Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 92

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Ш.ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Ж.ийн өмгөөлөгч Э.Тэрбиш,

хохирогч Э.*******,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******,

шүүгдэгч Ш., Ж. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын , овогт гийн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0365 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, *******,*******,*******,******* тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаартай, овогт ын ,

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар аймгийн Хэрлэн сум 9 дүгээр баг, тоотод оршин суух,

урьд аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар түүнд 280 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсэн, регистрийн дугаартай,  овогт гийн .

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ш. нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн  орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засмал замын 63 дугаар гэрэлтүүлэг шонгийн орчимд “*******” ХХК-ийн УНУ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дахь заалт, мөн дүрмийн 9.2 дахь заалтыг тус тус зөрчин ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс замын зорчих хэсэгт зогсож байсан УНА улсын дугаартай Хова маркийн авто машины араас мөргөсний улмаас өөрийн машинд сууж явсан хамгаалалтын цагдаа Э.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Яллагдагч Ж. нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн  орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засмал замын 63 дугаар гэрэлтүүлэг шонгийн орчимд И.Мөнхбатын эзэмшлийн УНА улсын дугаартай Синотрук маркийн автомашиныг жолоодон явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” гэсэн заалтыг зөрчин зам чөлөөлж зогсолгүй хөдөлгөөнд саад учруулж, осол гаргах нөхцөл байдал бий болгосноос зам тээврийн осол гаргаж иргэн Э.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.ын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.ийн өгсөн: “Би гэм буруутайгаа хүлээсэн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******ын өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ангийн захирагчийн тушаалаар “*******” компанитай хийсэн гэрээний дагуу Улаанбатаар хот, Багахангай дүүргээс суманд байрлах “” компани руу ачаа зөөхөөр гарсан. 12 цагийн үед тушаал гарч, “*******” компаниас Ш.ыг машинтай нь авч явахдаа ******* захиралтай уулзаж “жолооч амарсан уу” гэж асуусан. Мөн асуултыг Ш.аас асуухад “сайн унтаж амарсан” гэж хариулсан. 15 цагийн орчим Багахангай дүүргийн пост өнгөрөөд явж байхад гадаа маш халуун байсан. Би машины хоёр цонхыг онгойлгох хооронд урд байсан Хова маркийн машиныг мөргөсөн. Үүнээс хойш би болсон асуудлыг сайн санахгүй байна.

...Осол аваар болсны дараа “*******” компани эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг компани болон хоёр шүүгдэгч нараас нэхэмжилж байна. 1 жил эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргасан. Би эмчтэйгээ уулзаж чадаагүй тул баримт авч чадаагүй. Одоогоор эмчилгээ хийлгээгүй, бодитой гарсан зардал байхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******ы өгсөн  “*******” копманийн ажилчин Ш. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилд хохирогч хамт гарч явах замдаа осол гарсан. Гэмтлийн эмнэлэгт хохирогчийг авч очиж үзүүлэхэд биеийн байдал “гайгүй байна” гэж хэлсэн. Хохирогч гэмтлийн эмнэлэгт 14 хоног мөн госпиталын эмнэлэгт мөн хэвтсэн. Хохирогч баримтаар 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Компанийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардалд 2 965.000 төгрөгийг төлсөн. Надад хохирлын бүх баримт байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.ын яллагдагчаар өгсөн “ 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Дөрвөнжин-Эрдэнэ” ХХК-ийн бааз дээрээс УНУ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслээр ГЧ улсыун дугаартай 40 тоннын чиргүүлийг чирээд хамгаалалтын газрын цагдаа *******ын хамт Багахангай дүүргээс тэсэлгээний бордоо ачаад Өмнөговь аймгийн “Оюу-толгой” явах зам аваад гарсан. Тэгээд Багахангай дүүргийн Замын цагдаагийн постын уулзвараар баруун гар тийшээгээ эргээд явж байхдаа анхаарал болгоомж алдаад жаахан зүүрмэглээд зам дээр зогсож байсан машинаар араас мөргөж зам тээврийн гаргасан.

...Тухайн үед өдрийн 15 цаг өнгөрч байсан. Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн “д” тэсэлгээний бордоо буулгаад Өмнөговь аймгийн “”-оос 16 цагийн үед гараад шууд Улаанбаатар хот руу ганцаараа явсаар байгаад үүрээр 05 цагийн үед “Дөрвөнжин-Эрдэнэ”  ХХК дээрээ ирсэн. Замдаа би унталгүй явсаар байгаад ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай механик инженер Галчулуун нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Багахангайгаас тэсэлгээний бордоо ачаад эргээд Өмнөговь явна гэсэн болохоор би шөнөжингөө явсаар байгаад ирсэн. Тэгтэл 2016 оны 8 дугаар сарын 04-ний 14 цагийн үед механик инженер Галчулуун нь “хамгаалагч цагдаагаа аваад яв” гэсэн. Тэгээд би өдөр унтаж чадаагүй шууд ажилд гарсан юм. ...би тухайн өдөр хэсэг зүүрмэглээд сэрээд хартал яг миний урд 3-4 метрийн зайтай засмал замын зорчих хэсэг дээр том оврын ачааны машин зогсож байсан. Тэгээд би тоормос гишгэсэн боловч тоормос дутуу ажиллаад урд байсан машиныг араас нь мөргөсөн юм. Тухайн үед би 20-30 км/цагийн хурдтай явж байсан ” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 77-78, 195-197 дугаар тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “ жолоочид тусгай түлхүүрээ өгчихөөд эргээд машиндаа суух гээд яг машиныхаа урд талд явж байтал түс хийх чимээ гарсан. Тэгэхээр нь машинаа тойроод харсан чинь яг миний машины араас УНУ улсын дугаартай Норд бенз маркийн машин мөргөсөн байсан. Тэгэхээр нь жолооч талаар нь гүйгээд очтол жолооч үл таних 30 орчим насны залуу “ахаа би зүүрмэглээд мөргөчихлөө таныг харсангүй” гэж хэлсэн. Тухайн үед миний дэргэд жолооч , түүний хүү Эрдэнэ-Очир нар сонссон байгаа” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 84-89 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/1хх-ийн 03-11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.ийн өгсөн “2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би өөрийнхөө хувийн эзэмшлийн 26-80 УНА улсын дугаартай машинаараа Мааньтаас Төв аймгийн Хоолтын давааны тэнд байрлах цементийн үйлдвэрийн нүүрсийг зөөж байгаад өдөр 12 цагийн үед Багахангай дүүргийн замын цагдаагийн постын уулзвар өнгөрөөд төмөр замын гарам гарах гэж яваад замдаа машины моторын сэнсний ремин тасраад зогссон. Тэгэхээр нь би баруун гар тийш нь замаа чөлөөлөөд зогсох гэтэл засмал замын хөвөө хүртэл шахаж зогсоосон боловч хөвөөний жалганд тулаад зогссон байсан. Тэгтэл миний өмнөөс надтай хамт нүүрс зөөж байсан гэх залуу ганцаараа явж байгаад намайг хараад зогсоод надтай уулзсан. Тэгэхээр нь би түүнд тусгай түлхүүр, түлшний шүүр чангалагч зэргийг эргээд нүүрс ачаад ирэхдээ гэрээс аваад ирээрэй гэж захиад явуулсан. Тэгтэл 2-3 цагийн дараа байх нь нүүрс ачаад эргээд ганцаараа эргэж ирэхдээ миний машины ард талд ирээд машинаа зогсоосон. Тэгэхдээ замаа бүтэн чөлөөлөөгүй түр зогсоод дөнгөж бууж ирээд надад багажийг өгчихөөд эргээд машиндаа суух гээд явж байхад нь түүний машины араас машин мөргөх түс хийх чимээ гарахаар нь би ийн араас яваад очтол түүний машины араас Норд бенз маркийн чиргүүлтэй машин мөргөсөн байсан. Тэр машины жолоочоос би болон “чи яаж байгаа юм бэ?” гээд асуусан чинь “зүүрмэглээд мөргөчихлөө” гэж байсан. Харин тэр машинд цагдаагийн дүрэмт хувцастай нэг залуу байсан. Тэр хаалгаа онгойлгож чадахгүй байсан тэгэхээр нь бид 2 хаалгыг гаднаас нь татаж онгойлгоод буулгасан. Тэгэхэд тэр цагдаа залуугийн зүүн нүдний дээд талын хөмсөг орчмоос цус гарч байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Дараа нь эмнэлэг ирээд нөгөө гэмтсэн цагдааг аваад явсан. Харин нөгөө жолооч залуу биедээ гэмтэл шарх аваагүй харагдсан” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 33-34 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №08/шэ/415 дугаар:

  1. Энх-атарын биед дух ясны шугаман хугарал, хоншоор ясны зөрүүгүй, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал, духны арьсан доорх цус болон хий хуралдалт, тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/1хх-ийн 36 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №530 дугаар:

  1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №08шэ/415 тоот дүгнэлт үндэслэлтэй, хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №418 тоот дүгнэлт үндэслэл муутай байна.
  2. Э.*******ын биед тухайн үед дух ясны шугаман хугарал, хоншоор ясны зөрүүгүй, зүүн нүдний ухархайн дээд ханын зөрүүтэй хугарал, духны арьсан доорх цус болон хий хуралт, тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх дух ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/2хх-ийн 143 дугаар тал/

Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн Замын цагдаагийн хэсгийн шинжээчийн2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №01 дүгээр:

Эрүүгийн 201601080365 дугаартай хэргийн мартериалтай танилцахад жолооч овогтой нь:

Хариулт 1.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн: 2.7А/ Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

   Хариулт 2.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн: 9.2. Тээврийн хэрэгслийн хурд: Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг жолооч Ш. нь зөрчсөн гэж үзэв.

Хариулт 3.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн: 11.1. Түр буюу удаан зогсох: Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно гэсэн заалтыг жолооч Ж. нь зөрчсөн гэж үзэв.” гэх дүгнэлт,

 /1хх-ийн 61-62 дугаар тал/

Цахим гүйлгээний баримт,

/1хх-ийн 107-109 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/1хх-ийн 111 дүгээр тал/

“*******” компанийн тодорхойлолт,

 /1хх-ийн 113 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ж. нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг замын 63 дугаартай гэрэлтүүлгийн шонгийн орчим иргэн И.Мөнхбатын эзэмшлийн Синотрук маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн,

мөн Ш. нь тус өдөр “Дөрвөлжин Эрдэнэ” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон ГЧ дугаарын чиргүүлийг чирэн ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Багахангай дүүргээс тэсэлгээний бордоо ачин Өмнөговь аймгийн “Оюу-Толгой”-д буулгах зорилгоор хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а “...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүй Синотрук маркийн УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч Э.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл Ж.ийг жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн, Ш.ыг ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Э.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд мөн шүүх хуралдаанаар шинжлэн судласан бусад бичгийн нотлох баримтууд түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******, шүүгдэгчидийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ш., Ж. нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял, Ш.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил 6 сар хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 жил 6 сар хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч Э.*******ын нэхэмжилсэн зүйлийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.******* төлж барагдуулсан учир хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар “*******” ХХК-ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мөн чиргүүлийн гэрчилгээ хураагдсныг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******д буцаан олгох, шүүгдэгч нарын жолооны үнэмлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш.ын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ш. нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Ш. нь 2010 онд ял шийтгэгдэж байсан ч Өршөөлийн тухай хууль болон хөөн хэлэлцэх хугацаагаар ялтай байдал дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Ш. жолоочийн ажил хийж эхнэр, 3 хүүхдээ тэжээн тэтгэдэг тул хуульд заасан нэмэгдэл ялын доод хэмжээг оногдуулж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж,

Шүүгдэгч Ж.ийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа. Хохирол төлбөрийн асуудлыг төлсөн тул эвлэрсэн гэж үзэж байна. Иймд хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Ш., Ж. нарт эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ш., Ж. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Ш., Ж. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ш., Ж. нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй,  энэ хэрэгт шүүгдэгч Ш., Ж. нар нь цагдан хоригдсон хоноггүй ба хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №332791 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, №049916 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж, №00678970 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, АЯ№0319014 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, №0017752 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ын , овогт гийн нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ш., Ж. нарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш., Ж. нарт оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн  байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №332791 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, №049916 дугаартай үнэмлэх баримтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж, №00678970дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, АЯ№0319014 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, №0017752 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш., Ж. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ