвөр Монгол иргэдийн гэрчийн өгсөн мэдүүлгүүд нотлогдохгүй байгаа. Тэгвэл яллах дүгнэлтэд нь дурдаад байгаа шийдэх тогтоолоор буруутгагдаад байгаа цаг хугацаанд ийн мэдүүлгийн хэчнээн төгрөгийг шилжүүлээд *******ийн аав болох ******* гэж хүний дансанд хэнээс нь хэчнээн төгрөг нь ороод байгаа гэдгийг ялгаж зааглаж гэм буруугийн байдал дээр дүгнээгүй. Яллах дүгнэлтдээ ч энийг дүгнэдэггүй. Хэрвээ энийг *******т буруудуулаад байгаа бол Гансувд гэж хүн *******ийн данс руу тэгвэл ямар байдлаар өгсөн, өнөөдөр хэргийн хүрээнд эдгээр хамаарал бүхий этгээдүүдийг гэрчээр асуугаад байгаа хэр нь эдгээр гэрчүүдээс бид нарын дансаар орж ирсэн мөнгийг *******т төдийд өгсөн юм аа бэлнээр нь өгөөд байгаа юм уу, юаниар нь өгөөд байгаа юм уу? Энийг нотолсон баримт бол байдаггүй. Бэлнээр өгсөн юм бол тэгвэл хэдэн сарын хэдний өдөр *******т энэ мөнгийг шилжүүлээд байгаа юм бэ? Энийг нотлоогүй байдаг. Жишээ нь  *******ийн дансанд орсон 324 сая орчим төгрөгийн мөнгөн хөрөнгүүд үнэлээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийн хэдэн сарын хэдний өдрийн, аль банкаар орж ирсэн мөнгөн дүн юм бэ? Энийг бид нар ялгаж залгуулах хүсэлтэй байна. Хэргийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтаар *******ийн дансаар одоо хэнээс нь мөнгө орж ирсэн гэж үзээд байгаа юм. Энэ *******ийг Гашуун сухайт боомт дээр ажиллаж байх хугацааны гэрчийн мэдүүлгүүдийг үнэлж байна. Энэ гэрч гэдэг хүн маань хэдий хугацаанд, хэчнээн төгрөгийг энэ хүний данс руу *******т өгөөрэй гэдэг юм уу, бид нар хэдий хэмжээний мөнгийг бол яалт ч үгүй шилжүүлсэн энэ мөнгөн дүнг нь *******ийн аавын данс руу шилжүүлээд аав нь одоо аваад *******т өгсөн юм аа л гэсэн шалтгаант холбоог нь бүрдүүлээд ингээд өгчихсөн юмыг бол би хэргийн материалаас огт харахгүй байгаа. Иймээс өмгөөлөгч миний бие давж заалдах гомдлоо бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Одоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн дансаар орж ирсэн хөрөнгө орлогыг та нотлох ёстой гэж заасан байвал яллаж буруутгах гэм буруутайд тооцох, энэ хөрөнгийг нь улсын орлогод оруулж болох нөхцөл байдал байгаад байдаг. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа бол хэнээс нь хэчнээн төгрөг авсан бэ? Материаллаг бүрэлдэхүүнтэй юм уу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм уу гэх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байх тул миний бие гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Өвөр Монголын иргэдийн мэдүүлгүүд дээр  *******т одоо мөнгө шилжүүлчхээрэй гэдэг байдлаар надад дансны дугаар өгдөг байсан. Тэр данс руу мөнгө шилжүүлсэн гэж дурддаг. Энэ Өвөр Монгол иргэдийн мэдүүлэг өнөөдрийг хүртэл албан ёсоор эх сурвалжаа заагаагүй бөгөөд орчуулагчгүй мэдүүлэг авсан байдаг. Энэ нөхцөл байдлыг арилгаагүй байхад мэдүүлгийг *******ийн гэдэг юм уу, эсвэл өөрийнх нь хамааралгүй этгээдүүдийн этгээдийн данс руу орсон орлогыг *******ийн орлого гэдэг байдлаар тайлбарлах нь үндэслэлгүй.

          2019 оны 06 сарын 25-ны өдрийн 152 дугаартай яллах дүгнэлтэд дурдаад байгаа *******, *******, баатар, , нарын данс руу орсон мөнгийг *******т хамаатуулан үндсэн орлогын хэмжээг эрс нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. *******ийн өөрийн тань данс руу болбол Хаан банк нийт дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 5002 юань буюу 1 266 000 950 төгрөгтэй тэнцэх мөнгө л орсон байдаг. Энийг болбол өөрөө тайлбарлаж чадаагүй гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн 22.10-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл байна уу гэж харж байгаа. Тэрнээс бусдаар 800 хэдэн сая төгрөгийн тухайд *******ийн данс руу ороогүй бусад этгээдийн данс руу орсон орлогыг *******ийг нотлоогүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. *******ийн хувьд өөрөө эрхэлсэн тодорхой үйл ажиллагаа явуулдаг, махны бизнес хийдэг, хятадын иргэдэд мах худалддаг. Энэ байдал нь нотлогддог. Энк гэдэг компаниас мах худалдаж авдаг байсан өглөг авлагатай байсан тухай хангалттай тодорхой ярьдаг. *******гийн хувьд болбол хамтран өмчлөгчөөр байдаг. Виз мэдүүлэх гээд өөрт орох ёстой байсан орлогуудаа охиныхоо данс руу хийчихсэн. Охиноо Италид сургах учраас амьжиргааны зардалтай хангалттай байгаа гэдгийг нотлох байдлаар мөнгийг шилжүүлдэг байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. *******ын хувьд өөрийнх нь дансаар орсон мөнгө, гүйлгээнүүдийг Хятад улсаас ажиллах хүчин оруулж ирдэг, өөрийн компани болон бусад компанийн ажилчдад гадаадын иргэдийн хэрэгтэй холбоотойгоор зөвлөгөө өгдөг байсан. Ингээд мөнгийг өөрийн дансандаа төвлөрдөг байсан гэдгийг илэрхийлж, үүнийгээ Санхүүгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайландаа тусгаад тайлангаараа хангалттай нотолсон байдаг. Энэ орлогыг хүртэл *******ийн орлого гэсэн байдлаар дурдаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Өмнө нь , ийн орлогууд өөрийн гэрчийн мэдүүлгээрээ олох ёстой байсан орлого гэж тайлбарласнаар *******т огт хамаарахгүй байгаад байна. Гэтэл яллах дүгнэлтэд дурдагдсан юм чинь гэдэг байдлаар *******ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн орлогын хэмжээг анхан шатын шүүхээс яллах дүгнэлтийн хэмжээгээр 854 141 219 төгрөг 50 мөнгөөр гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хөрөнгийн хэмжээг өөрөө яг таг тогтоож байж түүнд нийцүүлээд ял оногдуулах ёстой. Хорих ялыг өөрийнх нь дансаар орсон 5 удаагийн  гүйлгээ 1 сая төгрөгийг хууль бусаар олсон орлого гэж үзэх байдлаар нэг жилийн хорих ял оногдуулж магадгүй. Бодит байдалд нийцэхгүй байна. Ял өөрөө тохирсон байх ёстой. Аливаа гэрчийн мэдүүлгүүд нь өөрөө нотлох баримтаар нотлогдоогүй л бол энэ хүнийг  буруутгуулах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Гадаад иргэдийн мэдүүлгүүд *******ийг яллах гол баримт болгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн өөрт нь хамааралтай боловч аав, дүү, ахынх нь дансаар орсон орлогыг заавал чи л энэ мөнгийг  ашигласан, захиран зарцуулсан байх ёстой гэдэг байдлаар хандаж байгаад туйлын гомдолтой байгаа. йм учраас анхан шатдаа шүүхийн шийдэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

          2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн яллах дүгнэлт үйлдсэнээс хойш энэ хэрэг 3 удаа дээд шүүхээр хэлэлцэгдсэн, 5 удаа давж заалдах шатны шүүх хуралдаанд болсон. Ингэхэд 2 удаа нь цагаатгасан байдаг. Цагаатгагдаж байсан үйл баримт огт өөрчлөгдөөгүй байхад хорих ял оногдуулж байгаад гомдолтой байна гэв.

          Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарын гаргасан тайлбаруудтай санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                      Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.*******ийн Хаан банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1 453 574.29 юань буюу 323 703 943.34 төгрөг, Голомт банкны ******* дугаартай юанийн дансанд 2012 оны 12 дугаар сарын 07-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын -ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163 056.56 юань буюу 36 650 020.52 төгрөг, Н.*******, төрсөн дүү Г.******* нарын хамтарсан Хаан банкны ******* дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926 841.27 юань буюу 260 262 865.27 төгрөг, Өөрийн төрсөн ах Г *******ын Хаан банкны ******* дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565 303.87 юань буюу 9 554 501.46 төгрөг, Өөрийн эхнэр Б.гийн Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383.93 юань буюу 1 731 243.25 төгрөг, Өөрийн салсан эхнэр О.ийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102.94 юань буюу 1 695.10 төгрөг, Г.******* нь өөрийн Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950.64 төгрөг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264.67 юань буюу 854 141 219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.*******ийн холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 2701 дүгээр зүйлийн 2701.2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.   

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан ба хэргийн зүйчлэлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт үйлдсэн болох нь:

Г.*******ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-236/,

Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх1-89/,

Н.*******, Г.*******, Г.*******, Г.*******, О., Б. нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-91-250, 3-р хх-1-73/,

Банкны дансны хуулгад буюу баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх 74-80/,

Монгол банкны лавлагаа /3-р хх-82-92/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-41, 76, 132, 7-р хх-100-120/,

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварын төлөлтийн талаарх ирүүлсэн лавлагаа, тайлан /6-р хх-19-24/,

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “ Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хх-160-164/,

Автотээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6-р хх-165-192/

Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2008-2015 оны ААНОАТ-н тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5-р хх-250, /6-р хх-1-/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А. /01М1ЮЕ/-гийн өгсөн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.******* нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд ******* байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /14-р хх-48-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /ХРЕМ01М1ЮЕ/-ийн өгсөн: “...нийт 8 хүнийг 12,000 юаниар торгосон. Өөрийнх нь өгч байсан банкны дансанд хийлгэсэн юань ямар учиртай болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-52-57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /ЕРЮЕМ1Л/-гийн өгсөн: “...Энэ мөнгийг ******* ямар нэг баяр болж байна мөнгө өг, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид нар өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-58-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /ВШОЕТ1)/-гын өгсөн: “...намайг өрөөндөө дуудаад ширээний шургуулга дотроосоо мөнгө гаргаж 2-3 удаа л тушаалгаж байсан. Түүнээс биш торгууль гэж ямар нэг дансанд юань тушааж байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хх-62-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Улаанхуарын өгсөн: “...Энэ юанийг манай ХХК-д хөтчийн дарга байсан аа гэдэг хүн цаасан дээр бичсэн нэг данс өгөөд энд хийчих гээд өгсөн. ...би түүнд нь 130 000 юань хийж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ы өгсөн: “...Манай компанийн хятад ажилчид Хөдөлмөрийн виз авалгүйгээр Монгол улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.******* нь манай ажилчдыг Монгол улсаас хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан тэгээд би компанийн захирлаас 40.300 юань аваад ******* байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд би мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-66-68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э. /ЕЕРЮЕМӨӨЕРИЕ/-ийн өгсөн: “...******* албан өрөөндөө дуудаад өмднийхөө халааснаас халтар болсон зуутын дэвсгэртээр 15 000 юань өгөөд, энэ мөнгийг цэвэр мөнгөөр солиод энэ дансанд хийгээтэх гээд өгсөн. Бохир мөнгө банк авахгүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь солиод дансанд нь хийсэн. гэдэг хүний данс байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-69-71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.угийн өгсөн: “...Миний ажиллаж байсан ХХК-ийн захирал Оио Ре1 гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Монголд оруулаад *******т өг гэж явуулдаг байсан. Би *******той уулзахаар бэлэн мөнгө авахгүй энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг, би дансанд нь хийдэг байсан.” гэх мэдүүлэг /4- р хх-72-73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: “...******* ах надад юань өгөөд энэ дансанд шилжүүлчих гэж хэлсний дагуу би Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд нүүрсний компанийн хөтөч Өвөрмонгол хөтөч, орчуулагчаас надад мөнгө өгөөд ах энэ мөнгийг чамд өгчих гэхээр нь би авдаг. Би ******* ахаас ямар дансанд хийх юм гэж асуухад дансны дугаар өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4 –р хх-79-80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Болормаагийн өгсөн: “...Баяннуур ” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. ******* гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал Равданжамцад мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. йм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-101-103/,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын -ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4-р хх-145/,

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны дүгээр сарын 09-ний өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал, 2012 оны дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542, Б/554, 2012 оны дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал дугаартай тушаал, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-171, 175, 176, 177, 180, 191, 192/,

Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-198-207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.ийн өгсөн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг /7-р хх-243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн “Би 20 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө" гэж Г.******* хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр данс руу *******ийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /7-р хх-246/,

Г.*******ийн ажиллаж байсан талаарх тушаалд үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-24/,

“ бүртгэл ” ХХК-ийн “Шинжээчийн дүгнэлт” /9-р хх-171-201/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч А.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг /9-р хх-202-206/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “... хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинж тодорхойлдог онцлогтой.

Түүнчлэн үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн хувьд, нийтийн албан тушаалтан бүрэн эрхийн хугацаандаа үйлдсэн байх, хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн байх, санаатай үйлдэгдсэн байх, их хэмжээгээр нэмэгдсэн орлого, хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байх зэрэг шинжийг хангасан байхаар хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтан гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ойлгоно.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдлыг албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай хамтатган буюу хөрөнгө бий болсон цаг хугацааг албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай хамтатган авч үзэх бөгөөд харин цаг хугацааны хувьд зөрж байвал бий болсон эд хөрөнгийг албан тушаалтны албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг заавал нотлох шаардлагатай. 

Хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн байхыг ойлгоно.        

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.*******ийг Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоосоо гадна  хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...хэргийг хэрэгсэхгүй болгох” хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

           Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж улсын орлого болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн богд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.