| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2023/01682/И |
| Дугаар | 182/ШШ2024/04147 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/04147
2024 10 09 182/ШШ2024/04147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй “ПСЭИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, УБХЗААнд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.750.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хуралдааны товыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нь мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь хариуцагч УБХЗААнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.750.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагадаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Манай байгууллага УБХЗААтай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, ажлыг ямар нэгэн доголдолгүй хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн актад нэр нь бичигдээгүй байгаа боловч хариуцагч талаас мэргэжилтэн Ц.Б гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа. Мөн захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр УБХЗААнаас 23.750.200 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Бид ч мөн хариуцагчаас ажлын хөлсийг шаардахад санхүүжилт орж ирэхээр өгнө, шийдэж байгаа гэсэн шалтгаан хэлсээр төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагчаас ажлын хөлсөнд 23.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа
Бидний хооронд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төслийг нэхэмжлэгч тал боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Гэхдээ бидний зүгээс ажлыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгсөн тухай баримтгүй. Ажил хүлээлцсэн актад таталсан гарын үсэг байгаа боловч хэн гэдэг нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Мөн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар угсралт хийсэн байгууллагаас төлбөрийг төлөхөөр байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20/03-19 дугаартай Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт 2 ширхэг, 2020 оны 12 дугаар сарын 15 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 16 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 17 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 18 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 19 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 20 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил тендерийн баримт бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн архиваас комиссын дүгнэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу багц-6, багц-10, багц 11, багц-15 комиссын дүгнэлтүүд ирсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хаягаар орж гэр хорооллын гэр цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил гэх гарчигтай мэдээлэлд үзлэг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь хариуцагч УБХЗААнд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.750.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь ажил хийж гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурсан этгээд хэн болох, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй, ажлын хөлсийг угсралт хийсэн байгууллага төлнө гэж маргасан байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20/03-19 дугаартай Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт 2 ширхэг, 2020 оны 12 дугаар сарын 15 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 16 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 17 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 18 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 19 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 20 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай Зураг төслийн ажил хүлээлцсэн акт, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил тендерийн баримт бичиг, багц-6, багц-10, багц 11, багц-15 дүгнэлтүүд, хаягаар орж гэр хорооллын гэр цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил гэх гарчигтай мэдээлэлд үзлэг хийсэн баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь хариуцагч “УБХЗАА”-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20/03-19 дугаартай “ Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ.
Уг гэрээгээр нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь гэрээний хавсралтаар батлагдсан байршилд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг Эрчим хүчний тухай хууль, зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, магадлал хийх дүрэм болон захиалагчийн шаардлагад нийцүүлэн 60 хоногийн хугацаанд гүйцэтгэж, холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулан хариуцагч УБХЗААнд хүлээлгэн өгөх, хариуцагч УБХЗАА нь НӨАТ тооцсон дүнгээр, хавсралтад дурдсан ажил тус бүрд нийт үнийн дүнгийн 4%-иас хэтрэхгүй байхаар тооцож хөлс төлөх, ингэхдээ тухайн угсралтын ажлын төсөвт зургийн үнийн дүнг тооцон оруулж, угсралт хийсэн байгууллагаас нэхэмжлэн авах эрх зүйн зохицуулалтыг хариуцах үүргийг тус тус хүлээхээр тус тус гэрээнд заасан ба энэ талаар зохигч маргаагүй байна.
Дээрх “Ажил гүйцэтгэх гэрээ”-үүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, ажлын хэмжээ, ажлын хөлс, ажлын үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба “Ажил гүйцэтгэх гэрээ”-ийн дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах жагсаалтад заасан Баянзүрх дүүрэг үнэ-2.160.000 төгрөг Баянзүрх дүүрэг үнэ-7.200.200 төгрөг, Сүхбаатар дүүрэг үнэ-860.000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, үнэ-860.000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг үнэ-2.160.000 төгрөг, Баянголын үнэ-3.240.000 төгрөг, Малтай фермтэй айлуудын урд хойд хэсэг, үнэ-2.2160.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн үнэ-650.000 төгрөг, 2.520.000+1.440.000=3.960.000 төгрөг Хан-Уул дүүргийн ЭХЯ 2018 оны 05 дугаар сарын 22 в/1846 өргөдөл, үнэ 500.000 төгрөг, нийт 23.750.200 төгрөгийн ажлуудыг гэрээнд заасан хугацаанд буюу 60 хоногийн дотор багтаан хүлээлгэн өгөх, ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зураг төслийн ажил хүлээлцсэн №14,15,16,17,18,19,20,21 дугаартай актууд, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Цах-274/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Баянголын ны гадна цахилгаан хангамжийн ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Цах-355/2023 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүрэг, Гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил 10/0,4кв-ын иж бүрдмэл дэд өртөө/КТПН/ цахилгаан хангамжийг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Цах-221/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цах-48/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Цах-229/2023 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, орчмын гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах Багц-11 дүгээр ажил 10/0,4 кв ЦДАШ, 160 ква, 250ква хүчин чадал бүхий 2 ком иж бүрдмэл эд өртөө /КТНТ/ байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, хаягаар орж гэр хорооллын гэр цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил гэх гарчигтай мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурсан этгээд хэн болох, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй гэх байдал нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2/55573 дугаартай “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр үгүйсгэгдэж байх тул зураг төслийн ажил хүлээлцсэн №14,15,16,17,18,19,20,21 дугаартай актуудыг үнэлэх зүйтэй байна.
Харин хариуцагч ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурсан этгээд хэн болох, байгууллагыг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй гэх боловч түүнийгээ үгүйсгэсэн баримтыг ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар ажлын хөлс төлөхийг хариуцагч УБХЗААнаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 385, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 471 тоот албан бичгүүдээр шаардаж байсан боловч УБХЗАА нь ажлын хөлс болох 23.750.200 төгрөгийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн, УБХЗААнд хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК нь хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй, хариуцагч УБХЗАА нь хүлээн авсан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 23.750.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч“ПСЭИ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 276.701 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 276.701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч УБХЗААнаас ажлын хөлс болох 23.750.200/хорин гурван сая долоон зуун тавин мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК-ийн 276.701 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБХЗААнаас 276.701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ПСЭИ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН