Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2021/00012

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр *******алж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* *******ад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,618,726 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулах тухай хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Ж.*******, Н.******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн *******а М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын захирал Н.******* /Улаанбаатар хотоос ZOOM-р/, нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Ж.*******, Н.******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.618.726 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ХХК нь Завхан аймгийн ******* суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын тендерт оролцон шалгарч Захиалагч Завхан аймгийн ******* *******атай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Завхан аймгийн ******* суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож, ашиглалтад оруулахаар заасан.

Гэрээний нийт дүн 348,000,000 /гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр санхүүжихээр байгуулсан боловч 14,325,000 /арван дөрвөн сая гурван зуун хорин таван мянган/ төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон. Тухайн онд гэрээнд заасны дагуу санхүүжихээр байсан. Гэвч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Ховд аймгаас тоосгоны нийлүүлэлтийг хийж 1 дүгээр давхрын цонхны хэмжээний дунд хүртэл барьсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй хэмээн ажлыг зогсоосон. Ингээд барьсан барилгыг нурааж Говь-Алтай аймгийн Тулга-Алтай ХХК-н тоосгоны үйлдвэрээс тоосго нийлүүлж, тоосгоны нийлүүлэлт хүлээгдэж цаг хугацаа удаан хугацаагаар алдаж, барилгын үнэ, тээврийн зардлын нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон. Ингээд захиалагч тал болох Завхан аймгийн ******* *******ын тамгын газар, хяналт хэрэгжүүлэгч байгууллага гүйцэтгэгч талын хамтарсан ажлын хэсэг хуралдаж, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг нэмэлтээр санхүүжүүлэхээр гэрээг хийсэн. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 90,000,000 /ерэн сая/ төгрөгийн санхүүжилтийг олгож 60,000,000 /жаран сая/ төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон. Гэрээг сунгасан хэдий ч санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар ажил хойшлогдож манай компани банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч ажлыг явуулж байсан хэдий ч удаа дараагийн санхүүжилт хойшилсны улмаас барилгын материалын үнийн өсөлт, ажилчдын цалингийн зардал өссөн. 2015 онд УИХ-н гишүүн Я.т хүсэлт тавьсны үндсэн дээр 2015 оны улсын төсвийн тодотголоор 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү санхүүжилтээс 185,706,274 /нэг зуун наян таван сая долоон зуун зургаа мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 14,293,726 /арван дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг мөн санхүүжүүлээгүй.

...Дээрх хүснэгтээс үзэхэд нийт 698,000,000,00 /зургаан зуун ерэн найман сая/ төгрөгийн санхүүжилт олгохоос 564,328,608,00 /таван зуун жаран дөрвөн сая гурван зуун хорин найман мянга зургаан зуун найман/ төгрөгийг олгож, 88,618,726.00 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг олгоогүй нь харагдаж байна. Иймд Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг Барилга байгууламжийн норм норматив баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно гэж заасны дагуу санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулах эрхгүй юм. Манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр техникийн комисс, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс ажиллаж, цэцэрлэгийн барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн, одоогоор тус цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

Иймд Иргэний хуулийн 343.1, 345.1 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 88,618,726.00 /наян найман сая зургаан зуун арван найман мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг Завхан аймгийн ******* *******аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 2011 онд тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр ******* ХХК шалгарсан.

2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БУ-03/2011 гэрээ байгуулсан. Гэрээнд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 30-ны дотор 348,000,000 /гурван зуун дөчин найман сая/ төгрөгөөр барьж ашиглалтад оруулах гэрээ байгуулсан. 2011 он 04 сарын 18-ны өдөр 31,500,000 төгрөг, 2011 он 08 сарын 30 өдөр 50,000,000 төгрөг, 2011 он 11 сарын 30 өдөр 2,110,573 төгрөг, 2011 он 12 сарын 09 өдөр 125,000,000 төгрөг, 2012 оны 07 сарын 25 өдөр 100,000,000 төгрөг, нийт 321,110,573 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй буцаан татуулсан.

2013 оны 01 сарын 29 өдөр БУ-03/2011 сунгалт дугаартай 150,000,000 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2013 оны 03 сарын 20 өдрөөс 2013 оны 07 сарын 30-нд ашиглалтад оруулна гэж заасан. 2013 оны 08 сарын 12 өдөр 90,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй буцаан татуулсан. Гүйцэтгэгч компани нь өөрийн гэсэн мэргэжлийн ажилчид байхгүй, орон нутгийн 5-6 ажилчин ажилд авч маш удаан ажилласан. Энэ бол чадамж муутай, ажилчид байхгүй, гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаа.

2015 оны Улсын төсвийн тодотголоор 200,000,000 төгрөг батлагдаж 2015 оны 07 сарын 06-ны өдөр БУ-03/2011+2 дугаартай гэрээг БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн *******а, аймгийн ******* *******а, гүйцэтгэгч ******* ХХК гуравласан гэрээ байгуулсан. 2015 онд 133,216,000 төгрөгийн санхүүжилт авсан. Тус барилгын гүйцэтгэгч ******* ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодог байсан тул үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй буцаан татуулсан. 2015 онд ******* сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 70%-тай хийгдсэн. Гүйцэтгэгч компанийн ажлын чадамж муугаас ашиглалтад ороогүй.

2016 онд үлдэгдэл санхүүжилт болох 63,800,000 төгрөгийн санхүүжилт векселиэр санхүүжих ажлын жагсаалтад орсон боловч гүйцэтгэгч ******* ХХК нь барилгын ажлыг хийгээгүй тул 20,000,000 сая төгрөгийн санхүүжилт олгож, 2016 оны үлдэгдэл санхүүжилтийг буцаан татсан.

2017 оны 10 сарын 25-ны өдрийн Техникийн комисс болон 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгавар, дутуу ажлуудыг гүйцээж хийгээгүй хаяад явсан. Барилгын тухай хуульд гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд тухайн барилгыг хариуцдаг. /Хурлын тэмдэглэл, дутуу ажлуудын жагсаалт, ашиглагч байгууллагаас ирсэн албан бичиг, гүйцэтгэгч компанид явуулсан албан бичгийг хавсаргав/

Харин ч гүйцэтгэгч компанид захиалагчийн зүгээс маш их тусалж дэмжиж ажилласан. Ажил гүйцэтгэх гэрээг 3 удаа сунгаж, санхүүжилтийг 4 удаа шийдвэрлүүлж, гэрээний алдангийг тооцоогүй болно. Гүйцэтгэгч компани дутуу ажлуудыг хийж дараа нь хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг авах боломжтой.

Утсаар ярихаар ******* ХХК-ний төлөөлөл Н.******* нь уурлаад ярьдаггүй. Албан бичиг хүргүүлэх болохоор хаягаа хэлж өгдөггүй асуудлууд байна. Зүгээр л мөнгө авна гээд дайраад байдаг. Бид харин ч Сангийн яамны хар жагсаалтад оруулах санал өгөөгүй.

2017 оны 11 сард ашиглалтад орсны дараа 2018 оны 01 сард бохир усны сүлжээ нь хөлдөж усгүй өвөлжсөн. Хавар орон нутгийн мэргэжлийн байгууллага болох Амь-Ус трейд ОНӨААТҮГ-аар бохир усны шугам сүлжээг 500,000 төгрөгөөр засвар шинэчлэлт хийлгэсэн. Гүйцэтгэгч ******* ХХК нь дутуу ажлуудаа одоо хүртэл хийгээгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн. 2011 онд анх 348.000.000 төгрөгөөр Завхан аймгийн ******* сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг хийхээр гэрээ хийсэн. 2011 оны 4 сарын 18-нд 31.500.000 төгрөгийг авсан, 2011 оны 8 сарын 30-нд 50.000.000 төгрөг, 2011 оны 11 сарын 30-нд 2.110.000 төгрөг авсан, 2011 оны 12 сарын 09-нд 125.000.000 төгрөг авсан. 2012 оны 7 сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөг авсан, эхний санхүүжилтээс 14.325.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2013 онд орон нутгийн санхүүжилтээс 150.000.000 төгрөг тавигдсан гэсэн. Тэр жил Завхан аймгийн 90 жил болоод ******* гэдэг ******* *******атай байсан. тэгээд мөнгөө өгч чадахгүй байж байгаад 2013 оны 8 сард 90.000.000 төгрөг өгсөн, тэгээд 60.000.000 төгрөг үлдсэн байсан. Үүний дараа 2015 оны 7 сард 200.000.000 төгрөгийг төсөвлөж өгсөн. 2015 оны 10 сарын 19-нд 93.000.0000 төгрөг өгсөн, 2015 оны 12 сарын 25-нд 30.000.000 төгрөг өгсөн, харин үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. 2017 оны 3 сард 20.000.000 төгрөг өгөөд 14.293.000 гаруй төгрөг үлдсэн: Би илүү мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Гэрээнд заасан ажил гүйцэтгэсний хөлс мөнгөө нэхэмжилж байгаа. би хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн гэв.

Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймгийн ******* *******ын газар анх ******* ХХК-тай Завхан аймгийн ******* сумын 75 хүүдийн цэцэрлэгийн барилгыг 348.000.000 төгрөгөөр бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хуулийн нөхцөлүүдийг тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаад дараа нь төсөв мөнгө нь хүрэлцээ муутай байна гэж дахин гэрээ байгуулсан. Үйл ажиллагаа явуулж байхад стандарт нь тохирохгүй байна гэж барилгын ажил гүйцэтгэх явцад нураасны улмаас дахин барилга баригдах явцад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэний улмаас 150.000.000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан. Түүний дараа дахин 200.000.000 төгрөгийн гэрээг гэрээний сунгалт байдлаар байгуулсан. Үүний дараа тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгээд үлдэгдэл 88.616.726 төгрөгийн авлагатай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт ажил үүргээ гүйцэтгэж тодорхой бодит үйл ажиллагаа явуулаад тухайн үед тухайн барилгыг улсын комисс хүлээж аваад тодорхой хийгдээгүй үлдсэн 25 нэр төрлийн ажил үүргийг хийлгэх асуудал яригдсан. Тухайн үед барилгын ажлыг хүлээж авах үед өвлийн улирал байсан учраас нэхэмжлэгч тал дараа хавар нь үлдэгдэл мөнгөө өгөх юм бол дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэе гэсэн боловч ажил гүйцэтгэлийн хэмжээгээр санхүүжилт олгоно гэдэг шалтгаанаар санхүүжилт олгогдоогүй. Мөн урд гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу олгосон гэж өдий хүртэл маргаан бий болсон. Маргаан үүсгэх эрх зүйн үндэстэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл нь хуульд заасан эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ******* ХХК 698.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн асуудал яригдаж, тухай тухай үед нь тухайн шатны ******* *******а түүний хэлтэс, хэлтсийн *******а нар ******* *******атай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч үүрэг гүйцэтгэлийн мөнгийг шилжүүлэх асуудал яригдаж байсан байна гэж харагдаж байна. Хийгээгүй үлдсэн ажлын талаар яригдаж өнгөрсөн жил хариуцагч талаас шинжээч томилж тухайн хийгдээгүй ажлын хөлс ямар байсан бэ гэдгийг тогтоолгох, дахин өөр газраар үргэлжлүүлэн хийлгэх, хийгдээгүй ажлын хэдэн төгрөгийн хөлс байсан бэ гэдгийг тогтоох зорилгоор шинжээч томилсон байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй танилцаад манай талаас энэхүү нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй санал нийлэхгүй байгаа. 2017 оны 3 сарын 01-ний өдрийн эцсийн байдлаар гэрээ хийсэн. Дээрх гэрээн дээр гэрээний нийт төсөвт өртөг нь 638.000.000 төгрөг байна, үлдэгдэл санхүүжилт болох 63.000.800 төгрөг олгоно гэж заасны дагуу нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тайлбартаа манай тал 698.000.000 төгрөгөөр гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл нийт төсөвт өртөг 638.000.000 төгрөг гэж гэрээ байгуулсан байна. Бид нийт өртгийг нь 638.000.000 төгрөг байна гэж тогтоогоогүй, боловсролын яам дээр хэлцэл хийгдээд улсын төсөвт тогтоосон мөнгөн дүн ий байгаа. Гэрээнд дурдсан дээрх дүнгээр ажлаа гүйцэтгүүлээд үлдэгдэл санхүүжилтээ олгохоор гэрээ хийсэн. Үүнээс 20.000.000 төгрөгийг олгосон. Үлдэгдэл 43.800.000 төгрөг нь байгаа. Гэрээ нь нийт дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно гэсэн заалт гэрээн дээр байгаа. Хэрэв гэрээний бичиг баримт нь хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан нөхцөлөөр шийдвэрлүүлнэ гэсэн заалт байгаа. Хэрвээ урд өмнө хэрэгжих ёстой мөнгө хэрэгжих байсан юм бол энэ талаар гэрээнд тусгагдах байсан. Тийм учраас урд өмнөх ажил хэрэгжих байсан бол сүүлд байгуулсан энэ гэрээнд тусгагдах байсан, гэтэл одоо тийм зүйл байхгүй, эцсийн байдлаар 63.800.000 төгрөгийн гэрээ хийгдсэн учраас манай тал 20.000.000 төгрөгийг олгосон, үлдэгдэл 43.800.000 төгрөг дээр асуудал үүсгэж болох юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн дүнг харахаар 2011 оны 4 сарын 8-ны үлдэгдэл 14.325.000 төгрөгийг өгсөн бол гэрээ дуусах ёстой байсан. Нэгэнт гэрээ дууссан учраас дээрх мөнгө царцаагдаад дансандаа байж байдаггүй улсын төсөв буцаагаад татдаг. Гэтэл дараа онд нь 14.325.000 төгрөг биш 150.000.000 төгрөг болгон нэмж гэрээнд тусгаж өгсөн. 150.000.000 төгрөгөөс 90.000.000 төгрөгийг өгчхөөд дараа нь 60.000.000 төгрөгийг өгөөд дуусах байсан учир дахин царцаагдаад 2015 онд нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөг биш 200.000.000 төгрөгийг нэмэлт гэрээнд тусгаж нэмэгдүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 200.000.000 төгрөгт нь зөрчилдөөн үүсэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 185.000.000 төгрөг авсан гэж бичсэн байна. Үүнийг боловсролын яамнаас олгосон учраас үүнийг бид нар мэдэхгүй байгаа гэтэл нэхэмжлэгч тал 133.000.000 төгрөг авсан юм шиг тайлбар бичсэн байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 88.616.726 төгрөг бол огт олгогдох ёсгүй мөнгө. Энэ нь юугаар батлагдаж байна вэ гэхээр өсөн нэмэгдүүлж тавьсан мөнгөн дүн, 2017 оны 3 сарын 01-ний өдрийн өмнөх бүх хэлцлийг орлож 63.800.000 төгрөгөөр дуусгана гэсэн агуулга бүхий заалттай гэрээгээр 88.616.726 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй, харин үлдэгдэл 43.800.000 төгрөгийн асуудал ярьж болох байх. Шинжээчийн дүгнэлтийг яаж харгалзан үзэх вэ, шинжээчийн үнэлгээ дахь мөнгөн дүнгээр олгохгүй, дараагийн ажил бол захиалагчийн эрхийн асуудал болох байх, 43.800.000 төгрөгийн зөрүүг олгож болох байх гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК 2011 онд гэрээ байгуулахдаа тухайн ажлыг 348.000.000 төгрөгт багтааж хийж гүйцэтгэнэ гэсэн гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь 3, 4 удаа сунгагдаад хамгийн сүүлд 2017 оны 3 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр нийт төсөв 638.000.000 төгрөг, үүнээс 2017 онд 63.800.000 төгрөг гэж гэрээнд тусгагдсан. Энэхүү гэрээнд тусгагдсан мөнгөн дүнтэй маргаагүй байж илүү мөнгө нэхэмжилж байна. 2012 онд 14.000.000 төгрөгийн ажил үлдсэн байсан гэсэн үг. 2012, 2015, 2017 онуудад нэмэлт санхүүжилт хийгээд бүхэл бүтэн 300.000.000 төгрөг нэмж байхад 14.000.000 төгрөгийн ажлаа хийж гүйцэтгээгүй байсан байна. Тийм учраас тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн сумын ард иргэд хүүхдүүдийг цэцэрлэгт явах боломжийг хангахгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн барилга бүхэл бүтэн 7-8 жил үргэлжилж байна. 14.000.000 төгрөгийг нь нэмээд 150.000.000 төгрөг болгоод 150.000.000 төгрөгийг нь нэмээд 60.000.000 төгрөг болгож байхад тухайн барилгын ажил дуусаагүй. Бичгийн нотлох баримтад шинжлэн судалсан хурлын тэмдэглэл дээр ******* ХХК-ийг төлөөлж Должинсүрэн гэдэг хүн 200.000.000 төгрөгийг батлаад өгөх юм бол бид үлдэгдэл ажлаа энэ мөнгөндөө багтааж хийж өгөх болно гэж хурлын тэмдэглэлд тусгуулсан байгаа учраас 2012, 2015 онуудад байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Тийм учраас үлдэгдэл санхүүжилтийг нэхэмжлэх ямар ч боломж байхгүй. 2017 онд байгуулсан гэрээний 63.800.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг нь ******* ХХК-д олгож үлдэгдэл 43.800.000 төгрөгийг олгох боломжтой. Үүнээс шинжээчийн тайланд дурдсан 42.000.000 гаруй төгрөгийг хасаад үлдэгдэл санхүүжилтийг олгох боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ний хийгдээгүй ажлын үлдэгдэл хөлс 43.800.000 төгрөг дансанд байгаа гэдгийг баталж хэлж байна. Уг мөнгөнөөс шинжээчийн дүгнэлтэд дурдсан 42.000.000 төгрөгийг хасаад зөрүү мөнгийг нь олгох боломжтой юм гэв.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78  дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.2-т заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн ******* *******а, ******* *******ын газраас 43,656,304 /дөчин гурван сая зургуун зуун тавин зургаа мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,962422 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,044 төгрөгөөс 588,818 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын төсвийн сан буюу тоот данснаас 12226 төгрөгийг, хариуцагч Завхан аймгийн ******* *******а, ******* *******ын газраас 588,818 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

3. Завхан аймгийн ******* *******а, ******* *******ын газраас шинжээчийн ажлын хөлс нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж, 2,015,000 төгрөгийг Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт, 985,000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээний төв-д тус тус олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Ж.*******, Н.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн ******* *******а, ******* *******ын газарт холбогдох нэхэмжлэлтэй "*******" ХХК-д барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг олгох тухай маргаантай Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

 

Гомдол гаргаж байгаа шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 140/ШШ2021Ш00078 дугаартай шийдвэрийг дараах ундэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2011 онд Завхан аймгийн ******* сумын 75 хүүхдийн Цэцэрлэгийн барилга угсралтын тендерт шалгарч гэрээ байгуулсан

Нэхэмжлэгч " ХХК нь нэхэмжлэлдээ ... гэрээний нийт дун 348.000.000 төгрөгөөр санхүүжихээр байгуулсан боловч 14.325.000 төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон гэж дурьджээ. Мөн нэхэмжлэлийн ажил гүйцэтгэсэн гэрээ байгуулсан товчоо болон санхүүжилт олгосон товъёог-т  

Гэрээ байгуулсан огноо гэрээний дугаар

Гэрээний дагуу олговол зохих санхүүжилт

Гүйцэтгэлээр санхүүжилт олгосон огноо

Гүйцэтгэлээр олгосон санхүүжилт

Зөрүү

/ олгогдоогүй санхүүжилтийн дүн/

1

2011.04.08-ны өдрийн БУ03/2011

 

348.000.000

2011.04.18

31.500.000

 

 

14.325.000

2

2011.08.30

50.000.000

3

2011.11.30

2.110.573

4

2011.12.09

125.000.000

5

2012.07.25

100.000.000

Нийт гүйцэтгэл

321.110.573

 

гэсэн боловч 2011-04-08 өдрийн БУ-03/2011 энэхүү гэрээний дагуу Гүйцэтгэлээр олгосон санхүүжилт нь 321,110,573 төгрөг биш 308,610,573 төгрөгийг *******" ХХК-д олгосон байна.

2011-04-18-нд 31,500,000 төгрөг

2011-08-30-нд 50,000,000 төгрөг

2011-11-30-нд 2,110,573 төгрөг

2011-12-09-нд 125,000,000 төгрөг

2012-07-25-нд 100,000,000 төгрөг нийт 308.610.573 төгрөгийг тус тус олгосон байна.

******* ХХК нь 2016 онд дээрх барилгын санхүүжилтээ дутуу авсан гэх гомдлыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд уг гомдлын дагуу ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ******* *******ын газраас 2016 оны 11 дүгээр сарын 09 өдрийн 5/977 дугаартай албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн бөгөөд уг компанитай холбоотой дараах гүйлгээнүүдийг хийсэн байна.

2011.05.06-нд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт техник хяналтын зардал- 2.000.000 /хоёр сая / төгрөг

2011.06.06-нд Эрчимтэй хөгжлийн Завхан санд уг компанийн зээл 10.000.000 /арван сая / төгрөг

2011.06.14-нд ХХК-д уг компанийн хүсэлтийн дагуу баяр наадмын хандив 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг

2011.06.27-нд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт техник хяналтын зардал 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг

2011.06.27-нд а ХХК-д техник хяналтын зардал 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг Нийт 16.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

"*******" ХХК-д шилжүүлсэн болон бусад шилжүүлсэн гүйлгээний нийлбэр 325,110,573 төгрөгийг олгосон байна.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх 16.500.000 төгрөгийг олгосныг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 638,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 568,326,608 төгрөгийг төлсөнийг нэхэмжлэгч ******* ХХК зөвшөөрч нэхэмжлэлдээ тусгасан байгаа тул иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлэлгүй шийдвэрээ гаргасан тул уг үлдэгдлийг хасч 69,673,392 төгрөгийг захиалагч төлөхөөс ажил гүйцэтгэгчийн хийгдээгүй дутуу үлдсэн ажлын хөлс 42,517,088 төгрөгийг хасч тооцох байсан учир иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 140/ШШ2021/00078 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч компанийн захирал Н.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 318.0 сая байхаас 12.564.304 төгрөгийг хассан, мөн анхан шатны шүүх 98.0 сая байхыг 38.0 сая гэж бичсэн байна. Хариуцагч талаас огт худлаа зүйл яриад байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв. 

Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх дээр хариуцагч талаас шинээр нотлох баримт гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шинээр гаргаж өгсөн баримтыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үнэлэхгүй байхыг хүсч байна. Хариуцагч талаас шинээр илэрсэн нөхцөл байдал энэ нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол ...Оролцогч тал аль, аль нь өөрсдийн маргаж байгаа зүйл дээр анхан шатны шүүх шийдвэрлэхээс өмнө нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдсон нотлох баримтууд урьд нь мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримтыг сүүлд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа гарсан нөхцөл байдлыг ойлгохоор хуульд заасан байдаг. Өнөөдрийн гаргаж өгч байгаа шинэ нотлох баримтууд нь урьд нь мэдэгдсэн, мэдэгдэх боломжтой баримтууд байдаг. Гаргаж өгсөн баримтуудын үндэслэлийг харахад урьд өмнө нь аймгийн засаг *******ын тамгын газраас мөнгө шилжүүлсэн мэт нотлох баримтууд байдаг. Эрх үүргээ эдэлж тухайн үед нь анхан шатны шүүхэд гаргаж өгөх боломж нь байсан байхад гаргаж өгөөгүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн үйл ажиллагааны улмаас энэ компани мөнгө төгрөг шилжүүлсэн гэх зүйлийг ярьж байна. Энэ нь тухайн засаг *******ын тамгын газар тухайн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл тухайн үед байхгүй байсан. Хэрвээ тэр хэм хэмжээнийхээ хүрээнд байсан юм бол, компани нь өөрөө тухайн үед өгөх ёстой байсан ажиллагааны зардлуудаа өгөөд явах ёстой. Гэрээний дагуу олгогдох ёстой мөнгөнөөс аймгийн засаг *******ын тамгын газар шилжүүлээд байгаа нь үндэслэлгүй байна. Бид нарт тайлбарлаж өгөөгүй, нотлуулах үүрэг гүйцэтгүүлэх арга хэмжээ аваагүй гэсэн утгатай тайлбарыг хариуцагч талаас хэлээд байна, энэ нь үндэслэлгүй тайлбар байгаа юм. Нотлох баримтыг гаргаж өгөх эрх, үүрэг оролцогчдын хувьд адил тэгш эрхтэй байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Барилгын ажил нь маш урт хугацаанд явагдсан байдаг. Шүүх олгогдсон мөнгөн дүнг 551.826.608 гэж зөвхөн хүснэгтэн мэдээллийг үндэслэж шийдвэрлэсэн байдаг. Хамгийн сүүлийн гэрээ нь 2017 онд байгуулахдаа 638.0 сая төгрөгөөр гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээ нь өмнөх гарсан бүх гэрээ, актыг гүйцэт орлоно гэсэн байгаа. 638.0 сая төгрөг дээр талууд маргаагүй, зөвхөн шүүгчийн бодсон аргачлал дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн мэдээллийг бид нар баталж чадаагүй, батлах боломж ч олгоогүй юм. 568.826.650 төгрөгийг төрөөс олгосон байгаа үүнийг тооцоод 638.0 саяас хасахаар 69.173.392 төгрөг болсон байгаа. Энэ мөнгөнөөс шинжээчийн гаргасан 42.517.088 төгрөгийг хасаад 26.656.304 төгрөгийг манай хариуцагч байгууллагаас төлөхөд бэлэн байна. Уг барилгын ажил нь 2 газраас санхүүжиж байсан: Аймгийн засаг *******ын тамгын газраас гаргасан санхүүжилтийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Боловсролын яамнаас гаргасан 200.0 сая төгрөгийн санхүүжилтийг бид нар хүсэлт илгээж байж санхүүжүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь солигдсон, одоо энэ цар тахлын улмаас бид нар Улаанбаатар хотод бичиг баримтыг нь очиж үзэж чадахгүй байгаа учраас ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нь 185.0 сая төгрөгийг авсан талаараа нэхэмжлэлдээ дурдсан байгаа болов ч энэ нь шүүгчийн тооцсон 133.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Ганцхан 348.0 сая төгрөг дээр шүүгч бодохдоо энэ жагсаасан байгаа мөнгөн дүн буюу 308.610.573-ийг олгосон гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай талаас 325.110.573-ийг өгөөд 22.0 сая төгрөг дутуу өгсөн юм байна гэж үзээд байгаа. Захиалагчийн хяналтын зардал дээр Барилга хот байгуулалтын яаман дээр өгөх 3.500.000 төгрөгийг суутгах ёстой байснаа болиод 26.656.304 төгрөг авна гэвэл манай байгууллагаас тохиролцох боломжтой байна гэв.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 325.0 сая төгрөг болон 308.0 сая төгрөгүүдийн зөрүү гараад байгааг анхан шатны шүүх тооцоогүй юм гэв.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******  давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ гэрээг 2011 онд байгуулсан байгаа. 2017 онд гэрээний сунгалт хийгдээд 638.0 сая төгрөгөөр гэрээ байгуулсан байдаг. Техник хяналтын зардлуудыг бүрэн төлөх ёстой гэдгээ уг компани нь ухамсарлаж байсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 348.0 сая төгрөгийн санхүүжилтээсээ 321.110.573 төгрөг гэж тооцсон байдаг. 08 дугаар сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 09-ний өдөр гэх мэт өдрүүдэд уг компанийн данс руу нийт 308.610.573 төгрөг шилжсэн байдаг, үүн дээр нэмээд үлдэгдэл 13.0 сая төгрөгийг техник хяналтын зардлыг оруулсан янзтай тооцоод үүнийг нэхэмжлэлдээ оруулаагүй байдалтай харагдаж байна. Техник хяналтын зардал нь нийт 4.0 сая төгрөг байгаа. Мөн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Эрчимтэй хөгжлийн Завхан санд уг компанийн зээлийг төсвөөс нь суутгаад 10.0 сая төгрөгийг төлсөн байдаг. компанид 2.500.000 төгрөг өгөөд нийт 16.500.000 төгрөгийг энэ компанийн өмнөөс зээл, өрөнд нь өгсөн байгаа. Анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч нь 2011 оны гэрээн дээр 321.0 сая төгрөг болон зөрүү олгоогүй гэдэг дээр манай талаас тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг ханган шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Завхан аймгийн засаг *******а, засаг *******ын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 88.618.726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...******* ХХК нь Завхан аймгийн ******* суманд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын тендерт оролцон шалгарч Завхан аймгийн засаг *******атай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлж, 2012 оны 08 дугаар сард ашиглалтад оруулахаар гэрээнд заасан.

Гэрээгээр барилгын ажлыг 348.000.000 төгрөгөөр санхүүжүүлэхээр байгуулсан боловч 14.325.000 төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй байна гэж буулгаж, дахин барихад цаг хугацаа алдаж, барилгын үнэ, тээврийн зардлын нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон. Ингээд захиалагч талтай тохирч нэмэлт 150.000.000 төгрөгөөр нэмэлт санхүүжилт хийхээр тохирч, 90.000.000 төгрөгийн санхүүжилтийг олгож, 60.000.000 төгрөгийг дутуу олгосон. Мөн УИХ-ын гишүүн Я.т санал тавьсны 200.000.000 төгрөгийн нэмэлт гэрээ байгуулсан. Үүнээс 185.706.274 орж, 14.293.726 төгрөгийг мөн санхүүжүүлээгүй. Манай компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр техникийн комисс, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс ажиллаж, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгсөн. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл санхүүжилт болох 88.618.726 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ХХК нь ажлыг маш удаан хийж, хийсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгодоггүй байсан тул үлдэгдэл санхүүжилтийг авч чадаагүй буцаан татуулсан. Өөрийн гэсэн мэргэжлийн ажилчид байхгүй, орон нутгийн 5-6 ажилчин ажилд авч маш удаан ажилласан. Энэ бол чадамж муутай, ажилчид байхгүй, гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаа. Нийт 321.110.573 төгрөгийн санхүүжилт авсан. Манай зүгээс маш их тусалж дэмжиж ажилласан. Ажил гүйцэтгэх гэрээг 3 удаа сунгаж, санхүүжилтийг 4 удаа шийдвэрлүүлж, гэрээний алдангийг тооцоогүй болно. Гүйцэтгэгч компани нь дутуу ажлуудаа одоо болтол хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, Гэрээгээр ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг 335.435 төгрөгийн төсөвтэйгөөр 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохирчээ.

2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт оруулж, уг гэрээгээр барилгын ажлын хөлс 150.000.000 төгрөгөөр, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд нэмэлт оруулж 200.000.000 төгрөгөөр тус тус нэмж санхүүжүүлснээр ажил гүйцэтгэгч барилгын ажлыг нийт 638.000.000 төгрөгийн төсөвтэйгөөр гүйцэтгэхээр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барилгыг ашиглалтад оруулахаар тохирсон үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан гэрээгээр ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх хамгийн сүүлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байх ба ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх захиалагч талын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 638.000.000 төгрөг төлөхөөс 551,826.608 төгрөг төлөгдсөн талаар талууд маргаагүй тул хасч, ажлын хөлс 86.173.392 төгрөг төлөгдөөгүй үлдсэнээс, ажил гүйцэтгэгчийн хийгдээгүй үлдсэн ажлын хөлс 42.517.088 төгрөгийг хасч тооцон хариуцагч байгууллагаас гаргуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ...захиалагч Завхан аймгийн ******* *******ын тамгын газар нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 343.1, 351.1.2 дахь хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүх хариуцагч байгууллагаас шинжээчийн дүгнэлтийн 3.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадла лд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ