Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 148/2021/00391/И |
Дугаар | 208/МА2021/00032 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 208/МА2021/00032
2021 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 208/МА2021/00032 |
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ***********************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Б.Эрдэнэхишиг
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгч ******* /цахим/
Хариуцагч *******
Хариуцагч ******* /цахим/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч *******, Хас банкны Сэлэнгэ салбар, ******* нарт холбогдох Шүүхийн шийдвэрийг Хас банк, шийдвэр гүйцэтгэгч ******* нар зөрчсөн болохыг тогоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж ордер шилжүүлж өгөхийг даалгах тухай ********************индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* би *******гийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг банкны барьцаанд байршуулж ашиглуулсан юм. Үүний улмаас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй бөгөөд зээлдэгч Болормаагаас 32,155,118,74 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохдоо ******* үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, миний өмчлөлийн 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулж шийдвэрлэснийг Хас банкинд ч биш Болормаад ч биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хөндлөнгийн үнэлгээний байгууллага 100 саяар үнэлсэн үнэлгээг бүгд зөвшөөрсний үндсэн дээр ******* үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцсон тул 2018 оны 05 дугаар сарын 30-нд миний байрыг худалдах шаардлагагүй болсон гэж тохиролцоод барьцаанаас чөлөөлж ордерыг маань надад өгснөөр би шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд хамааралгүй болж хасагдсан юм. Иймд би иргэн ******* сайн дурын үндсэн дээр 20 сая төгрөгөө төлж дууссаны дараа байраа хүлээлгэж өгөх болзолтойгоор өмчөө худалдах гэрээ хийсэн боловч Зоригт нь 20 сая төгрөг Хас банк авчхаад өгөх боломжгүй болсон тул байрыг чинь авч чадахгүй боллоо гэж худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан хэр нь өнөөдрийг хүртэл Хас банк ордерыг чинь шилжүүлж авчхаад өгөхгүй байна гээд ордерыг минь буцааж өгөхгүй хохироосоор байгаа юм.
...Нэгдүгээрт Зоригт бид хоёрын дунд хийгдсэн гэрээнд Зоригт нь 20 сая төгрөгөө төлж дуусаад байраа шилжүүлж авч өмчлөх эрх үүсэх болзолтой гэрээ байсан бөгөөд Зоригт ч, би ч гэрээнээсээ татгалзсан тул дээрх худалдах худалдан авах гэрээ хүчингүй болж би ордероо буцааж авах эрх нээгдсэн. Хоёрдугаарт Хас банк иргэн Болормаатай хамааралтай асуудлаа шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулж авах ёстой болохоос иргэн Зоригтоос гаргуулж авсан нь өөрөө Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлүүд мөн. Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* ч зөрчсөн болохыг тогтоож өгнө үү. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас Отгонбаатарын өмчөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа болохыг тогтоож, ордерыг минь өмчлөлд минь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 25-ны өдрийн 305 тоот шийдвэрээр ******* /РД:/, ******* /РД:/ нараас 32.155.118.74 төгрөгийг, Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, дугаартай Баталгаат ипотекийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний нэмэлт өөрчлөлтөд заагдсан *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын * дүгээр баг ** айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, *******ын өмчлөлийн дугаартай, бүртгэгдсэн Алтанбулаг сумын *дүгээр баг *-н а*йлын* дугаар байрны *** тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 318.726 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк-ний Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18180036 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 16 өдөр талуудад гардуулсан. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авахад талуудын үнийн санаг, зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаартай зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 04/02 дугаартай тогтоолоор шинжээч томилон үнэлүүлсэн, талуудад үнийн санал мэдэгдэх шатанд явж байхад төлбөр авагч Хас банк нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/536 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дагуу эрхийн түдгэлзүүлсэн хөрөнгүүдийн эрхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 49 дүгээр зүйл заалтыг тус тус үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх хөрөнгийн эрхийг сэргээсэн. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар 27-ны өдрийн 621 тоот шийдвэрээр Р.Зоригт /РД:/, /РД:/ нараас 18,979,605 төгрөгийг, Хас банкны Сэлэнгэ салбарт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн дугаартай бүртгэгдсэн Алтанбулаг сумын * дүгээр баг, Бүргэдэй, Найрамдал * дугаар гудамж, ***дугаар байр, **** тоот, 25м2 2 орон сууцны зориулалттай байрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20180200 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 16 өдөр дугаарт холбогдож талуудад мэдэгдсэн. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авах шатанд байхад төлбөр төлөгч Р.Зоригт нь дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан ба төлбөр авагч Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 тоот албан бичгээр 2 тал харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Дээрх хөрөнгүүд нь албадан дуудлага худалдаан оруулаагүй хууль бусаар худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй талуудын хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй ч явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулаагүй, хуулийн дагуу ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч *******ын Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно. /Тус асуудлаар 2020 онд Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт *******, ******* нар нь тус гомдол гаргаж явсан ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 тоот шийдвэрт *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж шийдвэрлэгдсэн ба хариу тайлбарыг тухай бүрд нь гаргаж өгсөн болно... гэжээ.
Хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******, ******* нар нь 2011 онд Хас банкнаас 50.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай 30 хоногт 1.6% хүүтэй, холимог зориулалтаар мөн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 1100012428 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.7% хүүтэй мөн холимог зориулалтаар авч хамтран үүрэгт гүйцэтгэгчээр хамтран амьдрагч ******* гэрээнд гарын үсэг зурж зээл авсан байдаг. Энэ зээл нь харилцагчийн хүсэлтээр 2016 онд зээлдэгч *******, ******* нарын хүсэлтээр барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр зээлийг нэгтгээд 31.260.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.8% хүүтэйгээр зээлийн гэрээний дугаарыг 13020806 гэж өөрчилж өгсөн байдаг. Тухайн зээл нь төлөгдөхгүй байсан учир Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр 305 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т тус тус зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны 1100012428 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 110001242801 дугаартай ипотекийн гэрээний барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заагдсан иргэн *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга. дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, *******ын өмчлөлийн дугаартай, бүртгэгдсэн Алтанбулаг сумын * дүгээр баг **-н айлын * дугаар байрны * то**от 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүгчийн шийдвэр гарсан. Мөн үүний дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалтай барилга, орон сууц зэргийг иргэн Зоригт худалдаж авъя гэсний дагуу Алтанбулаг сумын 1 дүгээр баг **-н айлын * дугаар байрны * *тоот 25м2 2 орон сууцыг иргэн *******, Зоригт нар худалдаж, худалдан авах гэрээний дагуу мөн иргэн Зоригтын хүсэлтээр зээлийн судалгаа хийж зээл гаргуулсан байдаг. Гэвч иргэн Зоригт нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн учраас мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн захирамжаар зээлийн барьцаанд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн шүүгчийн захирамж болохоор 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрт явж байх хугацаанд иргэн Зоригт нь Хас банкны үлдэгдэл болох 19.200.000 төгрөгийн барьцаандаа өөрийн өмчлөлийн орон сууцаа өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу Хас банк нь үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлж гүйцэтгэлийн ажиллагаа дууссан... гэжээ.
Хариуцагч ******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хас банкнаас зээл авсан гол хүн юм. ******* бол барьцаалуулагч юм. 2011 онд Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцыг барьцаалж Хас банкнаас зээл авсан. 2016 онд тухай зээлээ төлж чадахгүй болоод сунгах хүсэлт гаргасан. Тэр асуудлаар бид 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хас банкны нэхэмжлэлээр 305 дугаартай шүүгч Л.Соёлмаа шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр юм. Тухайн шийдвэр нь *******, ******* нараас 32.155.118.74 төгрөгийг гаргуулж Хас банкны салбарт олгосугай, Иргэний хуулийн 158.1, 153.2-т зааснаар зохигчдийн хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заагдсан иргэн *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, *******ын өмчлөлийн дугаартай, бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах мөн энэ үүргийг биелүүлэхдээ албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Ийм хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Би үүнийг л шаардаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл *******, ******* нар намайг гүтгэж айхтар зальт этгээд болгож гүтгэж байна гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаартай шийдвэрээр:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2-т зааснаар Хас банк ХХК-ний Сэлэнгэ дэх салбараас Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот, 25 мкв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг гаргуулж *******т олгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч *******, ******* нарт холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас банкнаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, өөр хуулийг хэрэглэсэн учир шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
1. Хас Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэрэг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийдвэр /хэргийн 77-80 дугаар тал/-ээр *******, ******* нараас нийт 32,155,118.74 төгрөгийг гаргуулан ХасБанк ХХК-нд олгох, *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, дугаарт бүртгэлтэй 183.6 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлалтай дугаартай 20 жилийн хугацаатай 183.6 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, *******ын өмчлөлийн дугаартай, дугаарт бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айлын 2 дугаар байрны 07 тоот 25 м2 орон сууц /цаашид Маргаан бүхий хөрөнгө гэх/ зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ХасБанк ХХК нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1759 дугаартай захирамжаар 583 дугаартай гүйцэтгэх хуудас /хэргийн 77 дугаар талд/-ыг олгож мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Р.Зоригт нь Маргаан бүхий хөрөнгийг зээлээр худалдан авах хүсэлт гаргаж 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 16,000,000 төгрөгийг ХасБанк дахь өөрийн дугаартай дансанд байршуулж 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч *******гийн ХасБанк дахь дугаартай дансанд шилжүүлсэн. Мөн өдөр ХасБанк ХХК нь 14,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 24 хувийн хүүтэй үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар олгохоор ******* 1100026266 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Р.Зоригтын дугаартай дансанд 14,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Р.Зоригт нь 1100026266 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1100026266 дугаартай Барьцааны гэрээг байгуулж Маргаан бүхий хөрөнгийг барьцаалуулсан1. Зээлдэгч Р.Зоригт нь 2018 оны 06 дугаар сарын 25 өдөр өөрийн дугаартай данснаас төлбөр төлөгч *******гийн ХасБанк дахь дугаартай дансанд 13,000,000 төгрөгийг шилжүүлж төлбөр авагч ХасБанк ХХК нь төлбөр төлөгч *******гийн дугаартай дансан дахь мөнгөн хөрөнгөөс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 305 дугаартай шийдвэрийн дагуу төлбөл зохих 32,155,118.74 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг төлүүлж үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлбөр төлөгч ******* 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдөр төлж барагдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон нь хэргийн 59 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогддог.
2. ХасБанк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Зоригт, нарт холбогдох иргэний хэрэг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийдвэр /хэргийн 60-61 дүгээр тал)-ээр Р.Зоригт, нараас дээр дурдсан 1100026266 дугаартай Зээлийн гэрээний төлбөрт нийт 18,636,110.95 гаргуулж ХасБанк ХХК-д олгох, Маргаан бүхий хөрөнгийг худалдсан үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ХасБанк ХХК нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 621 дугаартай захирамжаар 99 дугаартай гүйцэтгэх хуудас /хэрийг 58-59 дүгээр талд/-ыг олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Р.Зоригт Маргаан бүхий хөрөнгийг 19,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасныг төлбөр авагч ХасБанк ХХК зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ХасБанк ХХК-ийн өмчлөх эрхэд шилжиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь хэргийн 73-76 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогддог. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Р.Зоригт нь Маргаан бүхий хөрөнгийг өмчлөгч *******аас худалдан авч Маргаан бүхий хөрөнгийг худалдан авах зориулалтаар ХасБанк ХХК-тай байгуулсан 1100026266 дугаартай Зээлийн гэрээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХасБанк ХХК-нд барьцаалуулсан 1 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгээс үзнэ үү. Улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч ХасБанк ХХК-нд 19,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... мөн хэргийн 74 дүгээр талд Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 албан тоотоор Шийдвэр гүйцэтгэх газрын даргад тоот үл хөдлөх хөрөнгийн дугаартай, 25 мкв, 2 өрөө орон сууцыг 19,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргаж 2 тал тохирсон тул гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлтийн дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан гэх тогтоол, мөн хөрөнгийн битүүмжилж чөлөөлсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд гарсан байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж үзэв... гэж хэргийн материалд тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2 дахь заалтуудыг хэрэглэж Маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь учир зүйн хувьд ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх өөрийн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад төлбөр төлөгч Р.Зоригт Маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч ХасБанк ХХК-нд 19,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлж барьцаалуулагч Р.Зоригт нэхэмжлэгч/үүрэг гүйцэтгүүлэгч ХасБанк ХХК-ийн 19,200,000 төгрөгийн шаардлагыг хангасан талаар материаллаг эрх зүйн дүгнэлт хийлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн XIV бүлгийн гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэж Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч ХасБанк ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "... хариуцагч Хас банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу шүүхэд гаргасан тайлбараа нотлоогүй, энэ тухай баримт хавтаст хэрэгт алга байна гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.3-д заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...товч дүгнэвэл 2 тусдаа зээлийн харилцааны явцад маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх Хас банкид ирсэн. Энэ зүйл нь шударгаар хууль ёсны дагуу болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-г хэрэглэж, маргаан бүхий орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 405 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийдвэрт Хас банкнаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгө шилжсэн гэж ярьж байна. Энэ нь хөрөнгө шилжүүлэхээс өмнө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж, дуусгавар болгосон. Мөн дараагийн шүүхийн шийдвэр нь мөн адил шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгө шилжиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан юм гэв.
Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банк үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гарсан тул хүндэтгэлтэй хандаж төлбөрийг төлнө гэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед Хас банк бид нартай тохироод миний орон сууцаар зээлийг төлөх талаар тохирч *******ын орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Гэтэл Хас банк гэнэт Зоригт гэж хүн гаргаж ирээд *******ын орон сууцыг түүнд зараад Зоригтод зээл олгоод мөнгөөр нь миний зээлийг төлсөн байсан. Хас банкны энэ үйлдлээс болж Зоригт, Отгонбаатар хоёр байр ч үгүй мөнгө ч үгүй үлдэж хохирсон гэв.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* ажлаа буруу хийсэн, Хас банкны Сэлэнгэ салбар нь надад зээл олгоогүй мөртлөө надаас мөнгө гаргуулах шийдвэр гаргуулсан. Миний хувьд *******д зээлийн барьцаанд орон сууцаа тавиулсан болохоос би зээл аваагүй тул надад зээл огт хамаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хас банк *******гийн байрыг зараад төлбөрийг хийнэ гэж тохироод миний байрыг чөлөөлсөн. Гэтэл Хас банк миний байрыг өөр хүнд зараад *******гийн өрийг төлүүлсэн. Би өргүй мөртлөө одоо байрны мөнгө ч үгүй, байр ч үгүй үлдээд байна. Тэгэхээр одоо байрны ордероо гаргуулж авмаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой үүссэн маргааны улмаас эрх нь зөрчигдсөн үү эсхүл иргэний эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаараа нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл байгаа эсэхийг шалгахгүйгээр шууд шүүхийн шийдвэрийг Хас банк, шийдвэр гүйцэтгэгч ******* нар зөрчсөн болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж ордер шилжүүлж өгөхийг даалгах гэж нэхэмжлэгчийн шаардлагыг тодорхойлж, иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн эрхийг хэн хэрхэн зөрчсөн болон хуулиар хамгаалагдсан ямар эрх нь зөрчигдөж байгаа нь тодорхой бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарт холбогдуулан нэг шаардлага гаргасан уу эсвэл хэд хэдэн шаардлага гаргаад байна уу шүүхээр ямар асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
Гомдол гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хууль бус, буруу гэж үзсэн гомдлын үндсэн агуулгыг хэлдэг.
Шүүх нь *******ын шүүхэд гаргасан шаардлагыг тодруулаагүй атлаа иргэний эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн нэхэмжлэл гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан гомдол гэж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул хэргийн үйл баримт болон давж заалдах гомдолд тайлбар хийх шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 452 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, *******ын нэхэмжлэлтэй Хас банк ХХК-ний Сэлэнгэ дэх салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч *******, иргэн ******* нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН