Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00216

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00216

 

 

Х.Г, Б.У- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/04063 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Г, Б.У- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Д.У, Х.Г нараас олгохоор шийдвэрлэсэн ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32020/08575 дугаар захирамж болон 101/ГХ2020/00590 дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 180431 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Д.У, Х.Г нар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сэлэнгэ-Эстимейт ХХК болон Файн-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон.

Файн-Эстимэйт ХХК Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамж 698 тоот хаягтай, 176 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 43,827,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах нэгж талбарын 18632310053925 дугаартай, 641 м.кв талбайтай, газрыг 46,240,000 төгрөгөөр, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50-р гудамж, 698/6 тоот хаягтай, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 27,641,000 төгрөгөөр, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 12,191,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Файн-Эстимейт ХХК-ийн шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах асуудлууд гарч байна. Үнэлэгдсэн хөрөнгө нь удаан хугацаагаар дэлгүүрийн зориулалтаар ашиглагдсан, тухайн орчиндоо олонд танигдсан байтал орлогын хандлагын аргыг ашиглаагүй. Зах зээлийн хандлага болон өртгийн хандлагаар үнэлсэн үнэлгээг хооронд нь нэмж дундажийг гаргасан нь алдаатай байна. Харьцуулж байгаа хөрөнгүүд үнэлж байгаа хөрөнгөөс давуу сул талуудыг тооцоолоогүй байна. Харьцуулж байгаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ харьцангуй их зөрүүтэй /1 дүгээр газар 58,000,000 төгрөг, 2 дугаар газар 16,000,000 төгрөг, 3 дугаар газар 18,000,000 төгрөг/ байгаагаас харахад эдгээрийг хооронд нь харьцуулж болох эсэх нь эргэлзээтэй байна.

Сэлэнгэ-Эстимэйт ХХК Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 56/1 тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 62,126,200 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайлантай танилцахад дараах асуудлууд гарч байна. Харьцуулсан 3 хөрөнгийн байрлал нь үнэлж байгаа хөрөнгөөс хол зайтай тул харьцуулалт оновчтой болоогүй. Өртгийн аргаар 186,715,736 төгрөг гэж тооцсон боловч энэ тооцооллын ач холбогдлыг шууд 0 хувь гэж үзэн энэ үнэлгээнээс 3 дахин бага үнэлж 62,126,200 төгрөгийн үнэлсэн нь үндэслэлгүй.

Ашид билгүүн ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамж, 698 тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 169,299,666 төгрөгөөр үнэлснийг харьцуулахад 79,232,666 төгрөгийн гарч байна. Мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамж, 698/6 тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг үнэлгээний үнийн зөрүү 1,839,254 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 56/1 тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын үнийн зөрүү 6,080,138 төгрөг гарч байна.

Файн-Эстимейт ХХК болон Сэлэнгэ-Эстимейт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн эх сурвалж буюу үнэлгээ хийхэд ашигласан зүйлийн 4.1-т Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална, 4.1.4 хууль тогтоомжид нийцсэн байх гэснийг зөрчсөн, үнэлж байгаа хөрөнгүүдийг ашиглалтад орсноос нь хойш бизнесийн зориулалтаар тогтмол ашиглаж байгаа байтал хөрөнгийн үнэлгээ хийхдээ орлогын хандлагын аргыг ашиглаагүй, харьцуулж байгаа хөрөнгүүд ижил төвшний биш байгаа нь, тооцооллын аргачлал тодорхойгүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэснийг тус тус зөрчсөн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Д.У, Х.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон 641 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/6 тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 169 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 56/1 тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 321 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20380431/16, 20380431/17 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 20380431/20, 20380431/21 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 8/152, 8/153 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-иар тогтоолгоход Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 56/1 тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах, 321 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрын хамт 62,126,200 төгрөгөөр үнэлэгдсэн. Зах зээлийн үнэлгээг Файн-Эстимэйт ХХК Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнэ 43,827,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах, 641 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт шинжээчийн тогтоосон үнэ 46,240,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/6 тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай, хувийн сууцны шинжээчийн тогтоосон үнэ 27,641,000 төгрөг, 169 м.кв талбайтай газрыг 12,191,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-229/15074, 4-229/15075, 4-229/15076 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Файн-Эстимэйт ХХК-иудын үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У /ЧД84070224/, Х.Г /ВС79041314/ нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /5368138/-т холбогдуулан тус газрын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8/152 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамжны 56/1 тоотод орших, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030647 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших нэгж талбарын 18634311412499, эрхийн улсын бүртгэлийн Г-2201008217 дугаартай, 321 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг, мөн тус газрын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8/153 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоотод орших, 176 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014401 дугаартай үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Г-2201004406, нэгж талбарын 18632310053925 дугаартай, 641 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/6 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049579 дугаартай, 72 м.кв талбай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Г-2201005674, нэгж талбарын 18632310045943 дугаартай, 169 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие шүүх хуралдаанд оролцохоор явах замдаа бие эвгүй байсан тул эмнэлэгт үзүүлэхэд ...даралт ихэссэн байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай, босож явж болохгүй, ор байвал хэвтүүлнэ... гээд эмчилгээ хийсэн. Энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн. Гэвч шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21491 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч даралт ихэссэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байдал үүссэн гэх боловч бодит байдлыг илэрхийлсэн үйл баримтыг илгээгүй гэж дүгнэж зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан болохоос өмнө баримтыг шүүхэд илгээх боломжгүй байсан. Анхан шатны шүүх мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Д.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээв.

 

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Х.Г, Д.У нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах 176 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 43,827,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 641 м.кв газрыг 46,240,000 төгрөгөөр, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/б тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууцыг 27,641,000 төгрөгөөр, тус хаягт байрлах 169 м.кв талбайтай газрыг 12,191,000 төгрөгөөр тус тус үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж 5б/1 тоот хаягт байрлах 152 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон 321 м.кв талбай бүхий газрыг 62,126,200 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

1.б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/00626 дугаар шийдвэрээр Х.Г, Д.У нараас 1,187,870,014 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. (1хав-156-161х)

1.в. Төлбөр төлөгч Х.Г, Д.У дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/08575 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (1хав-154-155, 162)

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах 176 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон 641 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн дүүргийн 1 дүгээр хороо, 50 дугаар гудамж 698/б тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц болон 169 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2038043/16 дугаар тогтоолоор, мөн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 5б/1 тоот хаягт байрлах 152 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон 321 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21380431/17 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2021 оны 07 дугаар 22-ны өдрийн 203804231/20, 20380431/21 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. (1хав-171-174х)

1.г. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамж 698 тоот хаягт байрлах 176 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 357,000,000 төгрөгөөр, газрыг 498,000,000 төгрөгөөр, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамж 698б тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууцыг 295,300,000 төгрөгөөр, 169 м.кв талбайтай газрыг 359,000,000 төгрөгөөр, 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 5б/1 тоот хаягт байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 399,853,500 төгрөгөөр, газрыг 577,500,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн төлөөлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. (хх-ийн 176-177)

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийн талаар талууд тохиролцоогүй тул 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8/152 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамж, 5б/1 тоот хаягт байрлах 152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 321 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг, мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 8/153 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоот хаягт байрлах 176 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө болон 641 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/б тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц болон 169 м.кв талбайтай газрын үнэлгээг тогтоолгохоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. (1хав-178, 211)

Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698 тоотод орших, 176 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 43,827,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 641 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 46,240,000 төгрөгөөр, нийт 90,067,000 төгрөгөөр, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 50 дугаар гудамжны 698/6 тоот байрлах 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 27,641,000 төгрөгөөр, 169 м.кв талбайтай газрыг 12,191,000 төгрөгөөр, нийт 39,832,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. (1хав-215-237)

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 6 дугаар гудамжны 56/1 тоотод орших, 152 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 321 м.кв талбайтай газрыг 62,126,200 төгрөгөөр үнэлсэн байна. (1 хав-184-209)

1.д. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Файн-Эстимэйт ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч Х.Г, Д.У нар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (1 хав- 1-4, 8-11)

1.е. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаас үзвэл шинжээч томилох эрх бүхий этгээд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргасан, эрх бүхий этгээдээс томилогдоогүй Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо хэт багаар үнэлсэн гэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага томилсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Файн-Эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээг нэхэмжлэгч талаас гаргасан Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хооронд нь харьцуулан Ашид билгүүн ХХК хөрөнгийн үнэлгээг хийхдээ ...харьцуулагдсан хөрөнгийн зах зээлийн мэдээллийг алдаатай тооцсон... бодитой бус... үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тооцож гаргасан аргачлалыг шүүхэд тайлбарлаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгч Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогоор үнэлсэн болохыг нотлоогүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.    Давж заалдах гомдлын талаар

2.а Анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/18756 дугаар захирамжаар шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/19223 дугаар захирамжаар хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулж байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....шүүх хуралдааныг миний эзгүйд хийснээр мэтгэлцэх, нотлох баримт гаргах боломжийг хязгаарласан... гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт нийцсэн шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/04063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Уянгын төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ