Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 205/МА2021/00020

 

******* *******ны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлалтай ******* *******ны Завхан салбар

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар баг ******* *******ийн 7 дугаар гудамж ******* тоот оршин суух Таван тайж овгийн *******ын ******* /РД:******* /-д холбогдох pээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э.*******ын давж заалдах гомдлыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, нэхэмжлэгч байгууллагын захирал Б.аа, Г., хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Иргэн Ц.*******, Э.******* нар нь ******* *******тай 2016 оны 8 дугаар сарын 15 -ны өдөр *******50016151 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,000,000.00 /Хорин нэгэн сая/ төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин, амины орон сууц барих зориулалтаар, 2019 оны 07 сарын 09-ний өдөр *******50021477 дугааартай зээлийн гэрээ байгуулан 18,500,000.00 /Арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Үндсэн хөрөнгийн зориулалтаар, 2019 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр *******50022074 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,549,500 / Хоёр сая таван зуун дөчин ecөн мянга таван зуу/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. Банкны зүгээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ц.*******-ийн ******* ******* дахь *******50016151 дугаартай дансанд 21,000,000.00 сая төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.*******ийн *******Банк дахь *******50021477 дугаартай дансанд 18,500,000.00 сая төгрөгийг, 2019 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр Ц.*******ийн ******* ******* дахь *******50022074 дугаартай дансанд 2,549,500.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт аасны дагуу зээлийн гэрээний гол нөхцөл болох Зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар *******50010151 дугаартай Зээлийн гэрээний хувьд 205 хоног, *******50021477 дугаартай Зээлийн гэрээний хувьд 219 хоног, дугаартай Барьцаат зээлийн гэрээний хувьд 220 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлдэгч Ц.******* нь 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр нас барсан тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлүүдийн хүүг зогсоосон болно.

******* ******* ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагчаас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

*******50016151 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр *******50016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.******* /*******/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* *******ийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот хаягт байрлах гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц,

2/ Ц.******* *******/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* *******ийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, *******50021477 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр *******50021477-01, *******50021477-02 дугаартай Барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.******* /*******/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц,

2/ Ц.******* /*******/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- дугаартай 24 м.кв бүхий хувийн сууц,

3/ Ц.******* /*******/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- 091800*******47 дугаартай 697м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

4/ Ц.******* /*******/ ЗАН улсын дугаартай гэрчилгээний дугаартай арлын дугаартай цэнхэр Subaru Impresa суудлын автомашин. *******50022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.******* /*******/ Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* нефтийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот 32 инч ELKO зурагт, ELKO угаалгын машин, Ј4 гар утас, Буйдан кресло ширээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон *******50016151 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,401,824.00 /арван долоон сая дөрвөн зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг/ төгрөгийг,

*******50021477 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,874,999.99 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар хүү 97,570,33 төгрөг нийт 13,972,570.32 /арван гурван сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг,

*******50022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 /хоёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн. Миний нөхөр ******* нь 2020 оны 04 сард зуурдаар нас барж нөхөж барашгүй хохирол амссан. Миний нөхөр ******* Завхан аймгийн Улиастай суманд Шашны үйл буюу гандан түрээсээр ажиллуулж байсан. Би нөхрийнхөө ажилд нь оролцдоггүй, ойлгодоггүй **************ны зээлүүдээс өрхийн зээлийн 2 гаран төгрөгнөөс бусад ээлийг би болон миний үр хүүхдүүд аваагүй. Энэ нь цэвэр өөрийнх эрхэлдэг ажилтай холбоотой гэж ойлгож явдаг. Манай нөхөр өөрөө зээлээ захиран зарцуулж гандангийнхаа үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Зээлийн гэрээнүүдэд надаар гарын үсэг зуруулж яах гээд байгаан, хамтран ажиллаж байгаа хүмүүсээрээ зуруул, дааж давахгүй өрөнд намайг болон хүүхдүүдээ оруулах гээ юу гэхээр ******* зуруул гэж байна гэдэг. Би наад зээлэнд чинь хамаагүй гандангийнхаа хүнээр зуруулж болдоггүй юм уу гэхээр *******наас заавал эхнэр нь зурах ёстой гэдэг байсан. Би өөрөө ганцаараа таван хүүхэд тэжээдэг. Миний хүүхэд байнгын эмчилгээнд хот хүрээгүй явдаг маш их зардалтай. Би өөрийн үндсэн цалингийн орлогоор энэ 5 хүүхдийг арай чуу тэжээн тэтгэж явж байна. Миний цалингаас цалингийн зээл сар болгон авагдаж үлдсэн хэдэн төгрөгөөр 5 хүүхэд тэжээж байна. Сарын үндсэн орлого 200000 төгрөг байхад ******* намайг бүх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж намайг ганцаараа тэр мөнгийг бүгдийг нь төл гэж нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулах гэснийг би зөвшөөрөөгүй. Би сарын 200000 төгрөгийн цэвэр орлоготой хүн яаж сар болгон 1200000 төгрөг төлөх билээ. Тухайн байшингууд уул нь гэр бүлийн бүх хүн дээр байх ёстой байсан ч ганцхан *******ийн нэр дээр гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагуудаас өрхийн зээлийн 2104766 төгрөгний 50 хув болох 1052383 төгрөгийг сар бүр 200000 төгрөгийн график гаргаж төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй ямар ч боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.аа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай *******, зээлдэгч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 3.3.4-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй байна гэж хамтран үүрэг гүйцэтгэгчийн уг зээлийн харилцаанд хүлээх үүргийн талаар тусгасан байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нь гэрээний нөхцөлтэй уншиж танилцан, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зурсан тул гэрээнээс үүссэн аливаа эрх үүргийг биечлэн хариуцах үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 4.5-д гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон гэж зарлагдсан нас барсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол тэдгээр нь хүсэлт гаргаснаар ******* тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба хэрэв өв залгамжлагчид нь зээлийн нийт төлбөрийг бүрэн барагдуулсан бол ******* гэрээгээр эдлэх зээлдэгчийн эрхийг түүний өв залгамжлагчид эдэлнэ. Өв залгамжлагч нь зээлийн төлбөрийг барагдуулах талаар *******тай тохиролцоогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож ******* барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч зээлийн гэрээнээс татгалзах эрхээ алдан, ******* санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг дараах тохиолдолд шаардана. Зээлдэгч нь гэрээ болон баталгаат ифотекийн гэрээ, барьцааны гэрээ, фидукцийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон, зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан, зээлдэгчийн бизнесийн болон удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны улмаас гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхүйц эрсдэлтэй болсон, зээлдэгч хууль бус үйл ажиллагаа явуулсан, зээлдэгчийн өмч хөрөнгө болон санхүүгийн талаар бусад этгээд маргаан үүсгэж, зээлдэгч буруутай болох нь тогтоогдсон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан зэргээр зээлийн гэрээг ******* санаачилгаараа цуцална. Зээлдэгч нь барьцааны гэрээ баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн барьцааны зүйлийг бусдад түрээслэх, хөлслөх үнэ төлбөргүйгээр ашиглуулах зэргээр бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн давхар барьцаалуулсан газар дээр нэмж барилга байгууламж барьсан тухай гэрээнд заасан хугацаанд *******инд мэдэгдэх үүрэг биелүүлээгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан гуравдагч этгээдэд эрх үүрэг үүсгэсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг *******инд ирүүлээгүй болон барьцааны хөрөнгө эрхийн болон биет байдлын доголдолтой болох нь мэдэгдвэл ******* барьцааны гэрээгээр үүрэг нь хангахаар баталгаажсан зээлийн гэрээг цуцалж болно. Ийнхүү цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана. Иймд хамтран зээлдэгч Э.*******ын хувьд үндсэн зээлдэгч нь нас барсан боловч Зээлийн гэрээний 3.3.4-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учраас ******* *******ны Завхан салбараас *******50022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 /хоёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэж хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр нь *******наас 33,000,000 төгрөгийн зээл авсан түүнээс 21,000,000 төгрөгийн зээлийг хувийн орон сууц барих зориулалтаар авсан. Мөн 18.500.000 төгрөгийн зээлийг талийгаач хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авч байсан. Би тухайн үед бизнесийн зориулалттай зээлийг авахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Талийгаач зээлээ төлөхдөө ямар ч асуудал гаргахгүй хугацаанд нь төлдөг байсан. Би бизнесийн зориулалттай авсан зээлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна, харин бусад зээлийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгчийн хань нь нас барсан. Өнөөдрийн энэ шүүх хурал ханьтай нь холбоотой шүүх хурал болж байна. Талийгаач *******наас зээл авсан уу гэвэл авсан, энэ талаар маргасан зүйл байхгүй. Хариуцагч эвлэрэх боломжтой саналаа *******инд хэлсэн, үүнийг нь *******ны зүгээс хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд ярилцаад *******ны зүгээс эвлэрэх боломжгүй гэсэн. Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үндсэн зээлдэгч болох ******* зээл авсан, зээлийн эргэн төлөлтийг талийгаач өөрөө төлж байсан. Зээлдэгчийн хувийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан зээл учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Таван тайж овогт *******ын *******оос зээлийн гэрээний зээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* *******ны Завхан салбарт олгож,

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар харуицагч Э.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:,

*******50016151 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр *******50016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* *******ийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот хаягт байрлах гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* *******ийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

мөн *******50021477 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр *******50021477-01, *******50021477-02 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- дугаартай 24 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- 091800*******47 дугаартай 697м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,  ЗАН улсын дугаартай гэрчилгээний дугаартай арлын дугаартай цэнхэр Subaru Impresa суудлын автомашин,

*******50022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг ******* нефтийн шинэ хэсэг 7 гудамж ******* тоот 32 инч ELKO зурагт, ELKO угаалгын машин, Ј4 гар утас, Буйдан кресло ширээ зэрэг эд хөрөнгүүдийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар,

3. Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,346 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамж 325,346 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарт олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч Э.*******ын давж заалдах гомдлын агуулга:

**************ны нэхэмжлэлтэй надад холбогдох 33479160 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагчаар татагдсан билээ. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 140/ШШ2021/00154 тоот шийдвэрийг 2021 оны 05 сарын 14-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч дараахь давж заалдах гомдлыг гаргаж байна. э. ******* миний бие нехер ******* зуурдаар бурхан болоод 5 енчин хүүхэдтэй, өөрийн цалингын орлогоос өөр орлогогүй өрх толгойлсон эх болсон. Миний нехер ******* нь 2020 оны 04 сард зуурдаар нас барж нөхөж барашгуй хохирол амссан. Миний нөхөр ******* Завхан аймгийн Улиастай суманд Шашны үйл буюу гандан хийд түрээсээр ажиллуулж байсан. Би нөхрийнхөө ажилд нь оролцдоггүй, ойлгодог ч угуй **************ны зээлүүдээс өрхийн зээлийн 21 сая болон лизингийн 2 сая гаран төгрөгнөөс бусад зээлийг би болон миний үр хүүхдүүд аваагүй. Энэ нь 2019 оны 18,500,000 төгрөгийн зээл нь цэвэр өөрийнх эрхэлдэг ажилтай холбоотой гэж ойлгож явдаг. Манай нөхөр өөрөө зээлээ захиран зарцуулж гандангийнхаа үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Зээлийн гэрээнүүдэд надаар гарын үсэг зуруулж яах гээд байгаан, хамтран ажиллаж байгаа хүмүүсээрээ зуруул дааж давахгүй өрөнд намайг болон хүүхдүүдээ оруулах гээ юу гэхээр ******* зуруул гэж байна гэдэг. Би наад зээлэнд чинь хамаагүй гандангийнхаа хүнээр зуруулж болдоггүй юм уу гэхээр *******наас заавал эхнэр нь зурах ёстой гэдэг байсан. Би өөрөө ганцаараа 5 таван хүүхэд тэжээдэг. Миний бага хүүхэд байнгын эмчилгээнд хот хүрээгүй явдаг маш их зардалтай. Би өөрийн үндсэн цалингийн орлогоор энэ 5 хүүхдийн арай чуу тэжээн тэтгэж явж байна. Миний цалингаас цалингийн зээл сар болгон авагдаж үлдсэн хэдэн төгрөгөөр 5 хүүхэд тэжээж байна. Сарын үндсэн орлого 200000 төгрөг байхад ******* намайг бүх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж намайг ганцаараа тэр мөнгийг бүгдийг нь төлж гэж нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулах гэснийг би зөвшөөрөөгүй. Би сарын 200000 төгрөгийн цэвэр орлоготой хүн яаж сар болгон 1200000 төгрөг төлөх билээ. Tyxaйн байшингууд уул нь гэр бүлийн бүх хүн дээр байх ёстой байсан ч Ганцхан *******ийн нэр дээр гарсан байна. **************наас манай нөхрийн 2019 оны 7 сарын 9-ний өдрийн авсан 18,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 13972570,32 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэ зээлийг би аваагүй манай нөхөр авсан. Манай нөхрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан. Гандандаа засвар хийсэн энэ талаар гандангийн хүнээс тооцоог нь гаргуулж авсан. Шүүх намайг зөвхөн гарын үсэг зурсан болохоор та бүрэн хариуцах ёстой гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би сүүлийн 18 саяын зээлнээс нэг ч төгрөг аваагүй, манай гэр бүлд ороогүй байхад эрсдэлийг 100 хариуц гэсэнд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 140/ШШ2021/00154 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж 13.972.570.32 төгрөгийг хасч өгнө үү гэжээ

Хариуцагчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бизнесийн зээлийг тухайн хүн нь гандангийн засвартаа зарцуулсан хамтран зээлдэг хэдий ч захиран зарцуулах эрхгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Бизнесийн зээлийг тухайн хүн өөрөө байж хэрэгжих учиртай тул давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Хариуцагч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надад өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Талийгаачийн хувьд хэдэн зүйл хэлмээр байна. Манай нөхөр байгаа үедээ зээл аваад тухай бүрд төлчихдөг байсан. Анх орж ирээд ахдаа зээл авч 20 тугалтай үхэр авч өгөөд төлсөн байгаа. Мөн өвөлжөө болон хоёр жижиг машины өр, хөрөө арам авч, араманд орох мөнгийг нь зээл авч өгдөг байсан. Талийгаач өөрөө төлчихдөг байсан болохоор тэрэндээ эрдээд зээл авсан байх тэгээд төлж амжилгүй өөд болсон байгаа.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ биелүүлээд явах боломжтой байсан. Анх гэрээг байгуулахдаа хамтран зээлдэгч, үндсэн зээлдэгч нар нь гэрээний үүргийг биелүүлж, гарын үсэг зурсны үндсэн дээр зээл олгосон байгаа. Давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэгч талаас 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хариу тайлбар гаргасан байгаа. Харилцагч Э.******* нь үндсэн зээлдэг *******ийн нэгэн адил эрх, эдэлж үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нөхцөлтэй уншиж танилцан, сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хашаа байшин барьцаалж 24.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 18.500.000 төгрөг, 2019 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр 2.549.000 төгрөгийн зээл тус тус авсан байгаа. Өнөөдрийн гэрээний үүргийн биелэлт хангагдахгүй 523 хоног болсон байна. Хариуцагч тал 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан 18.500.000 төгрөгийн зээлийг би аваагүй манай нөхөр авсан миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа талаараа хэлсэн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар заасан байгаа. Хариуцагчийн давж заалдах гомдол нь тодорхой ямар нэгэн баримтаар нотлогдохгүй байна. Үндсэн зээлдэг *******ийн гэрээний үүрэг нь дуусгавар болсон хэдий ч хамтран зээлдэгч Э.*******ын гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй. Иргэний хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах эрхтэй байгаа. Анхан шатны шүүхээс *******-******* болон *******, Э.******* нарын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон буюу зээлдэгч нас барсан, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг нөхцөл байдал үүссэн бол өв залгамжлагч болон хамтран зээлдэг нар нь гэрээнд заасны дагуу зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэж заасан байгаа. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэмж тайлбар хэлэхэд хариуцагч тал нь орлогын эх үүсвэргүй, энэхүү гэрээ дуусгавар болсон тохиолдолд ******* барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авна гэж заасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нь хариуцагч Э.*******оос зээлийн гэрээний үүрэгт 33.479.160 төгрөгйиг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* *******ны Завхан салбар нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Ц.*******, Э.******* нарт 21.000.000 төгрөгийн зээлийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин, амины орон сууц барих зориулалтаар, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 18.500.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгө зориулалтаар, 2019 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр 2.549.500 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтнэй, 30 сарын хагцаатай өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ.

Зээлдэгч нар зээлийн барьцаанд Завхан аймаг, Улиастай сум, 2-р баг, ******* хэсэгт байрлах гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Y-0918003333 дугартай, 122,5 м.кв бүхий орон сууц,

Мөн дээрх хаягт бүртгэлтэй, 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

Завхан аймгийн Улиастай сумын 5-р баг Товцог Найрамдал хэсэг 2 гудамж, 13 тоот хаягт байрлалтай гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Y-09918003064 дугаартай, 48 м.кв бүхий хувийн орон сууц,

Дээрх хаягт бүртгэлтэй 24м.кв бүхий хувийн орон сууц, мөн хаягт бүртгэлтэй 697 мкв бүхий гэр бүлийн зориулалттай өмчлөлийн газар, 32 инч Елко зурагт 1 ширхэг, Елко угаалгын машин 1 ширхэг, J4 гар утас 1 ширхэг, буйдан крисло ширээ зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******наас зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зээлдэгч Ц.******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр насбарснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Э.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил үүсгэжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд ******* *******ны Завхан салбар нь зээлдэгчтэй харилцан тохирч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч ямар нэгэн үр дүн гараагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан зохигчидын тайлбараар тогтоогджээ.

Иймд **************ны Завхан салбар нь гэрээнээс татгалзаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй хамтран хариуцагч Э.******* нь дээрх хууль болон зээлийн гэрээний 3.4-т зааснаар зээлийн төлбөрийг бүхэлд нь төлж гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Зээлдэгч Ц.******* насбарснаар гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар хамтран зээлдэгч Э.******* тайлбарлаж, Ц.******* нь 33.000. 000 төгрөгний зээл авснаас 21000.000 төгрөгийг хувийн орон сууц барих зориулалтаар авсан, үлдсэн 18.500.000 төгрөгийг Ц.******* хувийн бизнесийн зориулалттай авсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3-т заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ

242.3-д ... үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан тул хамтран зээлдэгч Э.*******оос нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 4.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **************ны Завхан салбар нь ... үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд Ц.*******ийн зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдврлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, маргааныг зөв шийдвэрлэсэн боловч шйидвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг оновчтой баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 140 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсэгийн 1 дэх заалтын 452 дугаар зүйлийн 452.2 гэснийг, 225 дугаар зүйлийн 225.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 227900 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР