| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2018/0376/э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж, Ч.Сайнзаяа нар хөтлөн,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
хохирогч Г.А, Д.О
иргэний нэхэмжлэгч И.Өнөрзул, Э.Тогтуунжаргал,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван булаг овогт Пүрэвсүрэнгийн Дд холбогдох эрүүгийн 1803000010122 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
П.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, телевизийн эцсийн буудлын замд “Мөнх такси” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын ХөДий дүрмийн 2.1 а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 а-д заасан согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин /1.10 хувь/ согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөДий хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж Г.А жолоочтой иргэн Г.Болдын эзэмшлийн Hyundai Elentra маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Г.А, зорчигч Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч А ахын эхнэр Ичинноровт 750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Өнөрзулд 250.000 төгрөг төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А: Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө өөрийн эзэмшлийн Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар сувилалаас найз О, түүний эхнэр Өнөрзул ажлын газрын туслах ажилтан Анхбаяр, найз Тогтуунжаргал, өөрийн эхнэр Ичинноров нарын хамт гарсан. Тэгээд Зурагтын шинэ эцэст Д.Оыг эхнэртэй нь хамт гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад урдаас Соната-6 маркийн автомашин ирж мөргөсөн. Би энэ хүний буруутай үйлдлээс болж бие, сэтгэл санаагаараа хохирсон. Журмын хашаанаас одоо болтол машинаа гаргаж аваагүй байгаа. Журмын хашааны төлбөрийг Дөөр төлүүлж мөн өөрөөр нь засуулж авна. Би энэ асуудлаас болж 2 сар ажилдаа яваагүй. Ажилдаа яваагүй үеийн цалин хөлсөө гаргуулж авмаар байна. Өөрийн болон эхнэрийн эмчилгээний зардалд гарсан мөнгийг баримтаар нэхэмжилсэн. Үүнд 750.000 төгрөг төлөгдсөн тул одоо би өөрийн болон эхнэр-иргэний нэхэмжлэгч Ичинноров нарын зүгээс эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй. Би 93-42 УБЭ улсын дугаартай “Элентра” маркийн авто машинаа худалдаж аваад 2 сар болж байсан. Тээврийн хэрэгслийн эвдрэлд учирсан зардлыг үнэлгээгээр тогтоосон 1.180.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг цагдаа дээр шалгагдаж байх үед би Дд хандаж “би чамайг ажилд оруулаад өгье, чи манай ажилд ороод ажиллаад хохиролоо төл” гэхэд Д ажилд ороогүй. Хохиролоо бүрэн барагдуулж авмаар байна. Би гомдолтой гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О: Би шүүгдэгч Дөөс 159.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн. Д миний эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн. Би 3 дугаар эмнэлэгт нүдээ үзүүлэхэд хэвтэж эмчлүүлж байгаад гуурс тавих хагалгаанд орох шаардлагатай гэж эмч зөвлөсөн. Тэгэхээр би цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа Дөөс гаргуулж нүдээ эрүүл болгомоор байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч И.Өнөрзул: Надад баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Тогтуунжаргал: Иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цагийн үед би Г.Болдын нэр дээр байдаг Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар сувилалаас найз О, түүний эхнэр Өнөрзул ажлын газрын туслах ажилтан Анхбаяр, найз Тогтуунжаргал, миний эхнэр Ичинноров нарын хамт гарсан. О, Өнөрзул хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр телевизийн шинэ эцсийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 2 дугаар эгнээнд явж байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж ирж миний жолоодож явсан автомашины урд талаас ирж мөргөсөн. Тухайн осол 2017 оны 9 дүгээр сарын 22-ний 00 цагт болсон. Миний жолоодож явсан автомашины хажуу талын суудал дээр эхнэр Ичинноров баруун хойд талын хаалганы хажууд Тогтуунжаргал, түүний зүүн гар талд Анхбаяр, түүний зүүн талд Өнөрзул, тэгээд О сууж явсан. Хоёр машин мөргөлдөж өөд өөдөөсөө хараад байж байтал жолооч талын хаалга одоо өөрийгөө Шинэбаяр гэх залуу бууж ирээд хоёр машины голд зогсож байсан. Би өөрөө машинаас бууж ирээд Шинэбаяр руу яаж явж байгаа новш бэ гэж хэлсэн тэгээд барьж авах гэж оролдсон боловч бие өвдөөд замын хашлага дээр суусан үүний дараа миний машинд сууж явсан хүмүүс ар араас бууж ирсэн. Харин Д гэх залуу жолоочийн талын хойд хаалга хаалганаас бууж ирсэн. Машин барьж явсан хүн чинь явчихлаа дуудаач гэж хэлэхэд архи уусан байсан болохоор юм ярьж чадахгүй байсан. Анхбаяр цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Түргэн эхэлж ирээд О, Өнөрзул, Анхбаяр, Ичинноров нарыг авч явсан. Харин Тогтуунжаргал бид хоёр машин дээрээ үлдсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Энэ үед Д согтуу би машин барьж явсан гээд байсан. Ирсэн цагдаа нарт машин барьж явсан хүн нь доошоо явчихсан гэж хэлсэн. Бүрэлдэхүүн ирж хэмжилт хийхэд Тогтуунжаргал, машины эзэн гэх Мөнхбат гэдэг залуу ирсэн байсан. Машинд сууж явсан О, Тогтуунжаргал, Анхбаяр, Ичинноров, Өнөрзул болон миний биед гэмтэл учирсан. Миний биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн талд суганы дунд шугамаар 2-р хавирга бага зэргийн зөрүүтэй ташуу хугарал, 3,4,5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, хоёр хөлний өвдөг зулгаралт, зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, тархи дОт зэрэг гэмтэл учирсан. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна...би өөрөө эмчилгээнд 356.151 төгрөгний эм авч томографийн шинжилгээг өгсөн. Шатахуунд би 60.000 төгрөг зарцуулсан. Мөн өөрийн эхнэр Ичинноровын эмчилгээ үзлэгт 20.000 төгрөг, томографийн шинжилгээнд 120.000 төгрөг, Оийн томографийн шинжилгээнд 120.000 төгрөг би өөрөөсөө зарцуулсан шүүх эмнэлэгт 6 хүн үзүүлсэн нэг хүн 8000 төгрөг нийт 48000 төгрөг зарцуулсан. /1хх-ийн 49/ гэх мэдүүлэг,
Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 2017 оны 9 дүгээр сарын 22-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харихаар А ахын жолоодож явсан Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар сувилалаас Баянхошууны Хөтөл орохоор ертенцийн зүгээр Телевизийн шинэ эцсийн замаар урдаас хойд зүг рүү 2 дугаар эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас машин ирж миний сууж явсан машиныг мөргөсөн би тэгээд ухаан алдсан нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр очсон нүдэндээ оёдол тавиулах үед ухаан орсон. Осол болох үед би ухаан алдсан болохоор юу болсоныг сайн мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний баруун нүдний ухархайн ясны дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод нулимсны сувгийн тасрал, баруун дээд, доод зовхи.зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал. эруү, баруун, зуүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Өөрийн эмчилгээнд Болор мэлмий эмнэлэгт оношилгоо хийлгэсэн 25000 төгрөгөөр үзүүлсэн. Эм авахад 14000 төгрөг зарцуулсан...Цаашид эмчилгээ хийлгэх болно. Гарсан эмчилгээний зардлыг би гаргуулж авахыг хүсэж байна. 12.727 төгрөг, 25000 төгрөгний баримт тухайн үед гаргаж өгсөн. Үүнээс өөр баримт байхгүй. Д 250.000 төгрөг эхнэр И.Өнөрзулд өгсөн. /1хх-ийн 70-72/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчээр Г.А мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим би Г.Болдын нэр дээр байгаа найз Н Бат-Эрдэнээс худалдаж авсан Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тзэврийн хэрэгсэлийг жолоодон Улаанбаатар сувилалаас Телевизийн шинэ эцсийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 2 дугаар эгнээнд явж байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж ирж миний жолоодож явсан автомашины урд талаас ирж мөргөж улмаар машинд явсан зорчигч нар гэмтэж, миний жолоодож явсан автомашинд хохирол учирсан. Ашид Билгүүн ХХК-наар үнэлгээг гаргуулахад нийт 1.448,000 төгрөг, шууд 1.180.000 төгрөгний хохироп учирсан байна. Үнэлгээг гаргуулахад 68.000 төгрөг төлсөн . Би энэ үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. /хх-ийн 57/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч /Мөнх-такси ХХК-ийн захирал/ Р.Мөнхтогтох мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой манай байгууллагын жолооч Ю.Мөнхбат найз нартайгаа явж байгаад гэртээ ороод гарч ирэх үед нь Мөнхбатын найз Д гэх залуу нь Мөнхбатын жолоодож явсан манай байгууллагын автомашины Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Баянгол дүургийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Телевизийн эцсийн буудлын замд зам тээврийн осол гаргасан үүнээс болж манай байгууллагын автомашинд нийт 3.269.100 төгрөг, шууд хохирол нь 2.760.000 төгрөг болсон. Мөн Автомашины үнэлгээг гаргуулахад 98.000 төгрөг төлсөн. Журмын хашаанаас машинаа ачиж үнэлгээ машинаа ачиж явахад 60.000 төгрөг, журмын хашаанаас машинаар гаргаж, дахин ачиж явахад нийт 330.000 төгрөг гарсан. Иймд дээрх нийт хохирол болох 3.757.100 төгрөгний хохирлыг би буруутай жолооч болох Д гэх хүнээс нэхэмжилж байна. /1хх-ийн 81-82/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчээр Г.Ичинноров мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 2017 оны 9 дүгээр сарын 22-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим би нөхөр Г.Аийн жолоодож явсан Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай автомашины жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Улаанбаатар сувилалаас Баянхошуу орж О, Өнөрзул нарыг хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү Телевизийн шинэ эцсийн замаар өгсөж явтал эсрэг урсгалаас ирж явсан автомашины гэрэл нүд рүү хурц туссан нэг мэдэхэд О, Өнөрзул хоёрын нэг нь машинаас гаргаж ирэх шиг болсон тэгээд дахин ухаан алдаж 103 түргэн ирж үзэхэд сэрсэн. Түргэний машинаар Анхбаяр, Өнөрзул, О нар гэмтлийн эмнэлэг рүү очиж анхны тусламж авсан. Тэнд нүүрнээс 30 гаран шилний хагархай түүлгэж оёдол тавиулсан. Толгойны рентген зураг авахуулж хамт эмнэлэгт очсон Анхбаяр, Өнөрзул, О нарыг үзүүлсэн. Үүнээс хойш араас нөхөр А, Тогтуунжаргал нар ирж мөн эмчид үзүүлээд гэр рүүгээ явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний хамрын нуруу, дух, зүүн дээд зовхинд шарх, тархи дОт, хамрын ясны хугарал, баруун 9-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэсэн гэмтэл тогтоогдсон байна. Гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Нөхөр Аийн хамт эм авч хэрэглэсэн баримтыг өгсөн байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг би цаашид нэхэмжлэх болно. /1хх-ийн 98/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчээр П.Анхбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 2017 оны 9 дүгээр сарын 22-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим би Г.Аийн жолоодож явсан Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай автомашины жолоочийн хойд талын суудал дээр суугаад Улаанбаатар сувилалаас Баянхошуу гэр рүүгээ харихаар О, Өнөрзул, Ичинноров нарын хамт ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүу Телевизийн шинэ эцсийн замаар өгсөж гэнэт өөдөөс машины гэрэл гарч миний сууж явсан машинтай мөргөлдсөн. Би сууж явсан машины зүүн хойд талын хаалгаар бууж ирсэн. Хамт явсан хүмүүс машинаас бууж ирэхгүй байсан тул би 103 руу дуудлага өгөөд байж байтал өөдөөс ирж мөргөсөн автомашин жолооч талаас өндөр нуруутай залуу бууж ирсэн. Намхан нуруутай залуу нь жолоочийн эсрэг талын хаалганаас бууж ирсэн. Өндөр нуруутай залуу согтуу шууд доошоо уруудаад явчихсан. Би дуудсан боловч яваад өгсөн. Миний сууж явсан автомашинд сууж явсан зорчигч нар гараад ирчихсэн байсан. Түргэний эмч ирээд О ах, Ичинноров, Өнөрзул бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод ухаан алдаад гэмтлийн эмнэлэгт 3 хоног хзвтээд гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед духны зүүн өмнөд хана, нүдний ухархайн дээд хана, дотор хана, хамрын ясны хугарал, дух, зулайн хуйхны шарх, нүдний зовхины цус хуралт гэмтэл гарсан байна. Өөрийн эмчилгээнд гарсан эмчилгээний зардлыг би барагдуулж авахыг хүсэж байна. Одоогийн байдлаар өөрийн эмчилгээнд эм тариа авч хэрэглэсэн байгаа. Одоогоор нийт 234.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн бусад эмийн мөнгө байхгүй тул авч чадахгүй байна. /1хх-ийн 105/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчээр И.Өнөрзул мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим Улаанбаатар сувилалын тэнд ажил хийж байгаад нөхөр О, хамт барилга дээр ажиллаж байсан Анхбаяр, Тогтуун, Ичинноров бид нар Ичинноров эгчийн нөхөр А машинтайгаа ирж авахад нь суугаад Баянхошууны Хөтөл орохоор ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү Телевизийн шинэ эцсийн замаар өгсөж гэнэт урд талаас гэрэл гялбасан нэг мэдэхэд ухаан алдсан. Тэгээд сэртэл Анхбаяр сандал руу хойш налсан байдалтай, манай нөхөр О жолоочийн голын хэсэг рүү чихэгдсэн харин би суудлын доод хэсэгт суугаа байдалтай харин Тогтуун миний ар талд налсан бидний сууж явсан сандал дээрээс дарсан байдалтай байсан. Анхбаяр хойд хаалгаар эхэлж гарсан, дараа нь Тогтуун, би нөхөр Оийг татаж гаргасан. Намайг машинаас бууж ирэх үед А ах машинаас гарчихсан байсан. Би Ичинноров эгч дээр очиж татаж гаргасан.Түргэн ирж О, Ичинноров О бид нарыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг орж баруун хөлний рентген зураг авахуулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед баруун шанаа, 2 шилбэнд цус хуралт, баруун шанаа, зүүн шагай, баруун шилбэ, бүсэлхий зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлүүд тогтоогдсон байна. /1хх-ийн 112/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгчээр Э.Тогтуунжаргал мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 21-ний 23 цагийн орчим би 19 дүгээр хороололд хувиараа барилга дээр ажиллаж байгаад А ах руу залгахад ажил дээр хүрээд ир гэхэд нь А ахын байсан газар очсон. Тэнд Анхбаяр, О, Өнөрзул. А ахын эхнэр Ичинноров нар байсан. Тэгээд 19 дүгээр хорооллоос бид нар гэр рүүгээ харихаар А ахын жолоодож явсан автомашинд суугаад ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү Телевизийн шинэ эцсийн буудал руу явж байтал эсрэг урсгалаас машины гэрэл гарсан. Юу болсоныг мэдээгүй сэртэл осолд орсон байсан. Би А ахын жолоодож явсан автомашины хойд талын суудал дээр миний хажууд Өнөрзул, түүний цаад талд О, тэгээд Анхбаяр нар сууж явсан. Харин А ахын хажуу талын суудал дээр Ичинноров буюу Энхээ эгч сууж явсан. Машины хаалга онгойхгүй байсан тул би баруун хойд талын хаалгыг өшиглөж онгойлгосон. Өнөрзул, О хоёрыг би машинаас татаж гаргасан. Анхбаяр зүүн хойд талын хаалгаар бууж ирсэн. Урд талын суудал дээрээс Ичинноров эгчийг Анхбаяр бид хоёр суудал дээрээс нь татаж буулгасан. Анхбаяр 102 болон 103 руу залгаж байсан. А ах машинаасаа бууж чадахгүй байсан тул би очиж хаалгыг нь онгойлгож өгөхөд А ах бууж ирсэн. Манай машиныг мөргөсөн машиныг жолооч нь суудал дээрээ байгаагүй. Уг мөргөсөн машины зүүн хойд талын хаалганаас намхан нуруутай залуу өөрөө бууж ирсэн. А ах мөргөсөн машиныг жолоодож явсан жолооч доош явчихлаа дуудаач гэж намхан нуруутай залууг дуудаач гэж. хэлсэн. Энэ намхан нуруутай залуу би барьж явсан гээд согтуураад байсан. Цагаан өмдтэй, өндөр нуруутай залуу доош уруудаад гүйгээд явчихсан. Түргэн ирж Анхбаяр, Ичинноров, Өнөрзул, О нарыг авч явсан. А ах бид хоёр замын цагдаагийн бүрэлдэхүүн иртэл ослын газарт байж байгаад хэмжилт хийхэд байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний баруун мөр, баруун шуунд баруун бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтсэн гэмтэл авсан. Энэ гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгааг ойлгож авлаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг төлсөн, өөрийн зүгээс эмчилгээнд зарцуулсан зүйл одоогоор байхгүй /1хх-ийн 115/ гэх мэдүүлэг,
Гэрчээр Ю.Мөнхбат мөрдөн байцаалтанд: 2017 оын 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 00 цагийн орчим би өөрийн байгууллагын эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодон найз Хишигбаяртай уулзахаар Бичил хорооллын 30 дугаар цэцэрлэг дээр очиход найз Д, Шинэбаяр, Хишигбаяр нар цэцэрлэгийн хашаан дотор архи уугаад сууж байсан. Хишигбаяр гэр рүүгээ явсан харин би Д, Шинэбаяр хоёрыг гэр рүү нь хүргэж өгөхөөр өөрийнхөө машинд суулгаж явсан. Би гэр рүүгээ орж бие засахаар орохдоо машин дотроо Д, Шинэбаяр хоёрыг үлдээсэн. Миний хажуу талын суудал дээр Д сууж байсан. Харин хойд талын суудал дээр Шинэбаяр суугаад үлдсэн. Гэр рүүгээ орох үедээ би машинаа асаалттай орхиж орсон. Гэрээсээ гараад иртэл машин байгаагүй. Тэгээд ойр орчимд хайсан боловч олоогүй тул Дий 95158885 дугаар руу залгасан чинь утсаа авахгүй байсан олон удаа залгаж байгаад холбогдох үед Д Зурагтын шинэ эцэс дээр машинтай мөргөлдчихлөө гэж хэлэхэд нь осол болсон газарт очтол миний машин эсрэг урсгалд орчихсон Хьюндай Элентра маркийн машинтай мөргөлдсөн, Д осол болсон газарт цагдаагийн машин дотор сууж байсан. Нөгөө машинд сууж явсан гэмтлийн хүмүүсийг түргэн ирж авч явсан гээд нөгөө машины жолооч ах 2 залуутай хамт зогсож байсан. Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж гэж байсан миний машиныг авч явсан байна гэдгийг хэлсэн. Хэмжилт хийх үед би байсан. Мөргүүлсэн машины жолооч нь хэмжилт хийхэд байсан. Хоёр машиныг ачигч ирж ачиж явсан... Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашин нь Мөнх такси ХХК-ний эзэмшлийн автомашин би уг байгууллагатай түрээсийн гэрээгээр ажилладаг болно.
Машинд учирсан эвдрэлийн үнэлгээг гаргуулахад нийт 3.269.100 төгрөг, шууд хохирол нь 2.760.000 төгрөг болсон. Урд гуфер, урд нүүр, урд салхины шил, урд карказ, баруун урд их гэрэл, капот, баруун урд лонжром, баруун урд крыло, зүүн урд их гэрэл, баруун урд суудал гэх зэрэг эд анги эвдэрсэн болно. /1хх-ийн 121/ гэх мэдүүлэг,
Гэрчээр О.Шинэбаяр мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн хашаанд орж Ууганбаатар, Хишигбаяр, Д бид нар 0.75 гр Хараа архи 2 шилийг хувааж уусан. Бид нарыг архи уугаад байж байхад Мөнхбат машинтайгаа хүрч ирсэн. Бид нар юм ярьж сууж байгаад Мөнхбатаар гэр рүүгээ хүргүүлэхээр болсон. Мөнхбатын машинд Ууганбаатар, Хишигбаяр, Д бид нар сууж Хишигбаяр, Ууганбаатар гэр гэрийхээ гадаа буусан. Би Мөнхбатын машинд сууж явахдаа хойд талын суудал дээр сууж явсан харин Д Мөнхбатын хажуу талын суудал дээр сууж явсан. Мөнхбат гэрээрээ орж 00 ороод ирье гээд гэрийнхээ гадаа очиж машинаасаа буусан. Мөнхбатын гэр рүүгээ орсоны дараа Д гудамжаар нэг тойроод ирье гээд Д машинаас бууж жолооны хүрд дээр суугаад машин бариад гудамжаар дээш өгсөж далангийн хажуугийн гудамжаар явж байж байгаад Телевизийн шинэ эцсийн зам руу орж ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байтал машины баруун урд талын дугуй замын боржур мөргөөд эсрэг урсгал руу орж машинтай мөргөлдсөн. Би урд талын хоёр суудлын голын хэсэг рүү толгойгоо оруулсан явж байтал машин мөргөхөд машины урд талын салоныг толгойгоороо мөргөсөн тэгээд нэг хэсэг машиндаа сууж байгаад зүүн хойд талын хаалгаар машинаас буугаад замын боржур дээр очиж суугаад хэсэг байж байгаад Д дээр очиход Д жолооны хүрдний доод хэсэгт доош суучихсан байсан, би Дийг машинаас татаж гаргаж ирээд замын боржур дээр суулгасан. Малгайгаа авахаар буцаж машин дээр очоод жолоочийн хаалгаар орж машины урд талаас малгайгаа аваад Д дээр очиж найзуудаа дуудаад ирье гэж хэлээд доош уруудаж явсан. Нөгөө машинаас 2 эрэгтэй, нэг эгч машинаас буугаад ирчихсэн нэг залуугийн духнаас цус гарчихсан харагдаж байсан. Ууганбаатарын гэрт очоод Д машин барьж яваад осол гаргачихлаа гэсэн. Тэгээд Ууганбаатарын гэрээс гараад буцаад осол болсон газар руу явж байтал цагдаа ирчихсэн байхаар нь сандраад гэр рүүгээ харьсан. /1хх-ийн 126/ гэх мэдүүлэг,
Гэрчээр Э.Ууганбаатар мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим найз Хишигбаяр, Шинэбаяр, Д бид нар Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн хашаанд 0.75 гр Хараа архи 2 шилийг хувааж уугаад дуусч байхад Хишигбаяр найз Мөнхбат руу залгаж дуудсан. Мөнхбат 22 цагийн орчим өөрийн таски компаний Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашинтай бид нар дээр хүрч ирсэн. Хишигбаяр бид хоёр түрүүлээд явсан, Мөнхбат Д Шинэбаяр хоёрыг гэрт нь хүргэж өгнө гээд хамт үлдсэн. Би хүнтэй уулзаад гэр рүүгээ харихаар 57 дугаар цэцэрлэгийн хойд талын гудамжаар явж байтал Шинэбаяртай таарсан. Шинэбаяр надад хэлэхдээ Д бид хоёр Мөнхбатын машиныг мөргөлдүүлчихлээ, би хэн машин барьж явсан юм вэ гэж Шинэбаяраас асуухад Д Мөнхбатын машиныг жолоодож яваад машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн. Шинэбаяраас би чи хаана нь сууж явсан юм вэ гэж мөн асуухад хойд талын суудал дээр явсан гэсэн. Бие чинь зүгээр үү гэхэд хөл гар өвдөж байна, Д хаана байгаа юм вэ гэж асуухад Телевизийн шинэ эцэс дээр машин дээрээ байгаа гэж хэлсэн. Би Мөнхбатын утас руу залгаж Шинэбаяр, Д хоёр чиний машиныг унаж яваад осол гаргасан байна гэж хэлэхэд харин тиймээ би осол болсон газар руу очих гэж байна гэж хэлсэн. Шинэбаяр надтай уулзаад гэр рүүгээ явлаа гээд надаас салж явсан. Би осол болсон газар руу очиход цагдаа нар ирчихсэн. Мөнхбат машин нь эсрэг урсгал руу орчихсон жижиг суудлын автомашины урд талаас мөргөчихсөн байсан. Дийг цагдаа нар машиндаа суулгачихсан. Мөнхбат ирчихсэн байсан тул би шууд гэр рүүгээ явсан. /1хх-ийн 128-130/ гэх мэдүүлэг,
Гэрчээр Н.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2017 оны 3 дугаар сард би найз Г.Ад 2008 онд Гочоогийн Болд гэдэг хүнээс худалдаж авсан өөрийн эзэмшлийн Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай автомашинаа зарсан. А надад боломжоороо мөнгийг өгөхөөр хоорондоо ярилцаж шийдээд өгсөн. А 2017 оны 9 дүгээр сард осолд орсон гэж өөрөө надад хэлсэн. Би энэ машиныг 2008 онд Гочоогийн Болд гэдэг хүнээс худалдаж аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх нэрийг шилжүүлж амжаагүй байсан. Одоо Атэй хамт энэ хүн дээр очиж Аийн нэр дээр шилжүүлж өгөх болно. /1хх-ийн 140-141/ гэх мэдүүлэг
Яллагдагчаар П.Д мөрдөн байцаалтанд: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим би найз Шинэбаяр, Ууганбаатар, Хишигбаяр нарын хамт Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн хашаанд 0.75 гр “Хараа” архи 2 шилийг хувааж уусан. Архи ууж байх үед Хишигбаяр Мөнхбатын гар утас руу залгаж дуудсан. Тэгээд нэлээн орой болсон байсан ба 22 цаг өнгөрч байхад Мөнхбат өөрийн байгууллагынхаа Хьюндай Соната-6 маркийн 52-01 УИЗ улсын дугаартай автомашинтай бид нар дээр хүрч ирсэн. Тэгээд Ууганбаатар, Хишигбаяр хоёр цэцэрлэгийн гаднаас гэр рүүгээ явлаа гээд явсан. Харин Мөнхбат машинаа асааж Шинэбаяр бид хоёрыг гэр рүү хүргэж өгье гээд машиндаа суулгасан. Мөнхбат цэцэрлэгийн гаднаас хөдөлж гэр рүүгээ явсан. Мөнхбат гэрийнхээ гадаа очоод би 00 орчихоод ирье гээд машинаасаа бууж гэр рүүгээ орсон. Мөнхбат машинаасаа буухдаа машинаа асаалттай үлдээсэн. Би тухайн үед Мөнхбатын хажуу талын суудал дээр суүж явсан, Мөнхбатыг гэр рүүгээ очихоор нь жолооны хүрд дээр машинаас буулгүй шилжиж суугаад машиныг жолоодон Мөнхбатын гэрийнх нь гудамжаар ертөнцийн зугээр хойшоо чигээрээ яваад үерийн усны далангийн хажуугаар дагаж явж байгаад далан руу орох зам руу ороод Зурагтийн шинэ эцэс рүү ороод ертөнцийн зүгээр урдаас хсйш яваад газ түгээх станц руу яваад эндээс буцаж ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү Мөнхбатын гэр рүү буцаж явж байх үедээ А жолоочийн унаж явсан автомашинтай мөргөлдсөн. Шинэбаяр эхэлж машинаас буугаад намайг татаж гаргасан. Миний толгой эргээд сонин болоод замын боржуур дээр сууж байтал цагдаа нар ирсэн осол болох үед Шинэбаяр машин дотор арын суудал дээр сууж явсан...согтуугаар машин жолоодож А, О нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буруугаа ойлгож байна. /1хх-ийн 214/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12085 дугаартай: Г.Аийн биед зүүн талд суганы дунд шугамаар 2 дугаар хавирга бага зэргийн зөрүүтэй ташуу, 3, 4, 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, зүүн гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, тархи дОт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1хх-ийн 151/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12088 дугаартай: Д.Оын биед баруун нүдний ухархайн ясны дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод нулимсны сувгийн тасрал, баруун дээд, доод зовхи, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1хх-ийн 158/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12086 дугаартай: Г.Ичинноровын биед хамрын нуруу, дух, зүүн дээд зовхинд шарх, тархи дОт, хамрын ясны хугарал, баруун 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралт дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 164/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12087 дугаартай: Э.Тогтуунжаргалын биед баруун мөр, баруун шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 170/ гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12084 дугаартай: И.Өнөрзулын биед баруун шанаа, 2 шилбэнд цус хуралт, баруун шанаа, зүүн шагай, баруун шилбэ, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 175/ гэсэн дүгнэлт,
Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн 12083 дугаартай шинжилгээнд: П.Анхбаярын биед духны зүүн өмнөд хана, нүдний ухархайн дээд хана, дотор хана, хамрын ясны хугарал, дух зулайн хуйхны шарх, нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 180/ гэжээ.
Замын цагдаагийн албаны шинжээчийн 618 дугаартай: Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашины жолооч П.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 2.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. А/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх , 8.2-д эсрэг хөДтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 2.7 дахь заалтын а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” ....гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хьюндай Элентра маркийн 93-42 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Ю.Мөнхбат нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11.3-т “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /1хх-ийн 204/ гэсэн дүгнэлт,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-ийн 20/
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 21/
Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-24/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 27/
СД-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 45/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 143/
52-01 улсын дугаартай Хьюндай Соната-6 автомашинд хийсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 85-87/, Мөнхтакси ХХК ба жолоочийн хооронд байгуулсан такси ажиллуулах гэрээний хуулбар /1хх-ийн 89/, 93-42 УБЭ улсын дугаартай Хьюндай Элентра маркийн авто машины үнэлгээний тайлан /1хх-ийн 188/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 19/, оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 20/, төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 21/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-ийн 22/, ял шалгах хуудас /2хх-ийн 23/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 223-229/, магадлалын хуулбар /1хх-ийн 246/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Д согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 00 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, телевизийн эцсийн буудлын замд “Мөнх такси” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Hyundai Elentra маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Г.А, Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Аийн”...телевизийн шинэ эцсийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү 2 дугаар эгнээнд явж байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байсан Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу орж ирж миний жолоодож явсан автомашины урд талаас ирж мөргөсөн” /хх-ийн 49/, хохирогч Д.Оын”...эсрэг урсгалаас машин ирж миний сууж явсан машиныг мөргөсөн би тэгээд ухаан алдсан нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр очсон нүдэндээ оёдол тавиулах үед ухаан орсон...”/1хх-ийн 70/, иргэний нэхэмжлэгч Г.Ичинноровын”...эсрэг урсгалаас ирж явсан автомашины гэрэл нүд рүү хурц туссан нэг мэдэхэд О, Өнөрзул хоёрын нэг нь машинаас гаргаж ирэх шиг болсон тэгээд дахин ухаан алдаж 103 түргэн ирж үзэхэд сэрсэн...”/1хх-ийн 98/, иргэний нэхэмжлэгч П.Анхбаярын”...гэнэт өөдөөс машин гэрэл гарч миний сууж явсан машинтай мөргөлдсөн...”/1хх-ийн 105/, иргэний нэхэмжлэгч И.Өнөрзулын”... гэнэт урд талаас гэрэл гялбасан нэг мэдэхэд ухаан алдсан...”/1хх-ийн 112/, иргэний нэхэмжлэгч Э.Тогтуунжаргалын“...эсрэг урсгалаас машины гэрэл гарсан. Юу болсоныг мэдээгүй сэртэл осолд орсон байсан...” /1хх-ийн 115/, гэрч Ю.Мөнхбатын”...гэр рүүгээ орох үедээ би машинаа асаалттай орхиж орсон. Гэрээсээ гараад иртэл машин байгаагүй. Тэгээд орой орчимд хайсан боловч олоогүй тул Дий 95158885 дугаар руу залгасан чинь утсаа авахгүй байсан олон удаа залгаж байгаад холбогдох үед Д Зурагтийн шинэ эцэс дээр машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн...”/1хх-ийн 121/, гэрч О.Шинэбаярын”...Мөнхбатыг гэр рүүгээ орсоны дараа Д гудамжаар нэг тойроод ирье гээд Д машинаас бууж жолооны хүрд дээр суугаад машин бариад...эсрэг урсгал руу орж машинтай мөргөлдсөн...” /1хх-ийн 126/, гэрч Э.Ууганбаатарын”...Шинэбаяраас асуухад Д Мөнхбатын машиныг жолоодож яваад машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн. /1хх-ийн 130/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12085 дугаартай дүгнэлт /1хх-ийн 151/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12088 дугаартай дүгнэлт /1хх-ийн 158/ болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх-ийн 20/ осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 21/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 22-24/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 27/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 143/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч П.Дий мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Би машиныг жолоодон...Мөнхбатын гэр рүү буцаж явж байх үедээ А жолоочийн унаж явсан автомашинтай мөргөлдсөн...” /1хх-ийн 214/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн бусад оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.
Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч:
шүүгдэгч П.Дийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.А, Д.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.Дий автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас түүний жолоодож явсан Мөнхтакси ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata маркийн 52-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 2.760.000 төгрөгийн хохирол, нийт 3.269.100 төгрөгийн хохирол учирсан,
хохирогч Г.Аийн жолоодож явсан Hyundai Elentra маркийн 93-42 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролын үнэлгээгээр шууд зардал 1.180.000 төгрөгийн хохирол, нийт 1.448.000 төгрөгийн хохирол учирсан,
уг автомашинд зорчиж явсан П.Анхбаяр, И.Өнөрзул, З.Тогтуунжаргал, Г.Ичинноровын нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирчээ.
Шүүх, хохирол болон иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч П.Д нь хохирогч Г.А болон түүний эхнэр иргэний нэхэмжлэгч Г.Ичинноров нарын эмчилгээний зардалд 750.000 төгрөг төлсөн байх ба энэ талаар хохирогч Г.А маргаагүй бөгөөд эрүүл мэндтэй холбогдох зардал нэхэмжлэхгүй, харин өөрийн жолоодож явсан автомашины шууд хохирол 1.180.000 төгрөгийг, уг автомашиныг журмын хашаанаас авахад төлөх төлбөр болон өөрийн ажилгүй байсан хугацааны цалинг Дөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
Шүүх, П.Дөөс Г.Аийн жолоодож явсан автомашины эвдрэлд үнэлгээгээр тогтоогдсон бодит хохирол 1.180.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Харин Г.Аийн ажилгүй байсан хугацааны цалин болон бусад хохиролыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, эдгээртэй холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч П.Д нь хэрэгт авагдсан Д.Оын 159.000 төгрөгийн эмчилгээтэй холбогдох баримтын хүрээнд 250.000 төгрөг хохирогчийн эхнэр И.Өнөрзулд хүлээлгэн өгсөн байна.
Харин хохирогч Д.О “цаашид нүдний эмчилгээ хагалгаанд орох шаардлагатай” гэж мэдүүлж байх бөгөөд түүний ирээдүйд гарах зардлыг шүүх тооцоолох боломжгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч П.Дий жолоодож явсан Мөнхтакси ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 52-01 УНЗ улсын дугаартай автомашины эвдрэл үнэлгээгээр тогтоогдсон шууд хохирол нь 2.760.000 төгрөг, нийт 3.269.100 төгрөгийг Дөөс нэхэмжилж байна гэж тус байгууллагын иргэний нэхэмжлэгч Р.Мөнхтогтох мэдүүлсэн байна. /1хх-ийн 82/
Шүүхийн хэлэлцүүлэгт П.Д такси компанид учирсан хохиролыг манай найз Мөнхбат төлж байгаа гэж мэдүүлж байх бөгөөд хэрэгт Мөнхтакси ХХК болон жолооч Ю.Мөнхбат нарын хооронд байгуулсан такси ажиллуулах гэрээ авагдсан байна. /1хх-ийн 89/,
Мөнхтакси ХХК эсвэл Ю.Мөнхбат нарын хэн нь шүүгдэгч П.Дөөс уг автомашины хохиролыг нэхэмжлэх эсэх нь тэдгээрийн дунд хийгдсэн гэрээний үүрэгтэй холбоотой байж болзошгүй байх тул Мөнхтакси ХХК-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нэр бүхий иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мэдүүлсэн байгааг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч П.Дийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр ХөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Шүүгдэгч П.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
П.Дий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, бусдын эд зүйлд хохирол учирсан зэрэг байдлуудыг харгалзаж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
П.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, уг эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар түүний хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолно.
П.Дд холбогдох хэргийн шүүх хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд Шүүх, П.Дийг гэм буруутайд тооцсон хуралдаан дээр түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр “миний үйлчлүүлэгч 1.180.000 төгрөгийн хохиролоо төлөх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг талуудын хүсэлтээр шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулж, гэм буруутайд тооцогдсон П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон болно.
П.Дий цагдан хоригдсон хоёр хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Дөөс 1.180.000 төгрөг гаргуулж Г.Ад олгосугай.
8. Хохирогч Г.А цалин хөлстэй холбогдох болон бусад зардал, Д.О эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний нэхэмжлэгч байгууллага Мөнхтакси ХХК иргэний нэхэмжлэлтэй холбогдох нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт өөрсдөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дийг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ